#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.19 3:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 432 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17
Author Message
PostPosted: May.22.18 2:46 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Хүн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, зорьсондоо хүрч өөрийгөө ялан дийлэх шиг сайхан зүйл өөр хаана байхав. Өчигдөр 10 км марафонд гүйж 49 минутын амжилтаар бариандаа орлоо. Байр нь бол 70н хэдээр л орсон байх яг хэд гэдгээ мэдэж чадсангүй. Гараанаас гартлаа би чадах болов уу, замын дундаас шантрах боловуу гэсэн бодол толгойд эргэлдэж л байлаа, гэхдээ би чадсаан :laugh5: ердөө 14 хоногийн л хувийн бэлтгэл хийсэн шүүдээ. Ирэх жилийн марафонд айргийн 5-д орхын төлөө...
Quote:
No pain no gain andaa manichen bas tumur urgudug bolson shdte anh gol tumurtei notsolddog bsan bol odoo 40 ntreer shahaad l gaigui l bna :)
Кк сайн байнашдээ. Би одоохондоо төмөр өргөхгүй байгөө, гэдсээ арилгаж жиндээ орхын тулд өглөөд гүйгээд, гэдэсний таталт л хийж байна даа. Жоохон фигурны болж байгаад төмөр өргөнөө. Амьхандаа л өөрийгөө нууцлаад байхад намайг гэдгийг мэдчих юмаа тэ чи? :whip:
2 жил өнжсөн, энэ жил дахиад гүйлээ. Харин бэлтгэл дутуу, нойр дутуу байсных өмнөх амжилтаа ахиулж чадалгүй 52 мин гаран хугацаанд замаа тууллаа. Дараа жил 21км-д гүйнэ гээд ам гарчихвал яадаг бол :xi: бэлтгэл л шийднэ дээ...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.31.18 6:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Тээр нэг хаврын хүүхдийн баяр
Алсын говийн буйдхан суурингийн аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Нийгмээрээ ядруухан тэр цаг үед өнөөгийнх шиг баяр тэмдэглэж байсангүй. Улаан гурилтай, уранхай бүрээсгүй бол баян айл гэж бодох. Суманд төрийн хэдхээн албан хаагчаас өөр орлоготой хүн ховор.

3 дүгээр анги төгсөхийн өмнө хаанахын ч юм бэ тусламжийн газрынхан манай ангиас 2 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм. Тэр хоёр хүүгийн нэг нь би нөгөө нь миний найз Хишигээ. Бид хоёр тэгэхэд л ядуу айлын хүүхэд гэдгээ бяцхан зүрхэндээ шингэтэл ойлгов. Ангийнхнаасаа ичээд их сул дорой болсон мэт сэтгэгдэл төрнө.
Харих замдаа ийм хачин гадаад дэвтэр ном өгч байхаар идэх юм өгөхгүй тээ гээд л.

Сумаас тодорхойлсан "Нэн ядуу" айлын хоёр хүү цахилдаган дунд хөтлөлцөөд алхаж байхад мотоциклтой ах бид хоёрын дундуур цуулж гарч билээ.
Энэ одоо хаанаас гарч ирээд алтан гинжийг тасалчихваа гэсэн бодол орж ирж ухаан балартаад харахад Хишигээ тээ тэнд шороотой төлөг шиг юм өндийж байх. Тэр ядуу үед бид яасан ч их алтан гинж тасалж тоглодог байсан юм.
Шавар шавхайтай холилдсон хоёр муухай амьтан Хишигээгийнд ирлээ.

Гандуу эгч зуухныхаа амыг хутгаад урамгүйхэн сууж харагдах. Хишгээ “ээжээ идэх юм байна уу” гэхэд Гандуу эгч юу ч алга миний хүү гээд доошоо харав. Өнөөдөр гурил олдсонгүй ээ.
Хишигээ бид хоёрын ходоод дуу дуугаа авалцан дугарах шиг. Өндөөдөр эднийх хоосон хонох нь дээ. Оройн хоол тааруулаад найзыгаа авааччих санаатай Хишигээг манайд очиё гэж ятгасан ч явсангүй. Угаасаа тийм нэрэлхүү, шазууртайлдаа.
Хишигээгийнхийг бодвол манайх ядаж оройн хоолтой л айл. Хоолоо идэж байхдаа Хишигээгээ бодохоос өрөвдөнө. Хоосон хонож байгаа байхдаа.

Өлсөхийн хэцүүг хүн бүр мэднэ. Гэхдээ хэзээ идэхээ, хэзээ цадахаа мэдэхгүйгээр хэдэн жил дараалж өлсөхийн зовлонг хүн бүр мэдэхгүй. 25кгийн шуудайтай гурилруугаа харлаа. Талдаа оржээ. Улаан бичигтэй хятад шуудайтай гурилаа удахгүй дуусна яанадаа гэж харан харан өсдөг байсан үе.

Гурил доошлох тусам бид улам их өслөх шиг.
Ганц удаа хулгай хийвэл яадаг бол. Том эгчийнхээ зүтгэж олсон гурилыг хулгай хийх мэдээж буруу. Нөгөө талаас өлсөөд хэвтэж байгаа найздаа туслах зөв ч юм шиг. Ингэж бодсоор унтлаа.
Өглөө ангидаа ирээд Хишигээгээс “орой юм идсэн үү” гэхэд толгой сэгсэрлээ. Хөөрхий нүд нь цийлэгнээстэй. Өлссөн хүний нүд тийм усан байдгийг анзаарав.

Хичээл тараад ахиад Хишгээгийнд очтол бас л хоосон. Гандуу эгч гэртээ алга. Уг нь Хишигээг гэрээрээ оруулаад жаахан ч гэсэн юм идүүлэх гэтэл бас л зөрүүдлэв. Данх дүүрэн хүйтэн бор цайнаас залгилаад хэсэг хэвтэхэд гэдэс цадах шиг.
Хишигээ Хишигээ.... хоюулаа манайхаас гурил хулгай хийе. Сөлөөрөөд бай. Чи бид хоёр хулгай хийж чадахгүй ээ. Би айж байна.

Зүгээрээ одоо ах гэрт багаа.Эгч ажилдаа явчихсан. Чи ахыг гэрээс гаргаж чадах юм бол би чадна. Хишигээг сэнхэртэл найрсаар ятгаж дийлэв.
Би гэртээ ороод нүцгэн биен дээрээ дээл өмсөөд суув.
Ах: чи хар халуунд дээл өмсөөд галзуураа юу.
Би: Халуунд харин ч дээл сэрүүхэн байдаг байхгүй юу гээд л.
Намайг гэртээ ороод хэсэг байсны дараа Хишигээ манай ахыг дуудах байлаа.
Ах хашааны хаалган дээр очоод буцаад гэрт ирэх тэр багахан хугацаанд би амжуулах ёстой. Гэртээ ороод хэсэг суулаа. Хишигээ дууддаггүй ээ. Байж байж гаднаас Амраа ахаа гээд үлбэгэр сулхаан дуудав. Тэр үед миний чихний хэнгэрэг цоорхой муу сонсдог байсан үе. Дүлий би сонсоод байхад ах сонсдоггүй ээ. Ахаа таныг гадаа хүн дуудаад байна.
Гитар тоглож суусан ах: Юу гээд байгаан бээ. Хий юм сонсоод байгаа юмуу. Чи хэзээ юм дуулж байсан юм. Намайг сонсоогүй байхад чи яаахаараа сонсдог юм. Дүлий юм байж.

Нээрээ би чинь дүлийшдээ. Сэтгэл дагаад тэгээд байна уу. Ахиад Амраа ахаа гээд сулавтар дугархад ах нэг юм сонсоод гарлаа. Би харваж очоод шуудайтай гурилаасаа шанагадаад шууд өвөртөллөө. Хоёр гурав шанагадаж өвөртлөөд сууж байсан байрандаа очиж явтал ах ороод ирлээ. Танай ангийн бацаан чамайг дуудчих гээд намайг дуудах юм, яасан даварсан хижиг вэ гэж амандаа үглээд л.
Миний чих хатууг мэдээд таныг дуудаж байхгүй юу гэчихээд зөрөөд гарлаа. Түнтийтэл өвөртөлсөн гурилны цаанаас зүрх дэлбэрэх нь ээ. Хишгээ харваас айсан нь илт.

Гэрт нь ирэхэд Гандуу эгч зуухных өмнө сууж байлаа. Эгчээ бид хоёр гурил олоод ирсэн. Гандуу эгч нүд нь сэргээд бослоо. Хаанаас вэ хүүхдүүдээ. Манайхаасаа.Хулгай хийгээ юу та хоёр. Үгүй ээ зүгээр авсан. Манайд хүн байгаагүй. Ах анзаараагүй л болохоос миний тал нүүр гурил хөлстэй холилдоод эгээтэй л терминатар.

Өврөө гараараа уудлаад гурилаа түмпэнд хийхэд л Гандуу эгч бид хоёрыг хулгай хийж гэж ойлгосон байх. Гэдэсний хүйс өмд нил гурил. Бүр гутлын түрийрүү хүртэл орсон байлаа.
Авчирсан гурилыг бүгдийг нь зуураад л нүд ирмэхийн зуур гамбир жигнэж өгөв. Анх удаа л эр чадлаараа хоолоо олж идэж буй мэт мэдрэмж төрөхөд цаанаа л нэг сэтгэл дүүрэн. Бараг хоёр хоног юм идээгүй найзаа цатгаж байгаа нь бахархууштай.
Хишигээ “Ерөнхийлөгчийн хүүхэд юу идэж байгаа бол ээжээ” гээд загнуулна.
Гандуу эгч бид хоёрыг огт зэмлэсэнгүйгээр барахгүй намайг гурилнаас салгаж өгөв. Тааруухан ч гурилны хулгайчид болдоо. Хамаг хувцас чинь цагаан болчхож гээд л.
Бор цайнд халуун бин дүрж идсэн тэр жаргалтай өдөр 1990 ээд оны 6 сарын 1н байсан юм.

Түүнээс хойш арга бишдсэн үед Хишигээдээ хааяа хааяа гурил хулгайлна. Гандуу эгч миний дээлний энгэр дотор давхар уут бэхэлж өгнө. Өврөө нээгээд гурилаа хутгаад хийхэд яг таараастай. Гандуу эгч “ахиухан гурилтай болоосой. Хэдэн өдөрч хамаагүй зуураад та нарт хоол хийж өгөх юмсан” гэдэгсэн.
Эгч үе үе “энэ гурил яагаад хурдан дуусаад байна” гэх нь сонсогдоно. Нэг нартай өдөр ахад үйлдэл дээрээ баригдаад би гэдэг хүн бараг үхсэндээ.
Ахын Орос бакалын амтнаас илүү эгчийн “өөрийнхөө идэх хоолноос хулгай хийхдээ яахав дээ” гээд уйлж суусан тэр царай л хамгийн том шийтгэл байлаа.
Хуруу хумсаа хуйхалж олсон хоолноос нь дүү нь хулгай хийнэ. Нийгмийн шилжилтийн үед арга мухардаж байсан Гандуу эгч аргагүйн эрхэнд бидний гарыг хумиагүй.
Ганц орой л бүтэн хоолтой байвал жаргал юм шиг, ганц цадвал л болчих юм шиг зорилготой цаг үе байсан юмаа. Хэн буруутай юм бэ?

Японы олон ангит Ошин киног томчуудын суган дороос нуугдан нуугдан хараад одоо бид гуравын ядууг хэн салганадаа гэж бодон бодон гэрлүүгээ алхдаг байж. Айлын хүмүүс лааны гэрэлд хоймроо хөзөрдөж байхад би тогооны тагийг нь аваад Хишигээ цуйван өвөртөлж байж билээ. Буцаагаад тэр төмөр тагийг жон гэж дугарахгүйгээр тавихийг тухайн үед амьдрал зааж.
Гандуу эгч биднийг бага байхад яг л найзууд юм шиг байсан нь сэтгэлд тод үлдэж. Хүүхдийг ялгахгүй тэгш дүүрэн харьцаж байгаа хүн л сайн хүн байж мэднэ. Гандуу эгч сүүлд бидэнд хулгай хийж болохгүй гэж янз бүрийн аргаар ойлгуулахыг их хичээсэн.

Олоон жилийн дараа Хишигээ бид хоёр уулзахад хэн нь ч хулгайч болсонгүй. Үр хүүхэд хань ижил, хамаатан садангуудынхаа төлөө шудрагаар зүтгэж байгаа хоёр аав л сууж байлаа.
Алс баруун хязгаарт амьдардаг найз маань эхнэр 3 хүүхэдтэй.Байр, зуслан, машин, ажил гээд өнөөгийн хүнд хэрэгтэй бүх л юмтай болжээ найз минь. Хамгийн чухал нь элгэн халуун сайхан гэр бүлтэй.

Бид хоёр хүүхэд насаа дурсаад аньсага чийгтэхэд архины ч хэрэг байсангүй. Дурсахаас ч халшрам сэтгэл эмзэглүүлэм түүхүүдээ инээд, ханиадаар хачирлан ярьхад хажууд суух Гандуу эгч уйлж харагдсан. Тийм жаахан амьтад хулгай хийгээд ч болов нэгнийхээ төлөө явж байхад би яаж загнах вэ дээ гээд л...
Хишигээгийн ээж Гандуу эгч нэг хэсэг айл айлаас атга гурил гуйж амьдарсан хүн бий. Гэтэл одоо хүүгийнхээ дэргэд жаргаж байна гэнэ. Хишигээ өглөө бүр ээждээ рашаан дөхүүлж уулгасаар байгаад бүх өвчин нь эдгэсэн гэвэй.

Хишигээ: "Ээж манай бүх гурилыг зуураад, элдээд, хирчээд хөргөгчинд хийчдийн. Махыг ч гэсэн хоол хоолоор нь ялгаад хөшиглөөд хөргөгчинд. Бууз банш хийгээд хөлдөөгчинд хийчхэнэ. Боль гээд байхад л ингээд байгаа" гэхээр нь
Би "Тэхгүй яадын, Гандуу эгчид залуудаа ханатлаа зуурах гурил, мах олдоогүй юм чинь одоо бол жинхэнэ жаргал байхгүй юу гэхэд" Гандуу эгч үнэн үнэн гээд хангинатал хөхөрч байлаа.
Гандуу эгч дархлагджээ. Өмнөхөөсөө ч залуу болчихсон мэт.
Хишигээ "Би ээжийг чанга гараар өсгөж байгаа" гээд инээж байсан нь хожим их бодогдов.Урт наслах байхаа.

Ээжүүдийн, аавуудын туулсан хүнд замын дараа үрс минь л амгалан байг. Амьдрал сайхан байгаа биз. Өдөр бүр энэ амьдралдаа талархаарай.

Copy...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.24.18 2:49 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Хүний амьдралд ганц л боломжгүй зүйл бий... "Бүх хүнд таалагдах"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.24.18 2:49 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Тэгвэл ганц л төгс зүйл бий... "Үхэл"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.25.18 12:29 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1214
Quote:
Тэгвэл ганц л төгс зүйл бий... "Үхэл"
Төрсөн нь үнэн бол үхэх нь үнэн


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Sep.24.18 3:00 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Жэк Матай хийсэн уулзалтын тэмдэглэл

Дэлхийн эдийн засгийн форумын жил бүр Тяньжин, Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулдаг энэ удаагийн Зуны Давосын хүндэт зочин Жэк Ма байв. Нэлээд нээлттэй ярилцсан уулзалтын тэмдэглэлийг тоймлоё. Товчхондоо юуг яаж хийхийг мэддэг байх хангалттай биш. Хамгийн гол нь яагаад, яах гэж хийж байгаагаа мэддэг бай гэсэн шүү. Тэр нь зорилготой бай, зорилгодоо хүрэх зоригтой бай, зоригоо чангалахдаа зөв бай гэсэн үг юм билээ.

Харимзтай, заалаа мундаг мэдэрдэг, ер нь бол маш сайн оратор нөхөр байна. Англи хэл нь тасархай. Асуудлыг жишээгээр их тайлбарлахаас гадна хошин шогийн хөөрхөн мэдрэмжтэй. 45 настайдаа тэтгэвэрт гараад далайн эрэг дээр тааваараа хэвтэж байгаад бурхан болно гэж төлөвлөжээ. 54 настайдаа өөрийн босгосон компани дахь албан тушаалаасаа бууж, үйл ажиллагаатай холбоотой ямар ч шийдвэр гаргалтад оролцохгүй болжээ. Гэхдээ намайг тоож зөвлөгөө авбал хэзээд бэлэн гэж байна.

Алибабаг босгоод хажууд нь удаан байхаар өөрөө ч хөгжихөө болихоос гадна бусдад боломж өгөхгүй дараад байгаагаа мэдэрсэн байна. Стив Жоб шиг компаниа нэг хүний нэр хүндээр дэнслэхийг хүсээгүй аж. 50 гараад ирэхээр ямар ч хүн аль болох биед амар ажилдаа шигдээд мөрөөрөө тэтгэвэрт гарахыг хүсдэг. Энэ хэрээр өөрийгөө тав тухын шоронд хорьж, хүсэл мөрөөдлөө таягдан хаядаг. Би тэгэхийг хүсээгүй тул ажлаа өгсөн гэнэ. Амьдралаас таашаал авч сур, хожим хойно харамсахгүйн тулд зоригтой шийдвэр гаргаж сур гэсэн шүү. Тэгвэл хүсэл мөрөөдөл нь юу вэ гэсэн боловсрол, байгаль орчин, гарааны бизнесүүд дээр ажиллана гэнэ. Гарааны бизнес гэдгээ IC чип картын бизнес 5 жилийн турш судалж байгаад эхлүүлж буйгаа зарлав. Магадгүй барууны чип үйлдвэрлэгчдээс хамааралгүй болох гэсэн Хятадын том бодлого байхыг үгүйсгэхгүй. Нууц мөрөөдөл нь өөрийн нэрийн вино гаргах юм гэсэн.

Хүүхэд насанд хүрээд тусдаа гараад өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд явдаг. Нас биед хүрсэн хүний амьдралд аав ээж нь оролцоод өмнөөс нь шийдвэр гаргаад байдаггүй. Компани үүнтэй яг адил гэнэ. Би үүсгэсэн юм чинь гээд хамаг юмаа хамаад, бусдыг хажиглаад итгэхгүй, шийдвэр гаргах эрх мэдэл, ажиллах эрх чөлөө өгөхгүй бол компани дороо хямарч эхлэдэг. Удирдагч хүн үүнийг мэдрээд дор нь өөрөө холдох ёстой шүү гээд хатуу захив. 15 жил ажиллаж хүүхэд шигээ хайрладаг компаниа босгосон. Одоо үүнийгээ тусад нь гаргаад дараагийн 15 жилд дахин нэг хүүхэд бэлтгэнэ. Хүүхэд уйлахаар хүчээр дуугүй болгож болдоггүйтэй адил Жэк Магүй компанийн хэл ам хэсэг яваад л аяндаа зогсож, хүмүүс үүнд дасах болно гэв.

Нэр алдартай болох тусам хүн хов живийн далайд сэлж сурах ёстойг сануулж байв. Юм болгон дээр эмзэглээд байвал та лидер биш гэнэ. Компаниа орхиж байгаа мэдээлэл гармагц түүнийг 120 тэрбум юань Алибабагаас аваад гадаад руу явж амьдарна гэдэг цуу гарсан юм байна. Бүр хамгийн дотны найзууд нь энэ ярианд үнэмшээд түүнээс лавласанд нэлээд гомдсон гэдгээ нуусангүй. Гэхдээ энэ бүх хов живээс болж үнэхээр их ядардагаа хэлж байв.

Түүний бахархал нь Алибабагаар дамжуулж Хятадын жижиг дунд бизнесийг хөгжүүлж, боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ажилтай болгосон нь юм байна. Үүнийгээ бизнес загвар биш байгууллагын соёл, хүний хөгжлийг анхнаасаа эрхэм зорилго болгосон тул гэж хэлж байна билээ. Амжилтын дараагийн нууц нь бие биенээсээ тэс өөр зан авир, хандлагатай хүмүүсээс бүрдсэн удирдлагын баг гэнэ. Энэ ялгаатай хүмүүс асуудлыг өөр өөрийн өнцгөөс харж, бие биенээ хурцалж, татаж, зөвшилцөж шийдвэр гаргадаг байжээ. Одооний санхүү эрхэлсэн захирлаа л их магтана билээ. Бараг албан тушаалыг нь авсан байх аа. Өөрчлөгдөж чаддаг хүн л хөгждөг юм гэж айлдав.

Та нарын хэн нь хэнийгээ өөрчилсөн бэ гэхэд бүгд бие биенээ өөрчилсөн гэнэ. Харамч болгоомжтой санхүүгийн захирлын гар нь жаахан тэнийдэг болж, ам нь хуурай байдаггүй нэгний яриа нь жаахан цөөрсөн юм уу даа. Удирдлагын цөм багтаа гадны хүн оруулах тухайд асуухад цус сэлбэдэг ч дундаас орж ирсэн хүмүүс богино хугацааны амжилт хөөдөг сул талтайгаас гадна холын зорилго үгүй тул амархан шантардаг. Анхнаасаа зовлон жаргалаа хуваалцаад явсан хүмүүс бие биендээ гэхээс илүү зорилгодоо үнэнч байдаг юм шүү гэж байна.

Анх 18-уулаа нийлж компани байгуулж байжээ. Энгийн ажилчид нь өдөрт 12 цаг ажилладаг бол удирдах албан тушаалтнууд хоногийн 24 цаг, харин партнер болсон бол насан туршдаа компанийнхаа төлөө ажиллах ёстой гэнэ. Ирээдүйд итгэхээс илүү төлөвлөх ёстой. Төгс орчин гэж огт байхгүй. Байсан бол хэзээ ч өрсөлдөөн үүсэхгүй байсан. Энтрепренэр хүний хувьд эдийн засаг мөнхийн асуудалтай, бизнес нь өдөр бүр л спарт ап байх болно. Асуудал дундаас л алдартай компани төрдөг тул асуудал их байгаа газар руу тэмүүл гэж байх юм. Гэхдээ боксчин чинь довтлох үедээ дайрч, хамгаалах үедээ ухрахыг зөвлөв. Тэр нь зөв юмыг зөв цагт хийхийг хэлжээ. Мөн нөхцөл байдал хэчнээн муудсан ч зөв үйл хийхээ зогсоож болохгүйг сануулав.

Надаас яаж амжилтад тань шиг хүрэх вэ гэж олон хүн асуудаг. Өөрийн гэсэн үнэ цэнэ, бусдын төлөө сэтгэл зүрхтэй байхад аяндаа ажил бүтдэг. Битгий Жэк Ма болох гэж хичээ. Зүгээр л өөрийнхөөрөө байгаарай л гэнэ. Бусдыг дуурайгаад чадах болов уу гэдэг айдсаас стресс депресс үүсдэг тул битгий тийм сармагчин болоорой гэнэ. Сайн уу, уучлаарай гэж хэлдэг залуус улам бүр багасч байгаад санаа зовдог ба залуу хүн бүр нийгэмд оруулах хувь нэмрээ ухамсарлах ёстойг олон хэлсэн.

Залуу хүмүүс өтлөхгүй юм шиг аашилдаг. Би тэдний насан дээр байсан. Тэд миний насан дээр ирэх л болно гэж ёжилж байв. Тиймээс хүн өөрчлөгдөж байж л хөгждөг гэдгээ л хэлээд байлаа. Моутай архи хийдэг найз нь борлуулалт муудаад, залуус дарс, шар айраг уудаг боллоо гэж гомдоллоход удахгүй тэд хөгшрөөд хүссэн хүсээгүй моутай авдаг болно гэж зөвлөсөн гээд инээж байв.

Дорнын соёл harmony буюу хоорондын зохицол, бүлийн харилцаа дээр тогтдог бол барууны соёл өрсөлдөөн дээр үндэслэдэг. Үүнээс болж соёл, харилцааны зөрчил үүсдэг арга, билэг шиг тэнцвэртэй авч явах ёстойг ойлгосноо хэлсэн. Иймээс ялангуяа өнөө цагт форум хэлэлцүүлэг аль болох олон хийх ёстойг учирлав. Ингэж байж хоёр туйлд гарсан хүмүүсийг хооронд нь уулзуулах ба зүрх, тархи хоёрын хослол манай нийгмийг хөгжүүлнэ. Харин биесэж үзэн ядаад, хоорондоо уулзахгүй, нэгнээ сонсохгүй бол хэзээ ч бид урагшаа алхаж чадахгүй, хамгийн гол машин, роботоос ялгагдахгүй гэв. Сийрэг толгойтой нэгэн супер робот бүтээдэг ч зүрх сэтгэлтэй нэгнийг тэр супер машин хэзээ ч ялж чадахгүй тул бие биенээ хүндэлж хайрла гээд яриагаа дуусгав.

Гэсэн ч Америк, Хятадын худалдааны дайнаас үүдээд 1 сая ажлын байрыг Америкт бий болгоно гэж Трампт хэлсэн амнаасаа буцаж байгаагаа нөгөө 2 америк конгрессмэний Тяньжинд хийсэн хэвлэлийн бага хурлын дараа мэдэгдсэн байна лээ.

https://ikon.mn/opinion/1e3h

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.19.19 11:44 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Амьдралд гомдоллох, гомдох зүйл дэндүү олон. Тэр болгоныг тоогоод гомдоод, эмороод явах юм бол амьдрал дэндүү хурдан, бас хайран өнгөрөх байх. Хэр баргийн зүйлийг тоохгүй, зөнгөр царайлахыг л хичээдэг. Гэхдээ энийг хэн нэгэнтэй ярилцмаар, бас хэнтэй ч ярилцмааргүй байгаа болохоор эндээ бичиж гаргах нь л зөв юм шиг байна.

...Март-8нд зориулж, цэцгэнд дуртай болохоор нь 2 хоногийн өмнөөс бэлдсэн ухаантай... Их дэлгүүрээр ном хайж яваад цэцгийн тасаг дээр их гоё өнгөтэй, цэвэрхэн боосон маш гоё энгийн баглаа байхаар нь 8нд эрт ирээд авъя гээд мөнгөө төлөөд захиж үлдээгээд явсан. Уг нь УИД-ээс цэцэг авах бодол байгаагүй л дээ. Тэгээд 8-нд өдөр яваад очсон миний сонгосон өнгийн цэцэг байгаагүй надаас захиалга авч үлдсэн эмэгтэйн хариуцлагаас болж тэр. Өөр өнгийн шилэгдсэн цэцэгнээсээ шахах гэж оролдсон, би гүрийсээр байгаад мөнгөө буцааж авсан. Тэгээд цэцэгт мэндчилгээ дээр өмнө харж байсан цэцгээ сонгоод 8-ндаа хүргэж амжина гэхээр нь захиалгаа өгөөд харьсан. Гэртээ цэцэггүй орохоор гайхах байх гэж бодоод болсон бүх процессыг ярьсан... харин надад цэцэгт мэндчилгээ онцгүй, цэцэг нь зураг шигээ ирдэггүй, би ер нь цэцэг авахгүй, захиалгаа цуцал гэж хэлсэн... зүгээр ч хэлээгүй нэг тийм дотогшоо хатгасан өнгөөр. Надад хэсэгтээ л хэлэх үг олдоогүй. Захиалгаа цуцлах санаатай ярьсан боловч замдаа гарсан цуцлах боломжгүй гээд хүлээж аваагүй, нээг их удалгүй цэцэг ирсэн... зурагнаасаа дутхааргүй гоё л харагдаж байсан, цэцгээ аваад юу ч хэлээгүй, над руу муухай ч биш гоё ч биш нэг тийм сонин харцаар харсан. Тэгээд дотроо бодсон л доо.... БИ ЭЭЖДЭЭ ИЙМ ГОЁ ЦЭЦЭГ өгч үзсэн билүү??? Миний ээждээ боолгосон 2 сарнай 1 лилигээс бараг 5 дахин үнэтэй цэцэг. Шууд хэлэлгүй авч яваад ээждээ өгчихье гэж бодсон ч тэгээгүй. Цэцэг ширээн дээр хэд хоноод хогийн сав руу орсон. Яахав би дуугай л байдгаараа дуугай байсан, гүрийсэн. Гэхдээ л сэтгэл рүү нэг тийм ус цацсан мэдрэмж бол одоо ч байна..... Хойтон л ээждээ илүү гоё цэцэг бэлэглэх юм шүү....

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.27.19 10:01 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Яалт ч үгүй дуртай genre юмдаа, сүүлд ч хэд ч сонсов, одоо ч сонсож байна...

Яг ижил genre сонсдог, ойлгодог, урам зориг авдаг хүнтэй танилцаж, яриаг нь сонсож үзэх юмсан


_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.27.19 10:01 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
FB дэх бүх постоо зургаа, ер нь бүх юмаа авч хаямаар санагдаад байх юм...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.09.19 4:45 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Ирээдүйд 2 хүүдээ нэг ийм зүйлийг л ямар ч байсан захих юм шүү...

Хань ижил гэр бүлтэй болно гэдэг дур сонирхол хобби эсвэл гэр бүлийн аль нэгийг л 2 гараараа өргөж явах сонголт гэсэн үг. 2-ууланг нь 2 талдаа тэнцүү авч явах боломж бараг үгүй, тун цөөн өдрийн од шиг тохиолдолд л чамайг ойлгодог хүнтэй таарч аль алийг нь тэнцүү авч явах боломж байх талтай.
Тиймээс гэр бүлтэй болох гэж бүү яар, насанд хүрээд тусдаа гараад хүссэн зүйлээ шавиагаа ханатал хийж ав, гэр бүлтэй болох цагтаа энэ бүгдээ орхиход сэтгэл зүйгээ бүрэн бэлдсэн бай гэдгийг.

Энэ бүгдийг мэдээгүй, тулгамдсан, гутарсан хүний л үг юмдаа...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.09.19 5:06 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
"Түдэв Удган
August 7 at 8:26 AM ·
Монголоор дүүрэн эрийн оронцогууд! Эхнэр хүүхэддээ олигтойхон санаа тавьж, олигтойхон хооллож ундлаж, хайрлаж чадахгүй байж хүүхэн шуухан архи дарсанд хамаг цаг зав хэдэн бор төгрөгөө тавиад туучихна. Андын тангараг сэтгэл энээ тэрээ бла бла гэж эхнэр хүүхдээ мартан өдөр шөнөжин архидалт шоу зугаа цэнгээн хөөн алга болно. Шоудаж идэж ууж ханачихаад амьдрал зохио! Хүний охинийг авч сууна гэдэг чинь тоглоом биш! Юу ч чадахгүй байж хүнд таалагдаж баян гоё сайхан болж харагдах хүсэлтэй хүмүүс. Өөрөө тийм арчаагүй мөртлөө эхнэрийн хүндлэл монгол эрийн хийморь сүлд этр яриад чаачнаа... Тэр хэрэггүй үрж байгаа мөнгөөрөө эхнэртээ ганц нүүрэнд нь түрхэх тосыг нь аваад өг! Хүүхэддээ ганц унших ном аваад өг! Эхнэр хүүхдээ дагуулаад кино үз! Гоё хоол ид! Хэдэн төгрөгөө цуглуулаад гадаадруу аял! Сайхан хувцас авч өмс! Таалагдсан зүйлээ худалдаж ав! Амьдралд аз жаргалыг мэдэрч болох асар олон зүйл байдаг юм! Олсон хэдэн төгрөгөө зугаа цэнгэл бор дарсаар сольчихоод амьдрал хэцүү байна энээ тэрээ. Битгий хуцаад бай! Эр хүн шиг бай банди нараа! Үүрэг хариуцлагаа ухамсарла!"

Монголоор дүүрэн ийм эрчүүд байна гэнээ... дүүрэн ч юу байхав, дийлэнх нь байж бол магадгүй.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.12.19 6:42 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
2-3 жилийн өмнөх ажил амьдралын формдоо эргэж оръё оо, форм бол айхтар алдагджээ. Ахиж дэвшсэн зүйл үндсэндээ алга :?

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.13.19 10:30 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24759
Quote:
2-3 жилийн өмнөх ажил амьдралын формдоо эргэж оръё оо, форм бол айхтар алдагджээ. Ахиж дэвшсэн зүйл үндсэндээ алга :?
Formdoo dahij orj chadahgui bol yaanaa


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.13.19 12:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8149
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Хаана ямар ажил хийдэг вэ?

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Sep.18.19 11:38 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Хаана ямар ажил хийдэг вэ?
Худалдааны салбар өө... Гэхдээ offline биш online. Hybrid online гэх юмуу хах :wahaha:

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Sep.18.19 11:46 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Quote:
2-3 жилийн өмнөх ажил амьдралын формдоо эргэж оръё оо, форм бол айхтар алдагджээ. Ахиж дэвшсэн зүйл үндсэндээ алга :?
Formdoo dahij orj chadahgui bol yaanaa
Чаднаа, чадах хүч бол хангалттай байгаа. Үүнээс ч илүүг чадах сэтгэлийн тэнкээтэй хүн :wahaha: гол нь хангалттай хүсэхгүй байна. Comfort zone-доо шигдчихээд байна л даа.

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 432 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited