Эрвин над руу налж сууснаа урьд өмнө өөр хүн надад амалж байсан шиг чихэнд минь ингэж шивнэлээ. - Би чамаас хэзээ ч холдохгүй.
Бид гар гараасаа хөтлөлцөн өргөн чөлөөгөөр алхаж явна. Бидний баруун зүүн талд Салаугийн билэг тэмдэг болсон далдуу мод суулгасан харагдана. Бид дурлалт хосууд шиг хүн олноороо холхилдох энэ гудамжаар очих газар луугаа явж байлаа. Энд цугласан хүмүүс урд хойно тээглэж бидэнд хэрэгтэй амгалан тайван байдлыг бусниулаад байх шиг. Залруулж хэлэхэд надад хэрэгтэй гэх гэсэн юм. Энэ бол амьдрал. Хөршүүдийн хэрэгт дурласан харц, найз бүсгүйчүүдийн залхтал тавьдаг асуултууд, түүнчлэн дүүргийн сэтгэл зүйчтэй хийх ярилцлага гээд тэр бүхэн энд алга. Үгүй, тэр бүхэн надад маш ядаргаатай, бас уур хүргэдэг байсан. Тэд миний зовлон шаналлыг хөнгөлөхийн оронд намайг харин улам өрөвдөлтэй байдалд оруулаад байх шиг санагдаж уур хилэнг минь хөдөлгөдөг байлаа. Харин энд тайван чөлөөтэй, өөрөөрөө байж чадаж байна, бас Эрвиний өмөг түшигт. Би толгойгоо Эрвиний мөрөн дээр тавилаа. Бүгд сайн сайхан болно, одоо санаагаа зовоох хэрэггүй, бид хамтдаа байна гэж хэлэх шиг тэр гарыг минь зөөлөн атгав. Тэр бас бид энд, Салауд, люкс байранд, далдуу модтой өргөн гудамжинд, бас мэдээж далайн эрэг дээр байцгаана гэж хэлэх шиг санагдлаа. Бид эндээс өнгөрсөн бүгдийг ардаа орхиж, бүгдийг шинээр эхэлж, шинэ амьдралаа босгоно. - Хараач! Би алхаагаа удаашруулж далай руу заагаад - Тэр усанд сэлж байгаа хүн дэндүү хол явчихсан байна. Энэ аюултай биз дээ? Эрвин мөрөөр минь тэвэрлээ. - Энэ чи хэн нэгний төлөө санаа тавьж өөрийгөө зовоож байгаа чинь сүүлчийнх болог. Үнэндээ энд хангалттай олон авран хамгаалагч байгаа. Мөнгөний ханшны уналт ч байна уу, хэн нэгэн үүнийг зохицуулж л таарна. Зориг тэвчээр минь ор мөргүй арилж, дотор муухайрлаа. Мөнгөний ханшны уналт, Аллага. Ганцаараа үлдэх. Би Эрвиний хүзүүгээр тэвэрч цээжинд нь наалдлаа. - Намайг битгий орхиорой. Чи юу ч хийдэг байлаа гэсэн ганцxан намайг орхиж болохгүй шүү. - Хөөе, охин минь. Эрвин намайг тайвшруулахаар нурууг минь илээд - Би чамд юу гэж хэлсэн билээ? Чамд юу амласан билээ? Би чамайг хэзээ ч орхихгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? гэв. Амлалт үгнүүд, энэ миний сэтгэлийг хөдөлгөөгүй. Сайхан үгнүүд, гэвч нөлөө багатай. Амласан гэнэ ээ? Хүмүүс ингэж л байдаг. Харин хэлсэндээ хүрэх л хамгийн чухал. - Үүнийгээ нотол. Алга болохгүй, алуулахгүй гэдгээ надад нотлоод өг. - Элине, хонгор минь дээ. Хэдийгээр би Элвинийг мэддэг болоод хэдхэн хоног байгаа ч түүний харцанд намайг гэсэн хайр дүүрэн байгааг би баттай мэдэж авлаа. Хайр, итгэлцэл, халамж надад хэрэгтэй бүхэн тэр харцанд байсан. Тэгсэн ч би үүнийг шаардах болно. - Алив нотлоодох доо. - Хайрт Элине минь. Элине хоёр гарыг минь атгаад өвдгөн дээрээ суулаа. Харц нь ганцxан над руу чиглэжээ. - Хонгор Элине минь, Би сүүлчийнхээ амьсгалыг хураатал чамдаа үнэнч байхаа тангараглаж байна. Тэр хуруунуудыг нь нэг бүрчлэн үнссэнээ толгойгоо өргөж намайг хайр гэрэлтсэн харцаараа ширтэв. - Хонгор Элине минь, надтай гэрлээч. Үлдсэн амьдралаа хоёулхнаа аз жаргалтай өнгөрөөхийг хүссэн би - За, гэж хариуллаа.
_________________ Sakura
|