zolushka_717 wrote:
Mmiracle тэхх төстэй юм шиг блээ. Ер нь ази хэл илүү уран яруу байдаг юм шиг санагддийн. Миний л бодол шүү. Сэтгэх арга барил нь хэлэндээ шингэчихсэн ч юм шиг. Жишээ нь англи хэлнээс орчуулсан ном хятад хэлнээс орчуулсан ном уншихад эрс ялгаатай сэтгэгдэл төрдөг. Хятад ном уншихаар өөрийн эрхгүй нэг тийм шүлэглэсэн ч юм шиг уянгалсан ч юм шиг хэмнэлд орчихдог. Барууныхан үйл явдлыг яаж сонирхолтой болгох тал дээр илүү их анхаардаг юм шиг. Баатрынхаа сэтгэл мэдрэмжийг үйл хөдлөлөөр нь илэрхийлж бичдэг. Яг дотоод сэтгэл рүү нь өнгийгөөд алган дээр гаргаад тавьчихсан юм шиг бичихгүй гадна талаас нь л дүрслээд байна дүрслээд байна. Нэг л хуурай. Үг нь цөөн, тийм ч болохоор монгол хэл рүү буулгахад нэг үг нь өчнөөн олон утгатай болчихно. Ази хэл үгийн баялаг ихтэй, сурахад хэцүү ч нэг сайхан сурчихаад орчуулга хийвэл үг үгэнд нь дүйх үг шууд толгойд буухаар. Гэхдээ нөгөө "чинийх долоо, минийх долоохон" гэдэг шиг хэлэндээ тааруухан дөнгөж сурч яваан болохоор найруулгаа хийж чадахгүй тийм бодол төрсөн ч байж магадгүй. Тэгээд ч би ямар бүх номыг уншиж үзсэн биш, бүх хэлийг сурчихсан биш. Мэдэхгүй чадахгүй болохоороо л олон долоон юм гоншигонож бхгүй юу дөө.
@Opposite LN яаж ч бодсон гоё. KnK-н анимэ миний сэтгэлд ерөөсөө хүрээгүй. Эхний 3 ангийг үзээд л больсон. Зохиолоосоо нэлээд их detail хасчихсан, бас номыг нь уншихад төрдөг тэр түгшүүр ерөөсөө мэдрэгддэггүй. Одоо бас нэг LN хараандаа авчихсан бгаа. Энийгээ дуусгаад орчуулдаг ч юм уу гэж бодоол бна. Гоё LN уншихаараа надад хэлээрэй.
anime bolson ihenh LNiig goe gedeg ym bnalee, Spice and Wolf-n LN bas goe sanagdsan