#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 7:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 217 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Oct.28.13 1:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Image

2007-2008 оны улиралд Миннесота Тимберволвес багаас Кевин Гарнеттыг, Сиатл Суперсоникс багаас Рэй Алленыг авчирч, Пол Пиерстэй нэгтгэн Их 3вал үүсгэн, тэр улиралдаа ахмад тоглогчид НБА-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж 17дахь тугаа TD Garden ордондоо өлгөснөөс хойш даруй 6 жил өнгөрчээ...

Image

2012 оны улирлын өмнөхөн Бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч Рэй Аллен, шинэ гэрээ байгуулахаас татгалзан, ривал Миами Хийт багт очсоноос хойш, Их 3вал задарч Пол Пиерс, Кевин Гарнетт, Рондо, Жефф Грийн гэх мэт тоглогчдоор тэргүүлүүлэн шинэ улиралд орсон, гэхдээ Рондо улирлын дундуур, 1р сард өвдөгний гэмтлийн улмаас улирлаа дуусгаснаар, Бостон Селтикс баг 41 хожил 40 хожигдолтойгоор ПО-д 7р байраар шалгаран, 2р байраар шалгарсан Нью-Ёрк Никстэй тоглосон ч 5 тоглолтын дараа, улирлаа дуусгасан билээ.

Image

Уг явдлаас хойш, Дэнни Эйнж тэргүүтэй багийн удирдлага, энэ янзаараа байж болохгүй юм байна гэдгийг ойлгож, багийн бүх од холбон тоглогч Рондо дээр суурилан эрс шинэчлэлт хийхээр шийдсэн. Тэд эхлээд багийн ахлах дасгалжуулагч Док Риверсыг, Лос Анжелес Клипперс баг руу явуулж орон нь 2015 оны эхний тойргийн драфтын эрхийг авсан, үүний дараа 6 сарын 28нд драфтын дараахан, Пол Пиерс, Кевин Гарнетт, Жэйсон Терри, ДЖ Вайт зэрэг тоглогчдыг явуулж оронд нь Киет Боганс, Маршон Брүүкс, Крис Хампхрис, Крис Жосеф, Жералд Валлас, мөн үүнээс гадна 2014,2016,2018 онуудын эхний тойргийн драфтын эрхүүдийн хамт авсанаар, Бостон Сэлтиксийн Их 3валын үе албан ёсоор дуусч, Рондогийн үе эхэлж байгаа билээ...

Image

мөн 7 сарын 3нд Батлер Их Сургуулийн сагсан бөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагч, энэ жил 37 нас хүрч байгаа, одоогоор НБА-гийн хамгийн залуу дасгалжуулагч гэгдэж байгаа Брэд Стивенстэй 6 жилийн 22 сая ногооны гэрээ хийж, багийн ерөнхий дасгалжуулагчаар томилсон билээ...

Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.28.13 1:32 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Улирлын өмнөх тоглолтуудыг 2 хожил 6 хожигдолтойгоор дуусгасан бөгөөд, өчигдөр Damen Bell-Holter; DeShawn Sims; Chris Babb; Kammron Taylor гэсэн 4 тоглогчийг хасч, багийн үндсэн ростероо зарласан...

Image

Драфтын 13-аар сонгосон, Канадын харьяат Кэлли Олиниктой гэрээ хийсэн бол, драфтын 2р тойргоос сонгосон Колтон Айверсонтой гэрээ хийгээгүй байна...

Багийн гарааг одоохондоо яг тогтоогоогүй байгаа ч, Авери Брэдли гараанд найдвартай тоглох нь ойлгомжтой, ялангуяа Рондог гэмтлээсээ эргэн иртэл, холбон тоглогчийн байрлал дээр тоглоно.... харин бусад байрлалуудын хувьд яг одоогоор, яг таг гэж шийдсэн зүйл байхгүй байгаа, дасгалжуулагч, тоглогчдын ур чадвар, хослон тоглох чадвар, эсрэг багийн байдал зэргийг харгалзан үзэж байж, гараагаа тоглолтоос тоглолтонд өөрчилж тоглох боловуу гэж бодож байна... ямартай ч дараахь гарааг хамгийн ихээр гаргах боловуу (Рондог иртэл):

- Холбогч: Авэри Брэдли
- Хамгаалагч: Кортни Лий
- Жижиг довтлогч: Жефф Грийн
- Хүчний довтлогч: Брандон Басс
- Төвийн тоглогч: Жаред Саллинжер.

цаашдаа, улирлын дундаас ерөнхий арга барилаа олоод ирэхээрээ, тогтсон нэг гараатай болох бизээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.28.13 1:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
багийн удирдлага болон фэнүүд ирэх улирлаас нэг их юм хүлээгээд хэрэггүй гэдгийг бүгд ойлгож байгаа, бүрэлдэхүүнийг харсан ч ойлгомжтой бизээ... энэ улирлын гол зорилго нь, хомоол хамж, хамгийн хүчтэй драфтуудын нэг байх болно гэгдэж байгаа 2014 оны драфтаас гайгүй тоглогч олох гол зорилготой байгаа.... 2014 оны драфтад, өнгөрсөн 2 жилээс нэр нь дуулдаж ирсэн дараах алдартай тоглогчид нэр дэвшинэ гэж олонх хүмүүс таамаглаж байна:

- Andrew Wiggins SF;
- Aaron Gordon SF/PF;
- Juluis Randle PF
- Jabari Parker SF
- Marcus Smart PG
- Andrew Harrison PG
- Joel Embiid C
- Dante Exum SG

гэхдээ мэдээж, улирлын төгсгөлд болдог лоттереиноос хамаг юм хамаарна гэдэг нь тодорхой... Филаделфиа 76 баг, мөн 2014 оны драфт руу санаархаж байгаа нь хэн бүхэнд тодорхой болсон...
2014 оны драфтын эхний 5д сонголт хийсэн баг, ерөнхийдөө ирээдүйн 10 жилээ элбэг аваад явчихна, гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа учраас, багууд өнгөрсөн жилээс л санаархаж, бэлтгэлээ базааж эхэлсэн...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.28.13 2:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Багийн ерөнхий дасгалжуулагч Брэд Стивенсийн талаар жаахан танилцуулга хийе гэж бодлоо:

Image

- 1976 оны 10 сарын 22нд төрсөн, хэдхэн хоногийн өмнө 37 нас хүрсэн... Индиана мужийн Zionsville гэдэг газар төрж өссөн бөгөөд, Zionsville Community High School-ын сагсан бөмбөгийн багт тоглож, багийнхаа 4 рекордыг тогтоож байжээ... Ахлах сургуулиа төгссөний дараа DePauw University-д орж, сагсан бөмбөгийн багт нь тоглож байсан ба Эдийн засагч мэргэжлээр төгссөн байна... хэд хэдэн удаа Бүсийн шилдэг тоглогчдын багт шалгарч байсан ба мөн жил болгон шалгаруулдаг шилдэг тоглогчдын Academic All-America-д 3 удаа нэр дэвшиж байсан юм байна....

Eli Lilly and Company гэдэг компанид мэргэжлээрээ ажиллаж байсан ч 2000-2001 оны улиралд ажлаа болин, Butler-ын Их сургуулийн сагсан бөмбөгийн багт, сайн дурын ажилтнаар орж, дасгалжуулагчийн гараагаа эхэлж байж... дараа жилээс нь буюу 2001-2002 оны улирлаас, багийн үндсэн туслах дасгалжуулагчдын багт багтаж 6 жил ажилласны эцэст 2007 оны 4 сарын 4нд, ахлах дасгалжуулагч Todd Lickliter нь Iowa Hawkeyes-ыг дасгалжуулахаар багаа орхисны дараа, багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон байна...

Эхний жилдээ баг нь 30 хожил авч, НСАА-гийн түүхэнд хамгийн залуудаа 30 хожил авсан 3дахь дасгалжуулагч болсон байна... 2010 оны байдлаар, Стивенс НСАА-гийн түүхэнд, эхний 3 жилдээ хамгийн олон хожил авсан дасгалжуулагч болж, амжилт тогтоосноос гадна, баг нь түүхэндээ анх удаа хамгийн Шилдэг 4 багийн нэгээр шалгарчээ... тэр үед 33 настай байсан Стивенс НСАА-гийн түүхэнд хамгийн залуудаа Финалд шалгарсан 2дох дасгалжуулагч болсон хэдий ч, аваргын төлөөх тоглолтонд, алдарт Mike Krzyzewski-гаар удирдуулсан Duke-ын багт 61-59-ын харьцаатай ялагдсан байна...

баг нь түүний амжилтанд тун сэтгэл дүүрэн байж, түүнтэй 2021-2022 оны улирал хүртэл гэрээ хийжээ... дараа жил нь буюу 2010-2011 оны улиралд, баг нь дахин Шилдэг 4 багийн нэгээр шалгарснаар, НСАА-гийн түүхэнд хамгийн залуудаа 2 удаа Шилдэг 4 багт багаа шалгаруулсан ахлах дасгалжуулагч болсон байна... 2 жил дарааллан аваргын төлөө, багаа шалгаруулсан ч 2011 оны 4 сарын 4нд University of Connecticut Huskies-тай тоглосон ч дахин хожигдсон байна...

Стивенсын дасгалжуулах арга барил нь, юу ч болж байсан тун тайван, анхааралтай ажилладаг, маш олон цагаар, эсрэг багийнхаа бичлэг, статыг үзэн судалж, яаж тоглох арга барилаа төлөвлөж суудаг гэнэ... хамгаалалт болон багийн тоглолт голчилсон тоглолтыг илүүд үздэг арга барил нь НСАА-д өөрсдөөс нь илүү од, олонд танигдсан тоглогчидтой болсон багтай, тайван, анхааралтай үздэг учраас, үргэлж амжилтанд хүрдэг байж...
Image

2 ч удаа, Horizon League Coach of the Year шагналд нэр дэвшиж байсан ба, 2009 онд Hugh Durham Award-ын эзэн болж байж... ихэнх мэргэжилтнүүд. дасгалжуулагч Стивенсын арга барилыг, домогт дасгалжуулагч John Wooden-тай адилтгадаг гэнэ...
Эхнэр Tracy-тайгаа өөрийн суралцаж төгссөн DePauw University-д танилцаж, 2003 оны 8 сард хуримаа хийсэн байна, одоо хосууд 2 хүүхэдтэй юм байна...
Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.28.13 4:38 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Бостон,Фила,Орландо,Фининкс,Юта гэсэн багууд ирэх жилийн драфтын төлөөх "тулаан"-аа аль хэдийн эхэлчижээ.....
Рондо хоёрын хооронд тоглож байсанаас Розе шиг бэртэлээ бүрэн идгэтэл бүтэн улирал суусан ч яадын.....Харин наймаалагдчихгүй л бол.....

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Oct.29.13 6:50 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хамгийн эхний тоглолтоо 10 сарын 30нд, бүрэлдэхүүн нь залуужиж сайжирсан, Бошийг явсанаас хойш хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй болоод байгаа Торонтогийн талбай дээр хийнэ....

Рондогийн хувьд улирлыг хэзээнээс эхлүүлэх нь хараахан тодорхой болоогүй байгаа ч, дасгалжуулагч улирлын дундаас орж ирнэ гэж хэлсэн байгаа, ойролцоогоор бүх оддын тоглолтын үеэр л ирэх боловуу.... уул нь ирэх улиралд нэг мөсөн хомоол хамах шахуу тааруу амжилт үзүүлэх нь ойлгомжтой байгаам чин Сарнай шиг хашир үзэхэд гэмгүй, гэхдээ Сарнайгийн гэмтлийг бодвол манай хүний гэмтэл арай гайгүй л дээ...

өнгөрсөн улиралыг нурууны гэмтлээс болж улирлын талаас дуусгасан Салленжер, найз охиндоо хүч хэрэглэсэн гэсэн шалтгаанаар, дасгалжуулагч шийтгэхээр болсон гэнэ, мань хүн шүүх дээр дуудагдсан ч гэсэн, гэм буруугүй гэж тогтоогдсон ч гэсэн, багийн дасгалжуулагч шийтгэхээр шийдсэн гэнэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 10:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Үеийн залуустайгаа дажгүй л үзэхээр байгаамдаа. Холын зайн шидэлтийн хувь өмнөх улирлуудыг бодвол илт унах нь ээ...

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Nov.02.13 5:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Сайхан NCAA сагсан бөмбөг тоглоод байна уу даа хэхэ. Олзуурхууштай нь 6 тоглогч 10+ оноо, талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан байна. Рондо хэрэгтэй л байна одоогоор.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Nov.05.13 11:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
өнөөдөр Мемфистэй ана мана алалцаж байгаад 4р үед Жаред Бэйлист уншуулчихлаа... ингээд 1969-1970 оны улиралд 0 хожил 4 хожигдолтойгоор, улирлыг эхлүүлж байсан тааруу амжилтаа давтаж байнадаа.... Жефф Грийн уул нь 22 оноо аваад багаа тэргүүлээд, Салинжер 16 оноо авч туслаад тун боломжийн тоглосон, Салинжер бүүр 2 ч удаа 3аас хийчихсэн, ямар ч байсан 3аас шидэлттэй л юм байна... гэхдээ л Бэйлисийг бүүр яаж ч чадсангүй дарааллуулаад 15 оноо, зөвхөн Бэйлисд алдаж байх юм...
гараанд Грийнийг хамгаалагчаар, Валласыг жижиг довтлогчоор тоглуулаад байгаа нь жаахан тиймэрхүү, учир дутагдалтай санагдаад байна... гэхдээ одоо яахав дээ, 2 боломжийн тоглогч байгаа л юм чин ашиглахаас өөр яахав.... харин гараанд гараад байгаа бразил тоглогч Виктор Фаверани тун дажгүй байгаа шүү.... энэ жил 25 настай, мэргэжлийн лигт 6,7 жил тоглосон хүн гэсэндээ бас ч гэж гайгүй тоглоод байна, надад бол Марк Газол хавьцаа оччихоор л санагдсан...

за яахав, угаасаа энэ улиралд хомоол хамах нь бараг ойлгомжтой шахуу юм хойно, хожигдолтой нь эвлэрээл суужийхаас өөр яахав лол....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.06.13 9:57 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Хонгилын үзүүрт гэрэл


Top
   
PostPosted: Nov.11.13 12:15 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
0.8 сек с доош бөмбөг аваад шиднэ гэж байхгүй, зөвхөн tip хийснийг тооцно гэж дүрэм гарчаагүй билүү, хэдэн жилийн өмнө?

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
PostPosted: Nov.11.13 12:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэн мэдэхэв, ямар ч байсан тооццон шд :razz:
0,1 секундэд 70 оны үед 1 тоглогч шидээд хийсэн байдаг л юм байналээ, тэрийг л лав тооцсон байсан, дараа нь Окафор билүүдээ бас 1 удаа 0,1 секундэд tip-in хийгээд оруулж байсан санагдаж байна.... 0,4 секундэд Фишер эргэж шидээд хийснийг тооцож болоод байсым чин гайгүй байлгүй дээ этр :razz:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.11.13 2:20 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
0.1 чинь Девид Лий

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Nov.11.13 2:30 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Ingehed Rondo yagaad toglohgui bga bilee berteltel ni zugeer boloogui yumuu


Top
   
PostPosted: Nov.11.13 2:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
@ Гантөмөр: нээрээ тийм ч билүү, Нью-Ёрк Никсд ганц гэрэлтддэг нь байхдаа хийж байсан бхаа тэ....

Рондо-гийн гэмтэл болоогүй л байгаа, ямар ч байсан 3-ын эсрэг 3 тоглож бэлтгэл хийсэн гэсэн, тэгэхэд дажгүй тоглож болсон ч гэсэн, багийн эмч талбай дээр гарах болоогүй байна, шаардлагатай бол хугацааг нь өшөө хойшлуулах хэрэгтэй гэсэн юм ярьсан байналээ... ер нь бол наанадаж л Шинэ жилийн дараа, цаанадаж Бүх оддын тоглолтын үеэр л ирэх байхдаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.11.13 2:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
ОК :razz:

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Nov.11.13 3:05 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Азиа Томасын уналтын үед ганц нар нь байж бил ээ. Ядаж байхад шарыг ч хэлэх үү. Шувуухай авмаар л байсан байхдаа :razz:

Бүтэн жил өнжөөд ирвэл зүгээр мүгээр гээд яриад байсан Сарнай нэг л болж өгөхгүй л байна даг. Өвдөлт нь багасаад жоохон хугацаа харчихвал ч хурдан гарчихмаар байгаам дөө. Энэ сүүл мушгина гээд байсан багууд л шуугиан тариад байх чинь

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Nov.11.13 11:28 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
Грийн SG,SF,PF дээр тоглоод алж байна аа. Гоё хожил авсан шүү. хэхэ. орж ирээгүй удаж


Top
   
PostPosted: Nov.12.13 9:42 pm 
Offline
Street Style V Champ
User avatar

Joined: Dec.27.09 4:38 pm
Posts: 826
Location: Камп Ноу
Дивизионыхоо 1-т одоогоор бичигдэж байна.

_________________
ФОРЗА БАРСА...


Top
   
PostPosted: Nov.12.13 10:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
саяхан л 0 хожил 4 хожигдолтойгоор улиралыг хэцүүхэн эхлэж байсан ч гэсэн дараалж 4 удаа ялж, сайхан сэтгэлийн цэнгэлийг эдлүүлж байна лол гэж... өнөөдөр Мэжикийг хожсон тоглолтонд багаараа тун жигд тоглож, довтолгоо 60%-тай, оновчтой дамжуулалт 28, бөмбөг алдалт багаараа 15 гээд тун аятайхан тоглочихлоо... оноо авалтаар Брэдли 24 оноо авсан, харин Олиник, Кравфорд, Миами-тай хийсэн тоглолтын гол баатар Грийн нар тус тус 16 оноо авч багтаа тус хүргэв... Брэдлиг ерөөсөө л оноо ав гэж талбай дээр гаргасан юм шиг байгаа, 24 оноо 3 удаа бөмбөг тасалж, 3 удаа бөмбөгөө алдаж, 1 удаа блокдуулсанаас өөр ямар нэг стат байхгүй байсан... гараанд Олиник, Басс, Грийн, Кравфорд, Брэдли гэж гараад байгаа нь тун нүдээ олсон мэт санагдаж байна... сэлгээнээс Фаворани, Валлас, Лий этр сайхан таараал байна...
дараагийн тоглолт, Чарлотте, Портланд, Минни гэх мэт багуудтай, ядаж 1 хожил авчих байх гэж бодоод байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.14.13 1:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Энэ сэдвээ логотой болгуулая.

Хожлын цуврал өнөөдөр дуусчихлаа. Грийн хэсэг талбайд гарсангүй гараа зүссэн юм уу яасан юм. Эхний хагаст Биг Ал наадчих шиг болсон байна. Өнөө л бөмбөг алдалт, мөн чөлөөт шидэлт хангалтгүй шиджээ.
Бусдаар бол байж болох хэмжээндээ хангалттай л сайхан тоглоцгоож байна, хамгаалалтын идвэх үнэн гоё 4-р үе байлаа. Бөмбөг эзэмшилт сайтай хүн дутаад байнаа яах аргагүй.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Nov.20.13 2:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
За пуужингуудад ёстой утаа гартал тавиуллаа даа хаха. Хажуугаар элий элий шуум яваад алж өгч байна дөө манай муу ногоонууд. Ирэх драфтын дараа нэг шинэ нярай баг цахиур хагалахаар бүрэлдэх юм шиг байна.

Мод-ууд манай сэдвийг логотой болгоод алилдаа!

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Nov.21.13 10:11 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Rockets toi togloson stat-iig uzsenii daraah Rondo-iin tsarai

Image

_________________
i am no1


Top
   
PostPosted: Dec.07.13 3:43 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jun.18.05 4:35 pm
Posts: 1176
Location: PC-нийхээ eмнe чиний бичсэнийг уншиж байна
Бостон Брүүклин хоёрыг зэрэг дэмждэг хүн Бостонгийн фэн байж болохгүй юу 8)


Top
   
PostPosted: Dec.12.13 4:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Зааз тэгээд хуучуулаа 2 өдөр дарааллан хүлээж аваад нухуулчихлаа.
ПП, КЖ нар маань хэдэн дүү нарынхаа учрыг ололгүй яах вэ дээ хэхэ.
Дасгалжуулагч ДОК ч бас энэ ордон, энэ үзэгчдийг хэн бэ, ямар хүмүүс вэ гэдгийг сайн мэдэх хүн...

Ингэснээр одоо дахин ийм сэтгэлзүйн болоод өрсөлдөөний хувьд манай залуусыг илт илүүрхдэг, мэддэг тоглолт байхгүй болсон болохоор ачаа хөнгөрлөө одоо цаашаа өөрсдийгөө харуулах үлдэж байна даа.

Хугацаа өнгөрөх тусам багийн тоглолт илүү ойлголцолтой сайхан болоод байгаа. Кроуфорд нөхөр санаснаас сайн байна шүү золиг чинь хаха.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Dec.17.13 12:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Кравфорд харин тун дажгүй тоглоод байна, ингэж аятайхан тоглоно гэж арай л бодож байгаагүй үнэнийг хэлэхэд... улирал эхлээд 2 ч удаа трипл-дабль хийчихсэн санагдаж байна.... Саллинжер бас 3аас хөөрхөн нүүлгээд байх юмаа...
манай багтай холбоотой хэд хэдэн шуум явж байна....
- Рондог Нью-Ёрк руу явуулж, оронд нь Фелтон, Шумпарт, ЖР Смит нарыг авах.
- Омер Ашикыг Хьюстонгоос авч оронд нь Брандон Басс, Жефф Грийн нарыг явуулах... Энэ ч арай хэтэрнээ, Грийнийг явуулна гэж ёстой байхгүй биз...
- Жордан Кравфордыг Миами, Нэтс гэх мэт багууд сонирхож байгаа гэнэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 217 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited