Quote:
JKD клуб стадионы зүүн талд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүүн талд Арга билэгт чоно гэдэг клуб байдаг гэсэн. JKD ном гэвэл Брюсийн өөрийн бичээд амьддаа гарагж чадаагүй эмхэтгэсэн ном байдаг юм. Дараа нь ойрын нэг нөхөр нь гаргасан билээ. Өөр хүмүүсийн бичсэн ном англи хэл дээр харж байсан. Орос хэл дээр 3 төрлийн ном л нийтдээ хэвлэгдсэн байдаг. Нэг нь 4 цувралаар.
Брюс тулааны урлагыг хүмүүс хотын гудамжны жунгли-д өөрийгөө хамгаалахын тулд хичээллэдэг гэж үздэг байсан. Тиймээс зөвхөн нэг стильд баригдахгүй виньчун, каратэ, муай-тай, жүдо, айкидо, бокс зэрэг аль алинаас нь энгийн найдвартай техникүүд сонгосон байдаг. Иймээс JKD-г гудамжинд хүн өөрийгөө хамгаалах урлаг гэж зодоон талаас нь ойлгож болно. Дэлхийн аварга гээд тэмцээн зохиолоо гэхэд үндсэн утгаараа анхны JKD биш болчихно. Жишээ нь айкидогийн дэлхийн аварга зохиодоггүй шүү дээ. Яагаад гэвэл айкидод довтолгооны техник байхгүй болохоор. 2 биенээ харж зогсох гэж байгаа биш. Харин японы жиү житсугийн айкижүтсү, айкибудод бол довтолгооны техник бий. Харин Морихей Ушибагийн айкидо бол семинар л гэж хийдэг.
Хамгийн гол нь өөрөө хүн яаж оновчтой хөдөлмөрлөж амжилтанд хүрдэгийн тод жишээ болсон хүн. Үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулсан хүн. Хоол унд, амралт, бэлтгэл сургуулилт гээд л. Ер Зүүн Азийг баруунд нээж хүлээн зөвшөөрүүлсэн гэж болно.
Байлдааны самбогийн талаар гэвэл орос хэл дээр гэвэл надад хэдэн зуун ном байна. Үүн дотор ОХУ-ын БХЯ, МВД, ФБС-ийн заавар, гарын авлагууд, Цэргийн сургуулийн сургалтын материалууд. АНУ-ын цэргийн Close Combat, Combatives, Hand to hand fighting, Израйлын Krav Maga цэргийн заавар хүртэл байна. Гэхдээ дандаа сайн гэснээс нь. Ном үзэж байхаар нэг сар ч гэсэн бэлтгэл хийсэн нь дээр. Байлдааны самбо болон гардан тулаан цохилтын техник өргөн хэрэглэдэг өчиг боолт шидэлт бүгд л байдаг. Бас дотроо олон төрөл стиль болон хөгжиж байгаа. Жишээ хэлбэл СМЕРШ, Кадочников, Самоз, Рютинских, УНИБОС, ПОБОС, Самбоуд, Боевая машина, Белый медведь, Рукопашный бой ВДВ, Рукопашный бой армейский, полицейский, Крада, Воин, Оперативное каратэ, Рукопашный бой КГБ, Дземон болон Сэнэ карате гэх мэт.
Спортын төрлийн тэмцээн Рукопашный бой /армейский/, Боевое самбо гэсэн төрлөөр явдаг. Манайхаас Дамланпүрэв, Мөнхбаясгалан гээд хэдэн нөхдүүд тэмцээнд орж аваргалж байсан.
Суралцахад тохиромжтой нас гэж байхуу ?. 25 хүрч байгаа гэвч өөрийгөө оройтсон гэж бодохгүй байна.