#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 9:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Jun.11.16 1:09 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван есдүгээр бүлэг

Энтони Демарко "мана" чадалтай хүн юм байна. Түүнээс бие сэтгэлийг нь төөнөсөн эрчим хүчний долгион цацран байгааг Джад барин тавин мэдэрч байлаа. Анна манай нөхөр цэвэрхэн сайхан эр гэж хэлсэн нь хэтрүүлэг биш байжээ.
Энтони Демарко өөгүй шулуухан хамартай, тас хар нүдтэй, санчгаасаа бууралдаж яваа хар хүрэн үстэй, ром маягийн сонгодог царайтай хүн юм. Нуруу өндөр гоолиг, бие чилгэр сайхан, нас дөч гарч яваа энэ эр ойн араатан шиг сэвэлзсэн хөнгөн алхаа гишгээтэй ажээ.
- Доктор та юу балгамаар байна? гэж Демарко уянгалаг дуугаар асуув.
Джад өмнөө зогсох эрд илбэдүүлсэн юм шиг ширтэн толгой сэгсрэв. Энэ хүнийг хараад хэн ч гэсэн эрхэм зочноо баярын царайгаар угтаж буй эв эрүүл, эелдэг найртай гэрийн эзэн байна гэж андгайлах биз. Тэд сайн модоор засаж янзалсан номын сангийн том өрөөнд байж байлаа. Джад Стивенсон, Энтони Демарко, мөрдөгч Анжели, докторын байранд очиж түүнийг алах гэсэн ах дүү Рокки, Ник нар Джад хэний эсрэг тэмцэж байснаа одоо мэдлээ. "тэмцэж байсан" гэдэг үг үнэн байдал нийцвэл тэр юм. Джад өөрөө Анжелид утасдан ирж авахыг хүсээд, өөрөө урхинд оржээ! Анжели түүнийг яргын газар авчирсан урвагч юм байна.
Энтони Демарко докторыг үнэнээсээ сонирхсон байдалтай ажиглан харж,
- Би таны тухай их сонссон гэхэд нь Джад дуугүй өнгөрөв.
- Таныг тийм ч ерийн биш аргаар нааш авчирсныг минь уучилна уу. Танаас хэдэн юм асуух, гэсэн юм гэж Демарког хэлээд инээмсэглэхэд одоо юу асуух гэж байгааг нь Джад тааж мэдээд, юу гэж хариулахаа тэчъядан бодов.
- Доктор Стивенс та манай эхнэртэй юун тухай ярьдаг байсан бэ?
- Танай эхнэртэй юу? Би танай эхнэрийг танихгүй гэх Джадын дууны өнгөнд гайхсан байдал ил сонстов. Демарко зэмлэнгүй толгой сэгсрээд,
- Сүүлийн нэг cap долоо хоногт хоёр удаа танд үзүүлдэг байсан гэхэд нь Джад хөмсөг зангидан,
- Манай өвчтөнүүдийн дотор Демарко овогтой хүн байхгүй гэсэнд Демарко учрыг ойлгосон байдалтай толгой дохиод,
- Тийм байж болох юм. Жишээ нь бүсгүй үеийн нэр овгоо Анна Блейк гэдэг.
- Анна Блейк ий? гэж Джад үнэнээсээ гайхсан юм шиг лавлав.
Ах дүү хоёр ойртож ирэхэд,
- Хүлээ! хэмээн Демарко зандраад Джад тийш эргэхдээ эелдэг найртай байдал нь ор мөргүй арилж,
- Доктор та надаар тоглох санаа байгаа бол зүгээр өнгөрөөхгүй шүү, сайхан мэдээрэй гэв.
Джад түүний нүдийг эгцлэн хараад тоглоомгүй хэлж байгааг нь ойлгов. Джадын амь дээсэн дөрөөн дээр дэн дун болжээ.
- Та дураараа бологтун. Энэ мөчийг хүртэл би Анна Блейкийг таны эхнэр гэж мэдэхгүй байсан гэж Джад зэвүүцэн дуугарав. Анжели хажуунаас,
- Энэ үнэн байж болох юм. Энэ хүн ... гэсэнд Демарко эс хайхран,
- Та манай эхнэртэй юун тухай ярьдаг байсан бэ? гэж дахин асуув.
Ингээд оньсого тайлагдлаа. Джад энэ байшингийн дээвэр дээрх хүрэл хэрмийг хармагц хамаг учрыг ойлгосон юм. Аллагыг бэлтгэхэд Анна оролцоогүй юм байна. Анна Джадын нэг адил хохирогч юмсанж. Анна хөгжин мандаж байгаа барилгын компанийн эзэнтэй суухдаа жинхэнэ хэрэг дээрээ хэн болохыг нь мэдсэнгүй. Дараа нь нэгэн үе эр нөхрөө аймшигт хар муухай хэрэг хийдэг юм байна гэж ажиг сэжиг авчээ. Анна сэтгэлээ уудлан ярьчихмаар ойр дотнын хүн байхгүй болохоор огт танихгүй хүнд хамаг байдлаа дэлгэхээр шийдэж, сэтгэл зүйч эмчээс тусламж эрсэн байна. Джадын ажлын өрөөнд очсон хойно эр нөхөртөө өгсөн ам өчгөө санаад өөрийн сэтгэлийг зовоож буй зүйлийг ярьж чадсангүй.
- Чухамдаа юу ч яриагүй. Танай эхнэр өөрийн зовлон бэрхшээлийг ярихаас татгалзсан гэж Джад жигд тайван дуугаар хариулав.
- Та илүү чухал юм бодож олбол дээр хэмээн Демарко хэлээд хар нүдээрээ докторыг цоргив.
Энэ хүн эхнэрээ, "Коза Нострагийн" толгойлогчийн эхнэрээ сэтгэл зүйч эмчид очдог болсныг мэдээд яасан их айгаа бол?! Демарко Аннагийн эмчтэй ярьсан зүйлийн бичлэгийн олж авахын тулд хүн алж эхэлснийг гайхах явдалгүй.
- Танай эхнэр өөрийн сэтгэлийг зовоож байгаа зүйлийн тухай ярихыг татгалзсан гэдгийг дахин хэлье.
- Манай эхнэр таны ажлын өрөөнд хэдий хэрийн цаг өнгөрөөснийг би нарийн мэднэ. Эхнэр юу ярьсан бэ? Миний хэн болохыг хэлсэн үү?
- Таныг барилгын компанийн эзэн гэж хэлсэн. Өөр юмгүй.
Демарко өөдөөс нь анхааралтай ширтсээр байв. Джад духан дээгүүрээ хөлс бурзайж байгааг мэдэрлээ. Демарко үргэлжлүүлэн,
- Би сэтгэл зүйн тухай уншсан, доктор оо. Өвчтөн . нар сэтгэлдээ байгаа бүхнийг ярьдаг юм билээ гэв.
- Энэ бол эмчилгээний нэг хэсэг нь. Чухам тийм болохоор миссис Анна Блейк буюу миссис Демаркогийн тухайд би урагш ахиж чадаагүй. Түүнд миний туслалцаа хэрэггүй гэдгийг хэлэх бодолтой байсан.
- Тэгээд хэлсэн үү?
- Хэлэх шаардлагагүй болсон. Анна Европ орно гэж баасан гаригт хэлсэн.
- Анна явахаа больсон. Надтай хам Европ орохыг хүсэхгүй байна. Яагаадыг та мэдэх үү? гэхэд нь Джад гайхаж,
- Мэдэхгүй гэв.
- Доктор танаас болоод.
- Ойлгохгүй байна.
- Та ойлгож байгаа л даа. Анна бид хоёр урьд шөнө удаан ярилаа. Анна надтай сууснаа алдаа болсон гэж үздэг юм байна. Надтай зовж байгаа гэнэ. Тэгээд тан дээр очих юм гэнэ гээд Демаркогийн дуу намсан ховсдох гэж байгаа юм шиг шивнэж,
- Тийм болохоор таны ажлын өрөөнд та хоёр хоёулхнаа үлдэж, Анна таны буйдан орон дээр хэвтэж байхад юу болдог байсныг та бүгдийг нь ярьж өгөх ёстой!
Анна Джадад элэгтэй байсан юм гэж үү? Джадын сэтгэл хөдлөн цээж нь оволзов. Оволзлоо гээд одоо яалтай ч билээ?
Демарко хариу хэлэхийг хүлээн ширтсээр,
- Юу ч болдоггүй байсан. Та сэтгэл зүйн үндсийг мэддэг юм бол өвчтөн эмэгтэй бүрийн сэтгэл хөдлөл яаж хувирдгийг мэдэх ёстой. Ямар нэгэн үед өвчтөн эмэгтэй эмчилж буй эмчдээ дурлажээ гэж боддог. Энэ бодол нь түргэн өнгөрдөг юм гэж Джад хэлээд Демаркогийн өөдөөс нүд дальдралгүй харж,
- Та яагаад Аннаг надтай уулзахаар очдог гэж бодсон юм бэ? гэв.
Демарко бичгийн ширээний дэргэд очиж, Хоёр талдаа иртэй чинжаал маягаар хийсэн цаас зүсдэг хутга авчрав.
- Таны ажлаа хийдэг байшинд Аннаг орж явахыг манай нэг хүн харсан байна. Тэнд хүүхдийн эмч үздэг
болохоор эхнэр маань намайг баярлуулах гэж байгаа юм болов уу гэж манай тэр хүн бодсон гэнэ. Тэгээд дагасаар танай өрөөнд хүрчээ. . . Энэ нь гайхмаар сонин юм байсныг эргэлзэх явдалгүй. Энтони Демаркогийн эхнэр сэтгэл мэдрэлийн эмчид очиж, миний амин хувийн ажил хэргийн тухай ярьдаг байна шүү!
- Юу ч яриагүй гэж танд. . .
- Доны зөвлөгөөн хуралдуулсан юм. Тэд аливаа урвагчийг алдгийн адил намайг эхнэрээ алах хэрэгтэй. гэсэн юм ... гэж Демарко зөөлөн дуугаар хэлээд торонд орсон аюултай араатан адил өрөөн дотуур хойш урагш холхиж,
- Тэд нар энгийн нэг тариачинд тушааж байгаа юм шиг надад тушааж чадахгүй. Би бол мафийн удирдагч Демарко. Би Аннаг миний амин хувийн ажил хэргийн тухай хүнтэй ярилцсан байвал ярилцсан хүнийг нь ална гэж хэлсэн. Энэ хоёр гараараа! гээд хоёр гараа урагш сунгаж,
- Тэр хүн нь доктор та! гэлээ.
- Та буруу юм хийх гэж байна. ..
- Үгүй. Хэн буруу юм хийсэн гээч? Анна гэж Демарко хэлээд Джадыг хөлөөс толгой хүртэл шинжин харж,
- Анна яахлаараа таныг надаас илүү гэж боддог байна вэ? гэж асуух дууны нь өнгөнд үнэнээсээ гайхсан аяс сонсогдоход ах дүү хоёр нэг нь “хи-хи” гэж инээд алдав. Демарко үргэлжлүүлэн,
- Та юу ч биш. Та өдөр бүр ажлынхаа өрөөнд очиж хэдэн мөнгө олдог өчүүхэн доорд амьтан. Хэдийг олдог вэ? жилд гучин мянга уу, тавин мянга уу? Зуун мянга уу? би долоо хоногийн дотор үүнээс илүүг олно ... гээд сэтгэл нь хямарсан Демаркогийн баг улам хурдан хууран унаж, үг яриа нь тасалдангуй огцом ширүүн болж, цэвэрхэн царай нь мурийгаад ирэв. Анна бол Демаркогийн ихэмсэг намба төрхтэй өнгөн талыг хардаг байжээ. Джад бол хүн алаад л, алаад л байхын дон туссан жинхэнэ нүүр нь ил гарахыг харж байв.
- Энэ жаахан охин та хоёр бие биеэ олжээ! гэхэд
нь,
- Тийм биш гэж Джад үг сөрсөнд Демаркогийн нүд гялалзан,
- Тэгвэл та Аннаг хүний чинээ боддоггүй юм уу?
гэв.
- Танд хэлсэн шүү дээ. Анна бол жирийн нэг өвчтөн гэж.
- О кэй. Үүнийг чи өөрөө түүнд хэлээрэй.
- Юу гэж хэлэх юм бэ?
- Чи түүнийг нулимж орхино гэж. Аннаг нааш нь явуулъя. Чи түүнтэй хоёулхнаа яриарай.
Джадын зүрх булгилав. Өөрийгөө Аннатай хамт аврах боломж өгөх нь юм уу? Демарког гар зангахад Джадаас бусад нь номын сангийн өрөөнөөс гарав. Демарко инээмсэглэж, нүүрээ дахин багаар халхлав.
- Анна юу ч мэдээгүй байгаа цагт амьд мэнд байх болно. Та түүнийг надтай хамт Европ орох хэрэгтэй гэж ятгаж үнэмшүүл.
Джадын ам заваараад ирэв. Демаркогийн нүдэнд дийлж гарсны оч гялсхийлээ. Яагаад тэгснийг. Джад мэдэж байна. Джад эсрэг этгээдээ дутуу үнэлж, гайтай алдаа хийжээ.
Демарко шатар тоглодоггүй ч гэсэн түүний гарт Джадыг ямар ч арчаагүй байдалд оруулсан нэг хүү бий. Тэр нь Анна. Джад юу хийлээ ч гэсэн Аннад аюултай байх болно. Аннаг Европ ор гэж ятган үгэндээ оруулсан ч байдал өөрчлөгдөхгүй. Демарко Аннаг амьд үлдээхгүй. Үүнийг Коза Ностра зөвшөөрөхгүй. Европт очоод Аннад "санамсаргүй гай" тохиолдсон болгоно. Джад Аннаг битгий яв хэмээн зөвлөвөл Джадад юу тохиолдохыг мэдээд хажуунаас туслахыг оролдож, мөн амь үрэгдэнэ. Гарах зам байсангүй. Джад хоёр зовлонгий нь арай бага шигийг нь шилж болох төдий байв.


Top
   
PostPosted: Jun.11.16 1:10 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *
Джад, мөрдөгч Анжели хоёр хүрч ирэхийг Анна хоёрдугаар давхрын унтлагын өрөөний цонхоор харсан байжээ. Эхний мөчид Джад түүнийг энэ аймшигт байшингаас авч явахаар ирлээ хэмээн бодоод зүрх нь дэлсжээ. Тэгтэл Анжели буу гарган докторыг үүд рүү түлхэж байхыг харав.
Анна сүүлийн хоёр өдөр нөхрийнхөө тухай, хамаг үнэнийг олж мэджээ. Үүнээс өмнө гагцхүү битүүхэн сэжиглэхээс хэтрэхгүй, сэжиг нь хүн үнэмшмээргүй байсан учир үлдэн зайлуулахыг хичээдэг байлаа. Хэдэн сарын өмнө Анна театрт очоод хоёрдугаар үзэгдлийн дунд хэрд мал болтлоо согтсон гол баатар нь тайзан дээрээс унаж бэртсэн учир эрт ирснээс хамаг хэрэг эхэлсэн юм. Энтони манайд ажил хэргийн уулзалт болно гэхдээ Аннаг театраас эргэж ирэхээс өмнө дуусна гэж хэлсэн байжээ. Аннаг ирэхэд зөвлөгөөн дуусаагүй байлаа. Нөхөр нь Аннаг хараад, номын сангийн өрөөний үүдийг хааж амжихаас өмнө "Өнөөдрийн дотор үйлдвэрийг дайран довтолж тэр өөдгүй амьтдыг зүйл дуусгах хэрэгтэй" гэж хэн нэгэн нь хилэгнэн хашгирахыг Анна сонссон байжээ. Гэвч Анна нөхрийнхөө утга холбоогүй тайлбарыг үнэн байгаасай гэж хүсэхийн учир үнэмшээд өнгөрсөн байна. Хамт амьдарсан хугацаанд нөхөр нь энхрий ялдам, халамжтай сайн хүн шиг л байлаа. Заримдаа цочмог уурласан ч тэр даруй биеэ барьдаг байв.
Театраас эрт ирсний дараа будилаан гарснаас хойш хоёр долоо хоноод Анна нэг удаа утасны харилцуур аваад салаа утсаар Энтонийн ярьж байгааг сонссон байна "Өнөө шөнө Торонтогоос ачаа хүлээж авна. Харуул хамгаалалтыг эрхлэх хүн олоорой. Бидэнтэй холбоогүй хүн байх ёстой" гэж ярьж байв.
Аннагийн хамаг бие чичрэн харилцуурыг тавьжээ. "Ачаа хүлээж авна", "Харуул хамгаалалт" ... гэдэг бол эгзэгтэй үг. Гэхдээ ажил төрлийн гэмгүй үг ч байж болно. Анна Энтонигоос үйлдвэр худалдааны ажил төрлийн нь тухай асуугаад төмөр хана мөргөсөн мэт болов. Түүний өмнө урьд үл таних ууртай догшин хүн гарч ирээд хэрэгтэй хэрэггүй юманд хошуу амаа дүрэлгүй гэр орныхоо ажлыг эрхэлж бай гэж тушаажээ. Тийнхүү хоёул муудалцсан байна. Энтони маргааш нь Аннад очир эрдэнийн зүүлт бэлэглэж, уучлал гуйжээ.

Дахиад нэг сарын дараа Анна өглөөний дөрвөн цагт үүд тасхийн хаагдах чимээ сонсоод гэрийн дээл өмсөн доош буусанд номын сангийн өрөөнөөс чанга чанга ярих сонстов. Хаалгыг жаахан онгойлгон харвал Энтони өөр тав зургаан танихгүй хүнтэй хамт маргалдаж байлаа. Аннаг ирлээ хэмээн нөхөр нь уурлуузай гэж айгаад дээш гарч орондоо орж хэвтсэн байна. Маргааш өглөөний цайн дээр нөхрөөсөө хэр зэрэг сайхан унтсаныг асуусанд,
- Маш сайхан унтлаа. Оройн аравт унтаад нэг ч сэрээгүй гэжээ.
Одоо Аннаг олон эвгүй юм хүлээж байгааг ойлгов. Чухам ямар хэрэг явдал гарч ирэхийг мэдэхгүй байлаа. Юу вэ гэвэл нөхөр нь ямар нэг үл ойлгогдох шалтгаанаар худал хэлж байгаагаас өөр тодорхой мэдэх юм байсангүй. Энтони өглөөний дөрвөн цагт, тэр мөртөө харах царай нь гэмт хэрэгтэн гэмээр хүмүүстэй юу хийж байдаг байна вэ? Анна энэ тухай Энтонитой дахин ярих гэснээ айгаад чадсангүй. Ингэж айж байгаагаа хэнд ч ярих аргагүй байлаа.
Хэд хоногийн дараа хотын гаднах клубт үдийн хоол идэж байх үед хэн нэг нь сэтгэл зүйч Джад Стивенсийн нэрийг дурдаж, түүний авьяас чадлыг бахдан ярьжээ. Анна энэ нэрийг тогтоож аваад дараа долоо хоногт нь түүний ажлын өрөөнд очсон байна.
Джадтай анх уулзсан даруй Аннагийн амьдралд эргэлт гарав. Анна лут их усны эргүүлэгт татагдан орсон юм шиг байлаа. Анна бүр балмагдаж орхиод бараг юу ч ярьж чадалгүй эмчийн өрөөнөөс гарахдааа амьдралдаа анх дурласан жаал охин шиг санагдаж байв. Тэгээд энэ эмч дээр дахин ирэхгүй гэж шийдсэн боловч энэ явдал зөвхөн цаг уурын төөрөгдөл гэдгийг өөртөө батлахын тулд эргэж очсон байна. Хоёр дах удаа сэтгэл нь түрүүчийнхээсээ илүү хүчтэй хөдөллөө. Анна өөрийгөө бодитой сэтгэдэг тайван хүүхэн гэж бодож явсан чинь ухаангүй дурлачихсан байв. Анна өөрийн нөхөрт холбогдолтой асуудлыг Джадад ярих зүрх хүрээгүй учир тэр хоёр огт ондоо юм ярих болж, уулзах бүрдээ энэ их юм үзсэн ухаалаг хүнд сэтгэл улам татагдах болж байгаагаа мэдэв.
Энэ бол ашиггүй зүйл. Энтонигоос хэзээ ч салж чадахгүй гэдгийг Анна ухаарч байлаа. Анна өөрөө хүнтэй суугаад зургаахан сарын дараа ондоо хүнд дурлаж байдаг ямар хаашаа хүүхэн бэ?! Үгүй, Джадтай дахиад уулзахаа больё.
Дараа нь жигтэй хачин хэрэг явдал болж эхлэв. Кэрол Робертсыг алж, Джад өөрөө машинд дайруулж, бас "Таван-Од" компанийн хөргүүрээс цагдаа нар Моудигийн хүүрийг олох үед Джад тэнд байж байсныг сониноос олж уншжээ. Нэр нь танил юм шиг санагдав. Энтони ширээн дээр энэ компанийн албан бичгийн нүүр байсныг саналаа.
Аннагийн сэтгэл аймшигтай сэжиг төржээ. Энэ болж буй хэрэг явдалд өөрийн нөхрийг холбогдолтой гэхэд үнэмшмээргүй санагдах боловч ... Анна муухай хар дарж зүүдлээд сэрж чадахгүй байх шиг. Айдсаа Джадад ярих аргагүй. Энтонид энэ тухай ярихаас айгаад байлаа. Өөрийн сэжиг таамгийг үндэсгүй, Джад гэж хүн байдгийг Энтони ерөөсөө мэдэхгүй гэж Анна өөрийгөө ятгана.
Тэгтэл дөчин найман цагийн өмнө Энтоний унтлагын өрөөнд нь орж ирээд Джадад үзүүлдэг байсныг нь асууж эхэлжээ. Анна эхлээд хойноос нь тагнасанд жигшин зэвүүцсэнээ уур нь удалгүй айдас болж хувирав. Хилэгнэсэндээ мурийсан Энтонигийн царайг хараад нөхөр нь яахаас ч сийхгүй хүн юм байна гэж ойлголоо. Хүн алахаас ч буцахгүй хүн юм. . .
Тэгтэл Анна Джадад элэгтэй гэх байрын үг цухуйлгаж, засаж болшгүй алдаа хийжээ. Энтонигийн нүд нь харанхуйлан нүүр рүүгээ цохиулсан юм шиг толгой нь салгалсан. . .Одоо Джад энэ айлд ирээд байна. Энэ хүний амь насанд аюул учирчээ. Үүнд ганц Анна л буруутай.
Үүд онгойж, унтлагын өрөөнд Энтони орж ирээд Аннаг анхааралтай ширтэн байж,
- Тан дээр зочин ирсэн гэв.
Анна шар банзал, цамцтай, үсээ задгай тавьж царай нь зэвхий даагаад номын сангийн өрөөнд орж ирэв. Джад түүнийг ганцаар хүлээж байлаа.
- Доктор Стивенс таны амрыг эрье. Таныг энд байгаа гэж Энтони хэлсэн.
Джадад Аннатай хоёул нүдэнд үл үзэгдэх сонсогч олны өмнө оньсого таалцаж тоглох гэж байгаа юм шиг сэрэл сэтгэгдэл төрөв.Чухам юу болж байгааг Анна сайн ойлгож, өөрийгөө Джадын гарт тушаан ямарваа зөвлөгөөг нь дагахад бэлэн байгааг доктор сэтгэлийнхээ зөнгөөр мэдлээ. Аннагийн толгой дээрээс бууж ирсэн гай зовлонг Джад цаг уурын төдий хойшлуулж чадна. Аннаг Европт явахаас татгалзвал Демарко түүнийг энд алах нь гарцаагүй ... Джад хэлэх үгээ нарийн нягт
бодон хэсэг эргэлзэв. Өчүүхэн төдий алдаж эндвэл
Джадын машинд тавьсан бөмбөгтэй адил аминд аюултай болно.
- Миссис Демарко! Таныг Европ руу хамт явахаа больсонд нөхөр чинь их харамсаж байна ... гэсэнд Анна хэсэг дуугүй байгаад,
- Би их харамсаж байна гэв.
- Би ч бас. Таныг явах нь зүйтэй гэж бодож байна хэмээн Джад дуугаа чангаруулан өгүүлэв. Анна юу хэлэхийгээ Джадын нүднээс олж үзье гэсэн шиг эгцлэн ширтээд,
- Би татгалзвал яах вэ? Би зүгээр эндээс яваад өгвөл яах вэ? гэхэд нь Аннаг энэ байшингаас амьд
гарахгүй гэж мэдээд Джадын сэтгэл гэнэт өөрийн эрхгүй түгшиж,
- Та тэгж болохгүй. Миссис Демарко! Танай ийн толгойд таныг надад дурлажээ гэсэн эндүү бодол төрсөн юм байна гэсэнд Анна нэг юм хэлэхээр завдан ам ангайхад нь Джад үг хэлэх чөлөө өгөлгүй үргэлжлүүлэн,
- Энэ бол өвчтөн бүрийн дамжиж өнгөрдөг сэтгэл зүйн ердийн нэг шат юм гэдгийг би танай нөхөрт тайлбарласан гэв.
- Ойлголоо. Ерөөс тан дээр очдог минь дэмий болсон байх. Би өөрийн асуудал бэрхшээлийг өөрөө шийдэх гэж оролдоод үздэг байж хэмээн Анна аман хэлэх боловч өөрийн үйлдлээр Джадыг туйлын хүнд байдалд оруулснаа харамсаж байгаагаа нүднийхээ харцаар илэрхийлэн,
- Үүнийг би үргэлж боддог. Европт очиж амарвал надад тус болох магадгүй гэв.
Анна учрыг ойлгожээ. Джадын дотор онгойж санаа алдав. Харин Аннаг юу хүлээж байгааг яаж сэрэмжлэн сануулах вэ? Эсвэл бүгдийг мэдэж байгаа болов уу? Мэдэж байлаа ч гэсэн юу хийж чадах юм бэ? Анна ой модоор зугаалах дуртай гэж хэлж байсан ... Эндхийн бүх жимийг мэдэх байх. Хэрэв хоёул ... Джад дуугаа намсган,
- Анна ... гэж эхэлтэл ард нь,
- Ярьж дуусав уу? гэх сонсдов.
Джад огцом эргэж харвал номын санд Демарко түрүүлэн араас нь Анжели, ах дүү хоёр Виккаро нар дагалдан орж ирлээ. Анна нөхрийнхөө өөдөөсхарж,
- Дууссан.Намайг Европ орох хэрэгтэй гэж доктор Стивенс үзэж байна. Би зөвлөгөөг нь дагая гэсэнд Демарко инээмсэглээд,
- Танд найдаж болно гэж мэдэж байсан юм гэв. Демарко санасандаа хүрээд царай нь туяаран байх агаад өөрийн биед багтаж ядан давалгаалж буй галзуу их эрчим чадлыг хар нүгэл хилэнцээс хязгааргүй буянт үйлтэд шилжүүлэв үү гэж эндүүрмээр. Энэ эелдэг найртай инээмсэглэн буй ариун буянт Адонис мэт эр үнэн хэрэг дээрээ эрээгээ алдсан алуурчин шүү дээ гэдгийг Джад сайн ойлгож байв. Демарко, Анна тийш эргэн,
- Бид маргааш өглөө ниснэ, хонгор минь. Чи одоо дээш гарч, замд бэлтгэж байвал дээр юм биш үү? гэв.
Анна Джадыг энэ эрчүүдийн дунд орхих дургүй байгаа бололтой, докторын өөдөөс арга тасарсан байдалтай харав. Джад өөдөөс нь урам шагнан харлаа.
- Би ... За тэгье ... Баяртай, доктор Стивенс ээ гээд Аннаг гараа сарвайхад нь Джад түүний гарыг хүндэтгэлтэй барьж,
- Баяртай гэв.
Джад энэ удаа Аннатай эргэж уулзахгүйгээр салах ёс хийж байна гэж бодов. Ганц Аннатай ч биш дээ. Анна цааш эргэж, нөгөөдүүл тийш толгой дохиод гарч одлоо. Демарко хойноос нь ширтэн,
- Нээрээ гоо үзэсгэлэн төгс байгаа биз?! хэмээн хэлэхдээ царайд нь янз бүрийн сэтгэл холилдон илрэв. Хайр дурлал, харамсал гуниг, өөр юу ч юм бэ? Аннаг алах гэж байгаагаа бодоод харамссан юм болов уу?
Демаркогийн сэтгэл мэдрэл дахиад хувиран өөрчлөгдөж буйг Джад барин тавин мэдрэв. Сэтгэл татах өнгө нь арилж, өрөөнд үзэн ядахын амьсгал дүүрч эхэллээ.
- Явах боллоо, доктор оо гэж Демарко хэлэв.
Джад зугтах боломж юу байгааг эрэлхийлэн ийш тийш харав. Демарко Джадыг гэр орондоо алахгүй нь мэдээж. Тэгэхлээр одоо л шийдэх цаг тулжээ. Ах дүү хоёр түүний хөдлөх бүрийг анхааралтай харж байв. Анжели цонхны дэргэд бууныхаа гэрэн дээр гараа тавиад зогсож байлаа.
- Зугтах гэсний хэрэггүй биз дээ. Та нэгэнт хүүр. болсон. Үймэрч тэвдээд яах вэ дээ гэж Демарко зөөлөн хэлээд Джадыг үүд рүү түлхэв. Бусад нь түүний дэргэд ойртон ирж, бүгдээрээ гадагш гарлаа.
Анна хоёрдугаар давхарт гарч, үүдний танхимыг ажиглан зогсож байхдаа Джад бусад эрчүүлтэй хамт гарч явахыг хараад гэдрэгээ огло үсэрч, унтлагынхаа өрөөнд яаран оров. Джадыг машинд түлхэн оруулж байхыг цонхоор харлаа. Анна харилцуур шүүрэн авч утасны хороонд залгав. Залгагч бүсгүйн дуу сонсогдтол бүтэн зуун жил өнгөрөх шиг санагдлаа.
- Цагдаагийн газар залгаад өгнө үү? Бушуухан.
Тэгтэл араас нь эр хүний гар гарч ирээд утасны тавиурыг дарав. Анна дуу алдан эргэж харвал өмнө нь Ник ёозгүй инээмсэглэн зогсож байх нь тэр.


Top
   
PostPosted: Jun.11.16 1:14 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
panther wrote:
Сидни ах адал явдлыг ч харин жинхэнэ утгаар нь бодож олдог хүн шүү, юу болоод бас юу болох гээд байгааг ёстой таах ч юм алга даа, Цоомоогоо хүлээгээд сууж байхаас...чамайг ингэж дууддаг уу, миний хүүтэй адилхан нэртэй юм,


Цоомоо гэж дуудуулах дургүй эээ хэхэ

Амжвал өнөө орой дуусганаа, харьцангуй богино зохиол байна


Top
   
PostPosted: Jun.11.16 5:35 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Yamar ch utga uchirgui allaga hiijee. Hairan humuus. Bayarlalaa Tsolmon.


Top
   
PostPosted: Jun.11.16 10:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хорьдугаар бүлэг

Дөнгөж оройн дөрвөн цаг болж байсан боловч Анжели машиныхаа гэрлийг асаажээ. Мөс шиг хүйтэн салхинд туугдан намхан нүүгэлтэж буй лүглэгэр хар үүлс Наран гэж юу байдгийг мартуулах гэсэн мэт. Тэд цаг гаруй явлаа. Рокки Анжелигийн хажууд суужээ. Демарко, Джад нар арын суудалд сууж байв.
Джад эхлээд цагдаагийн машин дайралдах болов уу хэмээн харж, тийм машин харагдвал шийдсэн мэхээ хийгээд анхаарлыг нь татах сан гэж бодож явлаа. Гэтэл Анжели өөдөөс нь машин унаа бараг үл дайралдах хөдөө замаар явж байв. Тэд Миллстоуныг тойрон 206 дугаар замд гарч, өмнө зүг, Нью-Жерсигийн хүн цөөтэй төв хэсгийг чиглэлээ. Тэнгэр цоорч, хүйтэн бороо шаагилаа.
- Аяархан яваарай. Зам тээврийн осол гарвал бидэнд төвгийн нэмэр гэж Демарког хэлэхэд Анжели хурдаа дуулгавартай саав.
- Олонх хүн иймэрхүү юман дээр л алдаж энддэг юм. Бүх юмыг туйлд нь хүртэл нарийн төлөвлөж чаддаггүй юм гэж Демарко Джадад хэлэв.
Джад хажуу дахь хүнээ энэ юу хэлэв гэсэн шиг өөдөөс нь харав. Биеэ өргөмжлөхийн интэй хүн юм. Учир шалтгааны зүй, эрүүл ухаан энэ хүнд ямар ч хамаагүй болжээ. Үүнтэй маргаад нэмэргүй. Энэ этгээд хүн алчихаад гэмших сэтгэл төрөхгүй. Юу ч хийсэн өөрийн зрв гэж итгэнэ.
Джад одоо олон асуултын хариуг мэдэх боллоо. Демарко Аннагийн "бузарласан" гэх өөрийн нэр төр "өрхийн" нэр төрийг хамгаалан өөрөө хүн алж байжээ. Жон Хансенийг андуураад алсан байна. Чухам юу болсныг Анжелийн илтгэлээс мэдээд Джадын ажлын өрөөнд яаран очтол тэд Кэролтой тааралдсан байна. Хөөрхий Кэрол! Тэр бүсгүй Демаркогийн хэн болохыг мэдэхгүй болохоор миссис Демаркогийн ярианы бичлэгтэй хальсыг өгье гэсэн ч өгөх аргагүй байжээ. Демарко хэрэв биеэ жаахан барьж чадсан бол чухам хэнийг хэлж байгаагаа ойлгоход нь Кэролд тусалж чадах байсан сан. Гагцхүү өчүүхэн саатал учрахад уур уцаар нь ухаан жолоогүй хилэгнэл болж хувирдаг нь энэ өвчний нэг шинж байлаа. Тэгээд Кэрол энэ хүний гарт амь үрэгджээ. Бас Джадыг дайрсан машиныг чухамхүү Демарко барьж явсан байна. Сүүлд Анжелитай хамт Джадын ажлын өрөөнд орох гэсэн байж. Тэд нар тэгэхэд яагаад өөрийг нь алаагүйг Джад одоо ойлгов. Макгрейви бол докторыг гэм буруутай гэж үздэгийг мэдэх болохоор Джадын үхлийг гэмших сэтгэлдээ автан амиа хорлосон хэрэг мэтээр үзүүлэхийг хүссэн байна. Тэгвэл цагдаа нар мөрдөн байцаахыг зогсооно.
Бас Моуди ... Хөөрхий Моуди! Джад түүнд мөрдөгч нарын нэрийг хэлэхдээ Макгрейвийн нэрийг мэднэ гэж бодсон юм. Тэгтэл үнэн хэрэг дээрээ "Коза Ностратай" Анжелигийн холбоотойг Моуди мэддэг байжээ. Дараа нь Моуди чухам хэн болохыг мэдээд ...
- Аннаг яах вэ? гэж Джад асуугаад Демаркогийн өөдөөс харсанд,
- Санаа бүү зовогтун. Би халамж анхааралдаа авна гэв.
- Тэгнэ гэж Анжели инээмсэглэлээ.
Джад өөрийн эрхгүй хилэн нь бадрахыг мэдэрлээ Демарко өөрөө өөртэйгөө ярьж байгаа юм шиг.
- Би "өрхийн" гаднаас эхнэр авч их буруу юм хийсэн байна. "Өрх" гэж юу байдгийг хөндлөнгийн хүн хэзээ ч ойлгохгүй. Хэзээ ч ... гэв.
Тэд огт хүн амьтангүй газраар явж байлаа. Гагцхүү алсад хааяа жижиг үйлдвэрийн газрын байшин харагдана.
- Бид зорьсон газраа бараг ирлээ гэж Анжелиг хэлэхэд,
- Чи маш сайн ажилласан. Одоо бид цаг тайвшир тал, чамайг нэг хэсэгтээ нууна. Хаашаа явахыг хүсэх вэ? гэж Демарко асуув.
- Флорида сайхан санагддаг гэхэд нь Демарко сайшаан толгой дохиод,
- Сайн байна. Чиний хэлснээр болгоё гэв. Баруунтай яндангаас нь утаа баагин буй үйлдвэрийн барилга харагдав. Тэд нарийн замаар орж, хашааны хаалганд тулж очсонд юүдэнтэй цув өмссөн манаач гарч ирээд Демарког хармагц толгой дохин хашааны хаалгыг онгойлгов. Машин хашаанд орж хаалга хаагдлаа. Тэд зорьсон газраа ирсэн байжээ.

* * *

Арван есдүгээр хэсэг дэх Макгрейвийн ажлын өрөөнд ахмад Бертелли, гурван мөрдөгч, ХМТ-ны хоёр төлөөлөгч хэдүүл урт нэрсийн жагсаалт дээрээс тонгойжээ.
- Энд АНУ-ын дорнод нутгийн "Коза Нострагийн" бүх "өрхийн" Capo, тэдний туслахуудын нэрс бий. Харамсалтай нь Анжели тэдний хэнд хүчин зүтгэдгийг бид мэдэхгүй.
- Үүнийг тодруулж мэдэхэд хэдий хэрийн хугацаа орох вэ? гэж Бертелли асуусанд,
- Жагсаалтад дөч гаруй хүний нэр бий. Бидэнд наад зах нь хорин дөрвөн цаг хэрэгтэй ... гэж ТТГ-ын төлөөлөгч хэлснээ дуугүй болов.
- Хорин дөрвөн цагийн дараа доктор Стивенс амьд байх юм уу даа гэж Макгрейви хэлэв.
Өрөөнд нэг залуу цагдаа орж ирэхэд,
- Юу болоо вэ? гэж Макгрейви асуув.
- Нью-Жерсийнхэн үүнийг чухал юм уу, үгүй юу, мэдэхгүй байна. Та ер бишийн юм бүхний тухай илтгэж. бай гэж тушаасан. Утас залгагч эмэгтэйд цагдаагийн газарт залгаач өгөөч гэж гуйсан байна. Эмэгтэй хүн утасдаж, маш яаралтай гэж хэлчихээд тэр даруй харилцуураа тавьчихжээ. Утас залгагч эмэгтэй нэг хэсэг хүлээгээд нөгөө эмэгтэй дахин утасдсангүй.
- Хаанаас утасдсан юм бэ?
- Олд Таппан гэдэг хотхоноос.
- Утас залгагч байсан дугаарыг нь бичиж авсан байна уу?
- Үгүй. Харилцуураа хурдан тавьчихсан гэнэ.
- Тоогүй дээ гэж Макгрейви харамсав.
- Үүнийг мартаж орхиё. Бодвол муур нь алга болсон нэг хөгшин авгай утасдаа биз гэж Бертелли сэтгэлийг нь тайвшруулав.
Утас дуугарахад дэслэгч харилцуур аваад,
- Макгрейви сонсож байна гээд царай нь барайхыг бусад нь ажиглав.
- За! Бид одоо хөдөллөө! гэж Макгрейви хэлээд харилцуураа шидэж, -Анжелигийн машин Миллстоуны ойролцоо 206 дугаар замаар явж байхыг замын эргүүл сая харжээ гэв.
- Тэд хойноос нь дагаж яваа юу? гэж ТТГ -ын нэг төлөөлөгч асуув.
- Эргүүлийн машин эсрэг чиглэлд нь явж байгаад зөрсөн юм байна. Эргэх гэж байхад Анжелигийн машин алга болоод өгчээ. Би тэр газрыг мэднэ. Тэнд хэдхэн үйлдвэрээс өөр юм байхгүй гээд ТТГ-ын төлөөлөгч нарт хандаж,
- Юун үйлдвэр, эзэн нь хэн болохыг та нар хурдан мэдэж чадах уу? гэсэнд,
- Оролдоод үзье гэж нэг төлөөлөгч хэлээд харилцуур шүүрэв.
- Би тийшээ явъя. Жагсаалтыг аваад надтай холбоо бариарай гэж Макгрейви хэлээд мөрдөгч нарт хандан,
- За явцгаая гээд хаалга руу зүглэв.


Top
   
PostPosted: Jun.11.16 10:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Анжели манаачийн оромжийн хажуугаар өнгөрөөд махирласан ховилоороо эрт балрын аймшигт амьтныг санагдуулсан байшин тийш очлоо. Машин хоорондоо сүлжилдсэн том том хоолой, цуваа шугамын дэргэд хүрээд зогсов. Рокки түрүүлэн бууж, Джадын суусан талын хаалгыг онгойлгон гар буугаа гаргаж ирээд,
- Буугаарай! Доктор оо! гэв.
Джад машинаас яаралгүй бууж, Демарко хойноос нь бууж ирлээ. Тэр даруй чихэнд чийртэй муухай дүн гэнэх чимээ сонстов. Тэдний өмнө хориод футын зайд өмнөө гарч ирсэн юм бүхнийг ховдог амаараа шуналтай залгидаг том хийн хоолой үзэгдлээ.
- Дэлхий дээр хамгийн томын тоонд орно. Яаж ажилладгийг нь үзэх үү? гэж Демарко хашгиран асуув.
Джад нүдэндээ итгэсэнгүй. Демарко дахиад л сайхан сэтгэлт эзний дүрд жүжиглэж эхлэв. Үгүй, жүжиглээгүй юм байна. Үнэнээсээ тийм болсон байна- Санаанд багтамгүй юм. Демарко Джадыг алахаар завдан байна. Хүн алах нь Демаркогийн хувьД ердийн нэг ажил төрөл аж. Өөртөө хэрэггүй хүнийг зайлуулах ажиллагаа юм. Демарко эхлээд докторт сэтгэгдэл төрүүлэх гэсэн байжээ.
- Очиж үзье, доктор оо! Их сонин шүү.
Тэд хий сорох хоолой руу очив. Анжели жаахан түрүүлж, Демарко, Джад хоёр зэрэгцэн хойноос нь дагаж Рокки сүүл барьж явав.
- Энэ завод жилд таван саяын ашиг оруулдаг. Бүх ажиллагааг бүрэн автоматжуулсан гэж Демарко бахархан өгүүлэв.
Хий сорох хоолойд ойртох тусам чимээ улам ихсэж тэсэхийн аргагүй болж байлаа. Зуун ярдын зайд цуваагаар хорин фут урт, таван фут өндөр, арван хоёр харуулдах толгойтой харуулдах суурь машинд гуалин дамжуулж байв.
Дараа нь мод хутга нь үхэр зарааны өргөс шиг сэрийсэн том мотор өөд өгсөж байлаа. Модны үртэс, борооны дусалтай холилдсон агаарыг хийн хоолой бас сорох ажээ. Демарко үргэлжлүүлэн,
- Мод хичнээн урт, бүдүүн байсан ч хамаагүй. Энэ машин дүнзийг хэрчиж, гучин хоёр ямхын хоолойд оруулна ... гэж Демарко тайлбарлаад халааснаасаа кольт буу гарган,
- Анжели! гэж дуудав. Мөрдөгчийн эргэж харахад,
- Флоридад сайн яваад хүрээрэй! гэж Демарко хэлээд бууны гохыг дарсанд Анжелигийн цээжин дээр улаан толбо гарч ирээд саяхан хэлсэн оньсогын тайллыг сонсох гэсэн мэт царайд нь инээмсэглэх байдал үзэгдэж Демаркогийн өөдөөс ширтэв. Буун дуу дахин тасхийж, Анжели хөсөр уналаа. Демарко Роккид толгой дохисонд цаадах нь Анжелийн хүүрийг мөрөн дээрээ тавиад хий сорох хоолой руу явлаа. Демарко Джад тийш эргэж,
- Анжели тэнэг амьтан. Үүнийг одоо тус улсын цагдаа нар эрж байгаа. Баригдвал мөр нь над дээр зайлшгүй хөтлөөд ирнэ гэв.
Хүн алчихаад ийм жишимгүй байхыг Джад үзэж гайхан балмагдлаа. Тэгтэл дараа нь бүр илүү аймшигтай юм болов. Роккиг хий сорох хоолойн дэргэд очиход хий агаарт Анжелигийн хүүрийг дор нь хоолой руу сорохыг Джад хараад бие нь хөшиж орхив. Рокки өөрөө мөрдөгчийн хүүрийн хойноос орчихгүйн тулд төмөр барилаас хүчээрээ зуурлаа. Анжелигийн хүүр эргэлдэн хуйлрах дүнз, модны үртэс дунд нэг жирэлзээд далд оров. Роккиг эргүүлгэн хаалт дарахад хий сорох хоолойн ам хаагдлаа. Чив чимээгүй болж. Джад өөрөө дүлийрэв үү гэмээр санагдав.
Демарког нааш эргэхэд түүний хийрхэн догдолсон царайг Джад хараад одоо буун дуу тас хийнэ гэдгийг ойлгов. Демаркогийн хувьд хүн алах нь чухамдаа шашны ёслол, сэтгэлээ ариутгахын билэг тэмдэг мэт болсон байна. Джад еөрийн төлөө айсангүй, харин ч амьд үлдээд Аннаг алах, гэм зэмгүй, үнэнч шударга өөр олон хүнийг алах энэ этгээдийг үзэн ядах сэтгэл цээж дүүрэв. Хилэн нь бадарсан хүний архирах, ёолон гиншихийг Джад сонсоод өөрийн нь дуу гэж тэр даруйдаа ухаарсангүй. Джадын сэтгэлд өстөн дайснаа алах халуун хүсэл төрлөө. Демарко бодсоныг нь мэдсэн юм шиг мушийн инээвхийлээд,
- Би доктор таны гэдэс рүү буудна. Тэгэхэд арай удаан үхнэ. Тэр хооронд та Аннад юу тохиолдохыг бодох биз дээ гэв.
Ганц найдлага үлджээ. Хумсын чинээ найдлага.
- Хэн нэг хүн түүний төлөө санаа зовох ёстой доо. Анна одоо болтол эр хүн гэж байдгийг мэдэхгүй байгаа шүү дээ гэж Джадыг хэлэхэд Демарко юу ч ойлгоогүй бололтой, өөдөөс нь гайхан харав. Джад үргэлжлүүлэн,
- Чиний хувьд эр хүний нэр сүр юунд байдгийг мэдэх үү? Гар буунд. Чи гар буу юм уу, хутгагүй бол эм хүн! гэсэнд Демаркогийн уур нь шатсандаа царай нь минчийн улайв.
- Чи өөрийн тэнхээгүй амьтан. Чи муу тайган хүн!
Демаркогийн нүд цусаар дүүрэв. Рокки урагш нэг алхахад Демарко гар занган зогсоогоод буугаа хөсөр хаяж,
- Би чамайг энэ хоёр гараараа ална даа. Улаан гараараа! гээд доктор руу алгуурхан ойртлоо.
Джад зай барихыг хичээн гэдрэг ухрахдаа хүчээр дийлнэ гэж найдаад нэмэргүйг мэдэж байлаа. Демаркогийн өвчтэй тархинд нөлөөлж юмыг эрүүл ухаанаар эргэцүүлэн бодох чадваргүй болгох ганц найдлага бий. Тэгээд Джад түүний хамгийн эмзэг газар нь болох эр хүний нэр сүрийг дайрсан байв.
- Демарко чи эр хүн биш!
Түүнийг инээд алдаад урагш ухасхийхэд Джад хажуу тийш үсрэн зайлав.
- Эзэнтэн ээ! Наад мууг чинь зүйл дуусгахыг зөвшөөрнө үү гэж Рокки дуу алдаад буугаа өргөхөд,
- Чи сайхан мэдээрэй! гэж архирав,
Хоёр эр талбай дээгүүр эргэлдэж байлаа.
Джадыг нойтон үртэс дээр халтиран унахад Демарко улангассан бух шиг ухасхийн дайрлаа. Түүний лут том нударга докторын эрүүн дээр бууж, толгойг нь гэдэсхийлгэв. Джад хариуд нь нэг цохисон боловч Демарко бултан зайлж, урагш үсрэн их бие рүү нь гурав цохилоо. Джадын амьсгаа тасалдан нэг юм хэлэх гээд чадсангүй. Демарко инээд алдаж,
- Амьсгаа авахад хэцүү байна уу, доктор оо? Би залуудаа боксоор оролдож байсан юм. Одоо танд жаахан юм зааж өгье. Эхлээд би таны бөөрийг янзалж, дараа нь толгой, нүд рүү чинь шилжинэ. Доктор таны нүдийг булт цохино. Биднийг зүйл дуусгахаас өмнө та намайг буудаад өгөөч гэж гуйх болно гэв.
Энэ үг нь үнэн гэж Джад итгэж байлаа. Намхан нүүгэлтэх үүлний завсраар тусаж буй бүдэгхэн гэрэлд Демарко улангассан араатан мэт харагдах ажээ. Демарко дахин ухасхийж цохихдоо долоовор хуруундаа зүүсэн том бөгжөөр Джадын хацрыг ярав. Доктор түүн рүү цохиход ядахдаа дальдарсангүй. Демаркогийн нударга бүлүүр шиг хөдөлж байлаа. Джадын хамаг бие нэл хөх няц болжээ.
- Доктор та ядраагүй байна уу? хэмээн Демарко өгүүлээд дахин ойртоход нь Джад удаан тэсэхгүйгээ Стевенс нүүрэн дээр нь Демаркогийн аахилан амьсгалахыг мэдэрч, харах гэтэл нүд нь таг харанхуй.
- Ми-миний үнэн хэлснийг чи ойлгож байгаа ... Чи ... унаад хэвтэж байгаа хүнийг ... зодож чадна ... чи адгуус ... Солиотой амьтан. Чамайг галзуугийн эмнэлэгт ... байлгах хэрэгтэй ... гэж Джадыг арай ядан дуугарахад,
- Худлаа! Мэдэв үү худлаа! гэж Демарко архирав.
- Энэ үнэн ... Чиний ... чиний тархи өвчтэй ... Удахгүй ... удахгүй чи заагийг давж ... маанаг амьтан болно ... гэж Джад хэлээд замаа харахгүй гэдрэг ухарсаар байв.
Демарко урагш ухасхийн хоёр гараар докторыг багалзуурдаж аваад,
- Аман хүзүүг чинь булга мушгина гэж архирлаа. Хөлийн доорх газар дайвалзаад ирлээ. Нэвширтэл зодуулсан биеийн эс бүр Демаркогийн гарыг шүүрэн авч гэдэрэг нь түлхэхийг гуйна. Үүний оронд Джад сүүлчийн хүчээ шавхан ардаа буй хий сорох хоолойн тагийг тэмтрэн эргүүлсэнд хоолойн хоосон зай руу агаар сорогдон шуугьж, тэднийг ховдог ам руу оруулахыг хичээв. Джад тагаас хар тэнхээгээрээ .зуураад сорох хоолой руу татагдан буй Демаркогийн гарын шахалт улам хүчтэй болохыг Джад мэдрэв. Демарко бариулаас шүүрэн авч амь гарах боломж байсан ч галзууртлаа хилэгнэн догшроод Джадын хүзүүг тавихгүй байлаа.
Эргүүлгэн хаалт Джадын суларсан гараас гулсан мултарч эхлэв. Джад өөрөө бас хоолойд соруулах нь уу гэж айж байтал энэхэн агшинд Демарко хүзүүг нь тавилаа. Зэрлэг араатны орилох дуу хий сорох хоолойн чимээг дарав. Демарко эгнэгт арилан одох нь тэр ээ.
Джад.Роккигийн буудахыг хүлээн хөдөлж чадах гүй зогсож байв. Нэгэн агшны дараа буун дуу тас хийхэд Роккигийн оноогүйг гайхан зогссоор байлаа.. Дараалан буун дуу тачигнах, хүмүүс гүйлдэх, утга холбоогүй хашгиралдах чимээ сонстож, дараа нь нэг хүн мөрөөр нь тэврэн Макгрейвийн дуугаар: "Ай Тэнгэр! Энэ хүний нүүрийг хараач!" гэж уулга алдах сонстов.
Түүнийг аймшигтай архиран буй хий сорох хоолой ноос холдуулж аваачив. Хацар дээгүүр нь цус юм уу бороо юм уу, нулимс юм уу, нэг нойтон юм урсаж байлаа. Одоо юу ч байсан хамаа байж уу даа. Ингээд бүгд дууслаа.
Джад өрөөсөн нүдээ жаахан онгойлгож, нарийхан завсpaap нь Макгрейвийн бүдэгхэн дүрсийг харав.
Демаркогийн эхнэр ... Бид түүнийг очиж аврах хэрэгтэй ... гэж Джад шивэгнэв.
Дзслэгч Макгрейвийг хөдлөхгүй ширтээд байхаар нь хэлснийг нь сонссонгүй гэж ойлгоод сүүлчийн хүчээ шавхан: "Анна Демарко ... Гэртээ ... байгаа ... туслагтун" гэж дахин шивгэнэлээ.
Макгрейви цагдаагийн машин дээр очиж, микрофоноор зохих заавар тушаал өгөв. Джад хөл дээрээ
арайхийн тогтож байлаа. Хажууханд нь нэг хүн хэвтэж байхыг хараад Роккигийн хүүр юм байна гэж ойлгов. "Бид яллаа. Бид дийллээ" гэж Джад бодоод энэ үгийг сэтгэлдээ дахин дахин давтав. Одоо түүнд Аннаг айх аюулгүй болсон гэж сонсохоос өөр хүсэл байсангүй.
Джад баярлан толгой дохив.
Макгрейви түүнийг болгоомжтой сугадан авч яв лаа. Алхах тоолонд хамаг бие хөндүүрлэн шархирна. Джад машины дэргэд очоод бороо арилсныг сая ажиглав. Өвлийн эхэн сарын ширүүн салхи лүглэгэр үүлсийг үлдэн хөөж, хөх цэнхэр тэнгэр ил гарчээ. Өрнө зүгт гэрлийн анхны туяа гийж, нарын гэрэл улам улам хурц боллоо.
Зул сарын баяраар тэнгэр сайхан байх төлөвтэй.


Төгсөв.


Top
   
PostPosted: Jun.12.16 4:53 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа. Хvлээлгэлгvй уншуулж егсенд thanks. Джад азтай аврагджээ.


Top
   
PostPosted: Jun.13.16 2:20 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
зө зө би ч хүн таньдаггүйм дөө, дандаа зөв хүнээ хардаж буруу хүндээ итгэнэ гээч, тэгээд гэмгүй хүнийг баахан зүхсэний дараа Сидни ах нууцыг тайлдаг, энэ удаа ч бас тэглээ, за яахав сайнаар төгслөө, маш их баярлалаа Цолмоон, сайхан шуурхай оруулаа, дахиад уулзах байх гэж найдна


Top
   
PostPosted: Jun.13.16 4:48 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jul.19.10 6:42 pm
Posts: 87
За баярлалаа. Гоё зохиол байна. Хөөрхий Демарко бас л гэнэ золиг юмаа, 3 ууланг нь алаад харшдаа булчихгүй :)


Top
   
PostPosted: Jun.14.16 4:25 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Багийг нь хуу татагтун. Өглөө, өдөр, шөнө гэсэн 2 зохиолыг нь нийлүүлээд 1 ном болгоод хэвлэсэн байсан. Өглөө, өдөр, шөнө-ийг нь оруулах болуу? Энийг оруулсан юм чинь уул нь байгаа л юм байна даа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Jun.15.16 10:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Сайхан зохиол оруулж өгсөнд баярлалаа. :wd: :wd:

Дэмаркод шал дургүй хүрчихлээ шал тэнэг юмнаас болоод 3н 3н хүн алчихсан бна шд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.16.16 10:24 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
||someone|| wrote:
Багийг нь хуу татагтун. Өглөө, өдөр, шөнө гэсэн 2 зохиолыг нь нийлүүлээд 1 ном болгоод хэвлэсэн байсан. Өглөө, өдөр, шөнө-ийг нь оруулах болуу? Энийг оруулсан юм чинь уул нь байгаа л юм байна даа.


Надад байгаа нь бол нэг л зохиолыг хэвлэсэн хувилбар байна. "Багийг нь хуу татагтун" одиноороо :wink: "Нарийн тооцоо" байгаа, ажлаа жаахан гайгүй болгож байгаад, сонгуулиас өмнө оруулж эхэлнэээ :cheerleader:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited