#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.16.18 5:18 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 165 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7
Author Message
PostPosted: Aug.10.15 11:40 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
Tiimuu tgvl barag unen bhaa mongolchuud oorsdoo neg saihan batlaad gargaad irvel ch :)

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Aug.10.15 6:40 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Хүннүг зөвхөн Монгол овог аймгуудаас бүрдсэн гэж нотлох нь түүхэн хувьд утгагүй, бас худлаа хэрэг болно. Улс төрийн хувьд ч ингэж нотлох туйлын алсын хараагүй, ухвар мөчид хэрэг. Монгол улсын найз нарын жагсаалтанд түргүүд болон түрэг хэлт улсууд заавал байх хэрэгтэй юм. Бид Тува, Якут, Алтайчууд, Якутуудтай түүх, угсаа гарал олон зүйлээрээ нийтлэг байх нь маш чухал.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Aug.11.15 1:47 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
Шинэ Гүүр wrote:
Хүннүг зөвхөн Монгол овог аймгуудаас бүрдсэн гэж нотлох нь түүхэн хувьд утгагүй, бас худлаа хэрэг болно. Улс төрийн хувьд ч ингэж нотлох туйлын алсын хараагүй, ухвар мөчид хэрэг. Монгол улсын найз нарын жагсаалтанд түргүүд болон түрэг хэлт улсууд заавал байх хэрэгтэй юм. Бид Тува, Якут, Алтайчууд, Якутуудтай түүх, угсаа гарал олон зүйлээрээ нийтлэг байх нь маш чухал.


ямар утгагүй юм бичдэг юм. тэгэж үзэх нь шу-ны хувьд ч улс төрийн хувьд ч алдаатай.
өвөг алтайн хэл аль 5-6,000 жилийн өмнө бүр түүнээс ч өмнө задарч монгол, тунгус, түрэг 3 бие даасан угсаатан болсон тул хүннүгийн үед угсаатны онцлог шинжүүд хэдийнэ бүрдчихсэн байсан. эртний хүчирхэг гүрнүүд бүгд л янз бүрийн овог аймгийг захиргаандаа оруулж байсан. тэглээ гээд ромчууд гэхээр ромд эзлэгдсэн балканчуудыг ром хүн гэдэггүй. хүннү гэдэг нэр хүннүчүүдийг л нэрлэж буй нэр, сяньби, дунху юм уу эсвэл гэгүнь /енисейн киргизийн нэр биш.
сяньби гэвэл сяньбичууд л гэж ойлгохоос сяньбид эзлэгдсэн европ хэлт усуньчуудыг хэлэхгүй.
Хүннүгийн Модунь хаан МЭӨ 201 онд хойд зүгийн гэгүнь /енисейн киргиз?, кюше /кипчакийн өвөг? зэрэг аймгуудыг эзлэв гэж хятад сурвалжид бичсэн байдаг. Овог аймгуудын нэрийг маш тодорхой заагласан.

викид жилийн өмнө буриад судлаачын орос хэл дээрхи судалгааг хуулж тавьсан байна.
эндээс харвал гэгүнь, кюше-г хүннүтэй холбож бичсэн хятад сурвалж огт алга.
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1 ... 0%BB%D1%81

https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0 ... iongnu.jpg
https://en.wikipedia.org/wiki/Flag_of_Mongolia
https://en.wikipedia.org/wiki/Soyombo_symbol
https://en.wikipedia.org/wiki/Flag_of_t ... f_Buryatia
https://en.wikipedia.org/wiki/Coat_of_a ... f_Buryatia
https://en.wikipedia.org/wiki/Emblem_of_Mongolia
https://en.wikipedia.org/wiki/Inner_Mon ... %27s_Party

хүннү эсвэл авар гаралтай гэгддэг унгар хэлт секейчүүдэд иймэрхүү далбаа байдаг. хүннүтэй холбоотой эсэх нь тодорхойгүй. хүннүгийн сүлдийг тэр чигээр нь хадгалж яваа нь зөвхөн монголчууд.
https://en.wikipedia.org/wiki/Sz%C3%A9kelys
https://en.wikipedia.org/wiki/File:Napeshold.jpg


Top
   
PostPosted: Aug.12.15 12:58 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Аливаа улс нөлөөллөө тэлэхийг хүсдэг байхад бид хумихыг хүсэж байна. Оросуудын чиглэсэн зохион байгуулалттай суртал ухуулгын дүнд бид Казах, Манж гээд хамгийн ойр 2 үндэстэн рүү дайрж давшилж, үзэн яддаг ухамсар суулаа. Дараагийн алхам нь Хүннү гүрэн дан Монгол аймгуудаас бүрдсэнийг нотлох гэж оролдох боллоо. Энэ нь бид түүхээ жижигрүүлж, Уйгур, Казах, Тува, Алтайчууд, Якутуудтай тангараг тасарья л гэсэн үг байхгүй юу даа. Энэ мэдээж, оросууд, хятадуудад ашигтай л даа.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Aug.12.15 1:02 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Монголын орон зай бол 2 гүрний задрал. 3 сая хүн энэ түгжигдмэл нутаг ашид мөнх сэргэн мандана гэж байхгүй ээ. Монголд 2-оос олон хөрш хэрэгтэй. Хэдэн жил өнгөрөх нь хамаагүй, 100 жил үү 200 жил үү энэ хамаагүй, гагцхүү хавхнаас эрт орой хэзээ нэг цагт заавал гарах ёстой. Үүний тулд түрэгүүд маш хэрэгтэй.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Aug.12.15 1:07 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Хүннү гүрэн бол түрэгүүдийн ч гэр орон байсан гэж тэд ойлгож байх ёстой. Энэ нутаг 2 хөршдөө уусах нь түрэгийн хувьд бас эмгэнэл гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй. Учир нь Монгол бол 2 хөршдөө уусахаас түрэг хэлтнүүдэд хэзээ ч уусахгүй.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Aug.12.15 10:31 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
хэзээ орос манайхыг казахын эсрэг турхирсан юм.казахууд монголчууд манж гэсэн "онол" зохиогоод л манайх руу үсчин дайрч эхлээ биз дээ.
чи уул нь орос англи хэлтэй юм шиг байхийм. ядаж вики унш л даа. үнэгүй хамгийн хурдан мэдээллийн хэрэгсэл. зарим мэдээлэл нь худал ч зарим нь үнэн. жаахан юм уншдаг хүн бол викигийн мэдээллээс аль нь худал аль нь үнэн болохыг ялгачихна.

https://en.wikipedia.org/wiki/Turkification
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1 ... 0.B8.D0.B8


Last edited by Steppe on Aug.15.15 8:44 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.12.15 11:06 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
оросууд манжийн эсрэг турхирсан зүйл байхгүй. манжийн хядлага харгислал геноцид, шинэ засгийн бодлогоор монголчуудыг хятадад бүрмөсөн уусгах гэсэн оролдлого, японы дэмжлэгээр монголчуудыг манж го улсдаа нэгтгэх гэсэн оролдлогоос шалтгаалан манжийн бодлогыг маш их сөргөөр дүгнэх болсон.


https://en.wikipedia.org/wiki/History_o ... _Qing_rule
To prevent assimilation of the Mongols, the Qing government tried to restrict travels of Han Chinese to Khalkha and to forbid cross-ethnic marriages between the Mongols and Han Chinese. In the 19th century their policy changed and Mongols faced danger of complete extinction because of Manchu's policy.

манж нар японы дэмжлэгээр барга, өмнөд монголыг эзлээд зогсохгүй БНМАУ-тай газар нутгийн маргаан хийж байсан. манж гогийн ерөнхийлөгч нь 1912 онд түлхэгдэн унасан сүүлчийн хаан пү и
байсан тул монголыг манжын хэсэг гэж үзэж байсан.
https://en.wikipedia.org/wiki/File:Manc ... p_1939.svg


Top
   
PostPosted: Oct.03.15 11:57 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Туркийн зэвсэгт хүчнийг МЭӨ 209 онд Модун Шанюу үндэслэсэн гэж албан ёсоор явдаг юм байна.
гэтэл өөрсдөө генийн хувьд Армен, Курд үндэстэнтэй хамгийн ойр байгаад байдаг.
нэгэнт ингээд зарласан улс юм бүгдийг түрэг болгох гэж улайран зүтгэдэг юм байгаа биздэ.

https://en.wikipedia.org/wiki/Turkish_Land_Forces

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 165 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited