#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.18 2:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 158 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Feb.12.18 11:42 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
одон зурхайг арилжааны чиглэлээр судалж байсан хүн байна уу?

анх 11 оны сүүлээр одон зурхайг судлахаар шийдвээ. тэр үед фибоначчигийн гайхамшгуудыг өөрийн биеэр мэдэрчихсэн байсан болохоор одон зурхай судалж үзмээр санагддаг юм. сарны хөдөлгөөнүүд индекс болон хувьцаануудын үнэд хэр нөлөөлдөг талаар. 13 он хүртэл судалсан. зурхайн шинжилгээ хийхэд тусдаа программ ашигланаа. мөн мөнгөний менежментийг зөв тооцоолох хэрэгтэй. хальтраад хубилай хааны зохиосон зурхайг судлаад нэг хэсэг явчихсан. сар гаран түвд зурхайчаас бүр нэг хийдэд сургалт авсан гэж байгаа. зурхайн ухааны талаар овоо мэдлэг хуримтлуулсандаа. тэглээ гээд эцэст нь зурхайг арилжаанд ашиглах хэт нүсэр юм гэдгийг ойлгож авсан. яагаад гэвэл би өөрийн гэсэн аргачлалтай хүн. тэр аргачлалаа гартаа оруулсан. стратеги маань надад бодит өгөөжөө өгч байна. тийм болохоор өөр аргачлалуудыг судалснаас арай өөр зүйлд тэр цагаа зориулсан нь илүү дээр юм гэдгийг мэдэж авсан хэрэг. яг л 7.62х54р.р бууддаг мэргэн бууч 7.62х39.н акагаар буудахтай адил. энд юм бичдэг арилжаачид ихэвчлэн ямар стратеги ашигладгаа бичвэл хоорондоо ойлголцоход илүү амар болов уу.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.13.18 2:40 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
https://www.youtube.com/channel/UCRsw2s ... Fyg/videos
Энэ золиг тэгээд бүтэн жил хогийн юм хийгээд сугаан байхдаа?


Top
   
PostPosted: Feb.13.18 3:09 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
https://www.youtube.com/channel/UCRsw2sd6TAxaqW_kPlu5Fyg/videos
Энэ золиг тэгээд бүтэн жил хогийн юм хийгээд сугаан байхдаа?


хог2

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.13.18 3:28 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Уламжлалт аргаар ажилдаг хүн иймэрхүү юм ойлгохгүй байх нь аргагүй ээ. Гэхдээ одон зурхайн хажууд бол тооцоолол юм шүү дээ. :hihi:


Top
   
PostPosted: Feb.13.18 6:59 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Робот арилжаа бол үндсэндээ алгоритм арилжаа өөрөөр бол бүрэн гүйцэд боловсруулагдсан системчлэгдсэн арилжаа гэх юм уу даа? Нэг стратеги зохиолоо гэхэд л тэр нь статистикийн судалгаатай, өмнө нь үүссэн түүхэн график дээр 90 хувьтай биелж байх хэрэгтэй ч гэдэг юм уу эсвэл математик тооцоолол ихээр агуулсан минут секунд бүрд таамаглал нь үнэн байх боломжийг нэмэгдүүлсэн байх жишээтэй гэх мэт. Тэгээд эцэст нь багахан хэмжээний ашиг оллоо гэхэд тэрийг нь банк эсвэл хөрөнгө оруулалтын сангууд ивээн тэтгэхээс өөр аргагүй. Учир нь тэдэнд тийм хэмжээний үр дүн гаргаад байх бүтэц зохион байгуулалт байхгүй, байх ч боломжгүй тул нэгэнт бий болчихсон юманд хөрөнгө, мөнгө хаяна биз?! Тэгээд хамтарч ажиллаж эхэлдэг. Энэ бол олон улсын жишиг Монголд ч ийм жишиг байх боломж бас бий. Энэ чинь жинхэнэ утгаараа инноваци, хөгжүүлэлт яваад байгаа юм. Тэгээд ч ганц мундаг хүний ганцаараа хийчих зүйл биш учир олон залуу хүмүүст боломж олгож байна шдээ. Нэгэнт л арилжаа хийдэг юм бол хийдэг зүйлээ улам төгөлдөржүүлээд явахад болохгүй юм юу байна?


Top
   
PostPosted: Feb.13.18 7:52 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
Робот арилжаа бол үндсэндээ алгоритм арилжаа өөрөөр бол бүрэн гүйцэд боловсруулагдсан системчлэгдсэн арилжаа гэх юм уу даа? Нэг стратеги зохиолоо гэхэд л тэр нь статистикийн судалгаатай, өмнө нь үүссэн түүхэн график дээр 90 хувьтай биелж байх хэрэгтэй ч гэдэг юм уу эсвэл математик тооцоолол ихээр агуулсан минут секунд бүрд таамаглал нь үнэн байх боломжийг нэмэгдүүлсэн байх жишээтэй гэх мэт. Тэгээд эцэст нь багахан хэмжээний ашиг оллоо гэхэд тэрийг нь банк эсвэл хөрөнгө оруулалтын сангууд ивээн тэтгэхээс өөр аргагүй. Учир нь тэдэнд тийм хэмжээний үр дүн гаргаад байх бүтэц зохион байгуулалт байхгүй, байх ч боломжгүй тул нэгэнт бий болчихсон юманд хөрөнгө, мөнгө хаяна биз?! Тэгээд хамтарч ажиллаж эхэлдэг. Энэ бол олон улсын жишиг Монголд ч ийм жишиг байх боломж бас бий. Энэ чинь жинхэнэ утгаараа инноваци, хөгжүүлэлт яваад байгаа юм. Тэгээд ч ганц мундаг хүний ганцаараа хийчих зүйл биш учир олон залуу хүмүүст боломж олгож байна шдээ. Нэгэнт л арилжаа хийдэг юм бол хийдэг зүйлээ улам төгөлдөржүүлээд явахад болохгүй юм юу байна?



энэ тэнэглэлээ хүнд л битгий яриарайдаа. тэгээд иймэрхүү юмыг хобби маягаар хийдэггүй юм. албан ёсоор гэвэл эхний ээлжинд надаас чамаас тус бүр сая сая доллор тэгээд ивээн тэтгэх, туслалцаа үзүүлэх мэргэжлийн 2-3 компани, мөн зөвхөн шутис, үндэсний дата төв ч юмуу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн мэтэд байдаг супэр компьютер хэрэгтэй болно. тэрнээс биш нөгөө америк мөрөөдөл шиг грашдаа суугаад гайхамшгийг бүтээнэ гэж бодоогүй биздээ? бизнес гэж юү байдгийг эхлээд ойлго.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.14.18 12:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
001 wrote:
энэ тэнэглэлээ хүнд л битгий яриарайдаа. тэгээд иймэрхүү юмыг хобби маягаар хийдэггүй юм. албан ёсоор гэвэл эхний ээлжинд надаас чамаас тус бүр сая сая доллор тэгээд ивээн тэтгэх, туслалцаа үзүүлэх мэргэжлийн 2-3 компани, мөн зөвхөн шутис, үндэсний дата төв ч юмуу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн мэтэд байдаг супэр компьютер хэрэгтэй болно. тэрнээс биш нөгөө америк мөрөөдөл шиг грашдаа суугаад гайхамшгийг бүтээнэ гэж бодоогүй биздээ? бизнес гэж юү байдгийг эхлээд ойлго.


Энэ төрлийн арилжааг ойлгоё гэвэл өөрийнхөө бичсэнийг эсрэгээр нь уншаад үз.


Top
   
PostPosted: Feb.14.18 1:11 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
001 wrote:
энэ тэнэглэлээ хүнд л битгий яриарайдаа. тэгээд иймэрхүү юмыг хобби маягаар хийдэггүй юм. албан ёсоор гэвэл эхний ээлжинд надаас чамаас тус бүр сая сая доллор тэгээд ивээн тэтгэх, туслалцаа үзүүлэх мэргэжлийн 2-3 компани, мөн зөвхөн шутис, үндэсний дата төв ч юмуу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн мэтэд байдаг супэр компьютер хэрэгтэй болно. тэрнээс биш нөгөө америк мөрөөдөл шиг грашдаа суугаад гайхамшгийг бүтээнэ гэж бодоогүй биздээ? бизнес гэж юү байдгийг эхлээд ойлго.


Энэ төрлийн арилжааг ойлгоё гэвэл өөрийнхөө бичсэнийг эсрэгээр нь уншаад үз.


за амжилт! ойлгохгүй бол яахав. сайн робот хийгээд нобелын шагнал аваарай!

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.14.18 1:19 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Халзан залууг нэг хоёр жил харж байгаад ахицтай байх юм бол араас нь шумбана уу гэхээс одоохондоо бол робот хөөгөөд явж байх сонирхол ч, боломж ч алга. Харин 4, 5 жилийн дараа гэхэд амжилттай арилжааны үндэс нь алгоритм арилжаа болчих байх гэсэн таамаглал бол байгаа2


Top
   
PostPosted: Feb.20.18 9:02 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
долларын дансыг маань царцаачихваа гэж. 13 оноос хойш бараг 4 5 дахь удаагаа болж байна даа хөөрхий.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.20.18 9:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Tsartsaana gej yadag ym? Yagaad tsartsaachihdag ym? Hezee butsaj zugeer boldog ym?


Top
   
PostPosted: Feb.20.18 9:19 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
Tsartsaana gej yadag ym? Yagaad tsartsaachihdag ym? Hezee butsaj zugeer boldog ym?


12 билүү 3 онд нэг хууль батлагдаж байсийн. мөнгөний гарал үүслийн тухай. түүнээс болоод л данснууд царцаж эхэлсэндээ. төрийн банкны дансан дээр арилжаа хийхэд коррес юү юү ч билээ тийм дамжуулагч банкаар орж ирсэн өндөр дүнтэй мөнгө болгоноос тайлбар нэхнэ, талхны жоохон мөнгө татахаар буцаагдана гээд элдэвтэй банкдаа. яг л нэг тийм контрбандчинтай харьцаж байгаам шиг харьцана. тэгээд болиод өөр банканд данстай болсон. царцаах нь гайгүээ. өнөө өглөө ноормын тал боодол 10000тийн дэвсгэртээ авах гээд очсон байдаггүй шүү..

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.20.18 9:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Zaz baga zereg ajil yvdal boldogiig es tootsvol asuudalgui l ym bna. Munguu tataad Lendiin huvitsaa avah gej bnu?


Top
   
PostPosted: Feb.22.18 7:34 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
арилжаа хийдэг гарууд байна уу??

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Feb.26.18 1:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
On garsnaas hoish gurawhan udaa ariljaand oroltsloo 50% ashigtai ajillajee. Systemtei ariljaa sonirhoj baisan maani ovoo medleg turshlaga bolj uldsen baina.


Top
   
PostPosted: Feb.27.18 3:07 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Энэ гарыг луйварчин гэдгийн анхнаас нь л мэднэ. Арилжааны талаар ямар ч ойлголтгүй нөхөр. Тэгээд луйвар хийгээд эрэн сурвалжлагдаж байна гэхэд нь угаасаа тэгэх ёстой гээд тоогоогүйм. Яг юү хийснийг нь мэдээгүй юм. Харин санаандгүй жаал жуул юм ухаж байтал ийм юм оллоо. Луйвардуулдсан хүмүүсийнх нь өмнөөс зүрх өвдчихлөө. Байр оронгоо хүртэл зарсан байх юм.

Хэзээ ч мэргэжлийн арилжаачид монголчууддаа тусална үнэгүй заана энэ тэр гэж солиорохгүй. Оюуны хөдөлмөр, боловсролын үнэ цэнийг мэдэхгүй худлаа гарууд л тэгж хуцдаг юм. Тэгээд ч ямар 2000аад оны хүүхдүүд байгаа биш социалист нийгэмтэй байсан улсад төрөлхийн тэрбумтнууд байлаа юү.

Ийм юманд тархидуулаад байна гэхээр нийгмийн сэтгэхүйн түвшин ямар байгаа нь бас эмзэглүүштэй. Ямартаа ч нэг зүйлийг ойлгож авцгаа. Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд л байдаг юм ш дээ!


СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА!!

Өөрийгөө email FB хаягаар Super star, Trader star /fb хаагдсан/ гэх Чадраавалын Одгэрэл нь гадаадын иргэнтэй хамтарч 17 удаагийн давтан залилангийн үйлдлээр одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгний онц их хохирол иргэдэд учруулан Хан-Уул, Чингэлтэй, БЗД-н цагдаагийн хэлтсүүд дээр шалгагдаж, Нийслэлийн ШШГГ-аас тус тус эрэн сурвалжлагдаж байна. Мөн ЧД-ийн прокурорын газарт хүчингийн хэргээр шалгагдаж байна.
Хохирсон иргэд дунд орон гэргүй болсон хоёр иргэн, айл өрх толгойлсон 2 хүүтэй эмэгтэй хүн хүртэл байгаа ба хувиараа бизнес эрхлэгчид, найз нөхөд, валют арилжаа сонирхогчид, хамаатан садангууд хүртэл хохирогч болон нэмэгдсээр байна.

Энэ хүний талаар баттай мэдээлэл өгөх эсхүл хохирсон иргэд цагдаагийн 70191806 руу хандана уу. Байршил хаягийг баттай заасан иргэнд өндөр шагналтай. Мэдээлэгчийг нууцалж, нууцыг чандлан хадгалах болно.

Залилах арга барил:
Ч.Одгэрэл нь хүмүүсийг хууран мэхлэхдээ төрмөл бөгөөд өөрийгөө их хэмжээний байр машин, өмч хөрөнгөтэй мэтээр сэтгэгдэл төрүүлэн дараах байдлаар залилангийн үйлдлээ үйлддэг.
- Тэрээр Солонгосын хөрөнгө оруулалттай East Asia LLC компаний нэрийг ашиглан өөрийгөө хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал гэх ба цахилгаан станцын төсөлд бараа материал нийлүүлнэ яаралтай мөнгө босгох хэрэгтэй гэх,
- Болорын орд, алтны орд газар, зайсанд барилга барих газарт хөрөнгө оруулж хувь эзэмшүүлнэ хэмээн бусдын бичиг баримтыг хуулбарлан ашиглаж хэд хэдэн хүнийг залилсан.
Мөн
- Монголдоо өөрийгөө № 1 валют арилжаачин гэх ба Trader star гэх фб хаягаар хүмүүстэй холбогдон Форекс арилжаанд сарын 10 хувийн хүүтэй мөнгө өсгөнө, оруулсан мөнгийг нугалж өгнө, надад мөнгө хэрэггүй Монголчууддаа туслана гэх зэргээр хуурч мэхэлдэг. Үүнийгээ батлахдаа хуурамчаар бэлдсэн олон сая долларын гадаад брокерын дансны хуулга, ХААН, ХХБ, Голомт банкны хуулгыг харуулдаг. Голдуу хохирогчид нь форекс зах зээлийг сайн мэдэхгүй, анхлан сонирхогч туршлагагүй хүмүүс байх ба итгэл сэтгэл дээр тоглолт хийгээд байгааг ойлгодоггүй.
Ихэнх хууран мэхлэлтээ энэ аргаар үйлдэх ба гадаадын иргэний данс руу мөнгөө шилжүүлж, өөрийн ярьсанаар мөнгө угаах гэмт хэрэг хийдэг.
Жишээ нь: IQ options брокер /луйврын брокер!!!/ дээр эрсдэл арыг нь би даана 450,000$ эрсдэл даах чадвартай гээд хоёр ч иргэний дансыг удирдан их хэмжээний мөнгийг шатаасан буюу 0$ болгосон нь дансны хуулгаар тогтоогдон ХУЦХ-т шалгагдаж байна.
Мөнгө залилсаны дараа Татварын газар, ЭЗГХТ газар дансыг маань хаалаа, татсан 2 сая доллар түгжигдлээ гэх мэтээр хуурч хугацаа хожсоор, утсаа сольж, байршлаа өөрчлөн зугтдаг нь олон хүн дээр давхцаж байна. Шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн 2016 онд залилах гэж оролдсон анхны тохиолдлыг доор хавсаргав.

- Налайх дүүрэгт шашины том хийд суварга барьж буян үйлдэнэ гэх ба итгэл үнэмшлээр далимдуулан их хэмжээний мөнгө залилсан хэрэг ч нэлээдгүй хүмүүстэй холбоотой байна.

Сүүлийн үед Одгэрэл нь крипто валютаас мөнгө өсгөж өгнө гэх замаар хүмүүсийг мэхлэх ажлаа хийсээр гадуур яваа баттай эх сурвалж ирээд байна. Та бүгд болгоомжилж ах дүү найз нөхдөө хамгаална уу.

Эрэн сурвалжилж байгаа эх сурвалжууд:
http://www.police.gov.mn/news/wantedMore/id/495/type/27
http://www.police.gov.mn/news/wantedMore/id/603/type/27

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.02.18 5:02 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
!!!!!!!!!!!!!


сл мартаж захиалга хийснээс болж данс байхгүй болов!!! хэлэх үг алга! новш юмаа.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.08.18 2:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Жилийн дараа 3000 болно


Attachments:
OIl REAL 2018 1.jpg
OIl REAL 2018 1.jpg [ 48.84 KiB | Viewed 483 times ]
Top
   
PostPosted: Mar.08.18 7:50 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
Жилийн дараа 3000 болно


өмнөд азиас дуудаад байхийн. миний оронд явчихаач тэхүү??

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.09.18 2:28 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
Yahsiin2 Aliin bolgon gadaadad ochij heden tsaasaar ajillahaw de.. :haha:


Top
   
PostPosted: Mar.14.18 12:42 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 856
Location: Хавтгай дэлхий
200 bolchihloo. Hurdan usguh arga bdiimuu? (Ersdelgui)


Attachments:
OIl REAL 2018 200.jpg
OIl REAL 2018 200.jpg [ 23.46 KiB | Viewed 353 times ]
Top
   
PostPosted: Mar.14.18 12:45 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
Chiledu wrote:
200 bolchihloo. Hurdan usguh arga bdiimuu? (Ersdelgui)


мэдээж байхгүй

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.16.18 6:40 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
зарим нэг гаруудыг баярлуулах сайхан мэдээ дуулгая!

өглөө гэрээсээ гарч яваад машинд мөргүүлчихлээ.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.23.18 12:51 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
нэг юмыг баталгаажуулах гээд жижиг дансан дээр all хийж орхив. тп тавиал хаялаа. юү болохыг харая.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Mar.23.18 1:02 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.10.14 4:03 pm
Posts: 73
юу болж байна?

Sent from my IM-A890S using Tapatalk


Top
   
PostPosted: Mar.24.18 1:36 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1986
хэд хоног эмнэлэгт их юмыг бодож эргэцүүлж судалж өнгөрүүллээ. өчигдөр гэртээ ирлээ. хамгийн эхлээд бие сайн уу биш, ажил сайн уу гэсэн гаруудаас шууд холбоогоо тасалж байна даа.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 158 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited