Чонон яр - Systemic Lupus Erythematosus (SLE)
Чонон яр гэдэг нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, дараах дарааллаар гэмтээнэ: судас, арьс, үе, дотор эрхтэн (бөөр, уушиг, зүрх, элэг ба бусад).
Чонон яртай арван өвчтний ес нь эмэгтэй байх ба тэдний хагас нь 15-25 жилийн хооронд анхны шинж илэрсэн байдаг. Өвчин хурцаар эхэлж болно. Эсвэл хурц шинжтэй бага мэдэгдэх хэлбэрээр явагдах ба хурцдалын шинж бага өгдөг.
Шалтгаан
Өвчний шалтгааны одоогоор нарийн тодорхойлж чадаагүй байгаа. Хэсэг эрдэмтэд нь төрөлхийн дархлалын системийн согогын суурин дээр вирусын халдвар хавсарснаас үүсдэг үзсэн байдаг. Өвчин наранд олон цагаар явах, төрөлт, үр хөндөлт, сэтгэл санааны хүнд ачаалал зэргийн үед үүсэх нь олонтаа байдаг. Чонон яртай олон өвчтөн эмийн бэлдмэл ба хүнсний бүтээгдэхүүнд харшилтай байдаг. Насанд хүрээгүй байхдаа төрөх нь чонон яраар өвчлөх магадлал эрс ихэсдэг байна.
Явц
Өвчтний бие сулран, турж, ямар ч шалтгаангүйгээр халуурна. Чонон ярын үеийн арьсны өөрчлөлт нь дараах маягтай байна:
• Хамар ба хацар улайх. Үүнийг “эрвээхэй” гэж нэрлэдэг.
• Салхи, хүйтний нөлөөгөөр, наранд шарагдахад долгионоос хамаарч хувцасны задгай хэсгийн улайлт.
• Хөл, гараар хөх ягаан толбо гарч, модны мөчрийн зураглал шиг торлог зураглал үүснэ. Зовиуруудаас том (өвдөг, мөр), жижиг (сарвууны үе) үеэр өвдөх нь олонтоо байдаг. Булчингаар өвдөж тайван бус болно. Уушиг, бөөр, зүрх, тархи гэмтэнэ. Чонон ярынн суурин дээр фосфолипидийн эсрэг хам шинж буюу бие махбодод фосфолипидыг өөрчилдөг бодисууд үүсдэг. Фосфолипидүүд хүний бие махбодын бүх эсийн бүрхүүлд хэдий ихээр орсон байна өвчин төдий ихээр хүнд байна.
Оношлогоо
“Чонон яр” гэсэн оношыг үе мөчний эмч өвчтний зовиур дээр үндэслэн: шалтгаангүйгээр турах, нүүр “эрвээхэй” хэлбэрээр улайх, үе, бөөр, зүрх ба бусад эрхтэн гэмтэх зэрэг шинжүүд гарна. Чонон хөрвөсийн үед заавал цусны эмнэл зүйн шинжилгээ (үрэвслийн ерөнхийшинж илрэх), чонон ярын цусны шинжилгээ, дархлааны шинжилгээ, шээсний эмнэл зүйн шинжилгээ, уушгины рентген шинжилгээ, зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ. Эмч зөвхөн өвчнийг илрүүлээд зогсохгүй, өвчтөнд учрыг олж өгч эмчлэгдэх боломжыг олгоно.
Эмчилгээ
Чонон яртай өвчтөнд үргэлжилсэн олон жилийн бүрдмэл эмчилгээ шаардлагатай. Хэдий эрт эхэлнэ, төдий сайн байдаг. Чонон ярын эмчилгээг дааврын гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлээс (глюкокортикоидууд) эхэлнэ. Учир нь хүндэрсэн дархлалын урвалыг дархлал дарангуйлах бэлдмэл хэрэглэн намдаана. Глюкокортикоид ба дархлал дарангуйлах бэлдмэлийг хавсарч хэрэглэх нь олонтаа байдаг. Жинхнээсээ энэ үед ноцтой төстэй урвал үүсдэг ба иймд өвчтний биеийн байдлыг тогтмол шинжлэх хэрэгтэй ба шаарлагатай бол эмчилгээний схемд оруулж өөрчилнө. Үүнтэй холбоотойгоор чонон яртай өвчтний эмчилгээг поликлиникт дотрын болон үе мөчний эмчийн хяналтан дор хийх хэрэгтэй ба өвчтний биеийн байдал муудсан үед эмнэлэгт хэвтүүлнэ. Өвчний давшилтын үед плазмаферез хийнэ. Өвчтөнд наранд халах, хөрөх, хагалгаанд орохоос зайлсхийх, вакцин ба эмчилгээний ийлдэс хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.
Эх сурвалж:
http://www.103.mn/archives/tag/%D1%87%D ... 3%A9%D1%81