#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.16.19 9:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 86 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Nov.30.10 1:24 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228
Халхын зүүн хэсгээр голдуу нутагтай хэдэн зүггүй улс бии. Эдгээр улс бол Хатагин болон Салжууд нар.
Хатагин болон Салжууд нар уг нь Боржигоны ах нар юм.
13 р зуунд татаар зэрэг дайсагнагч аймгуудтай түншилж их хааныхаа эсрэг байлдаж явсан түүхтэй улс бөгөөд үүний улмаас баруун зүгийн дайнд дайчлагдаж тэдний үр хойчис нар одоогийн узбек,хасаг,крымын татаар,ногай , каракалпак нарын дунд катаган, каттаган, салют, салжиут бас тува нарын дунд салчак нэрээр явж байх юм.
Монголд үлдсэн хэд нь Халхын нэг гол аймаг болсон байна.

Image
Хатагин түмний сод эрдэмтэн Ц.Дамдинсүрэн.


Image

Дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Хатагин овогт Г.Аким

Г.Аким: Хатагинчуудын их наадам Дорнодын талд болно
2009/08/12 • Сэдэв нь: Ярилцлага, Үнэн



Монголчууд овог аймгаа дээдлэн хүндэлдэг нандин уламжлалтай. Даааршил хэмээх хийрхлээс энэхүү уламжлалаа авч үлдэх нь юу юунаас чухал байгаа билээ. Иймээс Дорнод аймгийн Матад сумын нутгайн зөвлөлийн дарга, Үндэсний номын сангийн захирал, доктор профсссор, хатагин овогт Г.Акимын санаачлагаар мартагдсан зан үйлээ сэргээж, хойч үедээ өвлүүлэх, овог нэгтнүүдээ нэгтгэн цуглуулж хатагин овогтны их наадмыг 2009 оны есдүгээр сарын 9-ний есөн цаг есөн минутад эхлүүлэхээр товложээ.

Их зохиолч, нэрт эрдэмтэн, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойгоор олон эрдэмтэн мэргэд, зохиолчид чуулахдаа “Өглөө бүр монголын ард түмнийг хатагин овогт их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн сэрээж, өв соёлын сан хөмрөг болсон Үндэсний номын санг нэрт гүүш хатагин Г.Аким сахиж байгаа нь жирийн хэрэг биш” хэмээн онцолж байсан бөгөөд хатагинчуудын оюунлаг гэгээлэг, тэнгэр язгуурт түүхийг нь бахдаж, түүх соёлынх нь талаар халуун ариа өрнүүлж байв. Ингээд удахгүй болох хатагин овогтны их наадмын талаар Г.АКИМ гуайгаас тодрууллаа.

-Хатагинчуудын их наадмын хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдах вэ?

-Монголчуудын хамгийн том овгуудын нэг бол хатагин. Монголд угсаатан ястан бус овогтон гэж ярьж өгүүлэх ёстойг түүх өгүүлдэг: Бид хатагин овогтон. Хуучнаар Хурц вангийн хошуу, ёст бэйсийн хошуу, Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад сумынхан юм. Яах аргагүй хатагинчууд. Даяаршлаа гэж байгаа энэ үед бид төвөөсөө зугтах биш төв уруугаа тэмүүлэх ёстой. Энэ үүднээс хатагинчуудаа ойртуулъя гэж бодсон. Хорин жилийн дараа мартагдахад үгүй гэхийн аргагүй учир хатагинчуудаа улам ойртуулах үүднээс ийм наадам зохион байгуулъя гэж бодож зорьсон. Эиэ бол зөвхөн эрийн гурван наадам биш оюун ухааны наадам гэж онцолмоор байна. Анх хатагин овогт Егүзэр хутагт гэж гарч ирснээр хатагинчуудаа таниулсныг түүхийн хуудас өгүүлдэг. За тэгээд хатагин овгийн нүүдэлчин, харц язгуурт Ц.Дамдинсүрэн гуай маань гэж анх хэлж дэлхийд таниулсан. Түүхээ сөхөөд ярихаар хамба лам, мэргэд хуврагууд, одоо ч бидний бахархан ярих дуртай жүжигчин Цэвээнжав, хөгжмийн зохиолч Лхадорж, эрдэмтэн доктор олон доо. Ингээд үзэхээр Монголын оюун ухааны түүхэнд ихээхэн үнэтэй хувь нэмэр оруулсан овгийнхон бол хатагинчууд. Удам угсаагаа судалж, тэмдэглэсэн “Бугу Хатаги” эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын баяр, яруу найргийн наадам гээд өргөн хүрээтэй зохион байгуулах гэж байна. Манай урлагийн нэрт мастөруудаас эхлээд хатагины авьяас билэгт зон олноос төрөн гарсан уран сайханчид гээ хүмуус маш өргөн оролцоно. Хатагин нэрийн дор оюун ухааны их баяр цэнгэлээр хүрээгээ тэлсэн оюуны соёлын том наадам хийхээр бэлтгэж байна. Сайхан болно оо.

-Есийн тоог бэлгэдэж өдрөө сонгосон юм уу?

-Ноднин Ц.Дамдинсүрэн гуайн 100 жилийн ойд оролцчихоод явж байхад нутгийн хилийн дээс дээр миний машины милийн дугаар бүгд ес болсныг юуны түрүүнд их бэлгэшээсэн дээ. Би аливааг бэлгэшээн бодох дуртай. Ингээд нутгийнхантайгаа ярьж зөвлөлдөж байгаад энэ өдрийг тогтсон. Энэ олон есийн тоонууд дахин давтагдахгүй шүү дээ.

-Мөн хатагины хар сүлдийг цэнгүүлэх ёслол үйлдэх талаар ярьж байсан. Энэ тухай тодруулбал?

-Энэ үеэр хатагины хар сүлдийг цэнгүүлэх ёслол болно. Уг нь хатагинчууд энэ хар сүлдний дор явж ирсэн. Манай Эрдэнэцагааны яруу найрагч Н.Лутбаяр бол яг хатагины хар тугийг авч явсан зайсангийн үр удам юм. Эднийд хатагины хар сүлдний сэрээ байдаг юм билээ. Гилбэр нь унасныг бурханч лам Пүрэвбат хийж өгнө гэсэн. Тэр тугийг цэнгүүлэх өслол болно. Үүнийгээ гурван сумынхаа хар азарганы хөхлөөр бүрдүүлье гэж бодож байгаа. Эртний хэлээр бол догшуулах үйл явдал болох юм даа. Яг энэ өв соөлоо хадгалан үлдсэн Өвөрмонголын Үүшүн хошуунаас тугч урьж ёслолыг үйлдэнэ. Энэ зан үйлийг дахин сэргээх нь хойч үед маань овгоороо бахархаж явахад маш чухал үйл хэрэг гэж бэлгэшээн бодож байна.

-Хатагин овгийн үүсэл гарлын талаар манай уншигчдад сонирхуулна уу?

-”Монолын нууц товчоо”-г уншсан хүн болгон мэднэ дээ. Тэнгэрээс шар гэрэл гараад Алунгоо ээжийн хэвлийг илж, хөл хүнд болсноор Буга Хатаги, Бухад салжу, Бодончар мунхаг төрдөг. Тэд бол яг тэнгэрээс заяатай гурван хүү нь юм. Нууц товчоонд тэнгэр язгууртай гэж онцолж хэлсэн байдаг. Энэнээс салжууд овог гэж улдсэнгүй. Харин боржигон, хатагин овог гэж үлдсэн. Өвөрмонголын Алшаад бас хатагинчууд бий. Наадамд Үүшин хошуунаас урьсан. Энэхүү наадмыг хоёр хоёр жилээр хийгээд байхад түүх угсаа маань тодроод байна гэж бодож байна. Буриадад ч бас хэсэг хатагинчууд байгаа тухай түүхийн эх сурвалжид дурдсан байдаг. Өвөрхангай аймагт байсан нь Галдан бошигтын үймээний үөэр гарсан гэдэг. Угийн бичигтээ бичээд үлдээсэн учир баталгаатай. Шарын шашны том том сүм хийдүүдийг толгойлдог хамба лам нар нь хатагинчууд байсан юм билээ. Үүшүн хошуу уламжлалаа хадгалж, туг сүлдээ нууцлан хадгалж ирсэн тухай би анх Өвөрмонголын Хурцбаатар гэдэг эрдэмтний “Атаа арвангурван тэнгэрийн тайлга” гэж номоос уншсан юм. Үүнээс л Үүшүн хошууны хатагинчуудыг мэдэж авсан. Хатагины уулс дандаа арвангурван овоотой байдаг. Хатагинчуудын голлон шүтдэг байсан даа. Гэхдээ тайлга тахилга хийдэг хүн ирээд бидэнд бас их юм хэлж өгөх байх аа гэж бодож байна. Энэ жил Алшаа аймгийнхнаас урьж амжсангүй. Дараагийн наадам Сүхбаатар аймагт болно. Тэр үед урих бодолтой байна. Хатагин хошууны ахан дүүс зовлон жаргал нэгтэй гэж манай хатагины яруу найрагч хүү С.Амартайван шүлэглэн дуулсан нь бий. Энэ наадамдаа олноороо бүгдээрээ оролцоорой гэж уриалж байна.

Б.Төгсжаргал



http://sonin.mn/2009/08/12/%d0%b3-%d0%b ... %be%d0%b4/

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Dec.07.10 2:27 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Буурал эрдэмтэн Норовын Манибазар гуайтай хуучилж сууна. Хориод жилийн ємнє уулзаж байснаас єєрчлєгдсєн нь бараг vгvй. Ой ухаан саруул, бие хєнгєн. Арга ч vгvй юм уу даа.

Ботаникийн эрдэмтэн хvн гэдэг євс ургамал шинжин хєдєє хээр байгаль дэлхийтэй ярилцаж, агаар салхинд єлчиржиж явдаг нь эрvvл байхын нэгэн нууц биз. Нєгєє талаар Манибазар гуай гадаад дотоодын байгууллага компанид уригдан ажиллаж, ботаникийн чансаатай эрдэмтэн гэдгээ vнэлvvлж яваа нь оюуны чадавхитай нь холбоотой биз. Манибазар гуайтай элдвийг эргэцvvлэн хуучиллаа.

Сурв: Та аль овгийнх вэ?
Н.Манибазар: Удам угсааны талаар яримааргvй байна.
Сурв: Яагаад тэр билээ?
Н.Манибазар: Манай эцэг баригдсан хvн. Засаг тєрєєс цагаатгаж эхлэх vеэр зарим овсгоотой нэгэн нь байр сууц мєнгє тєгрєг авсан байх. Би том ахдаа энэ талаар хэллээ. Таг дуугvй. Дахиад сануулаад сайн хэллээ. Бас дуугvй. Тэгэхээр нь дургvй байгаа юм шиг байна гэж мэдээд яагаад дургvй байгаа юм бол? гээд дахин ярих гэж оролдлоо. Тэгсэн чинь ах: - Тэрнийг барьсан засаг чинь одоо хэвээрээ байгаа биз дээ? гэж сєргvvлэн асуулаа. Тэгээд л таг дуугvй. Угаас манай ах дуу цєєтэй хvн л дээ.

Дараа нь бодоод байх нь ээ: хэдий олон жил єнгєрсний дараа ч гэсэн vлдсэн vр садыг нь устгаж магадгvй гэж хаширласан бололтой. Одоо тийм цаг эргэж ирэхгvй гэхийн баталгаа байна уу? гэвэл байдаг л байх. Гэлээ ч засаг тєр эргэхэд юу болдгийг мэдэхгvй биш дээ!!! Би эцгийнхээ талаар их явсан. Дотоод явдлын яам огт мэддэггvй байлаа. " Баахан хvн аваачиж vгvй хийгээд байсан, тэдний л нэг байх гэдэг" Сvvлийн vед харин овоо гайгvй болж vvгээр тvvгээр явж нэлээд сураглалаа. Байдаггvй ээ Тэгсэн нэг єдєр ДЯЯ-наас цаас иржээ.

Харсан чинь эцгийн маань нэр байнаа. Тэд барьж аваад буудсан нь vнэн байна. 1938 оны 3-р сарын тєдний єдєр барьж аваад хэдхэн єдрийн дараа гvйцээсэн байжээ. Энэ хvн бол миний єргєж авсан эцэг байгаа юм. Норов гэдэг нь миний єргєж авсан ээж. Харин миний ах бол яг тэр буудуулсан аавын маань хvv.


Гучаад оны vед манай тєрєл саднаас хэд хэдэн хvн алга болсон. Єргєж авсан эхийн талын нэг хvн, тєрсєн эцэг бас алга болсон. Тэдний алга болсон цаад шалтгаан нь энэ засаг тєрєєс айсан хэрэг. 1942 онд эхийн талын алга болсон хvн би энд амьд сэрvvн байнаа гэж захиа ирvvлсэн. Би тэр хаягаар нь харьцах гэж ядаад олдоогvй. Манай єргєсєн эх Норовын талын алга болсон хамаатныг УБ хотод байна гэж манай садны хvн илрvvллээ.Тэгээд садны тэр хvндээ: - 1942 онд амьд байна гэж захиа ирvvлчихээд нэг садан маань алга болчихсон тухай ярьтал -Нэрээ єєрчилчихєє биз? гэж байна.Бодвол тэр мэдэж байгаа л даа. Ийм л нэг битvv юм чамд ярих байна даа.

-Та хатиган овгийн хvн бил vv? Та овгийнхоо хамгийн томчуулаас нэрлээч?
Н. Манибазар: Хатагин бол Нирун улсын хамгийн хvчирхэг том аймаг гээд бодохоор дээр vеийн нэртэй овог. Жамух нь "Нууц товчоон"-д жадаран овог гэдэг ч гэсэн vнэн хэрэгтээ євєг дээдэс нь хатагиных. Хатагины томчуул гэвэл Егvзэр хутагт Галсандаш /Гvддэн ван, жанжин Сvхбаатар байна. Харамсалтай нь тvvхч О.Пvрэв Сvхбаатарыг хайс овогт гэж ташаа бичиж баталсан. Vнэндээ жанжин Сvхбаатар хатагин овгийн хvн. Хатагин овгийн нэг нэрт тєлєєлєгч бол хамгийн сvvлчийн хошуу ноён хурц ван Тvддэн байгаа юм.Тэрбээр хатагины язгуур угсаатай хvн, Богд гэгээний дэргэд алба хааж байсан, боловсрол єндәр, сайн нягталбал Сvхбаатар Богд хаан хоёрыг тэр шугамаараа танилцуулсан байж болох талтай гэж би боддог юм.

Тvвдэн ван, хааны дэргэд ажиллаж байсан тэр vед Сvхбаатар тvvгээр очиж, Богд хаанд бараалхан мэдэлцэж, улмаар хувьсгалын ажил хэргээ амар хялбар бvтээсэн байх. Орос уруу Ленинтэй уулзахаар явахад нь манай хошуу ноён Тvдэн ван янчаан, буу єгч байсан гэдэг. Тvддэн ван бол Сvхбаатарын дотны хvн шvv дээ. Сvхбаатарын намын батлах дээр Тvддэн ван гарын vсэг зурсан байхыг нь дотоод яамны музейд байхад нь би vзсэн.Хvмvvс мэдэхгvй болохоор анзаардаггvй биз. Егvзэр хутагтын тухай бичсэн Д. Цогт-Очирт Тvддэн вангийн тухай бичиж тvvхэнд vлдээх ёстой гэсэн саналаа би хэлээд байгаа.

-Танай хошуу ямар нэртэй гэлээ?
Н.Манибазар: Хурц вангийн хошуу гэдэг байсан юм. Одоо хатагин овгийнхон Дорнодын Матад, Сvхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сvхбаатар гэсэн гурван суманд амьдарч байна.

-Ингэхэд таны vеийн ная гаран настнууд хэдийн суучихсан байгаа.Харин та их ажилтай байгаа гэж би сонссон?
Н. Манибазар: Би одоо хэд хэдэн толь бичиг хийж байна.Тодруулбал хадлан бэлчээр, євс ургамлын нэр Томъёоны толь бичиг орос, англи, монгол хэлээр хийж байна. Бас мэргэжлийн ганц хоёр ном гаргалаа. Байгаль орчны vнэлгээ нэлээдийг гаргалаа. Эиэ явцдаа ємнє хийсэн ажлаа эргэж харлаа.Тэр дотор огт анзаарч байгаагvй ард тvмний аль эрт нээсэн баримт мэдээ их байжээ. Залуу байсан болохоор анзааралгvй тэр чухал юмыг дурдаад єнгєрсєн байх юм. Гадаадынхан яаж тоохов. Энэ бvхнийг одоо нарийвчилан сэргээн харж байна.

-Жишээлбэл ? Н. Манибазар: Манайхан бараг мэддэггvй юм. Эр,эм євс гэдэг ухагдахуун монгол хэлэнд бий.

Сурв: Газрын хєрсийг бас эр, эм гэж ангилдаг юм билээ. Н. Манибазар Тэгэлгvй яахав.Харин орос хэлэнд ийм ойлголт байхгvй бололтой. Гэтэл англи хэлэнд бий. Шаваг.Шаралж гэхэд англи хэлэцд тус тусдаа ухагдахуун байдаг бол орос, латин хэлэнд нэг байх жишээтэй. Уйгуржин монгол бичигт эртнээс нааш шаваг, шаралж тус бvрийг єєрєєр тэмдэглэсэн буй. Манайхан мэдэхгvй болсон нь ємнєхєє тоож судалж vздэггvйнх, бас ургамлаа танихгvй байгаагийих биз. Сvvлийн vед ургамал мэдэхгvй хvн мэддэг мэтээр ярьж, хvмvvсийн толгой эргvvлэх болжээ. Одоо ургамлын мэргэжилтэн маш их цєєрч, бараг байхгvй болсон учир бэлтгэх цаг болоод байна. Хєдєє нутгаар явж сумын хадлан бэлчээрийн зургийг vзэхэд тэр нутагт ерєєс байх ёегvй ургамлыг байгаа мэтээр зурагт нь тусгасан байх жишээтэй байна. Vvгээрээ монгол цєлжсєн эсвэл цєлжєєгvй, vнэхээр монголын шороо Японд очсон гэдгийг тодорхойлох боломжгvй болж байгаа хэрэг. Хэрэв ургамлаа мэддэг бол, зєв судалсан бол цєлжйлт хийгээд тэр шороон тvйрэнг зєвхєн ургамлаар хvртэл шинжин тогтоож болох учиртай.

-Дээр vеийн оточ маарамбууд євс ургамлыг vнэрлэж, амталж vзээд шууд таньдаг, эмийн найрлаганд байгаа эсэхийг нь хvртэл амсаад мэддэг гэх юм билээ?
Н.Манибазар: Тэд гайхамшигтай хvмvvс байжээ. Бичсэн судар номыг нь одоо харахад євс, ургамлаа арван хуруу шигээ таньдаг, мэргэжилдээ гаргууд улс байжээ. Євс ургамал чиш, тvvх цаг нартай, ганц єдєр цагаар зєрvvлбэл анагаах чанараа алддаг эмзэг эд гэдэг. Гэтэл одоо цагийн маарамбуудаа гэж? Би хєдоо явж байтал нэг хэсэг хvн дагуулсан нєхєр эмийн ургамал тvvгээд явж байна. Бороонд норчихсон, баахан євс наранд дэлгэчихжээ.

-Яаж байгаа нь энэ вэ? гэхэд хатааж байгаа гэнэ. Гэтэл эмийн ургамлыг бороонд норгож болохгvй, наранд хатааж бvр брлохгvй нарийн дэгтэй шvv дээ. Тэр бvх дvрмийг зєрччихжээ.

- Тэгээд энэ ургамлын чинь тvvх цаг нь болсон юм уу? гэхэд Дахиад олдохгvй байж магадгvй гээд тvvчихлээ гэж байна. Гэтэл эмийн ургамлын чадвар гэдэг хэдэн жилээр мєнх байдаг эд биш, хатах тоолонд л чанар нь буурч байдаг зуйл шvv дээ. Энэ мэт яривал их юм байнаа.

-Та нутагтаа очиж байна уу?
Н. Манибазар: Очиход их хэцvу болсоон, хол учраас. Гэлээ ч Егvзэр хутагтын нэрэмжит сургуулийн ємнє тvvний хєшєєг босгох нээлтэд хэдэн унаа тэрэг дамжсаар очсоон. Vнэхээр сайн чулуугаар сайхан хєшєє бvтээсэн байна билээ. Даанч чимэглэх гээд vсгийн алдаа ихтэй монгол бичээс урлачихсан байсан. Засах аргагvй. Хаа сайгvй тийм болж дээ.Монгол бичгийн айхавтар алдаатай хаяг зурагтаар маш их харагдах юм . Огг гаргагдахгvй байна гэдэг чинь алдаатайг зааж байгаа жишээ..Монгол бичгийн сайн тал нь олон хvний нэрийг уншихдаа дvрсээр нь шууд хараад л уншаад явчихаж болдог. Шинэ vсэг гэтэл тэгж болохгvй.

Бид тийм сайхан монгол бичгээ устгачихсан улс. Одоо сэргээх гэж нэг их хичээхгvй байх шиг. Євс ургамлын чаңар цаг нартай байдагчилан монгол бичгийг зєвхєн таван настайд нь хvvхдэд нvдлvvлж заадаг учиртай. Хэрэв том болсон хойно заах гэвэл анхнаасаа шинэ vсгээр явсан хvvхэд ойлгохоо больдог муу талтай. Монгол бичгээ мэдэхгvйгээс их буруу бичиж байна. Эш гэхййг иш, чадавхи гэхийг чадавх, доторхи гэхийг доторх гэх зэргээр. Хэвлэлийн газрууд миний бичсэн эх нооргийг засах гэхээр нь: -Би та нарт ямар ч гэсэн зєв л бичиж єгсєн шvv гэдэг юм. Монгол бичгийг хамгийн гол нь нvдлэхэд хангалттай.
Таван настайдаа монгол бичгээ нvдэлеэн хvvхэд хэзээ ч мартахгvй, бусадтай хольж хутгаж самуурахгvй дээ.


Н.Манибазар гуайтай хуучилснаа товчлон
тэмдэглэсэн нь энэ.
Дуртай сонирхєлтой ажлаа хийж явна гэдэг хvний хамгийн их аз жаргал. Ялангуяа єтлєх насанд залуудаа сурсан мэргэжилдээ гунзгийрч, шимтэн ажиллах гэдэг нас уртасгах нэгэн нууц гэлтэй. Нас сvvдэр дээр гарсан Н.Манибазар гуайн бvтээх туурвих оюун ухаан идэрхэн байна. Єлмий бат, эрдмийн хутаг орших болтугай.

СЛхагвасvрэн.


Энэ 2ыг гайхаад байх юм

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Dec.07.10 6:12 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228
Магадгүй ээ жадаран Жамуха хатагин овгоос гаралтай байж болно.Яагаад гэвэл Хатагин Салжууд нар Жамухыг дагадаг байсан.Гэхдээ үүнийг батлах хэрэгтэй.
Жанжин Сүхийн хувьд хайс гэж дуулснаас өөр юм мэдэхгүй.Хатагины нэг салбар байж болно.Харин эх нь бол Хэрэйд аймгийн хүн гэсэн шүү.

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Dec.08.10 8:02 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228
Унгарт хүртэл оччихсон цохиж явах юм даа.Дээмээ гуай нэгэнтээ Коман бол Чингисийн дайснууд гэж айлдсан юм.Тэгээд өөрийгөө бас куман -дормантай огт холбоогүй гэж тас гүрийсэн юм.Ваффен ,Дээмээ гуай нар харин яаж яваад манай талынх болчихов доо.Эсвэл эндээ эмээдээ загнуулаад гэр ,малаа сахиад үлдсэн юм болов уу? :haha:
Quote:

Унгарын комануудын овгууд:

ТАКСАБА, КОНУР УУЛУ, ТАРКАН, ЖАЛАЙИР, УЛАШ, БАЯНДЫР, БЕЧЕНЕ, КЕРЕЙ, ТЁРТ УУЛ, ЧОРТОН, ТАЗДАР, БУДАКЛАР.

Овгууд\ миний мэдэхийн нэлээд олон монгол овгууд байна\
Кулан, тагы, мангыт, барлас, жылан, кыргыз, туркмен, тору айгыр, черик, болуш, кет бука, кара каш, эр сары, эр буга, тёрта, тардыш, мин, байсын, телес, баяут, узун, канлы, катаган,теке, эрсин, садыр, дорман, байтур, кенегес, актачи, тобалар, эгдер, чандыр, кара койлу, эсен, эсен буга, курманчик, каблан, карсак, чубак, сюйке, каба, эслемес, кулун, кулунчак, ак буура, бёрю, баркы (баргы, кочкор, отар, алты уюй, апай, апа бары, кан темир, конар, ас) аслар, негерлер, науруз, жакыр, арык, жарык, эркин, аткар, найман, кыргый, туйгун, турумтай, тургун и др

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Jan.27.11 3:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
Өгэдэйн бага нас олон овог, аймгийн тэмцэл, тулааны үед өнгөрчээ. Түүнийг төрөх үед эцэг Тэмүжин нь Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн эзэн Жамуха нартай холбоотон болж, байр сууриа бэхжүүлж авсан байлаа. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөж, Чингис хаан хэмээх цолыг хүртэв. Энэ тухайгаа Ван хан, Жамуха нарт элч илгээн мэдэгдэхэд Ван хан хүлээн зөвшөөрч, Жамуха нилээд хоёрдмол хариулт өгчээ. Түүний дараа Жамухагийн дүү Чингис хааны нэгэн харъяат албат Жүчи Дармалагийн адууг хөөж яваад Жүчи Дармалад алагдсан явдал гарав. Жамуха үүнийг сонсоод Жадаран аймгийн 13 хүрээний 30000 цэргийг удирдан Чингис хааныг дайлаар ирэхэд Чингис хаан мөн 30000 цэргээр угтан очиж байлдаад Онон мөрний Зээрэн хавцалд шахагджээ. Жамуха Чингис хааныг Зээрэн хавцалд шургалуулав гээд буцах замдаа Чинос овгийн залуусын далан тогоонд буцалгаж, Нэгүд овгийн Цагаан гуагийн толгойг огтолж, морины сүүлэнд чирч одсон хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Жамуха яагаад буцсан нь тодорхойгүй юм. Түүний дараа Ван хан өөрийн дүү Эрх хартай муудалцахад Эрх хэр Найманы цэргийг Хэрэйдэд авч ирж, Тоорил ханыг устгахыг оролджээ. Тоорил хан Чингис хаанаас тусламж хүсэхэд Чингис хаан хүлээн авч, Найманы цэргийг бут цохиход Эрх хар Тангуд руу зугатжээ. Түүний дараа Чингис хаан, Тоорил хан нар Алтан улсын цэрэгтэй холбоолон Татаруудыг довтлон эрхэндээ оруулсан байна. Алтан улсын цэргийн жанжин Вангин чинсан Тоорил ханд ван цол, Чингис хаанд чаутхури цол олгожээ. Энэ үед Жүрхин аймаг Чингис хааны ордыг довтолж түйвээсэн тул Чингис хаан Жүрхинийг довтлон бут цохиж, толгойлогчдыг нь цаазаар авчээ. 1198 онд Чингис хаан Мэргидийг хоёр удаа довтолсоны дараа 1199 онд Ван хантай хамтран Найманы Хүчүгүд Буйруг ханыг довтлон алав. Тэд буцах замдаа Найманы Таян ханы илгээсэн Хүгсэү Сабраг баатрын цэрэгтэй тулгарч дайтах болоход Ван хан Жамухагийн ятгалганд автаж, шөнө дөлийг далимдуулан Чингис хааныг орхин оджээ. Чингис хаан өглөө болсон хойно үүнийг мэдээд нутгийн зүг ухран одсон аж. Хүгсэү Сабраг баатар Ван ханы араас нэхэж очоод түүний эхнэр, хүүхэд, ихэнх харъяат албатыг олзлон авав. Ван хан Чингис хаанаас дахин тусламж хүсэхэд Чингис хаан өөрийн жанждаа явуулж, Найманы цэргийг цохин ухрааж, Ван ханы эхнэр, хүүхэд, харъяат албатыг эргүүлэн өглөө. Энэ үед Өгэдэй эцэг, эхийн дэргэд байсан нь тодорхой юм.

200 онд Хатагин, Салжиуд, Тайчууд, Дөрвөд, Хонгирад зэрэг аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулан дайлаар ирэхэд Чингис хаан, Ван хан нар эсэргүүцэн байлдаж, бут цохив. 1201 онд Найманы улс хоёр хуваагдаж, ах, дүү Таян, Буйруг нар хуваан захирав. 1201 онд Тайчууд, Хонгирад, Ихирэс, Горлос, Дөрвөд, Хатагин, Салжиуд, Татар, Ойрад, Найман аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулж, Жамухаг холбооныхоо удирдагчаар томилж, Гүр хан цол олгожухуй. 1202 онд Жамуха нарын холбоотны цэрэг Чингис хаан, Ван хан нартай тулалдаад бут цохигдсоноор энэ холбоо задарлаа.
http://mn.wikipedia.org/wiki/Өгэдэй_хаан

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Jan.27.11 3:47 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Энд тэгээд хаана хатагинууд баатар гавьяа байгуулсан гэж байна? Өөрсдөө хатгаж өгчөөд салжуудууд тува руу хатагинууд хятад руу зугатсан юм биш үү?
Хатагинуудын байгуулсан гавьяа гэвэл энэ л байна.
:laugh5:
Code:
140.      Тvvний хойно, тахиа жил (1201 дvгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргvvтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргvvтэй салжиуд нар, Дєрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргvvтэй дєрвэн нар. Алчи, татаарын Жали Буха тэргvvтэй татаар нар, Тvгэ маха тэргvvтэй ихирэсvvд, хонгирадын Тэрхэг Эмэл Алху нар, Чоёг цагаан тэргvvтэй горлосууд, найманаас Хvчvгvд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хєвvvд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то.] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан єргємжлєхєєр хэлэлцэж, азарга гvvг алж андгайлан тангараглаад тэндээс Эргvнэ мєрєн уруу чvvж, Эргvнэд цутгах Хан мєрний шанаагийн Агуу нугад Жамухыг гvр хан болгож єргємжлєв. Жамухыг гvр хан (бvгдийн хан) єргємжлєєд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв.


Top
   
PostPosted: Jan.27.11 3:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
Тэгэхээр байнашд ээ Жамухыг Хатагин гэж нотож чадку ч энэ бүх овог аймгийн эхэнд Хатагин нэр байдаг бас л учиртай даг
танай Найман гол нь зүгээр дагалдсан байгаа биз :laugh5:

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Jan.27.11 4:00 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Quote:
Тэгэхээр байнашд ээ Жамухыг Хатагин гэж нотож чадку ч энэ бүх овог аймгийн эхэнд Хатагин нэр байдаг бас л учиртай даг
танай найман гол нь зүгээр дагалд байсан байгаа биз :laugh5:
Харин тэгээд хамгийн гол хорчингууд чинь хатагинууд гэсэн үгшдээ.
Ямар сайндаа л танай салжуудууд унгас алдаж зугатаж бараа сураггүй болоод бүүр сүүлд нь сонсохнээ тува нар дотор сэмхэн нуугдаж байхав.
:hehe:


Top
   
PostPosted: Jan.28.11 10:02 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Quote:
ta 2 margaldaad duussan uu?

ter deer baiga ohinii zurag taalagdjiinuu?
Энэ охин үнэхээр хатагин гаралтай юм уу? Катаган гэж байна уу?

Image

Ваффены ага Салчак Токийн зураг.Дунд талд сууж байгаа халзан оросын зүүнгар талд.
Үс жаахан муутай болсон харагдаж байх чинь.
:laugh5:


Top
   
PostPosted: Feb.26.11 12:23 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Г. Акимыг Ганжуур, Данжуурыг Орос руу худалдаалсан хэрэгт сэжигтнээр татжээ
2011-02-25 өдөр 10:55



Нэрт академич, соён гэгээрүүлэгч Г.Аким гуайг манайхан олон арван гайхалтай орчуулгын бүтээлээр нь андахгүй. Дэлхийн сонгодог суу билэгтнүүдийн гайхамшигт бүтээлүүдийг ард түмэндээ эх хэлээр нь уран тансгаар танилцуулсан энэ эрхэм Монголын утга зохиолын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Түүний орчуулсан “Морь унасан толгойгүй хүн”, “Зуунаас ч урт өдөр”, “Зуун жилийн ганцаардал” зэрэг үе үеийн залуусын дамжуулан унших дуртай олон арван бүтээлүүд нь цаг мөч өнгөрөх тусам үнэ хүнд нь улам өсч байгаа.

Тиймээс ч түүнийг цагаан мөрт номын орон болох Төв номын сангийн захирлаар олон жил ажиллуулсан. Гэтэл энэ номын цагаан буянт үйлстний талаар нэгэн таагүй мэдээллийг бид саяхан авсан юм.

Түүнийг УМБГ-т Төв номын сангийн захирлаар ажиллаж байх үедээ Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботыг бүхлээр нь Орос руу хууль бусаар гаргасан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа ажээ. Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүрт бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг алдагдуулж, үндэсний ёс заншил, соёлоо худалдаалсан хэрэгт түүнийг сэжигтнээр татан шалгаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм байна.

Өнгөрсөн жил Төв номын сан усанд автах үед дээрх бүтээлүүд мөн гэмтэж байсан удаатай билээ. Зуунаас зуун дамжин ирсэн дээрх түүх, соёлын суу бүтээлүүдийг одоогоор мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн. Эдгээр түүхэн сурвалж бичгүүдийг гадаадын улс оронд гаргасан тохиолдолд олон улсын хууль тогтоомжийн дагуу тусгайлсан гэрээ байгуулсны үндсэн дээр бусад улсад шилжүүлэх боломжтой. Гэтэл уг бүтээлүүдийг ямар нэгэн гэрээгүйгээр тухайн үеийн албан тушаал буюу төв сангийн захирлын албан тушаалаа ашиглаж ийн бусдын гарт шилжүүлсэн хэмээн Шйетэлийн прокурорын газарт гомдол ирсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг ийм гутамшигт зүйл хийсэн эсэхийг хууль хяналтынхан удахгүй тогтоох биз.

Энэ хэргийн талаар нэрт академич маань мэдүүлэхдээ “Би олон улсын гэрээ хэлцлийнх нь дагуу дээрх номуудыг гадны улсад шилжүүлсэн. Би гэм буруугүй” хэмээн мэдүүлж байгаа гэнэ.

С. Энхзаяа

Эх сурвалж: “Монголын мэдээ”

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Feb.26.11 4:45 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Чинкис гэдэг нэрны утга нь Чин Кисе буюу чин үнэнч хүн гэсэн түрэг нэр ч байж болох талаар судалгаа байдаг юм.
Танай өвөрмонголд Асуд хошуу гээд бүхэл бүтэн дивиз байгаа биз дээ.Бас Харчин\кипчак\,Хангин \Канглы\ ..Тэд нар боржигон ноёдоо хойш нь зугатаалгаад өөрсдөө халх бамбай болж наана чинь үлдсэн юм шиг байгаа юм.
:think:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.08.11 2:20 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:
alban yosoor ene sedwiig minii idru shiljuulehiig shaardaj waine ene dayan haanii udamii deer muuhai haragdaad waine :razz:
Яасан. Чи урваж шарваж явснаа бас нуух санаатай юу? :-D

Салчаки

Нынешние питерские археологи категорически опровергают предположения, что современные тувинцы - потомки скифов. Одни из главных аргументов - европеоидный череп скифов, их принадлежность к иранской языковой группе. И вообще, констатируют ученые, факт пребывания на какой-либо территории носителей древней цивилизации не означает, что этносы, появившиеся там позже, являются "генетическими преемниками" этой цивилизации.

А вот А. Д. Грач полагает, что население, оставившее памятники скифского времени Тувы не исчезло бесследно – их потомки вошли в состав тюркоязычных народов, в том числе и тувинцев.

Каждый сам выбирает, кому верить.

А Салчаки – очень непростой народ. Кое-кто полагает, что они – основатели рода сельджуков, тех самых тюрок, которые дошли до Турции. Впрочем, корни можно искать и ближе – в Монголии. С древности монголы ведут полные фамильные списки своих предков. В родословной Чингисхана прослеживается, что в 254 году нашей эры Буртэ-Чино породнился с Гоа-Марал, В 12 колене фамильное древо продолжил Добун-Мэргэн, его женой стала Алан-Гоа, родом из хори-туматов. Пять детей Алан-гоа дали начало пяти монгольским родам, и от ее сына Бухату-салджи пошел род Салджиут. Конечно, заманчиво сопоставить имя Селджи, родоначальника сельджуков с названием монгольского рода Салджиут, но что не доказано, то не доказано.

В основном Салчаки живут в Бай-Тайге. На втором месте Салчаки из Каа-Хема, а в Пий-Хеме, где и возвышаются Уш-Кожээ, живут малые Салчаки. Предки сегодняшних сесерлигцев из рода Салчак жили в местностях Биче-Баян-Кол, Доге-Баары, Инек-Даш, Бугалыг-Бедик, Булук-Кыры (Булук-Кыры – так они и сейчас называют Кундустуг). Малые Салчаки упорно селятся именно в тех местах, где находят скифские захоронения. Летние стоянки Салчаков были на Вавилинском затоне, откуда их вытеснили и горожане Кызыла и археологи.

Старейшина рода сейчас Наталья Дойдаловна Ажикмаа-Рушева, первая тувинская балерина, мать юной художницы Нади Рушевой. Эта ветвь Салчаков дала таких людей, как известный тувинский художник Иван Чамзоевич Салчак и художник-ювелир Чамзырын Салчак, чьи работы экспонируются и в Тувинском национальном музее, и в Санкт-Петербурге. Отец художника Чамзоо Салчак был настоящим богатырем. Он поставил камень на границе земель Салчаков, который никто пока с места не сдвинул. Полагают, что камень весит 150 килограммов, но его еще не взвешивали, только собираются.

Эта же ветвь Салчаков дала такого человека, как Демир-оол Салчакович Дотпаа. Он упорно называет себя простым чабаном, ни слова не говоря о том, что был депутатом Верховного Совета Тувинской АССР, последнего, седьмого, созыва. Считает, что само понятие «чабан» более статусное. Демир-оол Дотпаа - отец многодетного семейства, он вырастил вместе с супругой Диизенмой Маадыевной тринадцать детей.

Демир-оол Салчакович и сейчас продолжает работать. В его стаде тридцать коров, почти полтысячи овец и коз. Чтобы накосить сена для всего этого стада, приезжают родственники из Кызыла и из Сесерлига.

Впрочем. Родственники собираются не только из-за хозяйственных забот. Они сами задумали благоустроить родовое место – Уш-Кожээ. Инициатором этого был не проект «Тос Эртинэ», это предложила сделать Наталья Дойдаловна Ажикмаа-Рушева. Она хочет, чтобы здесь собиралась вся родня, чтобы проходили свадьбы, играли дети. Чтобы здесь звучала музыка, люди пели красивые народные песни, «чтобы горы слушали песни».

Уже сооружен стенд, поставили стол и скамейки. А в школьном музее Сесерлига можно увидеть замечательную экспозицию, там собраны материалы о разных Салчаках. Много рисунков и личных вещей Нади Рушевой, есть рисунки Ивана Салчака и другие экспонаты. Туристы не соскучатся. Салчаки умеют о себе интересно рассказывать. А горы уже слушают песни.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.08.11 3:33 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:
хэдэн ном бичсэн хүмүүс бий том том багш нар бий
Тажикистаны катаганууд.
Image
Душман хатагинууд бас афганистанд байлдаж байсан байна.
Code:
В тот период узбекские иммигранты были расположены в следующих регионах Афганистана :
1. Узбекские роды кунграт - в Мазари Шарифе, Актепе, Гуртепе, Жанарик и в Чардаре, они составляли полторы тысячи хозяйств, их лидеры Утанбек и Палванходжа;
2. Лакайцы - в Чале, Банги и Сиёбе. Лидер - Дамулла Эгамберди;
3. Дурменцы - в Айлабаде и Калъаи Золе. Лидер - Мулла Туракул.
4. Кулябские карлуки - в Рустаке. Лидер - Абдукадыр токсабо.
5. Катаганцы - в Ходжа Илгаре, вблизи Ханабада и Таликане. Лидеры - Сахибназар эшикбаши и Сафармет токсаба. В Таликане - Кучер токсаба и Усер мирахур.
В результате военно-политической деятельности Ибрагимбека на севере Афганистана, его признали лидером не только узбеки, находящиеся в иммиграции, но и объединивщиеся вокруг него местные узбеки и таджики. Они надеялись на защиту Ибрагимбека от постоянных набегов пуштунских племён. Коренные узбеки и таджики Афганистана отправили в распоряжение Ибрагимбека двадцать пять курбашей и сотни джигитов. Вот некоторые местные сподвижники Ибрагимбека:
1. Мулла Имамкул - из катаганцев, Ишкамиша, имел 400 джигитов;
2. Рустам батыр - из могалского рода узбеков Таликана, имел 400 джигитов;
3. Арзикул - из рода кангли узбеков, из региона Мазари Шариф, имел 300 джигитов;
4. Мулла Латиф - из катаганцев Джибирбулака, имел 200 джигитов;
5. Мулла Султан - из катаганцев, Сията, имел 150 джигитов;
6. Шакул Ходжа - таджик, из Чулула, имел 100 джигитов;
7. Мулла Абдусамет - катаганец, имел 100 джигитов;
8. Халмамет - катаганец, из Таликана, имел 100 джигитов;
9. Мулла Абдушукур - катаганец, из Таликана, имел 100 джигитов;
10. Акмурат - катаганец, из Рустака, имел 100 джигитов;
11. Имамназар палван - из узбекской род могалцев, из Бадахшана, имел 100 джигитов;
12. Мулла Имамяр - из узбекской рода канглы, из Далама, вблизи Мазари Шарифа, имел 100 джигитов;
13. Мулла Абдукарим - из узбекской рода канглы, Карабуйина, вблизи Мазари Шариф, имел 100 джигитов;
14. Мандарачи - таджик, из Шира, вблиз Ишкамиша, имел 100 джигитов;
15. Бобои Нихолбанд - таджик, из Таликана, имел 100 джигитов;
16. Бури - катаганец, из Хазаркака, имел 50 джигитов;
17. Халмухаммед - катаганец, из Джибирбулака, имел 50 джигитов.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Last edited by NAIMAN-NOMAD on May.08.11 4:11 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.08.11 3:43 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:
за болиод өг манай Хатагинчууд зөөхөн үлдсэн Дорнодын Матад Халх гол бий
Сүхбаатарт бас бий.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.08.11 4:12 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Каттаган аул\ Хатагин тосгон\

http://www.fergananews.com/article.php?id=6689&print=1

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.08.11 4:20 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:
er ni tanaich uzbeked bgashd
manaih hujaa bga bolu?
Өвөрмонголын Үүшин аймагт хэдэн улс байгаа гэж дээр Аким гуай хэлсэн байгаашдээ.Буриадын доторхи атаганууд бас танайхан мөн.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.09.11 6:02 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:

одоо ч эрлийзчээд манийга мартаа биздэ
Чамайг байдаг гэдгийг ч мэдэхгүй.Одоогийн монголчуудыг дундат азийнхан манжууд гэж үздэг.Өөрөөр хэлбэл манжийн үй түмэн овгийнхон монголд ирж суурьшсан гэж үздэг юм.Ер нь тэд үүх түүхийн талаар улаан нойлууд,тэгээд ч амьдрал нь ядуу,ихэнхи дундат азийн улсуудад ганц нэг хүний диктатур ноёлсон,ардчилал гэж бараг байхгүй ёстой хөмөрсөн тогоон дотроо байгаа улс гэж хэлэхэд болно.Ардчилал,соёл боловсрол,мэдлэг ухааны талаар монголчууд тэднээс хол тасарсан. :laugh5:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.18.11 10:45 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
http://vkontakte.ru/kataganov_adl

http://blogs.mail.ru/mail/snbkg92/


http://my.mail.ru/mail/boss.djoni001/

http://my.mail.ru/mail/asel_kataganova/
Image

specially for Waffen! :wd:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.24.11 8:30 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Башкиртостаны салжууд нарын тухай.

http://is.park.ru/print_doc.jsp?urn=32946872

САЛЬЮТЫ: СЛЕД В ИСТОРИИ

30-06-2010

Адрес документа в Информационной системе ПАРК: http://is.park.ru/doc.jsp?urn=32946872

В башкирской культуре отражен многовековой исторический путь, пройденный народом. Это заметно проявляется в народной музыке. Топонимика Башкортостана и названия башкирских племенных подразделений также рассказывают об историческом прошлом народа. В башкирских топонимах раскрываются взаимоотношения Азии, России и Европы, а родовые названия показывают тесную связь башкир с Азией.

Названия башкирски племен кыпчак, гэрэй встречаются среди других тюркских народов, например, у казахов, узбеков. Кроме того, среди башкир с древнейших времен бытуют фольклорные памятники, общие для многих тюркских народов. Это же можно сказать и о названиях некоторых родов.

В процессе исторического развития в состав башкир влились другие племена, некоторые из которых раньше говорили на монгольском языке. Длительное сохранение своих племенных названий и самосознания связано с особенностями культуры и требуют специального изучения. Они ценны для истории России и русской культуры. В северной части Челябинской области в бассейне реки Исеть проживают сегодня потомки сальютов.

Башкирский этнограф Р.З. Янгузин в своем исследовании указывает, что сальюты произошли из монгольских племен нирун, которые состояли в оппозиции к Чингиз-хану. По преданию, сальюты, считающие себя потомками Багути Салджи, среднего сына Алан Го, известны во времена Чингиз-хана как салджиуты. До Чингиз-хана племена нурин не были объединены под властью одного лидера. Они предпочитали власть многих вождей. Поэтому, когда Чингиз-хан решил объединить под своей властью все племена, проживающие на территории современной Монголии, они поклялись воевать против него. Р.З. Янгузин говорит, что после поражения от Чингиз-хана они вместе с найманами бежали в Среднюю Азию, в государство Кара-китаев, позднее переселились на Урал. Проживание сальютов совместно с башкирским племенем катай подтверждает мнение ученого о вышеуказанных событиях.

С другой стороны, некоторых представителей салджиутов, переселившихся в Среднюю Азию, можно встретить и в Иране. Например, автор сообщает о шейхе Шушунджи и его брате Балту Шушунджи. Кроме этого, в эпосе «Деде Коркуд», отображающем обычаи Ближнего Востока, можно предположить, что под термином «беи Санжида» упомянуты салджиуты. Возможно, что часть салджиутов мигрировала на Урал, а другая прибыла в ближневосточный регион.

В докладе «Вторая волна Ислама и Узбек-хан» в 2001 году в Казани нами упомянуто, что среди полководцев Джучихана, переданных под его управление во время похода в Сибирь, находился салджиут Моггеду нойон. Позднее салджиуты занимали важные посты при Узбек - хане . Даже одним из эмиров, разыскавших Узбек - хана после исполнения четырнадцати лет, укрытого матерью Баялун Хатун среди черкесов, чтобы он не был убит в младенчестве, был полководец Седжут СалджиутАлатай. Ибн Батута упоминает его под именем Сал-тия и сообщает, что его жену встретили стоя, что характеризует уважительное отношение к женщинам того времени. Заки Валиди Тоган в «Истории башкир» пишет: «С начала третьей четверти XIV в. в стране Туры и башкир, а также в других частях улуса Джучи управление страны находилось в руках тюменских бейев, подчинявшихся ханам. Они и башкирские племенные беи происходили из монгольских родов и туменов, прибывших вместе с ханами. Во времена Канбая дюрмен было известным племенем. А в период правления его сына Махму-дек Ходжа-хана окрепли беи племен конград и салджиут. Утемиш Хаджи, например, пишет: «Он был сильным и влиятельным ханом. Племена туры воевали с ними и после победы захватили власть в государстве»... Также Кучум хан воевал с бейем салджиутов Ядагар мирзой, сыном Тайбуги... ».

3. В. Тоган писал следующее: «Племена конграт, найман, кушчи, уйгур, салджиут, кыпчак, мангыт, мин были племенами, известными под названием Карачи, на которых опирался хан. Они составляли отдельные тумены... Большинство из них впоследствии стали башкирскими племенами катай, салжиут, табын, барын, мин, меркит, дюрмен, кыпчак и ногай и восприняли башкирский язык. Они и в настоящее время пользуются почетом среди башкир».

В XV-XVI столетиях племя конграт переселилось в бассейн Маверауннахра. В настоящее время его потомков можно увидеть среди казахских и узбекских племен. Возможно, что среди них были и представители салджиутов. Хотя в генеологии, написанной в XVI-XVII вв. еще до отделения мангытовногаев и казахов, упоминается название салджиут. Заки Валиди в монографии «История Туркестана» указывает, что они в XIX в. были небольшой группой среди афганских катаганов. Остальные салджиуты жили среди ногайцев и не оставили о себе каких-либо сведений.

В исследованиях историка XVIII в. П.И. Рычкова подтверждено: башкирское племя сальют проживает на территории сибирской дороги совместно с яланкатайцами. Салджиуты, вошедшие в состав башкирского народа, со временем стали называться гшлйот. Ранее сальюты проживали в западной части Уральских гор, позднее переселились на ее восточные склоны, в район современной Челябинской области. Салюдживуты, бывшие во времена Чингиз-хана одним из монгольских племен, в результате длительного совместного проживания растворились среди башкир.

Исенбике ТОГАН, профессор. Город Анкара, Турция. Специально для журнала «Панорама Башкортостана».

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Apr.30.12 6:18 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Кураминцы

Судя по названию народа (курама по тюркский— сборный, собранный) состоят из не родственных родов:[источник не указан 349 дней]

. Катаганы
. Дурмен-Барласы
. Баршалыки
. Мангитайи
. Моголтайи
. Кунграды (Байсыновские кунграды)
. Кыпчаки
. Таракты
. Ногайлы
. Алтай-Карпыки

По другим сведениям, среди курама выделяются 5 родов [4]

. Джалаир
. Телеу
. Тама
. Джагалбайлы
. Тараклы

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1% ... 1%86%D1%8B

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.31.13 5:01 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Quote:
Чиний бичсэн сэдвүүдийг харахад чамд түүхийн ШУ-ны маш их сонирхол байгаа нь, шинэ санаа, шинэ юм хийх хүсэл байгаа нь харагдаж байна. Чамд зөвлөхөд түүхийн шинжлэх ухаанд түүхэн газарзүй гэдэг салбар байдаг юм. Түүнийг нэг сонирхоод үзээрэй. Түүхэн газарзүй- чиний таамаглал (шинэ санаа) 2 -оор зэвсэглээд түүхийн ШУ-д шинэ бүтээл туурвиж болно штэ. :bigthumpup:
Түүхэн газарзүйгээр Жишээ нь: чингис хаан, тоорил хааны цэргүүд 3 өдөр явж, Жамухын цэрэгтэй товолсон газраа уулзахаар ирээд жамухын цэргийг хүлээв гэдэг хэсэг Нууц товчоонд байдаг. Үүн дээр нь тухайн үеийн морин цэргийн өдрийн туулах зайгаар хаана уулзсан байж болохыг тодорхойлно гэсэн үг.
Эсвэл Зүчийн албат харъяат албат 4000 өрх айл хаана байрлаж байсан хаашаа явсан гэдгээс ч юм уу.
Эсвэл торгуудын нүүдэл байж болно. 1695 онд Ил голын орчимд 1720 онд ижил мөрний орчим гэх мэтээр он цагаар нь гаргаад ирж болно.

Үүнтэй адилаар прото монголын овогууд болох Хэрэйд, татаар, найман, мэргид гэх мэт овгийн нүүдэлийг тогтоох замаар одоо аль хавийн хүмүүс эдгээр эртний монголын овгийн үр сад болохыг тогтооно гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд би казахстанд 200,000 мянган алтан ургийн хүн байна гэдэгт 2 сая гаруй монгол гаралтай казахтай (найман, хэрэйд, гэх мэт) гэдэгт эргэлздэг. Зүчийг хэдэн хүн дагаж явсан билээ. Зүчийн харяанд аль аль аймгийн хүмүүсийг өглөө бодоод үзээрэй.


Top
   
PostPosted: Aug.01.13 12:05 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Чамтай чамгүй мэднээ хөө...Хасгууд үржихэд исламын шашин их нөлөө үзүүлсэн...Монголчууд цөөрөхөд буддын шашин их нөлөө үзүүлсэн...Ойлганач...
Зүчид хэдэн өрх айл оногдсоноор хэдэн хүн байгааг тогтооно гэвэл огт худлаа..Алтан ордны хаадын улс,цагаадайн улс, доголон төмөрийн улс ,моголистан гэх мэт улсуудын хоорондын тэмцлээс үүдсэн нүүдэл суудал энд маш их хамааралтай....
Морины үнэгэн шогшоо, хатираа ,цогиогоор явсныг бас тогтоож болно ваа?
:lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Last edited by NAIMAN-NOMAD on Aug.01.13 12:21 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.01.13 1:17 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Нүүдлийг тогтоох ганц зөв арга бол хэн хаана өөрийгөө хэн гэж нэрлэж байна гэдгийг тогтоох..[/color][/b] :haha:[/quote]

Neg hujaa uurtuu borjigon ovog avaad heden ue unguruhud ter hujaa borjigon ovogton boloh ni ldee.
Yadaj ulger domog duu geed boet bus soyoliin uvuudiig ni chi harchihaad sudalchihaad mongolchuudiig uzbek kazahtai hamaatan bolgooch.
Zugeer neg kerei gedeg nertei ovogtoi bol shuud l kereid ovogiinh bolno gevel uchir dutagdaltai


Top
   
PostPosted: Aug.01.13 2:40 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10843
Location: Архан талд чинь:
Quote:
Нүүдлийг тогтоох ганц зөв арга бол хэн хаана өөрийгөө хэн гэж нэрлэж байна гэдгийг тогтоох..[/color][/b] :haha:
Neg hujaa uurtuu borjigon ovog avaad heden ue unguruhud ter hujaa borjigon ovogton boloh ni ldee.
Yadaj ulger domog duu geed boet bus soyoliin uvuudiig ni chi harchihaad sudalchihaad mongolchuudiig uzbek kazahtai hamaatan bolgooch.
Zugeer neg kerei gedeg nertei ovogtoi bol shuud l kereid ovogiinh bolno gevel uchir dutagdaltai[/quote]
Бас нэг маанаг толгой нэмэгдэж дээ...
Чинийхээр бол дна-р тогтоогдсон мах цус биш харин зан заншил соел оршуулах зан үйлээрээ адилхан улс хамаатан болох юм биз дээ..Тэгвэл хужаа солонгос вьетнам ч бидний хамаатан мөн.

Чингисийн үед дундат азид суурьшсан монгол цэргүүдийн удам хойчис бидэнд огт хамаагүй гэх гээд байна уу? Энэ тэнэг ойрдууд хартай авгай нар шиг аашлах юмдаа.....Халхуудыг хасагтай хардаж сүйд болоод л.Тэгвэл ойрдууд та нар халхууд шиг зангарагтай байж энд тэндгүй үр удмаа үлдээж байхгүй яасан юм.
:haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Last edited by NAIMAN-NOMAD on Aug.01.13 2:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.01.13 9:07 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
ойрд хүний санаа ч байж болно.
Чиний онго тэнгэртэй үздэг хардаг чинь энэ үү. Би засагт ханы халх хүн тэр дундаа олхонууд хүн. Иймхэн юм харж чадахгүй байгаа бол чи тийрэн хөлөглөж буруу боссон бөө нэртэй, буруу явдалтангуудын нэг аж
Чиний санаа бол 13 зууны халхуудын дэлхийг эзэлсэн их түүхийг үгүйсгэн дарж нуух гэсэн бодолтой халхын агуу их гавьяанд хорсон атаархагч ойрд хүний санаа ч байж болно...
Халхууд биш монголчууд тэр дундаа ойрдууд ч тэр бүгд 13-р зууны тэр аян дайнд оролцсон байхаа.

Уг нь чамд нөхөрсөг зөвөлгөө л өгөх гэсэн. чамтай мэтгэх хэлэлцэхийн хооронд юм болох сонирхол алга. Ямар ч байсан Казах, Узбек энээ тэрээтэй хамаатан болгох гээд байгаа бол ганц нэг юм асуувал болох уу.

1. Хэрэйд, Найман зэрэг прото монголын овгууд яаж яваад Казах, Узбекд сууришаад одоогийн монголчуудаасаа олон шахуу болчиховоо. (Шашины ялгаа ярихгүйгээр). Нүүдлийн замыг нь огноо юутайн тавиач. (1220 онд , 1280, 1350, 1450, 1500 онуудаар нь)
2. Түүхийн эх сурвалжийг нь тавиж хайрла. Зүгээр нэр нь биш үнэхээр мөн гэдгийг нь баталсан.
3.Христийн болон бөө шүтлэгтэнүүд хэзээ хэний нөлөөгөөр лал болсоныг нь бас тайлбарлаад өг


Top
   
PostPosted: Aug.01.13 11:40 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Quote:
Quote:
Quote:
Нируны түүхийг уншаа.. Ихэнх нь Татаар, Уйгар, Өзбэк хүмүүс Эх баригчид Монголчууд...
Татаар ч яахав монгол гаралтай аймаг. Наад Уйгар, Түрэгүүд бол мэдээж Нируны албат байсан овог аймагууд. . Харин наад Өзбэк чинь юун тоон дунд үсэг цохиж явнаа. Узбекуудын хэл соёл бүх зүйл Перс талдаа. Монголтой хамаагүй нөхдүүд. Зүгээр нэг нэр нь ойролцоо юм байна. энэ бол манай хамаатан гэж болохгүй. Харин доголон төмөр, Цагадайн угсааны түрэгжсэн монголчуудын гол цөм нь казах, кыргизд байгааг бол үгүйсгэхгүй. Узбек бол арай бишээ

эх баригчид нь цөөн тоотой монголчууд, дийлэнх түрэгүүд гээд байна.. Харин Хөх түрэг бол Жинхэн Монголчууд байсан... Тиймээс тэдний нэрийг зээлдэн авсан гээд байна....
Узбек гэхээр Хөхтүрэг гээд хадуураад явчих юмаа. Гумилевын номнууд бол хүлээн зөвшөөрөгдсөн түүхийн шинжлэх ухааны номнууд. Тэнд нэг өгүүлбэр байдгийг санаж байна уу.
"Талын нүүдэлчид Хүннү, Авар, Түрэг, Уйгар овог аймгуудын баруун тийш хийсэн нүүдэлээрээ очсон газар болгондоо шинэ дэглэм хүчирхэг эзэнт гүрэн үүсгэсэн. ...... эзлэн авсан улс ард түмнийх нь хүн амын тооноос ямагт цөөн байсан тул шинээр угсаатан, үндэстэн үүсэх нөхцөл болсон. Анатолийн түрэг болон хөхтүрэгийн хооронд ижилсэх хамаатах шинж үлэмж багасаж, хэл яриа нь хүртэл өөрчлөгдсөн тул тэднийг түрэг гэдэг нэрнээс өөр холбох зүйл угсаатаны хувьд алга болж ондоосжээ."

Үүнтэй нэгэн адил 800-1500 жилийн өмнө монголоос салж явсан угсаатан аймгуудын хувьд монгол үндэстэний угсаатаны соёл, хэл, ёс заншил, бичиг үсэг гээд угсаатны бүх зүйлээ алдсан байхад тэднийг монгол үндэстэн, монголчууд гэж нэрлэх нь тэнэг хэрэг.
Хамгийн энгийн жишээ нь торгуудын нүүдлийн нэг хэсэг нь 300 орчим өрх айл кыргыз-д одоо байдаг хэрнээ монгол хэл соёлоос үлэмж холдож, кыргызүүдэд ууссан байгааг юу гэхэв. (200 жилийн дотор). Ганц нэг 70-80 настай эмгэд хөгшид баруун монгол орйд аялагтай монгол хэлээр яриж байсан хэдий ч бусад хүн нь хэл соёлоо бүрэн мартсан байсан.

Гэтэл найман та 2 бол монголын түүхэн бичлэгт нэрт цухас дуридагдсан л бол монгол болгочих санаатай үзэх юм. Жаахан бодитой байлдаа. Монгол үндэстэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуултад хариулчихаад наад хүмүүсээ монгол болго тэгэх үү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 86 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited