dlndolgion wrote:
Нэг хүн надад бас энэ талаар хэлж байсан юм, хэтрүүлбэл зовсон гэсэн утгатай. Гэхдээ би энэ сэдвийн нэртэй санал нийлэхгүй байна. Хэрэв тэр эмэгтэй царайлаг гэдгээ мэдэрчихсэн, өөрт давуу тал болгон ашиглах зэвсэг, магадгүй бүр ажлын хэрэгсэл болгосон бол биеэ үнэлэгч, явдалтай эмэгтэйчүүдтэй төстэй ээдрээтэй амьдралаар л амьдарна. Жишээ нь гадуур алхаж явахад нь түүнд олон эрчүүд, олон янзын санал тавина. Тэгээд л тухайн үед бараг хэнтэй нь ч хамаагүй нийлсэн, бодлогогүй босгосон амьдрал удаан үргэлжилж чадахгүй шт. Хэрэв сайхан зүс царайтай ч өмнөх категорын эмэгтэйчүүдээс илүү ухаалаг, зарчимч, алсын хараатай нэгэн бол нээх зовоод байхгүй дээ. Элдэв атаа жөтөө, муухай үйл явдал, эрчүүдийн бэлгийн дарамт зэрэг нь эмэгтэйчүүдэд царай зүс гэлгүй байнга тулгарч байдаг асуудал. Энэ асуудал манай нөхцөлд их байдаг тул бид бас анхаарах л хэрэгтэй.
монголын нийгмэд бүгд тэгээл жаргадийшд