#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 7:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 492 posts ]  Go to page Previous 1 2 3 4 519 Next
Author Message
PostPosted: Aug.13.17 6:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Бүлэг 4

Райлигийн урд бамбарын цагаан дөл савчина. Тэр түлэгдчихгүйн тулд дөлнөөс зугтан урагшаа хойшоо займчин хөдөллөө. Нүд сохлом хурц гэрэлд тэр зовоогчийнхоо царайг харк чадсангүй. Бамбар нааш цааш савчин хөдлөхдөө энд тэндгүй оч үсэргэнэ.
- Ингэхээ болиоч! гэж тэр хашгирлаа.
- Ингэхээ болиоч!
Хашгирсаар байгаад хоолой нь сөөнгөтжээ. Би яагаад тэр эрсдэлтэй алхмыг хийчихэв ээ гэж тэр өөрөөсөө асууж байлаа. Алуурчин өөрийг нь үхэхээс нааш тамлалтаа зогсоохгүй гэдгийг тэр мэдэж байв.
Гэнэт нөгөө эр чихэн дээр нь дохио хангинуулагч орилууллаа.


Машин сигнаалдаж байжээ. Цочсон Райли бодлоосоо салан урагшаа харвал уулзварын гэрэл ногоон өнгөөр солигдсон харагдав. Ард нь нилээн хэдэн машин хүлээж зогсохыг хараад тэр хаазаа гишгэлээ.
Гар нь хөлөрч норсон Райли дурсамжаасаа салж хаана байгаагаа санахыг оролдов. Өөрийнх нь амийг авах шахсан садистын төсөөлөхийн аргагүй тамлалаас бас амьд гарч чадсан Мари Сэйлсийнд очихоор явж байгаа ажээ. Өнгөрсөн явдлаа санасандаа уурссан тэрбээр өөрийгөө хараалаа. Бүтэн хагас цагийн турш замд явахдаа өөрийгөө сайн хянадаг болчихож гэж тэр бодож байжээ.
Райли Жорж таун руу орж Викториагийн үеийн байшингуудын дэргэдүүр өнгөрөн Маригийн өгсөн хаягаар гоёмсог хийсэн битүү балконтой улаан тоосгон байшингийн өмнө машинаа тавилаа. Дотогшоо орох эсэхдээ эргэлзэн зоригоо чангалахаар хэсэг сууж байснаа эцэст нь тэр машинаасаа буув.
Шатаар өгсөн гарч ирэхэд нь Мари хаалганыхаа дэргэд өөрийг хүлээн зогсож байсанд Райли дотроо баярлажээ. Гунигтай харагдах хэдий ч цэвэрхэн хувцасласан Мари зориг муутайхан инээмсэглэв. Нүүрэнд нь гүн үрчлээ сууж, их л ядрангуй харагдана. Нүднийх нь доор бөлцийснийг харахад уйлсан нь гарцаагүй. Үүнд гайхаад байх зүйл алга. Мари тэр хоёр хэдэн долоо хоногийн турш видео ярилцлагын үеэр уулзалдаж байсан бөгөөд тэдэнд бие биенээсээ нуугаад байх юм бараг байхгүй ажээ.
Тэд тэврэлдэх үед Мари бодож байснаас нь намхан, бас эмзэгхэн болохыг Райли анзаарав. Мари өндөр өсгийт өмссөн хэдий ч өөрөөс нь нилээд намхан, гоолиг нарийхан ажээ. Райли гайхжээ, Тэд олон удаа ярилцаж байсан ч анх удаа хоёулхнаа уулзаж байгаа билээ. Маригийн сайхан гоолиг биеийг харахад үзэж өнгөрүүлсэн тэр аймшигтай байдлаас амьд гарсан нь түүнийг илүү хүчтэй, зоримог болгосон юм мэт Райлид санагдав.
Хоолны өрөө рүү хамт явж байхдаа Райли эргэн тойрноо ажиглаж харлаа. Бүх юм өө сэвгүй цэвэрхэн, тансаг харагдана. Ердийн үед энэ амжилттай яваа, ганц бие эмэгтэйд л зориулагдсан нүдэнд дулаахан гэр байх байжээ. Гэвч Мари бүх хөшгөө хааж, гэрлээ бүдгэрүүлсэн учраас нэг л дотор бачууруулсан тавгүй орчин бий болгожээ. Райли энэ талаар хэлэхийг хүссэнгүй, харин өөрөө гэртээ ямар байдгаа бодоход хүрэв.
Мари хоолны ширээн дээр хөнгөхөн үдийн зоог бэлтгэж тавьжээ. Тэд хооллохоор ширээнд сэтгэл өвтгөм чимээ аниргүй сууцгаах үед Райли яагаад ч юм учиргүй хөлөрчихсөн байв. Харин Мариг хараад бүх юм орвонгоороо эргэж байгааг харлаа.
- Ингэхэд... ямар санагдсан бэ? ... гадагшаа гарахад гэж Мари болгоомжтой асуув.
Райли инээмсэглэв. Өнөөдөр гарахад ямар байсныг Мари бусдаас илүү сайн мэдэж байгаа.
- Яахав, муугүй шүү гэж тэр хариулаад
- Үнэндээ сайн байсан. Ганцxан удаа хэцүү санагдсан.
Мари сайн ойлгож байгаагаа харуулах мэт толгой дохив.
- Тэгэхээр чи үүнийг хийж чаджээ. Чи зоригтой юм гэв.
Зоригтой гэнэ ээ, гэж Райли бодлоо. Тэр өөрийгөө ингэж бодсонгүй. Магадгүй мөрдөгчөөр ажиллаж байх даа тийм байсан биз. Тэр дахиж зоригтой гэж хэлүүлэхээр болж чадах болов уу?
- Харин чи? Гадаа гарч байгаа биз дээ?
Мари дуугүй суусаар.
- Тэгэхээр чи гадагшаа огт гараагүй байх нь ээ?
Мари толгойгоо сэгсрэв.
Райли ойлгож байгаагаа мэдэгдэхээр урагшаа тонгойн гарнаас нь атгалаа.
- Мари, чи үүнийг оролдоод үзэх хэрэгтэй. Чи иймэрхүү байдалтай гэртээ суугаад байвал тэр чамайг хорьж байгаагаас ялгаа алга.
Мариг мэгшиж эхлэхэд Райли.
- Намайг өршөөгөөрэй гэлээ.
- Зүгээр дээ, чиний зөв.
Тэд дуугаа хураан хоолоо үргэлжлүүлэн идэх зуур Райли түүнийг ажиглан харсаар байв. Тэр Мариг сайн байгаа гэдэгт итгэхийг хүсэж байсан боловч харин ч эмзэг, сандарч тэвдсэн хэвээрээ байгааг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж өөрөөсөө ч айх шиг болжээ. Тэр бас Мари шиг харагддаг юм биш биз дээ?
Мари ганцаараа амьдрах нь зөв үү хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Хэрвээ найз залуу ч юм уу, эсвэл нөхөртэй байсан бол хамаагүй дээр байх байсан болов уу? Тэр одоо энэ асуултаа өөрөөсөө асууж үзэв. Тэгсэн хэдий ч тэр хоёр биенийхээ өмнөөс "Үгүй" гэсэн хариулт өглөө. Тэр хоёрын хэн нь ч зүрх сэтгэл нь татагдах хайр сэтгэлийн харилцаа бодохтой манатай байгаа. Ийм харилцаа байлаа ч жаахан дэмжлэг үзүүлэхээс цаашгүй.
- Би чамд талархсанаа хэлсэн бил үү? хэмээн Мари эцэст нь чимээ аниргүй байдлыг эвдэн хэллээ.
Райли инээмсэглэв. Мари өөрийг нь аварсныг хэлж байгааг тэр сайн ойлгожээ.
- Маш олон удаа. Ингэх хэрэггүй. нээрэн шүү.
Мари хоолоо сэрээгээр хатгаснаа
- Би харамсаж явдгаа чамд хэлж хэлсэн бил үү? гэлээ.
Райли мэл гайхаж
- Харамсах аа? Юунд? хэмээн асуув.
Марид ярихад их хүнд байгаа бололтой.
- Хэрвээ чи намайг тэндээс гаргаж аваагүй бол чи баригдахгүй байсан.
Райли Маригийн гарыг нөхөрсгөөр атгаад
- Мари, би ажлаа л хийж байсан. Ямар ч буруугүй байж чи өөрийгөө буруутгаж болохгүй. Чи одоо өөрийгөө бодох цаг болсон гэв.
Мари хүлээн зөвшөөрч буй бололтой толгой дохилоо.
- Өглөө болгон зөвхөн хөл дээрээ босоход ч гэсэн маш хүнд байна. Бүх юмаа битүүлж харанхуйд сууж байгааг минь чамайг анзаарсан гэж би бодож байна. Өчүүхэн гэрэл анивчихад л түүний бамбар санаанд минь ордог. Би зурагг үзэх нь битгий хэл, хөгжим ч сонсож чадахгүй байгаа. Надад сонсогдохгүйгээр ямар нэг юм над руу гэтэх вий гэж би айдаг. Гарсан дуу чимээ болгоноос би айж цочирддог.
Мари чимээгүйхэн уйлж эхэллээ.
- Би энэ ертөнцийг урьдынх шигээ харж чадахгүй байх. Хэзээ ч. Гадаа гудамжинд, бидний эргэн тойронд нэг муу ёрын муухай зүйл байна. Би сайн ойлгохгүй байна. Хүмүүс янз бүрийн аймшигтай зүйл хийж байна. Би хүмүүст дахиж итгэж чадах эсээ ч мэдэхгүй байна.
Райли уйлсаар байгаа Мариг тайвшруулж дэргэд чинь би байна гэж хэлэхийг хүссэн боловч яагаад ч юм өөртөө итгэхгүй байлаа.
Эцэст нь Мари Райли руу харснаа гэнэт
- Ингэхэд чи яагаад өнөөдөр наашаа ирсэн юм бэ? гэж асуув.
Маригийн шулуухан тавьсан энэ асуултанд Райли цочирдлоо. Энд ирэх болсон шалтгаанаа тэр өөрөө ч сайн мэдэхгүй байжээ.
- Би мэдэхгүй байна. Би чамтай зүгээр л уулзахыг хүссэн. Бас чиний хэр байгааг мэдэх гэсэн юм.
- Бас өөр шалтгаан ч байх шиг байна гэж хэлсэн Мари түүнийг сэжигтэй харж нүдээ жартайлгав.
Тэрний зөв байх гэж Райли бодлоо. Билли өөр дээр нь ирснийг санаад Райли үнэхээр тэр шинэ хүн амины хэргээс болж энд ирсэн гэдгээ ойлгов. Тэр Маригаас юу хүссэн юм бол? Зөвлөлгөө юү? Зөвшөөрөл үү? Зоригжуулахыг уу? Эсвэл тайвшрал юм болов уу? Нэг талаар бол өөрийг нь галзуурчихаагүй юм бол Биллийг мартаад зүгээр тайвшрах хэрэгтэй гэж Мариг хэлээсэй гэж хүссэн. Эсвэл магадгүй энэ ажлыг хий гэж өөрийг нь ятгаасай гэж хүссэн байх.
Райли санаа алдсанаа
- Дахиад нэг шинэ хэрэг гарчээ. Үнэндээ энэ яг ч шинэ хэрэг биш, учрыг нь тайлж чадаагүй хуучин хэрэг байгаа юм.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.13.17 7:30 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.13.17 6:29 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Saraan wrote:
hvleej unshih balainmaa duushaar n unshdag bj
unuudurjin damjin unguruh nisleg tei uchraas neg bvten yum unshchmaar bhiin
en Angli hel dr link bhkuiz pls, sonirholtoi bn, bi iim suspect behaviour thriller t nugasgui bhoor aazgai hudluud bn :))
esul iim tustei duustzan yum bnu?

Сараан аа!! пм-ээ шалгаж үз. сюрприз!!!!!! Аялалд чинь амжилт

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 6:40 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
nadaa pm ireegui bn, henluu yawuulchiwaa lol
esul nuguu id ruu yawuulsiinmuu

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.13.17 6:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Saraan wrote:
nadaa pm ireegui bn, henluu yawuulchiwaa lol
esul nuguu id ruu yawuulsiinmuu

Одоо шалгаад үз

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 6:44 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Saraan wrote:
nadaa pm ireegui bn, henluu yawuulchiwaa lol
esul nuguu id ruu yawuulsiinmuu

Angi hel deer ene nomiig unshih yum uu? nadad pdf baigaa

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 6:45 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
omg estoi ih bayrlalaa
heregguie ene 2toi zuuraldaj bh hoorond ene orchih blgui
tanii nairuulagaar unshmaar bn, goy bdiin
zarim daa uguulberuud neg vildeh nuhtsuluur olon dahin dawtagdaj tugshiig es tootsuul xD

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.13.17 6:48 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
ehnii ymarch hamaagui nom chin hewlegdwel zaawal awch hadgalnaa
dahin bayrlalaa pm nd ;))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.13.17 6:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Saraan wrote:
omg estoi ih bayrlalaa
heregguie ene 2toi zuuraldaj bh hoorond ene orchih blgui
tanii nairuulagaar unshmaar bn, goy bdiin
zarim daa uguulberuud neg vildeh nuhtsuluur olon dahin dawtagdaj tugshiig es tootsuul xD

Тэр үнэн шүү. Гадаад хэлнээс уншихад жаахан учир дутагдал бий. Номоо бүрэн уншиж дуусаж байж гүйцэд ойлгох жишээтэй. Өгүүлбэрүүд нь дандаа өнгөрсөн цаг дээр байдаг болохоор ойлгоход бас хүндрэлтэй байдаг.
За, аян замдаа сайн яваарай. Бас номоо амтархан уншаарай. Эгч нь их хичээж орчуулсан ккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 7:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Сүүлчийн хэсэгт эдит хийсэн шүү. Sorry!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 9:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Маригийн царай хувьсхийж түгшүүртэй боллоо.
Райли шүлсээ залгив.
- Тэгэxээр чи үүнийг хийх хэрэгтэй юү гэж надаас асуухаар ирсэн юм уу? хэмээн Мариг асуулаа.
Райли мөрөө хавчсанаа Маригийн харцанд өөрийг нь тайвшруулж зоригжуулсан шинж илэрч буй эсэхийг ажиглаад эндээс олохыг хүсч байсан юмаа харах шиг боллоо.
Харамсалтай нь Мари харцаа доош нь буулгаж толгойгоо алгуурхан сэгсрэв. Райли хариу хүлээсэн боловч оронд нь эцэс төгсгөлгүй мэт чимээ аниргүй байдал ноёллоо. Мари дотроо нэг л өөр айдас агуулаад байх шиг түүнд санагдав. Райли чимээгүй суун байрны доторхийг харж байтал гэрийн утас нүдэнд нь туслаа. Утасны аппаратыг шугаманд залгаагүй болохыг хараад гайхсан тэрбээр
- Утас чинь яачихсан юм бэ? гэж асуув.
Марид өөр асуудал байна гэдгийг Райли зөв таамаглажээ.
- Тэр над руу байнга утасддаг гэж Мари дуулдахгүй шахам шивнэж хэллээ.
- Хэн?
- Петерсон.
Райлигийн зүрх оволзоод ирэв.
- Петерсон үхсэн гэж тэр чичирхийлсэн хоолойгоор хариу хэлээд
- Би тэр газрыг шатаасан, Тэд бас түүний цогцсыг олсон гэлээ.
Мари толгойгоо сэгсрэв.
- Тэдний олсон цогцос өөр хүнийх. Энэ тэр биш.
Райлийг айдас нөмрөн авлаа. Өөрт нь байдаг айдсаас ч илүү их аймшигтай.
- Түүнийг мөн гэж бүгдээрээ хэлсэн.
- Чи тийм гэдэгт үнэхээр итгэдэг гэж үү?
Райлид хэлэх үг олдсонгүй. Одоо өөрөө ч бас айж явдгаа нэмж хэлэх цаг биш. Мари магадгүй солиорсон биз. Гэхдээ тэр өөрөө ч бүрэн итгэхгүй байгаа зүйлээ Марид яаж тайлбарлах болж байна вэ?
- Тэр байнга утасдаж байгаа гэж Мари давтан хэлээд
- Утасны цаана амьсгаадаж байгаад тасалчихдаг. Энэ тэр мөн гэдгийг би мэдэж байна. Тэр үхээгүй, амьд. Тэр намайг байнга харуулдсаар байгаа.
Райли айж түгшиж байлаа. Тэр тайван байгаа мэт харагдахыг хичээх зуур
- Энэ магадгүй андуурч залгасан хүн байсан байлгүй гэснээ
- Гэхдээ би үүнийг албанаас шалгуулах тал дээр санаа тавья. Чи хэрвээ айгаад байгаа бол тэднийг нааш нь эргүүлгийн машин явуулаач гэж гуйя. Тэд залгасан утасны дугааруудыг шалгах болно гэтэл
- Үгүй! Үгүй! гэж Мари эрс шийдэмгий хэлэв.
Райли бүр будилж гүйцээд Мариг гөлрөн харлаа.
- Яагаад болохгүй гэж?
- Би түүнийг уурлуулмааргүй байна гэж Мари өрөвдөлтэйгөөр шивнэв.
Айдас түгшүүр нь улам нэмэгдсэн Райлид гэнэт энд ирэхээр шийдсэн нь тэнэг хэрэг байжээ гэдгийг ухаарлаа. Сэтгэл санаа нь улам дордчихжээ. Түүнд дотор давчдуулсан энэ хоолны өрөөнд дахин хэдхэн хором ч үлдмээргүй санагдав.
- Би явах хэрэгтэй. Намайг уучлаарай, охин маань хүлээж байгаа гэж тэр хэлэв.
Гэнэт Мари Райлигийн бугуйнаас өөрөөсөө гарамгүй хүчээр атгаж авч арьсанд нь хумсаа шигтгэлээ. Райли эргэж хараад харц нь мөс шиг хүйтэн ширүүн болсныг мэдээд улам их айв. Маригийн харц дотрыг нь өрөмдөх шиг болжээ.
- Чи энэ хэргийг хариуцаж ав гэж Мари хэлэв. Тэр шинэ хүн амины хэрэг болон Петерсонтой холбоотой хэргийг хамтад нь нэг цогц болгон харж байгаа нь түүний харцанд илт харагдана.
- Тэр новшийг ол. Тэгээд миний өмнөөс түүнийг заавал алаарай гэж Мари нэмж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 12:13 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Бүлэг 5

Тэр эр бүсгүйгээс жаахан зайтай зогсоод хальт харлаа. Бүсгүйтэй адил худалдан авагч шиг харагдахын тулд сагсанд хэдэн бэлэг тэмдэг маягийн зүйл хийж барьжээ. Бусдад анзаарагдахааргүй байгаадаа тэр дотроо их баяртай байлаа. Хэн ч өөрийнх нь жинхэнэ мөн чанарыг олж мэдэж чадахгүй.
Тэр угаасаа хэний ч анхаарлыг татаад байхааргүй нэгэн байсан. Хүүхэд байхдаа ч тэрбээр өөрийгөө бусдын хараанд өртөмгүй нэгэн гэж боддог байжээ. Одоо харин тэр энэ их хугацаа өнгөрсний дараа гэм буруугүй мэт харагдах давуу талаа ашиглаж чадахаар болсон.
Хэдхэн хормын өмнө тэр бүсгүйн бараг дэргэд нь хоёрхон метрийн зайтай зогсож байжээ. Бүсгүй үсний шингэн саван сонгоод завгүй байсан учраас өөрийг нь анзаараагүй.
Бүсгүйн талаар тэр аль хэдийн хангалттай мэдэж авсан. Синди хэмээх энэ бүсгүй үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг нэг эмнэлэгийн поликлиникт ажилладаг бөгөөд нөхөр нь галерей эрхэлдэг ажээ. Өнөөдөр тэр ажилгүй, чөлөөтэй байгаа. Бүсгүй одоо гар утсаараа ярьж зогсоно. Байдлаас нь ажихад эгчтэйгээ ярьж буй бололтой. Ярьж буй хүн нь нэг юм хэлэхэд тэр инээлээ. Бүх охидуудтай адилхан бүсгүй өөрийг нь шоолоод байх шиг санагдсан түүний царай уурандаа улайгаад ирэв. Уур нь улам их аслаа.
Синди майк, богино өмд, нилээд үнэтэй харагдах спорт гутал өмсжээ. Бүсгүйг гүйж дуусаад супермаркет руу очих хүртэл тэр эр машин дотроосоо ажиглан дагаж явсан. Синди чөлөөтэй өдрөө өдрийг хэрхэн өнгөрөөдгийг тэр сайн мэддэг ажээ. Бүсгүй худалдаж авсан юмаа аван гэртээ харьж гэр орноо цэвэрлэчихээд усанд орсныхоо дараа нөхөртэйгөө хамт үдийн цайгаа ууна.
Синди дасгалынхаа ачаар сайхан бие галбиртай байдагтаа баяртай байдаг. Нас нь гучаас хэтрээгүй тэрбээр жингээ эрчимтэй хаясан тул гуя хас нь урьдын адил чийрэг чилгэр харагдахаа больсон ч тэр өөртөө сэтгэл хангалуун байдаг ажээ.
Бүсгүйг гэнэт ойрхон харагдах касс руу явахад нөгөө эр дугаарлан зогсох хүмүүс рүү яаран очихдоо нэг хүнийг эгээтэй л түлхээд унагачихсангүй. Тэр өөрийгөө дотроо чимээгүй зэмлэн зогсов.
Кассчин бүсгүйн авсан барааны тооцоог хийх үед тэр урагш тэмүүлэн, хурдан алхаж гүйснээс хөлөрсөн биеийнх нь үнэрийг ч мэдэрч чадахаар ойртон бараг наалдах шахжээ. Энэ бол түүний тун удахгүй илүү ихээр мэдэж, мэдэрч чадах тэр үнэр байлаа.
Тэр үед энэ үнэр өөрийнх нь бах тавыг хангадаг өвөрмөц чанар агуулсан нууцлаг зүйл бүхий өөр агаартай холилдсон байх болно.
Өвдөлт, айдас түгшүүрээс үнэртдэг үнэр.
Энэ бүхнийг дахин мэдрэхийг тэчъядан хүсэж тэмүүлснээс тэр этгээдийн сэтгэл догдолж толгой нь эргэх шиг болов.
Синди тооцоогоо хийж дуусаад авсан бараагаа түрдэг тэргэнд хийн автоматаар онгойдог шилэн хаалгаар гарч машины зогсоол руу явлаа. Ард нь үлдсэн эр бүсгүйг гэр лүү нь хүртэл дагах шаардлагагүй тул тооцоо хийхдээ яарсангүй. Тэр тэнд аль хэдийн очиж, бүр гэрт нь орж, тэр бүү хэл хувцсыг нь ч барьж үзсэн. Синдиг ажилдаа явахад тэр зорилгоо биелүүлэхээр хөдлөх болно.
Энэ тун удахгүй болно, гэж тэр бодлоо. Ердөө тун удахгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 12:17 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Saraan wrote:
omg estoi ih bayrlalaa
heregguie ene 2toi zuuraldaj bh hoorond ene orchih blgui
tanii nairuulagaar unshmaar bn, goy bdiin
zarim daa uguulberuud neg vildeh nuhtsuluur olon dahin dawtagdaj tugshiig es tootsuul xD

Одоо оруулж байгаа номонд хяналт хийхгүй орчуулаад шууд оруулж байгаа болохоор алдаа их байгаа шүү.
Номоо орчуулж дууссаны дараа дахиж хянах хэрэгтэй байдаг.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 12:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Яаая бас л эвгүй зохиол эхэлжээ. Яг жинхэнэ гэмт хэрэгтэн ямар бдгийг мэдэхгүй ч зохиолын гаж донтонгууд ихэвчлэн бусдад адлагдсан, эцэг эхийн хайрыг мэдрээгүйгээс бүгдийг үзэн ядсан бдалтайгаар дүрслэгдэх юм аа. Нэг ёсондоо хэн нэгнийг бгаа бдал, гадаад үзэмжээр нь шоглож, шоолдог бид өөрсдөө тэднийг бий болгодог юм шиг :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.14.17 1:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
* * *

Синди МакКиннон машиндаа осуугаад хэсэг хүлээлээ. Яагаад ч юм хамаг бие нь салганан чичирнэ. Супермаркетэд байх үед өөрт нь төрсөн хачин мэдрэмжийг тэр дахиж бодов. Өөрийг нь ажиглаад байгаа юм шиг аймаар, байж боломгүй юм тэр мэдэрчээ. Гэхдээ бас тэрнээс ч илүү юм байх шиг. Синди жолоогоо атгаж автлаа нилээн суулаа.
Эцэст нь өөрт нь хэн нэгэн муу юм хийх гээд байна гэсэн бодол төрж, тэр улам салганан чичирлээ. Өнгөрсөн хэдэн өдрийн турш тэр үүнийг мэдэрч байгаа ажээ. Энэ чинь бол баттай юм биш гэж Синди өөрийгөө ятгахыг оролдов.
Тэр энэ мэдрэмжийг өөрөөсөө зайлуулж таягдан хаях гэсэн мэт толгойгоо сэгсэрлээ.
Тэрбээр өөр юм бодохыг хичээж, машинаа асаах зуур Беки эгчтэйгээ ярилцсанаа санаад инээмсэглэв. Үдийн дараа Синди гурван нас хүрч байгаа охиныхоо төрсөн өдөрт зориулж том баярт хийхээр бэлтгэж байгаа эгчдээ жигнэмэг хийж, бөмбөлөг хийлэхэд нь туслахаар очих гэж байгаа ажээ.
Өнөөдөр ч сайхан өдөр болно доо гэж тэрбээр бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 2:55 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Бүлэг 6

Райли Биллийн дэргэд суужээ. Билл жипнийхээ арааг хүндрүүлэн дөрвөн дугуйгаар нь мацуулсаар толгойн хамгийн өндөр орой дээр гарч ирэв. Хөлөрч норсон гарынхаа алгыг Райли өмдөндөө арчлаа. Тэр яагаад энд байгаагаа, ингэтлээ их хөлрөхөөр юуны тухай бодож байснаас ч санасангүй. Зургаан долоо хоног ажилгүй гэртээ байсны дараа тэр юу хүсч байгаагаа мэдэхгүй байлаа. Ажилдаа буцаж орох нь түүнд бодитой биш юм шиг санагджээ.
Райлид түгшүүртэй санагдсанаас тайвширч чадахгүй байлаа. Билл тэр хоёр машинаар бүтэн цагийн турш явах замдаа хоорондоо бараг үг солилцсонгүй. Тэдний хуучны нөхөрлөл, тоглоом шоглоом, бусдаас ялгаатай бат бөх харилцаа, тэр бүгдээс юу ч үлдээгүй бололтой. Билл яагаад болгоомжлоод байгааг Райли бараг гадарлаж байлаа. Тэр өөрийг нь үл тоож бүдүүлэг зан гаргаж байгаа биш харин ч санаа нь маш зовж байгаа. Тэр бас өөрийг нь ажилдаа буцаж орох нь зөв гэдэгт маш их эргэлзэж байгаа.
Тэд одоо Мосби Стэйт Парк руу явж байгаа ажээ. Сүүлчийн аллагын золиос болсон хохирогчийг тэндээс олсон гэж Билл өөрт нь хэлсэн. Биллийг жолоо барьж явах үед орчныхоо газар зүйн байдлыг ажиглан харж явсан Райлигийн дотор нь аажмаар мэргэжлийн араншин болох хуучин танил мэдрэмж сэрж эхэллээ. Тэр хамтарч ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгожээ.
[i] Тэр новшийг ол. Миний өмнөөс түүнийг заавал алаарай. [/i]
Маригийн хэлсэн үгс араас нь хүч өгч урагш түлхэх мэт түүний сонголтыг хялбарчилж өгсөн билээ
Одоо харин энэ тийм ч хялбархан биш бололтой. Тэр эхлээд Эприлд санаа нь зовж байлаа. Түүнийг эцгийнх нь гэр лүү явуулсан нь дэмий санаа байсан юм. Гэхдээ өнөөдөр хагас сайн өдөр тул Билл хэргийн газар луу очихоо нэг дэх өдөр хүртэл хойшлуулахыг хүсээгүй. Чимээ аниргүй явахад айдас нь улам ихсэх шиг санагдсан тул Райли ойр зуурын юм ярихыг шийдэж, юунаас эхлэхээ мэдэхгүй тархиа гашилган бодсоны эцэст нь тэр
- Мэгги та хоёрын дунд юу болоод байгааг надад ярихгүй юм уу? гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 4:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Нээрээ эхлээд яагаад ч юм Райлиг эрэгтэй гэж бодоод Эприл яагаад ээж ээж гээд бгаам бол гэж гайхсан шд ккк. Цагдаа, мөрдөгч гэхээр л миний санаанд эрэгтэй хүн ордог бололтой.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.14.17 4:39 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
mmiracle wrote:
Нээрээ эхлээд яагаад ч юм Райлиг эрэгтэй гэж бодоод Эприл яагаад ээж ээж гээд бгаам бол гэж гайхсан шд ккк. Цагдаа, мөрдөгч гэхээр л миний санаанд эрэгтэй хүн ордог бололтой.

Баярлалаа :wd: :wd:

Хөгжилтэй нөхөр шүү чи. Ганц удаа ч гэсэн эмэгтэй райли бол ээж гэж оруулдаг байж дээ. ккккк :razz: Засвар хийхдээ анхаарна аа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.14.17 4:46 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.14.17 4:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Билл толгойгоо эргүүлэн нам гүм байдлыг эвдэх гэж асуулт тавьсан уу эсвэл аманд орсноо л шууд асууж байгаа юу гэдгийг мэдэх гэсэн бололтой Райлиг гайхсан харцаар харав. Аль нь ч байлаа гэсэн тэр хэдийн харамсаж байлаа. Олон хүн ч шулуухан асуулт тавих нь тийм ч аятай юм биш гэж өөрт нь хэлж байсан. Тэр шулуун зантайдаа биш харин цаг алдахгүйг л хичээдэг байсан.
Билл амьсгалаа чимээтэй гаргалаа.
- Намайг араар нь тавиад байна гэж тэр харддаг.
Райли гайхаж цочирдлоо.
- Юу гэнэ ээ?
- Ажилтай гэж хэлснээ Билл гашуунаар мушийв.
- Тэр намайг ажилтай минь харддаг юм аа. Намайг өөрийг нь хайрладгаас илүү энэ бүхэнд амиа тавьдаг гэж бодоод байгаа юм. Би түүнийг галзуурчихаж гэж зөндөө хэлсэн. Гэхдээ би үүнийг зогсоож чадахгүй байна. Багаар бодоход би ажлаа орхиж чадахгүй.
Райли толгой сэгсэрлээ.
- Тэр Райантай адилхан юм байна. Биднийг хамт байхад тэр аймшигтай харддаг болсон.
Тэр Биллд үнэнийг хэлэхээ түр азнав. Салсан нөхөр нь Райлийг ажилтай биш харин Биллтэй харддаг байжээ. Райан зөвхөн шалтаг гаргах гэж тэгдэг байсан юм болов уу гэж тэр өөрөөсөө асуудаг байсан. Өнөөдрийн тааламжгүй байдлаас үл шалтгаалан Биллийн дэргэд байгаа нь түүнд таатай санагдаж байжээ, Энэ мэдрэмж зөвхөн мэрэгжилтэй нь холбоотой юм болов уу?
- Бидний наашаа ирсэн нь хэрэг болно гэж найдахгүй байна гэж Билл хэлээд
- Хэргийн газрыг аль хэдийн янзалчихсан гэлээ.
- Би мэдэж байна. Би тэр газрыг зүгээр л харах гэсэн юм. Гэрэл зурагнууд болон хэргийн баримтууд надад хангалттай биш.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 1:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Цагдаагийн ажил гэж мөн хэцүү ажил юм даа. Ажил нь хэцүү, ар гэр нь ойлгохгүй хэцүү. Харин тэр Райлигийн шулуухан асуулт цаг алдахгүй бхийн тулд гэдэгтэй санал нийлж бна ккк. Би бас хүнтэй за сайн уу? Ажил төрөл чинь сайн уу гэр бүлийнхэн чинь сайн уу нтр гээл аймар олон хэрэггүй юм ярьж бснаа гол асуудал руугаа орохоос залхуураад шууд л за юм гуйя аа, асууя аа гээл эхэлдийшд хаха.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.14.17 6:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Райлигийн толгой жаахан эргэв. Тэд уул өөд өгсөж өндөрт гарснаас ингэж байна гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Түүнчлэн сэтгэл нь хямарснаас болж байгааг ч мэдэж байв. Алга нь улам их хөлөрчээ.
- Дахиад хол явах уу? хэмээн ой мод шигүү болохыг анзаарсан тэрбээр асуулаа.
- Одоо нэг их хол биш.
Хэдэн минутын дараа Билл замаас гарч дугуйны мөр гарсан засаж янзлаагүй зам руу оров. Машин үл мэдэг донсолсоор нэг километр орчим яваад шигүү ургасан модны дунд ирж зогслоо. Билл машинаа унтраагаад Райли руу эргэж санаа зовсон харцаар харснаа
- Чи үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? гэж асуув.
Райли түүнийг ингэнэ гэж мэдэж байжээ. Тэр өөрийг нь гэмтээж шархлуулсан хориотой байсан үеэ эргэж санана гэхээс айж байв. Энэ огт өөр алуурчны хийсэн хэрэг байлаа ч ялгаа нь юу байна гэж.
Райли толгой дохиод
- Би итгэлтэй байна гэж хариулсан ч үнэн хэлсэн гэдэгтээ итгэлгүй байлаа.
Тэр машинаас бууж Биллийн араас даган замаас гарч мод, бутны дундуур гарсан нарийхан зөргөөр алхаж явахдаа ойрхон байгаа горхины шоржигнон урсах чимээ олж сонслоо. Ургамлууд өтгөн шигүү болох тусам унжиж ургасан мөчирнүүд доогуур шургах хэрэг гарч, жижигхэн цавуулаг хад жимс өмдөнд наалдана. Жимснээс түүмээр санагдсанд Райли дотроо бухимдав.
Эцэст нь тэд горхины дэргэдэх ширгэн дээр хүрч ирлээ. Нүд булаам сайхан газрыг харсан Райлигийн сэтгэл сэргээд ирэв. Модны навчны завсраар шургалсан үд дундын нарны гэрэл усны толион дээр солонгорсон туяа цацруулна. Урсгал усны шоржигнох чимээ тайвшруулах увидастай ажээ. Энд тэр аймшигтай хүн амины хэрэг гарсан гэхэд итгэхийн аргагүй ажээ.
- Хохирогч эндээс олдсон гэж хэлээд Билл том хэмжээтэй хавтгай өргөн хад руу заалаа.
Тэд хаданд ойртон очих үед Райли эргэн тойрноо дахин ажиглаж хараад амьсгалаа гүнзгий авав. Тийм ээ, энд ирэхийн тулд тэр их чармайлт гаргасан. Үүнийгээ ч тэр мэдэрч байлаа.
- Зурагнууд байгаа биз дээ? гэж Райли асуув.
Тэрбээр Биллийн дэргэд явган суугаад Реба Фрайэгийн цогцсыг олсны дараахан авсан гэрэл зурагнуудыг хийсэн хавтсыг дэлгэлээ. Өөр нэг хавтсанд зургаан сарын өмнө Билл тэр хоёрын мөрдөж байгаад учрыг нь тайлж чадаагүй хүн амины хэргийн мөрдлөгийн баримт, зурагнууд хийжээ. Зурагнуудыг харах үед анхны хүн амины хэрэг гарсан үеийн дурсамж тодхон санагдлаа. Дурсамж түүнийг Даггеттийн дэргэд байдаг хөдөө газар луу буцааж аваачив. Рожерын цогцос мод налан яг адилхан байрлалтай сууж байгааг тэр харлаа.
- Хуучин хэрэгтэй их адилхан юм байна гэж Райли тодруулж хэлээд
- Хохирогчид хоёулаа гучаад настай, бага насны хүүхэдтэй. Энэ алуурчны баримтлах ёс журмын нэг хэсэг байсан бололтой. Тэр ээж нарт анхаарлаа хандуулдаг. Бид хохирогчдын хооронд эсвэл хүүхдүүдэд нь хамааралтай холбоо байгаа эсэхийг эцэг эхчүүдийн холбооноос асууж судлах хэрэгтэй гэлээ.
- Би энэ ажилд хүн дайчилж авна гэж хэлээд Билл тэмдэглэл хийж авав.
Райли цааш нь мөрдөлтийн баримт, зурагнуудыг судалж, хэргийн газартай харьцуулж харна.
- Боомилсон арга нь адилхан, ягаан тууз ашиглажээ. Өөр өөр париак өмсгөсөн ч цогцосны өмнө яг адилхан хиймэл сарнай орхисон байна.
Райли хоёр зургийг зэрэгцүүлэн өргөж харлаа.
- Нүдний зовхийг нээлттэй байлгах гэж дээш нь өргөж оёжээ. Миний санаж байгаагаар Рожерыг үхсэний дараа нүдний зовхийг оёсон байна гэж лаборант хэлж байсан. Фрайэгийнх бас адилхан байсан уу?
- Тийм ээ, алуурчин тэднийг үхсэнийхээ дараа ч гэсэн харж байг гэж нүдийг нь нээлттэй орхидог гэж надад санагдсан.
Райлигийн нуруугаар хүйтэн юм гүйх шиг болов. Тэр энэ мэдрэмжийг бараг мартсан байжээ. Ямар нэг хэргийн гогцоог олох үед ч юм уу хэргийн учрыг тайлах үед ийм мэдрэмж төрдөгсөн. Үүнийг мэдэрсэн тэрбээр өөрийгөө улам зориг хатуужилтай болох уу эсвэл айж цочирдох уу гэдгээ сайн мэдэхгүй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 6:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Одооноос эхлээд орчуулгын найруулга алдаагаа давхар хянаж байгаа болохоор пост оруулахад жаахан удах байх. Ингэсэн нь та нарт дээр болов уу гэж бодож байна. Уучлаарай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.14.17 8:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
- Үгүй, Тийм биш. Эмэгтэйчүүд өөрийг нь харах эсэх нь алуурчинд огтхон ч хамаагүй.
- Тэгвэл тэр яагаад ингэсэн болж байна?
Райли хариулсангүй. Санаанд нь орсон нэг зүйл улам батлагдаад байх шиг санагдсан тэрбээр догдлон хөөрч байлаа. Гэхдээ одоохондоо үүнийг үгээр илэрхийлэх нь бүү хэл өөрийн зөв гэдэгтээ итгэхэд арай эрт санагдав. Райли зурагнуудыг хоёр хоёроор нь хадан дээр эгнүүлж тавиад Биллд харууллаа.
- Тэд хоорондоо яг ч адилхан харагдахгүй байна. Даггетэд цогцсыг байрлуулахдаа анхаарал их тавиагүй юм шиг харагдаж байсан. Алуурчин тэр үед цогцсыг бүр хөшчихсөн хойно зөөвөрлөх гэж оролдсон биз. Харин энд тэр цогцсыг хөшиж эхлэхээс өмнө авчирсан байна. Тэрнээс биш тэр хохирогчийг ингэж...
Райли "сайхан" гэдэг үгийг хэрэглэхээс болгоомжилсноо өөрийнх нь хоригдон тамлуулж байсныг бодвол харин ч энэ яг тохирсон үг гэдгийг ойлгов. Тийм ээ, дурсамж дахин сэргэж, улигт хар бараан бодлууд тархинд нь цутган орохыг тэр мэдэрлээ. Дурсамжнаасаа хурдан салахгүй бол тэрнээс зайлсxийж чадахгүй болчихно. Ингэх нь харин сайн уу эсвэл муу юм болов уу?
- Фрайэгийн нүдэнд юу байгаа юм бэ? гэж асуугаад тэр зураг руу зааж
- Энэ цэнхэр өнгө жирийн бус харагдаж байна гэв.
- Контакт линз гэж Биллийг хариулахад Райлигийн нуруугаар дахиад юм гүйх шиг болж чичрүүдэс нь хүрлээ.
Айлин Рожерст линз байгаагүй. Энэ ялгаа их чухал.
- Арьсан дээр нь юу гялтганаад байгаа юм бэ?
- Вазелин.
Бас нэг анхаарлыг нь татсан ялгааг тэр олжээ. Дотоод онгод нь маш хурдтайгаар алуурчны байранд аваачихыг Райли мэдэрлээ.
- Шинжилгээний багийн судлаачид париакын талаар юу гэж хэлсэн бэ?
- Хямдхан үнэтэй париакны өөдөснүүдийг хооронд нь зүйж хийсэн гэхээс өөр зүйл одоогоор хэлээгүй байгаа.
Райлигийн хөөрч догдлох нь улам нэмэгдлээ. Сүүлчийн хүн амины хэрэг гарах үед алуурчин өөдөс залгаагүй энгийн бүтэн париак хэрэглэсэн байсан. Тэгэхэд хиймэл сарнай цэцгийн нэг адил хямдхан үнэтэй учраас хаанаас худалдаж авсныг мөрдөгчид тогтоож чадаагүй. Тааврын хариуг бүрэн олоогүй ч томоохон хэсэг нь тодорхой болж байгааг Райли мэджээ.
- Шинжилгээний тасгийнхан париакыг яах төлөвлөгөөтэй байгаа юм бол?
- Урьдын адил хийсэн материалаар нь хөөж, париак худалдсан худалдагчийг олохоор оролдож байгаа.
Райли бүх үнэнийг баттай мэдэж байгаа аятай итгэлтэй хоолойгоор
- Тэд цагаа дэмий үрж байна гэж хэлээд Райли өөрөөсөө цочих шиг болов.
Билл ч бас цочирдож гайхсан нь харваас илт хамтрагч руугаа харлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.15.17 12:50 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
- Яагаад?
Биллээс түрүүлж хоёр алхмын урд сэтгэдэг гэдгээ мэддэг тэрбээр түүнийг хуучинтайгаа адилхан яарч адгаж байгааг Райли анзаарав.
- Алуурчны бидэнд харуулахыг хүссэн энэ дүр зургийг сайн ажигла. Энэ цэнхэр өнгийн контакт линз цогцосны нүдийг жинхэнэ хүнийх гэж харагдуулахгүй. Нүдийг том дүрлэгэр болгохын тулд нүдний зовхийг өргөж оёсон. Цогцосны их биеийг юм түшүүлж тавиад хоёр хөлийг нь хачин байрлалтай сарвайлгаж байрлуулжээ. Вазелин түрхэж нялсан арьс хуванцартай адилхан харагдаж байна.Олон жижиг париакны өөдсөөр хийсэн энэ париак бол хүнд зориулсан биш, харин хүүхэлдэйний париак. Алуурчин хоёр хохирогчийг хүүхэлдэй шиг, яг үнэндээ шалдан хүүхэлдэй шиг харуулахыг хүсжээ.
- Есүс минь, гэж Билл дуу алдаад яаравчлан тэмдэглэж авах зуур
- Бид үүнийг Даггетэд яагаад олж хараагүй юм бол? гэж хариулт нь аль хэдийн бэлэн байгааг мэдсэн тэрбээр тэсч ядан асуулаа.
- Тэр үед алуурчин тийм ч сайн байгаагүй. Тэр харуулах гэсэн зүйлээ бүрэн илэрхийлж чаддаггүй байсан. Гэхдээ тэр хангалттай сургамж авсан.
Түүнийг гайхаж биширсэн Билл толгой сэгсрээд тэмдэглэл рүүгээ харлаа.
- Чөтгөр ав, би чамайг их санасан шүү.
Өөрийг нь магтаж буй Биллд талархахын хажуугаар Райлигийн санаанд бас юм орж ирлээ. Олон жилийн туршлагаараа тэр өөрийнхөө энэ чадварыг ямар ч албан шахалтгүйгээр чөлөөтэй ашиглаж чадна гэдгээ мэддэг. Тэр энэ чадвараа дахиж мэдэртэл зүгээр л тайван хүлээх хэрэгтэй. Хадан дээр явган суугаад хүлээх зуураа тэр өмдөндөө наалдсан жимсийг түүж байлаа.
Ямар ядаргаатай хог вэ, хэмээн бодож суусан Райлигийн харц хөлнийх нь доорхи чулууны гадаргуу дээр тусав. Тэнд өмднөөсөө салгаж хаяснаас өөр зарим нь бүтэн зарим нь няцарч хагарсан олон жижигхэн хад (жимс) хэвтэж байлаа.
- Билл, хэмээн тэр догдолсондоо чичирхийлсэн хоолойгоор дуудаад
- Цогцсыг олох үед энэ жижигхэн жимснүүд энд байсан уу? гэж асуув.
Билл мөрөө хавчаад
- Би сайн мэдэхгүй байна гэлээ.
Райлигийн гар улам салганаж хөлрөв.
Тэр хэдэн зураг авч цогцосны урдаас авсан зургийг олтлоо дахиж шалгалаа. Цогцосны салгаж тавьсан хөлний хооронд хүүмэл сарнайн ойролцоо хэдэн жижигхэн толбонууд харагдана. Райлигийн олсон жижигхэн хаднууд тэнд байжээ. Гэтэл өөрийнх нь чухал гэж бодсон энэ жимсийг хэн ч анзаарсангүй. Бас хэргийн газрыг цэвэрлэх үед энэ жимснүүдийг хэн ч шүүрдэж хаяагүй ажээ.
Райли төсөөллөө улам тодруулахаар нүдээ анилаа. Толгой нь дүйнгэтэж, бага зэрэг эргэв. Энэ мэдрэмж түүнд аль хэдийн танил билээ. Харанхуй хоосон гүн ангал руу унах мэт тэр ууртай догшин алуурчны тархинд нэвтрэн орлоо. Тэр туршлагадаа түшиглэн анхаарлаа төвлөрүүлэв. Энд байх нь аймаар бас аюултай байдаг. Гэвч тэр одоо энд байх хэрэгтэй.
Цогцсыг горхи руу чирч яваа алуурчин өөртөө их итгэлтэй байлаа. Тэр баригдахгүй гэдгээ сайн мэдэж байсан тул огт яарсангүй. Дуу аялж шүгэлдмээр санагдав. Хадан дээр цогцсыг байрлуулж буй алуурчин хичнээн их ур чадвартай болохыг Райли мэдэрч одоо харагдаж байгаа дүрсийг алуурчны нүдээр харж байлаа. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгааг нь мэдрэхийн сацуу, хэргийн учрыг тайлах үед бүх биеэр нь тархаж бүлээцэх мэт болгодог танил мэдрэмжийг мэдрэв. Алуурчин хадан дээр гарч явган суугаад өөрийн гараар хийсэн зүйлээрээ бахархах мэт хэсэг ажиглан харлаа.
Дараа нь тэр өмдөндөө наалдсан хаднуудыг авч хаяв. Түүнд эндээс аюулд өртөлгүй зайлж явах хангалттай хугацаа байгаа. Алуурчин өөрийнх нь хэлсэн үгийг яг давтан хэлэхийг Райли сонслоо.
Ямар ядаргаатай хог вэ.
Тийм ээ, тэр өмднөөсөө жимснүүдийг түүж авахын тулд цаг зарцуулсан.
Нүдээ огцом нээсэн Райли хурдан хурдан амьсгаадаж харагдана. Тэр гарт нь байсан жимс их наалдамхай болохыг анзаарав. Бас жижигхэн өргөсөнцөрүүд арьс шалбалчихмаар хурц ажээ.
- Энэ хаднуудыг түүж ав гэж тэр тушаагаад
- Бид эндээс өчүүхэн ч гэлээ ДНК олж магадгүй гэлээ.
Билл нүдээ дүрлийлгэн том харснаа тэр дор нь жижигхэн гялгар уут, хавчаар гаргаж ирэв. Түүнийг завгүй байх хооронд бэлэн болоогүй байсан Райли тархиа ажиллуулсаар байлаа.
- Бид тэр үед том алдаа гаргажээ. Тэр бол түүний хоёр дахь аллага байсан. Харин энэ гуравдахь нь.
Билл бүр мэл гайхсандаа жимс түүхээ ч больжээ.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?
Райли дагжин чичрэхээ болиулах гэж хамаг биеэ чангаллаа.
- Тэр илүү сайжирсан. Тэр насанд хүрчээ. Одоо тэр туршлагатай болсон. Тэр саяхнаас дуртай ажлаа хийж эхэлсэн. Үгүй, энэ бол багадаа л гэхэд түүний гурав дахь аллага.
Райлигийн хоолой бачуурч, шүлсээ залгихад хүндрэлтэй байлаа.
- Бас дараагийн аллага гартал тун богино хугацаа үлдсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.15.17 5:24 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 526
Location: Holland
Бүлэг 7

Биллийг жирийн бус харагдах цэнхэр нүдэн тэнгисээр хүрээлсэн байлаа. Жирийн үед ажлаасаа шалтгаалж хар дарж байсан удаа огт үгүй бөгөөд энэ удаад ч гэсэн тийм байж таарахгүй ч яагаад ч юм түүнд хар дарж байх шиг санагджээ. Хүүхэлдэйн дэлгүүрт оч цацруулах мэт дүрлийтэл том харсан жижигхэн цэнхэр нүднүүд хаа сайгүй харагдана. Хүүхэлдэйнүүдийн ихэнх нь жижиг нимгэхэн улаан ягаан уруулаараа инээмсэглэж байсан ч зарим нь түгшсэн мэт харагдах ажээ. Бүгд нямбайлан самнасан хиймэл үстэй бөгөөд хөдөлгөөнгүй хөшүүн гэдэг нь илт мэдэгдэнэ. Билл тэдний шинж тэмдэг бүрийг ажиглан тогтоож байхдаа хохиргчдоо яг энэ хүүхэлдэйнүүд шиг харагдуулахыг хичээж байсан алуурчны санааг олж харж чадаагүйгээ огт ойлгохгүй байлаа. Яг ийм үед Райли их хэрэг болдог ажээ.
Бурхны авралаар тэр буцаж ирсэн, хэмээн тэр бодлоо.
Хэдий тийм ч Райлид санаа зовох нь багасах биш харин ч улам ихэсжээ. Мосби Паркад хийсэн түүний гайхалтай ажлыг хараад Билл бүр сохорчихсон гэхэд болно. Харин дараа нь Райлиг гэрт нь хүргэхээр явж байхад тэр туйлдаж ядарсан, цөхөрсөн шинжтэй харагдаж байсан. Замын турш тэр амаа хамхиж явсан. Өнөөдрийн харсан, хийсэн бүхэн түүнд дэндүү хүнд туссан бололтой.
Тэгсэн ч гэсэн Билл Райлиг энд хамт байсан болоосой гэж хүсэж байлаа. Хурдан ажиллахын тулд хуваагдсан нь дээр гэж Райли шийджээ. Билл гаргасан шийдвэрийг нь эсэргүүцэж чадаагүй. Райли зургаан сарын өмнө хэрэг гарсан газар луу явахаар болж харин түүнийг ойр хавьд байдаг хүүхэлдэйн дэлгүүрүүдээр орохыг гуйжээ.
Билл эргэн тойрноо харвал хүүхэлдэйнүүд өөрийг нь бүчээд авах шиг санагдсанд Райлид өөрийг нь ийм дэлгүүрт ирүүлэх санаа яаж төрдөг байна аа гэж өөрөөсөө асуув. Энэ дэлгүүр өнөөдрийн очиж үзсэн дэлгүүрүүдээс хамгийн чамин нь байлаа. Тойрог замын дэргэд байрладаг энэ дэлгүүрт Виржиниагийн хойд хэсэгт байдаг баян дүүргийн тансаг үйлчлүүлэгчид их ирдэг бололтой.
Билл орчноо анхааралтай ажиглан харж байтал цагаан арьстай мэт жижигхэн охин шиг инээмсэглэсэн хүүхэлдэй нүдэнд нь тусав. Зах, ханцуй, хөвөө нь торон эмжээртэй ягаан өнгийн даашинз өмссөн хэдий ч суулгаж тавьсан байдал нь сүүлчийн хохирогчийг санагдуулмаар их адилхан харагдана.
Гэнэт баруун талд нь хүн ярихыг Билл сонслоо
- Би таныг авах гэсэн юмаа буруу тасагт хайгаад байна гэж бодлоо.
Бил эргэж харвал дэргэд нь эелдэгхэн инээмсэглэсэн намхан нуруутай махлаг эмэгтэй зогсож байв. Тэр дэлгүүрийн эзэн аятай аашлана.
- Та яагаад тэгж бодов?
Эмэгтэй хөхөрлөө.
- Яагаад гэвэл танд охин байхгүй. Би охин байхгүй аав нарыг зайнаас л мэдэрдэг. Яаж мэдсэнийг минь битгий асуугаарай. Би үүнийг зөн совин гэж боддог.
Эмэгтэйн ухаалаг, овжин болохыг мэдээд гайхсан Биллд тэр их таалагдав.
Тэр Билл рүү гараа сунгаснаа
- Рут Бенкэ гэлээ.
Билл гарыг нь атгаад
- Билл Жеффрис. Та энэ дэлгүүрийн эзэн үү? гэж асуув.
Эмэгтэй дахиад инээд алдан хөхөрлөө.
- Та бас зөн совинтой бололтой. Танилцсандаа баяртай байна. Гэхдээ танд эрэгтэй хүүхдүүд байдаг тийм ээ? Би гурав гэж бодож байна.
Билл инээмсэглэв. Эмэгтэй үнэхээр зөн совинтой бололтой. Энэ эмэгтэй Райли хоёр хоорондоо их тохирох байсан даа гэж тэрбээр бодлоо.
- Хоёр. Гэхдээ та их дөхүүлсэн шүү гэж тэр хэлэв.
Эмэгтэй инээд алдлаа.
- Тэд хэдтэй юм бэ?
- Найм, арав.
Эмэгтэй эргэн тойрноо харлаа.
- Тэдэнд таарчихаар юм энд байхгүй гэж би босож байна. Өө нээрээ, дараагийн эгнээнд хэдэн өвөрмөц тоглоомон цэрэг байгаа. Харин хүүхдүүд чинь тийм юм сонирхохоо больсон биз дээ? Одоо зөвхөн видео тоглоом байдаг болчихож дээ. Тэгээд бас дэндүү харгис догшин.
- Надад ч гэсэн тэгж санагддаг.
Эмэгтэй өөрийг нь тоож үнэлсэн байртай харав.
- Чи хүүхэлдэй худалдаж авахаар ирээгүй байх, тийм ээ?
Билл инээмсэглээд толгой сэгсэрлээ.
- Чи үнэхээр сайн юм аа гэж тэр хариулав.
- Чи арай цагдаагийн ажилтан юм биш биз?
Билл чимээгүйхэн инээд алдаад тэмдгээ гаргаж ирэн харууллаа
- Яг ч тийм биш, гэхдээ л сайн тааж байна шүү.
- Өө! хэмээн эмэгтэй дуу алдаад
- ХМТ миний энэ жижигхэн дэлгүүрт яах гэж ирдэг билээ? Би арай сэжиглэгдэж байгаа юм биш биз?
- Ингэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ чи юунд ч санаа зовох хэрэггүй. Энэ хавьд хуучны, цуглуулгын хүүхэлдэй зардаг дэлгүүрүүдийг хайж явах үед таны дэлгүүр тааралдсан юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.15.17 5:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Нээрээ мөрдөгч нар өөрийгөө гэмт хэрэгтнээр төсөөлж, тэднийг ойлгож чадвал хамгийн сайн мөрдөгч бх бхаа. Райли ч үнэн лаг юм аа. Билл бол амнаас нь унасан үг бүрийг тэмдэглэж авахад бэлэн ккк

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.15.17 7:30 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
unshaad yawjil had en neg miracle gj yum
Dadadad gd unahiin

_________________
a perfect machine


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 492 posts ]  Go to page Previous 1 2 3 4 519 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited