#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.18 2:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 102 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Nov.04.15 3:14 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2961
Location: Холын хоооллл
Эднийхийг чинь улирлын эхнээс л баллаж тавих юм болов уу гэж бодсон чинь 4 дараалаад хожигдчихдог гэж байна шд.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Nov.04.15 6:04 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Дэвис яачаа вээ?


Top
   
PostPosted: Nov.09.15 5:04 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
0-6 lol

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Nov.10.15 11:16 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хамгаалалт хог байнөө угаасаа, Ашик, Пондекстер 2 байхгүй болохоор хамгаалалт сулрах нь аргагүй.... уул нь болдог бол АД-г төв дээр, Райн Андерсоныг ПФ дээр, Алонзо Жийг СФ др, Эрик Гордоны оронд Тони Даглас, Жру Холидеи 2-ыг гараанд гаргаад тоглоод үзвэл арай дээр байх юм шиг санагдаад байгаан уул нь...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.11.15 6:15 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Пондэкстэр, Ашик, Эванс, Перкинс гэх мэт 5,6 тоглогч гэмтэлтэй байгаатай холбогдуулан хэдий багийн бүрэлдэхүүн 15 тоглогч болсон ч гэсэн ахин 1 тоглогч нэмэх хүсэлтээ НБА-д тавьсаны дагуу, НБА зөвшөөрсөн байна, энэ боломжоо ашиглаад өнгөрсөн жилийг Пеликансын өмсгөлтэй үдсэн Жиммер Фредете-ийг багтаа нэгтгэхээр болсон байна... гэхдээ түүний гэрээ баталгаагүй бөгөөд, Пеликансын гэмтэлтэй тоглогчид эргэж орж ирсэн тохиолдолд Фредеттийг дахин хасах магадлалтай эсвэл өөр 1 тоглогчийг хасах боломжтой юм байна... шуумаар бол 1 бол Фредетт 1 бол Перкинс, аль нэгийг нь л хасах бололтой...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.16.15 1:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Өнөөдөр Никст хожигдсоноор 1-9 боллоо доо. Сэргэлт авахгүй бол АД хайран нэг жил болох гээд байна шүү

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Nov.16.15 1:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2017
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Nov.18.15 12:18 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
AD мөрөө гэмтээгээд гарлаа. Яана даа

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Nov.24.15 6:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Райн Андерсон сайн тоглоод багтаа хувь нэмрээ оруулаад аятайхан байх чинь... энэ муу Гордон гэж үнэтэй өмхий туучийг зайлуулвал таарна, ямар ч хэрэггүй таавчиг, хамгаалалт байхгүй, тэгээд дээрээс нь довтолгоо нь ч сайн болохгүй.... Холидеи бас гэмтэл бэртэл нь сайн эдгээгүй байгаамуу яасын, нэг л олигтой тоглож өгдөггүйдээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.08.15 1:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хөөрхий Жиммерыг уул нь улирал дуустал байлгахаар гэрээ хийсэн ч гэсэн, нээх удалгүй буцаагаад багаас жийчихэж... уул нь мань хүн Д-лигийн драфтад 2-оор ямар багт ч билээ сонгогдоод, 48 оноо аваад уураа гаргаад байсан, НБА-д даанч нэг л болж өгөхгүймдаа... мань хүнийг болдог бол Филад оруулчих юм сан, тэртэй тэргүй, болохгүй байгаа багт жаахан нэмэр болж байвал, бас тэр Антони Бэннэт гэж бүх цаг үеийн хамгийн муу драфтын 1-р сонголтыг бас Фила руу явуулчихвал ч, тэнд арай л дээр баг бүрдээд, арай л дээр амжилт үзүүлэхгүй юу....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.08.15 11:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7792
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
anthony bennet-g yur n yaagaad cavs 1-r avj bsin bol

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Dec.09.15 10:32 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
2013 оны драфт өөрөө НБА-гийн түүхэн дэх хамгийн сул драфтуудын нэг гэдгийг драфт болохоос өмнө л мэргэжилтнүүд тогтоочихсон байж, энэ драфтаас бүх одод хэмжээний тоглогч гарахгүй, гарлаа гэхэд маш их хугацаа орно этр гээд дүгнэсэн юм байна.... уул нь Кавс Виктор Оладипог авах ёстой байсан ч гэсэн, өмнөх улиралд нь 3-аар сонгосон Дион Вэйтэрс байсан болохоор, мань хүнийг цаашид сайжирна, тийм болохоор шавар хаах хүн хэрэггүй гэж үзэж л дээ... уул нь бол Оладипо маш аятайхан сонголт болж болохоор байсан юм байна, яагаад гэвэл хамгаалалтандаа тун сайн, Индианагийн их сургуулийг Тайлор Зэллэрийн хамтаар, багийн хамгаалалтын ачаар чирч явсан юм байна... гэхдээ байрлал дээр нь Вэйтэрс байсан болохоор, төвд эсвэл будагтай талбайд тоглох хүн хэрэгтэй байсан юм байна... төвд нь Варежао байсан, ядаж байхад өмнөх улиралд нь 14,1 оноо дунджилж кареерынхаа хамгийн сайн улиралыг үдсэн болохоор Варежао байгаа юм чин төвийн тоглогч нээх шаардлагагүй гэж үзээд Ноел, Алекс Лен 2ыг сонгоогүй юм байна, тэрнээс гадна энэ 2 тоглогч 2уулаа гэмтэлтэй, ялангуяа Ноел тухайн үедээ коллежийн хамгийн шилдэг хамгаалалттай тоглогч гэж байсан ч, АСЛ-ын шөрмөсөө тасалсан нь өөрийг нь мартагдуулахад хүргэсэн юм байна... үүний дараа Отто Портер болон Бен Мклеморег сонгож болох байтал мань 2 нөхөр коллежийн хасагдах шатны тоглолтуудад тун хариуцлагагүй тоглож, тус тусын багуудаа хөөдсөн нь драфтын но.1 гэдэг ярианаас шууд хасагдсан юм байна...
харин Беннетийн хувьд гэвэл 6 фүүт 7 инч өндөртэй ч 7 фүүт 1 инч урт гартай, тоглолтын хэв маяг нь нэгэн цагт Чарлотте Хорнетс, Нью-Ёрк Никсд мандаж явсан Ларри Жонсонтой тун төстэй, будагтай талбайд сайн тоглодог, ялангуяа Коллежийн будагтай талбайн хамгаалагчдад хар дарсан зүүд болсон хурд хүчтэй, бас муугүй 3-аас шидчихдэг, хамгаалалт бас тийм ч муу биш энээ тэрээ гэсэн шалтгаанаар дээгүүр сонгогдох боломжтой болж л дээ... гэхдээ мань эрийг 1-ээр сонгогдчих юм гэж хэн ч бодоогүй юм байж, бүгд л түүнийг 8-аар сонгогдвол дээдийн заяа, эхний 10-т ер нь багтахгүй биздээ энээ тэрээ гэж байсан юм байна... тэгтэл Ларри Жонсон шиг нөхөр байхаар нь энийг ер нь сонгочуул бид хурдан хугацаанд багаа өөд нь татчих юм бишүү гэж эндүүрч л дээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.26.16 8:07 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
холбогч Тим Фражиерийг 2 жилийн 4,1 сая ногооны гэрээний сунгалтаар үлдээхээр болсон байна.... мөн нэгэн цагт Хьюстон Рокетсд хальт мандаж явсан Тэрэнс Жонесыг ахмад тоглогчийн хамгийн бага цалингаар буюу 1,14 сая ногооны цалинтай гэрээгээр ирүүлэхээр болжээ... Тэрэнс Жонес 2012 онд Антони Дэвистэй хамт Кэнтакигийн их сургуульд хамт тоглож, аварга болж байсан юм байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.27.16 12:45 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.14.14 10:07 am
Posts: 381
evans holiday 2 ene jil neg bertchihguihen shig baigaasai daa. jones ingej sugarah gej dee,,, uul ni zaluu shtee,,, evans nodnin olon huni fantasy alsan daa


Top
   
PostPosted: Sep.16.16 4:10 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
өнгөрсөн улиралыг Клипперс болон Мемфист үдсэн Ланс Стефенсоныг Пеликанс багтаа элсүүлжээ.... хэдий Мемфист очсоноосоо хойш Индианад тоглож байсан шиг тоглолтоо үзүүлж сайн тоглож байсан ч түүнийг өдий болтол тоох баг байсангүй бололтой, Индианатай холбогдож байсан ч, Индиана түүнийг сонирхоогүй юм шиг байна.
Гэхдээ Лансын байдал ингээд тогтвортой болсон юм биш, түүний гэрээ баталгаагүй тул хэрвээ баг нь хүсвэл түүнийг явуулж болно, тэглээ ч Пеликансын хувьд 15 тоглогч нь аль хэдийн бүрдчихсэн байгаа, яахав багийн үндсэн холбогч Жру Холидеи хорт хавдартай эхнэрээ асрах үүднээс түр чөлөө авсан байгаа, дор хаяж улирлын тал хүртэл буюу бүх оддын тэмцээн болтол ирэхгүй, тийм болохоор Ланс тэр хүртэл өөрийгөө энэ багт хэрэгтэй хүн гэдгээ баталж чадвал түүнийг үлдээгээд өөр тоглогчийг явуулах байх.... гэхдээ Пеликансын хувьд нэг асуудал байгаа нь тун олон хамгаалагчид байна, Holiday, Frazier, Galloway, Hield, E. Moore, S. Dawson, T. Evans, Лансыг нэмээд 8, багийн талаас илүү нь хамгаалагчид болчихоор бас хэцүү л юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.07.16 5:44 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Антони Дэвис хичнээн мангасдаад, хичнээн ихээр хичээгээд ч хэрэг алга.... уул нь бүрэлдэхүүн бол тийм ч муу биш байгаан шд, өнгөрсөн жилийнхээс жаахан суларсан байж магадгүй, гэхдээ л арай 1 ч хожил авч чадахгүй байхаар хэмжээний ч арай бишээ.... Жентри энэ янзаараа нээх удахгүй байх, залуусыг гоё зохицуулаад сайн тоглуулж чадахгүй байна.... уул нь ДАнтонигийн системээр явбал сайн үзэхээр санагдаад байгаан, Жентри ДАнтонигийн туслах дасгалжуулагч байсан хүн ДАнтонигийн системийг уул нь турших гээл оролдоол байгаан даанч болж өгдөггүйээ....
яджийхад Дэвист ганц гайгүй хань болжийсон Ланс гэмтээд 2 долоо хоног байхгүй боловоо хөөрхий....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.08.16 10:15 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11699
Location: universe
ghostface wrote:
Антони Дэвис хичнээн мангасдаад, хичнээн ихээр хичээгээд ч хэрэг алга.... уул нь бүрэлдэхүүн бол тийм ч муу биш байгаан шд, өнгөрсөн жилийнхээс жаахан суларсан байж магадгүй, гэхдээ л арай 1 ч хожил авч чадахгүй байхаар хэмжээний ч арай бишээ.... Жентри энэ янзаараа нээх удахгүй байх, залуусыг гоё зохицуулаад сайн тоглуулж чадахгүй байна.... уул нь ДАнтонигийн системээр явбал сайн үзэхээр санагдаад байгаан, Жентри ДАнтонигийн туслах дасгалжуулагч байсан хүн ДАнтонигийн системийг уул нь турших гээл оролдоол байгаан даанч болж өгдөггүйээ....
яджийхад Дэвист ганц гайгүй хань болжийсон Ланс гэмтээд 2 долоо хоног байхгүй боловоо хөөрхий....


Уг нь хожчих боломжтой 2 тоглолт дээр өөрөө сайн тоглоогүй . Уг нь Дэвис хувийн чадварын хувьд одооны Леброноос дутаад байх юм байхгүй дээ .Залуу тоглогч болохоох туршлага , лидерын чанар дутагдаж байна

_________________
i am no1


Top
   
PostPosted: Feb.20.17 4:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
энэ удаагийн бүх оддын тоглолт яахавдээ л нэлээд уйтгартай талдаа л боллоо, АД маань чичирсэн ч гэхэд хаашаа юм, чичрээгүй гэхэд ч хаашаа юм, ямар ч байсан 52 оноо авч бүх оддын тоглолтын рекордыг тогтоон МВП боллоо, ямар ч байсан Вестбрүүк шиг улайм цайм чичирсэнгүй....



Энэ хооронд харин нэг сонирхолтой солилцоо болоод амжиж, Кэнтакигийн залуусыг цуглуулах ажил явагдаад байна уу гүй юу....

- Сакраменто Кингз: Бадди Хиелд, Тайрик Эванс, Лангстон Галловэй, 2017 оны драфтын эхний тойргийн эрх, ирээдүйн драфтын 2-р тойргийн эрхийг авахаар болсон бол

- Нью-Орлеанс Пеликанс: Демаркус Казинс, Омри Каспи нарыг авахаар болжээ....

Нью-Орлеанс Пеликансын бүрэлдэхүүн харин одоо гоё болчихлоо, хамгийн гол нь сайн тоглуулж чаддаг л байгаадаа...
Тайрик буцаад өөрийнхөө мандан сэргэж байсан багтаа очлоо, буцаад мандан сэргэж чадахнуу гүй юу....
Сакраменто одоо Бадди Хиелдийг 2 хамгаалагчтай хамт авсан юм чинь Бен Мкламорег явуулсан нь дээр байхдаа.... харин хаашаа хэнээр сольж авах бол....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.21.17 4:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Эднийх хүн аллаа бурхан минь


Top
   
PostPosted: Feb.22.17 11:16 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4781
Location: www.maf.mn
Найруулаад тоглуулж чадвал зовоох байх өө, чадахгүй детройт шиг хэвтжаах юм биш байгаа

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Feb.23.17 11:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2961
Location: Холын хоооллл
Плэйоффт 8-аар ороод ирээсэй. Тэгээд ГСВ-той таарвал...

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jan.29.18 1:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

яг гоё болж иржийтэл Коузинс Ахилийн шөрмөсөө тасалж улиралаа дуусгаваа хөөрхий.... тэгсэн ч гэсэн дөнгөж 27 настай, энэ лигийн хамгийн шилдэг том залуучуудын нэг тул энэ зун гэмтэлтэй байсан ч хамаагүй макс гэрээний санал авах байх.... гэмтсэн болохоор солилцооны цонхноос нэр нь автоматаар хасагдлаа, тэгэхээс биш ч Кавс авчих гээл зүтгээл байсан шүү... энэ зун харин хаашаа явах юм байгаан, Пеликанс-д үлдэх магадлал 50%-тай л гэж бодож байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.01.18 2:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

нэгэн цагт Нью-Орлеанс Пеликанс багийг Нью-Орлеанс Хорнетс гэдэг байхад нь 4 улиралыг хамт үдсэн ахмад тоглогч Rasual Butler өчигдөр эхнэр Leah LaBelle-гийн хамт явж байгаад Studio City, California-д зам тээврийн осолд орж нас баржээ....
14 улиралыг НБА-д өнгөрүүлсэн тэрээр Миами Хийт, Нью-Орлеанс Хорнетс, Лос Анжелес Клипперс, Чикаго Буллс, Торонто Рапторс, Индиана Пэйсэрс, Вашингтон Визардс болон хамгийн сүүлд Сан-Антонио Спүрс багуудад тоглож байсан ба хамгийн удаан тогтсон баг нь Нью-Орлеанс Хорнетс багт 4 улиралыг өнгөрөөж байжээ...
НБА даяараа түүний үхэлд харуусаж байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.02.18 1:32 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
удаан хугацаанд Пеликансын шүдний өвчин болоод байсан Омер Ашикийг Буллсын Николо Миротичоор сольж авчиржээ:

"Никола Миротич Нью Орлеанс Пэликанст"

Буллс: Омар Ашик, Тони Аллен, Жамийр Нэлсон, 2018 оны драфтын 1-р тойргийн эрх

Пэликанс: Никола Миротич, 2018 оны драфтын 2-р тойргийн эрх

уул нь Ашик ч Буллсд байхдаа ганган байсан даа, тэрний дараа Рокетсд ч гэсэн дажгүй байсан.... даанч тоглолтын хэмнэл аягүй хурдтай, өөрчлөгдөөд ирсэн чинь мань хүний хэрэг байхгүй болсон л доо.... Буллс Тони Аллен, Жамийр Нелсон 2-ыг шууд багаасаа хасах юм байна... хөөрхий муу Нелсон насны бөгсөнд ингэж энд тэндхийн баг руу жийгдэж явах гэж....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 102 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited