#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.20.18 12:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Mar.13.17 3:40 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Red Cloud wrote:
neg l ih tsarai zus, mungiin harj haritsdaggui gsen uls bi dandaa dan iim hunii hailan ulstai taaraad bna u esuul negniihaa yumiig bugdeeree copy hiichdgiimu? :razz:


Хүрээлэл чинь их дажгүй хүмүүс байдаг юм шиг байна. Эсвэл орчин чинь ч юм уу. Яахав мөнгө хардаггүй гэдэг хэсэг бүлэг хүмүүс байж л таарна. Тэр хүмүүс нь өөрийн чинь хүрээлэл, орчинд элбэг байдаг байх тэгээд л тэгж санагдаж байгаа байх. Яг над шиг ийм юм бичсэн хүн ахиж байхгүй байх өө. Яахав мөнгө төгрөг хардаггүй гэсэн аргумент нь адилхан байж болох ч бичих хэлбэр, арга барил, оршил, өрнөл, төгсгөл нь өөр л байж таарна. Бусад нь нэг нэгнээ хуулдаг л юм байгаа биз би лав хуулахгүй :wahaha:

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Mar.14.17 5:03 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Өнөө өглөө энгийн л өдрүүдийн адил шүдээ угаагаад толинд өөрийгөө харж байх зуур нэг өвөрмөц бодол толгойд орж ирлээ, миний амьдралд тохиолдож байгаа зүйлсийн талаар. Сүүлийн нэг жил миний хувьд өмнө нь хэзээ ч байгаагүй олон үйл явдлууд болж өнгөрөв. Сайн, муу янз янз. Гол нь маш олон үйл явдал тохиолдсон. 2, 3 жилийн өмнө би гэртээ үеэл ахтайгаа амьдардаг(гэр бүл маань элэг бүтэн, гэхдээ өөр газар амьдардаг байсан хэрэг) хичээлдээ явчихаад л гэртээ шууд ирдэг. Гадуур гардаггүй төрлийн хүн байсан юм. Гэртээ тэгээд аниме, кино үзнэ, пс тоглоно, иднэ, унтана. Эхэндээ ч яахав сонирхолтой л байлаа. Удаан нэг хэмнэлээр явахаар гарцаагүй уйддаг болсон. Амьдралынхаа хэмнэлийг өөрчлөмөөр ч юм шиг тийм уйтгартай мэдрэмж төрдөг болов. Тэгтэл одоо яг нэг жилийн дараа уйтгартай өдрүүд нэг л мэдэхэд олон үйл явдлаар дүүрэн өдрүүд болж солигдсоныг өглөө шүдээ угаагаад толинд харж байхдаа анзаарав. Нэг талаараа олон үйл явдлуудад дасахад бага зэрэг хэцүү байгаа хэдий ч миний хүсдэг байсан зүйл биелэлээ олсон мэт. Энэ бичвэрээр яг юуг илэрхийлэх гээд байгаа вэ гэвэл амьдрал миний хүссэн зүйлийг надад өгсөн. Хэдэн жилийн өмнөх "гэр-сургууль" гэдэг байх үед боддог, хүсдэг байсан олон үйл явдлууд, сонирхолтой амьдрах боломжийг амьдрал/бурхан/үнэн аль нь ч байсан надад олгожээ. Нэг бодлын азтай ч юм шиг. Яахав жижиг сажиг юман дээр аз ирдэггүй ч чухал, шийдвэрлэх мөчүүдэд аз, хийморь үргэлж миний талд байсан санагдана. Бас нөгөө сүүлийн нэг жилд болоод байгаа олон үйл явдлууд дундаас муугуудыг нь бодоод үзсэн ч, яг алсдаа сайн үр дүн авчрах стратегийн зүйлс болж таараад ер нь хэн нэгэн дээрээс харж үзээд байгаа юм шиг санагдах юм. Ингээд бодохоор нэг бодлын азтай хүн биш үнэхээр азтай ч юм шиг. Ер нь би өөрөө л бүгдийг голоод, дургүй хүрээд байгаа болохоос биш нөхцөл байдлууд тун дажгүй байж.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Mar.21.17 8:30 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Амьдралыг бүтээсэн нэгэн, бурхан, эсвэл хэн ч биш
Бүх юм учиртай гэдэг үг сүүлийн үед их бодогдох боллоо. Яагаад гэвэл надад тохиолдож байгаа зүйлсийг хэн нэгэн тэнгэрээс, сансар огторгуйн уудамд алс холоос зохицуулаад ч байгаа юм шиг, надтай харилцаад ч байгаа юм шиг санагдах юм. Жишээ нь сүүлийн үед би бусдын талаар их боддог болсон, ийм хүн ийм, тийм хүн тийм байдаг гэх мэт. Тэгээд гол нь миний шийдвэр гаргалтуудад хүмүүс их нөлөөлдөг болчихсон(муу талаараа). Өмнө нь хэн юу ч гэж байсан надад хамаагүй би тоодоггүй байв. Тэр тэгсэн, энэ ингэсэн, тэрэнтэй ч дахиж харилцахгүй, энэнтэй ч ахиж тааралдмааргүй байна гэсээр энэ дундаа би төөрчихээд байсан үе. Юм л бол бусдын сөрөг баримтуудыг боддог болчихсон байсан гэхэд нэг л итгэж өгөхгүй юм. Гэхдээ л үнэн. Гэтэл ийм асуудлууд дунд ороолцолдож байхад өнөөх бурхан, ертөнцийг үүсгэсэн нэгэн, эсвэл сансар огторгуйн уудамд алс холд байгаа хэн нэгэн намайг дүүтэй болгов. Эхэндээ ч их юм бодсонгүй. Гэтэл саяхан нэг зүйлийг анзаарлаа. Миний бодоод байсан хүмүүсийн талаар бодол зүгээр л хүн гэдэг амьтанд байгалиасаа заяасан зүйл байж. Хүн л болсон хойно сайнтай, муутай. Зүгээр л тэгж ажиллахаар программчлагдсан амьтан байж. Миний бусдаас харсан муу муухай болгон, бусдын талаар бодох бодлууд бүгд хүний төрөлх зан чанарууд байжээ. Нэгэнт л хүн болж төрсөн болохоор 1 нас ч хүрээгүй бяцхан хүүхдэд байна уу 40, 50 гарсан хижээл насны иргэн байна уу ялгаагүй суулгасан төрөлх зан чанарууд гэж байдаг, тэрийг нь би мэддэггүй илүү олон зүйлс бодож, өөрийнхээ цагаа үрдэг байсан байна шүү.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Mar.22.17 12:16 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2534
Location: Musée du Louvre
Dreadd wrote:
Red Cloud wrote:
neg l ih tsarai zus, mungiin harj haritsdaggui gsen uls bi dandaa dan iim hunii hailan ulstai taaraad bna u esuul negniihaa yumiig bugdeeree copy hiichdgiimu? :razz:

Яг над шиг ийм юм бичсэн хүн ахиж байхгүй байх өө. Яахав мөнгө төгрөг хардаггүй гэсэн аргумент нь адилхан байж болох ч бичих хэлбэр, арга барил, оршил, өрнөл, төгсгөл нь өөр л байж таарна. Бусад нь нэг нэгнээ хуулдаг л юм байгаа биз би лав хуулахгүй :wahaha:


yamar mundagiin :hehe: yahav argumentiig in l copydtsiin busdiin sanaa zovood joohon uurchiltiin gej u? :lol:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Mar.22.17 4:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
mark


Top
   
PostPosted: Mar.23.17 7:17 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Red Cloud wrote:
Dreadd wrote:
Red Cloud wrote:
neg l ih tsarai zus, mungiin harj haritsdaggui gsen uls bi dandaa dan iim hunii hailan ulstai taaraad bna u esuul negniihaa yumiig bugdeeree copy hiichdgiimu? :razz:

Яг над шиг ийм юм бичсэн хүн ахиж байхгүй байх өө. Яахав мөнгө төгрөг хардаггүй гэсэн аргумент нь адилхан байж болох ч бичих хэлбэр, арга барил, оршил, өрнөл, төгсгөл нь өөр л байж таарна. Бусад нь нэг нэгнээ хуулдаг л юм байгаа биз би лав хуулахгүй :wahaha:


yamar mundagiin :hehe: yahav argumentiig in l copydtsiin busdiin sanaa zovood joohon uurchiltiin gej u? :lol:


үгүй. :hehe:

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.01.17 5:20 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Дайн ба энх, Толстой
Уншиж эхэлж байгаа боловч төрсөн сэтгэгдэлээ хуваалцахаар шийдлээ. Мэдээж алдартай зохиолчийн сонгодог бүтээл болохоор энэ номны цаана яг ямар утга агуулга нуугдаж, энэ ном ямар учраас сонгодог сайн бүтээл гэж нэрлэгддэгийн учрыг олох гэж оролдох нь зүй ёсны хэрэг билээ. Манай гэрт 2-р дэвтэр нь байсан тул үйл явдлын дунд хэсгээс ороод явчихав. Толстойн төсөөллийн ертөнцөд нэвтэрмэгц Москвад амьдардаг нэгэн гүнгийн хүү гэртээ яаран ирж байгаагаар үргэлжилж байна. Дайнаас амьд ирж буй хүүг гэр бүл нь халуун дулаанаар угтаж авав. Тэгээд нутагтаа ч нэр хүндтэй болов, хүлээж байсан охиноосоо нүүр буруулав. Мөн Москвагийн сэхээтнүүд ордог газар том найрыг аав нь хариуцан авч хийв зэрэг үйл явдлууд болов.
Энэ номны гол чухал зүйл нь зохиолчийн үйл явдлаа илэрхийлж байгаа хэлбэр, төсөөллийг үгээр дүрсэлж байгаа чадвар нь үнэхээр мундаг юм. Тэгээд төсөөллийг тэгж сайн гаргацтай ойлгомжтой илэрхийлсний гадна нарийн жижиг "детал" болгоныг нягт нямбай сийрүүлж номоо уншицтай болгосон санагдав. Сүүлийн үеийн манай Монголын номнууд энэ номны хажууд нэг л усархаг шөлтэй хоол шиг амт шимт багатай гэдэг нь 2, 3 мөр уншихад л ойлгомжтой байлаа. Гоё зүйлсийг номондоо чигжиж хийсэн, уншсан үг болгон нь цаанаа чухал утга агуулах өгүүлбэрийн нэг элемент болж байгаа гэж бодохоор үнэхээр урамтай. Мөн тухайн үеийн Оросын, Москвагийн амьдралын төрх байдал, залуучуудын хайр дурлал, москвагийн сэхээтэн гэр бүлүүдийн амьдралыг яг хажуугаас нь үзэж байгаа юм шиг ингэж үгээр илэрхийлж байдаг Толстой хичнээн мундаг вэ? Ийм болохоороо л сонгодог гэдэг түвшинд хүрсэн биз.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.01.17 6:12 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
https://www.youtube.com/watch?v=3mi145S-HfQ
Сонсоод хэвтэж байх мөч үнэхээр гайхалтай юм. Одоо хэдий шөнийн 5 цаг болж байгаа хэдий ч энэ хөгжим, миний тархи хоёр унтах болоогүй л байна. Энэ мөч надад маш таатай байна. Надад саад болох хэн ч байхгүй, чимээгүй, илүү олон бодлууд толгойд орж ирэхгүй зөвхөн хөгжим бид хоёр хамтдаа хөтлөлцөөд төсөөллийн ертөнцөд хөвж байна. Гэснээс саяхан нэг хачин зүүд зүүдлэсэн юм байна шүү. Яг жижиг зүйлсийг нь санахгүй байгаа ч маш өвөрмөц сонин зүүд байсан санагдана. Би өөрөө зүүдэндээ үйлдлүүд хийгээд, яг л бодит амьдрал шиг оюун санаа минь зүв зүгээр. Бодит байдлаас ялгаатай нь физик хуулиуд үйлчлэхгүй бас орон зайн шилжилт хийж байсан санагдана. Тэгээд нэг л тухгүй тийм сонин зүүд. Зүүд үргэлжлэх тусам тухгүй болоод л, ямар ч үйлдэл хийсэн нөхцөл байдал улам дордоод л байсан санагдана. Тэгээд явсаар байгаад амьсгал давчдаад, давчдаад, амьсгалахад улам хэцүү болсоор, бас шийдвэрээ гаргатал амьсгаадаад сэрчихсэн. Сэрээд маш их гайхсан. Сая юу байваа гэж өөрөөсөө ахин дахин асугаад л байсан тэгсээр байгаад нэг юм тайвширсан. Тамаас мултраад ирсэн юм шиг л мэдрэмж төрсөн шүү. Одоо бодоход хар дарсан, сүнсэнд даруулсан, эсвэл lucid dream аль нэгийг нь л хийсэн байх арай ч нөгөө астрал аялал нь биш байх. Гэхдээ л маш тухгүй байсан одоо бодоход ч эвгүй мэдрэмж төрж байна . Амьдралдаа анх удаа л ингэж үзлээ.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.07.17 2:52 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Обьект 1: Тоосгон байшин
Харуй бүрий болж байхад зам дагаад алхаж байв. Нар аль хэдийн баруун уулийн цаагуур орж агаарт бүрхэг цэнхэр өнгө тархана. Хааяа нэг машины гэрэл хажуугаар өнгөрч, оройн сэрүүнд бага зэрэг даарч эхлэв. Тэгтэл яг зам дагуух жижигхэн 1 давхар тоосгон байшин байгаа харагдана. Цонхноос нь шар гэрэл цацарч, яндангаас нь утаа гарч байгаа нь гарцаагүй дотроо хүнтэй, дулаахан байшин болохыг батлана. Урагш алхсаар, байшин томорсоор, бие бага зэрэг чичрэх нь мэдрэгдэж даарсандаа хамар улайж байтал нэг л мэдэхэд байшингийн хажууд ирэв. Хаалга нь замын эсрэг талд тул жижигхэн байшингийн хажуугаар зүүн тийшээ эргэн хаалган дээр очлоо. Хаалгыг тогшив. Хаалга онгойв. 40 орчим настай махлаг эгчийн зөвшөөрлөөр гэрт нь ортол хаалга нь байшингийн үүдэн хэсгийн 40%-д байрлалтай үүдэн талдаа бага зайтай, тэндээ гал тогоо нь байрлаж байгаа харагдана. Ороод суухад тансаг сайхан амьдралгүй, энд тэндгүй бохир заваан байсан ч нэг л өвөрмөц санагдсан хэвээр байлаа. Энгийн тоосгон байшин ийм өвөрмөц санагддаг гэж үү!? Үгүй энд амьдрал жинхэнэ буцалж байв. Гэрийн эзэн гадаа машин янзалж, том хүүхэд зайны 60%-тай талд матрасан дээр гурил элдэнэ. Бага хүү ээждээ эрхэлж дунд охин байшингийнхаа голд байрлах зууханд мод хийнэ. Энэ байшин дулаахан байшин байв. Галлаад дулаахан болохоос гадна гэр бүлийн дулаан уур амьсгалаар дулаацаж байгааг, хүмүүс нь сэтгэлээрээ дулааныг түгээж байгааг анзаарав. Ийм л болохоор өвөрмөц санагдаад байж!?!. . . Тун удалгүй байшингаас гартал дулаан инээмсэглэлээр намайг үдсэн юм даа.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.11.17 12:24 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Төсөөлөл
Төсөөлөл мэдлэгээс чухал гэж Эйнштэйний хэлсэн үгийг анх хэдэн жилийн өмнө сонссон хэдий ч одоог хүртэл яагаад гэхэд нь хариулж чадахгүй л байна. Ном, кино, хөгжим эд бүгд л хүнийг төсөөлүүлдэг. Харин хэмжээ зориулалт нь өөр. Ном гэхэд төсөөлүүлэх чадвар хамгийн их нь. Хэрвээ сайн ном унших юм бол тэр жинхэнэ тархины дасгал болж өгдгөөс гадна сайн номнууд илүү ойлгомжтой, зорилготой товч байдаг санагдсан. Киноны хувьд хүнийг төсөөлүүлдэг ч гэсэн номыг гүйцэхгүй. Ном 100% төсөөлүүлдэг байлаа гэхэд кино 50 % төсөөлүүлнэ. Харин киноны давуу тал бол үзнэ, сонсоно, төсөөлнө. Энэ 3 үйлдлийг зэрэг сайн хийж байвал сайн кино үзэж байгаа гэсэн үг. Илүү мэдрүүлж(сонсох, харах) төсөөлүүлж байгаа хэрэг. Харин хөгжим бол сонсдог хэдий ч ялгаагүй л төсөөлүүлдэг. Аливаа сайн хөгжим эсвэл дугаралтуудыг сонсоод таатай санагдуулж мэдрүүлэхээс гадна тархинд төсөөлөх үйл явц явагдаж л байдаг. Жишээ нь progressive, electronic дугаралтуудыг сонсоод нүдээ анихад төсөөллийн ертөнцөөр аялаж байгаад ирдэг. Өөрийнхээ сонсоод төсөөлөх дуртай нэг хөгжим санал болгоё.
https://www.youtube.com/watch?v=Uq9qC0USY34 Нэмэлт: Ийшээ ороод санал болгож буй дуунууд дотроос нь галт тэргэнд суучихсан байгаа дүрстэйг нь дараад сонсвол илүү гоё. Тэр хувилбарыг нь энд оруулж болохгүй байна.
Энэ хүний галт тэрэгний талаар төсөөллүүд энэ хөгжимд багтсан байгаа.

Эцэст нь яагаад төсөөлөл мэдлэгээс чухал бэ гэвэл мэдлэгийг цуглуулж болдог, мартаж ч болдог. Хэрвээ сайн номнууд уншаад, сайн давтах юм бол хурдан мэдлэгийг хуримтлуулж ч болно. Харин сайн төсөөлж чаддаг болох хэцүү. Бас яаж төсөөлөхөөс нь хамаараад сайн муу янз янзын үр дүнтэй. Мөн сайн төсөөлдөг хүн ховор. Мэдлэгийг түлш гээд, төсөөллийг сав гэвэл илүү том сайвтай байвал илүү их түлш багтаана. Тэдий чинээгээрээ амжилт олох боломж бүрдэнэ. Мөн түлшээ сайн үйл хийхэд ч зарцуулж болно, муу үйл хийхэд ч зарцуулж болно.
Миний төсөөллийн талаар төсөөлсөн төсөөлөл ийм байна. Дараагийн нийтлэл хүртэл түр баяртай.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.12.17 2:02 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Зүгээр хэнтэй ч юу ч ярилгүй хөгжим сонсмоор үе гэж амьдралд байдаг бол тэр үе минь яг одоо тохиолдож байна. Хэний ч илүү дутуу зангүй, бусдын үзэл бодлуудад хязгаарлагдахгүй зүгээр л өөрийн бодлоо сансар огтогуй, эсвэл юу ч байж болох төсөөллийн ертөнцөд бэлчээх, аялуулах боломж тэр болгон олдоод байхгүй. Мөн нөхцөл байдал бүрдсэн ч яг гоё мэдрэмж төрүүлэх нь ховор. Гэхдээ одоо сайхан байна. Зүгээр л хүссэн зүйлээ бодоод л, дургүй хүмүүстэйгээ хамт байх шаардлагагүй зүгээр л ганцаараа хөгжим сонсох сайхан байна.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.19.17 2:03 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Зүүд

Жижиг суудлын машин 200 гаруй метрийн зайтай маш хурдтай явж байгаад ирээд зогслоо. Гайхаад хартал урд талд нь нэг эмэгтэй суучихсан, жолоог нь нэг эрэгтэй барьчихсан, арын суудалд бас нэг эрэгтэй хүн сууж байна. 5, 6 секунд харсны дараа Филиппин эсвэл Тайван төрхтэй хүмүүс байхыг анзаарав. Гэхдээ яагаад? Яагаад экуаторын бүслүүрийн хавьд байдаг орны хүмүүс энд хурдтай ирээд зогсдог билээ ?!?
Хариулт нь дахиад 10 секунд өнгөрсний дараа тодорхой болсон юм. Энэ 10 секундын эхний 3 нь арын суудлын залуу бууж ирэхэд, дараагийн 2 секунд нь дараа урд талын 2 бууж ирэхэд зарцуулагдав. Тэд машинаас буунгуутаа л биднийг чиглэн алхав. Хамгийн урд явж байгаа залуугийн хөмсөг нь зангидаастай байгаагаас ямар ч байсан бидэнд сайн зүйл тохиолдохгүй гэдэгт 60% магадлалтай итгэл өглөө. Тэгтэл миний хажууд сууж байсан залуу тэднийг чиглээд алхав. Энэ үед машин зогсоод 7 секунд өнгөрсөн байсан ба нэг Тайван залуу гар буу бүснээсээ гаргаж ирэн бидэн рүү чиглүүлэн гохоо дарав. Золтой л зүрх амаар гарчихсангүй, айх гайхах давхцан яахаа мэдэхгүй балмагдаж орхив. Сайн ажиглатал гартаа цэнэглэгдээгүй гар буу барьчихсан гэтэл буун дуу 2 удаа гарсан. Яг толгой дээгүүр сум нь сүнгэнэн ниссэн нь худлаа мэдрэмж биш. Сум дээгүүр нисэхийг сонсоход машин зогссоноос хойш яг 9 секунд өнгөрсөн байсан юм. Миний дээгүүр ниссэн сум хана мөргөхөд би сэрлээ. Ямар гээчийн хараал идсэн зүүд нь байваа !?! :aa:

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.20.17 1:57 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Бусдын хувьд жижиг зүйл байж болох ч тэдний гаргаж байгаа хандлага, ганцхан үг, өгүүлбэр ер нь юу ч байж болох тэр жижиг зүйлс тэр хүний талаар их олон мэдээллийг агуулж байдаг. Муу зүйл хийгээгүй зүгээр л сайхан хандаж байхаа болиход харилцаа муудна, намайг үл ойшоож эхлэх, үл хүндлэх, өөрийнхээ үзэл бодлыг тулгах гэдэг бол ямар ч утгагүй хэрэг. Хүн ер нь хэнд юу хийснээ бодож үздэг байх хэрэгтэй, би өөрөө ч хэнд яаж хандсанаа бүгдийг нь боддог. Үнэхээр тоогүй зүйл хийгээд олиггүй хариу амсаж байгаа бол тэрэнд нээх гайхдаггүй. Аль болох эвтэй, найртай байх гэж муудалцчихгүйг хичээх тусам улам давраад байвал хамт байж болохгүй хүмүүсийн шинж. Хэмжээ хязгаар гэж байна. Намайг чимээгүй болохоор юу ч мэддэггүй, чаддаггүй, чадах ч үгүй гэж боддог байх эсэх надад огт хамаагүй. БИ ӨӨРИЙНХӨӨ ЧАДВАРТ ХЭЗЭЭ Ч ЭРГЭЛЗЭЖ БАЙГААГҮЙ, бусдад ямар нэг юм чаддаг гэдгээ харуулахын тулд би амьдраагүй, юу хүссэнээ л хийнэ. Иднэ гэвэл идээд, унтана гэвэл унтана, сурна гэвэл сураад, амрана гэвэл амрана энэ бүгдийг би өөрийнхээ хүслээр л хийх ёстой. Хэрвээ бусдын хэлсэн болгоныг чадаад, тийм биш, ийм биш гэснийх нь төлөө тийм ч болох гээд ийм ч болох гээд байдаг болчихвол тэнд би гэж огт байхгүй болно. Ямар болохыг хүссэн тэр зүг рүүгээ л би өөрөө мэдээд явж байгаа. Тийм болохоор намайг тайван орхи.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.22.17 9:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
.

_________________
No artist tolerates reality


Last edited by Dreadd on Apr.22.17 10:09 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.22.17 9:45 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Жаргал зовлон
Намайг төрөхөөс ч өмнө энэ 2 дэлхий дээр байсан, магадгүй ухаант хүн үүссэн цагаас эхлээд л, эсвэл амьдрал үүссэн мөчөөс эхлээд л дэлхий дээр байсан байх. Гэтэл би ганцаараа зовоод байгаа юм шиг. Надад л ганцхан хэцүү байгаа юм шиг хувиа хичээсан зан гаргадаг байснаа яг одоо л ухаарч байх шиг байна. Хүн болж мэндэлсэн бол жаргана, зовно, баярлана, гуниглана. Эд бол гарцаагүй тохиолдох зүйлс. Энэ бүгдээс мултарсан нэг ч хүн байхгүй. Тиймээс зүгээр л хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж. Сайхан цагууд байдаг, сайхан байгаагаа хүлээн зөвшөөрөөд түүнийгээ мэдрэх, хэцүү үеүүдэд ч бас тэвчээр гаргаж туулж дуусгах ёстой. Бүгд л адилхан жаргаж байгаа, зовж байгаа. Хүн л бол хүн. Амьдрал бол амьдрал. Арга билэг шиг бүх зүйл л тэнцвэрээ хадгалж байдаг. Нэг загас нь байхгүй бол тэнцвэр алдагдаж үлдсэн загас ганцаараа амьдарч чадахгүйтэй адил гэрэл тусгавал заавал сүүдэр үлддэг шүү дээ. Тиймээс зүгээр л бүхнийг хүлээн зөвшөөрөөд аз жаргалтай байхыг хичээж яагаад болохгүй гэж ?

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: May.03.17 12:36 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Баяртай мэдээ !
Сайжирчээ, би сайжирч, гэж дотроо баярлаж байгаа дүр зураг. Жилийн өмнө, 2 жилийн өмнө, 5 жилийн өмнө би зүгээр л нэг юмны наадах цаадахыг ч мэдэхгүй, ядахдаа яагаад гэж өөрөөсөө асуудаггүй үнэхээр түүхий байсан. Харин одоо бол өөр болсон гэдгээ мэдээд байна. Баталгаатай мэдэж байна. Баталгаатай гэдэг үг энэ өгүүлбэрт хамгийн чухал үг. Их сургуульд хүн яах гэж сурдаг вэ?, мэдлэг боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ?, амьдрал утга учиртай юу?, үнэн гэж юу вэ?, гэх зэрэг асуултанд хариулдаг, аливаа чиглэлийн үнэнийг баталгаатай мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэдэг. Ямар нэг зүйл бодит амьдралд үнэхээр тийм байна уу гэдгийг батлуулахын тулд, тэр хүнд итгэхийн тулд, цагаа хэмнэхийн тулд хэн нэгэн мөнгө төлдөг. Эмч нар баталгаатай эмчилснийхээ төлөө, хуульч нар баталгаатай хуулиа мэдсэнийхээ төлөө улсын нийт ажилчдын төлсөн татвараас цалинждаг. Тийм болохоор 5 жилийн өмнөх өөрөөсөө номын талаар, эрдмийн талаар, утга зохиолын талаар, хөгжмийн талаар, бүжгийн талаар, киноны талаар, урлагийн талаар, эмэгтэйчүүдийн талаар, амьдралын талаар, мөн чанарын талаар, үнэний талаар илүү ихийг баталгаатай мэддэг болсон энэ бол бодит зүйл баяртай байна. . .

https://www.youtube.com/watch?v=ytdcRzceYeU Mouse3 -аа дарж ийшээ ороод сонсож байгаад уншаарай :wd:

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: May.03.17 2:56 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2534
Location: Musée du Louvre
ter olon "talaar"-aasaa batalgaatai bolood bga hedees in bichne bga :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: May.04.17 9:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Red Cloud wrote:
ter olon "talaar"-aasaa batalgaatai bolood bga hedees in bichne bga :razz:

Болж байна.

Ном
5 жилийн өмнө ногоон нүдэн лам, чонон сүлд гээд л эхэлж байсан. Өмнө нь нээх олон ном уншиж байгаагүй яахав Усан доогуур 20 мянган бээр, би чамд хайртай, сурах бичгүүд гэх мэт цөөн хэдийг л т уншиж байсан болохоор ямар ном яадаг талаар төдийлэн мэддэггүй байсан.
Нөгөө нэг айхтар зузаан чонон сүлд, ногоон нүдэн лам маань явж явж сайн номнууд биш гэдгийг дараа нь уншаад гайхаж байлаа. Яагаад энэ номнууд сайн биш гэж?, олон хүн мэддэг номнууд байхад, гэж өөрөөсөө асууж байсан.

Харин одоо бол жишээ нь ном яагаад дэлхий дээр байдаг вэ? хэнд хэрэгтэй вэ? гэсэн асуултанд хариулж чадахаар болсон. Энэ бол 5 жилийн өмнөх өөрөөсөө сайжирсан гэдгийн нэг баталгаа. Хүн төрөлхтөн дэлхий дээр үүсээд анх бичиг үсэгтэй болоод олсон ололт, алдсан алдаагаа дараагийн үедээ бичиж үлдээж ирсэн. Энийг гадуур нь хавтаслаад ном гэж нэрлээд байгаа. Өмнөх цаг үеийн үнэн бодит мэдээлэл түүнд бичигдсэн болохоор тэр ном үеийн ирээдүйн хүмүүст үнэ цэнэтэй болохоор дэлхий дээр байдаг ирээдүйн хүмүүс хойч үеийнхэн маань өнөөдөр дэлхий дээр юу болсныг мэдэх эрхтэй. Тэгээд алдсан алдааг давталгүй, олсон ололт дээр нэмээд үргэлжлүүлэн сэтгэх хэрэгтэй. Тийм болохоор тийм чухал мэдээлэл агуулсан номнууд үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй болохоор одоо болтол дэлхий дээр оршин тогтнодог.

Нөгөө талаар ном бол хүний төсөөллийн ертөнцийн асар том талбар. Тэнд хүн яаж сэтгэдэг, өөрийнхөө дотор, сэтгэлийнхээ мухарт юу бодож санаж явдаг, яагаад амьдарч байгаа талаараа гэх мэт бүдүүлгээр хэлвэл өөрийгөө үлдээж болдог. Мөн маш олон төрлийн номнууд байдаг. Одоо дэлхий, ертөнц дээр олон номнууд, олон мэдээллийн сангууд байгаа. Бүгдийг нь уншина гэдэг бүтэхгүй хэрэг. Уншаад, уншаад нас ч хүрэхгүй. Тийм болохоор зорилготой ном уншиж ёстой. Хуульч болох туйлын хүсэлтэй бол хуулийн талаар номнуудаа л унших хэрэгтэй. Тэгэхгүй гарт тааралдсан номнуудаа уншаад байвал бүтэхгүй. Бас ном болгон сайн ном байдаггүй. Түрүүн дурдсан ногоон нүдэн лам, чонон сүлд гэх мэт уран зохиол гэхэд уран зохиол биш, үнэн түүх гэхэд үнэн түүх бас биш номнуудыг уншаад хүний тархи хөгжихгүй. Тиймээс яг сайн ном унших, зорилготой уншиж байж л номны ашиг тус гарна. Уншаад байдаг уншаад байдаг өөрийнхээ амьдралд хэрэглэхгүй байвал бас л уншаагүй байснаас ялгаагүй. Яахав сайжрах л байх лдаа гэхдээ л дараа нь үр шимээ өгч байвал хэнд ч сайн шүү дээ. Одоо үед ном л уншвал сайн, уншихгүй бол муу гэсэн ойлголт яваад байгаа. Ном унших нь зөв гэхдээ сайн мууг нь ялгахгүй тааралдсан болгоноо уншаад байвал үнэхээр сайн гэдэгтэй санал нийлэхгүй. Тийм болохоор зөв номоо, зорилготой уншаад дараа нь ашиг тус нь гарч байж л уншигчийн ирээдүйд сайн зүйл тохиолдоно. Эцэст нь сайн номтой болвол сайн багштай болсноос ялгаагүй гэдэг үгээр бичвэрээ төгсгөе.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: May.07.17 1:27 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Эрдэм
Эрдэм, мэдлэг гэдэг 2 үг үргэлж холбоотой байдаг билээ. Мэдээж мэдлэггүй бол эрдэм гэж байхгүй. Гэхдээ мэдлэгтэй боллоо гээд эрдэмтэй болно гэсэн үг биш. Мэдлэг хуримтлуулах нь өөрөө авъяас, хуримтлуулсан мэдлэгээ эргээд гаргахыг нь эрдэм гэж ойлгоод байгаа. Энэ ч бас авъяас. Мэдлэгтэй хүн олон байдаг ч эрдэм, мэдлэгтэй хүн цөөхөн байдаг. Эцэст нь мэдлэг хуримтлуулаад л байдаг хуримтлуулаад л байдаг, эргээд өөртөө, эсвэл ойр дотныхондоо үр ашиг гаргахгүй бол дэмий цагаа үрснээс ялгаагүй гэж сүүлийн үед боддог болсон.

Утга зохиол
5 жилийн өмнө box office -н кино үздэг, billboard сонсдог, киноны үйл явдалд нь анхаарлаа хандуулж үздэг байж билээ. Энэ үйлдлийг нь утга зохиол, урлаг талаас харах юм бол маш муугийн шинж. Харин одоо арай зүг чигээ олоод байгаа. Утга зохиол гэж зүгээр л болоод өнгөрдөг үйл явдлууд биш юм байна. Үргэлж учиртай, ард нь заавал яагаад гэдэг асуултанд хариулт байдаг. Нэг тийм энгийн биш зүйлийг л илэрхийлээд байдаг юм байна. Бас амархан ч юм биш юм байна гэдгийг ойлгосон. Аль болохоор аливаа зүйлсийн(бодит амьдрал дээр ч адил) цаана ямар утга байгаа бол гэж боддог болсон. Тэгээд учир шалтгааныг нь олдож байвал тэрний утга зохиолыг олчлоо гэж бодох ч юм уу. Ямар ч байсан зүгээр л гаднаас нь өнгөц дүгнэхгүйг хичээдэг болохыгоо утга зохиол тал дээр сайжирсан гэж хэлээд байна. Мэдээж утга зохиолын тал дээр сайжрахын тулд ном, кино, аниме, манга, бүжиг, урлаг, философи судлах болсон. Тэгээд ч үр дүн дүнгээ өгсөн гэж боддог.

Хөгжим
Түрүүн дурдсанаар billboard сонсдог байсан гэж өөрийгөө бодохоор л ямар муу байсан нь илэрхий болж байна. Харин одоо бол
хип-хоп соёлын доторх хөгжмийн урсгалууд. (Манай Монголын Gee, Tsetse эд нар биш шүү. Гэхдээ тэд нар энэ хип-хоп соёлын нэг хэсэг. Яг үндэс суурь нь 1970-д онд Афрээка Бамбаата гэдэг хүний нийлүүлж базсан соёлыг хэлж байна. Үүнд hip-hop/oldschool, new school/, funky music, house music, jazz music урсгалууд орно.). Өмнө нь heavy metal, metal -г л зөвхөн рок хөгжим гэж андуурдаг байсан. Яг үнэндээ рок хөгжмүүд дотроо асар олон хуваагдсан байсан байна лээ.
5 жилийн дотор өөрийнхөө хувьд нэмж нээж илрүүлсэн, сонсох дуртай болсон хөгжмийн урсгалуудаа бичвэл:
Alternative rock, art rock, indie rock, soft rock, post-rock, piano rock, experimental rock, psychedelic rock, neo-psychedelia, shoegaze, indie pop, post-punk, afro punk, alternative R&B, modern classical, techno (minimal techno, modern techno) зэрэг урсгалууд багтана. Ингээд бичихэд зөвхөн billboard сонсдог байсан үеэ бодохоор хамаагүй сайжирсан гэдэг нь харагдаж байна.

Бүжиг
5 жилийн өмнө зүгээр л бүжиг сонирхдог, дотор нь ямар ямар төрлүүд байдаг талаар огт мэдлэггүй бөгөөд цэнгээнт бүжиг, ардын бүжиг, сонгодог бүжиг, чөлөөт бүжиг гэдэг хэдхэн ангилал миний толгой дотрыг дүүргэж байсан. Бүр модерн бүжгээр хичээллэх талаар хүртэл бодож байсан. Энэ бүгд бүжгийн талаар сайн мэддэггүй байсантай бас л холбоотой.
Одоо бол түрүүн дурдсан хип-хоп соёлын бүх хөгжмүүд өөр өөрсдөө тусдаа бүжигтэй. Эд нарыгаа бүгдийг нь базаад street dance гэж нэрлэдэг. Хэдий гудамжний бүжиг гэж орчуулагдах хэдий ч ард нь утга агуулгын хувьд орчин үеийн залуусын хийдэг орчин үеийн бүжиг гэж тодорхойлоход буруудахгүй. Тэгээд hip hop бүжгийн сургалтанд хэдэн сар явсны эцэст үндсэн ойлголтуудыг авсан. Hip hop хөгжим дээр hip-hop бүжиг хийдэг, funky хөгжим дээр popping, locking бүжиг хийдэг, house хөгжим дээр house бүжиг, харин hip-hop хөгжим, funky хөгжим, breakbeat дээр break dance (B-boying) хийдэг. Уг урсгалууд бүгд тус тусдаа basic хөдөлгөөнүүдтэй. Аль ч урсгалын basic -г Rhytm -г нь өөрчлөөд аль ч урсгалд оруулах боломжтой. Groove, flow, beat kill, musicality, эхлэл, өрнөл, төгсгөл гэх ойлголтуудыг мөн сурсан. Хүн болгон өөр учраас хамгийн сонирхолтой хэсэг нь хүн бүрээс өөр стил гарж ирэх боломжтой. Хөдөлмөрлөх, хичээл зүтгэл гаргана гэдэг өөрөө авъяас. Хэдий мэдрэмжээрээ бүжиглээд байгаа мэт боловч ухаан заралгүйгээр сайн бүжигчин болно гэдэг боломжгүй. Ер нь бүх зүйл ахисан түвшиндээ заавал ухаан шаарддаг болдог. Хэрвээ бүжгээр удаан хичээллэвэл үр дүнд нь өвөрмөц стил, нэр хүнд, танил талууд гээд олон зүйлстэй болох боломжтой. Гэхдээ нэг нөхцөлтэй тэр нь өдөр тутмын бэлтгэл тогтмол хийх, хичээл зүтгэл гаргах, бас musicality -гаа сайжруулах. Миний хувьд эхэндээ Монголынхоо бүжигчидийг мэдэж авсан, тэгээд интернетийн ачаар солонгосын бүжигчид, япон, пранц, герман, итали сүүлдээ олон улсын street dance чиглэлээр явагддаг тэмцээн уралдаанууд, дэлхийд нэртэй бүжигчид, hip hop dj -үүд, хип-хоп соёлын түүх, бусад бүжгүүдийн түүх, дэлхийн хамгийн том street dance тэмцээн, choreography гэх мэт олон зүйлийг мэдэж авсан. Hip hop бүжгээр л гэхэд Европ тив дэлхийг ноёлож байдаг. Дэлхийн том тэмцээнүүдэд нь Герман, Франц гэх европ тивийн бүжигчид монополи байдаг. Уламжлалт соёл нь урлаг болохоор аргагүй биз. Араас нь Япон, Орос, Белги, Нидерланд зэрэг улсын бүжигчид ордог.
Эдгээр мэдлэгийг 5 жил дуртай зүйлээ үзэж, хичээллэл хуримтлуулсны үр дүнд олж авсан.

Кино
Өмнө нь дурдсан 5 жилийн box office кинонууд л үздэг байсан. Арт кино гэж мэдэхгүй, кино гэдэг ойлголт бусдын л адил байсан. Яахав кино үзэх дуртай хүмүүсийн нэг байсан. Гэхдээ доторх нарийн ширийнийг нь мэдэхгүй. Тэгээд нэг киноны арын албанд ажиллах боломж олдон түүнийгээ ч ашигласан. Яагаад гэвэл би кинонд дуртай, урлагт дуртай. Ер нь сайжрах хүсэл эрмэлзлээр дүүрэн тэгээд кино гэж юу болох, урлагт арай ойртох зорилгоор киноны арын албанд ажиллаж хажуугаар нь dreamers' day гээд арт кинонууд гаргадаг газар мэдэж аваад долоо хоног бүр очиж кино үздэг болсон. Тэр үеэс арт кино их сонирхон үзэх болсон. Хамгийн анхний үзсэн арт кино бол Бусаны кино наадмаас шагнал хүртсэн Монгол кино "Алсын удирдлага" байсан.
Dreamers' day дандаа их гоё кинонууд гаргана. Нэг л мэдэхэд цаг хугацаа урсан өнгөрч 2, 3 жил болсон байсан. Энэ бүхний эцэст киноны талаар нилээд олон зүйл ойлгож авсан. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч нийлээн үздэг болсон. Одоо киноны талаар box office үздэг байсан үеийнхтэйгээ харьцуулвал өргөн мэдлэгтэй болсон. Кино урлаг бол үзүүлж, сонсгож, сэтгэл рүү нэвтэрч гүнд нь байгаа утсыг нь хөнддөг гайхалтай урлаг. Эцэст нь 1:30 минутын энгийн кино хийх хэцүү, сайн кино хийх бүр хэцүү, арт кино хийх хамгийн хэцүү гэдгийг ойлгож авсан юм даа.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: May.26.17 4:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Монголын хип-хоп соёл vs Дэлхийн хип-хоп соёл
Эхлээд хип-хоп соёл гэдэг ойлголт руу орох хэрэгтэй. Яг юуг хип-хоп соёл гээд байна вэ? Хэзээ энэ бүхэн эхэлсэн вэ ? гэдэг асуултанд хариулалгүйгээр энэ зүйлийн талаар 'бичих нь явцуу утгатай болно.
Хип-хоп соёл нь graffiti art, DJing, MCing, and breakin(b-boying) гэх 4 элементээс бүтсэн соёл юм. 1973 онд New York, South Bronx -т үүссэн. Гэхдээ 1973 оноос өмнө хип-хоп соёлын элемтетүүд АНУ-н ихэнх хотуудад байсан. MC, dj, b-boying, graffiti эд бүгд хип-хоп соёл бүрэлдэх үндэс суурь болж өгсөн. Эднийг Афрека Бамбаатаа гэдэг хүн нийлүүлээд хип-хоп соёл гэж нэрлэх болсон. Энэ үед одоогийн хип-хоп бүжиг, b-boying 2 нэг урсгал гэж тооцогддог байсан бөгөөд сүүлд hip hop, b-boy гэж салсан. Яагаад гэвэл хип-хоп бүжиг хип-хоп хөгжим дээр бүжиглэгддэг. Popping, breaking, social dance -г нийлүүлээд хип хоп бүжиг гэх болсон.
Харин B-boy=break юм. Break бүжгийг funk, salsa, rock хөгжим дээр бүжиглэдэг.
1980-д оны дунд үеээс hip-hop era эхэлээд 1990 оноос хойш тэсрэлт хийж АНУ, дэлхий даяар тархах болсон. Тэр үед манай Монголд ч бас орж ирсэн. Тэгээд Рэп дуу, рэп бүжиг гэж нэрлэх болсон. Харин одоо цагт Монголын хип-хоп соёлыг Gee, Tsetse, Opozit, Rockit Bay, Aim4R, PnR +өмнөх хэд шиг алдартай болоогүй Dj, графит -чингууд бүрдүүлдэг.

Асуулт: Яагаад дэлхийн хип-хоп, Монголын хип-хопоос ялгаатай вэ?
Хариулт: Ямар ч уран бүтээлч хүн өнгөрсөнд гарсан бүтээл, тухайн урлагийн түүхийг судлахгүйгээр шинэ зүйл бүтээх гэдэг боломжгүй. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол суралцахдаа яг үүссэн газраас нь яг тэр хэвээр нь хадгалж байгаа хүмүүсээс нүдээрээ үзэж чихээрээ сонсож бодитоор мэдэрж суралцах чухал. Онлайнаар, интернетээр төсөөллөөрөө суралцах учир дутагдалтай учраас дэлхийн хип-хоп соёлоос манай Монголын хип-хоп соёл чанарын хувьд дутуу болох нь гарцаагүй.

Асуулт2: Тэгвэл Францчууд, Германчууд ер нь Европчууд хип хоп бүжгээрээ дэлхийг ноёрхож байгаа, тэд нар Америкт үүссэн газарынх нь биш байж яаж ноёрхоод байна?
Хариутл2: 1-т Европ тивийн уламжлал, ёс заншил нь урлаг. Сэргэн мандалтын үе дэлхийг өөрчлөөгүй гэж үү? 16-р зуунаас хойш урлагаар дэлхийг байлдан дагуулж байгаа нь тэд нар. Тиймээс тэд ямар ч урлагаар №1 болоод байвал гайхах зүйл алга. 2-т тэд хэдий Америкт очиж суралцахгүй ч хип-хоп соёл үүсэхэд нь байсан, хамт үүсгэн байгуулалцсан хүмүүсийг байнга урьж workshop хийдэг. 3-т тэд үнэхээр урлагт хайртай хүмүүс. Тийм болохоор бүх сэтгэл зүрхээ 3-хан минутын хөгжимд зориулж чадаж байгаа юм. 4-т дэлхийг ноёрхож байгаа бүжигчид нь нөр их хөдөлмөрийн үр дүнд тийм амжилтанд хүрж байгаа.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jun.05.17 3:44 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Зуушны мухлагт 2 охинтой хамт дуу сонсож сууна. Би хэдий ярианд нь оролцохгүй хэдий ч тэр хоёрын яриаг сонсоод суух сайхан байна. Энд гурав дагч хүн нь байгаа мэт хэдий ч гаднаас нь хараад суух яагаад ч юм таатай. Ингэж суух ёсгүй байсан ч байж болно. Гэхдээ тайрмал үстэй үзэсгэлэнтэй охинд би дурласан байлаа. Хэдий сайхан зүйлс тохиолдоогүй ч хамт байхыг хүссэн хүсэл хэвээрээ. Энэ мөч үүрд үргэлжлээсэй.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jun.08.17 2:54 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Дурлал гэдэг сохор юм. Тархи: - үгүй болохгүй гээд байхад л нэг мэдэхэд хамт хөтлөлцөөд алхаж байх юм. Хэдий би энэ харилцааг эхлээгүй ч гэсэн нэг л мэдэхэд түүнд автаад, эргээд сэрлээ. Цөөхөн хэдэн хоног байсан ч нүд ирмэхийн зуур л өнгөрч. Эхэлсэн тэр мөчөөс дуусах хүртэл цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Түүний үнэр, түүний харц, түүний гар, түүний мөн чанар зүрх сэтгэлд минь шингэсэн шигээ цөөхөн хэдэн өдөрт бас шингэг. Эйнштэйний харьцангуйн онолд өөрийн эрхгүй автсан байж. Хэдий цаг их аз жаргалтай байна төдий чинээ цаг хугацаа хурдан өнгөрнө. Харилцаагаа үргэлжлүүлэхийг хүссэн хэдий ч энэ удаа бардам зан минь зүрхэндээ үгүй гэж хэлэг. Нөгөө талаасаа өөрийнх нь сонгосон залуу нь надаас илүү аз жаргал түүнд минь бэлгэлэг. Хамгийн сүүлийн уулзсан өдөр таагүй байсан боловч тэр өдрийн эхний 3 секундын харц анх чи бид хоёрын бие биенээ анх харсан харц хэвээрээ байсныг би анзаарсан. Чамайг уурлуулах зүйл би өөрөө хийсэн, дараа нь уучлалт гуйсан, чи минь уучилсан. Надад энэнээс илүү зүйл хэрэггүй. Өөрийнхээ сонгосон замаар харамсал тээлгүй алх даа баяртай.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jun.22.17 2:41 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Өдөр1
Зүгээр л 2 найзтайгаа уулзав. Тэгээд 3 охинтой цагийг зугаатай өнгөрүүлэхээр болсон байв. Гол гарлаа, хөгжилтэй ч байлаа. Гэтэл нэг охин нь надтай дотносохыг хүссэнээ илэрхийлэв. . .
Тэр өдөр анх бид 2 тэврэлдсэн. Тэгээд гэр гэртээ харьцгаав.
Өдөр2
Дахиж уулзах хүсэл буцалсаар. Гэтэл утасных нь дугаар байхгүй. Тэгээд хүнтэй уулзах гээд дэлгүүрт явж байгаад гэнэт нөгөө 3 -тай тааралдлаа. (Дотроо баярлав) Өчигдөр тэврэлдсэн охинтойгоо :
- Сайнуу ?
- Сайн, сайнуу?
- Юу хийж явж байгаа ?
- Найзынхаа дүүд бэлэг сонгох гээд л, харин чи?
- Хүнтэй уулзах гээд л. За би ингээд явлаа баяртай.
- За баяртай
Тэгээд л саллаа. Дугаарыг нь авч бас л чадсангүй. Хүнтэйгээ уулзчихаад үүрч байсан цүнхээ өгөөд нөгөө 3 хайв. 2 давхарт, 3 давхарт, 1 давхарт . . . Эцэст нь оллоо.
Дахиад
- сайн уу?
- сайн сайн уу?
- бэлгээ сонгосон уу?, хэрвээ хүсвэл хамт бэлэг сонголцъё
- үгүй, ээж нь бэлэг сонгочихсон гэсэн.
- одоо хаашаа явах гэж байна ?
- төлөвлөөгүй
Дөрвүүлээ парк оров, дүүжлүүр дээр хоёр, хоёроороо суув. Түүний 2 найз нь нэгэн дээр нь. Би түүнтэй нөгөө дээр нь суув.
- Чамд жимс бэлдсэн. (гээд нямбай боосон савтай жимс сарвайв.)
- Баярлалаа. . .
Энэ удаа мөрийг нь тэврээд дахин цагийг сайхан өнгөрүүлээд харьцгаав. (Энэ өдөр дугаарыг нь авч чадсан, миний дугаарыг ч бас тэмдэглэв)
Өдөр3
Энэ удаа хоёулхнаа уулзав.
- Сайн уу?
- Сайн, сайн уу? (Цэцэрлэгт хүрээлэн оров)
Хамт элдвийг ярьж суув. Зэрэгцэж суув. Уруул дээр нь үнсэх оролдлого гаргасан ч бүтэлгүйтлээ.
- Чи сая намайг үнсэх гэж байсан уу !?!
- . . . (2 найз нь ирж таарав)
- . . . би харьлаа.
Гэртээ байж байтал утас дугарав.
- Байна уу?
- Байна.
- Хаана байгаа юм бэ ?
- Гэртээ
- Намайг хүргээд өг, гадаа харанхуй болчихлоо айгаад байна.
- За би гарлаа. (Тэрний байсан газар манай гэрээс холгүй. Гүйж очив)
- Чи яагаад амьсгаадад байгаа юм бэ ?
- Сая гүйж ирсэн болохоор
- . . . (хэсэг чимээгүй болов)
- Чи миний төлөө гүйж ирсэн юм уу?
- Тийм
Гэрийн гадаа ирэв. Хамт суув.
- Өнөөдөр одод ямар гоё байна гээч ?
- Тийм үү ?
- Энэ оддийн гэрэл хэдэн сая жилийн өмнө цацарсан ч байж болно. Одоо харагдаж байгаа ч хэдэн сая жилийн өмнө гэрлээ цацруулчихаад сүйрсэн ч байх боломжтой. Олон сая гэрлийн жилийг сансар огторгуйгаар туулж ирээд бидэнд ингэж харагдаж байгаа юм.
- Тийм үү ? Одод үнэхээр үзэсгэлэнтэй юм аа !?
- (Гарнаас нь барив) Чи ямар хүйтэн гартай юм бэ ?
- Надад хүйтэн гэж мэдрэгддэггүй.
Тэр орой анх бид хоёр үнсэлцэв.
Өдөр4
Надтай уулзсангүй
Өдөр5
Та хэд надгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлсэн үү ? (Тэр, нэг найз нь, манай нэг найз, өөр нэг залуу 4)
- Танай найзад би уурлаж байна
- Яагаад
- Шөнө би дүүтэйгээ гарсан. Найзтайгаа уулзаад найзтай чинь уулсан. Тэгтэл хүний тоо тэнцүү байсан, бас хоногоор байсан.
- Тийм үү ?, би харьлаа баяртай ( Энэ мөчөөс хойш бид хоёрын харилцаа үргэлжлээгүй байсан ч болоосой гэж харамсдаг, гэхдээ энэ түүх дуусах болоогүй. . . )
Гэртээ байж байв. Уулзъя гэсэн мессеж ирэв. Уулзаад паркаар зугаалав.
Өдөр6
Гадаа бороо орж байлаа. . .
Юу хийж байна гэсэн мессеж ирэв.
- интернет ухаад л, чи ?
- гэртээ уйдаад л
- бороонд болзох уу ?
- тэгье
Уулзав. Голын эрэг явж ширгэн дээр хэвтэв.
- Чи үзэсгэлэнтэй юмаа е
- . . .
утас нь дугарав
- би явах хэрэгтэй болчихлоо
(цэцэг түүж, баглаа болгоод бэлэглэв)
. . .
- за баяртай
- баяртай
Орой нь залгав. Утсаа авсангүй, дахиад залгав. Бас л утсаа авсангүй.
Дуу сонсоод алхаж байтал нөгөө 2 найзтайгаа, 3 залуутай уулзаад зогсож байв.
. . .
Хэсэг хугацааны дараа уулзав.
- Хүргээд өг
- за
. . .
Гэрийнх нь гадаа ирэв.
- хэрвээ би өөр залууд сайн бол чи яах вэ ?
- Чиний сонгосон залуу надаас илүү аз жаргалыг чамд өгөх болохоор чамайг явуулна.
- за би гэртээ орлоо баяртай
. . .
Хэсэг хугацааны дараа мсж ирэв:
Уучлаарай би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ хоёулаа тохирохгүй, намайг хүлээх хэрэггүй.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jul.06.17 3:56 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Гэр бүлийн аялал vs PLAYTIME 17
Ээж: 8-нд аялалдаа явна шүү ! гэж надад анхааруулахад
Би: Явж чадахгүй
Ээж: Яагаад ?
Би: 14-16 нд PLAYTIME явна
Ээж: Гэр бүлээрээ аялах гэж байхад ганц жил өнжчих
Би: Үгүй
Анх 14 онд Playtime явж үзсэн тэрнээс хойш 15 онд бас явсан. Тэр үед гэр бүлээсээ тусдаа амьдардаг байсан. 16 онд явъя ч гээгүй. Энэ үед гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан. Харин 17 он энэ жил гэр бүлтэйгээ хамт байгаа. Харин Playtime л явмаар байна. Яагаад гэвэл бүхэл бүтэн 1 жил тоглоом биш. Маш урт хугацаа. Гэр бүлийн аялал ч бас адил 1 жил хүлээнэ лдээ. Гэхдээ Playtime энэ жил онцгой байгаа. Шинэ хамтлагууд олширч, the fin ч бас ирэх болохоор маш онцгой. Харин гэр бүлийн аялал бол 3 гэр бүл нийлж Баян-Өлгийн Алтай 5 богд ч гэнэ үү зүгээр л нэг уул руу очиж үзчихээд л эргээд ирнэ. Уул үзэхдээ ч гол нь биш байх лдаа. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ямар ч утас, интернет байхгүй орчинд амьд харилцаа явна. Тэгсэн ч хамаагүй би шийдвэрээ гаргасан. Энэ жил заавал playtime явна.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jul.07.17 4:44 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Эхлэл
Би: Аав машиныхаа түлхүүрийг өгчих, ойрхон гарж хүүхэдтэй уулзчихаад ирьё
Аав: Үгүй, орой болчихсон байхад
Би: Та Түшиг байсан бол өгчихсөн лдөө (Түшиг гэж миний төрсөн дүү, аав Түшигийг надаас илүү хүүхдээ гэж боддог)
Аав: . . .

Би аавд дургүй. Багаасаа эмээ, өвөө хоёрт эрхлээд өсчихсөн болохоор тэр хоёр надад илүү дотно санагддаг. Тэр хоёр маань ааваас илүү намайг ойлгодог. Илүү дотно ханддаг. Харин аав, ээж хоёрт хааяа л би хүүхэд нь юм шиг санагддаг байх. Тэр тусмаа аавд! Намайг өөдгүй, эцэг, "эх хоёр чинь чамайг төрүүлж өсгөсөн" тэгтэл чи тэдэнд ингэж хандах эрх байхгүй гэж байж болно. Гэхдээ дараах бичих зүйлийг маань уншаад дараа нь шүүлтээ хийгээрэй, тэгвэл намайг ойлгож магадгүй.
1. Дунд сургуулиа төгсөхөд миний 10 жилийн сурлагын дундаж "А" байсан. Энэ нь би өөрөө ч бас хичээсэн гэдгийг илтгэнэ.
2. ЭЕШ -даа ч эртнээс бэлдсэн. Миний хүссэн анги Санхүүгийн (СЭЗИС) далиантай хамтарсан анги байсан. Төгсөхдөө хятад хэл + 2 диплом + санхүүч мэргэжил. Тэгээд хүссэн ангийнхаа болзлыг ч хангасан. Одоо үлдсэн зүйл бол мат70 англи хэл 30 -н сургууль сонголтыг хүлээж байгаад ороод бүртгэгчид нь "Би СЭЗДС(тухайн үед ийм байсан) далиантай хамтарсан ангийг сонгож байна" гэж хэлээд томилолтоо бичүүлээд гарч ирэх байлаа. Тэгтэл аав, ээжийн нөлөөллөөр мат100 -р ороод муис-эдийн засгийн сургууль орсон юм. Шалтгаан нь муис дэлхийд 4000-т жагсдаг, санхүү 8000-т жагсдаг. Ийм хямдхан шалтгаан миний хүсэл тэмүүлэл дээр гарсан, би өөрөө гаргасан юм. Надад үгүй гэж хэлэх боломж байсан гэхдээ би тэгж хэлээгүй. Яагаад гэвэл аав, ээжийнхээ үгэнд ордог сайн хүүхэд болохын тулд.
3. 3-р курст ангийнхаа хоёр охинтой(би эрэгтэй, бас зүгээр л ангийн сайн найзууд, хайр дурлалын асуудал байхгүй) америк явахаар тохиролцов. Эртнээс хөөцөлдөж эхлэв. Бүх зүйл бүтэмжтэй болж байв. Цаг хугацаа ч урссаар хавар боллоо. Одоо үлдсэн зүйл маань визны ярилцлага, ажил олгогчтой ярилцах ярилцлага. Нэмж хэлэхэд бид гурвын зуучлагч газрын виз гаралт 95% байсан. Одоо үлдсэн зүйл бол хоёр ярилцлагандаа ороод тэнцсэн хариу аваад билетээ захиалаад Америк явах байсан. Тэгтэл мөн л аав, ээж хоёр дургүйцээд би явахгүй гэсэн шийдвэр гаргаад зуучлагч газартайгаа гэрээгээ цуцласан юм. Харин надтай хамт явах байсан хоёр маань хоёулаа Америк явсан. Одоо нэг нь Америкт амьдарч байгаа, нөгөө нь Монголдоо ирсэн.
"Хэдий аав, ээж хоёр чинь ч гэсэн, чамд хэзээ ч муу зүйл хийхгүй ч гэсэн тэд үргэлж зөв сонгоно гэж байхгүй, чи үнэхээр хүсч л байгаа бол хэн ч бай чамд саад болох ёсгүй. Эцэст нь чи өөрөө л шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ" гээд муис-т орох гэж байгаа өөртөө очоод хэлчихмээр санагдах л юм.
Мөн өвөө, эмээ хоёртой аав, ээж хоёроос илүү дотно байгаагын бас нэг шалтгаан нь тэд илүү ухаантай, илүү туршлагатай болохоор илүү зөв шийдвэр гаргадаг. Зөв гэдэг нь өөрийнхээ үр ашгийн коеффициентийг хамгийн их байлгах шийдвэрийг би гаргадаг болно гэсэн үг. Мэдээж буруу замаар биш шүү. Өвөө, эмээ хоёрын маань ухаантай дээрээ нэмээд хөдөлмөрч хүмүүс болохоор амжилтанд хүрсэн. Тэрийгээ ч бид нарт хэлдэг. Эмээ бол байнга л бусдад тус нэмэр бол, бусдын төлөө л яв. Өвөө бол хичээл зүтгэл гарга л гэдэг.



Би: Гэр бүлийн аялалд явж чадахгүй шүү
Аав: Яагаад
Би: Playtime явна
Ээж: Үгүй, чи гэр бүлтэйгээ явна

Яг үнэндээ, аав ээж хоёр өөрсдөө "ГОЁ" байх гэж, бас аавын найзуудад "ГОЁ" харагдах гэж л явж байгаа юм шиг надад санагдсан. Тэрнээс биш миний дуртай байгаа эсэх огт хамаагүй.

Би: Чаддаг юм бол намайг аваад яваарай
Ээж: Улиг болсон миний сул талыг хэлдэг уншлагаа ахиад л хэлэв.
Би: Би үргэлж та хоёрын үгийг сонсож явах албагүй шдээ !?!
Ээж: Чиний сэтгэж эрүүл биш байна. Сэтгэцийн өвчинтэй болчихож шар хаданд хэвт!
Би: Таны үгээр байхаар би эрүүл болоод, таны үгэнд орохгүй болохоор би сэтгэцийн өвчинтэй болчихсон уу ?
Ээж: . . .

Эцэст нь яг одоо би буулт хийхээр шийдэх гэж байна. Ахин нэг удаа "сайн хүүдийн" багаа зүүчихээд цаг нь болохоор эргэж харалгүй явъя даа. Би "сайн хүүхэд" гэсэн хоосон нэрний төлөө амьдралын ихэнх хугацаагаа зарцуулсан. Гэхдээ одоо өөрийнхээ замыг сонгох цаг ирсэн. Тэгэхгүй л бол "би" цаашид оршин тогтнохгүй "сайн хүн" гэсэн хоосон нэрэн доор насаараа бусдынхаар амьдрах болно. Намайг муу бусад хүмүүс муу гэсэн ч хамаагүй би өөрийнхээ хүссэн замаар, өөрийнхээ хүссэнээр амьдарч байвал бусад намайг юу гэх надада хамаагүй болж би аз хүссэнээрээ амьдарсан аз жаргалдаа бүх анхаарлаа хандуулах болно. (Энэ нь намайг худал ярьж, хулгай хийнэ гэсэн үг биш зүгээр л өөрийнхээ замыг сонгоно гэсэн үг)

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jul.27.17 5:26 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Тэргэл сартай тогтуун шөнө Говь-Алтайн ойролцоо манай аялалын гурван машин бууддаллав. Манай Монголын газрын тогтоц нь баруун тийшээ явах тусам уулархаг болж байв. Улам өндөр уулс олширох, цаг агаар сэрүүсэхийг мэдрэх нэг төрлийн таашаалыг надад өгч байлаа. Майхнаа бариад, оройн хоолоо идсэний дараа шөнө болчихов. Энд шөнийн үзэмж үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэргэл саран дор цэлийх уудам хөх тэнгэрт бага зэрэг үүлэрхэг, үүлний цаана ододтой, доошлоод хаашаа л харна уул, тал. . . Илүү өндөрлөг газар байх тусам шөнийн одот тэнгэр улам үзэсгэлэнтэй болдог нь хууль байж. Энэ үзэмжийг үзээд л аялалд явсандаа харамсахаа болив. Дээрх байгаль, үзэсгэлэнт үзэмж дээр намуун сэвшээ салхи нэмэгдэн тэд бүгд нийлээд надаас өнгөрсөнд болсон бүх муу муухай бүхнийг асгаж оронд нь өөрсдийнхээ сайн, сайхныг шингээж байгаа юм шиг мэдрэмж төрүүлснийг нуух юун.

_________________
No artist tolerates reality


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited