Сайн байцгаана уу

Өнөөдөр би утас авахад юуг нь харах вэ? ямар компанийн утас авах гэж байгаагаас хамаарч юуг нь голчилж үзэх вэ? гэх талаар бичихээр шийдлээ.
Second hand,
retailer гэх ойлголтуудыг эхлээд мэдэх хэрэгтэй. Монголд бол албан ёсны борлуулагчдаас бусад нь шив шинэ утас зарах тохиолдол багассан. Шинэ гэж хэлээд Refurbished буюу засварлагдсан, эсвэл 2nd hand буюу гар дамжсан, хэрэглэгдэж байсан утсыг жоохон цэмбийлгэж цэвэрлээд л зардаг.
- Утас авах хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ?
Миний хувьд ӨВӨЛ. Учир нь ихэнх утаснууд намар, хавар, зуны эхэн болон сүүлээр танилцуулагдаад байдаг. Тиймээс утасны үнэ боломжит байдлаар буурсан байх үе нь өвөл 12, 1 сарын үед байдаг. Шинэ сер, шинэ модел гарч өмнөх загварууд хямдрах яг тохирсон үе бол Өвөл. Гадаадаас захиалж авья гэвэл шинэ жил, зул сарын баярын үед тун ашигтай шүү.
Samsung-ын утас авч буй бол:- Settings-ын About Phone-д буй Model Name-ыг шалга (жишээ нь S5-ын хувьд SM-G900F)
- Унтрааж байгаад Download горимоор нь асаагаад Model нэрийг нь хар. Settings-д байсан нэртэй бүх үсэг нь таарсан байх ёстой
- Асаалттай үед дэлгэцийг нь сайтар нягтлан хар, цаанаа өмнөх аппын орсон дүрслэл, өөр юмны дүрслэл харагдаж буй эсэхийг нарийн шалга (үүнийг сүүдэр, сүнс гэж гадаадууд ярьдаг)
- Боломжтой бол Recovery горимоор нь асааж бас үзээрэй, Recovery гэсэн бичиг гарснаас өөр юм харагдахгүй бол энэ тал дээр оролдуулж байгаагүй л бололтой гэж ойлгож болно
- Model name гэсэн хэсгийн нэрийн төгсгөлд буй үсгээс хамаарч уг утас Евро (International), АНУ-ын аль нэг операторын (AT&T, Sprint, Verizon, T-Mobile), Канадынх, Солонгосын аль нэг операторын, Европын холбооны Vodafone, Австралийн гээд л өчнөөн олон янз
LG-ын утас авч буй бол:- G2, G3, G4, G5 ба V10, V20 загварын утаснуудад гэнэт унтраад эргээд асаж байгаад шууд унтраад дахин асах байдлаар давтагддаг алдаа, гажиг илэрдэг (Boot loop), эдгээр загварын бүх утас ийм асуудалтай гэсэн үг биш, гэхдээ тохиолдох магадлал ер нь байгаад байдаг шүү.
- Nexus 4, Nexus 5 утаснууд бас дээр дурьдсан асуудалтай, жишээ нь би Nexus 5 утсыг бариад 3 сар болоод уг асуудлаас болж утсаа ашиглахаа больсон
- G5 утас авч буй бол Model нэрийг нь бас шалгаарай, учир нь G5 гэж хэлээд G5 SE гэх үзүүлэлт муу хувилбарыг зараад байгаа шүү (жишээ нь Mobicom тэгдэг, ичихгүй ширлээд зараад байгаа нь гайхшрал төрүүлдэг шүү

)
Nexus серийн утас авч буй бол:- Энэ серийн утаснуудаас хамгийн сайн, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн нь Galaxy Nexus, Nexus 5 хоёр бөгөөд харамсалтай нь LG-ын утаснуудад илэрдэг дээр дурьдсан унтарч асаад байдаг гажиг Nexus 4, 5, 5X зэрэг утаснуудад нь илэрдэг
- Nexus 6, 6P утаснууд нь дажгүй, бага зэрэг том хэлбэртэй тул Galaxy Note шиг утас бариад сурцан улсуудад дажгүй л дээ
- Үнийн хувьд дундажаас дээгүүр, учир нь чипсет (CPU, GPU нийлсэн чип) нь орчин үеийнх болж тухайн үедээ гарч байсан, гэвч MicroSD картын оролтгүй нь сул тал мэт санагддаг
Pantech SKY-ын утас авч буй бол:- Шууд зөвлөхөд эдний утсыг хэзээ ч бүү ав! жинхэнэ толгойны өвчин, Android системийг гутаагчдын нэг мөнөөс мөн
- Гацаа, систем нь гажигтахдаа амар, элдэв асуудлын шийдэл, засвар нь нетээс хайгаад олдохгүй байх тохиолдол элбэг
- Үнэ нь хямдавтар, гэхдээ л хог
Бусад буюу
Huawei, Oppo, Xiaomi, OnePlus, Motorola, Nokia, ZTE гэх зэрэг компаниудын утаснуудын хувьд би өөрөө хэрэглэж байгаагүй тул худлаа олон юм ярихыг хүссэнгүй ээ

. Nokia-ын Lumia 520-ыг нэг хэсэг барьж үзсэн л дээ, ер нь бол дажгүй санагдсан, систем нь хачирхалтай л байснаас биш сайхан утас байсан шүү. OnePlus-ын утаснууд үнэхээр өндөр үнэлгээтэй, олонхын сонирхлыг татдаг нь өндөр үзүүлэлт, сайн системийн хөгжүүлэлттэй, дэмжлэгтэй (support, update)-тэйн улмаас болдог. Xiaomi-ын хувьд сүүлд A1 гээд Android One серийн утас гаргасан нь их сонирхол татаад байгаа.