#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 1:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.06.15 9:08 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Арай л... :oops:


Attachments:
File comment: Армиас ахлагч дэслэгч цолтой халагдаж байсан хүнд хэн нэгэн этгээд сайдын алба хашиж байхдаа бэлтгэл хурандаа цол олгожээ.
11150474_965617560128669_3487472507064939884_n.jpg
11150474_965617560128669_3487472507064939884_n.jpg [ 72.32 KiB | Viewed 1179 times ]
File comment: ТЕГ-ын ажилтан М.Баяржавхлан 2011 оны улсын баяр наадмаар 8 давж гарьд цол хүртсэнийхээ төлөө, магадгүй бөхчүүдийн дунд "тагнуул" хийж гавьяа байгуулсныхаа шанд хурандаа цол хүртсэн.
2359.jpg
2359.jpg [ 66.26 KiB | Viewed 1179 times ]
File comment: Спорт хорооны дарга сэтэртэй энэ хүн жил бүрийн зун төв цэнгэлдэх хүрээлэнд учраа бөхөө тулж зогссоор, учраа бөх нь өөрийг нь унагах дөхөнгүүт засуул, хөлийн цэцүүдээрээ түшүүлж, дэмжүүлж байж түрүүлэн даян аварга болж улмаар "бонус"-нд нь хурандаа цол авсан билээ.
2330_3510.jpg
2330_3510.jpg [ 56.15 KiB | Viewed 1179 times ]
File comment: Өмнө нь ямар цолтой байсан нь үл мэдэгдэх энэ эртний хүн шиг төрхтэй нөхөр 2011 онд улсын наадамд үзүүрлээд хошууч, 2013 оны цагаан сарын барилдаанд түрүүлж дэд хурандаа, 2013 оны улсын баяр наадмаар түрүүлж аварга болоод шууд хурандаа болсон. Нэг ёсондоо хагас жилийн дотор л дэд хурандаагаас хурандаа цол хүртсэн хүн.
08.jpg
08.jpg [ 47.27 KiB | Viewed 1179 times ]
File comment: Миний мэдэх хамгийн ууган "бөхчин" хурандаа. Түрүүлэх бүртээ цол нэмсээр цагдаагийн хурандаа цолыг 30 дөнгөж гараад л зүүсэн. Гэтэл ЭЦГ-ын даргаар 24-хөн насандаа томилогдож байсан Төрмандах гуай 40 насандаа хурандаа болж байв.
avraga1.jpg
avraga1.jpg [ 187.99 KiB | Viewed 1179 times ]

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Last edited by Шаазгай on Jun.06.15 9:48 pm, edited 3 times in total.
Top
   
PostPosted: Jun.06.15 9:22 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хуулийн салбарын шинэчлэл хийх нэрийдлээр холион бантан хутгахдаа яагаад бөхчин, дуучин улсуудын цэрэг, цагдаагийн цолыг хурааж, тэднийг улсаас давхар цалинжиж улсын төсөвт тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдгийг болиулсангүй вэ?
Гэвч тэр тэгээгүй. Тэр зүгээр л шинэчлэл нэрийдлээр мундаг хүн болж харагдахын тулд шоу хийсэн. Хувийн сонирхлын дагуу цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилж холион бантанг нь хутгаж хаясан. Бүр ТЕГ-ийг хууль зүйн сайдын /өөрийнхөө/ мэдэлд авна гэж дөвчигнөж байсан. Улсын эдийн засаг хүнд байх үед гадаадад өндөр өртгөөр "загасчны" хувцас захиалан хийлгүүлж цагдаагийн албан хаагчдыг хүүхэд нохойн доог болгосон.
7 сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор хэдэн хонгиогоор шоу хийж цагдаагийн дарга нарыг хэлмэгдүүлэн шоронд суулгасан.

Image Image

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Last edited by Шаазгай on Jun.06.15 11:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.06.15 11:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
001 wrote:
Shaazgai chi ix buruu yrij bn. Temuujin ix zuv ym hj bsn ym shuu! Tsolyg hugatsany bish alban tushaalyn bolgodog ne harin ch zuv. Alban tushaalyn tsolyg bii bolgosnoor jinhene chadvarlag bolovson huchniig shigshihiin zeregtsee ene alband yaj iij bgaad undur tsol avchihaad nasaaraa hurandaa tsoltoi hadagdaj bga garuud avilgal heel hahuulyg jinhene utgaar ne tsetsegluulj bga hurungulug hurandaa naryg shahah mash zuv bodlogo bsn ym. Tsagdaa irgendee uilchleh uilchilgeeny bguullaga blohoos huchnii bguullaga bish shuu!


Тэмүүжин баахан сэтгүүлчдийг цуглуулж байгаад л цагдаагийн байгууллагын бүтэц ийм байна гээд худлаа баахан гурвалжин зураад л сайхан шоудсан даа. Үр дүнд нь дэслэгч байсан залуу гэнэт дэд хурандаа болоод, хурандаа байсан хүн ахмад болтлоо буурч олон албан хаагч сэтгэлийн зовнилтой албан үүргээ гүйцэтгэж байв. /Дан цол буурсан нь ч биш, цол нь суга ахисан зарим хүмүүс хүртэл./ Ер нь бол Ази тивийн улсуудын уламжлал, хандлагыг харахад хэн нэг ажилтан аль ч салбарт ажилласан он жил ахих тусам цалин нь нэмэгддэг, ахуй хангамж нь өсдөг юм. Тэрнээс биш Тэмүүжингийн яриад байгаа тэр тогтолцоо мөрөөдлийнх нь Америкт л байдаг байх. Монголд лав биш! Бүхэл бүтэн улс, үндэстний нийгмийн уламжлал, хандлагыг нэг хонгио барьж гарч ирсэн шоучин нөхөр ямар ч ул суурьгүй, судалгаа тооцоогүйгээр өөрчилж чаддаггүй л байхгүй юу!

Сургууль төгсөөд дөнгөж хоёр жил болж байсан нэг ангийн гурван залуу энэ сонин тогтолцооноос болж /ЦЕГ буюу төв аппаратанд азаар, магадгүй арын хаалгаар орсон/ нэг нь дэд хурандаа, хөдөө хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон нэг нь ахмад, харин дүүргийн хэлтэст төлөөлөгчөөр томилогдсон нөгөө нь дэслэгч хэвээрээ үлдсэн гэвэл чи итгэх үү??? Ийм шударга бус тогтолцоо байж болох уу? Өмнө нь бол маш сайн ажилласан, олон онц хүнд гэмт хэрэг илрүүлсэн ажилтан хугацаанаас өмнө цол ахих боломжтой байсан. Энэ тогтолцоогоор харин хэчнээн сайн ажиллаад ч цол нэмэх боломжгүй болсон. Харин ямар нэгэн аргаар албан тушаалаа ахиулахгүй л бол нэг цолон дээрээ мөнхөрнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр өндөр албан тушаалд очсон хүмүүс нь аль болох суудлаасаа буухгүй гэж чаргууцалдана.
Зарим ажилтнууд хугацаанаас өмнө цол нэмэхийн тулд сэжигтнүүдэд хүчээр хэрэг хүлээлгэдэг, гэмт хэрэгтнүүдэд аль дивангарын эзэн холбогдогчгүй хэрэг тохдог асуудал гардаг гэж мань хүн ярьж байсан. Яг үнэндээ цагдаагийн ажилтан гэдэг хэмжээгүй эрхт хаан биш. Хүнд хүчээр хэрэг тохох гэж байгаад буруудаад шоронд орсон цагдаагийн ажилтнууд бишгүй л байдаг. Тэдний ажлыг прокурорынхон хянаж шалгадаг юм. Хэрэв аль нэг дүүргийн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч гуай иргэн Жамсранг хүчээр хэрэг хүлээлгэх гэж дарамталж, шанаадаж байсан бол иргэн Жамсран та хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж тухайн ажилтныг шалгуулах бүрэн эрхтэй л гэсэн үг юм.

Цэрэг хүн мөрөө харж явдаг гэдэг дээ... Цагдаагийн цол гэдэг бол хэн нэг улстөрчийн рейтингээ өсгөх хэрэглүүр биш. Дорлигжав сайдын хэлсэнчлэн цагдаагийн цол бол албан хаагчдын мөрөөдөл байхгүй юу.

001 wrote:
Dr ne temuujin harin ch naad buh duuchid tamirchdyn chin tsol hangamjyg huraaj bsn ym!

Нөхөр минь чи баримттай ярина шүү. Хэн хэний ямар цолыг хураасан юм бэ? Тоочоод хэлчих!

001 wrote:
Mun marshallyn alba buyu taharyn alba. Ene bs l mash zuv ajil bsn. Chi gartaa zevseg barichihaad yaahaas ch butsahgui gartai tulj uzsen uu? Harin bi uzsen. Bi huchny bguullagad heseg hugatsaand ajillaj bsn. Ene hoorond yu esyg uzehev. Orgoson orgodlyg barij shuugch gerchyg hamgaalna gdg yaltachgui tsagdaa ymuu shuuhiin shiidverynhny hh ajil bish. Ene bol mergejlyn tuvshny ajil. Gerchyg gants l ugeer daramtlahad umnu ne ugch bsn buh meduulgeesee butsaj yuch mdhgui hun bolj huvirahad huchnyhny huls huchee shavhan bj tsugluulsan ajil salhind hiisdeg ym! Tm blohor tdgeeryg mergejlyn tuvshind buh talaar hamgaalah bguullaga bh mash heregtei ym shuudee!

Өмнө нь цагдаа, ШШГЕГ-ынхны хийгээд болоод л байсан ажил. Америкт ингэдэг гэж ирээд л нэг агентлаг байгуулаад авсан. Яг үнэндээ ажил хийсэн болж харагдах гэж л шоудаж байсан юм. Тахарын дарга нар гэж хэдэн хийх ажилгүй юмнууд гадагшаа дотогшоо туршлага судлах нэрийдлээр улсын мөнгө үрээд л явцгаасан шд. Энэ алба байх хэрэгтэй байж болно. Гэхдээ агентлагийн хэмжээнд биш, зүгээр л ШШГЕГ-ын нэг харьяа газрын статустай байхад л таарна.

001 wrote:
Huvtsasny talaar mdh ym alga. Bicheeguin dr biz. Etsest ne hlehed temuujingyn sanaachilj bsn eruugyn shinechilsen huuli mash humuunleg bsn ym shuu!!! Odoo harin dorligjavyn barij bga huuli het shoronjson huuli blj bn. Tgehed algaa tashaad bayrlaj suudag gue mun t*n*g ard tumen shuu!


Дорлигжав Тэмүүжингийн тарьсан балгийг цэгцэлж, буцааж байранд нь аваачиж байгаа юм. :wd:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.07.15 2:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
meritocracy гэж юм монголд бүх салбарт алдагдсаны хар гай.

Тэмүүжингийн тахарын албаны талаар цагдааг хэв журам сахиулдаг болон мөрддөг алба болгож салгах санаа нь бол зөв. Ер нь цагдааг жоохон чадварыг нь сайжруулах хүчтэй болгох шаардлага бол бгаа харин яаж гэдгийг тэр мэргэжлийн мундаг хүмүүс нь хэлэх биз.

Цолны тухайд бол Тэмүүжингийн санаа нь зөв ч өнөөгийн энэ ядуу улсын байдалд нийцэхгүй, хөгжингүй улсад бол хэрэгжинэ маш өндөр цалинтай болхоор монголд хэдхэн цаас авч байгаа хүмүүс олон жил ажиллаж карьер-т найдаж ажилладагийг нь болиулна гэвэл шууд дуусгаж байгаатай адил.


Top
   
PostPosted: Jun.07.15 11:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5686
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Er ni udirdah alban tushaaliig turshlaga hargalzaj ugdug baimaar, temvvjingiin hiisen ajil neg talaar darhlagdsan nuhdvvdiig darah ch nuguu talaar neg tasag bitgii hel ehner hvvhdee oligtoihon udirdah chadvar, turshlagaggvi baahan batsaanuudad erh medliig ugsun buruu alham bolson, er ni bol tsag hugatsaa shaardaj aajimaar hiih yostoi alham bsan bolvu? Temvvjin het yaraad neg shuniin dotor bvgdiihen tsol, alban tushaaliig 180 gradua ergvvleed hayhaar yaj oligtoi vr dvnd hvrhevde


Top
   
PostPosted: Jun.07.15 11:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5686
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Barnii gadaa 24 nastai zaluu ahmad, naiz nuhudduu gar buugaa gaihuulj, gar damjuulan togluulj bsan udaa ch garjil bsanda


Top
   
PostPosted: Jun.08.15 11:04 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Цолгүй болгочихвол 10 жил төгсөж байгаа хүүхдүүд цагдаагийн сургуульд тоож орохгүй л дээ. Цагдаагийн ажилтнуудыг шүүгч нар шиг өндөр цалинтай болгодоггүй л юм бол. :lol:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.09.15 4:53 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Хурандаа цол гэж тийм эрхэм хүндтэй зүйл мөн үү. хурандаа гэдэг яахав цэргийн цол байж болно, гэхдээ авсан хүнийг нь үгүйсгэж болохгүй байхаа. Ба, Өсөхөө аваргыг хувьд тэр муу цол байсан байгаагүй ялгаагүй шүү дээ. Сэдэв мундсан биш одоо болимоор юм.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jun.12.15 1:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
түрүүлээгүй байсан ч хугацаагаараа хурандаа болж л таараа ш дээ.

балай юм бичиж байх юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.12.15 11:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
aduuch wrote:
Хурандаа цол гэж тийм эрхэм хүндтэй зүйл мөн үү. хурандаа гэдэг яахав цэргийн цол байж болно, гэхдээ авсан хүнийг нь үгүйсгэж болохгүй байхаа. Ба, Өсөхөө аваргыг хувьд тэр муу цол байсан байгаагүй ялгаагүй шүү дээ. Сэдэв мундсан биш одоо болимоор юм.


Зөвхөн энэ хоёрыг л өмөөрөөд байхыг бодоход чи лав "танк хүлдэг"-үүдийн нэг байх. Хоёрын хооронд жалга довны үзлээр хол явахгүй шүү нөхөөр!

Galaa039 wrote:
түрүүлээгүй байсан ч хугацаагаараа хурандаа болж л таараа ш дээ.

балай юм бичиж байх юм.


Хурандаа цолыг хугацаагаар авдаггүй л юм даа. Жишээ нь дэд хурандаа хүн хурандаа цол авах хугацаа нь боллоо гэхэд тухайн хүн хэлтсийн дарга эсвэл түүнээс дээш хэмжээний алба хашдаггүй л бол барагтай л хурандаа болж чаддаггүй байхгүй юу. Хурандаа цолонд "араам" гэж юм байдын. Тэрнээс биш 20, 30 жил ажилласан болгон нь хугацаагаар авдаг цол биш л дээ. :lol:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.19.15 11:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Шаазгай wrote:

Хурандаа цолыг хугацаагаар авдаггүй л юм даа. Жишээ нь дэд хурандаа хүн хурандаа цол авах хугацаа нь боллоо гэхэд тухайн хүн хэлтсийн дарга эсвэл түүнээс дээш хэмжээний алба хашдаггүй л бол барагтай л хурандаа болж чаддаггүй байхгүй юу. Хурандаа цолонд "араам" гэж юм байдын. Тэрнээс биш 20, 30 жил ажилласан болгон нь хугацаагаар авдаг цол биш л дээ. :lol:


Чи одоо хашаа юм бэ Бөхчүүд гэхээрээ цэргийн алба хашиж чадахгүй хүмүүс гэж ойлгоод байдаг юм уу. бөх хүн хэлтсийн дарга хийж болдоггүй юм уу.

генерал ч хүртэл байгаа ш дээ.

харин тэр бэлтгэл хурандаа болчихсон тууж яваа аймаг нийслэлийн дүүргийн Засаг дарга нараа л хэл л дээ. Нэг муу цугларалтанд гараад л цол аваад л байдаг.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.19.15 12:54 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Авхиа гуайн үед бол ажлынхаа завсар зайгаар барилддаг байж. Одоо үед харин барилдаан, бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийгээд байна. Ажил хийнэ ч гэж дээ, энд тэнд дасгалжуулагч, хэв журмын офицер нэрээр халхавчилж орон тооны бөглөөс л хийж байгаа ш дээ үнэндээ. Ийм хийж гийгүүлсэн юмгүй, хэрэггүй хоолны савнуудын цолыг хураагаад энгийн болгох хэрэгтэй л гээд байгаа юм, илжиг минь.
Тэр засаг дарга нарыг бол мэдэхгүй. Мэддэгээр нь, түмний нүдэн дээр ил байдгаар нь "бөхчин"-гүүдийг л шүүмжиллээ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.19.15 12:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Тэгээд ч Авхиа гуай бол жинхэнэ цэргийн хүн. Ном журмаар нь сургууль соёлыг нь төгсөөд л тэр өндөрлөгт хүрсэн биз. Харин наад усан гүзээнүүд чинь бол ямар ч цэргийн боловсролгүй, их л удаж биеийн тамирын дээд төгссөн юмнууд байгаа.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.19.15 1:20 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Шаазгай wrote:
aduuch wrote:
Хурандаа цол гэж тийм эрхэм хүндтэй зүйл мөн үү. хурандаа гэдэг яахав цэргийн цол байж болно, гэхдээ авсан хүнийг нь үгүйсгэж болохгүй байхаа. Ба, Өсөхөө аваргыг хувьд тэр муу цол байсан байгаагүй ялгаагүй шүү дээ. Сэдэв мундсан биш одоо болимоор юм.


Зөвхөн энэ хоёрыг л өмөөрөөд байхыг бодоход чи лав "танк хүлдэг"-үүдийн нэг байх. Хоёрын хооронд жалга довны үзлээр хол явахгүй шүү нөхөөр!

Үхсэн элэнцгийн чинь жалга довны үзэл. Чиний зургыг нь оруулсан 3 аварга 1 гарьд бүгд өөр нутаг усны бөхчүүд. Хүчний байгууллагууд өөрийнхөө нэрийн өмнөөс барилдуулаад амжилт үзүүлэхээр нь олгосон цол биз дээ. Өөрсдөө ажилд авч амжилт гаргалаа гэж цол хэргэм өгчихөөд одоо буцааж авна ч гэх шиг. Тэгээд ч "бөхчин" энэ тэр гээд доромжлоод байх хэрэггүй шүү. Шинэчлэл нэрээр хуулийн байгууллагыг системээр нь самарсан Тэмүүжин, улс төрчин дуучин хурандаа нартаа наад үгээ хэл.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jun.22.15 12:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Шаазгай wrote:
Авхиа гуайн үед бол ажлынхаа завсар зайгаар барилддаг байж. Одоо үед харин барилдаан, бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийгээд байна. Ажил хийнэ ч гэж дээ, энд тэнд дасгалжуулагч, хэв журмын офицер нэрээр халхавчилж орон тооны бөглөөс л хийж байгаа ш дээ үнэндээ. Ийм хийж гийгүүлсэн юмгүй, хэрэггүй хоолны савнуудын цолыг хураагаад энгийн болгох хэрэгтэй л гээд байгаа юм, илжиг минь.
Тэр засаг дарга нарыг бол мэдэхгүй. Мэддэгээр нь, түмний нүдэн дээр ил байдгаар нь "бөхчин"-гүүдийг л шүүмжиллээ.

Миний санахад Алдар, хүч, сүлд гээд спорт хороодын дарга нар байх аа. Алдар спорт хороонд дасгалжуулагчид нь улсын начин Амраа гэсэн дэд хурандаа байдаг.

эд нараас өөр хүн энэ албан тушаалд томилогдвол бас л хурандаа шүү дээ. Спорт хороо гэхээрээ зөвхөн бөх биш.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.22.15 1:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16626
За тэгээд энэ улс өргөжиж томорч байгаагийн л жишээ байлгүй дээ. Манай аавын ярьдгаар бол 70-80 онд нийт зэвсэгт хүчний хэмжээнд 12 хурандаа байсан гэдэг юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.17.15 3:10 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Quote:
Шинэ арслан Цагдаагийн хошууч цолтой боллоо

http://yellow.news.mn/content/217944.shtml


22той хошууч хаха ямрав дээ


Top
   
PostPosted: Jul.17.15 3:14 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jan.04.15 1:55 pm
Posts: 56
funk31 wrote:
Quote:
Шинэ арслан Цагдаагийн хошууч цолтой боллоо

http://yellow.news.mn/content/217944.shtml


22той хошууч хаха ямрав дээ


Хошууч гэж хаана байна вэ? Оюунболд ахлах дэслэгч байсныг нэг цол ахиулж ахмад болгосон л байнашдээ


Top
   
PostPosted: Jul.17.15 5:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7959
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
buh arslanguudaa hoshuuch tsoltoi bologchiyo

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jul.17.15 7:02 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
За тэгвэл 22-той ахмад :haha:
Муу бацаан ядаж формтой очихгүй, дээл мээлтэй очсон байх шив дээ. Нэртэйгээр нь Барон Унгерн шиг дээлэн дээрээ мөрдсөө зүүчихгүй дээ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jul.17.15 7:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5686
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ydjil buh hvn ahmad bolj, tsaana chin 10jilee ch bvren dvvrgeegvi hvn ahmad hiigeel yavj bn


Top
   
PostPosted: Jul.21.15 10:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7959
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
boh hoshuuch nartaa arslan tsol hairlay

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jul.21.15 12:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16626
Бөх мөн биш нь хамаагүй бүх хурандаа нарт шууд даян аварга цол өгч байя

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.04.15 11:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Heatles wrote:
boh hoshuuch nartaa arslan tsol hairlay


Сайхан санал байна хаха.
Наадмын өмнөхөн бөхчин Рагчаа бас цагдаагийн хурандаа болсон байна лээ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Aug.04.15 11:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Дан ганц бөхчүүд ч биш дуучин Ариунбаатар бас ахлагчаас шууд ахмад болсон байна лээ. Тэгж цол алгасуулж өгч болдог л юм байх даа. Ядаж байхад нөгөөдүүл нь бүгд хурган хурган албан тушаалтай. Эргүүлийн цагдаа нтр :haha:
Манайхан ямар нэгэн юмыг бүр арай л туйлшруулж, хавтгайруулах юм аа. Дэлхий нийтээр ийм жишигтэй байсан бол АНУ-ын Детройт хотын эргүүлийн цагдаа, ахмад Эминем, Лос Анжелес хотын спорт хорооны дарга, хурандаа Шакил О'Нил, Холбооны мөрдөх товчооны дэргэдэх Биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч дэд хурандаа Коби Брайнт нтр гэж сонсогдох байсан биз.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Aug.07.15 11:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7959
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Шаазгай wrote:
Дан ганц бөхчүүд ч биш дуучин Ариунбаатар бас ахлагчаас шууд ахмад болсон байна лээ. Тэгж цол алгасуулж өгч болдог л юм байх даа. Ядаж байхад нөгөөдүүл нь бүгд хурган хурган албан тушаалтай. Эргүүлийн цагдаа нтр :haha:
Манайхан ямар нэгэн юмыг бүр арай л туйлшруулж, хавтгайруулах юм аа. Дэлхий нийтээр ийм жишигтэй байсан бол АНУ-ын Детройт хотын эргүүлийн цагдаа, ахмад Эминем, Лос Анжелес хотын спорт хорооны дарга, хурандаа Шакил О'Нил, Холбооны мөрдөх товчооны дэргэдэх Биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч дэд хурандаа Коби Брайнт нтр гэж сонсогдох байсан биз.

xaxa :haha:

_________________
MVP for a reason !


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited