#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 2:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 436 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17
Author Message
PostPosted: Jan.03.18 1:33 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Уулзахгүй, холбоо барихгүй, ярихгүй байна гэдэг нь бодохгүй, санахгүй, мартсан гэсэн үг биш юм шүү.
Сэтгэлдээ бодож, сайн сайхныг хүсч, холоос харж, сайн явааг нь сонсоод баярлаж явдаг юм шүү...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jan.29.18 5:36 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүмүүс намайг тодорхойлохдоо "эрч хүчтэй" гэдэг үгийг ашиглах нь ихэд ажиглагддаг. Хэрвээ тийм л их эрч хүчтэй санагддаг юм бол тэр эрч хүч минь хаанаас гарч ирдэг юм бол? Өнөөдөр би их нурамгар байна. Тэгээд гэнэт гайхлаа. Эрч хүчний эх сурвалж минь юу юм бол? Дуусчихвал яана аа? Тэгвэл хаанаас олно оо?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jan.29.18 6:36 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15123
Location: Düsseldorf, Germany
erch huch duusahku e! :P

setgel dotroos l garja! setgele sergeeged l bwal undrad l bn!

bhku bol coffeego uunada! kk

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jan.30.18 12:12 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Quote:
erch huch duusahku e! :P

setgel dotroos l garja! setgele sergeeged l bwal undrad l bn!

bhku bol coffeego uunada! kk
:wd:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jan.30.18 1:54 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2645
Location: Musée du Louvre
humuus chamaig "erch huch"-tei gej todorhoildog gdeg in chi erch huchtei gsen ug ogt bish hervee tiim bol ter chine tgl bj l bgaa, zgr chi erch huchtei yum shig sain l jujigledeg bhgui yu asuudliin gol in terendee uuruu hurtel itgetsen tegheer humuus ch bas tgej itgene sh de :razz: :lol:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Feb.01.18 12:45 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Би өөрөөсөө өөр ямар нэгэн дүр гаргах гэж жүжиглэдэггүй бөгөөд тийм байхад маш их авьяас дутдаг гэдгээ харин бол сайн мэднэ.
Жүжиглэлтээр олж авсан, өөртөө бий болгосон зүйлийн үнэ цэн өөрөөрөө байж алдсан зүйлээс миний олж авсан үнэ цэний бэлд нь ч хүрэхгүй юм.
Миний хувьд сэтгэлийн амар амгалан, тайван байдал юунаас ч илүү чухал учир худал хуурмагтай зууралдах ямар ч хүсэл байхгүй ээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.01.18 2:24 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2645
Location: Musée du Louvre
yun mundagiin :laugh5:

ps: chi bichsen yum ogt oilgosongui chi minii bichseniig ahiad neg unshdaa :lol: :laugh5:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Feb.04.18 10:29 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Зовж, зүдрэх болохоороо л намайг санадаг юм байх даа гэж бодогдуулдаг нэг найз минь байдаг юм. Жаргалтай байгаа үедээ өөр найзуудтай. Намайгаа мартчихдаг...Эхэндээ би тэрэнд нь гомдож, туних явдал байдаг л байлаа. Одоо харин ингэж бодогддог болсон. Хэн нэгэн хүний хувьд зовж, зүдрэх цагт нь гэрэлтүүлэх нар нь болж байвал л болоо доо. Хүн болж төрсний минь бага ч гэсэн хэрэг тэр юм байлгүй дээ. Зүгээрээ сайхан сайхан. Бүх юм сайхан болно.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.05.18 2:29 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2645
Location: Musée du Louvre
manai ene er in l gegeerch yvaan bishuu de? :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Feb.20.18 7:45 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Миний аз жаргал бусдын надад хэрхэн, яаж хандахаас үл харгалзаж чадаж байх нь намайг илүү хүчирхэг, бие даасан болгох юм болов уу?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.22.18 1:04 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Bi yer ni yaj amidraad baigaa yum bol oo?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.13.18 1:33 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүний итгэлийг л алдах муухай шүү. Ямар их итгэл хүлээлгэж байгаа билээ дээ? Хэнэггүй тэнэг зан гаргаж, хариуцлагагүй хандаж л болохгүй шүү Spring минь.....
Сүүлийн үед ер нь их хэнэггүй байгаад байгаа шүү чи!!!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.13.18 8:13 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.08 4:43 pm
Posts: 430
Location: utaan dund gyalalzi
Quote:
Уулзахгүй, холбоо барихгүй, ярихгүй байна гэдэг нь бодохгүй, санахгүй, мартсан гэсэн үг биш юм шүү.
Сэтгэлдээ бодож, сайн сайхныг хүсч, холоос харж, сайн явааг нь сонсоод баярлаж явдаг юм шүү...
мэнд.
Би ч нэг иймэрхүү байдалтай байгаа нь миний дутагдал юм болов уу гэж боддог юм. Хүн харилцаж байж нийгэмшдэг гэдэг шиг сардаа нэг өөрийнхөө зөв, ахмад гэсэн хүмүүс рүүгээ утсаар боловч ярьж байвал..
Сая цагаан сараар гэртээ өнгөрөөсөн, одоо жаахан харамсаад л байгаан, тэд ойлгохгүй болохоор.

_________________
1 l amidarna,uhamsartai hussenee


Top
   
PostPosted: May.13.18 4:57 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Би их өөрчлөгдөж байгаа. Хэдийгээр өөрөө өөрийгөө бүтээж яваа гэж бодож байгаа ч миний одоогоос өмнөх хувилбар минь илүү дээр байсан ч юм шиг санагдах боллоо. Тэр үеийн гэнэн цайлган сэтгэхүй, өөртөө итгэх итгэл, бусдад ямар ч шүүлтүүргүйгээр итгэдэг байдал, бүхнийг чадна гэсэн тэр хүч чадал, үргэлжид шударга байдаг миний үнэн, бусдын төлөө гэх тэр хариу нэхээгүй хайр, хэзээ ч бууж өгдөггүй тэр эрч хүч... энэ бүхэн минь бага багаар багасаад байна. Би энэнээс л хамгийн ихээр айж байна.
Тэгээд "өөрөө өөрийгөө хайж яваа" аялалд гарсан ч юм шиг санагдах боллоо. Би ер нь хэн байх вэ? Өөрийгөө ямар хэмжээнд аваачих ёстой вэ? Ямар болох ёстой вэ? Хэн болох гээд явах явцдаа хэн байснаа, юу байснаа мартаж болохгүй вэ? Өөрчлөгдөж байгаа энэ "БИ"-нхээ юуг нь авч, юуг нь гээх, юу дээр нь нэмэх юм бэ?
Өөрийнхөө ирээдүйн "БИ"-г таамаглах хэцүү л дээ. Гэхдээ нэг зүйлийг бол баттай өөртөө хэлж чадах байна. Хэн ч болж байсан ямар ч үйлдэл хийсэн байсан ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл байдгийг л битгий мартаарай гэж. Биднийг амьтнаас ялгадаг цор ганц зүйл бол хүний ухамсар юм. Ёс зүйтэй байх гэдэг бол өөрийгөө бүтээж яваа хэний ч хувьд эхэнд тавих ёстой мөрдлөг гэж л баттай өөртөө хэлмээр байна.
Миний дотор араатан байгаа мэт шулмын хүслүүд толгойг минь эргүүлээд энэ тойргоос гарч чадахгүй байх вий гэж айна... Ухаантай байгаарай чи минь...Чи чадна. Би мэдэж байна. Хаврын цас.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.28.18 7:41 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Өөрөө туулж үзэх хүртлээ бусдын амьдралыг шүүх амархан. Тойроод гарна даа гэж бодсон зүйлийг дайраад гарах үе ирэхгүй мэт санагддаг үеэ эргэн санав. Тэр бүдэрсэн юм чинь би бүдрэхгүй байх гэж ам гарч болдоггүй аж. Бүдрэхгүй байхыг хичээж л болохоос алдсан алдаа бүрийг нь гоочилж явах нь жинхэнэ тэнэглэл юм. Би өөрийгөө эргээд нэг тольдоход хүнлэг бус бодол тээж явдаг байсандаа өөрийгөө бурууш**ж байна.
Өөрийгөө хэтэрхий тэнгэрийн амьтан гээд төсөөлчихсөн байсны минь уршиг юм болов уу даа. Тэнэг алдаа гаргаж байгаагаа мэдсээр байж давтсаар байгаа өөрийгөө би харсаар л байна. Юм гэдэг учиртай. Уужуу ухаанаар хандах учиртай.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.09.19 9:40 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Шантрахад яг нэгхэн см дутуу байхад шантарч болохгүй гэж өөрийгөө зоригжуулав. 2018 он асар их өөрчлөлт мөн дэвшилтийн жил байлаа. 2019 он бол хичээгээд л байх жил гэж бодож байна.
Нас нэг нэгээр нэмэгдэхийг өсч том болж байна, хөгширч байна гэж хэлдэггүй юм байна. Жинхэнэ хөгшрөлт миний юу сурсан, юу үзэж туулсан, юуг ухаарсан, юуг бүтээсэн, юуны ард гарсан, хэр их зориг тэвчээр зарцуулсан, хэр их хөдөлмөрлөсөн зэргээр хэмжигддэг ч юм шиг.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.30.19 1:01 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Хэлэх үг, бичих юм зөндөө байвч яг цагаа тулаад ирэхээр чив чимээгүй өнгөрөхийг том болох гэнэ. :laugh5:
Яг ийм л байна даа. Дотроо их юм боддог болсон юм уу? Уг нь энд л дотроо уудалж, гадагшлуулаад бичдэг байсан сан. Эсвэл нөхцөл байдлыг хүлээж авах хандлага маань өөрчлөгдөөд байна уу? :xi:
Нэг тийм хүндийг хөнгөхөн хүлээж авахад суралцаад ч байгаа юм шиг. Гэхдээ тэглээ гээд хэтэрхий хэнэггүй, эсвэл хүнээ гээ ч гэсэн үг биш л дэээ.
Ямар ч байсан хичээж, зүтгээд, яааааавж л байна даа.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.22.19 3:03 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Өөр дээрээ алдаж байж суралцах ёстой юу? Өөрөө алдаж байж л, амьдралаараа төлөөсөө төлж байж л дараа нь алдаа гаргахаас сэргийлэх ёстой юу? Тийм байж л суралцсан шиг суралцсанд тооцогдох юм уу? Би үүнтэй санал нийлэхгүй байна.
Бусдын алдаа, оноон дээрээс суралцаж ижил алдаа гаргахаас сэргийлж, хичээж зүтгэх нь арай бага үнэ цэнтэй гэж үү?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.25.19 12:47 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Энэ блогт бичсэн бүхэн одоо юу ч биш мэт санагдаж байна. Энэнээс өмнөх бичвэрүүдийг би бүгдийг нь хүүхэд байхдаа бичиж байж. Тэрхэн үедээ, тэрүүхэн тэндээ нэг л их сүртэй шаналж, зовж, ухаарч, суралцаж байгаа мэт л санагддаг байж. Гэтэл амьдралын зах зухаас зулгааж ч амжаагүй байжээ. Гэхдээ тэглээ гээд өмнө бичиж, хэлж, өөртөө ярьж байсан бүхэн минь утга учиргүй ч юм уу буруу ч юм уу эсвэл тийм чухал биш гэсэн үг биш л дээ. Тухайн үедээ л миний хувьд үнэ цэнтэй бөгөөд шат шатандаа л намайг илэрхийлж байсан байх.
Яг одоо би амьдралынхаа хамгийн ойлгомжгүй, яахаа мэдэхгүй ч юм шиг, төөрөөд байгаа ч юм шиг нэг л сонин үе дээрээ явж байна. Яг үнэнийг хэлэхэд би яг яахаа мэдэхгүй хэрнээ мэдээд ч байгаа юм шиг амьдралын үе дээрээ яваад байх шиг. Яг одоо л миний яахаас шалтгаалж ирээдүйн үлдсэн амьдралыг минь тодорхойлох гээд байх шиг.
Хэрвээ одоо л амжиж хийж бүтээж авахгүй бол нэг л оройтчих гээд байгаа юм шиг. Яг одоо л миний яахаас амьдрал минь тэр чигээрээ шийдэгдэх гээд байх шиг. Зөвхөн ажил, кареерын хувьд ч биш. Хувийн амьдралд минь ч гэсэн.
Би яг яах уу?
Мэдээж энэ асуултыг хариултыг би л хэлэх ёстой. Гэхдээ яг нэг ийм асуултыг өөрөөсөө асуусан үе дээрээ байна. Нэг л төөрчихсөн ч юм шиг...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Aug.09.19 4:37 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 954
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Энэ блогт бичсэн бүхэн одоо юу ч биш мэт санагдаж байна. Энэнээс өмнөх бичвэрүүдийг би бүгдийг нь хүүхэд байхдаа бичиж байж. Тэрхэн үедээ, тэрүүхэн тэндээ нэг л их сүртэй шаналж, зовж, ухаарч, суралцаж байгаа мэт л санагддаг байж. Гэтэл амьдралын зах зухаас зулгааж ч амжаагүй байжээ. Гэхдээ тэглээ гээд өмнө бичиж, хэлж, өөртөө ярьж байсан бүхэн минь утга учиргүй ч юм уу буруу ч юм уу эсвэл тийм чухал биш гэсэн үг биш л дээ. Тухайн үедээ л миний хувьд үнэ цэнтэй бөгөөд шат шатандаа л намайг илэрхийлж байсан байх.
Яг одоо би амьдралынхаа хамгийн ойлгомжгүй, яахаа мэдэхгүй ч юм шиг, төөрөөд байгаа ч юм шиг нэг л сонин үе дээрээ явж байна. Яг үнэнийг хэлэхэд би яг яахаа мэдэхгүй хэрнээ мэдээд ч байгаа юм шиг амьдралын үе дээрээ яваад байх шиг. Яг одоо л миний яахаас шалтгаалж ирээдүйн үлдсэн амьдралыг минь тодорхойлох гээд байх шиг.
Хэрвээ одоо л амжиж хийж бүтээж авахгүй бол нэг л оройтчих гээд байгаа юм шиг. Яг одоо л миний яахаас амьдрал минь тэр чигээрээ шийдэгдэх гээд байх шиг. Зөвхөн ажил, кареерын хувьд ч биш. Хувийн амьдралд минь ч гэсэн.
Би яг яах уу?
Мэдээж энэ асуултыг хариултыг би л хэлэх ёстой. Гэхдээ яг нэг ийм асуултыг өөрөөсөө асуусан үе дээрээ байна. Нэг л төөрчихсөн ч юм шиг...
Ментортой болөө, өөрөөсөө арай ахимаг насны, бас ч үгүй ажил амьдрал нь амжилттай яваа, эерэг, зөв, хүнд зөвлөж чаддаг хүн... харин олоход хэцүү байж магад.

Надад ч бас одоо яг ийм л хүн хэрэгтэй байна... найз биш, гэр бүл ээж аав биш, ажлын хамт олон биш, тэс хөндлөнгийн зөвлөж, ярилцаж, сонсож чадах тийм л хүн.

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 436 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited