#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 10:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Dec.01.17 7:53 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part5-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:43 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Dec.01.17 11:27 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 6




Aлекс хaалгаар ороод хамгийн түрүүнд хүйтнийг мэдрэв. Хэдийгээр тэр арьсан дээрээ дулаахан зөөлөн сэвшээ салхи үлээхийг мэдэрч байсан ч дотор нь хүйт дааж жихүүцэж байлаа. Тэгтэл ард нь хашааны хаалга хаагдаж, мөлхөө ургамлууд буцаад хуучин байрандаа хана шиг хөшиглөн унжихыг хараад тэр өөрийн эрхгүй дагжин чичрэв.
Алекс урд нь зогсож буй барилга шилтгээнтэй адил болохыг ажиж мэдлээ. Цонхоор нь гэрэл бүдэг бадаг анивчин толгой дээр нь сүндэрлэж харагдах энэхүү улаан тоосгон барилга хашааны хаалган дээр ургасан саарал өнгийн ургамлаар бараг бүхэлдээ хучигджээ. Энэ ургамал хаа сайгүй, шилтгээний эргэн тойронд харагдах цэцэрлэгийг тойруулж барьсан өндөр ханан хэрмийг бүчиж, тэр ч бүү хэл газар дээр нимгэхэн давхрага үүсгэсэн байлаа. Ургамал хүрсэн газар болгон өнгө нь өөрчлөгдсөн харагдана. Алексын чичрүүдэс хүрч, тэрбээр ургамалд гараа хүргэхээс ч эмээлээ.
Алекс хөмхийгөө зуугаад шилтгээн рүү алхав. Тэр Натали, түүний дагуул эр хоёрыг дахин олж хараагүй бөгөөд энд тэдний очиж чадах ганцхан газар байлаа.
Алексын хөл доор чулуу шажигнаж дуугарахад тэр цагаасаа өмнө баригдахыг хүсээгүй тул чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ гэтэж алгуурхан урагшлав.
Тэр одоо хамаг анхаарлаа ганцxан зүйлд төвлөрүүлжээ. Шилтгээнд нэвтэрч Наталиг олж аваад эндээс хурдан зайлах. Хурдан бас хялбархан.
Шилтгээнд ойртох тусам түүний гаднах төрх улам тодорч харагдана. Ханын тоосгон дээр шатсан гэмээр ул мөр үлджээ. Шилтгээнийг эзэнгүй орхиод хэдэн арван жил өнгөрсөн бололтой. Магадгүй энд амьдардаг ганц оршин суугч нь нөгөө ноорхой хувцастай эр байж ч мэдэх юм.
Толгойд нь гэнэт төрсөн бодлоосоо айсан Алекс өөрийн эрхгүй дагжин чичирсэн боловч зоригоо чангалав.
Тэрбээр анзаарч харвал тэр шилтгээний хаалганы урд ирчихсэн зогсож байлаа. Гэтэл энэ хаалга гэхээсээ илүү ургаа мод гэмээр хачин хэлбэртэй харагдах ажээ. Сэрийж харагдах яртай богинохон мөчирний холтос он цагийн уртад онгож гандаад бөр цайчихжээ. Хаалганд өлгөөтэй хүнд алтан гархи сүүлээ амандаа зуусан могойн хэлбэртэй харагдана.
Урборос, хэмээн Алекс бодлоо. Зуунаас зуунд хязгааргүй үргэлжлэн давтагдах эд баялаг, үгүйрэл хоосролын тойрог. Энэ заавал муу юмыг бэлэгддэг бэлэг тэмдэг биш билээ.
Алекс бариулыг түлхтэл хаалга дотогшоо алгуурхан онгойв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.19.18 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.02.17 3:24 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part6-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:44 pm, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Dec.02.17 3:27 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Номоо Нидерланд хэл рүү давхар орчуулж байгаа болохоор жаахан удаан орж байгаа шүү, Бас зарим нэг үг зөв орчуулагдаагүй байж мэднэ. Номоо уншиж дуусахаар засаж оруулна аа,

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.02.17 4:20 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Чөтгөрийн үүр юм бх гэсэн . Шидтэний сургууль юм уу
Баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.03.17 12:13 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part6-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:45 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Dec.03.17 12:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
энэ Натали ер нь ямар учиртай болоод тэр хөгшин чөтгөрт хөтлөгдөөд яваам бол


Top
   
PostPosted: Dec.04.17 9:27 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part6-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:45 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Dec.05.17 1:35 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Алекс маш их даарч, бүр чөмгөндөө хүртэл царцсан мэт санагдав. Амнаас нь гарсан уур бяцxан үүлэнцэр болж хананд хүрээд замхарч харагдана. Тэр гараа халаасандаа лав гэгч нь шургуулж бодол болон суув.
Гэтэл бандан сандал доороос нэг сүүдэр шалан дээгүүр мөлхөн гарч ирлээ. Сүүдэр бандан сандал дээр гарч хананд хүрснээ... жижигхэн хар муурны дүрстэй болчихов. Тэр дүрс эвшээлгэх мэт амаа ангайлгахад хар өнгийн соёо харагдсан бөгөөд тэрбээр сүүлээ шарван хөдөлгөж байлаа.
Энэ шинэ үзэгдлийг гөлрөн харж зогссон Алекс юу хийх ёстойгоо ч мэдсэнгүй. Тэр өнгөрсөн ганц цагийн хугацаанд, магадгүй арай урт байж ч мэдэх юм, нүдэндээ ч итгэмгүй өчнөөн олон хачин зүйл харсан билээ.
Тэр урагшаа болгоомжтой алхвал муур байрнаасаа хөдөлсөнгүй. Алекс тэрхүү бөртөлзөн харагдах дүрс рүү улам бүр ойртов. Гэтэл муу өөрийг нь үл анзаарах мэт хөдөлгөөнгүй суусаар байлаа.
Энэ муур ямар учиртай юм бол?
Тэр зүгээр л хар сүүдрээс гараад ирлээ гэж үү?
Алекс гараа сунган хүрэх гэтэл муур өөрийг нь харах гэсэн мэт сүүдрэн толгойгоо эргүүлэв. Гэтэл
- Чамайг надад хүрч болно гэж би хэлсэн бил үү?" хэмээн энэхүү жижигхэн дүрснээс гарамгүй хүнгэнэсэн дуу хоолой сонсогдлоо. Алекс муухай хашгиран арагшаа ухрав.
Энэ дуу муурнаас гараагүй.
Энэ юу байсан бэ?
Алекс эхлээд нүднийхээ булангаар харснаа толгойгоо эргүүлж эргэн тойрноо ажиглаж, дараа нь нааш наашаа явж үзэв. Хөлөө нийлүүлж хөшсөн аятай зогсож байсан муур нэг сарвуугаа өргөн хошуундаа ойртуулаад Алексыг их л ноцтой харж байлаа. Энэ хугацаанд тэр ердөө яг л муур шиг өөр лүү нь харж байсан.
Одоо болж буй бүхэн Алекст огтхон ч ойлгомжгүй байлаа. Гэхдээ энэ сүүдэрнээс бүтсэн дүрс энд ямар ч зорилгогүй ирээгүй гэдэг нь мэдээж. Ямартай ч муур дайсагнасан шинжтэй харагдсангүй.
Алекс хоолойгоо засаад болгоомжтой ярьж эхэллээ.
- Өөрт чинь зөвшөөрөлгүй хүрэх гэж оролдсондоо хүлцэл өчье, хэмээн зориглон хэлэхдээ тэрбээр ийм хачин юмтай ярилцаж буй өөрийгөө галзуурсан байх гэж бодов. Муур хүүг эгцэлж хараад
- Танд талархаж байна, Хэрвээ чи хүсэж байгаа бол энэ тийм ч сүртэй юм биш, гэж хариулав.
Алекст муурыг шууд илээд авах хүсэл төрсөнгүй, бага зэрэг эргэлзлээ.
- Чи яагаад сүүдэрнээс бүтсэн юм шиг харагддаг юм бэ? Чи өөрийгөө муур шиг харагдуулдаг юм уу?
Муур хоолойгоо татаж хөхөрлөө.
- Тэгвэл чи яагаад тэр олон гэдэс дотрыг дотроо агуулж, бас арьсаар хучигдсан байдаг билээ? Тийм ээ, муур шиг харагддаг маань миний сонголт. Энэ хамгийн амархан сонголт байгаа юм. Гэхдээ чиний хэлж байгаагаар муур шиг харагдлаа гээд энэ би биш болчихгүй биз дээ?
Алексын эрүү өөрийн эрхгүй унжиж ам нь ангайлаа.
- Юу гэнэ ээ?
Муур сүүлээ ихэмсэгээр шарвав.
- Чамайг ойлгож чадна гэдэгт би эргэлзэж байна. Чи энд дөнгөж шинээр иржээ. Үзэж харж байгаа юмандаа итгэж чадахгүй байгаа шинэ хүн, тийм биш гэж үү?
Алекс шилэн хүзүүгээ илээд
- Тийм ээ, энд намайг солиоруулахад хүргэсэн нэг юм байх шиг байна... жирийн биш гэж би хэлэх гэсэн юм." гэж хэлэхийг сонсоод муур инээд алдлаа.
- Шал утгагүй юм. Чи огт солиороогүй, харин чи бол нэг мэхлэгдсэн тэнэгхэн жаалхүү. Энд чамд юу тохиолдохыг чи төсөөлөх ч үгүй байгаа, эсвэл чи мэдэж байгаа юм уу?
Муурны хэлэхийг сонсоод Алексын хамаг бие арзасxийлээ. Энэ сүрдүүлэг юм биш байгаа?
- Надад тайлбарлаад өгөөч.
Муур босож суниахад хөл нь бандан сандлын үзүүрт хүрч харагдав.
- За даа, Захирагч чамд бүгдийг хэлж өгөх биз. Тэр хачин царайлсан эмэгтэй чамд ингэж хэлээгүй юм уу?
- Үгүй, яг ч тодорхой биш... Муур үгийг нь тасаллаа.
- Болгоомжтой байгаарай. Яарах хэрэг юу байна?
Алекс дуугаа хурааж, муурыг хөмсгөө зангидан харлаа.
Яарсан гэв үү? Натали дэргэд нь байхгүй энэ байж боломгүй газрын хаа нэгтээ төөрчихөөд байхад, эндээс зугтах аргагүй болж өөрөө хүлээх өрөө хэмээн нэрийдсэн шорон шиг өрөөнд хоригдчихсон байхад, хамгийн гол нь бурхны нэрийг барьж хэлэхэд чухам юу болоод байгааг мэдэхгүй байхад "яарсан" гэнэ шүү.
Муур түүний уур бухимдлыг гадарласан бололтой санаа алдаад
- Хөөрхий жаал, гэж хэлснээ сандал дээрээс үсэрч буулаа.
- Энэ бүхний учрыг олохын тулд чи үлдсэн хөөрхийлөлтэй болсон богинохон амьдралаа зарцуулах болж дээ. Чамайг бага ч атугай гарз хохирол амссан хойно би чамд үүний учрыг хэлж өгнө. Одоо чи энд, намайг үхтэл минь айлгадаг тэр газар байна.


_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.19.18 5:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.17 9:32 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Муур Алексыг тайвшруулах гэсэн үү, эсвэл зүгээр л хүрч үзэх гэсэн үү хөлийг нь шүргэхэд хөл дээр нь сүүдэр тусаж харагдана. Алекст үслэг мэт боловч түүнээс хамаагүй зөөлхөн юм биед нь хүрэх шиг санагдав.
Гэнэт цоож дуугарах сонсогдож хаалга онгойлоо. Гэрэл мууран дээр тусахад сүүдэр дороо эргэлдэж исгэрэх чимээ гарган хайлж ууршин жижигхэн хар толбо болсноо өрөөний нэг булан руу гулгаж оров.
Сайрэн Мэйв өрөөнд орж ирээд дөнгөж сая муур зогсож байсан газар луу харснаа Алекс уу эргэж нэг хөмсгөө өргөлөө.
- Энэ ямар гээчийн буг чөтгөр нь байсан бэ? гэж тэр гайхсан байртай асуув. Эмэгтэй түүнийг сүүлд уулзах үедээ газар унатал түлхсэнээ мартчихсан бололтой харагдана. Алекс эмэгтэйг хараад уур нь хүрсэн ч нуухыг оролдов. Эмэгтэй одоо өөрт нь хэрэгтэй, тэр Наталиг олоход хэрэг болно.
Алекс муурны дүрсийг санагдуулах сүүдрээс үлдсэн жижигхэн хар толбо руу хальт харлаа.
- Буг чөтгөр?
Сайрэн Мэйв Алексыг ганц хором ширтэж зогссоноо гэнэт чанга дуугаар хөхөрч гарав. Тэрбээр урагшаа тонголзон Алексын мөрийг мөргөснөө амьсгаа авахаар өвдгөө гараараа тулж зогслоо.
- Ёох, хэмээн тэр амьсгаа авсныхаа дараа уртаар санаа алдсанаа
- Хонгорхон жаал минь, энэ бол зүгээр ярианы хэллэг байгаа юм, тэнэгхэн амьтан ч бол доо.
Алекс эмэгтэйг ширтлээ. Мэдээжийн хэрэг, энэ ярианы хэллэг байсан. Гэхдээ тэр өөрийг нь өчүүхэн амьтан болгож байгаа Сайрэн Мэйвийг харж байлаа. Эмэгтэй түүний энэ байдлыг огт анзаараагүй бололтой, нүдний шилээ авч нулимсаа арчив.
- Буг чөтгөрүүд гэнэ шүү, өө тэнгэр минь, гэснээ тэр дахиад инээлээ.
- Харж байгаагаар чинь би их инээдтэй харагдаж байгаа бололтой. Гэхдээ яг одоо энд юу болоод байгааг та надад хэлэх болсон юм шиг санагдах юм.
Сайран Мэйвийн хөгжилтэйгээр инээхээ больсон боловч уруул нь үл мэдэг жуумалзсан хэвээрээ харагдана.
- Чамд уу? гэж тэр намуухан дуугаар асуугаад гарт нь хүрч хаалга руу хөтөллөө.
- Алив явцгаая, Захирагч чамтай уулзая гэсэн.
Захирагч.
Энэ бүхнийг удирдаж явуулдаг хүн.
Тийм ээ, захирагч хэмээх тэр хүнтэй уулзах нь өөрт нь ч гэсэн сонирхолтой санагдав.
Ямартай ч тэр эхлээд илүү мэдээлэл олж юу хийж чадахаа мэдэх хүртлээ хамтарч тоглох хэрэгтэй гэж шийдлээ.
Гэхдээ Алекс нөгөө зах нь харагдахгүй хонгилд дахин гарч ирээд түр хүлээх эсэхдээ эргэлзлээ. Эндээс гарах газрыг хайж олоод хурдан зугтаж, цагдаад мэдэгдэх нь зүйтэй. Тийм ээ, тэр тэдэнд огт байдаггүй нэг гудамжинд шилтгээн шиг байшинд орж, сүүдэртэй ярилцсан гэж хэлж болох л юм. Дараа нь тэр цагдаагийнхан яагаад түүнийг хар тамхи хэрэглэдэг эсэхийг сонирхсон талаар ээждээ тайлбарлаж өгнө. Тэр бас Наталигийн алга болсныг дуулсан эцэг эхийнх нь гуниг дүүрэн шингэсэн харцыг олж харна. Сайхан л төлөвлөгөө байна.
Алекс духаа атируулан хөмсгөө зангидчихсан, хонгилоор эмэгтэйн алхаанд тааруулсхийн дагаж явлаа. Хаана байгаагаа мэдэхгүй тэрбээр их шаналгаатай санагдана.
Халуу дүүгсэн олон лаа асаалттай том гэрлэн бүрхүүлүүд олон тооны бамбараар солигдлоо. Алекс, Сайрэн Мэйв хоёрын явж буй хонгилын байдал анивчин гэрэлтэх нэг бамбараас нөгөө бамбарын хооронд улам өөрчлөгдөж байлаа. Хананууд хуучирч өвгөрөн, зарим газраа нурж, модон хуулга нь хуурч ховхрон тоосго, чулуу нь ил гарчихсан байв. Чулууны завсраар цухуйж ургасан нөгөө саарал өнгийн мөлхөө ургамал хөлдчихсөн усан хүрхрээ шиг харагдах бөгөөд гишгэх үед хөл дор нь шархийн шаржигнаж дуугарна.
Ханын засал чимэглэлүүд ч гэсэн өөрчлөгджээ. Сайхан хослол өмссөн эрчүүдийн хөрөг зурагны оронд Алекс одоо өөр зурагнууд харж байлаа. Хар өнгийн жаазтай зурганд далайн уснаас цухуйж байгаа аварга том могой руу доошоо шунган довтолж буй гриффин ( бүргэд толгойтой, арслангийн биетэй далавч бүхий нисдэг амьтан) хэмээх амьтныг дүрсэлжээ. Нэг зурган дээр хэвийн бус харагдах хэдэн шүдээ ярзайлган том ангайсан ганцxан ам байсан нь түүнд хачирхалтай санагдав. Сайрэн Мэйв замд нь тээглэсэн мөлхөө ургамлыг өшигчиж зайлуулаад
- Энэ хавьд засвар хийж янзал гэж би түүнээс шаардсаар л байгаа. Гэвч захирагч маань хэтэрхий хуучинсаг, бас их зөрүүд хүн. Түүнийг орчин үетэй хэзээ ч зохицож чадахгүй байх гэж би заримдаа айх юм, гэж хэллээ.
Алекст харин одоо харагдаж байгаа энэ бүх зүйлийг "хуучинсаг" гэж нэрлэмээргүй санагдав. Хуучин цагийн цохон хэлбэртэй хөх Мустанг (автомашин) лав энэ газрын булшны чулуунаас ч хачирхалтай харагдахгүй.
Тэднийг нэг том хавтастай хаалганы дэргэд ирэхэд Сайрэн Мэйв Алексын гарнаас татаж зогсоолоо. Тэрбээр хоолойгоо засаад урьдын адил толгойноос нь хөл хүртэл гярхай нүдээр ажиглаж харсанаа сэтгэл хангалуунаар
- Болж байна аа. Харин сайн санаж ав. Даруу төлөв байх ёстой шүү! гэж сануулав.
Алекс гараа энгэртээ зөрүүлж хаалга руу харж зогсов. Тэрбээр "даруу төлөв," хэмээх эмэгтэйн үгийг амандаа давтаж хэллээ. Түүнд одоо өөртэй нь жаахан хүүхэд шиг харьцаж, түлхэж нударч байдаг энэ тэнэг авгайг тэвчихэд бэрх санагдах болжээ.
- Залуу ноёнтон. Гэнэт Сайрэн Мэйвийн хоолойны өнгө огцом өөрчлөгдөж, хүйтэн цэвдэг сонсогдох түүний дуу тархин дундуур нь татаад авах болов. Нөгөө эелдэг зантай хөгжилтэй эмэгтэйг санагдуулах юу ч үлдсэнгүй.
- Болгоомжтой байгаарай. Захирагч өөрийн гэсэн хатуу зарчимтай. Тэр шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй.
Эмэгтэй хаалга руу гараа сунгаж хоёр удаа тогшиход хaалга чахарсан дуу гарган онгойлоо.
- Алив ор, хэмээн хэлээд Сайрэн Мэйв түүнийг дотогш нь түлхэж оруулав.
Гэнэт туссан гэрэлд гялбасан нүдээ анивчуулан зогсох Алекс бараг амьсгал авч чадсангүй. Бүдэгхэн гэрэлтэй өрөөнөөс хуучин ном цааснаас гадна шинэхэн хөрс шорооны үнэр хүчтэй ханхална. Алекс хаана орж ирснээ мэдэхийг хичээж эргэн тойрноо хэдэн хором ажиглаж зогсов. Тэр саарал өнгийн зүлэг шиг хивсэн дээр зогсож байсан бөгөөд эвдэрч нурсан ханан зуухны үлдэгдлийн суурин дээр нэг том... мод ургажээ. Саарал өнгийн навчаар гоёсон модны үндэс, мөчир ханын завсраар нэвтэлж ороож ургасан байлаа. Өрөөнд хэрвээ тааз байгаа бол тэр нь номын тавиурын дээр харанхуйлж харагдах өндөрт нуугдсан бололтой. Энд галт цохнууд үе үе гэрэлтэж харагдана.
Энэ бүхэн үнэхээр байж боломгүй юм.
Алекс хананы дэргэд нэг бичгийн ширээ байхыг олж хартал хэсэг хугацаа өнгөрчээ. Ширээг чулуугаар хийсэн байх бөгөөд дээр нь ном цаас овоолж, бэхийн савнууд тавьсан байв. Зарим бэхийн савнаас асгарсан бэх ширээний ирмэгээс дусалж харагдана.
Ширээний ард тавьсан сандал дээр Алексын урьд өмнө огт харж байгаагүй нэг хачин хүн сууж байлаа.
Цагаан өнгийн мөлхөө ургамалд гар хөл нь битүү ороогдож хүлэгдсэн учраас тэр хүн ойр орчиндоо шингээд орчихсон юм шиг харагдаж байсан тул өрөө, хүн хоёр чухам хаана зааглагдаж байгааг ялгах аргагүй ажээ. Тэр хүн нүүрээ өмссөн хуучин малгайныхаа далбагар хүрээний доор сүүдэрт нуусан байх бөгөөд, ханцуйнаас нь цухуйж харагдах хуруунууд нь ямар нэг юм нэвтлэн ургахыг хичээж буй ургамлын үндсийг санагдуулав.
Түүнийг ярьж эхлэхэд хоолойных нь өнгө шөнө дунд болж буйг зарлах цагнаас гардаг дуу шиг сонсогдлоо. Тэрбээр
- Спеллшадоу шилтгээнд тавтай морил! гэж хэлэв.


_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.19.18 5:08 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Dec.06.17 10:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Нэрийг нь хараад бас нэг ном давхар орчуулж эхэлсэн юм байна гэж бодлоо шд :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Dec.06.17 9:01 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Бүлэг 7




Гайхаж балмагдсан Алекс дуугаа хураан хэсэг зогссоноо
- Гялайлаа, хэмээн арайхийж хэллээ. Тэрбээр толгой доторхи бодлоо цэгцлэхийг оролдов. Энэ хүнээс чухам юу хүлээж буйгаа тэр сайн мэдэхгүй байгаа ч ямартай ч түүнтэй уулзлаа гэдгээ ойлгож байлаа. Яг одоо тэр юу хийхээ сайн мэдэхгүй байгаа тул бүр илүү болгоомжтой байх нь чухал.
Нөгөө эрхэм урагшаа ширээн дээрээ бөхийх үед малгайны хүрээн доороос хоёр нүд гялтганаж харагдав.
- Чи энд яагаад ирснээ ер нь мэдэж байгаа юу?" гэж тэр асуусанд Алекс
- На... надад мэдэх юм алга," хэмээн хариулав. Наталиг асуух хэрэгтэй юм болов уу? Намайг Наталид татагдаж байна гээд ойлгочихвол тэд биднийг арай тусгаарлачих юм биш байгаа? Энэ хүн өөрөөс нь юу хүсээд байгааг Алекс ойлгосонгүй.
- Гэхдээ хөөе, саяхан энд нэг охин орж ирсэн үү? гэж тэр хайхрамжгүй дуугарахыг хичээж асуулаа.
Бүрэнхийн дунд цагаан шүд яралзаж харагдав. Эрүү, уруул гэчихмээр юм харагдсангүй, зөвхөн яралзсан цагаан шүднүүд олж хараад Алекс мэгдэж сандарлаа.
- Охин эндээс цаашаагаа явсан. Охиныг сургууль руу авчрах үед үгэнд орохгүй зөрүүдлээд байсан учраас ятгалгандаа оруулах хэрэгтэй байсныг би түүнд хэлсэн. Асуудлыг зохицуулахад жаахан хүндрэлтэй байсан юм. Тэр одоо охидын унтлагын өрөөнд амарч байгаа.
Үгэнд орохгүй зөрүүдэлсэн.
Охидын унтлагын танхимд.

Натали зүгээр байгаа гэдгийг сонсоод Алекс дотроо залбирч, шүлсээ залгилаа. Нээрэн охин үгэнд нь орохгүй, тэр ч бүү хэл өөрийг нь огт сонсохгүй байсныг санаад Алекс түүнд одоо байгаа газар нь юу тохиолдох бол хэмээн өөрөөсөө асуулаа.
- Аан за за, би ойлголоо.
- Үгүй, чи ойлгоогүй. Гэхдээ энэ тийм ч чухал биш, гэж захирагч хэмээх тэр хүн хэлээд гараа дэлгэснээ тэврэх мэт хөдөлгөөн хийв. Тэгтэл хачирхалтай юм болж Алекс тэр хөгшин эрийн тэвэрт Африкын элсэн цөлөөс эхлээд долгилон давалгаалах тэнгис далай, мөнх цаст оргилууд бүхий Гималайн нуруу гээд бүхэл бүтэн дэлхийг харлаа.
Алексын зүрх дэлсэж хурдан цохилов. Тэгтэл захирагч ярьж эхэллээ.
- Чи сонгогдсон. Бид Эрэлчний тусламжтайгаар чамайг ид шидэнд сургахаар сонгосон. Чи өдөр тутмын амьдралдаа ер бусын байж боломгүй зүйлстэй байнга учирдаг байсан. Ийм зүйлсийг бид нотолгоо гэж нэрлэдэг. Энэ бүх нууцлаг шинж тэмдгүүд чамайг шидийн хүчтэй гэдгийг нотолж байгаа учраас бид чиний тэр авьяас чадварыг улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа.
Алексын толгойд нэг бодол гялсxийн орж ирлээ. Эрэлчин гэдэг нь... , түүний харсан нөгөө ноорхой хувцастай саарал хүн байжээ. Энэ нотолгоо байж болох ч "тийм ч сайн" нотолгоо болохгүй нь мэдээж. Алексыг ид шидтэй гээд байгаа энэ ганц нотолгоо түүнийг "сонгогдсон" гэж үзэхэд хангалтгүй. Үгүй, ингэхэд тэр өөрөө наашаа орж ирсэн.
Одоо тэр эндээс гарч Наталигийн байгаа газрыг олох хэрэгтэй.
- Аан тийм л дээ, Энэ их төгс төгөлдөр тайлбар байна, гэж Алекс хариуллаа.
Алексыг итгэж чадахгүй байгаа хэмээн бодож байсан захирагч их гайхсан бололтой. Тэрбээр гараа ширээн дээр тавиад
- Тийм шүү. Үнэхээр төгс төгөлдөр, гэж хэлэв.
- Хэрвээ би таны саналаас татгалзвал надад юу тохиолдох бол? Би хэрвээ гэртээ буцаж харихаа илүүд үзвэл яах вэ? гэж Алекс зориглон асуулаа.
Гэвч тэр үгээ гүйцэд хэлж дуусахаасаа өмнө алдаа хийсэн гэдгээ ойлгов.
Нүднийх нь өмнө бүх зүйл хөлдөж эхэлсэн бөгөөд үүнийг нотлох мэт тэр хүний амнаас гарсан уур агаарт савсан харагдаж байлаа. Ширээн дээр тавиастай харагдах нэг цаас гэнэт мөстэй барьцалдан үрчийж хорчийсноо бут үсрэн хоёр хуваагдчихав.
- Чи эндээс явж болохгүй. Энэ бол бидний хамгийн түрүүнд гаргасан маш чухал шийдвэр байгаа юм, гэж тэр хариу хэллээ.
Мөсний хэлтэрхий рүү харж зогссон Алекс хатсан уруулаа долоогоод
- Яагаад явж болохгүй гэж хэлээд байгааг чинь би мэдэж болох уу? гэж асуув.
Тэгтэл захирагч туранхай гараа салаавчлан урдаа цамхаг шиг хэлбэртэй болгон өргөхөд түүний эргэн тойронд жижиг ширхэгтэй цас малгайлан орж эхэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.19.18 5:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.06.17 9:10 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Номныхоо жинхэнэ нэрийг оруулсан шүү. ккк. гэхдээ уншиж байгаа хүн цөөхөн байгаа бололтой. Дуусгах уу яахав гээд эргэлзээд эхэллээ. Надад одоогоор энэ цувралын дөрвөн ном нь байгаа

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.06.17 11:54 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 123
Уншиж бга шүү


Top
   
PostPosted: Dec.07.17 2:10 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

- Шидтэний авьяас, гэж тэр аяархан хэлэв.
- ... aвьяасыг хөгжүүлэх ёстой. Чи аюулгүй байж бүрэн хамгаалалттай болох хүртлээ ур чадвараа хөгжүүлж улам хүчирхэг болох ёстой. Хэрвээ чамайг одоо дэлхий рүү буцаавал чи ганц өөртөө аюул учруулаад зогсохгүй, бас өөр бусад хүмүүс болон чиний эргэн тойрны бүх юмс бодит байдлаа алдах болно. Энд чиний амь наснаас гадна өөр олон юманд аюул учирч мэдэхээр байгаа, залуу сурагч минь.
Алекс хариу үг хэлж чадсангүй. Гэнэт өрөөний атмосфер өөрчлөгдөж түүнийг дээрээс нь дарж, тал бүрээс нь шахаж хавчаад ч байгаа юм шиг санагдав. Энэхүү хүйтэн бүүдгэр харанхуй орчинд ноёлсон энерги түүнийг чимээгүй дуулгавартай байхыг шаардаад ч байх шиг.
Захирагч хариу сонсохыг хүссэн мэт Алекс руу харснаа түүний дуугаа хураачихсан зогсож буйг ажигласан бололтой толгой дохилоо.
Тэгтэл Алексыг дараад байсан тэр хачин мэдрэмж аажмаар арилав.
- Чи хөвгүүдийн унтлагын танхимд байрлах болно, гэж захирал хэллээ.
- Бидэнд одоохондоо цөөхөн сурагчид байгаа. Тэнд өөрт чинь хангалттай зай байгаа гэдгийг чи анзаарна гэж би бодож байна. Хичээл чинь маргааш эхэлнэ. Тэр болтол шинэ гэртэйгээ танилц гэж би чамд зөвлөмөөр байна.
Шинэ гэр.
Тэр өөрийг нь Сайран Мэйвээс ч илүүтэйгээр үл тоомсорлосонд Алексын уур хилэн дүрэлзэн аслаа. Энэ хөгийн газар хэн ч түүнтэй хүний ёсоор харьцсангүй, бүр ядаж л хүн гэж үзсэнгүй. Юу хийх ёстойг нь зааж зааварлаад байгаа энэ хүн ер нь хэн юм бэ? Алекс бол хий дэмий чалчиж явдаг, эсвэл дуулгавартай царайлаад дүлий дүмбэ оргиж явдаг сургуулийн насны нэг муу тэнэг жаал биш.
- Гэхдээ асуудлын гол нь..., гэж тэр яриагаа болгоомжтой эхэлж
- ... таны ид шид гэж яриад байгаа тэр... тэр зүйл чинь жинхэнэ биш.
Захирал түүний хэлснийг тунгаан бодож байх шиг харагдана.
- Чи үүнд үнэхээр итгэхгүй байна уу?" гэж тэр эцэст нь асуув.
- Тийм ээ. Тийм байх вий гэдгээс би эмээж байна.
Хөгшин захирал дуугаа хурааж сууснаа урд нь байсан цааснуудыг өөрөөсөө холдуулж түлхээд гарынхаа алгыг ширээн дээр тавилаа. Гарынх нь нимгэн арьсан доорхи судас шөрмөс нүдэнд бараг ил харагдах ажээ. Ширээний чулуун хавтан нэг удаа долгилон хөдөлснөө судасны цохилт ширээгээр дамжин газарт хүрч чичирхийллээ.
Бүх юм харанхуйд уусан алга болов
Гэнэт хөл доорхи газар нь цөмрөх шиг болоход Алекс гараа сарвалзууллаа. Эргэн тойрныг хоосон орчлон нөмөрч бэх шиг харанхуйд анивчих одод болор шиг хүйтэн өнгөөр гялтганахыг хараад түүний хамаг бие хөшчихөв. Одод улам томорч, эрч хүч, энергийг нь эцэс төгсгөлгүй сороод ч байх шиг. Алекс мөсөн давхрага, дүрэлзэж буй галын дөлийг олж харсан бөгөөд тэндээс гарах халуун дулаан илчийг арьсан дээрээ, харин хүйтнийг чөмгөө царцтал мэдрэв. Бас хамрыг нь бөглөх шахтал розмарин, тайм эсвэл чийгний улаан хорхойных ч гэмээр үнэр үнэртэж байлаа. Алекс гараа хөдөлгөх гэтэл бие нь харагдсангүй, тэрбээр цочирдож хоолой нь бачуурав. Бие нь алга болчихжээ. Тэр алга болж энд ганцxан агуу их эрч хүч агуулсан однууд л үлдсэн ажээ.
Тэгтэл гэнэт Алекс захирлын өрөөний хачин саарал өнгийн зүлгэн шалан дээр хэвтэж байх нь тэр.
Хөгшин эр гараа урьдын адил ширээнийхээ чулуун тавцан дээр тавьчихсан өөрийг нь хараад сууж байлаа.
- За одоо? гэж тэр асуув.
Мэгдэж сандарсан Алекс зүгээр л хий гөлрөн харж байлаа. Үүнийг тайлбарлачихмаар мансууруулах бодис, гэрлийн нөлөө, заль мэх тэр ч бүү хэл солио өвчин гээд бүх зүйлийн талаархи бодлууд толгойноос нь арчигджээ Үзэж харсан бүхэн нь үнэхээр бодитой байсан гэдгийг тэр эргэлзээгүй сайн мэдэж байлаа.
- Би.. би мэдэж байна, гэж тэр арайхийж хариу хэлсэнд хөгшин эр урьдын адил инээмсэглэж толгой дохилоо. Алекс нүд рүү нь эгцэлж хараад дотор нь нөгөө гал мөс шиг гэрэлтэх одод харагдах шиг болоход өөрийн эрхгүй салганан чичрэв. Тэрбээр хөл дээрээ босох тэнхэлгүй болжээ.
- Мэйв, хэмээн захирагч дуудлаа.
Хаалга онгойж өрөөнд Сайрэн Мэйв гүйхээрээ орж ирээд
- Дуусчихсан уу? гэж цовоо дуугаар асуух нь мөргөлийн сүмд хүүхэд чанга хөхөрч байгаа мэт нэг л зохимжгүй сонсогдоно.
- Дууссан," гэж захирал хариулаад
- Түүнийг... өршөөгөөрэй, би нэрийг чинь асуухаа мартчихжээ. Залуу минь, чамайг хэн гэдэг билээ? хэмээн асуусанд
- Алекс Вэббер, гэж Алекс юу ч бодсон шинжгүй хариулав. Түүний амьсгаа дарагдаагүй хэвээрээ байлаа.
Захирагч толгой дохисноо Сайрэн Мэйв рүү эргэж харав.
- Алексыг хөвгүүдийн унтлагын танхимд хүргэж өг. Миний бодлоор тэр маргааш хичээл эхлэхээс өмнө сайн амарч авах хэрэгтэй.
Сайрэн Мэйв уулга алдан чанга хөхөрснөө Алексаас барьж авлаа. Алексыг дээш нь татаж босгоод хонгил руу дагуулж гарахад түүнд эмэгтэйг эсэргүүцэх ямар ч тэнхэл байсангүй. Хамаг эрч хүчийг нь сороод авчихсан юм шиг тэр маш их ядарч байгаагаа мэдрэв.
Дараагийн мөчид түүнийг ор луу хүргэж өгөхөд тэр өөрийн мэдэлгүй орон дээр уналаа.
Тэр одоо ганцxан асар их эрч хүч агуулсан тэрхүү эцэс төгсгөлгүй орчлонгоос өөр юу ч харсангүй, тэрбээр хуучин байдалдаа эргэж орохыг ч оролдсонгүй.
Толгой нь дэрэнд хүрэв үү үгүй юү, Алекс нам унтчихав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.19.18 5:15 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.07.17 10:09 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 8

"Больж үз, энэ хамрыг урьд өмнө харж байсан хамарнуудаас илүү гоё харагдаж байна гэж чи арай хэлж чадахгүй байх аа."
"Би хамар шинжиж цаг нөхцөөхдөө арай тулаагүй."
"Энэ доромжлол шиг санагдахгүй байна уу?"
"Энэ ердөө миний л бодол."
Алекс нүдээ нээж зүрхэлсэнгүй. Биенийх нь нэг хэсэг нөгөө хов хоосон ертөнцөд үлдчихсэн юм санагдаж, тэрбээр сонор соргог байхыг хичээлээ. Тэгтэл толгой дээр нь дахиад л ярилцаж эхлэв.
"Хүнийг зөвшөөрөлгүй ажиглах нь доромжлолтой адилхан гэдгийг чи мэдэх байлгүй."
"Үнэн юм үнэнээрээ л үлдэнэ, Жари."
"Тэр хар даа, ийм учраас л чамд найз нөхөд байдаггүй юм байна."
Нэг нь нусаа татах мэт чимээ гаргалаа. "Тэгээд л чи олон найзтай байдаг байх нь."
Цээжийг нь хүнд юм дарж, Алекст дээрээс нь хүн тонгойх шиг санагдлаа. Энэ хэдийгээр түүнд тухгүй байсан ч тэр бодит байдалдаа эргэж орох нь чухал байв. Алекс хөнжил нөмөрчихсөн хэвтэж байгаа боловч тэр их даарч байлаа.
"Надад ч гэсэн найз байгаа.“
"Тэгвэл нэгийг нэрлэ."
"Чи."
Алекс одоо ярилцагч хоёрыг ялгаж чадаж байлаа. Нэг нь чанга хөгжилтэй дуугаар ярих бөгөөд тэр өөрт нь их ойрхон байгаа бололтой. Нөгөөх нь их хүнд акценттэй ярих бөгөөд яагаад ч юм тэр халуун ногоо, шанцайг санагдуулаад байв.
Алекс үл мэдэг санаа алдаад нэг нүдээ нээлээ. Алекстай насаар ойролцоо байрын нүүрэн дээрээ дүүрэн сэвхтэй, өтгөн цайвар шаргал үстэй намхан хүү жаахан хүүхэд шиг сониучирхсан харцаар өөрийг нь ширтэж байв. Тэр хүү нүүрийг нь харахаар толгойных нь ойролцоо орон дээр сандайлаад тонгойчихсон сууж байлаа. Алексыг нүдээ нээхэд хүүгийн том нүд гэрэлтэж царайнд нь инээмсэглэл тодров.
"Чи сэрчихэж!"
"Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж Алекс уурласан байртай хэлээд нүдээ нухлав.
"Өө, өршөөгөөрэй!" Хүү ухасxийн босож орноос холдон ойролцоо харагдах ширээний дэргэд очлоо.
Алекс тохойлдож өндийж суугаад орчин тойрноо гүйлгэж харлаа. Тэр гялтганасан бараан өнгийн модоор хийсэн гурван ширээ, гурван ор тавьсан унтлагын өрөөнд байх ажээ. Ямар ч гоёл чимэглэлгүй энгийн хийцтэй энэ жижигхэн өрөө зөвхөн унтаж амрахад зориулагдсан гэдэг нь илт харагдана. Алекс өөрөөс нь арай ахмад, магадгүй арван естэй болов уу гэмээр зэсэн бор өнгийн арьстай, толгойдоо титэм өмсчихсөн юм шиг арзайж сэгсийсэн буржгар хар үстэй хүү дээр харцаа тусгалаа. Өрөөний эсрэг талд тавьсан ширээнд нэг гартаа эртний судар бололтой ном бариад биеэ цэхэлж суусан тэр хүү их л бардам төрхтэй харагдах ажээ. Хүү Алекс руу хараад үл мэдэг толгой дохилоо.
"Манай найз хүмүүжил муутай... "
"Тээр, харж байна уу? Найз. Надад найз бий."
"...бас тэр ганцxан надаас өөр олон найзтай болох хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг Аамир Наги гэдэг." Аамир Алексыг ширтсээр суугаа цагаан арьст хүү рүү харцаа шилжүүлэв. "Ор луу чинь авирч гарахыг оролдсон тэр том биетэй бүдүүлэг гөлгийг Жари гэдэг юм."
Жари Алексыг харсан хэвээрээ "Жари Петра" гэж өөрийгөө танилцуулав.
"На... намайг Алекс гэдэг," хэмээн түүнийг хэлэхэд
"Өө, бид нэрийг чинь мэднэ" гэж Жари хариу хэллээ.
Аамир санаа алдаж "Битгий хүн айлгаад бай," гэж бувтнаад Алексын ор луу толгойгоо дохилоо. "Нэр чинь пайз дээр бичээстэй байгаа учраас тэр нэрийг чинь мэдэж байгаа юм."
Алекс өчигдөр өөрт нь тохиолдсон аймшигтай явдлыг санаад алгуур өндийж орон дээрээ суулаа. Тэр хэлбэр дүрс нь байнга хувирч өөрчлөгдөж байсан барилгуудын хажуугаар Наталигийн араас дагаж явсан. Тэр Наталиг нөгөө аймаар хараггдаг ноорхой хүнээс салгаж аварч чадаагүй. Дараа нь саарал өнгийн мөлхөө ургамалд хучигдсан хуучин шилтгээнд ороод Наталиг олсон боловч Тэр Наталиг дахиад алдчихсан. Захиралтай уулзаад, дараа нь... Үгүй, Алекс тэр талаар бодох хэрэггүй.
Гэвч тэр шилтгээнийг орхиж явсангүй.
Натали энд хаа нэгтэй байгаа болохоор түүнийг олсны дараа эндээс ямар нэг аргаар зугтах арга олдож л таарна. Алекс одоо ухаан санаа нь сэргэж биеэ эзэмдсэн хэдий ч ахмад насны хүүг ярих хүртэл тэр орныхоо даавуунаас тас зуурчихсан сууж байгаагаа анзаарсангүй. Тэр анхаарлаа одоо харж буй зүйлдээ төвлөрүүлэв.
"Чамд зорилгo чинь ямар санагдсан бэ? Суралцах юм их байгаа байх, тийм ээ?" гэж хүү асуулаа.
Алекс хамраа шуухитнуулснаа "Өө тийм, энэ их сонирхолтой байсан шүү. Үнэндээ бүх юм зүгээр өнгөрсөн." гэж хэлэв.
Тэгтэл Жари чанга хөхөрлөө. "Харин ч төөрөлдчихсөн юм биш үү, тийм үү, үгүй юү?"
"Санаа бүү зов," гэж Аамир хэлээд "Чамайг энд дастал бид тусалж байна. Хүн болгон л ингэдэг юм." гэснээ Алексыг тайвшруулах биш харин ч өрөвдсөн мэт харцаар хараад инээмсэглэх аядав.
"Тийм шүү" гэж хэлээд Жари Алексыг нойрмог байдлаас нь бүрэн гаргахыг оролдох мэт гараа урагш нь сунгалаа.
Алекс ор луугаа харвал тэнд нэрийг нь үнэхээр биччихсэн байв.
Алекс Вэббер, энэ нэрний төгсгөлийг дуулж байгаа мэт уянгалуулж уншдаг билээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 4:08 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
аа за бүүр сургуульд орцон, ид шидэнд сургадаг сургууль байвал би ч гэсэн орох юмсан, уншиж байгаа шүү, баярлалаа


Top
   
PostPosted: Dec.08.17 7:17 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алексын эгдүүцэл хөдөлж "Там руугаа тонилоосой" хэмээн амандаа шивнэлээ. Тэрбээр орноосоо босож зогсоод "Ярилцахад таатай байлаа. Гэхдээ би энд үлдэхгүй. Намайг охидын амрах байр луу хүргээд өгчихвөл би эндээс шууд явна."
Тэр хоёр Алексыг гөлрөн ширтлээ. Жари гайхсан шинжтэй, харин Аамир бага зэрэг гунигласан харцаар харна.
"Чи явж чадахгүй," гэж Жари хэллээ.
"Өршөөгөөрэй, гэхдээ би заавал явах ёстой. Үнэндээ би энд оръё гэж огт бодож байгаагүй." Алекс энд суралцдаг бололтой хоёр хүү рүү хараад "Энэ их сонирхолтой газар байна, гэвч энэ миний байх газар биш. Ингэхэд охидын амрах байр аль талд нь байдаг юм бэ?" гэж асуув.
"Алекс," хэмээн Аамир түүнийг дуудаад "Чи эндээс яагаад ч явж чадахгүй. Захирал чамд энэ талаар анхааруулж хэлээгүй гэж үү?" гэж их л нухацтай хэллээ.
"Мэдээж тэр надтай санал огт нийлэхгүй байх шиг байсан. Гэхдээ тэр намайг энд байхгүй байлаа гээд нэг их хохирчихгүй, тийм биз дээ? Эндээс гарах газрыг би олох хэрэгтэй байна."
"Эндээс гарах газар байхгүй гэж би эмээж байна," гэж Аамир санаа нь зовсон байртай хэллээ. "Энэ бол бид бүхний төлөө юм. Сурагчдыг орхиж явахаас болгоомжилж энэ газрыг хуучны их хүчтэй шидээр хамгаалж илбэдсэн. Алекс Вэббер, чи одоо эндэхийн сурагч. Эндээс явъя гэвэл чи эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй."
Алекс хаалганы дэргэд зогсон "сургуулиа төгсөх," гэж давтаж хэлснээ "Тэр хүртэл хэр удах вэ?" хэмээн асуулаа.
Аамир уруулаа байдгаар нь жимийсэн харагдана. "Бид үүнийг сурч дуусах хүртлээ мэдэж чадахгүй."
Алекс мэл гайхан хөмсгөө өргөлөө. Энэ үнэхээр шударга бус ажээ.
"Гэхдээ чи эндээс явахыг үнэнээсээ хүсээгүй байлгүй дээ," гэж Жари Алекст хандаж хэлээд "Тэнд бид нар шиг хүмүүст их аюултай. Бид бас өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг суралцахгүй бол бүхнийг баллачихаж мэднэ. Мэдээж санамсаргүй тохиолдлоор ." гэснээ тэр инээд алдав. "Тэгээд бас энд байх тийм ч муугүй шүү, шинэ юм суралцах нь надад их таалагддаг."
Гэртээ харихаас илүүтэй энд үлдэх нь өөрт нь таалагдана гэдэгт Алекс маш их эргэлзэж байлаа. Гэвч түүнийг эндээс явахыг энэ хоёр залуу эрхэм эрс эсэргүүцэв. Тэгээд ч тэд өөрийг нь эндээс даруйхан зугтах санаатай байгааг хэн нэгэнд, жишээлбэл захиралд мэдэгдчихээсэй гэж тэр хүссэнгүй.
"Тэгвэл эндээс явахыг оролдвол чамд юу тохиолдох вэ? гэж тэр асуув.
Жари хариу хэлэхээр амаа ангайтал Аамир өрсөж "Энэ маш аюултай. Оролдохгүй байсан нь дээр." гэж хэллээ.
Алекс тэр хоёрыг ээлжилж хараад энэ үнэн болов уу хэмээн өөрөөсөө асуув. Өөр сонголт үлдсэнгүй гэдгийг мэдсэн тэрбээр дотроо үзэн ядах сэтгэл төрж байсан ч нэг хэсэгтээ хүлээж, ганцаараа энэ газрын байр байдал, хамгаалалтыг тандаж үзэхээр шийдлээ. Ямартай ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хашир болгоомжтой байх хэрэгтэй.
Алекс уртаар санаа алдсанаа үсээ арзайлгалаа. "За яахав, би.. би үлдэхээр шийдлээ. Гэхдээ би охидын амрах өрөө рүү заавал очих хэрэгтэй. Тийшээ яаж очдогийг та нар мэднэ биз дээ?"
Жари тоомжиргүй царайлан инээд алдсанаа "Чамайг нэг охин дагуулж явдаггүй л юм бол тэнд чи ганцаараа очиж чадахгүй. Надад итгэ," гэж шивнэх шахам хэлээд "Би бүр оролдож үзсэн гээч." гэлээ.
"Энэ үнэн," хэмээн Аамир Жаригийн хэлснийг дэмжсэнээ "Чи эхлээд хаа нэг тийшээ явахаасаа өмнө дагаж мөрдөх дүрмийн дэвтэртэйгээ танилцсан нь дээр. Энд оноодог шийтгэл их чанга хатуу." гэж хэлээд тэр Алексын орны дэргэд тавьсан шөнийн шүүгээ рүү зааж "Чи дэвтрээ тэр шургуулган дотроос олно." гэж нэмж хэлэв.
Алекс шүүгээг болгоомжтой харлаа. Тэр энэ хачин газарт үйлчилдэг ямар ч дүрэм журмыг уншиж мэдэхийг хүссэнгүй. Тэртээ тэргүй эндээс зугтах юм чинь үүнийг мэдэж яах юм? Тэдний дүрэм журмыг уншина гэдэг чинь дүрмийг нь дагаж мөрдөхөд нэг алхам ойртлоо гэсэн үг.
Энд үнэхээр шийтгэдэг ажээ. Шийтгэлүүд хэр хатуу чанга болохыг тэр дотроо төсөөлж бодсоноо санаа алдлаа. Натали амрах байрнаасаа хэзээ нэгэн цагт гарч ирж л таарна. Харин тэр үед Алекс Наталиг хурдан олох хэрэгтэй.
"Ингэхэд чи шидтэн гэдгээ хэзээ мэдсэн юм бэ?" гэж Жари асуулаа.
Тэгтэл Аамир дуу алдан ёологнох мэт дуугараад "Биднийг гоц ухаантнууд гэж нэрлэхэд болно," гэж хэлснээ "Шидтэн... гэдэг чинь дэндүү хэтрүүлэгтэй сонсогддог." гэлээ.
"Харин гоц ухаантан гэхээр номонд толгойгоо шургуулчихсан хүн шиг сонсогддог," гэж Жари хэлэв.
Алекс хөмсгөө зангидлаа. "Би шидтэн, эсвэл гоц ухаантны аль нь ч биш."
Жари Алексыг тас гөлрөн "Хөөх," хэмээн дуу алдсанд
"Чи зөв сонссон." гэж Алекс хариу хэлэв.
"Чи ямар ч ид шид үзүүлж байгаагүй гэж хэлэх гээд байгаа юм уу? Гэнэт байшин шатах ч юм уу, эсвэл өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж ямар нэг юмыг гайхалтайгаар өөрчилж байгаагүй гэж үү?"
"Тийм юм огт тохиолдож байгаагүй," гэж Алекс батлан хэлснээ "Зөвхөн өөр хэний ч харж чадахгүй байгаа хачин дүрсийг харж байснаа тооцдоггүй л юм бол," гэж нэмж хэлэв.
Жари нүдээ бүлтийлгэн том харж, харин Аамир толгойгоо үл мэдэг гэлжийлгэчихсэн сууж харагдана.
"Хачин дүрс хардаг гэнэ ээ?" гэж Аамир хэлснээ "Энэ чинь харин шинэ юм байна." гэлээ.
"Магадгүй онгод дууддаг чадвар байх?" гэж Жари таамаглаж хэлэхэд
"Тэр эсвэл хар шид" хэмээн Аамир хариулав.
Жари бүр айчихсан харагдана.
Тэдний яриа бүр савнаасаа халихыг анзаарсан Алекс дундуур нь орж "Анхаарах хэрэггүй. Хэрвээ би шидтэн, эсвэл гоц ухаантан байсан бол үүнийгээ анзаарч мэдэх байсан. Би бол Мидлдэйлийн ахлах сургуулийн ямар ч гоц гойд юмгүй жирийн нэг сурагч." гэж хэлэв.
Жари хөл дээрээ үсрэн босч инээмсэглээд "Үгүй дээ, чи жирийн хүн биш. Алив, чи явж нүүр гараа угаах хэрэгтэй. Дараа нь хичээл эхлэхээс өмнө бид чамайг дагуулж энэ газрыг харуулъя." гэж хэлсэнд Аамир толгой дохиж
"Энэ харин зөв санаа байна." гэлээ.
Новш гэж. Алексыг хичээлд сууна гэж тэд бодсон нь мэдээжийн хэрэг. Тэр хичээлд суумаагүй байгаа ч эхний өдөр хичээлээ таслачихвал бусдад хар сэр төрүүлчихэж мэднэ. Харин тагнаж судлах ажлаа бусдын анхааралд өртчихөлгүй яаж хийхээ сүүлд тунгааж үзсэн нь дээр бололтой.
Aамир гараа мөрөнд нь эргэлзсэн байртай аяархан хүргэхийг Алекс мэдэрлээ. "Санаа зовсны хэрэггүй. Чамд хэдэн цаг үлдсэн, тэгээд ч эхний хэдэн долоо хоногт чамайг шидээ үзүүлээч гэж асуух ч үгүй." Аамир орон доогуураа шургаж энгийн хийцтэй бараан өнгийн даавуун өмд цамц, бас нэг ноосон цамц гаргаж ирлээ. "Удахгүй чи өөртөө таарсан дүрэмт хувцас хүлээж авна. Харин тэр болтол минийхийг түр өмсчих." гэж нэм хэлэв.
"За алив, ид шидээ харуул даа," хэмээн Алекс хувцсаа сольж өмсөх зуураа аяархан давтан хэлсэн боловч түүнд одоохондоо ид шид гэмээр юу ч мэдэгдсэнгүй.
Алекс инээж зогссон Жаригийн бугуйнаас шүүрч түүнийг хаалгаар чирэх шахам хөтөлж гараад саарал өнгийн мөлхөө ургамал ургасан танхим руу явлаа. "Бүх юм сайхан болно! Суурь мэдлэг бол амьсгалахаас ч илүү амархан. Хэрвээ чамайг сонгож энд авчирсан юм бол чи үүнийг чадаж л таарна." гэж Жари хэлэв.
Гэвч хэн ч Алексыг энд авчраагүй.
Тэгвэл энэ бүхэн түүнд ямар хамаатай юм бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 11:49 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1384
Location: тодорхой
:wd:

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: Dec.08.17 1:19 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Сонирхолтой санаа гарч ирж байна . Оруулаад байгаарай.


Top
   
PostPosted: Dec.08.17 7:02 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 9

Жари, Аамир хоёр Алексыг хонгилоор дагуулан явж, хүн бүрт зориулсан хувийн булан бүхий нийтийн угаалгын өрөөнд хүргэж өглөө. Алекс шүршүүрт халуун усан доор зогсож байхдаа ч, биеэ хаттал нь арчиж шинэ хувцсаа өмсөж байхдаа ч дагжин чичирсээр байв. Ноосон цамц зузаан хэдий ч их даарснаас түүний яс хүртэл янгинаж байлаа. Ингэхэд энэ ямар гээчийн газар вэ?
Алекс гадаа хонгилд хүлээж зогссон хөвгүүдтэй нэгдсэний дараа Жари түүнд эхний өрөөг харуулав. Энэ дүүрэн номын тавиуртай, ханандаа ил зуухтай жижигхэн сургалтын өрөө байлаа. Тэнд нилээн хэдэн сурагч байх бөгөөд ихэнх нь ширээнд суун ном уншиж, харин нэг хэсэг нь зүгээр л хий хоосон руу гөлөрчихсөн сууж харагдана.
"Энэ бол сургалтын танхим" гэж Жари тайлбарлаад " Чи ном уншмаар байвал энд ирж болно, ерөнхийдөө сонирхол татаад байх газар биш." гэлээ.
Аамир бухимдсан шинжтэй хоолойгоо засах нь сонсогдов.
Хөвгүүд хонгилоор цаашаа алхахад Алекс дороо түр зогслоо. Ганцxан хормын өмнө хонгил өөр харагдаж байжээ. Хананд өлгөөтэй улаан өнгийн гэрэл доор нь том зүлэг ургасан талбай харагдах цонхны шилэн дээр ойж анивчин гэрэлтэж байсан бол одоо гэрлүүд тод ягаан өнгөтэй болсон байлаа.
"Бид өөр хаалгаар гараад ирсэн юм уу? хэмээн Алекс асуув, тэрбээр хаана байгаагаа мэдсэнгүй.
Жари баярлаж хөөрөн инээд алдлаа. Аамир санаа алдаад гараа духандаа хүргэж бухимдсан байртай харна.
"Чи энэ хонгилуудад аажимдаа дасна," гэж тэр Алекст хандаж хэлээд "Тэд бага зэрэг солигддог юм." гэлээ.
Алекс зүлэг рүү харж зогссоноо "Солигддог гэнэ ээ? Эд нар байраа өөрчилдөг юм уу?" гэж асуув.
"Үгүй, үгүй," хэмээн Аамир түргэн хариуллаа. "Тэд хөдөлдөггүй юм, шилтгээн ч мөн адил. Хаалганууд бүгд өөр өөрсдийн байрандаа адилхан харагддаг. Харин шилтгээнд байдаг... аль эсвэл энэ ертөнцөд оршин тогтнож байдаг энэ хонгилууд үнэндээ хаана байх ёстойгоо мэддэггүй юм шиг санагддаг. Шилтгээний ойр орчмын газар ч гэсэн бас өөрчлөгддөг. Цонхоор харвал бид нэг дор олон янзын улс оронд эсвэл өөр өөр газар байгаа юм шиг харагдана."
Захирлын тэвэрт харагдсантай адилхан...
Гадаа харагдаж буй тэр ертөнц бүү хэл энд ч гэсэн бүгд солиормоор юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 8:58 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.29.17 3:56 pm
Posts: 1
naran1962 wrote:
Номныхоо жинхэнэ нэрийг оруулсан шүү. ккк. гэхдээ уншиж байгаа хүн цөөхөн байгаа бололтой. Дуусгах уу яахав гээд эргэлзээд эхэллээ. Надад одоогоор энэ цувралын дөрвөн ном нь байгаа


уншиж байгаа шүү, больж болохгүй шүү


Top
   
PostPosted: Dec.08.17 11:03 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Dec.04.17 5:23 pm
Posts: 4
Уншиж байгаа, баярлалаа


Top
   
PostPosted: Dec.08.17 11:04 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 9

Жари, Аамир хоёр Алексыг хонгилоор дагуулан явж, хүн бүрт зориулсан хувийн булан бүхий нийтийн угаалгын өрөөнд хүргэж өглөө. Алекс шүршүүрт халуун усан доор зогсож байхдаа ч, биеэ хаттал нь арчиж шинэ хувцсаа өмсөж байхдаа ч дагжин чичирсээр байв. Ноосон цамц зузаан хэдий ч их даарснаас түүний яс хүртэл янгинаж байлаа. Ингэхэд энэ ямар гээчийн газар вэ?
Алекс гадаа хонгилд хүлээж зогссон хөвгүүдтэй нэгдсэний дараа Жари түүнд эхний өрөөг харуулав. Энэ дүүрэн номын тавиуртай, ханандаа ил зуухтай жижигхэн сургалтын өрөө байлаа. Тэнд нилээн хэдэн сурагч байх бөгөөд ихэнх нь ширээнд суун ном уншиж, харин нэг хэсэг нь зүгээр л хий хоосон руу гөлөрчихсөн сууж харагдана.
"Энэ бол сургалтын танхим" гэж Жари тайлбарлаад " Чи ном уншмаар байвал энд ирж болно, ерөнхийдөө сонирхол татаад байх газар биш." гэлээ.
Аамир бухимдсан шинжтэй хоолойгоо засах нь сонсогдов.
Хөвгүүд хонгилоор цаашаа алхахад Алекс дороо түр зогслоо. Ганцxан хормын өмнө хонгил өөр харагдаж байжээ. Хананд өлгөөтэй улаан өнгийн гэрэл доор нь том зүлэг ургасан талбай харагдах цонхны шилэн дээр ойж анивчин гэрэлтэж байсан бол одоо гэрлүүд тод ягаан өнгөтэй болсон байлаа.
"Бид өөр хаалгаар гараад ирсэн юм уу? хэмээн Алекс асуув, тэрбээр хаана байгаагаа мэдсэнгүй.
Жари баярлаж хөөрөн инээд алдлаа. Аамир санаа алдаад гараа духандаа хүргэж бухимдсан байртай харна.
"Чи энэ хонгилуудад аажимдаа дасна," гэж тэр Алекст хандаж хэлээд "Тэд бага зэрэг солигддог юм." гэлээ.
Алекс зүлэг рүү харж зогссоноо "Солигддог гэнэ ээ? Эд нар байраа өөрчилдөг юм уу?" гэж асуув.
"Үгүй, үгүй," хэмээн Аамир түргэн хариуллаа. "Тэд хөдөлдөггүй юм, шилтгээн ч мөн адил. Хаалганууд бүгд өөр өөрсдийн байрандаа адилхан харагддаг. Харин шилтгээнд байдаг... аль эсвэл энэ ертөнцөд оршин тогтнож байдаг энэ хонгилууд үнэндээ хаана байх ёстойгоо мэддэггүй юм шиг санагддаг. Шилтгээний ойр орчмын газар ч гэсэн бас өөрчлөгддөг. Цонхоор харвал бид нэг дор олон янзын улс оронд эсвэл өөр өөр газар байгаа юм шиг харагдана."
Захирлын тэвэрт харагдсантай адилхан...
Гадаа харагдаж буй тэр ертөнц бүү хэл энд ч гэсэн бүгд солиормоор юм.
Тэгэхээр эндээс зугтахын тулд эхний алхамд энэ шилтгээн байршлаа яаж тодорхойлдгийг мэдэх нь чухал.
Жари бугуйндаа зүүсэн гялтганасан өнгөтэй цагныхаа хэдэн товчлуур дээр дартал цаг томорсоор дуу нь сонсогдож эхлэв.
"Энэ хонгил Зүүн өмнөд Азийн хаа нэгтээ байрласан юм шиг байна." гэж тэр хөгжилтэй хэллээ.
Алекс мэл гайхан хөмсгөө өргөхөд Аамир нуруун дээр нь зөөлхөн алгадав.
"Жари анх харагддагаасаа илүү их авьяастай шүү," гэж тэр хэлснээ "түүнийг дэргэдээ байлгах нэг шалтгаан маань энэ гэдгийг чи аяандаа ойлгоно." гэлээ.
Жари тас тас хөхрөв. Алекс цагийг сонирхсон харцаар ажиглаж харж зогссоноо тэднийг дагаж цааш явлаа.
Зузаан памбагар хивсэн дээр жижиг дугуй ширээнүүдийг арван хоёроор нь хэд хэдэн эгнээ болгон байрлуулж тавьсан хоолны өрөө нүдэнд дулаахан харагдана. Хананд өлгөсөн зурагнууд үлгэр домгийн номонд гардаг гриффин болон аварга том биетэй гүрвэлүүдийг санагдуулна.
Тэднийг алхимийн лабораторит талсттай товчлуур бүхий жижиг хаалгаар орж ирэхэд номин ногоон өнгийн утаа таазанд тултал битүү уугиж байлаа. Тэгтэл үхтлээ айж сандарсан царайтай нэг хүү яаравчлан тэднийг өрөөнөөс түлхэж гаргав.
Алекс утаанд хорссон нүдээ нухалж явлаа. Тэд дараагийн очих газраа хүрч ирэв. Жари алтан боронзоор угалз гарган чимж будсан бараан өнгийн модон хаалга руу очлоо. Хаалганы дэргэд өндөлзөн зогсох Аамирын сул унжуулсан гар үл мэдэг салганан чичрэхийг Алекс анзаарав.
Энэ юун өрөө болохыг асууж амжихаас өмнө Жари хаалгыг түлхэж онгойлготол тэднийг хөгцний үнэр шингэсэн агаар нөмрөн авлаа. Алекст энэ үнэр чийгтэй газар удаан хадгалсан номны үнэр шиг санагдав. Энд ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.09.17 2:28 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
"Энэ бол... номын сан." гэж Жари бөглүү дуугаар хэлэв.
Өрөөний дотор тал их хачин харагдана. Өрөөны голд таазанд тулсан асар том гурван багана харагдах бөгөөд, багана бүрийг тойруулан олон номын тавиур байрлуулж, шатны хашлага бүхий олон төмөр тавцангуудыг хөндлөн гулд барьж босгон дээр нь цаасан бүрхүүлтэй дэнлүү өлгөжээ. Том багануудын нэгнийх нь дунд хэсэгт номын тавиур дээрээс нэг сурагч ном авч харагдах бөгөөд гэнэт зогсож байсан тавцан нь хөдөлж нөгөө сурагч чанх доошоо унах шиг болж гартаа барьсан том ном нь дэлгэгдсэн боловч тэр шалан дээр өд унах мэт алгуурхан газардахыг Алекс бүр мэл гайхан харж зогсоно.
"Гайхалтай биш байна гэж үү? хэмээн Жари биширч буйгаа нуулгүй хэлэв.
Энэ үнэхээр тийм байлаа. Тэрхүү гайхалтай өрөөг Алекс харцаараа гүйлгэн харах үед өөрийн эрхгүй сэтгэл нь догдлов.
Сургуулийн үүд рүү харсан тэр том шилэн хоргонуудад хэдэн зуун мянган ном байдаг байж таарна. Эдгээрийн дунд түүнийг эндээс зугтахад туслах ном байж мэдэх л юм.
"Энд жаахан бүгчим. Бас энэ дуу намсгагч шид үнэхээр уйтгартай."гэж Жари хайнга хэллээ.
Аамир уруулаа мушийлгав. "Ямар байвал Жаригийн сэтгэлд нийцдэгийг мэдэх гэж би олон удаа оролдож үзсэн. Гэвч одоо хүртэл амжилт олоогүй."
Тэр хоёрыг бие биенээ түлхэлцэн дотогшоо ороход Алекс номнуудыг харсаар байлаа. Тийм ээ, энд түүний асуултын хариунууд байх ёстой. Одоогоор юу ч мэдэхгүй байгаа энэ газрын талаар тэр эндээс мэдэж болох юм. Тэр нүдээ бүлтийлгэн тавиураас тавиур луу харах зуур дотроо Наталитай хамт гэр лүүгээ буцаж харих тухай бодож байлаа.
Алекс ээжийгээ бодох үед дотор нь хөндүүрлэж өвдөв. Тэр хоёрын алга болсныг ээж нь мэдсэн байж таарна. Одоо ээж нь гэртээ ганцаархнаа байгаа гэж тэр бодов. Ээж нь хэдэн сарын өмнө, эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс хойш гэртээ ганцаараа үлдэж чаддаг болсон. Гэвч өөрийг нь байхгүйд сэтгэл нь хямарснаас тэр дахиад өвдчихөж магадгүй гэсэн бодол Алекст төрлөө.
Тэр нэн даруй хөдлөх хэрэгтэй.
Алексын бодлыг Жари тасалдуулав. Тэрбээр гараас нь бариад инээмсэглэж харагдана.
"Бидэнд цаг алга. Алив бушуулаарай, бид хичээлтэй,"
Алекс шүлсээ гүдхийлгэн залгиад ээжийнхээ тухай бодлоо толгойноосоо зайлуулахыг хичээх зуураа урагшаа алхлав. Ийм бодол одоогоор түүнд тус болохгүй, харин ч түүнийг сул дорой болгож мэдэх юм. Тэр одоо сэтгэлээ барьж, улам ухаалаг сэргэлэн байх ёстой.
Хээ угалзтай хар хаалга хаагдахад дахиад дуу чимээ сонсогдлоо. Тэдэнд хонгилын цонхоор дээд талд нь бяцxан одод шиг анивчих гэрэлт цохнууд нисэлдэж буй том агуй харагдав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.09.17 6:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.09.17 4:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited