#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.18 11:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: Jul.14.15 11:28 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Энэ тал дээр олигтойхон цор цор хийчих улс байна уу..
Мэдэхгүй бол дэмий шалчиганаж навсаганаж гон гон хийх хэрэггүй шүү...Зөвхөн баримт нотолгоотой юм бичнэ..

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Jul.14.15 11:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5669
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ulaan nvvren deer chin nvtsgen huluuruu tamgalaad ughv?


Top
   
PostPosted: Jul.14.15 11:32 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
eRoTiKa wrote:
Ulaan nvvren deer chin nvtsgen huluuruu tamgalaad ughv?

Би гон гон хийх хэрэггүй зөвхөн нотолгоо баримт гээд байхад даа...Олитойхон цоррр цоррр хурр хуррр хийсэн юм бич :lol:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.02.15 9:25 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Хиад аймгийн хас тамга...

Image

Image

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.02.15 9:32 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Image


1. Волость Кыят: тамга Ачамай

http://vostlit.narod.ru/Texts/Dokumenty ... /text1.htm

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.02.15 11:34 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Quote:
Вот что пишет Ян Довгуш — хронист XV века, опираясь на летопись XIII столетия: «„В татарской армии среди других флагов был один огромный, на котором был нарисован знак „X“. На верхушке этого флага было подобие отвратительной головы с заросшим подбородком… знаменосец начал как можно сильнее трясти древко с головой, торчащей высоко на нем… повалили и тотчас распространили над всей польской армией пар, дым и мгла с отвратительным запахом. От этого невыносимого зловония сражающиеся поляки теряли сознание и еле живые ослабевали и становились неспособными к борьбе“. Смесь, приготовленная по китайскому рецепту, очевидно, могла быть источником боевого газа, столь эффективно воздействовавшего на польскую армию» [60, С. 375–377].

Лигницын тулалдаанд монголчуудын туг дунд Х тэмдэг зурсан нэгэн том туг байсан гэж бичсэн байна..Энэ бол хас тэмдэгтэй хиад аймгийн туг байсан бололтой...


Лигницийн тулалдаан


1241 оны үед Монголын цэрэг Оросыг буулгаж аваад Европын зүг хөдөлжээ. Ийнхүү Европ тив Монгол морьдын тоосонд даруулж эхэлжээ. Европт цөмрөлт хийсэн Монгол цэргийн тоо 120000-150000 байсан боловуу гэж ихэнх сурвалжид өгүүлжээ. Гэсэн ч Европ руу цөмрөлт хийх үед Монголчууд хэдэн үеийн турш дайтсан стратегийн мастер, гарамгай жанжид болсон байлаа. Монгол цэргийн анхны цохилтын лантуу Польшууд дээр буув.
Монголын түрэмгийллийн эсрэг нөгөө л Команууд, Оросын үлдэгдлүүд, дээрээс нь Польш, Унгар, Чехийн цэргүүд нэгдэхээр болжээ. Польш, Чех, Унгарын цэргийг нэгдэн нийлэхээс өмнө салангид цохих нь Монголчуудад ашигтай болж таарсан. Тиймдээ ч Польшийн ванг бууж өгөхийг шаардан элч илгээжээ. Польшууд монгол элчийг хороосноор өөрсдийнхөө авсанд орох өдрийг ойртуулсан юм. Байдар, Хайду нарын захирсан Монгол цэргийн нэгэн жигүүд Польшийн нутагт цөмрөлт хийж тэр хавийг хоослон цөлмөв. Энэ үед Польшийн ван Генрих улсаа хамгаалахыг ард түмэндээ уриалж, сайн дурынхан, баатруудыг тал бүрээс татаж иржээ. Байдар, Хайду нарын цэрэг Генрих вангийн цэргийг угтан хөдөлжээ. Чехийн цэрэг нэг өдрийн зайд байгааг Монголын тагнуулууд мэдээллэсээр байв. Хамгийн чухал нь Генрих вангийн Польшуудыг тулалдаанд оруулах байжээ. Генрих ч өөрөө Чехийн ванг хүлээлгүй шууд монголчуудтай тулна гэж бодсон бололтой. Тэрээр хүчиндээ эрджээ.
Ийнхүү 1241 оны 4-р сарын 9-ний өдөр одоогийн Польш-Чехийн хил дээр орших Лигниц хотын дэргэд түүхэнд мөнхөрсөн тулалдаан болжээ. Зарим түүхчид Польшийн ван Силезийн нутгаас ухарч байхдаа Лигницийн дэргэд Монгол цэргүүдэд гүйцэгдэж тулалдаанд орсон гэж үздэг нь үндэслэлтэй юм. Учир нь Генрих бол тэнэг хүн биш. Тэгээд ч туслах хүч иртэл Лигницийн цайзад Монголчуудыг тогтоон барих, бүүр болохгүй бол Лава голыг гаран ухарч Чехийн нутагт орон Унгар, чехуудтэй нэгдэх боломж байсан юм. Чех, Унгарууд дор хаяж 50-60 мянган цэрэгтэй байсан.
Ямартаа ч Врацлаваас хөдөлсөн Генрих ван Лигницийн дэргэд Монголчуудтай тулжээ. Тулалдаан Европуудын хувьд санаанд оромгүй байдлаар эхэлжээ. Хам хум цуглуулсан Герман тариачид, уурхайчдаас бүрдсэн цэргүүд рүү Монголын цэрэг гэнэт уулгалан дайрав.
Барууны судлаачдын үзэж байгаагаар Монголын цэрэг 20000 орчим байсан бол Польшууд 25000 орчим цэрэгтэй байжээ. Харин Ричард Габриель өөрийн “Чингисхааны өрлөг жанжин Сүбээдэй” номондоо Монголын эсрэг зогсож байсан Польшийн цэргийн тоо 50000 байсан бол Монголын цэргийн тоо ердөө л 20000 байсан гэжээ.
Тулалдаан эхэллээ. Генрих цэргээ таван замаар хуваaж байх тэр үед Монголчуудын довтолгоон таардаг бөгөөд Германы тариачдаас бүрдсэн анги нэгтгэлүүд рүү довтлох үед Польшийн хүнд морин цэргүүд Монголчууд руу сөрөг довтолгоо хийв. Үнэхээр ч хүнд морин цэргүүдтэй тулсан Монголын цэрэг дийлдэж эхэлсэн бөгөөд ухарчээ. Эрдсэн рыцариуд Монгол цэргийг хөөх зуураа өөр хоорондоо холилдож байлдааны журмаа алдсан байна. Тухайн үед Рыцариуд буюу хүлэг баатрууд нь дайнаар амьдардаг, тулаан гэдэг бол тэдний амьдралын утга учир болсон зүйл байв. Ердийн үед хүн ардыг тонож амь зуудаг, хүчирхэг, өөртэй нь эн тэнцэх дайснаа байнга л хайж явдаг хүмүүс байв. Тиймээс Монголчуудтай Лигницэд тулсан хөлөг баатрууд бол огтхон ч сул дорой амьтад байгаагүй юм.
Шууд гардан тулалдаанд орох нь эрсдэлтэй гэдгийг олйгосон Байдар, Хайду нар заль зохиож цэргүүдээрээ хулс шатаалган утаан хөшиг тавьж дайснаа тосон хүлээжээ. Европууд Монгол цэргийн байрлалыг олоогүй ч гэсэн давшилтаа үргэлжлүүлсээр байв. Утаан хөшигний ар талаас Монгол харваачид харваж байсан бөгөөд эхний эгнээ харвасны дараа утаа руу далд орж, дараагийн эгнээ сумаа тавих замаар суман мөндөр буулгажээ. Европуудын харвасан сум байндаа тусаж чадахгүй байсан бол Монгол цэргүүд дайсныхаа байрлалыг сайн мэдэж байсан учраас тавьсан сум нь байндаа тусаж байжээ.
Монголчуудын тавьсан утаан хөшиг салхинд замхран алга болоход Европууд гайхалтай дүр зураг харжээ. Тэднийг тосож байсан Монгол армийн цөөхөн цэрэг жагсаж харагдав. Монголчууд давшин орж гардан тулаан хийх гэж байгаа мэт дүр үзүүлээд буцаж зугтах бөгөөд зугатаж байх үедээ морин дээр эргэн хараад харваж байгаа нь Европ рыцариудын хувьд үнэхээр хохиролтой зүйл байжээ. Монголын морин цэрэг давшихдаа Польшиор “амь амиа бодоорой, зугатаагарай” гэж хашгирч байсан нь сандралыг улам их болгож байв. Генрих ван үлдсэн хамаг хүчээ аван тулааны талбарт дайран оржээ. Энэ үед Монголын цэрэг дахиад л ухарчээ. Рыцариуд энэ үед тактикийн амжилтанд хүрч Монголчуудыг шахаж эхэлжээ. Монголчууд ухарч эхэлхэд рыцариудын няагт эгнээ задгайрч эхлэв. Отолтонд байрлаж байсан Хайдугийн цэрэг рыцариудын бөөрнөөс цохилт өгч улмаар тулалдааны санаачлагыг эргүүлэв. Хайдугийн харваачид рыцариудын морийг нь харван унагаж байв. Нэг л их хүнд дуулга болсон рыцариуд морьгүй болсныхоо дараа эсэргүүцэж гавьсангүй.
Монголчууд анх удаагаа Европт хорт хий ашигласан нь Лигницийн тулалдааны үед байсан юм. Энэ их үймээн дотор хутгалдсан Европууд шоконд орж гүйцжээ. Лигницийн тулалдаан тулаан биш ярга болж хувирав. Ямар ч удирдлага, зохион байгуулалтгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ. Лигницийн тулалдаанд Францын 6 ван 5000 орчим рыцариуд оролцож эрсдсэн гэдэг. Польшийн ван Генрих ч энэхүү тулалдаанд алагдсан юм. Монголчууд Генрих вангийн толгойг урт жаданд өлгөж бусдад сургамж болгожээ. Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авснаар нийт 9 шуудай болсон гэдэг.
Генрих вангийн толгойг авч, цогцосыг нь тоносон учраас танигдахгүй байв. Харин Генрих вангийн хатан цогцос бүрийн зүүн хөлийг шалгахыг тушаажээ. Учир нь Генрих ван зүүн хөлөндөө 6 хуруутай юмсанжээ. Вангийн цогцосыг олж Лигниц хотод оршуулсан байна. Лигницийн тулалдаан хожмоо дайны түүхэнд домог болон мөнхөрсөн юм. Цэргийн түүхчид энэ тулалдааныг ихэд сонирхон авч үздэг. Европын суу алдар болсон рыцариудын тактикийн ур чадвар Монголчуудаас хичнээн хойно байсныг Лигницийн болон Сайо голын тулалдааны үр дүн бэлхнээ хэлээд өгнө. Он дарааллын бичигт дурьдсанаар Европууд нийтдээ 35000-40000 цэргээ алджээ. Генрихийн цэрэг ялагдаж байх үед Чехийн цэрэг тэднээс ердөө л хагас өдрийн зайтай байжээ.
Эх сурвалж:
Ч. Чойсамба. “Батхааны байлдан дагуулал”
Б. Номинчимэд. “Эгнэшгүй нөхрийг олов”
Р. Ю. Почекаев. “Алтан ордын хаад”
В. И. Соколов. “100 великих войн”
Ш. Насанбат. “Монголын түүхэнд тодорсон 33 тулалдаан”.
Б.Батмөнх

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.02.15 12:05 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Жижиг биетэй монгол морь унасан монгол цэргүүд..

Image

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Aug.05.17 11:27 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Ачамай бол АЦ гэсэн утга агуулна. Өөр утга нь ХЭРЭЭС байж болох юм. Тэгвэл үүнийг ХАС хээтэй адилтгаж болно.
Эцсийн дүндээ
Киад аймаг ХАС тамгатай юм байж. Энэ харин юуг илэрхийлсэн дүрс вэ ?.


Top
   
PostPosted: Aug.05.17 5:44 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10445
Location: Архан талд чинь:
Mfbfj wrote:
Ачамай бол АЦ гэсэн утга агуулна. Өөр утга нь ХЭРЭЭС байж болох юм. Тэгвэл үүнийг ХАС хээтэй адилтгаж болно.
Эцсийн дүндээ
Киад аймаг ХАС тамгатай юм байж. Энэ харин юуг илэрхийлсэн дүрс вэ ?.

Ари угсаатны мөнх зогсолтгүй эргэх хүрд араа гэдэг биз дээ? Хүннүд бас хас тэмдэг байсан.. :lol:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited