#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 1:39 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 284 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Apr.10.15 12:33 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
ашгүй албингууд эргээд ирчихэж, өчигдөржин ийшээ шагайж өнжлөө ш дээ.5 цагийн дотор тэд юу хийж амжих болоо, дээр нь цоожлогдчихсон...баярлалаа someone,


Top
   
PostPosted: Apr.10.15 9:34 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 38

Ватиканы залгагч Ватиканы шуудангийн архан талд, Холбооны албанд байрладаг ажээ. Энэ бол 141 хянах самбар бүхий Корелкогийн найман шугамтай давчуухан өрөө байлаа. Энэ алба өдөрт 2000 гаруй яриаг холбож, дийлэнхийг нь автомат мэдээллийн системд бичдэг байна.
Өнөө шөнө ганцхан оператор ажил дээрээ жижүүрлэн, кофеинтой цай амтархан оочилж суув. Тэр энэ шөнө Ватикан хийдэд үлдэхийг зөвшөөрсөн цөөхөн хүний нэг болсондоо баяртай байлаа. Гэхдээ л Швейцар жардынхан хаалганых нь гадна холхиод байхад тийм ч сайхан биш ажээ. Жорлонд хүртэл дагаж орох нь л дээ. Ариун цуурганы төлөө доромжлол хүртэл амсах юм даа гэж унтууцан бодолхийлэв.
Аз болж, өнөө орой утасны дуудлага цөөн байв. Гэхдээ энэ аз уу, эз үү гэдгийг хэлж мэдэхгүй. Сүүлийн хэдэн жил хүмүүс Ватиканд болж байгаа үйл явдлыг сонирхох нь илт багассан билээ. Хэвлэлийнхний утастах нь цөөрч, бүр солиотой хүмүүс хүртэл өмнөх шигээ байнга утастахаа больжээ. Хэвлэлийн алба өнөө орой олон хүн энэ үйл явдлыг сонирхон цуглах байх гэж хөөрчихсөн байлаа. Гэвч харамсалтай нь Гэгээн Петерийн талбай дээр байгаа хэвлэл мэдээллийнхний машиныг харвал дийлэнх нь нөгөө л Италийн юм уу, Европынх байх... дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг зарим нэг хэвлэлийн нэрс үзэгдэв ч тэд мэдээж giornalisti secondarii (ита. Хоёрдугаар зэрэглэлийн сэтгүүлчид)-ээ явуулсан байгаа.
Оператор аягаа алгандаа хавчуулан, түшлэгээ налан суухдаа, энэ шөнө хэр урт байх бол хэмээн бодов. Шөнө дунд, эсвэл жаахан илүү л болно биз. Өнөөдөр Ватиканы шадар хүмүүсийн дунд цуурган эхлэхээс хамаагүй өмнө хэн Пап болох нь тодорхой болчихсон байдаг, тиймээс цуурган сонгууль гэхээсээ гурав дөрвөн цаг үргэлжлэх ёслол маягтай болжээ. Мэдээж, зарим нэг эсрэг санал цуурганыг үүр гэгээртэл юм уу, өглөө болтол сунжруулж болох л юм. 1831 оны цуурган тавин өдөр үргэлжилжээ. Гэхдээ өнөөдөр л лав биш. Өнөөдрийн цуурган тамхи татахын зуур болж өнгөрнө гэж хүмүүс ярьж байсныг сонссоноо тэр санав.
Хянах самбарын дотоод шугамын хэсэгт гэрэл асах агшинд операторын бодол замхарч орхилоо. Тэр толгойгоо маажлан тэр гэрлийг харангаа Жигтэй юм даа. Тэг шугамаас дуудаж байх юм. Өнөө шөнө дотор байгаа хэн нь оператор руу утастдаг байна аа? Ер нь хэн өнөө шөнө энэ дотор байдаг билээ?
«Citta del Vaticano, prego (uma. Ватикан хийд байна)» гэж тэр утсаа авмагцаа хэлэв.
Нэг хүн хурдан гэгч Италиар шулганаж байна. Оператор түүний яриаг чагнан франц, Швейцар өнгөтэй ч Италиар ус цас ярьж байгаа Швейцар жардынхны дунд түгээмэл байдаг хачин аялгыг танив. Гэхдээ утастсан хүн ямартай ч Швейцар жард биш байлаа.
Эмэгтэй хүний хоолой сонссон оператор гайхсандаа цайгаа асгах шахав. Тэр хянах самбар руу харав. Ямар ч эргэлзээгүй дотоод шугамаар ярьж байв. Үгүй байлгүй дээ, ийм юм баймгүй юм гэж тэр бодлоо. Эмэгтэй хүн Ватикан хийдэд байна гэнэ ээ? Бүр өнөө шөнө шүү!
Бүсгүй тун түргэн, их л шамдангуй ярьж байлаа. Тэр олон жил утсаар ярьсан хүний хувьд мэдрэл муутай хүнийг ялгадаг болсон байлаа. Гэхдээ, энэ хүүхэн галзуу биш ажээ. Тэр яаруу, гэхдээ ухаалаг байв. Тайван, гэхдээ үр нөлөөтэй байв. Тэр бүсгүйн хүсэлтийг сонсоод мэлэрч орхив.
«Il camerlingo?» гэж тэр гайхан асуухдаа дуудлага хаанаас ирснийг тодорхойлох гэж алмайн зогсоно. «Би таныг залгаж өгч чадахгүй байх аа... тийм тийм, тэр Папын өрөөнд байгаа нь лавтай юм... та ингэхэд хэн билээ?... та түүнд анхааруулах гэсэн юм уу? Тэр сонсох тусмаа улам гайхна. Бид бүгдийн амь насанд аюул учраад байна аа? Яаж тэр вэ? Ингэхэд та хаанаас утастаад байгаа юм бэ? Би таныг Швейцар жард руу холбож өгвөл дээр юм уу. Оператор гайхсандаа зогтусав. Та хаана байна гэнэ ээ? Хаана аа?
Тэр цочирдсон ч шийдвэр гаргалаа. «Хүлээгээрэй» гэж хэлмэгцээ хүүхнийг дуугарахаас өмнө нь утсыг нь хүлээлгээд, Оливетти захирагчийн өрөө руу шууд холбох товчийг залгав. Тэр хүүхэн яавч тэр өрөөнд баймгүй дээ.
Утсыг шууд л авлаа.
«Per l'amore di Dio (Бурхны минь авралаар ... ита.)» гэж нөгөө эмэгтэй хэлээд: «Намайг холбоод өгөөч, золиг минь» гэж шавдууллаа.
Швейцар жардын аюулгүйн албаны өрөөний хаалга тасхийн онгойв. Оливетти харуулуудын дундуур зүсэн, нисэх мэт орж ирлээ. Тэгээд буланд байгаа өрөө рүүгээ эргэхдээ, Оливетти харуул залуу холбоогоор ярьсан нь үнэн байсан эсэхийг нүдээрээ шалгав: Витториа Ветра ширээнийх нь дэргэд утсыг нь барьчихсан зогсоно.
Che coglioni che ha questa! Энэ утсан дээр бүжиглэх гээ юм болов уу гэж Оливетти бодов.
Тэр өрөө рүүгээ шулуухан алхлан ирж, түлхүүрээ цоож руу шургуулав. Тэгээд хаалгаа түлхэн онгойлгомогцоо: «Та чинь юу хийгээд байгаа юм бэ» хэмээн зандарлаа.
Витториа тоосон ч үгүй. «Тийм шүү. Би танд энэ тухай л анхааруулах гэж...» хэмээн бүсгүй харилцуураар ярьж зогсов.
Оливетти харилцуурыг шүүрч аваад чихэндээ дөхүүлэн: «Хэн гэж золиг вэ, чи?» хэмээн хашхирлаа.
Тэгснээ, эгшин зуур түүний хөшүүн гөжүүд байдал замхран алга болов. «Мэдлээ, камерлинго... зөв өө, зөв... гэхдээ аюулгүй байдлын асуудлыг... мэдээж үгүй... би түүнийг эндээ л хорьж ... тэгэлгүй яах вэ... гэхдээ» хэмээн тэр ярина. Эцэст нь: «Мэдлээ, эрхэм ээ. Би одоохон тэднийг дээш нь аваад очъё» гэлээ.
Хэсэг 39

Систин цогчны дэргэдэх Апостолийн ордон гэдэг Ватикан хийдийн зүүн хойд буланд орших олон барилгын цогц байлаа. Гэгээн Петерийн талбай руу харсан энэ байшинд Папын хувийн өргөө, Папын бичгийн өргөө хоёр байрладаг ажээ.
Ландон, Витториа хоёр Оливетти захирагчийг чимээгүйхэн даган, урт тансаг гудмаар доошилж явахад, захирагчийн булчин нь чинэрэн татганаж байлаа. Гурван шатаар өгссөний дараа тэд өргөн, зөөлөн гэрэлтэй гудам руу орлоо.
Ландон хананд өлгөөтэй урлагийн бүтээлүүдийг бахдан гайхаж явав. Зэс хөөмөл, нэхмэл, сүлжмэл гэх мэт зуу зуун мянган долларын үнэтэй гайхамшгууд тэнд байлаа. Гудмын гуравны хоёрыг өнгөрч явахдаа, гайхамшигт усан оргилуурын хажуугаар дайрлаа. Жижиг ховилын түүгээр Оливетти зүүншээ эргээд, том хаалга руу шудран алхав. Ландон тийм том хаалга амьдралдаа хэзээ ч харж байсангүй.
Ufficio di Papa (ита. Папын бичгийн өргөө) гэж Оливетти Витториа руу ширүүн гэгч хяламхийн өгүүлэв. Бүсгүй дальдарсан ч үгүй. Оливетти хаалганы дэргэд очиж, чанга тогшив.
Папын бичгийн өргөө гэж! Ландон дэлхийн хамгийн том шашны нэгийнх нь хамгийн ариун өрөөний өмнө зогсож байгаадаа бахдан байв.
Avanti (ита. морил) хэмээн дотроос нь хэлэх сонстов.
Хаалга онгойход Ландон нүдээ халхлав. Өрөөнд туссан нарны гэрэлд нүд дальдрам хурц байлаа. Удалгүй нүд нь дасч, юм харахтайгаа болов.
Папын бичгийн өрөө бичгийн гэхээсээ цэнгүүний тэнхим гэлтэй ажээ. Улаан гантиг шал, бүрэн зүмбэртэй хана руу урсан нийлжээ. Уран чамин цэцэг дэн таазан дээр өлгөөтэй, цаана байх аварга том нуман цонхоор Гэгээн Петерийн талбай бүхэлдээ харагдана.
Бурхан минь, ямар сайхан алсын бараатай өрөө вэ гэж Ландон бодлоо.
Өрөөний алс буланд, сийлбэртэй модон ширээн дээр, нэг хүн их л шамдангуй юм бичиж харагдана. Avante гэж тэр хүн дахин хэлээд, үзгээ тавин гараараа даллав.
Оливетти түрүүлэн, цэрэг тэвхгэр алхаагаар орж очлоо. «Сениорь, No ho potuto» хэмээн их л гэмшингүй өгүүлнэ.
Нөгөө эр түүний өгүүлэхийг таслаад, хоёр гийчнийг тайван ажиглав.
Камерлинго Ландоны бодсон шиг Ватиканд холхин явдаг ерийн нэг настай, турьхан хүн огт биш байлаа. Тэр эрхи ч, унжлага ч зүүгээгүй, хүнд ямбаны дээл ч жагсаагаагүй байлаа. Харин зүгээр л хар бариу дээл өмссөн нь түүний тэвхгэр биеийг тодруулжээ. Дөч арай хүрээгүй болов уу гэмээр нас нь Ватиканд бол хүүхдээрээ гэж тоологдох байлаа. Тэр царайлаг, буржгардуу, гэрэлтсэн ногоон нүдтэй, тэр нүд нь ертөнцийн элдэв ид шидээр дүүрсэн юм шиг харагдана. Харин түүнийг ойртон ирэхэд Ландон нүд нь туйлдсан байдалтай байхыг мэдлээ. Амьдралынхаа хамгийн бэрх арван таван өдрийг арай гэж туулж, аврал гуйсан сүнс мэт байлаа.
«Карло Вентреска» гэж тэр цэвэр англиар хэллээ. «Талийгаач Папын камерлинго» гэж өөрийгөө танилцуулахад дуу нь эелдэг, гэхдээ ялимгүй итали аялгатай байлаа.
Бүсгүй: «Витториа Ветра» гэж өөрийгөө танилцуулаад, урагш алхан, гараа сунгаж: «биднийг авч уулзсанд гялайлаа» гэв.
Камерлинго Витториагийн гарыг атгахад, Оливетти агзасхийх шиг болов.
«Энэ хүн бол Роберт Ландон. Харвардын их сургуулийн шашны түүхч» гэж Витториа Ландоныг танилцууллаа.
«Padre (ита. Эцэг минь)» хэмээн тэрээр байдгаараа акцентгүй хэлэх гэж хичээлээ. Тэгээд, камерлингогийн сунгасан гарыг үнсэхээр бөхийв.
Тэгэхэд нь, камерлинго цочих мэт гараа суга татаад: «Үгүй ээ, боль, боль» хэмээн Ландон өндийлгөв. «Дээрхийн гэгээнийг түр орлож байгаа маань намайг Дээрхийн гэгээн болгохгүй шүү дээ. Би зүгээр л нэг гэлэн - камерлинго, хийх ёстой юмаа хийх ёстой цагт нь хийж яваа эгэл хүн».
Ландон цэхлэн босов.
Камерлинго эелэн: «Сууж тавлацгаа!» хэмээлээ. Ширээний өмнө байгаа хэдэн сандал руу заахад Витториа, Ландон хоёр сууж, харин Оливетти суулгүй зогссон хэвээр үлдэв.
Камерлинго ширээнийхээ ард сууж, гараа салаавчлан, санаа алдаад, гийчдээ харав.
Оливетти: «Сениорь. Бүсгүйн хувцас бол миний алдаа юм шүү...» гэлээ.
Камерлинго ядарсан байртайгаар үгийг нь таслаад: «Бүсгүйн хувцасны тухайд би зовнихгүй байна. Цуурган эхлүүлэхээс хагас цагийн өмнө оператор над руу залгаж, таны албан өрөөнөөс нэг бүсгүй та нарын надад огт дуулгаагүй аюулын талаар анхааруулахаар утастаж байна гэсэн билээ. Үүнд л би зовниж байна» гэлээ.
Оливетти тушаал хүлээж байгаа цэрэг шиг арагшаа гэдийн номхон зогсоно.
Ландон камерлингог хараад ховстуулсан мэт болов. Тэр залуу, царайлаг агаад эелэг төрх, эрх мэдлээ цацруулсан шидэт баатар мэт санагдана.
«Сениорь, та аюулгүйн асуудлаар оюунаа чилээх хэрэггүй шүү дээ. Та бол хүнд хариуцлагатай өөр ажилтай хүн» хэмээн Оливетти их эвлэг, гэхдээ шамдангуй өгүүлэв.
«Би үүргээ гүнээ ухамсарлаж байна, Оливети. Direttore interme-diatoro (ита. түр захирагч) -ийн хувьд би эл цуурганд байгаа хүн нэг бүрийг аюулгүй, амгалан байлгах үүрэгтэй билээ. Энд тэгээд юу гэгч нь болоод байгаа юм бэ?»
«Байдлыг би хянаж байгаа, эрхэм ээ».
«Үгүй л юм шиг байх юм».
Ландон тэдний яриаг таслан: «Эцэг минь, тольдож ажаам уу» хэмээн факсаа гаргаж камерлингод өгөв.
Оливетти захирагч саад хийх санаатай урагш алхан: »Эцэг минь, та ийм зүйлд санаагаа чилээх хэрэггүй биз» гэлээ.
Камерлинго зургийг аваад Оливеттийг ч анзааралгүй удаан гэгч харав. Тэрээр Леонардо Ветрагийн алуулсан зургийг хараад цочих шиг боллоо. «Энэ юу вэ?»
«Аав минь байгаа юм» гэж хэлэхдээ Витториагийн хоолой зангираад явчхав. Тэгснээ: «Тэр маань шашны гэлэн, бас эрдмийн хүн байсан юм. Урьд шөнө түүнийг минь алчихаж» гэлээ.
Камерлингогийн царай нь зөөлөрч, өрөвдөнгүй байдалтай бүсгүй рүү хараад: «Охин минь, эмгэнэлтэй юм болжээ, зайлуул!» гэлээ. Тэгээд загалмайлан залбираад, сүнс зайлсан юм шиг харцаар факс руу дахин харав. «Хэн ингэж... цээжийг нь түлж... сийлдэг байна?» Камерлинго түгдчээд зураг руу хараад таг болчхов.
Ландон: «Наана чинь Иллюминати гэж байгаа юм. Та мэдээж энэ юу болохыг нь мэднэ биз дээ» гэв.
Камерлингогийн царай эргэлзэнгүй хувьсхийж: «Энэ нэрийг сонсож байсан юм байна аа. Гэхдээ энэ чинь ... юу л даа...»
«Иллюминати шинэ технологи хулгайлахын тулд Леонардо Ветраг хөнөөгөөд...»
Оливетти дундуур нь таслан: «Дээдэс ээ! Энэ бол солиотой хүний ажил. Юун Иллюминати вэ? Наадах чинь яах аргагүй зүгээр л нэг цуу сэжиг шүү дээ».
Оливеттигийн энэ үг байдаа тусав бололтой. Камерлинго эргэж, Ландон руу хараад, сэтгэл нь амарлисан байдалтай гүнзгий амьсгаа авч: «Ландон гуай, би насаараа Католик сүмд суусан хүн. Иллюминатигийн тухай, тэдний алдарт тамгын тухай домгийг мэдээж сонссон. Гэхдээ бид өнөө үед амьдарч байгааг танд сануулмаар байна. Хуучны буг чөтгөрийг сэрээхгүй байсан ч Христийн шашинд өнөөдөр дайсан мундахгүй байна» гэлээ.
«Бэлгэдэл нь тохироод байгаа юм» гэж Ландон тэрцсэн байртай хэлээд, түүн рүү дөхөж, зургийг эргүүлээд өгөв.
Камлерлинго тэр бичээс тэгш хэмтэй байхыг үзээд бас л дуугаа хураачхав.
«Бүр орчин үеийн компьютер хүртэл энэ үгийг семитр, амбиграм бичих гэж тооцоолоод чадаагүй юм шүү дээ» гэж Ландон ятган сэнхрүүлнэ.
Камерлинго алгаа хавсран, дуугаа хураан хэсэг зогсов. Тэгээд: «Иллюминати устсан шүү дээ. Бүр олон жилийн өмнө шүү. Энэ бол факт» гэлээ.
Ландон толгой дохингоо: «Өчигдөр бол, би тийм л гэхээр байлаа» гэв.
«Өчигдөр өө?»
«Өнөөдөр болоод байгаа зүйлийг мэдлээ. Иллюминати эртний хонзонгоо өвөртлөн гараад ирчихсэн юм шиг байна».
«Өршөөгөөрэй. Сайн ухсангүй. Ямар хонзонг тэр билээ?»
«Ватикан хийдийг устгах!» Камерлинго гайхсангүй, харин төөрөлдөж орхив. «Гэхдээ тэгэх боломжгүй шүү дээ»:
Витториа толгой сэгсрэн: «Бас өөр хэдэн таагүй мэдээ дуулгамаар байна» гэлээ.
Хэсэг 40

«Энэ үнэн үү?» гэж камерлинго Витториагаас Оливетти рүү эргэн асуув.
«Сениорь, ямар нэг төхөөрөмж байгаад байгааг би зөвшөөрнө. Гэхдээ манай хяналтын камер дээр байгаа дүрсийг харвал тэр их жижигхэн, Ветра авхайн хэлээд байгаа шиг тийм их хөнөөл учруулж чадахааргүй байгаа юм» гэж Оливетти хариулна.
«Азнаарай! Та нар тэрийг нь харсан юм уу?» гэж камерлинго асуулаа.
«Тэгсээн, сениорь. Камер #86-аар харсан».
Камерлинго уурсангуй: «Тэгээд тэрийгээ очоод авчихгүй яагаад байгаа юм бэ?» гэлээ.
Оливетти цэх зогссон хэвээр: «Сениорь, тэр ч амаргүй л байна л даа» гээд байдал ямархуу байгаа тухай тайлбарлав.
Камерлинго түүний ярихыг сонсох тусам түгшиж эхлэхийг Витториа гадарлав. «Та нар яагаад тэрийг Ватикан хийдийн дотор байгаа гээд байгаа юм бэ? Тэр камерыг авч яваад, өөр газраас дамжуулаад байгаа юм биш биз?»
«Тэгэх боломжгүй. Манайх дотоод харилцаагаа хамгаалахын тулд гадаад хэрмээсээ дотогш цахим халхтай байдаг юм. Тэгэхээр, дохио дотроос л ирж байгаа, үгүй бол бид хүлээж авахгүй» гэж Оливетти хариуллаа.
«Тэгвэл, та ядаж одоо бүх хүчээ дайчлан алдсан камераа хайж байгаа биз дээ?»
Оливетти толгойгоо сэгсэрнэ. «Үгүй ээ, сениорь. Тэрийг хайхад зуу зуун хүн бас цаг шаардана. Аюулгүйн асуудлаар санаа тавих өөр олон зүйл байна. Ветра авхайг ойлгож байгаа ч, тэр яриад байгаа дусал нь хэтэрхий жижигхэн, тийм их хөнөөлтэй байж чадахааргүй байгаа юм.»
Витториа тэвчээр алдав. «Тэр дусал чинь Ватикан хийдийг газрын хөрстэй тэгшилчих чадалтай юм шүү. Та ер нь миний яриад байгааг сонссон уу, үгүй юү?»
«Авхай! Би олон жил тэсрэх бодистой ажилласан туршлагатай хүн шүү» гэж Оливетти хүйтэн дуугаар хариу барилаа.
Витториа мөчөөгөө өгөлгүй: «Таны туршлага даан ч тус багатай юм. Миний хувцас таны санааг зовоож байгаа бол, харин би атомын бөөмс судлалаар дэлхийд тэргүүлдэг олон улсын хүрээлэнгийн ахлах судлаач хүн шүү. Тэр дусал төдий дээжийг аннигиляц болохоос сэргийлж буй антиматерийн хавхыг би өөрөө зохиосон юм. Хэрвээ танай харуулууд зургаан цагийн дотор тэр канистерыг олж чадахгүй бол, дараагийн зуунд та нарт газрын гавт суусан том хар нүхнээс өөр хамгаалах юмгүй хоцорно шүү гэж сануулаад байна» гэлээ.
Оливетти жоомон нүдээ жартайлган ширэв татсанаа, камерлингод хандан: «Сениорь, одоо ингэж маргаж суух цаг биш байх. Таны цагийг дэмий үрээд яах вэ? Иллюминати ч гэх шиг, бид бүгдийг устгах чадалтай ганц дусал ч гэх шиг» гэв.
Basta! гэж камерлинго хэллээ. Тэр энэ үгээ их л намуухан хэлсэн, ч бараг л өрөө даяар цуурайтан сонсогдов. Тэгснээ, өрөөнд хэсэг аниргүй боллоо. Тэр бараг л шивнэх шахуу: «Аюултай ч бай, үгүй ч бай, иллюминати ч бай, биш ч бай, ер нь юу ч байсан, тийм юм лав л одоо энд, Ватикан хийдэд, цуурган болж байгаа энэ мөчид байх ёсгүй ... Тэрийг олоод, зайлуул! Даруй эрэл зохион байгуул!» гэлээ.
Оливетти бас л тайлбар тавина. «Сениорь, бид бүх хүчээ дайчилсан ч гэсэн энэ цогцолборыг нэгд нэгэнгүй нэгжихэд хэд хэдэн өдөр хэрэгтэй. Ветра авхайтай ярьсныхаа дараа би харуулуудынхаа нэгийг, манай хамгийн сайн галт зэвсгийн шинжээчтэй тэр антиматери гэгчийнх нь тухай зөвлөлд гэсэн юм. Тэр тухай ямар ч мэдээ байхгүй байсан.»
Тэнэг төгцөг, Галт зэвсгийн шинжээч гэнэ ээ. Энциклопед сөхөж харсан гээсэй! А үсгээс нь эхлээд шүүрдэж харсан гээч! гэж Витториа тэрцэн бодов.
Оливетти ярьсан хэвээр: «Сениорь, таныг харуулыг маань Ватикан хийдийг нэгд нэгэнгүй нэгж гэвэл, би таны тушаалыг эсэргүүцмээр байна» гэлээ.
«Захирагч аа!» Камерлинго хилэнтэй еэ дуугарав. «Одоогоор та надтай ярихдаа, надтай биш, харин энэ албан тушаалтай ярьж байгаа гэдгийг тань сануулчихъя. Та намайг тоохгүй байгааг ойлгож байна, гэхдээ хуулиар, яг одоо, би энэ тушаалыг хашиж байгаа шүү. Би эндүүрээгүй бол кардиналууд одоо Систин цогчинд аюулгүй байгаа, тэгэхээр та цуурган тартал ямар нэг онц асуудалгүй байгаа биз.
Та яагаад энэ төхөөрөмжийг хайхаас цааргалаад байгааг ойлгохгүй байна. Таныг мэддэггүй сэн бол, би таныг энэ цуурганы явцад санаатайгаар саад болж байна гэмээр байна шүү».
Оливетти хилэгнэж эхлэв. «Та яаж ингэж чадаж байна аа? Би танай Папад арван хоёр жил зүтгэсэн. Өмнөх Папад арван хоёр жил. 1438 оноос хойш Швейцар жард ...»
Яриаг нь таслан, Оливеттигийн бүсэнд байсан холбоо чанга гэгч паржигнаад, түүнийг дуудан «Захирагч аа, захирагч аа!» гэлээ.
Оливетти бүснээсээ холбоогоо сугалаад, товчин дээр дарж «Sono occupato! Cosa vox! (uma. Завгүй байна, )»
«Scuci» хэмээн холбоон дээр байсан Швейцар жард хэллээ. «Мэдээ байна. Тэсрэх бөмбөг нуусан гэж заналхийлж байгаа тухай мэдээ аваад, танд дуулгах гэсэн юм».
Оливетти нэг их сонирхсон янзгүй: «Тэгээд яах вэ дээ? Журмаараа л явуулаа ч дээ. Бичээд ав».
«Тэгсэн эрхэм ээ! Гэхдээ таныг судал гээд байсан нөгөө антиматерийн тухай яриагүй бол, би тан руу залгахгүй байлаа л даа».
Өрөөнд байсан хүмүүс бие бие рүүгээ түгшин харав.
Оливетти: «Юу гэнэ ээ?» гэж хашхирав.
«Антиматерь, эрхэм ээ. Бид таныг судал гээд байсан болохоор, жаахан нэмэлт судалгаа хийж зарим нэг зүйл оллоо. Антиматерийн тухай мэдээллийг үзвэл ... тэр чинь ер нь нэлээн аягүй эд бололтой шүү».
«Чи өөрөө зэвсгийн шинжээч тэр тухай юу ч мэдэхгүй байна гээ биз дээ?»
«Би интернетээр хайсан юм аа».
Ашгүй дээ гэж Витториа бодов.
«Тэр бодис их сүрхий тэсэрдэг эд юм байна. Энэ мэдээлэл хэр үнэн эсэхийг мэдэхгүй, гэхдээ нэг фунт антиматери цөмийн цэнэгээс зуу зуу дахин илүү тэсрэх чадалтай гэнэ ээ» гэж харуул хэллээ.
Уул нурж байгаа юм шиг л, Оливеттигийн нүсэр чанга бие сулбайгаад ялхийчихав. Витториа эрдсэн царайтай байснаа, камерлинго зэвхий даахыг хараад, дагаад барайчхав.
«Чи шугамыг нь мөшгөв үү?» гэж Оливетти асуув.
«Чадсангүй ээ. Гар утасныхаа сүлжээг чанд нууцалчхаж. SAT хиймэл дагуулын солбицлыг төөрүүлчихсэн, тэгэхээр гурамсан солбицол үүсгэх боломжгүй болчхож. IF мөрийг хайвал, Ром хотын хаа нэгтэйгээс утастсан гэж байна, гэхдээ яг хаана гэдгийг тодорхойлох арга алга».
Оливеттигийн дуу нь зөөлөрчихсөн: «Ямар нэг шаардлага тавив уу?»
«Үгүй ээ, эрхэм ээ! Зүгээр л антиматерийг энэ хийдэд нуусан байгаа гэсэн. Намайг мэдээгүй байхыг сонсоод, гайхах шиг болсон шүү. Намайг өөрөө харсан эсэхийг хүртэл лавласан. Тэгээд, таныг антиматерийн тухай асуугаад байсан болохоор би мэдэгдсэн нь дээр гэж бодсон юм».
«Чи зөв хийжээ. Би удахгүй доошиллоо. Дахиж утаствал шууд дуулгарай» гэж Оливетти хэллээ.
Тэгээд, холбоон дээр хэсэг аниргүй байснаа: «Тэр утсаа тавиагүй хэвээрээ байгаа юм байна шүү дээ, эрхэм ээ» гэлээ.
Оливетти тогонд цохиулсан юм шиг болсноо: «Шугам нээлттэй байна уу?» гэв.
«Нээлттэй, эрхэм ээ. Бид шугамыг нь мөшгөх гэж арван минут оролдоод чадахгүй байна. Биднийг чадахгүй гэдгийг ч мэдээд байгаа бололтой камерлинготой ярихаас нааш тавихгүй гээд утсаа бариад байж л байна.»
«Нааш нь холбоодох, даруйхан шиг!» гэж камерлинго тушаав.
Оливетти сандран: «Хэрэггүй ээ, ариун эцэг минь. Швейцар жардын мэргэшсэн хүн энэ асуудлаар ажиллавал дээр» гэлээ.
Камерлинго тоосонгүй: «Залгаадах!» гэв.
Оливетти тушаалыг цааш нь дамжууллаа.
Удалгүй, Вентреска камерлингогийн ширээ дээрх утас жингэнэн дуугарав. Тэр утасныхаа чанга яригч товчийг дарлаа. «Бурхны өмнө та өөрийгөө хэн гэж бодоо вэ?»

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.15 9:38 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 41

Камерлингогийн ширээн дээрх утасны цаанаас гарах дуу төмөр шиг, хүйтэн, бардам байлаа. Өрөөн дотор байсан хүн болгон сонсож суув.
Ландон англиар ярих, харь аялгыг нь таах гэж оролдоно. Ойрх дорнодынх юм уу даа.
«Би эртний нөхөрлөлийн, та нарын зуу зуун жилийн турш яллаж байсан тэр нөхөрлөлийн элч байна. Би Иллюминатигийн элч байна» хэмээн танхим даяар цуурайтав.
Ландоны хамаг булчин нь сулраад, хамгийн сүүлчийн эргэлзээ нь замхарлаа. Бах тав, нэр алдар, үхлийн айдас гурав холилдсон нэгэн мэдрэмж гэнэт төрсөн нь их л танил агаад өнөө өглөө факсаар авсан зураг дээрээс нөгөө амбиграммыг харах үед төрсөн яг тэр мэдрэмж байлаа.
«Та юу хүсээ вэ?» гэж камерлинго асуув.
«Би эрдмийн хүмүүсийг төлөөлөн ярьж байна. Асуултад хариу хайн тантай л адил бэдэрч явдаг хүмүүсийг... Хүний хувь заяа, зорилго, бүтээгчийн тухай асуулт ...»
Камерлинго: «Та хэн ч байсан хамаагүй, би...»
«Silenzio (ита. Чимээгүй бай) Сонсож байсан чинь өлзийтэй байх шүү. Хоёр мянганы турш танай шашин үнэний эрлийг өмчиллөө. Өөрөөр ярьсан хүн болгоныг худал үг, муу ёрын заналаараа няц дарж байлаа. Үнэнийг өөрийнхөө зорилгод гуйвуулж, танай хорон бодлогын чинь эсрэг нээлт хийсэн бүхнийг хөнөөж байлаа. Та, тэгээд, энэ дэлхийн гэгээрсэн хүмүүсийн бай болоод байгаадаа гайхаад байгаа юм уу?»
«Гэгээрсэн хүн алс үйлсийнхээ төлөө барьцаалдаггүй юм даа».
«Барьцаалах гэнэ ээ?» Утасны цаана инээх сонстов. «Барьцаалаагүй ээ. Би ямар нэг юм нэхээгүй. Ватиканыг устгана гэдэг нөхцөл тавиад больдог зүйл биш. Дөрвөн зуун жилийн турш, бид энэ шөнийг хүлээлээ. Яг шөнө дунд болоход танай хийдийг устгана. Та нар юу ч хийж чадахгүй».
Оливетти утас руу ухасхийж: «Энэ хийдэд нэвтрэх боломжгүй. Та нар тэсрэх бөмбөг энд тавьсан байх учиргүй» гэлээ.
«Та ч Швейцар жардын хайхрамжгүй төрхөөр ярьж байх чинь. Офицер юм уу даа? Иллюминати зуу зуун жилийн турш энэ дэлхийн хамгийн элит гэгддэг байгууллагуудад нэвтэрчихсэн байсныг та мэдэх байлгүй яав гэж. Тэгээд яагаад Ватиканыг тэднээс өөр, халдашгүй гэж бодоо вэ?»
Есүс минь. Энэ дотор бас хэн нэгэн байгаа юм байж дээ гэж Ландон бодов. Нууцаар шургална гэдэг үнэндээ Иллюминатгийн гаршсан ганц ажил байлаа. Тэд Масон нийгэмлэгт, томоохон банк, бүр засгийн газарт ч шургалчихсан байжээ. Хэрэв Иллюминати Английн парламентад нэвчиж орхисон шиг Английн тагнуулууд Нацистуудын гүнд шургалж чадсан сан бол дайн ганц сарын дотор л дуусах санж гэж бүр Черчилль хүртэл нэг удаа сурвалжлагчид ярьж байсан ажээ.
Оливетти шазав татан, эгдүүцэж: «Бүр ичихгүй худлаа ярьж байх шив. Та нар тэгж чадахгүй л дээ».
«Яагаад чадахгүй гэж? Танай Швейцар жард хянамгай болохоор гэж үү? Швейцар жард танай өчүүхэн ертөнцийн мухар булан болгоныг хардаг болохоор гэж үү? Ингэхэд, танай Швейцар жардын дотор шургалж яагаад болохгүй гэж? Тэд ч бас хүн шүү дээ. Танай харуулууд усан дээр явж чаддаг хүний тухай үлгэрт итгэсэндээ, амиа золино гэж та нээрэн итгээд байгаа юм уу? Тэр канистер танайх руу өөрөөр яаж яваад, орж орхисон юм бол? Танай нөгөө аминаасаа эрхэмлэх дөрөв яаж яваад алга болчихсон юм бол?»
Оливетти: «Ямар дөрөв гэж? Юу яриад байгаа юм бэ?» гэлээ.
«Нэг, хоёр, гурав, дөрөв. Та нар тэр дөрвөө алга болгочхоогүй байгаа юм уу?»
Оливетти: «Чи ямар чөтгөрөө яриад байгаа юм бэ?» хэмээн хашхичихдаа, яг л элэгдүүлчихсэн юм шиг, нүд нь хорсолтой ёо эргэлдэж, хөмхийгөө зуусан байлаа.
«Тайвшир даа. Би нэрийг нь уншаад өгөх үү?» гэж утасны цаанаас тавлалаа.
«Юу болоод байгаа юм бэ?» гэж камерлинго уурсан хэлэв.
Утасны цаанаас баясан хөхрөх сонстоно. «Таны албатууд танд сонордуулаагүй байсан юм уу? Нүгэлтэй юм. Гэхдээ гайхмаар ч эд биш юм аа. Ямар ч бардам юм бэ? Тэр амь шигээ хамгаална гэж андгайлсан дөрвөн кардиналаа алдсан гэж үнэнээ чамд хэлэхэд, царай чинь яаж хувьсхийхийг төсөөлсөн чинь ... ха ха ха.»
Оливетти хилэгнэн дүрэлзэж: «Чи энэ мэдээллийг яаж олж аваа вэ?» гэлээ.
Утасны цаанаас хорыг нь малтсан шинжтэй: «Камерлинго! Та захирагчаасаа танай бүх кардинал Систин цогчинд бүрэн байгаа юу гэж нэг асуу даа» гэв.
Камерлинго Оливетти рүү эргэж, асуусан байдлаар хилэнтэй еэ харав.
Захирагч камерлинго руу ойртон, чихэнд нь аядуу дуугаар: «Сениорь, манай дөрвөн кардинал одоохондоо Систин цогчинд ирээгүй байгаа нь үнэн: гэхдээ үүнд зовних хэрэггүй. Тэр дөрөв дөрвүүлээ өнөө өглөө байрандаа байсан, тэгэхээр, одоо Ватикан хийд дотор аюулгүй байгаа нь лавтай. Дөнгөж цагийн өмнө, та өөрөө тэдэнд цай барьсан шүү дээ. Тэр дөрөв зүгээр л цуурган эхлэх цагаас жаахан хоцроод байх шиг байна. Бид тэднийг хайж байгаа, гэхдээ тэд зүгээр л цагийнхаа баримжааг алдаад, хэрмэн дотуур зугаацаж яваа байх гэж бодож байна» гэж шивнэв.
«Дотуур зугаацаж яваа гэнэ ээ?» гэж камерлинго хэлэхэд дуу нь сааралтсан сонстов. «Тэр дөрөв аль цагийн өмнө Систин цогчинд оччихсон байх ёстой шүү дээ».
Ландон Витториа руу хөмсгөө мушилзуулан харав. Кардиналууд алга болсон гэнэ ээ? Харуулууд доор тэднийг л хайгаад байсан юм байна л даа.
«Манай чадлыг та нар гайхах байх шүү, сонсоорой» гэж утасны цаанаас дуугараад: «Парисын кардинал Ламассэ, Барселоны кардинал Гвидэра, Франкфуртын кардинал Эбнэр...»
Тэр нэрийг дуудах бүр аварга том биетэй Оливетти улам бүр жижигрэх шиг болно.
Утасны цаана байгаа этгээд хэсэг зогсосхийгээд сүүлийнхээ нэрийг их л таашаалтай яа уншив. «. . . бас Италийн кардинал Баггиа» гэлээ.
Камерлинго, салхигүй тэнгис дэх онгоцны дарвуул сул унжих шиг шолхойж орхилоо. Дээлийнх нь хормой газар шүргэмэгц, тэр сандал дээр лаг хийтэл унан тусав. «I prefeti» гэж тэр амандаа бувтнана. «Дөрвөн дэвшигч... Баггиа кардинал хүртэл шүү. Бүр Дээрхийн гэгээн болж хамгийн магадгүй байсан нэр дэвшигч шүү. Яаж тэгдэг байна аа?»
Ландон Папыг сонгох орчин үеийн журмын тухай нэлээдгүй мэдэх болохоор камерлингогийн царай барсхийн зэвхийсний учрыг ойлгож байлаа. Хэдийгээр ная хүрээгүй ямар ч кардинал Пап болж сонгогдож болох ч гэсэн цөөхөн хэдэн хүн л нийт саналын гуравны хоёрын саналыг авахуйц нэр нөлөөтэй байдаг ажээ. Тэднийг дэвшигчид гэнэ. Тэгээд тэр дэвшигчид нь алга болчихжээ.
Камерлингогийн хөмсгөнд нь хөлс чийхарч: «Та тэднийг маань яах гэж байна даа?» гэв.
«Та намайг тэр дөрвийг яана гэж бодоо вэ? Би чинь Хассассины удам шүү дээ».
Ландон агзасхийв. Тэр энэ нэрийг сайн мэднэ. Энэ шашин түүхийнхээ турш Хассассин, Темпларь баатад гээд л, чамгүй олон заналт дайсантай өс зангидсан бөгөөд Ватикан заримыг нь хядаж, заримаас нь урваж байсан билээ.
«Кардиналуудыг тавьчих!» гэж камерлинго хэлээд: «Бурхны хийдийг устгана гэж заналхийлэх чинь хангалттай биш үү?» гэлээ.
«Кардиналуудаа март даа. Тэднийгээ та алдсан. Харин тэдний нэр алдар нь сая сая хүнд дурсагдаж байгаасай л гэж залбир. Бүх золигийн хүсдэг зүйл шүү дээ. Би тэднийг хэвлэлийн баатар болгоно доо. Нэг нэгээр нь. Шөнө дунд гэхэд, Иллюминати хүн бүхний анхаарлын төвд байх болно. Дэлхий ертөнцийн нүднээс гадуур хүн хороогоод яах вэ дээ. Хүмүүсийг нүд үзтэл аллага үйлдэх нь тэднийг аймшиг руу хөтлөхгүй гэж үү? Та нар тэгдэг гэдгийг нь аль хэдийн нотлоод, үзүүлчихсэн шүү дээ, Темпларийн баатад, Загалмайтнууд . . .» гэснээ хэсэг чимээгүй болсноо: «Бас la purga (ита. хэлмэгдүүлэлт)» гэлээ.
Камерлинго чимээгүй л суув.
Утасны цаанаас: «Та la purge гэж мэдэх үү? Арга байж уу дээ, гэлэн нар ер нь түүх муу мэддэг. Шашных нь түүх тэдэнд шившигтэй санагддаг байлгүй» гэв.
«La purge гэдэг чинь» гэж Ландон өгүүлэн: «Мянга зургаан зуун жаран найман он. Шашныхан Иллюминатигийн дөрвөн эрдэмтний цээжин дээр загалмай сийлж тамгалсан юм. Нүглийг нь наманчлуулах гэж шүү дээ» гэлээ.
«Хэн тэнд яриад байна вэ?» гэж утасны цаанаас зовнисон гэхээсээ шохоорхсон байдалтай дуугараад: «Энд, өөр бас хэн байгаа юм бэ?» гэлээ.
Ландон чичрэх шиг болов. «Танд миний нэр сонин биш биз дээ» хэмээн зүрх алдсанаа мэдэгдэхгүйг хичээн, төв байдалтай хэлэв. Амьд Иллюминатустай ярина гэдэг түүхч хүний хувьд жигтэй хачин . . . яг л Жорж Вашингтонтой ярьж байгаа юм шиг. «Би зүгээр л танай нөхөрлөлийн түүхийг судалдаг номын хүн л дээ» гэлээ.
«Таатай сонстож байна» гэж тэр хүн хэлээд: «Бидний эсрэг үйлдсэн гэмт хэргийг санаж явдаг амьд хүн байгаа нь сайхан байна шүү» гэв.
«Гэхдээ, бидний дийлэнх нь танай нөхөрлөлийг устсан гэж боддог юм шүү»
«Бид наад домгийг чинь хүмүүст үнэмшүүлэх гэж их чармайсан юм. La purge-ийн тухай өөр юм мэдэх вэ дээ?»
Ландон түгдэрсхийв. Өөр юу мэдэх вэ гэж үү? Энэ болоод байгаа юм хэтэрхий хурдан байна гэдгийг л мэдэж байна даа. «Тамгалсныхаа дараа, тэр эрдэмтдийг хөнөөгөөд, хүүрийг нь Ром хотын талбай дээр, олны нүдэн дээр бусад эрдэмтнийг Иллюминатитай нэгдүүзэй гэж сэрэмжлүүлэн хаяж орхисон юм».
«Тийм шүү. Тэгэхээр бид ч бас тэгнэ. Qiud pro quo (лат. Юуг вэ, тэрээр буюу нүдийг нүдээр) Анд нарынхаа өрийг авсан гээд л тооцчих. Танай кардиналууд найман цагаас эхлээд, цаг тутам нэг нэгээрээ талийна даа. Харин яг шөнө дунд, энэ дэлхий гайхан алмайрах болно».
Ландон утас руу дөхөөд: «Та тэр дөрвөн кардиналыг тамгалаад хөнөөх гэж байгаа юм уу?» гэлээ.
«Түүх давтагддаг шүү дээ, тийм биз дээ? Гэхдээ мэдээж, шашныхныг бодоход илүү эвлэг, чанд байх болно. Шашныхан манайхныг нэг нэгээр нь сэмхэн хороочхоод, дараа нь хүүрийг нь өлгөсөн байсан шүү дээ, хулчгар байгаа биз?»
«Та юу гэв ээ?» гэж Ландон асуув. «Та нар тэднийг олны өмнө тамгалж, хөнөөх юм уу?»
«Сайн байна шүү. Гэхдээ мэдээж, олны өмнө гэдэгт юуг ойлгох вэ гэдэг ч асуудалтай л даа. Одоо тэртээ тэргүй нэг их олон хүн сүм рүү яваад байдаггүй шүү дээ».
Ландон бүр лавшруулан асуув. «Тэгээд та нар тэднийг бүр сүмд хөнөөх гэж байгаа юм уу?»
«Саймширал гэх үү дээ. Сүнсийг нь танай бурхан чинь хурдан татаад аваасай гэсэн дээ л. Зөв биз дээ? Мэдээж, бас хэвлэлийнхэн энийг их л олзуурхах байх л даа».
Оливетти: «Чи худлаа ярьж байна» гэж хүйтэн дуугаар хэлэв. «Та нар хүнийг сүмд хөнөөгөөд, гарч чадахгүй шүү дээ».
«Худлаа гэнэ ээ? Бид танай Швейцар жардын дунд сүг сүнс шиг шургалаад, танай хэрмээс чинь дөрвөн кардинал хулгайлчхаад, бас болоогүй, хамгийн нандин шүтээний чинь доор үхлийн аюултай бөмбөг нуучхаад байхад та биднийг худлаа яриад байна гээд байгаа юм уу? Хөнөөчхөөд, хүүрийг нь олсны дараа хэвлэлийнхэн ч ёстой шавааралдах байх даа. Харин яг шөнө дунд хүн бүр Иллюминатийн их үйлсийг ухаарах болно».
«Бүх сүмд харуулаа зогсоочихвол яах юм бэ, та нар?» гэж Оливетти хэлэв.
Утасны цаанаас хүйтэн гэгч хөхрөв. «Танай шашны ажил хэрэгч байдал нээрэн тэгж магадгүй шүү, бүр айлгачихлаа байна. Та нар ингэхэд сүүлийн үед сүмээ тоолж үзсэн юм уу? Ромд дөрвөн зуу гаруй католик сүм байдаг юм шүү дээ. Сүм, дуган, хийд, зуу гээд л ... »
Оливеттигийн царай барайсаар.
«Ерэн минутын дараа эхэлнэ» гэж утасны цаанаас ярьж дууссан бололтой хэллээ. «Цаг тутам шүү. Үхлийн математик прогресс. За одоо би явах боллоо».
«Хүлээгээрэй» гэж Ландон хэлснээ: «Та нар юугаар тамгалах гэж байгаагаа хэлж болох уу?» гэлээ.
Алуурчин гайхаж орхив бололтой. «Ямар тамга байх вэ гэдгийг та аль хэдийн мэдчихсэн юм биш үү. Эсвэл та өөртөө итгэхгүй байгаа юм уу? Гэхдээ яах вэ, та тэртээ тэргүй удахгүй харна аа. Эртний домог үнэн гэдгийг харуулна даа».
Ландон тэнэг юм асуучихсанаа гэнэт ойлгов. Тэр хүн юу хэлж байгааг Ландон маш сайн мэдэж байлаа. Тэр өөрийнхөө нүдээр Леонардо Ветрагийн цээжин дээрх тамгыг харсан билээ. Иллюминатигийн домог нийтдээ таван тамгын тухай ярьдаг ажээ. Ландон дөрвөн кардинал болгонд зориулсан дөрвөн тамга үлджээ гэж ойлгов.
Камерлинго гэнэт: «Би өнөө шөнө шинэ Папыг сонгоно гэж бурхны нэрээр андгайлсан билээ» гэв.
«Камерлинго!» гэж утасны цаанаас дуудаад: «Энэ дэлхийд шинэ Пап хэрэггүй. Тэр тэргүй шөнө дунд гэхэд тэрэнд чинь үнс нурмаас өөр засаглаад байх юм үлдэх ч үгүй. Католик шашны эрин өнгөрч, газрын хөрснөөс оргүй алга болно доо».
Хэсэг аниргүй болов.
Тэгснээ камерлинго ийн өгүүлэв. «Та нар эндүүрч байна. Сүм хийд гэдэг чинь чулуун хана төдий зүйл биш. Та нар хоёр мянган жилийн турш амьд байсан сүсгийг . . . ер нь ямар ч сүсгийг зүгээр л арччихаж чадахгүй шүү дээ. Та нар биетэй харагдах зүйлийг нь устгачхаад, сүсгийг нь устгачихлаа гэж болохгүй. Католик шашин Ватикантай, Ватикангүй оршсоор л байх болно.»
«Сонсголонтой сайхан худлаа ярилаа. Гэхдээ худал гэдэг худал л байна шүү дээ. Бид хоёр хоёулаа үнэнийг мэднэ. Тэгвэл яагаад Ватикан хийдийг тойроод чулуун хэрэм байдаг юм бэ?»
«Бурхны шавь нар аюултай ертөнцөд амьдарч байна шүү дээ» гэж камерлинго хариулав.
«Та хэр залуу хүн бэ? Католик сүмийн эд баялгийн тал нь - ховор зураг, баримал, үнэт эрдэнэс, чухаг ном гэх мэт цөмөөрөө Ватиканд байдаг болохоор чулуун хэрмээр хүрээлсэн байдаг юм. Алтан гулууз, үл хөдлөх хөрөнгийн баримтууд бүгд Ватиканы банкны сангайд бий. Тэр болгоныг багцаагаар бодоход л 48.5 тэр бум ам.долларын хөрөнгө Ватикан хийдэд байгаа. Алтан өндгөн дээр сууж байгаа биз, та нар тэгэхээр? Гэхдээ маргааш гэхэд л наадах чинь үнсэн товрого болно. Та нар дампуурна. Хэн ч байсан та нарт үнэгүй ажиллахгүй шүү дээ».
Хөрөнгийнх нь дүнг яг олж хэлсэн нь Оливетти, камерлинго хоёрын нүүрээс илт харагдаж байв. Ландон мэлэрч орхилоо. Ингэхдээ католик сүмийн хөрөнгийг гайхаа юу, эсвэл Иллюминати тэрийг нь тодорхой мэдэж байгааг гайхаа юу, ямар ч л байсан мэлэрч орхив.
«Мөнгө биш, харин сүсэг л шашны гол нуруу юм шүү дээ» гэж камерлинго санаа алдан учирлав.
«Дахиад л худлаа. Өнгөрсөн жил та нар дэлхийн өнцөг булан бүрт байгаа дампуурахдаа тулсан диочесууддаа (католик сүмийн нутаг дэвсгэрийн хуваарь) 183 сая ам.долларын татаас өгч торгоогоо биз дээ? Сүмд явдаг хүний тоо улам бүр буурсаар, сүүлийн арван жилд л гэхэд дөчин зургаан хувь хорогдсон. Өргөл барьцын хэмжээ долоон жилийн өмнөхтэй харьцуулахад талд нь арай гэж хүрэхтэй үгүйтэй болсон. Семинарт улам л цөөн хүн хамрагдах боллоо. Хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч гэсэн, шашин чинь мөхөж байна. Харин ч, бид та нарт хорвоог дуулиантай орхих боломж өгч байна шүү».
Оливетти урагш алхлаа. Тэр шууд тэрсэлдсэн янзгүй байгаа нь өмнөө нүүрлэсэн байдлыг ухаарсан аястай байв. «Тэгвэл алтан гулдмайн зарим нь танай зорилгыг санхүүжүүлэхэд орвол яах вэ?»
«Чи намайг төдийгүй өөрийгөө ч доромжлоод эхэллээ шүү дээ».
«Гэхдээ бид мөнгөтэй шүү дээ».
«Бид ч гэсэн. Бүр танайхаас их шүү».
Ландоны бодолд Иллюминатигийн эрдэнэсийн тухай домог харван ирэв. Баварийн чулуун масоны хөмрөг, Ротшильд, Билдербэргэр, домогт Иллюминатигийн очир...
«I prefereti» гэж камерлинго царайчлан: «Тэднийг өршөөчих. Тэд чинь настай хүмүүс шүү дээ» гэж ярианы сэдэв өөрчлөн гуйв.
Утасны цаанаас хөхрөн: «Тэр чинь ариун онгон тахил маань юм шүү. Ингэхэд та тэднийг нээрэн онгоноороо байгаа гэж боддог уу, хэл дээ? Тэр бяцхан хэдэн хурганы амийг таслахад чарлах болов уу? Sacrifici vergini nell’ altare di scienza (итa. Шинжлэх ухааны тахилын өмнөх ариун онгон өргөл.)»
Камерлинго дуугаа хураан удаан суув. Тэгээд: «Тэд ариун сүсэгтэн билээ. Үхлээс айхгүй биз ээ» гэлээ.
Цаад хүн харгин: «Леонардо Ветра бас л ариун сүсэгтэн байсан, гэхдээ л урьд шөнө намайг хөнөөж байхад нүдэнд нь айдас сүүмийж байсан юм даа. Тэр айдсыг нь би л дуусгасан даа, зайлуул».
Энэ бүх хугацаанд огт дуугараагүй Витториа гэнэт улангасан цамнаж: «Asino (ита. Алуурчин)! Тэр хүн аав минь байсан юм» гэж хашхичив.
Харилцуур чахраад цаанаас нь гайхсан бололтой: «Аав гэнэ ээ? Юу вэ, энэ чинь? Ветра охинтой байсан юм уу? Аав чинь эцэслэхдээ хүүхэд шиг гингэнэж байсан шүү. Өрөвдмөөр байж билээ, солиотой амьтан чинь» гэв.
Витториа яг тэр үгэнд цохиулчихсан юм шиг, сулдаа унамагц, Ландон яаран түшлээ. Тэр сэргэж, тэнцвэрээ олоод, утас руу гүн хар нүдээрээ цоо ширтэв. «Би чамайг энэ шөнө өнгөрөхөөс өмнө олно гэж амь насаараа андгайлъя» гэж тэр хурц тод хэлэв. «Тэгээд ...»
Хөхин инээх дуу утасны цаанаас сонсогдоно. «Эршүүд хүүхэн байна. Тачаал төрөм гээч. Магадгүй би чамайг энэ шөнө өнгөрөхөөс өмнө олоод, тэгээд...»
Сүүлд хэлсэн үг нь илдээр шивэх шиг зарсхийлгэв. Тэгээд тэр утсаа тавилаа.
Хэсэг 42

Мортати кардинал ямбаны хар хувцастайгаа хөлрөн зогсоно. Систин цогчин саун шиг бүгчим, гэхдээ гол нь цуурган хорин минутын дараа эхлэх гэж байхад алга болсон кардиналууд сураггүй л байлаа. Тэд байхгүй болохоор, эхэндээ дүнгэнэн шивнэлдэж байсан кардиналууд одоо бүр илэрхий түгшингүй чанга чанга ярилцаж эхлэв.
Дуулгаваргүй тэд хаачсаныг Мортати ухаарч чадахгүй байлаа. Камерлинготай байгаа байх. Камерлинго ёс гүйцээн тэр дөрвөн дэвшигчтэй үдээс хойш цай ууж суусан боловч түүнээс хойш хэдэн цаг өнгөрсөн байв. Өвдсөн юм болов уу? Болохгүй юм идчихээ юм болов уу? Гэхдээ Мортати тэгээгүй гэж мэдэж байлаа. Үхэх гэж байсан ч гэсэн дэвшигчид цуурганд ирэх ёстой байв. Кардинал хүн Дээд Пап болно гэдэг энэ насанд нэг л заяах, бүр заяах ч үгүй завшаан бөгөөд Ватиканы хууль ёсоор санал хурааж байх үед тэр кардиналууд Систин цогчны дотор байж байх ёстой ажээ. Үгүй бөгөөс зохисгүй этгээд тэднийг үзнэ.
Хэдийгээр дөрвөн дэвшигч байсан ч цөөхөн кардиналаас бусад нь дараагийн Пап хэн болохыг тодорхой мэдэж байлаа. Сүүлийн арван тав хоног дараагийн нэр дэвшигчийн талаар мөн ч олон факс илгээж, мөн ч олон утсаар ярьсан билээ. Гэхдээ заншил ёсоор дөрвөн дэвшигч шилж, дөрвүүлээ Пап болох шалгуурыг чимээгүйхэн давсан байлаа. Итали, Испани, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
Шүүгээндээ араг яс хадгалаагүй.
Жаран таваас наян насны хооронд.

Гэхдээ тэр дөрвөөс сонговол зохих нэгэн илэрхий тодордог байлаа. Энэ удаа тэр хүн бол Миланы кардинал Алдо Баггиа байлаа. Түүний сэвгүй зүтгэл, хэлний хосгүй авьяас, шашны амин чухал асуудлаар чин үнэн харьцдаг нь түүнийг эргэлзээгүй ялах дэвшигч болгож байв.
Тэр чөтгөр чинь хаачдаг байна аа? Мортати цөхөрч эхлэв.
Энэ цуурганыг ахлах үүрэг өөрт нь ногдсон болохоор, Мортати алга болсон кардиналуудын хойноос чин сэтгэлээсээ түгшиж байлаа. Долоо хоногийн өмнө Кардиналын чуулган түүнийг цуурганы дотоод жаягийг мөрдүүлэх үүрэгтэй Их сонгогч болгон нэгэн дуугаар сонгожээ. Хэдийгээр хийдийн дотоод хэргийг камерлинго ахлан гүйцэтгэж байсан авч, тэр дөнгөж гэлэн зэрэгтэй байсан бөгөөд сонгуулийн дотоод нарийн жаягийг мэдэхгүй нэгэн байсан тул кардиналууд Систин цогчин дотроосоо нэгнийгээ эл жаягийг мөрдүүлэхээр сонгожээ.
Их сонгогч болно гэдэг Христ шашны дотор хамгийн азгүй эрхэмлэл хэмээн кардиналууд хошигнодог ажээ. Энэ тушаалд сонгогдсон хүн Папад нэр дэвших эрхгүй болоод зогсохгүй цуурган болохоос хэд хоногийн өмнөөс эхлэн Universi Dominici Gregi судрыг эргүүлэн сонгуулийг амжилттай явуулахын тулд нарийн ширийнийг ухан, шарласан хуудсыг элээн суух хэрэгтэй болдог байна.
Мортати гэхдээ гомдоллосонгүй. Тэр энэ тушаалд буухаа ч мэдэж байв. Кардиналууд дундаа хамгийн ахмад нь, бас сүүлийн Папын итгэлт хүн байлаа. Хэдийгээр хуулийн дагуу Папад сонгогдох эрхтэй хэдий ч бусадтайгаа хүчтэй өрсөлдье гэхэд арай л хөгшдөнө. Далан есөн настай түүнд ямар ч кардинал Папын ажлын хүнд, завгүй хөдөлмөрийн пянг даах эрүүл мэндтэй гэж найдан саналаа өгөхгүй билээ. Пап долоо хоногийн долоон өдөр, өдөрт арван дөрвөн цаг ажиллаж, цуцаж туйлдсандаа дунджаар 6.3 жилийн дараа өөд болно. Пап болно гэдгийг «тэнгэр рүү хурдан очих зам» ч гэж хатуухан хошигнодог байна.
Мортатиг хэтэрхий уужим сэтгэлтэй биш байсан сан бол арай залуу байхдаа Пап болчих байсан юм гэж олон хүн боддог байлаа. Пап болохын тулд гурван зарчмыг хатуу барих ёстой, тэдгээр нь консервативизм, консервативизм бас дахин консервативизм ажгуу.
Мортати сүүлийн Папыг,бурхны авралаар, албаа авсныхаа дараа гайхмаар либерал байсныг нь санан олзуурхдаг байлаа. Орчин үеийн дэвшил шашнаас алслан одож байгааг мэдэрснээс тэр үү, Дээрхийн гэгээнтэн эрдмийн тухай дахь шашны байр суурийг зоримог зөөллөн, зарим нэг судалгаа шинжилгээг хүртэл санхүүжүүлжээ. Үүнийх нь төлөө түүнийг, консерватив католикууд «зөнөг» гэж, харин эрдмийн пуристууд шашны нөлөөг байх ёсгүй газар нь халдварлуулах гэж оролдлоо хэмээн үзэж чаддаггүй байжээ.
«Тэд хаачиж орхив доо?»
Мортати бодолдоо умбасан хэвээр.
Зарим кардинал хүрч ирээд, мөрөн дээр нь алгадан: «Тэднийг хаачсаныг нь та эрх биш мэдэж байгаа биз дээ, тийм ээ?» гэж хүртэл асууна.
«Камерлинготай хамт байгаа биз дээ» гэж Мортати санаа зовнисноо нуух гэж оролдон хэлэв.
«Одоо хүртэл үү? Энэ чинь нэг л хэвийн бус юм биш үү?» Тэр кардинал Мортати руу үл итгэсэн байртай хараад: «Камерлинготон цагийн баримжаа алдсан байх аа» гэлээ.
Мортати тэгж бодохгүй байсан ч өөр юм хэлж чадсангүй. Дийлэнх кардинал камерлингог тоодоггүй, Папад тийм ойр ажиллахад хэт залуудах хүн гэдэг байлаа. Дийлэнхдээ, зүгээр л атаархал төдий ажээ. Мортати тэр шижигнэсэн залууг бахдаж, Паптан гарын даагаа болгосныг дотроо сайшаадаг байв. Камерлинго итгэл төгс харагддаг, бусад кардиналыг бодоход шашин, сүсэг хоёрыг ойр зуурын улс төрийн хов живээс илүүд үзэн зүтгэж чаддаг нэгэн байв. Үнэхээр л бурханлаг хүн ажгуу.
Гарын даа хийж байхдаа, камерлингогийн гаргасан гавьяа зүтгэл домог болсон байлаа. Олон хүн үүнийг бага насанд нь тохиосон явдалтай холбон үздэг бөгөөд ... тэр явдал ямар ч хүний зүрхэнд гүн сэтгэгдэл үлдээх бөлгөө. Гайхамшиг. Тийм чин сүсэг илрэх гайхалтай мөч өөрийнх нь хүүхэд насанд тохиогоогүйд Мортати гонсойдог байлаа.
Гэхдээ, камерлинго хөгшин болсон хойноо ч Пап болох хувьгүй гэдгийг Мортати мэдэж байлаа. Пап болохын хувьд улс төрийн хүчтэй амбиц хэрэгтэй, тийм амбиц даан ч алга байв. Сүүлчийн Паптан түүнийг захиргааны дээгүүр тушаалд тавья гэж удаа дараа санал тавьж байсан ч: шашинт эгэл хүний хувиар зүтгэмээр байна хэмээн, тухай бүр татгалзаж байжээ.
«Одоо яах вэ?» гэж нөгөө кардинал Мортатигийн мөрөн дээр гараа тавин асуув.
Мортати толгойгоо өндийлгөн: «Юу гэнэ ээ?» гэв.
«Тэд хоцроод байна. Тэгэхээр, бид яах ёстой юм бэ?»
«Бид юу хийх вэ дээ. Хүлээе, бас сүсэглэе» гэлээ.
Мортатигийн хэлсэн үг сэтгэлд нь нийцээгүй бололтой, кардинал мөрөө хавчаад олны дунд уусан алга болов.
Мортати оюунаа хөвчлөн, ухаанаа саруулсгах гэж хэсэг зогсов. Нээрэн, одоо яадаг хэрэг вэ? Тэрээр хоймрын шүтээний дээр байх Микланжелогийн урласан «Эцсийн шүүлт» хэмээх зургийг ширтэнэ. Тэр зураг дээр цухалдлыг нь тайтгаруулах юу ч байсангүй. Харин ч аймшиг төрүүлэм: тавин тохой өндөр Есүс Христос хүн төрөлхтнийг буянтан, нүгэлтэн хэмээн ялгаж, нүгэлтнийг нь там руу илгээх ажээ. Арьсыг нь өвчиж, махыг нь шарж, бүр Микланжелогийн нэг өстөн нь тамын гал дээр суусан харагдана. Гай дэ Мопаса нэгэнтээ энэ зургийг мах худалдах мухлагт зориулж, хэнэггүй галч зурсан юм шиг гэж хүртэл бичжээ.
Мортати кардинал: «Тийм ч юм уу» гэж бодлоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.15 9:42 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 43

Ландон Папын өрөөний сум нэвтэрдэггүй цонхны дэргэд зогсоод, доошоогоо Гэгээн Петерийн талбай дээр бужигнах хэвлэлийн мухлаг тэргүүд рүү ширтэнэ. Дөнгөж сая утсаар ярьсан хачин ярианыхаа дараа, нэг л эвгүй сэтгэгдэлтэй үлдсэн байлаа.
Иллюминати ингэж гэнэт гарч ирсэн нь, эртний үлэг гүрвэл гэнэт мөлхөж ирээд ангаа тойрон хоргоох шиг л санагдана. Ямар ч шаардлага тавихгүй, ямар ч хэлэлцээ хийхгүй. Гагцхүү хонзонгоо авна. Энгийн, муу ёрын. 400 жилийн өс. Зуун зууны турш яллагдсан эрдэм эргэж ирээд, боргож байгаа юм шиг.
Камерлинго ширээнийхээ дэргэд зогсоод, утас руугаа ширтэнэ. Гэтэл Оливетти чимээ аниргүйг эвдэн дуугарав. «Карло» гэж цэрэг нь биш, харин анд нөхөр нь дуудаж байгаа юм шиг камерлингог нэрээр нь дуудаад: «Би хорин зургаан жил энэ газрыг амиараа хамгаална гэж тангараглан, алба хаасан юм сан. Харин өнөөдөр өөрийгөө шившиглэчихлээ» гэв.
Камерлинго толгойгоо сэгсрээд: «Та бид хоёр өөр өөрийнхөө замаар бурханд зүтгэж байгаа. Зүтгэл ямагт алдар авчирдаг» гэлээ.
«Энэ явдал ... яаж яваад ийм болчхов оо ... энэ нөхцөлд» гэж гонгинон, Оливетти өөрийгөө хянаж чадахаа болив бололтой.
«Бид ганцхан л юм хийх ёстой. Би кардиналын чуулганыг аюулгүй байлгах үүрэгтэй».
«Наадахь чинь миний үүрэг шүү дээ, сениорь» гэж Оливвтти хэлэв.
«Тэгвэл чи хүмүүстэйгээ хамт даруй нүүлгэн шилжих явцыг удирд».
«Сениорь?»
«Бусдыг нь дараа хийж болно. Тэр төхөөрөмжийг олох, алга болсон кардинал, барьцаалсан этгээдүүдийг хайх гэх мэт. Гэхдээ хамгийн гол нь кардиналууд аюулгүй байх ёстой. Хүний амь гэдэг хамгийн чухал. Тэр хүмүүс бол энэ шашны суурь шүү дээ».
«Та цуурганыг цуцлах гэж байгаа юм уу?»
«Өөр арга байгаа юм уу?»
«Шинэ Паптаныг сонгоход туслах ёстой таны үүрэг яах билээ?»
Гарын даа санаа алдан цонх руу эргээд, тэртээ доор шавааран бужигнах Ром хотыг ширтэнэ. «Дээрхийн гэгээн надад айлдахдаа, Пап гэдэг бодит болоод ариун ертөнцийн дунд тэлэгдсэн хүн юм. Бодит ертөнцийн сорилтыг тоомсорлоогүй ямар ч шашин, ариун ертөнцөд үлдэж чадахгүй гэж айлдаж билээ» гэв. Залуу хүн гэхэд их л цэцэн мэргэн ярьж байлаа. «Бодит ертөнцтэй бид нүүр тулаад байна. Тоомсорлохгүй бол бид өөрсдөө сүйрнэ. Хэдий бардам ч гэсэн учир шалтгааныг анхаарах чухалтай» гэлээ.
Оливетти толгой дохин: «Би таныг дутуу үнэлж байжээ, сениорь» гэв.
Камерлинго сонсоогүй юм шиг, цонхоор алсыг ширтэн зогсоно.
«Илэн далангүй ярихыг зөвшөөрнө үү, сениорь. Бодит ертөнц гэдэг миний ертөнц. Би өдөр бүр ийм заваан юмтай нооролдож, бусад хүн сайхан гэж хардаггүй юм хийдэг. Үүссэн цагийн байдлын тухайд, танд зөвлөхийг болгооно уу. Би үүнд л дадлагажсан хүн. Таны хэлснийг хүндэтгэж байгаа боловч ... яг одоо бол сүйрэлд хүргэх аюултай юм».
Камерлинго эргэж харав.
Оливетти санаа алдаад: «Кардиналын чуулганыг Систин цогчноос нүүлгэнэ гэдэг байж болох хамгийн муу арга» гэлээ.
Камерлинго доромжлуулсандаа биш, харин гайхсандаа: «Та, тэгээд, яамаар байгаа юм бэ?» гэв.
«Кардиналуудад юу ч битгий хэл. Цуурганыг түгж. Тэгвэл бид бусад боломжоо ашиглах цаг гарна».
Камерлинго санаа зовсон шинжтэй: «Та намайг кардиналын чуулганыг бүхэлд нь цэнэгтэй бөмбөгөн дээр суулгаж бай гээд байгаа юм уу?»
«Тийм, гэхдээ түр. Шаардлага гарвал, дараа нь бид нүүлгэж болно».
Камерлинго толгой сэгсрээд: «Цуурганыг эхлэхээс нь өмнө л хойшлуулж болно. Хэрэв нэг түгжчихвэл, юу ч үймүүлж болохгүй. Цуурганы явцад ...»
«Бодит ертөнц, эрхэм ээ. Өнөө шөнө тэр чинь нүүрлэчхээд байна. Сонс доо» гээд Оливетти дайны талбарт байгаа офицер хүний шуурхай хэллэгээр ярьж эхлэв. «Зуун тавин зургаан кардиналыг ямар ч бэлтгэлгүй, ямар ч хамгаалалтгүй Ромын гудамжаар авч явна гэдэг бол сүйрэл. Хөөрхий хөгшид тэвдэж, сандарна. Үнэнийг хэлэхэд, нэг хөгшин зүрхний шигдээсээр өөд болсон нь хангалттай шүү дээ».
Зүрхний шигдээс. Захирагчийн үг Ландон Харвардын сургуулийн оюутнуудтайгаа оройн зоог барьж байх зуураа уншсан сонины гарчгийг санагдуулав: ПАПТАН ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ТУСЧ, НОЙРСОЖ БАЙХДАА ӨӨД БОЛЖЭЭ.
«Түүнээс гадна» гэж Оливетти үргэлжлүүлэн: «Систин цогчин бол цайз. Байдал эгзэгтэй байгаа ч гэсэн энэ цайзыг бат бэхэлсэн, багахан пуужингаар буудсан ч ажрахгүй. Өнөөдөр үдээс хойш цуурганд бэлтгэх гэж бид шалгаж, ямар нэг дамжуулах хэрэгсэл, төхөөрөмж байх вий гэж ямх бүрийг нэгжиж үзсэн. Дуган цэвэрхэн, аюулгүй. Ямартай ч антиматери тэнд байхгүй гэж би бат нот хэлнэ. Одоохондоо, кардиналуудад тэрнээс өөр аюулгүй газар байхгүй. Шаардлага гарвал, нүүлгэх тухай ярьж амжина» гэлээ.
Ландон Оливеттиг бахдав. Түүний хүйтэн, алдаагүй логик яг л Колэр шиг байлаа.
«Захирагч аа!» гэж Витториа сандрангуй хэлээд: «Санаа зовних юм мундахгүй шүү. Хэн ч өмнө нь ийм их антиматери гаргаж байгаагүй юм. Тиймээс дэлбэрэлтийн радиусыг зөвхөн багцаалж л болно. Ром хотын ойр орчмын газар ч аюулд өртөж болзошгүй. Канистер тэр төв хэсэгт байгаа байшингуудад юм уу, эсвэл газар доор байвал дэлбэрэлтийн хүрээ бага байж магадгүй, гэхдээ гадагшаа ойрхон, хэрмийн дэргэд, жишээ нь энэ байшинд ч юм уу байвал ...» гэснээ, Гэгээн Петерийн талбай дээр хурсан олон руу харлаа.
«Би гадаад ертөнцийг хамгаалах үүрэгтэйгээ ухамсарлаж байна, гэхдээ энэ байдлыг улам ч дордуулна» хэмээн Оливетти хариулав. «Би хорин жилийн турш энэ цогцолборыг хамгаалах үүрэг хүлээсэн. Тиймээс би тэрийг дэлбэлүүлчихмээргүй байна шүү».
Вентреска камерлинго түүн рүү эгцэлж хараад: « Та олж чадна гэж бодож байна уу?»
«Эхлээд би ажиглалтын мэргэжилтнүүдтэйгээ зөвлөх хэрэгтэй байна. Хэрвээ Ватикан хийдийн цахилгааныг таслаад RF суурийг арилгаж, цэвэр орчин үүсгэж чадвал, канистерын соронзон талбайг илрүүлж болох юм».
«Та Ватиканыг таг харанхуй болгох гээ юу?» гэж Витториа дуу алдан гайхав.
«Магадгүй. Гэхдээ ингэж болох эсэхийг би тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ л үүнийг судлах хэрэгтэй».
«Гэхдээ, тэгэх юм бол, кардиналууд юу болоод байгаа юм бэ гэж гайхна биз дээ» гэж Витториа асуув.
Оливетти толгой сэгсрээд: «Цуурганыг лааны гэрэлд хийдэг юм. Кардиналууд юу ч мэдэхгүй. Тэднийг түгжсэнийхээ дараа, бид хийдийн харуулд хэдэн хүнээ үлдээгээд, үлдсэнийг нь эрэлд дайчилна. Зуун хүн таван цагийн дотор овоо гайгүй талбайг самначихна» гэлээ.
«Дөрвөн цаг» гэж Витториа хэлээд: «Канистерыг олоод би СЭРН рүү эргээд нисэх ёстой. Цэнэглэхгүй бол тэсрэх нь гарцаагүй» гэв.
«Энд цэнэглэх арга байхгүй юм уу?»
Витториа толгойгоо сэгсрээд: «Суурь их төвөгтэй механизм. Болдог байсан бол би энд аваад ирэхгүй юү» гэв.
«За яах вэ, тэгвэл дөрвөн цаг» гэж Оливетти барайн хэлээд: «Гэхдээ л цаг хангалттай. Сандраад нэмэргүй. Сениорь, танд арван минут байна. Очоод цуурганыг түгжчих. Хүмүүст маань ажлаа хийх цаг хэрэгтэй. Цаг дуусах дөхөөд ирэхээр, хамгийн эрсдэлтэй шийдвэрээ гаргая» гэлээ.
Ландон Оливеттиг шийдвэрээ өөрчилтөл: «цаг дуусах дөхөх» гэж хэдий хэр хугацааг хэлээд байгааг сайн ойлгосонгүй.
Камерлинго түгшингүй харагдана. «Гэхдээ кардиналууд надаас дэвшигчид... ялангуяа, Баггиа хаачив гэж асууна шүү дээ».
«Та нэг юм бодоод л хэлчихгүй юү дээ, сениорь. Та цай уух зуураа юм яриад, ойлголцож чадалгүй салсан гэхгүй юү».
Камерлинго гайхан асуув. «Систин цогчны хоймрын шүтээний өмнө зогсоод, кардиналуудын чуулганд худал хэлэх хэрэг үү?»
«Тэдний л аюулгүй байдлын төлөө шүү дээ. Una bugia venial Цайлган хуурах. Таны ажил бол энх амгаланг хадгалах». Оливетти хаалга руу эргэн: « Та бүхнийг болгоовол, би одоо явж, даруй эхлэх хэрэгтэй байна» гэлээ.
Камерлинго: «Захирагч аа, бид алга болсон кардиналуудыг ингээд хаячхаж болохгүй шүү дээ».
Оливетти хаалганы дэргэд зогсоод: «Баггиа тэр хэд, яг одоо, манай нөлөөлж чадах хүрээний гадуур байна. Бид тэднийг орхихоос өөр аргагүй ... бусдынх нь тусын тулд шүү дээ. Цэргийнхэн үүнийг triage (ита. Гарах ёстой хохирол) гэдэг юм».
«Та хаях гээд байна уу?»
Оливеттигийн дуу чангараад: «Сениорь, хэрэв тэр дөрвийг олох ямар нэг арга байгаа бол би амиа ч өгөхөд бэлэн байна. Гэхдээ харамсалтай нь,» гэж зогтусан, Ромын тоолж томшгүй олон байшингийн дээвэр дээр ойх оройн нарны алтрах туяа цацрах цонх руу чичлэн зааж: «Таван сая хүнтэй хотыг самнана гэдэг миний барах ажил биш. Би хором бүр нь үнэтэй байгаа цагаа биелэхэд хэцүү зорилтод зарцуулмааргүй байна. Өршөөгөөрэй!» гэлээ.
Витториа гэнэт: «Хэрэв бид алуурчныг барьчихвал түүнийг яриулж чадах уу?» гэв.
Оливетти түүн рүү хувьсхийн хараад: «Цэрэг хүн гэгээн байдаггүй юм, Ветра авхай. Би тэр хүнийг барих гэсэн таныг санааг ойлгож байна» гэлээ.
«Зөвхөн хувийн шалтгаан байгаа юм биш» гэж хариулаад: «Хэрэв бид алуурчныг баривал, тэр антиматери хаана байгаа, алга болсон кардиналууд хаана байгааг мэднэ. Яаж ийгээд барьчихвал шүү дээ».
«Үгүй дээ» гэж Оливетти хэлээд: «Зуу зуун сүмийг нэгжихийн тулд Ватикан хийдийн бүх хамгаалалтыг буулгана. Аягүй бол, энийг л Иллюминати анаж байгаа биз. Цаг алдана, хүн хүч алдана. Тэгээд, бас Ватиканы банкийг, үлдсэн кардиналуудтай нь хамт хамгаалалтгүй үлдээнэ гэсэн үг» гэлээ.
Тэр яг онож хэлжээ.
«Ромын цагдаагийн газрыг дуудах юм уу?» гэж камерлинго санал болгов. «Бид цагдааг дайчилбал хот даяар харуултай болно гэсэн үг. Тэднийг, кардиналыг барьцаалсан этгээдийг олоход туслаач гэж болно шүү дээ.»
«Бас л болохгүй» гэж Оливетти хариуллаа.»Та Ромын Карбинерууд бидний тухай юу гэдгийг мэднэ шүү дээ. Бид хэдэн хүн олж, тэд нь бидэнд туслах гэж мэрийхгүй, харин ч энэ үйл явдлыг дэлхий даяар цацчихна. Дайснууд маань энийг хүлээж байгаа шүү дээ. Бид бас хэвлэлийнхэнтэй учир зүйгээ даруй ололцох ёстой болно.»
Танай кардиналуудаар хэвлэлийг шуугиулна даа гэж хэлсэн нь бодогдов. Эхний кардиналын хүүрийг найман цагт олно. Ингээд цаг тутам нэгийг олно. Хэвлэлийнхэн ч дуртай байх болно доо.
Камерлинго уурсангуй аястай дахин өгүүлэв. «Захирагч аа, бид алга болсон кардиналуудын тухайд юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ».
Оливетти камерлинго руу үхсэн юм шиг зэвхий нүдээр гөлрөв. «Гэгээн Франсисийн мөргөлийг санаач, сениорь».
Залуу гэлэн хоолойдоо зовнил тодруулан нэг мөр цээжээр хэллээ. «Бурхан минь, өөрчилж дийлэхгүй бүхнээ хүлээн авах чадал надад хайрлаач!»
«Надад итгэж үз. Энэ мөргөл үүний л тухай юм шүү дээ» гэж Оливетти хэлээд гарч одов.
Хэсэг 44

Британийн өргөн нэвтрүүлгийн корпорацын (BBC) төв алба Лондон хотноо Пикадилли тойргийн яг баруухнаа оршино. Хянах самбар дахь утас жингэнэн дуугарахад, дугаарын туслах редактор харилцуураа авлаа.
«ВВС сонсож байна» гэж бүсгүй хэлээд, Данхиль янжуурынхаа үнсийг унагааж сууна.
Утасны цаадах хүн хахир дуутай, Ойрх дорнод аялгаар ярих. «Танайх сонирхож магадгүй шуурхай мэдээ надад байна».
Редактор стандарт Мэдээ бүртгэлийн маягтаа аваад, харандаагаа зэхээд: «Юун тухай юм бол?» гэлээ.
«Папын сонгуулийн тухай» .
Бүсгүйн сонирхол буучхав. BBC өчигдөр урьдчилсан байдлаар танилцуулах мэдээ явуулсан, олон нийт Ватикан хийдэд өрнөн буй явдлыг төдий сонирхохгүй байгаа болтой байв. «Аль талаас нь мэдээлэх юм бэ дээ?»
«Энэ сонгуулийг ажиглахаар танайх ТВ сурвалжлагчаа Ром руу илгээсэн биз дээ?»
«Тэгсэн байх аа».
«Түүнтэй л шууд яримаар байна».
«Уучлаарай, ямар нэг урьдчилсан мэдээлэлгүйгээр, би танд тэр дугаарыг өгч болохгүй шүү дээ ...»
«Цуурганд аюул учраад байна гэж л танд хэлье дээ».
Редактор тэмдэглээд авлаа. «Таны алдар?»
«Миний нэрийг мэдээд хэрэггүй».
Редактор гайхсандаа: «Таны саяын хэлсэнд чинь нотолгоо байгаа юм уу?»
«Бий.»
«Би таны мэдээллийг дуртай яа авмаар байна. Гэхдээ, газар дээр байгаа сурвалжлагчийнхаа утасны дугаарыг өгдөггүй журамтай юм л даа».
«За мэдлээ. Тэгвэл би өөр газар руу утастъя даа. Цаг гаргасанд баярлалаа, баяртай...»
«Байзаарай, түр байзнаарай. Та утсаа барьж байхгүй юу» гэж бүсгүй хэллээ. Редактор утсаа хүлээлэг дээр тавиад, хүзүүгээ шилгээн суниав. Утасны дуудлагыг сорих тийм ч нарийн ухаан биш боловч, энэ хүн дөнгөж сая утсаар ирэх мэдээг сорих ВВС-ийн хоёр нарийн сорилтыг давж орхив. Тэр нэрээ хэлэхээ татгалзаад, утсаа тавихад бэлэн байлаа. Хэг ёг хийх, хэнэггүй царайлах нь үнэмшилтэйд тооцогддог ажээ.
Аз болоход, сурвалжлагч бүр шуугиан тарих мэдээнээс хоцорчих вий гэсэн айдастай амьдардаг болохоор солиотой хоосон мэдээний хойноос гүйлгэлээ гэж редактортаа унтууцах хүн байдаггүй байлаа. Сурвалжлагчийн таван минутыг дэмий юманд үрж болно. Харин дуулиант хэргийг бол болохгүй.
Бүсгүй залхуутай яа нэг эвшээгээд, дэлгэц рүүгээ ширтэн компьютерийнхаа гар дээгүүр хуруугаа сурмаг гэгч гүйлгэн: «Ватикан хийд» хэмээн түлхүүр үгээ шивэв. Папын сонгуулийг ажиглаж байгаа сурвалжлагчийн нэр төдөлгүй гараад ирлээ, түүнийг уншмагцаа «хн...» гэж ёжтой ёо, бас хайхрамжгүйхэн дуу алдав. Тэр сурвалжлагч ВВС-д шинээр орсон залуу байсан агаад Лондоны новш шиг шар сонинцруудын нэгээс татаж аваад, хамгийн уйтгартай үйл явдлыг ажиглуулахаар илгээчихсэн байв. Редакцынхан, тэр залууг бүр шавар хутгахаас эхлүүлэх гэсэн бололтой.
Тэр залуу аравхан секундийн сурвалжлага хийх гэж бүхэл шөнөжингөө хөшиж үхтлээ сууж байгаа даа. Шуурхай мэдээгээр зурвасхан гарах нь түүний хувьд аз заяа байлтай.
ВВС-ийн дугаарын эрхлэгч - сурвалжлагч залуугийн Ватикан хийд дэх утасны өргөтгөлийг хуулж, дахин нэг тамхи асаан гүнзгий гэгч сороод, санаа алдан байж утсаа аваад, сурвалжлагч залуугийн утасны дугаарыг хэлж өгөв.
Хэсэг 45

Тэгж болохгүй» гэж Витториа Папын өрөөнд алхлан камерлингогийн нүүр рүү ширтэн хэлэв. «Щвейцарь жард цахим долгионыг барьсан ч гэсэн тэгж барьтлаа канистерын яг дээр нь байсаар л байх болно. Тэгээд дээрээс нь, хэрэв канистерыг ямар нэг саадын ард юм уу, юман дотор хийгээгүй бол шүү дээ. Газар доогуур төмөр хайрцагт хийчихсэн байвал яах вэ? Эсвэл тэр хайрцгийг нь долгион ойлгодог гялгар цаасанд ороочихсон бол яах вэ? Тэгвэл ёстой яаж ч оролдоод, долгион барьж чадахгүй. Ингэхэд ер нь, Швейцар жардад тэднийг нэвтрээгүй гэж хэн батлах юм бэ? Тэгвэл хайсан ч гэсэн, олигтой хайж чадахгүй шүү дээ».
Камерлинго цөхөрсөн байртай хараад: «Ветра авхай! Танд, тэгээд, арай илүү санаа байна уу?» гэлээ.
Ветра түр гацасхийв. Мэдээж байхгүй л байна. Тэгснээ: «Би таныг болгоомжлох үүднээс өөр арга хэмжээ даруй аваач ээ гэж байна. Захирагчийн хайлт амжилттай болно гэх ямар ч найдлага байхгүй: гэхдээ найдахаас өөр замгүй. Бас нэг асуудал бий. Тэр цонхоор хар даа. Тэр хүмүүсийг хар. Тэр байшингуудыг хар. Тэр хэвлэлийнхний мухлаг тэрэгнүүдийг хар. Жуулчдыг хар. Тэд бараг л дэлбэрэлтэд өртөж таарна. Тиймээс одоо даруй нэг юм хийх хэрэгтэй байна» гэлээ.
Камерлинго толгой дохиж суув.
Ветра эгдүүцэн зогсоно. Оливетти өрөөнд байгаа хүмүүст цаг байгаа гэж итгүүлчхээд, гараад явчихсан байв. Хэрэв энэ тухай мэдээ Ватиканаас гадагш алдагдчихвал, Гэгээн Петерийн талбай хормын дотор л сониуч хүмүүсээр дүүрэх байлаа. Щвейцарийн парламентын байшинд бөмбөг тавьж, хүн барьцаалсан гэх мэдээгээр, юу болохыг нь харах гэсэн мянга мянган сониуч хүн гадна цуглаж байсныг Ветра саналаа. Цагдаагийнхан аюултай гэдгийг сануулсаар байсан ч, хурсан олон парламентын байшин руу алхам алхмаар ойртож байжээ. Хүний мууд дурлахаас өөр сонин юм энэ хорвоод үгүй гэлтэй.
Витториа улам шаргуу мэтгэнэ. «Сениорь! Аавыг минь хөнөөсөн хүн тэнд, хаа нэгтээ байгаа. Би гүйж гараад тэр хүнийг олж, намнахыг бүх эд эс, ширхэг нэг бүрээрээ тэмүүлж байна. Гэхдээ, би ингээд таны албан өргөөнд ... таны өмнө хариуцлага хүлээх ёстой учраас зогсож л байна. Таны өмнө, бүх хүний өмнө. Хүмүүсийн амь нас хутганы ирэн дээр байна. Та ер нь намайг сонсож байна уу?»
Камерлинго дуугүй сууна.
Зүрхний цохилт нь Витториагийн чихэнд сонстож байв. Яагаад Швейцар жард тэр новшийн утсыг нь мөшгөж илрүүлж чадсангүй вэ? Иллюминатигийн алуурчин чинь л гол сэжим юм биш үү? Тэр л антиматери хаана байгааг хэлж чадна, тэр л кардиналууд хаана байгааг хэлнэ шүү дээ. Алуурчныг барь, тэгээд л боллоо.
Витториа жолоогүй уурлаж эхлэв. Тэр бүр багадаа, асрах газар байхдаа л биеэ барьж чадалгүй, ингэтлээ уурлаж байснаа бүүр түүр санана. Нэг арга байгаа, нэг арга байж л таарна гэж өөртөө шивнэв. Гэсэн ч тус болсонгүй. Оюун санаа нь хүнийсээд, тогтоож барихад бэрх болжээ. Витториа судлаач, асуудлыг шийддэг хүн байв. даан ч энэ асуудалд ямар ч шийдэл байсангүй. Ямар өгөгдөл надад хэрэгтэй билээ? Би яах гээд байгаа билээ? Гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэж өөртөө хэлсэн ч, амьдралдаа анх удаа тэгж чадсангүй, харин ч бүр амьсгаа авах гэж бөглөрөхөө шахав.
Ландоны толгой нь өвдөнө. Бодол нь тархиных нь ирмэгээр гулсаад, гүнзгий тогтож чадахгүй байх шиг. Витториа, камерлинго хоёр өмнө нь байсан ч, нүдэнд нь дэлбэрч байгаа атомын бөмбөг, хүмүүсийн шуугиан, камерын бичлэг, тамгалсан дөрвөн хүн сүүмийн үзэгдэнэ.
Шайтан ... Люцифер ... Гэгээ авчрагч ... Сатаан ...
Тэр муу ёр зөгнөсөн бодлоо хөөх гэж оролдоно. Сэтгэх санаа олох гэж: Нарийн төлөвлөсөн террорист ажиллагаа гэж амандаа бувтнана. Самуун өдөөх гэсэн төлөвлөгөө. Радклиффийн терроризмын тухай семинарт нэг удаа сууж байснаа саналаа. Түүнээс хойш тэр терроризм гэдгийг огт өөрөөр төсөөлөх болжээ.
Лекц уншиж байсан багш: «Терроризм ганц л зорилготой байдаг. Тэр нь юу гэж та нар бодож байна даа?»
«Гэм зэмгүй олныг хөнөөх» гэж нэг оюутан таав.
«Буруу байна. Хүний амь хөнөөнө гэдэг терроризмын дайвар бүтээгдэхүүн юм шүү дээ».
«Хүч чадлаа гайхуулах».
«Үгүй ээ. Тэд дорой биш гэдэг нь уулаасаа ойлгомжтой.»
«Террорт автуулах, айлгах»
«Яг зөв. Тун амархан. Терроризмын гол зорилго бол айлгах юм. Айдас хүмүүсийн итгэлийг эвддэг, төр засаг, шашин шүтлэгт бишрэх тэр сүсгийг сарниулдаг. Айдас, ингэж, дайсны дотоод эвийг сарниулж доройтуулдаг. За бичээд ав. Терроризм бол бухимдлын илрэл биш, харин улс төрийн зэвсэг. Засгийн газрын ялагдашгүй гэдэг багийг нь авч хаяхын тулд хүмүүсийнх нь итгэлийг үгүй хий.»
Итгэлийг үгүй хийх...
Энд л гол учир нь байгаа юм биш үү? Дөрвөн кардинал зэрэмдэглэсэн нохой шиг болчхоод үхсэн хэвтээг харвал, даян дэлхийн христ шашинтнууд яах бол гэж Ландон бодов. Гэлэнгийнх нь сүсэг өөрийг нь Сатаанаас аварч чадахгүй байхад, үлдсэн бид нь яах болж байна? Ландоны толгой бөмбөр нүдэж байгаа юм шиг лугшиж эхлэв.
Сүсэг та нарыг аврахгүй. Эм тан, суудлын даруулга та нарыг аварна. Бурхан та нарыг аврахгүй, харин оюун ухаан аварна. Гэгээр! Бодит үр дүнд гарч байгаа юманд сүсэглэ. Усан дээр явдаг хүний тухай домог хэдэн мянган жил үргэлжлэв? Тэр гайхамшиг чинь орчин үеийн эрдэм:... компьютер, вакцин, сансрын станц ... тэр бүү хэл бүтээлийг хүртэл .. . лабораторийн нөхцөлд оргүй хоосноос матери гаргаж авлаа. Бурхан хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд ч хэрэггүй. Тэр бурхан гэдэг чинь эрдэм юм.
Алуурчны дуу Ландоны чихэнд хадна. Шөнө дунд ... Үхлийн математик прогресс... sacrifice vergini n’ll altari di scienza.
Буу тасхийхэд, шуугисан хүмүүс чив чимээгүй болдог шиг, толгойд нь лугшсан бүх бодол гэнэт арилж одоод: бүх юмны учир ил болоод, цэлмээд явчхав.
Роберт Ландон мэлрэн бослоо. Сандал нь арагшаа унаж, гантиг шалан дээр тас хийв.
Витториа, камерлинго хоёр давхийн цочиж, эргэн харлаа.
«Би анзаараагүй байна. Бүр нүдний минь өмнө байж шүү дээ» гэж Ландон өөртэйгөө хүүрнэх мэт шивнэнэ.
«Юу тэр вэ?» гэж Витториа асуулаа.
Ландон камерлинго руу харан: «Эцэг минь. Би Ватиканы архивд орох зөвшөөрөл гурван жилийн турш хүсч, миний өргөдлийг долоон удаа татгалзсан юм.»
«Ландон гуай. Уучлаарай. Гэхдээ таны гомдлыг авч хэлэлцэх таатай мөч биш шиг байна».
«Надад одоо зөвшөөрөл өгчих. Дөрвөн кардиналыг яг хаана хөнөөхийг би олоод мэдчих боломж гарч магадгүй».
Витториа юу яриад байгааг нь огт ухаарсан шинжгүй мэлэрнэ.
Камерлинго уурсангуй, хорон үгээр ёжлох гэж байгаа мэт харна. «Та тэгээд энэ тухай мэдээлэл манай архивд байгаа гэх гээд байна уу?»
«Цагтаа багтааж олно гэж амлах бэрх л дээ, гэхдээ таныг зөвшөөрвөл би ...»
«Ландон гуай. Би дөрвөн минутын дараа Систин цогчин руу явах хэрэгтэй байна. Ватиканы архив харин эсрэг зүгт байгаа».
«Чи нээрэнгээсээ яриад байна уу» гэж Витториа асуухдаа, Ландоныг үнэн хэлж байгаа эсэхийг мэдэх гэсэн шиг нүд рүү нь цоо ширтэж байв.
Тоглоом хийх цаг ч биш шиг л байна» гэж Ландон хариуллаа.
Витториа камерлинго руу эргэн: «Эцэг минь. Энэ дөрвөн аллага хаана болохыг нь мэдэх бага ч гэсэн боломж байвал бид оролдоод үзэхээс өөр замгүй шүү дээ» гэлээ.
«Гэхдээ архивд уу даа? Яаж тэнд байх юм бэ?» гэж камерлинго асуув.
«Тайлбарлая гэвэл, таны цаг ч багадах байх даа» гэж Ландон хэлээд: «Тэнд байгаа мэдээлэл Хассассиныг барихад тусалж магадгүй юм» гэлээ.
Камерлинго итгэмээр байгаа ч чадахгүй байв. «Христ шашны хамгийн нандин судрууд тэнд бий. Би хүртэл тэнд орох эрхгүй шүү дээ».
«Мэднэ ээ, эцэг минь».
«Зөвхөн кураторын бичгээр өгсөн зөвшөөрөл, эсвэл Ватиканы номын сангийн зөвлөлийн шийдвэрээр л ...»
«Эсвэл» гэж Ландон таслаад: «Папын эрх олгосноор. Танай кураторын татгалзсан захиа болгонд ингэж бичсэн байдаг юм» гэлээ.
Камерлинго толгой дохив.
«Бүдүүлэг баймааргүй байна, гэхдээ энэ өрөөнөөс л эрх олгодог шүү дээ» гэж Ландон мэтгэв. «Харин өнөө шөнийн хувьд та тэр эрхийг эдэлж байгаа. Байдлыг дүгнэн үзвэл ...»
Камерлинго урт хар дээлийнхээ хармаанаас цагаа гаргаж ирээд харлаа. «Ландон гуай. Энэ шашныг аврахын төлөө өнөө шөнө би амиа өгсөн ч чадах байна» гэлээ.
Түүний нүд рүү харвал, энэ үг огт эргэлзээгүй үнэн ажээ.
«Тэр бичиг чинь энд байгаа гэдгийг та үнэхээр мэдэж байна уу? Тэр дөрвөн сүмийг олоход тусалж үнэхээр чадах уу?» гэж камерлинго асуув.
«Хэрвээ би тэгж бодоогүй бол дахин дахин хүсэлт гаргахгүй байсан юм. Багшийн цалингаар амьдардаг хүний хувьд Итали гэдэг байн байн нисэж ирээд байх газар биш шүү дээ. Энд байгаа бичиг бол эртний ...»
Камерлинго яриаг нь тасалж: «Өршөөгөөрэй. Миний тархи одоо ажиллах чадалгүй болчхоод, нарийн ширийн мэдээлэл боловсруулж дийлэхгүй нь. Нууц архив хаана байдгийг мэднэ биз дээ?»
Ландоны дотор баяр хөөр ундрав. «Санта Анагийн хаалганы яг ард нь».
«Гайхалтай. Олон эрдэмтэн тийшээ Гэгээн Петерийн сэнтийн ард байдаг, нууц хаалгаар нэвтэрдэг гэдэг юм шүү дээ».
«Үгүй дээ. Тэр чинь Archivia della Reverenda di Fabrico di St. Pietro шүү дээ. Байдаг л нэг төөрөгдөл».
«Номын сангийн доцентууд орж байгаа хүн бүртэй хамт ордог юм. Гэхдээ өнөө шөнө нэг ч доцент байхгүй байгаа. Таны хүсч байгаа нэвтрэх эрхийг цагаан хуудасны эрх (carte blanche) гэдэг. Бүр манай кардиналууд хүртэл ганцаараа ордоггүй юм шүү дээ».
«Би танай эрдэнэтэй туйлын нягт нямбай хандана аа. Танай номын сангийнхан намайг тэнд байсан гэсэн ямар ч ул мөр олохгүй».
Гэгээн Петерийн талбайн хонх дүнгэнэлээ. Камерлинго цагаа хараад: «За, би явъя даа» гэв. Тэгснээ, Ландон руу эгцлэн хараад: «Таныг архивын үүдэнд Швейцар харуул угтана. Би танд итгэлээ шүү, Ландон гуай! За одоо хөдөл» гэлээ.
Ландон дуугарсангүй.
Камерлинго нэг л эвгүй зогсоод, мөрөн дээр нь гайхалтай чанга гараа тавилаа. «Та хайснаа ол. Харин түргэн олж үзээрэй» гэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.15 9:44 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Sedev alga bolson hoiguur bas huurhun yavuultsan bna shuu. Odoo gaigui bailgui dee.
Neeree Inferno-g ni orchuulah hun bhku yu????

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.15 11:31 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Баярлалаа нэг амиар уншиж гүйцлээшдээ


Top
   
PostPosted: Apr.10.15 3:39 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
швеицарь жард гэж хамгаалалтынхан юм уу даа, яахаараа ч швеицарь байдгийн, за энэ ч яахуу яг сонирхолтой дээрээ дахиад тас...гүй ер нь сонирхолгүй бүлэг гэж байхгүйм чинь.Маш их баярлалаааа


Top
   
PostPosted: Apr.11.15 2:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Ёстой яг сонирхолтой дээрээ тас боллоо доо. Ландон бас хоосонгүй ээ энэ номон дээр нэг л дагуул маягийн нөхөр яваад бсан чинь. Одоо зөв л газар олоосой билээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.11.15 4:12 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
someone aa кардиналуудыг олмоор байна ш дээ, тэдний төлөө мөн ч их санаа зовж байна шүү хэхэ


Top
   
PostPosted: Apr.11.15 5:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2024
Location: Nothins that bad if it feels good
inferno gj tam yum bnshd, za orchuuln ch gj mini huvid hud bhada, iim ih physiciin helleg etr-tei, ydaj zavtai bsn san bol hudlaa unen nuhahsan, 4 sariin 20-noos zavtai boln tgheeree harj uznee :frog:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.11.15 6:26 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 46

Ватиканы нууц архив Белведэрэ гудамжны мухарт, Санта Анагийн хаалганаас дээшээ, толгод өөдөө байдаг ажээ. Тэнд 20 000 орчим номтой гэх агаад Леонардо да Винчигийн алга болсон өдрийн тэмдэглэлээс эхлээд Библийн олонд нийтлээгүй зарим бүлэг ч байдаг гэх бөлгөө.
Ландон Фондамента гудмаар архив өөд өгсөхөд, тэнд хүн амьтан огт үл үзэгдэнэ. Тэрээр архив руу нэвтрэх эрх олж авсандаа итгэж ядан байв. Ветра өмнө нь шийдмэг алхална. Сайхан үнэртэй үс нь салхинд зөөлөн намирч, Ландонд үнэртэнэ. Харин бодол нь дэвэн дэлхийгээр хэсүүчлэн, өнгөрсөн он жилүүд рүү эргүүлж татах шиг.
«Юу хайхаа чи надад хэлэхгүй юм уу?» гэж Витториа асуув.
«Галилео гэдэг залуугийн бичсэн нэг жижигхэн номыг».
Бүсгүй: «Битгий тойруулаад бай л даа. Тэнд тэгээд юу биччихсэн байгаа юм бэ?» гэв.
«Тэнд il segno (тэмдэг) гэсэн юмны тухай бичсэн байх учиртай юм».
«Тэмдэг үү?»
«Тэмдэг, дохио, заавар ... юу орчуулж байгаагаас хамаарна даа».
«Юуны тэмдэг юм бэ?»
Ландон алхаагаа нийлүүлээд: « Нууц байрных нь. Галилеогийн Иллюминатигийнхан Ватиканы хавчлагаас зулбаж явахдаа, энэ Ромд маш нууц уулздаг газартай байсан юм. Түүнийгээ Гэгээрлийн сүм гэдэг юм.»
«Сатааны.ичээг сүм гэдэг - бөх зүрхтэй юм гээч».
Ландон толгойгоо сэгсрэв. «Галилеогийн Иллюминати сатаанлаг биш байсан. Тэд чинь зүгээр л гэгээрэх гэсэн эрдэмтэд шүү дээ. Тэр сүм нь зүгээр л цуглаад, хориотой сэдвээр ярилцдаг аюулгүй газар юм. Тийм нууц газар байдгийг мэддэг ч гэсэн өнөөг хүртэл хэн ч тэрийг нь олоогүй юм».
«Иллюминати нууцаа яаж хадгалахаа мэддэг бололтой шүү».
«Тэгэлгүй яах вэ? Үнэхээр ч, тэгж нууцаар уулздаг байсан газраа нөхөрлөлийнхнөөсөө өөр хэнд л задлаагүй юм. Өөрсдийгөө хамгаалахын тулд ингэх л хэрэгтэй, гэхдээ ингээд нууцлаад байхаар шинэ гишүүн элсүүлэхэд их хэцүү байж л дээ».
«Үзэл санаагаа дэлгэрүүлэхгүй бол тэлэхгүй л дээ» гэж Витториа хэлэхэд санаа бодол нь алхаа гишгээтэйгээ зэрэгцэх шиг. «Яг зөв. Галилеогийн нөхөрлөлийн тухай сураг 1630-аад онд их л түгж, эрдэмтэд Ромд ирж Иллюминатид элсэн... Галилеогийн нөгөө алдартай телескопоор харж, яриаг нь сонсох санаатай ирдэг байжээ. Гэхдээ Иллюминати их нууц байсан болохоор Ромд ирсэн эрдэмтэд хаашаа явж, хэнтэй уулзахаа мэддэггүй байжээ. Иллюминати харин цусаа сэлбэх гэсэн ч хаана байгаагаа мэдэгдэж, нууцаа алдахаас зүрхшээдэг байжээ.»
Витториа барайсан хэвээр. «Situazione sense soluzione (гарах замгүй газар) шиг л сонсогдож байх чинь».
«Тийм шүү.»
«Тэгээд яасан бэ?»
«Тэд чинь эрдэмтэд шүү дээ. Асуудлаа шинжлээд, хариуг нь гаргачихгүй юу. Гэхдээ, тун сайн шийдэл шүү. Иллюминати эрдэмтдийг уулзах газар руугаа хөтөлсөн нэг ёсны замын зураг хийсэн юм».
Витториа гайхаж хараад, алхаагаа удаашрууллаа. «Замын зураг аа? Болгоомжгүй юм. Өөр хүн нэг хувийг нь олоод авчихвал...»
«Тэгж чадахгүй л дээ» гэж Ландон хэлэв. «Уулаасаа нэг ч хувь байхгүй юм чинь. Цаасан дээр ч багтахгүй. Гол нь хот даяар тавьсан тэмдгүүдийг дагаж явах ёстой юм.»
Витториагийн алхаа бүр удаашрав. «Зам дээр тавьсан сумыг дагаад л алхаад байх хэрэг үү?»
«Ер нь бол тийм, гэхдээ илүү нууц. Тэр зураг нь энэ хотын олон хүн цугладаг газар тавьсан бэлгэдлүүдийг заадаг юм. Нэг тэмдэг нь нөгөө тэмдэг рүүгээ хөтөлнө, тэгж явсаар Иллюминатигийн ичээ рүү нь авчирна даа».
Витториа хяламхийн: «Эрдэнэсийн эрэл шиг үү».
Ландон хөхрөн: «Тийм шүү. Иллюминати тэр тэмдэгтүүдээ «Гэгээрлийн мөр» гэдэг, нөхөрлөлд нь элсэх хүн болгон дагаж явсаар очих ёстой байлаа. Нэг бодлын сорил гэх үү дээ».
«Тэгвэл Ватикан яагаад Иллюминатийг олохын тулд тэр тэмдэгтүүдийг нь дагаж явсаар бариад аваагүй юм бэ?» гэж Витториа асуув.
«Үгүй дээ. Тэр зам чинь нууц. Зөвхөн тодорхой төрлийн хүмүүс тэмдгийг олж, хаана Гэгээрлийн сүм байгааг олж мэдэх ёстой оньсон тоглоом шиг эд, угаасаа тэгж хийсэн юм. Иллюминати үүнийг зүгээр нэг аюулгүйн байдлаа хангах арга зам болгоод зогсоогүй зөвхөн хамгийн гарамгай хүмүүс ирээсэй гэсэндээ эхний шатны шалгуур болгосон юм.»
«Гэхдээ л биш байна даа. 1600-аад оны үед чинь хамгийн боловсролтой хүмүүс гэдэг сүмийн бичээчид л байсан биз дээ. Тэр тэмдэгтүүд нь олны хөлийн газар байсан юм бол Ватиканд тэрийг нь тайлаад уншчих нэгэн олдох л байлгүй дээ».
«Тэгэлгүй яах вэ?» гэж Ландон зөвшөөрөв. «Гэхдээ, тийм тэмдэг байдаг гэж мэдвэл шүү дээ. Харин тэд мэддэггүй байсан юм. Иллюминати тэр тэмдгүүдээ тухайлан тэр бичээчид хараад юу вэ гэдгийг нь шууд ухаарахааргүй байдлаар анхнаас нь хийжээ. Өөрөөр хэлбэл, dissimulation (адилтгал) гэдэг арга л даа.»
«Өнгөлөн далдлалт».
Ландон: «Чи энийг мэддэг юм уу?»
«Dissimulazione гэдэг чинь байгалийн хамгийн гайхалтай урлаг шүү дээ» гэж бүсгүй хэлэв. «Дээшээ хөвж яваа бүрээ загасыг далайн ёроолын ургамлаас ялгах ч хэцүү шүү».
«За, за» гэж Ландон зөвшөөрөөд: «Иллюминати ч бас яг тэгж аргалсан юм. Тэд тэмдгүүдээ эртний Ромын нуранги дотор далдалсан гэдэг. Тэд амбиграм, шинжлэх ухааны нэг ч тэмдэг ашиглаагүй, мэдээж, тэгсэн бол хүн болгон таних илэрхий байх байж л дээ. Тэгээд Иллюминати нэг урлаачийг, нөгөө «Иллюминати» гэдэг амбиграммыг зохиодог хүн шүү дээ, түүнийг урьж авчраад дөрвөн баримал бариач гэсэн юм.»
«Иллюминати баримал аа?»
«Тийм. Гэхдээ хоёр удирдамжийг хатуу барьж ажиллахыг шаарджээ. Юун түрүүнд, тэр баримлууд Ромын бусад баримлаас ялгарахааргүй байх ёстой... Өөрөөр хэлбэл Ватиканыхан хараад тэднийг Иллюминатигийнх гэж хэзээ ч ялгахааргүй байх ёстой.»
«Шашны баримал байх гэсэн үг үү?»
Ландон толгойгоо дохингоо их л догдлонгуй улам хурдан ярьж эхлэв. «Хоёр дахь нь баримал нэг бүр нэг тодорхой сэдэвтэй байх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, баримал болгон дөрвөн элементийн нэгэнд нь зориулагдсан байх ёстой байсан юм л даа».
«Дөрвөн элемент ээ? Элемент чинь зуу гаруй байдаг шүү дээ» гэж Витториа асуув.
«1600 онд бол өөр шүү» гэж Ландон сануулаад: «Тэр үед бидний одоо махбод гэдгийг элемент гэдэг байсан юм. Дээр үед алхимичид орчлон хорвоо ердөө л дөрвөн махбод дээр үндэслэсэн гэдэг байсан юм. Шороо, хий, гал, ус шүү дээ» гэв.
Эрт үедээ, загалмай ч бас шороо, хий, гал, ус гэсэн дөрвөн махбодын холбоог илэрхийлдэг байжээ. Түүхийн турш энэ дөрвөн махбодын холбооны өөр янз бүрийн хослол гарч байлаа. Пифагорын амьдралын хүрд, Хятадын арга билэг, Жүүдийн эр эм үүтгэл, зодиакийн дөрвөлж, тэр бүү хэл Ислам шашинтнууд хүртэл «талбай, үүл, аянга, давалгаа» гэж нэрлэн, мөн л тэр дөрвөн махбодыг шүтэж ирсэн байдаг. Ландоны хувьд сүүлийн үеийн Масоны Туйлын эхлэл хүртэл шороо, хий, гал, ус гэсэн дөрвөн шаттай байдгийг санахад хүйт оргидог байлаа.
Витториа одоо төөрөлдөж орхих шиг харагдана. «За тэгвэл, Иллюминатигийн урлаач шашны юм шиг харагдах дөрвөн баримал барьжээ. Тэгээд тэр шороо, хий, гал, усаа яг хаана тахисан хэрэг вэ?»
«Зүйтэй» гэж Ландон хэлээд Via Sentinel (Харуулын жим)-ээр эргэн архивыг чиглэн алхав. «Тэр баримлуудыг Ромын далай шиг их шашинлаг баримлуудын дунд далдалсан юм. Барималч нь сайн дураараа тэр баримлаа тодорхой нэг сүмд хандивлаад, тэр сүмийнхээ хүчийг ашиглан Ромын тодорхой нэг газар байрлуулдаг байж л дээ. Баримал болгон чиг заагч бөгөөд ... дараагийнхаа чиг заагчийн зүг ... хөтөлдөг байжээ. Яг л шашны баримал шиг харагдах замын тэмдэг гэлтэй. Иллюминатид элсэхийг хүссэн хүн эхлээд эхний сүмийг олж, шороо тэмдгийг олж чадвал тэр нь дараагийн ... хий рүү чиглүүлж..., тэндээсээ ... агаар руу ... тэгээд ус руу ... эцэс нь Гэгээрлийн сүм рүү аваачна».
Витториа улам л ойлгохоо больж байв. «Тэгээд энэ чинь Иллюминатгийн алуурчныг олоход ямар нэмэртэй юм бэ?»
Ландон их л бахтай яа: «Өө нэмэртэй байлгүй яах вэ? Иллюминатигийнхан тэр дөрвөн сүмийг их л онцлог нэрлэдэг байсан юм. Юу гээч? Altare di scienza (Эрдмийн тахил.ита)» гэлээ.
Витториа баргар хэвээр өгүүлрүүн: «Уучлаарай, гэхдээ энэ чинь тэгээд ямар хамаатай юм ... «гэснээ зогтусав. «Өө, Valtare di scienza!» хэмээн гайхан дуу алдлаа. «Хассассин. Дөрвөн кардинал эрдмийн тахилын өмнө онгон өргөл болно шүү гэсэн шүү дээ».
Ландон инээвхийлэн: «Дөрвөн кардинал^. Дөрвөн сүм. Эрдмийн дөрвөн тахил» гэлээ.
Бүсгүй цочирдон: «Та тэгээд тэр дөрвөн кардиналаар өргөл барих дөрвөн сүмийг Гэгээрлийн мөр заасан дөрвөн сүм мөн гэж бодоо юу?»
«Тэгж л бодож байна» гэж Ландон хэлэв.
«Алуурчин яах гэж бидэнд тэгээд энэ тухайгаа хэлсэн юм бэ?»
«Яагаад болохгүй гэж? Цөөхөн түүхч тэр баримлын тухай мэддэг. Бүр цөөхөн нь тэднийг үнэхээр байдаг гэж боддог юм. Байршил нь дөрвөн зууны турш нууц хэвээр байсан, тэгэхээр тэртээ тэргүй дахиад таван цаг энэ нууцаа хадгалж дөнгөнө гэж бодож байгаа биз. Тэгээд ч тэр Гэгээрлийн мөр нь Иллюминатид одоо хэрэггүй болно. Ер нь, тэр ичээ нь одоо байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Одоо чинь орчин үе. Тэд одоо банкны удирдах зөвлөл дээр, ресторанд зоог барьж байхдаа, эсвэл хувийн гольфийнхоо талбайд уулзаж байгаа. Өнөө шөнө тэд нууцаа задлах гэж байгаа. Энэ бол тэдний мөч, гайхамшигтай мөч шүү дээ».
Гэхдээ, Ландон Иллюминати дахиад нэг аймшигт тэгш хэмээ гаргах вий гэхээс айж байсан ч, түүнийгээ хэлсэнгүй. Дөрвөн тэмдэг. Кардинал болгоныг өөр өөр тэмдгээр тамгална гэж алуурчин андгайлаад байсан сан. Эртний домог үнэн гэдгийг харуулна даа. Дөрвөн амбиграмм тамганы тухай домог Иллюминатитай адил эртнийх бөгөөд шороо, хий, гал, ус гэсэн үгийг төгс хэм тэгш бичсэн байдаг гэдэг. Яг л Иллюминати гэдэг үг шиг. Кардинал болгон эрдмийн дөрвөн махбодоор тамгалуулна. Тэр тамгын үг нь Италиар биш, Англиар байдаг гэдэг агаад энэ нь судлаачдын дунд маргааны сэдэв болдог байлаа. Төрөлх хэлээ биш, Англи хэлийг сонгосон нь санамсаргүй мэт санагдавч... Иллюминати санамсаргүй зүйл огт хийдэггүй билээ.
Ландон архивын байшингийн өмнөх тоосгон гудмаар алхална. Бодолд нь, янз бүрийн аймшгийн дүрс үзэгдэнэ. Иллюминатигийн хорон төлөвлөгөө агуу сүрийг үзүүлэн, илрэн гарах гэж байв. Нөхөрлөл шаардлагатай гэсэн хугацаагаараа чимээгүй нуугдаж, айх аюулгүй болтлоо хүчтэй, нөлөөтэй болсон тул өнөөдөр өдрийн гэрэлд нуух юмгүй тэмцэнэ. Иллюминати нуугдах хэрэггүй болжээ. Тэд чадлаа гайхуулан, нууц хуйвалдаан үнэн болохыг нотлох гэж байлаа. Өнөө шөнө даян дэлхийд гайхуулах мөч байв.
«За, дагуул маань ирж явах шив» гэж Витториа хэллээ. Ландон толгой өргөж, хаалганы урд талын зүлгэн эмжин, гүйж яваа Швейцар жардыг харав.
Харуул тэр хоёрыг хармагцаа, яг тэндээ гэнэт зогсчхов. Тэр хий юм үзэж байна уу гэлтэй тэднийг мэлэрнэ. Тэгснээ юм хэлэлгүй эргэж хараад, гар холбоогоороо хүнтэй ярина. Залуу цаад хүнээсээ маш яаралтай юм асуух агаад асууж байгаа юм нь гайхалтай мэдээжийн байлаа. Хариу нь ч бас л тодорхой, цаанаас нь уурсан хашхичих сонсогдов. Харуул толгой дохиод, холбоогоо буцаагаад бүсэндээ зүүнгээ, эргэж тэдэн рүү их л мэгдэн харлаа.
Харуул юу ч хэлэлгүй тэр хоёрыг байшин руу дагуулан оров. Хоёр нууц үгтэй цоожтой дөрвөн төмөр хаалга өнгөрч, доошоогоо өргөн шатаар буугаад хос нууц түлхүүртэй хоёр хаалгаар орлоо. Хэд хэдэн цахим хаалга өнгөрөөд урт гудамны мухарт царсан хавтаст хаалган дээр ирэв. Харуул зогсож, тэр хоёр руу дахиж нэг хараад, амандаа юм бувтнасаар хаалган дээрх төмөр хайрцаг руу дөхөв. Тэр хайрцгийг онгойлгоод, дотор нь код оруулав. Түлхүүрийн боолт салж байгаа нь сонсогдоод, хүн хаалга чахран онгойлоо.
Харуул эргэж хараад, анх удаа ам нээв. «Архив энэ дотор байгаа. Би та хоёрыг энэ хүртэл дагалдаад, өөр ажилтай болохоор эргээд явах ёстой» гэлээ.
«Та явах гэж байгаа юм уу?» гэж Витториа асуув.
«Щвейцарь жард Нууц архивд орох эрхгүй байдаг юм. Манай захирагч камерлингогоос шууд тушаал авсан болохоор л та нарыг энд авчирлаа» гэлээ.
«Тэгээд бид хоёр яаж буцаж гарах юм бэ?»
«Зөвхөн гадна талаасаа орох л хориотой. Харин дотроосоо бол зүгээр онгойдог юм.» Ингээд яриа дуусч, харуул эргэж хараад, явж одов.
Витториа юм хэлээд байх шиг байсан ч Ландон сонссонгүй. Ухаан санаа нь өмнөө байгаа хавтаст хаалга дээр төвлөрөөд цаана нь ямар гайхамшиг нуугдаж байгаа бол хэмээн бодож байлаа.
Хэсэг 47

Цаг бага гэж мэдэж байсан ч Карло Вентреско камерлинго удаан алхаж явав. Нээх залбирлын өмнө, оюун санаагаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа хэсэг байх хэрэгтэй байлаа. Эрээлжилсэн олон юм ар араасаа болж байх. Умар жигүүр руу уруудан, ганцаараа чимээгүйхэн бууж явахдаа, өнгөрсөн арван таван хоногт ясанд нь тултал дарсан ачааллын тухай бодолхийлж явав.
Тэр ариун үүргээ үг үсэгчлэн биелүүлжээ.
Ватиканы уламжлал ёсоор камерлинго Паптаны гүрээний судас дээр хуруугаараа дарж, амьсгалыг нь тоолоод, дараа нь Папыг нэрээр нь гурвантаа дуудаж, нас барсныг нь биечлэн баталжээ. Тэгээд унтлагын өрөөг нь түгжиж, papal fisherman’s ring -ийг эвдээд, тамганд хэрэглэдэг лацыг нь хагалаад оршуулгын ёслолд зэхжээ. Оршуулга дууссаны дараа, цуурганд бэлджээ.
Цуурган. Сүүлийн даваа хэмээн бодно. Энэ бол Христ ёсны хамгийн эртний заншлын нэг байлаа. Орчин үед цуурганы дүнд, хэн Пап болох нь тэртээ тэргүй тодорхой байдаг болсон тул үүнийг сонгууль гэхээсээ ёс төдий зүйл хэмээн шүүмжлэх болсон билээ. Гэхдээ, энэ шүүмжлэл учир бага гадарлах хүмүүсийн яриа гэдгийг камерлинго мэднэ. Цуурган бол сонгууль биш. Харин засгийг шилжүүлэх эртний нууцлаг ёслол байлаа. Шилжилт цагийн хязгааргүй... нууцлаг, нугалсан цаас, саналын хуудсыг шатаах, химийн бодисыг холих, утаан дохио ...
Камерлинго Георгиас XIII-ын Loggias руу дөхөж явахдаа Мортати кардинал сандраагүй байгаа гэж бодлоо. Мортати, мэдээж, дэвшигчид алга болсныг мэдсэн байж таарна. Тэднийг байхгүй бол санал хураалт шөнөжингөө үргэлжилж ч магад. Мортатийг Их сонгогч болсон нь сайн хэрэг болсон юм хэмээн камерлинго бодно. Мортати бол чөлөөтэй сэтгэдэг, бодсоноо хэлдэг хүн ажээ. Цуурганд яг ийм л хүн өнөө шөнө хэзээ хэзээнээсээ илүү хэрэгтэй байлаа.
Камерлинго Хаан шатны доод гишгүүрт ирмэгц, амьдралынх хамгийн чухал эгшин тулж ирсэн мэт санагдав. Энэ доор хүртэл Систин цогчинд байгаа 165 кардинал түгшингүй ярилцах нь сонсогдож байлаа.
Нэг зуун жаран нэгэн кардинал шүү дээ гэж тэр бодлоо засан шивнэв.
Эгшин зуур, камерлинго тамын ангал руу унаж, нүцгэн бие нь хярвас үнэртүүлэн шатаж, доор хүмүүс чарлаж, дээрээс чулуу, цус садран асгарах шиг санагдлаа.
Гэнэт, огт аниргүй болчхов.
Хүү сэрлээ. Тэр диваажинд байв. Эргэн тойрон цав цагаан. Гэрэл нүд сохлом хурц, бас цэвэр. Зарим хүн аравхан настай хүү диваажин гэж мэдэхгүй гэдэг ч Карло Вентреска мэдэхийн цаагуур мэддэг байлаа. Хүү өөр хаана байх билээ дээ. Амьдралынхаа аравхан жилд хүү бурхны суу чадлыг биширдэг болсон байжээ. Чихэнд нь нүргэлэх цуурт органы аялгуу, зулайг нь өнгийх сүмийн өндөр дээвэр, мөргөлийн өндөр царгих дуун, шилэн чимэгт цонх, жингэнэх хүрэл, алт... Карлогийн эх Мариа хүүгээ өдөр болгон цуглаанд авчирдаг байлаа. Тиймээс ч сүм гэдэг Карлогийн гэр байжээ.
«Хоёулаа яагаад өдөр болгон цуглаанд очдог юм бэ?» гэж хүү ээжээсээ огт юу ч бодолгүй асуужээ.
Ээж нь: «Би тэгнэ гэж бурханд амлачихсан болохоор л тэгдэг юм» гэж хариулна. «Бурханд өгсөн ам бол хамгийн чухал андгай байдаг юм. Бурханд өгсөн андгайгаа хэзээ ч зөрчиж болохгүй шүү».
Карло бурханд өргөсөн андгайгаа хэзээ ч зөрчихгүй гэж ээждээ амлажээ. Тэр ээждээ энэ дэлхийн юунаас ч илүү хайртай байлаа. Ээж нь түүний ангель байв. Тэр заримдаа ээжийгээ Maria benedetta (ита.) буюу Буянт Мариа гэдэг ч, ээж нь тэгж дуудуулах дургүй байжээ. Хүү ээжтэйгээ хамт сөхрөн сууж, ээжийгээ эрхээ эргүүлэн, залбирлаа уншихад нь дүнгэнэх хоолойг нь сонсон, ариухан үнэрийг нь үнэрлэж суудаг байлаа. Гэгээн Мариа минь... Бурхны гэгээн эх минь ... одоо ч тэр, биднийг үхэх тэр мөчид ч тэр ... нүгэлт биднийгээ авралдаа багтаан соёрх.
Аав нь хүүг төрөхөөс өмнө нас барчихсан гэдгийг мэддэг атлаа Карло: «Аав хаана байгаа юм бэ» гэж асуудаг байв.
«Бурхан чиний эцэг юм шүү, хүү минь. Чи чинь сүмийн хүү шүү дээ» гэж ээж нь хариулна.
Карло тэгж хэлэхэд нь дуртай байлаа.
Ээж нь: «Чи айх болгондоо бурхан миний эцэг юм шүү гэж бодож яв. Тэр чамайг дандаа харж, хамгаалж явна. Бурхан чамайг учиртай заяасан юм, Карло» гэж сургана. Ээжийнхээ зөв гэдгийг хүү мэдэж байлаа. Тэр бурхныг эд эс, цусандаа хүртэл мэдэрдэг байв.
Цус.
Тэнгэрээс садран асгарах цус!
Аниргүй. Тэгээд л диваажин.
Хурц гэрэл унтармагц, хүү Палермо хотын Гэгээн Клара эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт байгаагаа мэдлээ. Ээжтэйгээ хамт цуглаанд очоод байхад нь террорист халдлага болж, бөмбөг дэлбэрэн, сүм бүхэлдээ нуранги болох үед хүү гав ганцаараа амь гарчээ. Ээжтэй нь хамт гучин долоон хүн үрэгдсэн байв. Хүү амьд гарсныг орон нутгийн хэвлэл Гэгээн Франсисийн гайхамшиг хэмээн шуугина. Дэлбэрэлт болохын яг өмнөхөн Карло ээжийнхээ дэргэдээс босч, Гэгээн Франсисийн домгийг дүрсэлсэн зургийг сонирхон нэг жижигхэн мухар руу очжээ.
Бурхан намайг тэнд дууджээ. Тэр намайг аварсан гэж хүү бодох болжээ.
Карло өвдсөндөө дэмийрч байв. Тэр ээжийгээ сөхрөөд залбирч суухыг, өөрийг нь үнсэж байхыг харж байтал удалгүй чанга чимээ гарч, ээжийнх нь сайхан дүр сарнин алга боллоо. Хүний хорон санаа гашуун ажээ. Тэнгэрээс цус садарна. Ээжийнх нь цус. Буянт Мариа!
Бурхан чамайг дандаа харж, хамгаалж явна гэж ээж нь хэлнэ.
Гэтэл тэгэхэд, бурхан хаана байсан юм бэ?
Яг тэр эгшинд, ээжийнх нь хэлж байсан шиг сүмийн нэгэн хэргэмтэн хүү дээр ирэв. Тэр жирийн нэгэн бус, харин бошго байлаа. Бошго Карлогийн дэргэд, Гэгээн Франсисийн гайхамшгийн дэргэд ирж залбирав. Карлог эдгээд гарахад, тэр бошго өөрийнхөө яамладаг хийдийн ойролцоо жижиг сүмд суулгажээ. Хүү тэнд лам нартай амьдарч, сурч байв. Удалгүй бошгынхоо тахилгач хүү болжээ. Бошго хүүг улсын сургуульд сургая гэсэн ч Карло үгүй гээд шинэ гэрээсээ өөр газар сайхан байж чадахгүй гэжээ. Ингээд л тэр бурхны гэрт амьдрах болжээ.
Карло шөнө болгон ээжийнхээ төлөө залбирна.
Бурхан намайг аварсан нь учиртай. Харин ямар учиртай юм бол доо?
Карло арван зургаа хүрмэгц Италийн хуулийн дагуу хоёр жил цэргийн дайчилгааны нөөцөд алба хаах хэрэгтэй болжээ. Бошго түүнийг семинарт ор, тэгвэл цэргийн албаас чөлөөлөгдөж болно гэсэн ч хүү семинарт орохдоо л орно, гэхдээ эхлээд нүгэл гэж юу болохыг мэдье гэжээ.
Бошго ойлгосонгүй.
Бүх амьдралаа сүмд сууж, нүглийн эсрэг тэмцэж өнгөрөөх гэж байгаа юм бол, эхлээд түүнийгээ ухаарч мэдэх хэрэгтэй шүү дээ гэж Карло хэлжээ. Зэвсэгт хүчнээс өөр нүглийг жинхэнээр нь нүдээрээ харах газар үнэхээр байсангүй. Цэргүүд буудаж, бөмбөгдөнө. Тийм л бөмбөгөөр Буянт Мариаг минь хөнөөсөн сөн.
Бошго түүнийг ятгаж оролдсон ч Карло шийдчихсэн байлаа.
«Сэрэмжтэй яваарай, хүү минь. Эргээд ирэхэд чинь сүм чамайг хүлээж байгаа шүү, санаж яваарай» гэж Бошго захьжээ.
Карлогийн цэрэгт өнгөрөөсөн хоёр жил там байлаа. Хүү бага насаа ажин түжин, амар төвшин өнгөрөөсөн сөн. Гэтэл цэрэгт ажин түжин байх нэг ч хором алга байв. Пижгэнээд л байна, пижгэнээд л байна, дуусахгүй. Том том машинууд нүргэлнэ. Амсхийх чөлөөгүй. Цэргүүд долоо хоногтоо нэг удаа хуаран дотроо цуглаанд очдог ч хамт байгаа нөхдийнх дунд бурханлаг нэгэн огт байсангүй. Толгой тархи нь бурхныг олж харахгүй болтлоо эргэчихсэн байлаа.
Карло шинэ амьдралаа үзэн ядаж, гэртээ харимаар л байв. Гэхдээ нэгэнт л үзнэ гээд шийдчихсэн болохоор буцах зам байсангүй. Нүглийг ухаараагүй л байлаа. Тэр буугаар буудахгүй гэсэн болохоор эмнэлгийн нисдэг тэрэг жолоодохыг сурчээ. Карло нисдэг тэрэгний шуугиан, үнэрийг нь тэсч чаддаггүй байсан ч тэнгэрт хөөрөхдөө бурханд, ээждээ ойртож яваагаа мэдэрдэг байлаа. Нисдэг тэрэг жолоодох дадлагад, шүхрээр буух бас ордог байсныг Карло мэдээд үхтлээ айжээ. Гэхдээ яаж ч чадсангүй.
Бурхан намайг хамгаална хэмээн өөртөө шивнэнэ.
Карло шүхрээр анх үсрээд амьдралдаа байгаагүй ихээр догдолжээ. Яг л бурхантай хамт нисч яваа юм шиг санагдана. Газар руу алгуурхан бууж явахдаа тэр аниргүй сайхныг... нисэхийн сайхныг... үүлэн дээр тодрох ээжийнхээ царайн сайхныг харж, мэдэрч явлаа. Бурхан чамайг учиртай заяасан юм, Карло. Цэргээс халагдаад Карло семинарт оржээ.
Энэ явдал хорин гурван жилийн өмнө болж өнгөрчээ.
Карло Вентреска камерлинго Хаан шатны доор зогсон, ийм эвгүй байдалд орчихсон үйл явдлын учир шалтгааныг тэнсэн зогсоно.
Айдсаа дараад энэ шөнийг бурханд өргө гэж өөрийгөө зоригжуулан шивнэв.
Систин цогчны том хүрэл хаалга, үүдэнд нь бат нот зогсох тангараг^тан дөрвөн харуулыг харлаа. Харуулууд цоожийг онгойлгож, хаалгыг нээв. Дотор нь байсан хүн болгон толгойгоо эргүүлж, түүн рүү харна. Камерлинго ч бас тэр хар дээл, улаан шаш туузтай хүмүүс рүү ширтэнэ. Бурхан түүнийг ямар учиртай заяасныг сая л ухаарлаа. Энэ шашны хувь заяа гарт нь байв.
Камерлинго загалмайлж мөргөөд, босго даван оров.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.11.15 7:10 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
гоё гоё орцон байна


Top
   
PostPosted: Apr.11.15 7:20 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 48

BВС-ийн сурвалжлагч Гунтер Глик мэдээнийхээ мухлаг машиныг Гэгээн Петерийн талбайн зүүн өнцөгт зогсоогоод, хөлсөө гоожуулан, түүнийг томилсон редакторыг зүхэж суув. Ажилд орсон эхний сарынх нь сурвалжлагыг - баттай сурвалжтай, хурц, содон - хэмээн үнэлсэн ч тэр өнөөдөр Ватикан хийдэд «Папыг анах» үүрэгтэй сууж байв. ВВС-д сурвалжлага хийнэ гэдэг Британи хов сэтгүүлд ажиллахаас илүү бат нот баримт цуглуулна гэсэн үг шүү гэж түүнд сануулсан ч, энэ бол түүний ажилладаг арга даан ч биш байлаа.
Гликийн ажил амархан байв. Доромж гэмээр амархан. Тэр өмхий хэдэн хөгшин дундаасаа нэг өмхий хөгшнөө дараагийнхаа даргаа болгож сонгохыг хүлээж суугаад, дараа нь Ватикан хийдийг дэвсгэр болгон арван таван секундийн «шууд» мэдээ хийгээд л боллоо. Гайхалтай.
BBC ийм дэмий юм сурвалжлуулах гэж баг илгээдэг гэдэгт Глик итгэж өгөхгүй байв. Энэ шөнө Америк сурвалжлагч энд олж харахгүй дээ. Яагаад гэвэл тэд л хийх ёстой юмаа хийдэг. Тэд «шууд» сурвалжилгаа цэнхэр өнгийн дэлгэц дээр аваад ард нь Ватикан сүмийн видео бичлэг оруулж дэвсгэр хийгээд л болчихно. MSNBC бүр салхилуур, борооны машин ашиглан студи дотроо яг амьд болж байгаа юм шиг эффект гаргана. Үзэгч үнэнийг биш, харин зугаа үзэхийг хүсдэг болсон юм чинь.
Глик машиныхаа урд цонхоор уйтгарлан, уйтгарлах тусмаа уур нь хүрэн сууна. Хаан дов дээр сүндэрлэх Ватикан хийд хүмүүс санаа бодол нийлвэл ямар гайхамшиг бүтээдгийг харуулах сурталчилгааны хуучин хуудас мэт сүглийнэ.
«Би энэ амьдралдаа юу бүтээв?» гэж уурсангуй чанга хашхирснаа: «Юу ч бүтээсэнгүй» гэлээ.
«Тэгвэл буугаад өгчхөөч дээ» гэж ард нь эм хүний хоолой жингэнэв.
Глик давхийн цочив. Ганцаараа байгаа биш гэдгээ бараг л мартчихсан байжээ. Тэр мөрөн дээгүүрээ залхуутай яа эргэж, зураглаач Чинита Макри нүднийхээ шилийг арчин, чимээгүй суухыг харлаа. Чинита өөрийгөө африкан америк гэдэг махлаг, сэргэлэн хар хүүхэн байлаа. Хэг ёг ааштай боловч Глик хамт ажиллах дуртай билээ.
«Чи яачхаа вэ?» гэж Чинита асуув.
«Хоёулаа энд үхсэн үлийгээ хийж байгаа юм бэ?»
Бүсгүй шилээ зүлгэнгээ: «Гайхалтай үйл явдлыг сурвалжлах гээд л анаж сууна».
«Хэдэн хөгшин харанхуй өрөөнд түгжээтэй сууж байгаа нь, тэгээд, гайхалтай хэрэг үү?»
«Чи тамд унана гэдгээ мэддэг үү?»
«Өө, тэнд чинь аль хэдийн оччихоод сууж байгаа минь энэ биш үү?»
«Яагаад тэр вэ? Ярь л даа» гэх нь яг л ээж шиг нь сонсогдов.
«Би нэг шуугиулсан юм бичих юм сан».
«Чи тэрийгээ Британи хов-доо биччихээгүй юм уу?»
«Бичиж байсан л даа. Гэхдээ шуугиулчхаар олигтой юм байгаагүй».
«За боль доо. Хатан хаан, харь гаргийнхантай нууцаар янагласан гэж шуугиан тарьсан өгүүлэл бичээ л биз дээ».
«Баярлалаа».
«За за, өөдрөг бай. Өнөө шөнө чи амьдралынхаа анхны арван таван секундийн теле-сурвалжилга хийх гэж байж».
Глик: «хн...» гээд унтууцав. Редактор: «Баярлалаа, Гунтер, сайхан сурвалжиллаа» гэж хэлэхийг нь сонсох шиг болов. Тэгээд, нүдээ эргэлдүүлээд, цаг агаарын мэдээ гаргана даа. «Би нэг редактор болж үздэг юм уу?»
Макри тас хийтэл инээв. «Туршлагагүй, бас сахал тавиагүй байж уу? Боль, боль».
Глик алгаараа хацар эрүүгээ дагуулан илээд: «Сахалтай бол ч ухаантай юм шиг харагдах байх аа» гэв.
Машин дотор гар утас дуугаран, Гликийн хэлэх гэж байсан юмыг тасалж орхив. «Энэ редактор байх аа. Яг одоо юу болж байгааг шууд нэвтрүүлээдэх гээгүй байлтай» хэмээн горьдонгуй өгүүлэв.
«Одоо болж байгааг уу?» гэж Макри хөхрөн: «Сэрүүн зүүднээсээ сэрж үз, хүү минь!» гэв.
Глик утсаа аваад жинхэнэ хөтлөгч хоолойгоор: «Гунтер Глик, BBC, Ватикан хийд» гэлээ.
Утасны цаанаас илэрхий араб аялгатай хүн ярив. «Сонсож бай. Би амьдралыг чинь өөрчлөх гэж байна».
Хэсэг 49

Ландон, Витториа хоёр хавтаст хаалганы цаана байх Нууц архивын босгон дээр зогсоно. Тэр гудмын гантиг шалан дээр нэг хананаасаа нөгөө ханаа хүртэл уртааш нь дэвссэн эртний уран гоё хивс, тэр хоёр руу тансаг сийлбэрт хананаас гилжийн ширтэх камертайгаа огт авцалдахгүй, чимэглэл гэж хэлэхээргүй, зохилдохгүй байлаа. Ёстой л эрэмдэг чимэг гэлтэй. Нуман хаалганы дээр жижиг хүрэл пайзан дээр:
ВАТИКАНЫ АРХИВ
Эрхлэгч Жакуй Томазо эцэг
гэжээ.
Жакуй Томазо эцэг. Гэрт нь байгаа бичгийн ширээн дээр нь хэвтэж байгаа Ватиканы архивд оруулахыг татгалзсан олон захидал дээрээс нэрийг нь Ландон зөндөө уншиж, эчнээ танил болсон байв. Эрхэм Ландон гуай, Таны хүсэлтийг ёсоор болгож чадахгүйдээ гүнээ хүлцэл өчин энэ захидлыг тэрлэн суухдаа ...
Хүлцэл гэнэ ээ. Жакуй Томазог энэ архивын эрхлэгч болсноос хойш лав л Ландоны мэдэхээр католик биш л бол нэг ч Америк эрдэмтэн энэ архивд орох эрх олж аваагүй юм. Түүхчид түүнийг il guardiano (ита. Харгалзагч) хэмээн хочилдог байлаа. Жакуй Томазо энэ дэлхийн ямар ч номын сангийн эрхлэгчээс хамгийн хатуу харамч нь байлаа.
Ландон хаалга нээн, босго даван орох тэрхэн агшинд Жакуй Томазо цаана нь цэрэг эрээн хувцас, хуяг дуулгаа өмсөөд, гартаа пулемёт барьчихсан зогсож байх вий гэхээс бараг л үнэнээсээ айн гирвэшиж байлаа. Гэхдээ аз болоход, тэнд хэн ч байсангүй.
Чив чимээгүй. Цийлгэнэсэн бүдэг гэрэл.
Ватиканы архив. Орж үзэх сэн гэж насаараа мөрөөдсөн газар.
Ландон архив дотор ормогцоо, хамгийн түрүүнд ямар их гэнэн романтик байснаа ухаарч, ичих шиг болов. Энэ газрын тухай өдий олон жил төсөөлж байсан нь арай ч ийм хол зөрүүтэй баймааргүй сэн. Тоосонд дарагдсан номын тавиурууд, дээр нь хавтас нь навсайсан боть боть ном, тэр дунд шашны гэлэн нар суучихсан, шигтгэмэл цонх, лааны гэрэлд каталог хийгээд л, хажуугаар нь лам нар хөлхөөд л ...
Огт өөр байлаа.
Эхэлж харахад онгоцны ангаар шиг том танхимд шоо шиг, шоо шиг теннисний талбайг шилээр бариад тусгаарлачихсан юм шиг байв. Ландон, мэдээж, шилэн ханатай тусгаар өрөө байна гэж мэдэж байлаа. Тийм өрөө эртний судар, номыг хадгалахын тулд хэрэгтэй гэсэн чийгшил, дулааны хэмжээг тохируулахад шаардлагатай байдаг. Ландон ийм газар өмнө нь байж байсан, ийм газар орох болгондоо л номын санч хүчилтөрөгчийг нь зоргоороо тааруулдаг ямар нэг агаар үл нэвтрэх саван дотор ороод ирчихсэн юм шиг санагддаг байлаа.
Тасалгаанууд бүгээн, бүр сүг сүнс орогносон юм шиг зэвүүн харанхуй, тавиур болгоны цаанаас бүгээн гэрэл суунаглан харагдана. Тасалгаа болгонд түүх өгүүлсэн том том нүсэр тавиур сүндэрлэн байлаа. Түүхийн үлэмж том уурхай.
Витториа ч бас гайхан зогсоод, тунгалаг тасалгаануудыг чимээгүй харж байлаа.
Цаг бага болохоор, Ландон гэлэндын өрсөн номын тавиуруудыг бүгээн гэрэлд ширтэн зогсоод байсангүй. Тэртээд нүүгэлтэх газар компьютер байгаа бололтой цох шиг гэрэл анивлазана. «Хар даа. Библионоор номын сангаа каталогжуулсан бололтой».
«Тэгвэл ч хамаагүй хурдалж болох байх шүү» гэж Витториа найдлага тодрон хэллээ.
Ландон уул нь түүний найдлагыг хуваалцмаар л байлаа, гэхдээ дотор нь нэг айдас байв. Компьютер рүү очоод, гаран дээр нь юм шивлээ. Айдас нь үнэн боллоо. «Хуучин аргаа л хэрэглэхээс дээ, тэр нь найдвартай юм шиг байна».
«Яагаад?»
«Яагаад гэвэл жинхэнэ номд нууц үг байдаггүй юм. Физикч гэдэг чинь компьютерын хакерууд биш шүү дээ?» гээд компьютерын ширээнээс холдов.
Витториа толгой сэгсрэн: «Гэхдээ би хясаа онгойлгоод идчихэж чадна шүү» гэлээ.
Ландон гүнзгий амьсгаа аваад том том тавиурыг эргүүлэн харлаа. Тэгээд ойрын нэг тасалгаа руу очоод шилний цаанаас бүгээн гэрлийг ширтэн зогсов. Энгийн нэг номын тавиурууд, номын хияз, уншилгын ширээ. Тавиур болгоны эцэст урт цухуйсан товъёог байлаа. Ямар ч номын санд тийм товъёог тэр тавиурт байгаа номын ерөнхий утгыг заадаг билээ. Ландон шилэн хананы цаанаас тавиур болгоны товъёогийг уншиж байв.
Pietro l'eremita., Le Crociate... Urbano II ... Levant...
«Номоо толгойлчихсон юм байна» гэж дагуулж явангаа хэллээ. «Гэхдээ цагаан толгойн дараалал биш байна» гэв. Үүнд харин гайхсангүй. Олон номын зохиогч нь тодорхойгүй байдаг болохоор хуучны номын сангууд номоо цагаан толгойн дарааллаар толгойлдоггүй байлаа. Номын нэрээр ч толгойлдоггүй, дийлэнх ном бас л нэр, гарчиггүй байдаг ажээ. Тиймээс ихэнх номын сан он цагийн дарааллаар нь өрдөг байлаа. Гэхдээ энд бас л он цагийн дарааллаар өрөгдөөгүй байв.
Цаг нь урсаад байгаа юм шиг санагдана. «Ватикан өөрийн гэсэн дараалалтай юм шиг байна».
«Тэр нь л дутаж гэнэ дээ».
Тэр товъёогуудыг дахин харлаа. Тэнд байгаа ном зуун зуун дамжин тархсан байв, гэхдээ бүх түлхүүр үг нь холбоотой харагдаад байлаа. «Энэ чинь сэдэвчилсэн юм шиг байна».
«Сэдэвчилсэн гэнэ ээ, үгүй байлгүй дээ» гэж Витториа хэлэв. «Тэгвэл ч үр дүнтэй арга биш л байна даа».
«Гэхдээ, миний харсан хамгийн мундаг товъёог энэ байна даа» гэлээ. Ландон оюутнуудаа бүтээл, огнооны тухайд төөрөлдөхөөсөө илүү тэр үеийн шалтгаан, сэдлийг нь ухаарах хэрэгтэй гэдэг байв. Ватиканы архив ч тэр л зарчмаар каталогжсон байлаа. Өргөн зураас.
Ландон унших тусмаа урамшин: «Энэ тавиурт байгаа ном, зуун зуун дамнасан материал Загалмайтны аян дайнтай холбоотой юм байна. Энэ чинь л сэдэв нь юм байна» гэлээ. Ландон учрыг нь сая л олов. Түүхийн ойллого, захидал, урлагийн бүтээл, нийгэм-улс төрийн байдал, орчин үеийн шинжилгээ. Бүгд нэг дор байлаа. Нэг асуудлыг илүү гүнзгий ойлгох боломж олгоно. Гайхалтай.
Витториа гайхав. «Гэхдээ энэ өгөгдөхүүн нэг зэрэг олон сэдэв рүү хальж болох юм байна».
«Харин тийм болохоор л ийм дагавар товъёог хийсэн юм байна шүү дээ» гээд Ландон баримт бүрийн завсар хавчуулсан өнгөт хавчуургуудыг шилэн хоргоны цаанаас заалаа. »Тэр хавчуурга хаа нэгтээ анхдагч сэдвээ дагаж орсон хоёрдогч баримтыг зааж байгаа юм байна.»
Бүсгүй: «Нээрэн, тийм юм шиг байна» гэж их л урамтай яа дэмжив. Тэгээд хуруугаараа уруулаа оролдон номын сангийн асар уужим танхимыг тойруулан хараад, Ландон руу эргэж: «Ингэхэд, профессор гуай, бид хоёрын эрээд байгаа тэр Галилеогийн номын чинь нэр нь юу билээ дээ?» гэв.
Ландон чимээгүйхэн инээвхийллээ. Тэр энэ номын санд байгаа гэдэгтээ бас л итгэж өгөхгүй хөөрчихсөн байв. Энд л байгаа даа. Энэ харанхуйд, хаа нэгтээ байх ёстой.
«Тийшээ явъя» гээд Ландон бүсгүйг дагуулан хоёр ханынхаа эхний эгнээний тавиурыг хянуур ширтэн алхлав. «Гэгээрлийн мөрийн тухай миний ярьсныг санаарай! Бас Иллюминатигийнхан шинэ гишүүн элсүүлэхдээ ямар овжин шалгадаг байсныг санаарай!»
«Эрдэнэсийн эрэлд яваа юм шиг байх шив дээ?» хэмээн Витториа араас нь бувтнан дагалаа.
«Иллюминатигийнхан тэмдгүүдээ байрлуулж дууссаны дараа, ийм тэмдгүүд байгаа шүү гэдгийг эрдмийн хүрээнийхэндээ ямар нэг байдлаар дуулгах хэрэгтэй болсон юм. Тэгж дуулгах үнэхээр бэрх даваа байжээ».
«Аргагүй л дээ» гэж Витториа хэлэв. «Тэгж дуулгахгүй бол хэн ч хайж очихгүй шүү дээ».
«Яг үнэн. Тэгээд тийм зам мөр байгаа гэдгийг мэддэг байсан ч гэсэн хаанаас тэр мөр эхэлж байгааг нь олох ямар ч аргагүй шүү дээ. Ром чинь том хот.»
«Тийм шүү».
Ландон дараагийн эгнээ рүү алхан товъёог, хавчууруудыг хянуур ширтэнэ. «Арван тав орчим жилийн өмнө би Сорбоны их сургуулийн хэдэн түүхчтэй хамт segno-ийн тухай бичсэн Иллюминатигийн хэдэн захидал олсон юм».
«Тэмдэг үү? Тэгээд, тэнд чинь зам хаанаас эхэлж байгааг заасан байсан юм уу?»
«Тийм. Дараа нь, надаас өгсүүлээд Иллюминатиг судалдаг эрдэмтэд segno-ийн тухай хэд хэдэн баримт олоод байгаа юм. Одоо бол тийм тэмдэг байдаг, тэмдэг эхлэх газрыг заасан байдаг, Галилео тэр тухай Ватиканд мэдэгдэлгүй эрдмийн хүрээнийхэнд тараасан гэдэг нь нийтээр зөвшөөсөн онол болчхоод байгаа.»
«Яаж тэгж чадаа вэ?»
«Мэдэхгүй, гэхдээ хэвлэмэл материалаар дамжсан байх илүү магадтай. Галилео маш олон ном, бүтээл хэвлэсэн хүн шүү дээ.»
«Тэр бүрийг нь Ватикан хянаж л байсан байж таарна шүү дээ. Аюултай биш үү?»
«Тийм л дээ. Гэхдээ л тарааж дөнгөсөн байгаа юм».
«Гэхдээ хэн ч тэр номыг нь одоогоор олоогүй байгаа юм байна, тийм үү?»
«Үгүй дээ. Масон ч тэр, эртний эрдмийн сэтгүүлд ч тэр, Иллюминати ч тэр, ямар нэг байдлаар segno-ийн тухай битүүхэн өгүүлсэн бүх зүйл дандаа л нэг тодорхой тоогоор илэрхийлсэн байдаг юм».
«666 ?»
Ландон инээвхийлэн «Үгүй дээ, 503».
«Юу гэж байгаа юм бэ?»
«Юу гэж байгааг нь одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Би тэр 503-аар чинь бараг л өвчилж гүйцээд нумерлоги, зураг зүй, өргөрөг гээд л байж болох бүх байдлаар эргүүлж, тойруулж үзсэн дэг. Учиг нь ердөө олдохгүй байгаа юм». Ландон тэгж ярингаа нэг гудмыг харуулдаж гүйцээд, булан тойрч, дараагийн гудам руу орж, дараа дараагийн товъёог, хавчуургыг яарангуй гүйлгэн харна. «Энэ бүх жилийн турш ганцхан учиг байгаа нь энэ тоо таваар буюу Иллюминатигийн ариун гэж тооцдог тоогоор эхэлсэн явдал л юм» гээд зогсосхийв.
«Чи түүнийх нь учрыг олчхоод л энд баталгаагаа хайгаад байгаа юм шиг байх юм, тийм үү?» гэж Витториа инээвхийлэн асуулаа.
«Тийм шүү» гэж Ландон хэлэхдээ ажлынхаа үр дүнд тун сэтгэл дүүрэн байгаа байртай байлаа. Ийм мөч тун ч ховор билээ. «Чи Галилеогийн Dialogo гэх номыг нь мэдэх үү?»
«Мэдээж. Эрдэмтдийн дунд эрдмээс урвасан бүтээл гэгддэг шүү дээ».
Урвах гэдэг үг Ландонд арай л хатуу сонсогдов, гэхдээ тэр Витториаг ойлгож байлаа. Галилео 1630 оны эхээр нарны аймгийн тухай Коперникийн нар төвт (heliocentric) загварыг нотолсон бүтээл хэвлүүлье гэсэн ч Ватикан үүнийг нь зөвшөөрөхгүй, шашны дэлхий төвт (geocentric) адил хүчинтэй еэ нотлохоос нааш номыг нь хэвлэхгүй гэдгийг сайтар мэдэж байлаа. Уул нь, тэр Ватиканы төсөөллийг дотроо буруушааж байсан ч, гэхдээ номоо хэвлүүлэхийн тулд дэлхий төвт загварын тухай бичихээс өөр аргагүй байж: эцэст нь, зөв буруу хоёр загварыг хоёуланг нь зөв гэж нотолсон бүтээл болжээ.
«Гэхдээ Галилео буулт хийсэн ч гэсэн Dialogo-г тэрслүү ном гэж үзээд, гэрийн хорионд хийчихсэн шүү дээ. Чи үүнийг юу эс андах билээ» гэж Ландон хэлэв.
«Буруу юм хийсэн бол зэм хүртэлгүй яах вэ дээ».
Ландон инээмсэглэн: «За, тийм дээ. Гэхдээ л, Галилео шантраагүй юм. Гэрийн хориондоо байхдаа, Discorsi гэдэг ном бичсэн нь нэг их алдаршаагүй боловч эрдэмтэд дандаа Dialogo-той нь андуураад байдаг юм.
Витториа толгой дохив. «Сонссон л юм байна. Далайн татлагын тухай ойллого (Discourses on the Tides)».
Ландон зогтусан, нэрд гараагүй, цөөхөн хүн мэддэг бүтээлийн тухай Витториа мэддэг төдийгүй гариг эрхсийн хөдөлгөөн далайн татлагад нөлөөлдөг тухай бичсэнийг ч сонссон байхыг гайхав.
Бүсгүй ч анзаарсан бололтой: «Хүүе! Аав нь Галилеог шүтдэг байсан, далайн физик судалдаг итали физикчтэй ярьж байгаа шүү, та» гээд инээвхийлнэ.
Ландон ч инээв. Гэхдээ тэдний хайж байгаа ном бол Discorsi биш ажээ. Галилео гэрийн хорионд байхдаа түүнээс гадна хэд хэдэн ном бичжээ. Тэдгээр номын нэг нь бас л цуу багатай Diagramma байлаа.
Diagramma del Verita гэж Ландон хэлэв. Үнэний диаграмм.
«Огт сонсоогүй эд байна».
«Магадгүй ээ. Диаграмма гэдэг нь Галилеогийн үнэн гэж боддог ч, бусадтай хуваалцаж болохгүй байсан эрдмийн фактын товчоо юм шиг байгаа юм. Хамгийн нууц бүтээл нь гэдэг. Галилеогийн номыг найз нөхөд нь Ромоос нууцаар авч гараад, Голландад хэвлүүлдэг байжээ. Тэр номыг ч бас л тэгж хэвлэжээ. Гэхдээ, тэр ном тэр үеийн Европын нууц ажилладаг байсан эрдэмтдийн дунд цууд гарсан юм. Яваандаа, Ватикан тэр номын тухай олж мэдээд, түүнийг шатаах кампанит ажил явуулсан байдаг».
Витториа түүнийг их л эргэлзэнгүй харав. «Чи тэгээд тэр Диаграмма-д учиг нь байгаа гэж бодоо юу? Нөгөө тэмдгүүдийн учиг нь, Гэгээрлийн мөрийн тухай мэдээг тэр номоос олж болно гэж үү?»
«Диаграмма-гаар Галилео хэлэх гэсэн юмаа хэлсэн юм. Энэ бол харин үнэн шүү». Ландон нэг гудмыг дуусгаад, дараагийн гудмаар орж, эгнээ тус бүр дэх товъёогийг ажиглан алхана. «Архивчид Галилеогийн тэр номыг он удаан хайж байгаа юм. даан ч заримыг нь Ватикан шатаагаад, үлдсэнийх нь permanence rating цаас нь элэгдээд, энэ ном одоо огт олдохгүй болчихсон».
«Permanence rating?»
«Хадгалагдах хугацаа гэсэн үг л дээ. Архивчид баримт бичгийн хадгалагдах чанарыг нэгээс арав хүртэл тоогоор үнэлдэг юм. Диаграмма-г sedge papyrus дээр хэвлэсэн. Тэр нь яг л уудаг цаас шиг, сарампай цаас л даа. Дээд тал нь, зуун жил л хадгалж болох байх».
«Яагаад арай илүү бөх цаасан дээр хэвлээгүй юм бол?»
«Галилеогийн заль. Шавь нараа хамгаалах гэсэн арга л даа. Хэрэв хэн нэгэн эрдэмтэн энэ номыг авч яваад баригдах юм бол, усанд хаячихад л уусаад алга болчихно. Нотлох баримт устгах гайхалтай сайн арга, гэхдээ архивчдад бол эмгэнэл гэсэн үг. Гэхдээ XVIII зуунаас хойш Диаграмма-гийн цорын ганц хувь л хадгалагдаж үлдсэн гэдэг.»
«Ганц аа?» гэж Витториа асуухад нь нүдэнд нь оч цахилах шиг болоод, эргэн тойрноо гэнэт их л хянамгай ажиглав. «Тэгээд тэр нь энд байгаа юм уу?»
«Галилеог нас барсных нь дараа, Ватикан Голландаас хурааж авсан юм. Би тэрийг л олж үзэх санаатай, энд ирэх гэж өргөдөл гаргасаар удаж байна. Тэрийг энд байгаа гэдгийг мэдсэнээсээ хойш л хөөцөлдөж байгаа юм».
Ландоны юу бодож байгааг нь уншсан юм шиг Витториа гэнэт хөдөлж, шилэн хоргоны цаанаас номын тавиур руу ширтэн, баримтын товъёогуудыг уншиж эхлэв.
Ландон: «Баярлалаа. Галилео, эрдэм, эрдэмтэд гэх мэт товъёог хайгаарай. Чи хармагцаа л танина даа» гэлээ.
«За. Гэхдээ чи яагаад заавал Диаграмма -д тэр учиг байх ёстой гэж бодоод байгаа юм бэ? Иллюминатигийн захидлуудад тэр тухай дурдсан юм уу, эсвэл тэр 503-т учир байна уу?»
Ландон инээвхийлнэ. «Тийм шүү. Би нэлээн удаж байж 503 гэдэг хялбаршуулсан код юм гэдгийг ухаарсан юм. Энэ чинь шууд л Диаграмма гэсэн үг байна лээ».
Хоромхон зуур, Ландон энэ ухаарлыг олсон өдрөө буюу 8 дугаар сарын 6-ны өдрийг эргэн санав. Хоёр жилийн өмнө юм сан. Найзынхаа хүүгийн хуримын ёслолд оролцоод, жижиг цөөрмийн эрэг дээр зогсож байлаа. Цоорт аргон эгшиглэн, хос хоёр цөөрмийн голоос гатлага сал хөлөглөн орж ирж байв. Тэр салыг цэцгэн эрхээр дүүртэл чимсэн болохоор, жижигхэн цэцгэн арал хос хоёрыг авчирч байгаа юм шиг харагдана. Тэр гаталга салын хитэг дээр ром тоогоор DCII гэж бичсэн байв.
Тэр тоог нь хараад, Ландон гайхасхийн бэрийн эцгээс нь: «602 гэж юу гэж байгаа юм бэ?» гэж асуужээ.
«602 оо?»
Ландон салын хитэг рүү заагаад: «DCII гэдэг чинь 602 гэсэн ром тоо биз дээ?» гэлээ.
Тэр эр тас тас хийтэл инээгээд: «Тэр чинь ром тоо биш ээ. Салын нэр нь байхгүй юу» гэлээ.
«DCII гэж үү?»
Тэр эр инээсэн хэвээр: «Дик, Коний 2 гэдгийг товчилсон юм (Dick and Connie 2, DCII)» гэлээ.
Ландонд ичмээр санагджээ. Дик, Коний гэдэг нь хуримлаж буй хосын нэрс байлаа. Мэдээж салыг тэр хоёрын нэрээр нэрлэжээ. «Тэгвэл DC 1 нь хаачсан юм бэ?»
Нөгөө эр хоолойгоо засаад: «Өчигдөр хуримын ёслолыг сургуулилж байх үед живчихсэн юм» гэж билээ.
Ландон хөхрөөд: «Уучлаарай, тоогүй юм болжээ» гэв. Тэр гаталга сал руу эргэн харлаа. DCII гэж яг л QEII гэдэг шиг хэмээн бодов. Дараа нь гэнэтийн нээлт тархинд харван орж иржээ.
Ландон Витториа руу эргэж: «503 гэдэг чинь код юм. Иллюминати үүнийг ром тоотой эндүүрэхүйц болгох гэж л дээ. 503 гэдэг чинь ром тоогоор бол...»
«DIII...»
Ландон Витториаг үгийг нь шууд таслахад гайхан хараад: «Хурдан хувиргаж байна шүү. Чи өөрийгөө Иллюмината* гэж л битгий хэлээрэй дээ!»
Бүсгүй инээд алдаад: «Би пелагийн хүрээг ром тоогоор дугаарладаг юм» гэлээ.
Нээрэн тийм л дээ, гэж Ландон бодлоо.
Витториа цааш нь: «Тэгээд DIII гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?» гэв.
«DI, DII, DIII гэдэг их эгэл бус товчлол байгаа юм. Эртний эрдэмтэд хоорондоо дандаа эндүүрэгдээд байдаг Галилеогийн гурван номыг тэгж ялгадаг байж л дээ.»
Витториа гүнзгий амьсгаа аваад: «Dialogo, Discorsi, Diagramma» гэлээ.
«D нэг, D хоёр, D гурав гэж. Бүгд эрдмийн бүтээл. Бүгд маргаан тарьсан. Тэгэхээр 503 гэдэг бол DIII, Диаграмма юм. Гурав дахь ном нь».
Витториа эргэлзэнгүй харагдана. «Гэхдээ нэг юмыг ойлгосонгүй. Хэрвээ энэ segno, тэмдэг, Гэгээрлийн мөрийн тэмдэг нь Галилеогийн Диаграмма-д, үнэхээр байсан юм бол Ватикан бүх хэвлэлийг нь хурааж авсныхаа дараа яагаад олж хараагүй юм бол?»
«Харсан ч гэсэн анзаараагүй байж болно шүү дээ. Иллюминатигийн тэмдгүүдийг бод л доо. Юмыг ердийн юм шиг нуух. Диссимуляц. Segno-г яг л тийм аргаар ердийн юм шиг нууцалсан байгаа. Хайгаагүй хүнд олдохооргүй энгийн. Бас ойлгоогүй хүнд олдохгүй энгийн.»
«Юу гэсэн үг вэ?»
«Галилео сайн нуусан гэсэн үг. Түүхэнд өгүүлснээр бол Иллюминати segno-гоо lingua pura (цэвэр хэл) дээр бичиж үлдээсэн гэдэг.»
«Цэвэр хэлээр үү?»
«Тийм».
«Математикаар уу?»
«Би бас тэгж л тааж байна. Гэхдээ хэтэрхий энгийн санагдаад байгаа юм. Галилео эрдэмтэн хүн байсан, тэгээд эрдэмтэн хүндээ бичиж байсныг санах хэрэгтэй. Тиймээс математик бол хамгийн логиклог сонголт болох нь эргэлзээгүй. Номыг Диаграмма гэдэг байсан, математикийн диаграмм бас ямар нэг код байж болох л юм.»
Витториа эргэлзэхээ больж байгаа бололтой. «Тэгвэл Галилео шашныханд мэдэгдэхгүй ямар нэг математик код зохиосон байх».
«Чи миний санааг бараг л зөвшөөрчихсөн бололтой байх чинь» хэмээн Ландон тавиурын эгнээ хоорондуур явангаа хэллээ.
«Үгүй дээ. Гол нь чи өөрөө эргэлзээд байгаа болохоор. Хэрэв чи DIII -ийн тухайд итгэл төгс байсан бол яагаад хэвлээгүй юм бэ? Тэгээд бас, Ватиканы архивд нэвтрэх эрхтэй нэгэн хүрч ирээд, тэр Диаграмма-г чинь аль хэдийн шалгачихгүй яасан юм бэ?»
«Би хэвлэх гэж яараагүй юм» гэж Ландон хэлэв. «Би мэдээлэл олох гэж их зүтгэл гаргасан юм шүү» гэж хэлснээ, зогтусан чимээгүй болчхов. Өөрийгөө магтчихсанаа гэнэт мэдрээд ичих шиг боллоо.
«Алдар цуу хүсээ юм биз дээ?»
Ландон ичсэндээ улайж орхив. «Тэгж хэлж болох л юм. Гэхдээ энэ зөвхөн ...
«За юундаа ичингүйрээд байгаа юм бэ? Би бас эрдэмтэн хүн, чамайг ойлголгүй яах вэ? Хэвлэ, эсвэл үх гэдэг. СЭРН-д бид энэ тухай «нийтлүүл, эсвэл ниргүүл» гэдэг юм.»
«Гэхдээ, би энэ тухай анх хэвлэсэн хүн болох гэж зүтгэхдээ бас гол биш. Гол нь хэн нэгэн буруу гарын нөхөр энэ тухай мэдчихвэл, Диаграмма-г олж аваад, алга болгочих вий гэж бас эмээсэн юм».
«Буруу гарын нөхөр гэдэг нь Ватикан уу?»
«Яг ч шууд утгаараа биш л дээ, гэхдээ Ватикан дандаа л Иллюминатигийн аюулыг арай бага үнэлээд байдаг юм. 1900-аад оны эхээр Иллюминати гэж хүмүүсийн айдсандаа автсан хийрхэл төдий зүйл гэж хүртэл мэдэгдэж байсан. Хүчирхэг том анти-христ бүлэглэл, шашны бүх банк санхүү, улс төр, их сургуулиудад нь хэрж нэвччихсэн гэдгийг шашныхан мэдэхийг ч хүсэхгүй биз.» Энэ өгүүлбэрийг одоо цаг дээр хэлэх хэрэгтэй юм байна даа гэж Ландон бодлоо. Шашны банк санхүү, улс төр, их сургуулиудад нь хэрч нэвччихсэн хүчирхэг том анти-христ бүлэглэл ОРШИН буй шүү дээ.
«Тэгэхээр, Иллюминатигийн заналхийлсэн бүх үйлдлийг шашныхан огт анзаарахыг хүсэхгүй өнгөрөөгөөд байсан гэсэн үг үү?»
«Тун магадгүй дээ. Төсөөлсөн ч бай, бодитой ч бай, ямарваа заналхийлэл шашны эрх сүрийг унагана шүү дээ».
Витториа хоромхон зуур зогсосхийснээ: «Дахиад нэг юм асууя. Чи нээрэн яриад байна уу?» гэж асуулаа.
Ландон зогссоноо: «Юу гэнэ ээ?» гэв.
«Чи нээрэн ингэж бодоод л байдлыг аврах гэж яваа хүн үү?»
Бүсгүйн нүдэнд бахдал, айдсын аль нь тодроод байгааг Ландон ухаарсангүй мэлрэв. «Диаграмма-тийн тухайд уу?»
«Харин тийм. Диаграмма-т олоод, дөрвөн зуун жилийн настай segno-т ухаж төнхөөд, математик кодыг нь тайлж уншаад, зөвхөн түүхэнд суу алдар нь түгсэн эрдэмтдийн тайлж уншаад мөшгөн явсан тэр нууцлаг чиг заагчийг дагаж яваад л... тэгээд ердөө дөрөвхөн цагийн дотор шүү»
Ландон мөрөө хавчаад: «Өөр олигтой санал байвал сонсмоор л байна шүү» гэлээ.


*Иллюмината буюу Illuminata гэдэг нь латин хэлээр гэгээрэгч гэдэг үгийг эм хүйс дээр хувилгасан үг юм. Ветра авхай эмэгтэй хүн тул тийн хэлжээ. Харин Иллюминатигийн гишүүн эр хүнийг Иллюминатус хэмээнэ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.11.15 7:22 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Oruulah boloogui bhad hun shanalagaad bhiin. Heseg zav gargaj oruullaa. 1 dehees urgeljlel ornoo.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.12.15 12:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Хэхэ баярлалаа. Энэ хэр зузаан ном бэ? Бодвол антиматерийн цаг дуусах хүртэл л үргэлжлэх бх даа. Үнэхээр сонирхолтой ном юмаа.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.12.15 12:57 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
:m4: хэхэ соорий, ийм номыг унших гэж шаналгахгүйн бол ном уншаад яана вэ хө, за завтай болохоороо оруулаарай, баярлалаа. Энэ 2-ын цаг маш давчуу, номоо ч олоогүй хаа бгааг нь мэдэхгүй, ядаж эрэх газар нь далай шиг том, уншаад дохиог ойлгох хэрэгтэй, тэр дохиогоо оллоо гэхэд тэр том хотын хаанаас эрэх үү, эрээд оллоо гэхэд гэрлийн хурдаар л явдаггүйм бол 4 дохиог ийм богино цагт олно гэхэд итгэмээргүймаа, миний муу кардиналууд ч ватикантайгаа диваажинд очих байхөөө


Top
   
PostPosted: Apr.13.15 1:41 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 156
sonirholtoi


Top
   
PostPosted: Apr.13.15 9:52 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.12.15 1:55 pm
Posts: 22
дээр үед мөнгөгүй отог аймгууд хөлсний цэрэг хийж амьдардаг бсн. тэр дундаас үнэнч чадвар сайтай хөлснийхэн нь швейцарууд урвадаггүй. Тиймээс ватикан швейцаруудыг хамгаалагчаараа сонгодог байжээ. Тэр нь одоо ватиканы нэг уламжлал болсон. Ватиканы хамгаалалтын алба зөвхөн швейцарууд байдаг


Top
   
PostPosted: Apr.13.15 1:14 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 50

Роберт Ландон 9-р хоргын дэргэд зогсоод тавиурууд дээрх товъёогийг уншлаа.
Брах ... Клавиус ... Коперник ... Кэплер ... Ньютон
Ландон тэр нэрсийг дахин дахин уншаад учрыг нь нэг л ухахгүй байв. Энд дандаа эрдэмтэд байх юм. Гэхдээ яагаад Галилео байхгүй байгаа юм бол?
Тэр Витториа руу эргэн харвал бүсгүй хажуугийн тавиурын товъёогийг уншина. «Би зөв тавиураа олчих шиг боллоо. Гэхдээ Галилео байхгүй байх юм..?»
«Тэнд ч байхгүй л дээ» гэж бүсгүй хэлэнгээ дараагийн тавиур руу дөхөв. Тэгээд «Яагаад гэвэл тэр чинь тэнд байна. Чамайг нүдний шилээ авчирсан гэж найдъя. Учир нь бүхэл бүтэн хана тэр чигтээ Галилеогийнх байна» гэлээ.
Ландон яаран очив. Витториа зөв хэлжээ. Бүтэн хана дүүрэн ном байх ба түлхүүр үг нь бүгд л
II. PROCESSO GALILEANO
гэсэн байв.
Галилеогийн бүтээл бүтэн хана дүүрэн байгааг хараад, яагаад 9-р хоргод түүний бүтээл байгаагүйг ухааран, Ландон дуу алдах шахлаа. Нүд нь шилнийхээ араас жартайн, харанхуйд сүүмийх тавиурыг өрөмдөн ширтэнэ. «Ватиканы түүхэн дэх хамгийн урт, хамгийн үнэтэй шүүлт. Арван дөрвөн жил, зургаан зуун сая лир. Бүх материал нь энд байгаа шүү дээ».
«Бага зэрэг хууль, шүүхийн баримт бичиг л байгаа нь энэ» гэж Витториа хана дүүрэн тавиурын хаанаас нь эхлэхээ мэдэхгүй хошигнов.
«Зуун зууны турш, нэг ч хуульч ийшээ зүглээгүй бололтой».
Ландон хоргын дэргэдэх шар товчлуур руу дөхөж, дарахад цувсан олон жижиг бүдэг гэрэл хорго дотор бүүдийн асав. Гэрэл час улаан - шоо дөрвөлжин хоргыг аньсны өнгөтэй болгож, тааз тулам өндөр тавиурын тэртээ дээрээс сүүмийнэ.
«Бурхан минь!» хэмээн бүсгүй дуу алдаад: «Бид хоёр ажиллах гэж байна уу, шарлага хийлгэх гэж байна уу?» гэв.
«Илгэн цаас, бас гялгар цаас гэрэлд элэгддэг юм. Тийм болохоор номын хоргын гэрэлтүүлэг ямагт бүдэг байх ёстой».
«Энэ бүдэг улаан гэрэлд удвал галзуурах байх аа».
Бүр долоон дор гээч гэж Ландон дотроо үглээд, хорго руу нэвтрэх үүд рүү дөхлөө. «Сануулах юм байна. Хүчилтөрөгч бол исэлдүүлэгч бодис, тиймээс битүү шилэн хоргод бага байх ёстой юм. Тэгэхээр энэ дотор бараг л вакуум байгаа гэсэн үг. Амьсгал давчдаж магадгүй шүү».
«Нөгөө хэдэн хөгшин кардинал тэсч чадвал ч яах вэ, болж л байна.»
Тэр ч тийм шүү гэж Ландон бодов. Бид ч бас ялгаагүй амь гарч чадвал ...
Хоргын үүд нь дөрвөн хавтастай эргэдэг хаалга байв. Хавтас болгондоо нэг нэг, нийт дөрвөн товчлууртай ажээ. Товчлуурыг дармагц хаалганы гол хагас эргэж, үүдийг нээмэгцээ хаах бөгөөд ингэж хоргын доторх атмосферийг нь хадгалдаг ажээ.
«Намайг орсны дараа» гэж Ландон сануулан: «Зүгээр л энэ товчийг нь дараад ороод ирээрэй. Энэ дотор ердөө л найман хувийн чийглэгтэй болохоор ороход чинь хэт хуурай байх байх шүү» гэлээ.
Ландон хаалганы хавтас дотор орж зогсоод, товчийг нь дарвал хаалганы гол тарчигнан дуугарсаар эргэлээ. Битүү хоргон дотор бүгчим, хуурай байдаг болохоор дөнгөж ормогц хэдэн хором бие эвгүйцдэг, Ландон үүнийг мэдэх тул хаалганы нээгдэж буй хавтсыг даган алхах зуур биеэ бэлтгэн зэхэж байлаа. Ийм битүү хоргод орно гэдэг далайн төвшнөөс шууд л 20 000 тохой өндөр рүү эгшин зуур гарахтай адил, тиймээс толгой эргэж, дотор давчиддаг нь олонтаа ажээ. Давхар хар, давхар хэмээн номын санчдын байнга давтдаг, үгийг өөртөө сануулан орлоо. Агаар исгэрэн орох сонсогдоод хаалганы хавтас хаагдав.
Орчихлоо.
Дотор нь байсан агаар бодож байснаас ч бага ажээ. Ватиканы албатууд архив хадгалалтдаа их л нухацтай ханддаг бололтой. Бие нь цочирч, уушгины судас нь огцом ачаалалд орж, дасан ядаж байгааг мэдэрлээ. Дельфин минь шумбаарай гэж өөртөө хэлнэ. Өдөр бүр усанд сэлдгийнхээ ачаар цочролыг дажгүй давчихлаа. Одоо л арай дөнгүүр амьсгалах болж, орчин тойрноо эргүүлэн харлаа. Хоргын хана тунгалаг ч гэсэн нөгөө л эвгүйцэл төрж байв. Би хайрцаган дотор зогсч байна. Цусан улаан өнгөтэй хайрцаг шүү.
Ард нь хаалга тарчигнан дуугарахад, Ландон эргэж, орж ирж яваа Витториа руу харлаа. Орж ирмэгцээ л нүд нь цийлгэнээд, амьсгал нь бахардаж эхлэв.
«Жаахан азна!» гэж Ландон хэлээд: «Цочролд орж байгаа юм. Жаахан бөхийгөөд амьсгал» гэж зөвлөлөө.
«Би яг л ...» гэж Витториа үгээ зөөн: «... усанд шумбаж... байгаа юм шиг... гэхдээ ... буруу усандаа л ... орчих шиг боллоо. . . доо» гэлээ.
Ландон Витториаг гайгүй болохыг хүлээн азнав. Бүсгүй энэ цочролыг дажгүй давчихна гэж мэдэж байлаа. Витториа харваас тамирчин маягийн шаавай хүүхэн байлаа. Ландон өмнө нь Радклифийн нэг төгсөгч авгайтай хамт Уайденэр номын сангийн битүү хоргод нэг удаа хамт орж байсан бөгөөд нөгөө авгай ухаан алдаж унаад, тэгээд ам руу нь хиймэл амьсгаа хийж хэрэгтэй болж, тэр үед хөөрхий авгай бас хиймэл шүдэндээ хахаж үхэх шахсаныг санаж зогслоо.
«Дажгүй юу?»
Витторий толгой дохив.
«Чи намайг аймшгийн хурдтай сансрын хөлгөөр нисгэж толгой эргүүлж, дотор муухай оргиулаа биз дээ? Одоо миний ээлж шүү» гэлээ.
Бүсгүй мушилзасхийн инээвхийлээд: «Тэгвэл одоо адилдаа адил, годилдоо годил боллоо шүү» гэв.
Ландон хаалганы дэргэд байх нэг жижиг сав руу очиж, товчийг нь дарвал цагаан бээлий гарч ирэв.
«Албаны өмсгөл юм уу?» гэж Витториа асуув.
«Хуруу хамгаалдаг юм. Өмсөхгүйгээр энэ бичгүүдтэй ажиллаж болохгүй. Чи ч гэсэн нэгийг өмссөн нь дээр дээ» гэлээ.
Витториа гартаа бээлий өмсөөд: «Цаг юу болж байна?» гэв.
Ландон Микки Маустай цагаа харснаа: «Долоо л өнгөрч байна» гэлээ.
«Хоёулаа тэрийг чинь нэг цагийн дотор олох ёстой юм байна шүү дээ».
«Гэхдээ бид хоёрт тийм хугацаа байхгүй» гэж Ландон хэлээд таазны сараалжийг заав. «Уул нь битүү хоргонд хүн орвол, номын санч байн байн агааржуулагч ажиллуулах ёстой юм. даан ч өнөөдөр тэгэхгүй. Тиймээс хорин минутын дараа хоёулаа бүтэж үхэхдээ тулна шүү» гэлээ.
Витториа улаавтар өнгөтэй туяан дунд толгой дохиж харагдлаа. Ландон инээвхийлээд, бээлийгээ өмсөнгөө: «Ветра авхай минь, бүтээ эсвэл бүтэж үх гэдэг чинь болж байна даа. Микки маань цаг тоолж эхэллээ шүү».
Хэсэг 51

BВС-ийн сурвалжлагч Гунтер Глик алмайн гацчихав. Гар утсаа өмнө нь огт харж байгаагүй юм шиг арваад хором гөлөрч байснаа, эргүүлж халаасандаа хийв.
Чинита Макри түүнийг араас нь машин дотроос харж байснаа: «Яасан бэ? Хэн яриа вэ?» гэж асуулаа.
Глик эргэж харахад, яг л авахгүй байх гэсэн бэлгээ авсан хүүхэд шиг нүд нь гялалзаж байв. «Би нэг сонин юм сонслоо. Ватикан дотор нэг юм болоод байна даа».
«Тэрийг чинь цуурган гэдэг юм» гэж Чинита хэлээд: «Сонин юм аа ч олж дээ, чи» гэв.
«Биш ээ. Өөр юм болоод байна». Өөр юм болоод байна. Сая утастсан хүн үнэн ярьсан байгаа даа гэж Глик итгэж ядан байлаа. Үнэн байгаасай гэж хүсч байгаадаа, тэр бараг л өөрийгөө гайхна. «Дөрвөн кардиналыг хулгайлчихсан, тэгээд өнөө шөнө өөр өөр газар тэр дөрвийн бодийг хөтөлнө гэвэл чи яах вэ?»
«Нэг муу хийх юмаа олж ядсан амьтан чамайг хуурч байна л гэнэ дээ».
«Эхний аллага болох газрын хаягийг чи бид хоёрт удахгүй хэлнэ гэсэн бол чи яах вэ?»
«Чамтай бас ямар амьтан нь юу гээд ярьчихсаныг л мэдмээр байна даа».
«Мэдэхгүй. Надад хэлээгүй».
«Тэгвэл нэг овилгогүй амьтан л байхгүй юу даа».
Макри ая зан муутай байх янзтайг Глик гадарлалаа. Гэхдээ Британи хов сонинд арван жил ажиллахдаа худал, хуурмаг цуу яриа л түүний хөөцөлдөх ёстой зүйл мөн болохыг тэр сурсан билээ. Утастсан хүн аль нь ч биш байлаа. Тэр хүн эрүул хүйтэн ухаанаар асуудалд хандаж байв. Би чам руу найм болохоос өмнөхөн ярьж, эхний аллага хаана болохыг хэлнэ. Чи тэрийг нэвтрүүлж чадвал ч алдартай болно доо. Глик тэр хүнийг яагаад ийм мэдээ түүнд өгөөд байгааг асуухад түүний хоолой, Ойрх дорнод аялга нь цэл хүйтэн болж хувираад яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол нийгмийг үймээн бусниулах хамгийн оновчтой зэвсэг шүү дээ гэсэн билээ.
«Тэр бас өөр юм ярьсан» гэж Глик хэлэв.
«Юу гэж? Элвис Прэслийг Пап болчихлоо гэж үү?»
«ВВС-ийн датабааз руу залга даа» гэж Глик агдганав. «Энэ нөхдийн тухай ямар ямар мэдээ цацагдаж байсныг би мэдмээр байна.»
«Ямар нөхөд?»
«Тоглоод байгаа юм уу, надаар?»
Макри санаа алдаад, утсаа авч ВВС-ийн мэдээллийн сан руу залгав. «Хэдэн минут хүлээх хэрэгтэй болох байх даа».
Глик хамаг оюунаа дайчлан, ямар нэг юмны учрыг олох гэж мэрийнэ. «Тэр хүн намайг зураглаачаа заавал авчир гээд байсан шүү».
«Оператор аа гээч».
«Тэгээд бас шууд дамжуулж чадах уу гээд байсан».
«Нэг мянганы таван зуун долоон мегагерц гэнэ үү? Энэ чинь юу гэсэн үг юм бэ?» Мэдээллийн сан дин дин хэмээн дохио өгөв. «За за, бид хоёр ингээд мэдээллийн сан руу нэвтэрчихлээ. Ингэхэд, чи хэний тухай мэдээ хайгаад байгаа юм бэ?»
Глик түүнд түлхүүр үг хэлж өгөв.
Макри компьютер рүүгээ эргэж хараад, гар дээгүүр нь тачигнуулан бичив. Тэгээд дараа нь: «Чи надаар тоглож байгаа байлгүй дээ» гэлээ.
Хэсэг 52

10 дугаар хорго дотор Ландоны бодсон шиг зохион байгуулалттай байсангүй, Диаграмма ч Галилеогийн бүтээлүүд дотор байхгүй байх шиг санагдана. Компьютерт хийсэн Библионгүй, мөн номын каталоггүй болохоор Ландон, Витториа хоёр гацаж
«Диаграмма нээрэн энд байгаа гэж үү?» гэж Витториа асуув.
«Баталгаатай. Энэ тухай олон сурвалж нотолсон. Ufficio della Propoganda delle Fede»
«За за. Чи л мэдэж байгаа бол барав.» Ландон баруунш, бүсгүй зүүнш эргэлээ.
Ландон хайлт хийж эхлэв. Тэр бүх товъёог унших гэж оролдон, хажуугаараа гарсан бүх баримтыг харах гэж оролдож байв. Тэнд гайхамшигтай материалууд байлаа. Ассаер ... Oдoт элч . . . Наран толбо өгүүлэл . . . Христина бэйж авхайд бичсэн захидал . . . Apologia pro Galileo... гээд л.
Нэлээн удаан хайсны эцэст Витториа хоргын сүүл хэсэгт хайснаа олов. Diagramma della Verita.
Ландон суунагласан улаан гэрэл дундаас үсрэн ирэв. «Хаана байна?»
Витториа олсон бичиг рүүгээ заахад, Ландон түүнийг яагаад шууд олчхож чадаагүйгээ ухаарав. Ном бусдын адил тавиур дээр байсангүй, харин тусдаа хавтгай царан дээр байлаа. Хавтаслаагүй цаасыг хадгалахдаа, тийм цар ашигладаг байв. Тэр царын гадна талд байсан гарчиг дотор нь юу байгааг эргэлзээгүй хэлээд өгч байлаа.
ҮНЭНИЙ ДИАГРАММ
Галилео Галилей, 1639
Ландоны зүрх нь дэлссээр өвдөг дээрээ сөхөрч орхилоо. Диаграмма. Тэр бүр тэсгэлгүй хөхөрч байлаа. «Сайхан шүү. Энийг татаж гаргахад туслаач» гэлээ.
Витториа хажууд нь суугаад хамт өргөлцөв. Номыг хадгалсан металл цар гүйдэг замаар шурхийн гарч ирлээ.
Татахад зүгээр л гараад ирэхээр нь Витториа гайхан: «Цоожгүй юм уу даа» гэв.
«Байхгүй, байх ч ёсгүй юм. Зарим үед энэ бичиг баримтуудыг цөмийг нь маш яаралтай нүүлгэх хэрэгтэй болно шүү дээ. Гал гарах ч юм уу, усанд автах ч юм уу?»
«Онгойлго доо».
Ландон дахиж хэлүүлсэнгүй. Судлаач болсон цагаасаа үзье гэж мөрөөдсөн баримт нь түүний өмнө байлаа. Дээрээс нь агаар багасч байв. Янцаглаж ядах ямар ч шалтгаан байсангүй. Царын түгжээг нь шууд мултлаад тагийг нь өргөв. Хайрцгийн дотор хар уут байлаа. Тийм уут дотор нь байгаа цаасыг хадгалахад туйлын чухал ажээ. Уутыг хэвтээгээр нь болгоомжтой ёо өргөн, хоёр гараараа барьж хайрцгаас гаргалаа.
«Би эрдэнэсийн сав байх болов уу гэж бодсон юм» гэж Витториа хэлээд: «Тэгсэн чинь дэр шиг юм байх юм» гэлээ.
«Нааш ир!» хэмээн Ландон тэр уутыг тахил өргөж байгаа аятай нандигнан өргөсөөр хоргын голд байх шилэн тавцантай уншилгын ширээ рүү явав. Ихэнх архивд уншилгын ширээг аль ч тавиураас ойрыг бодож хоргын гол хэсэгт байрлуулдаг. Бүх гайхамшигт нээлтийг ийм л жирийн ширээнээс хийсэн байдаг агаад судлаач нар нарийн нандин бичиг баримтаа үзэж суухад нь өрсөлдөгч нь шилэн хоргын цаанаас хараад байгаасай гэж хүсдэггүй болохоор ширээ тойрсон тэр тавиуруудад дуртай байдаг ажээ.
Ландон уутыг ширээн дээр болгоомжтой ёо тавиад амыг нь нээлээ. Витториа хажууд нь зогсоно. Ширээн дээр өрсөн архивын хэрэгслээс Ландон finger cymbals гэж архивчдын нэрлэдэг хоёр үзүүртээ хавтгай дугуй бүхий урт гэгч хямсаа авлаа. Тэр баярласандаа их л яараад, Кембрижийн их сургуульд, оюутнуудынхаа шалгалтын дүнг засах гээд аймшгийн их цаасан дундаа сэрж орхих вий хэмээн айж байлаа. Гүнзгий амьсгаа аваад, тэр уутыг онгойлгов. Бээлий дотор гар нь чичирч байгааг хямсаагаа авахад нь харж болох байв.
«Тайвшир даа. Энэ чинь цаас болохоос плутони биш» гэж Витториа хэллээ.
Ландон хямсаагаа уутан дотор томбойх бичгийн хажуугаар оруулж, хуудсанд аль болох жигд даралт үзүүлэхүйц байдлаар бүхэлд нь зөөлөн хавчив. Тэгээд, цааснуудыг зүгээр л татаад гаргачхын оронд, тэр чигт нь хавчиж байгаад уутаа зөөлөн гулгуулж татлаа. Энэ бол эх хувь дээр нь ором үлдээхгүйн тулд архивчдын түгээмэл хэрэглэдэг арга билээ. Цааснуудыг уутнаас гаргаж тавиад, ширээний гэрлээ асаан асаатал Ландон амьсгаа авсангүй.
Шилэн ширээний доороос нэвт гэрэлтэх бүдэг гэрэл нүүрэн дээр нь тусахад Витториа яг хий үзэгдэл шиг харагдана. «Хөөх, ямар жижигхэн хуудас вэ?»
Ландон толгой дохив. Урд нь байгаа ном хямдхан цаасан дээр хэвлэсэн номын урагдсан хуудас шиг харагдана. Тэргүүн хуудас дээр Галилей өөрөө өнгийн бэхээр урлан бичиж, номын нэр, огноо, нэрээ тавьсан байлаа.
Энэ эгшинд, Ландон ядарсан зүдэрснээ бүү хэл, энд ирэх болсон аймшигт үйл явдлынхаа тухай ч ор тас мартаж орхисон байв. Тэр зүгээр л баярлан мэлэрч зогслоо. Түүх гэгчтэй ингэж нүүр тулах тоолон, Ландон дандаа ийнхүү бишрэн мэлэрдэг агаад Мона Лиза зураг дээрээс Леонардо да Винчигийн өөрийнх нь үлдээсэн бийрийн зураасыг ажиглах шиг гайхал, бахархал төгс эгшин байдаг билээ.
Эрж байсан нөгөө ном нь шарласан илгэн цаастайгаа бүрэн эхээрээ ямар ч эргэлзээгүй өмнө нь байлаа. Хадгалагдсан он цагтай нь харьцуулахад гайхамшигтай хадгалжээ. Пигмент жаахан урсах хандлага оржээ. Цаас нь бага зэрэг шарлаж, элэгдсэн байна. Гэхдээ л ерөнхийдөө бол . . . гайхалтай сайн хадгалжээ. Зурж чимэглэсэн хавтсыг нандигнан эргүүлэх тэр зуур, хоргон доторх хуурайшлаас болоод нүд нь харанхуйллаа. Витториа чимээгүй зогсоно.
«Чимхүүр өгөөдөх дөө!». Ландон ширээн дээрх архивын хэрэгсэл өрсөн тавиур руу зангав. Витториа тэрийг нь түргэн дөхүүллээ. Тун сайн эд ажээ. Ландон нэг гартаа чимхүүрээ атгаад, нөгөө гараараа номын хуудсанд хүрэлгүй хөнгөн шүргэн арчиж хуралдсан байж магадгүй статик цэнэгийг арилгав. Тэгээд, чимхүүрээ хуудсан завсар аажуухан шургуулаад, нөгөө үзүүрээр нь хавчиж хуудсыг нямбай гэгч эргүүлэв.
Эхний хуудсыг чимэглэх гэсэндээ гараа өргөж бичсэн бололтой, угалзлуулан бичсэнийг нь бараг л унших аргагүй байлаа. Номд Ландоны бодож байсан шиг диаграмм, тоо байсангүй, харин энэ бол үргэлжилсэн үгийн зохиол байлаа.
«Дэлхий-төвт онол» хэмээн Витториа эхний царан дээрх хуудсын гарчгийг уншин орчуулав. Бүсгүй бичвэрийг бүхэлд нь гүйлгэн уншжээ. «Галилео дэлхий-төвт загварыг магтсан байна шүү дээ. Эртний итали хэлээр боловч орчуулахдаа алдаа гаргаагүй гэдэгт минь итгээрэй дээ».
«Энэ яах вэ дээ. Бид хоёр тоо хайж байгаа шүү. Цэвэр хэл!» гэж Ландон хариулав. Чимхүүрээрээ хавчаад дараагийнх нь хуудсыг эргүүллээ. Дахиад л бичиг. Ямар ч тоо, диаграмм байсангүй. Ландоны гар нь бээлий дотроо хөлөрч эхлэв.
«Гариг эрхсийн хөдөлгөөн гэж байна шүү дээ» гэж Витториа гарчгийг нь гайхан уншина.
Ландон барайж эхлэв. Өөр үед байсан бол Ландон тэр бичвэрийг уулга алдан унших л байлаа. NASA-ийн хүчирхэг дуран авай ашиглан гаргасан бүх зураг Галилеогийн төсөөлж байсантай яг адилхан байдаг билээ.
Витториа ч бас толгой сэгсрэн: «Тоо алга аа. Ямар нэг ухрах хөдөлгөөн, зууван тойрог зам энэ тэр гээд л юм бичээд байна» гэв.
Зууван. Галилео гариг эрхсийн хөдөлгөөний тойрог зам зууван байдаг гэж бичээд буруудаж шүүхэд дуудагдаж байсныг Ландон саналаа. Ватикан тойрог бол төгс хэлбэр гэж үздэг байсан агаад гариг эрхсийн хөдөлгөөний тойрог зам бас тойрог байх ёстой гэж үзэл бодлоо тулгаж байжээ. Харин Галилеогийн Иллюминати зууван ч бас төгс хэлбэр мөн гэж математикийн twin foci -гийн duality-г үндэслэн нотолж байв. Тэр зууванг эрхэмлэх явдал өнөөдөр ч хэвээр агаад өнөөгийн масоны уламжлалд ширээ, хөлийн дэвсэг нь зууван байдаг ажээ.
«Дараагийнхыг нь» гэж Витториа шавдуулав.
Ландон хуудсаа эргүүллээ.
«Сарны үечлэл, хавирган сар» гэж Ландон орчуулаад: «Ямар ч тоо, диаграмм алга» гэлээ.
Хуудсаа дахин эргүүлэв. Юу ч алга. Хэд хэдэн хуудас дараалан эргүүлсэн боловч юу ч алга.
Витториа гайхахдаа: «Би энэ хүнийг чинь математикч байсан гэж бодсон юм сан. Гэтэл дандаа л бичвэр байна шүү дээ» гэв.
Ландоны уушгин дахь агаар багасахын хэрээр найдвар нь ч бас нимгэрч байлаа. Горьдлого тасрахдаа туллаа.
«Юу ч алга даа» гэж Витториа хэлээд: «Ямар ч тоо алга. Хэд хэдэн өдөр cap, хэдэн ширхэг стандарт тоо л байна, өөр юм үгүй шив дээ. Санаа авчхаар юм ч алга даа» гээд шүүрс алдав.
Ландон сүүлийнх нь хуудсыг эргүүллээ. Тэнд бичвэр дуусаад гарын үсгээ тавьжээ.
«Жижигхэн ном юм аа» гэж хэлэхдээ Витториа барайж орхисон байв.
Ландон хөмсгөө зангидан толгой дохилоо.
«Ромд энийг чинь Merda («чөтгөр гэж») гэдэг юм даа».
Чөтгөр гэж гэж Ландон бувтнан давтлаа. Түүний дүрс хоргын шилэн хананд ойж, өөрийг нь хараад байгаа юм шиг сүүмийнэ. Өнөө өглөө гэртээ сууж байхад цонхонд нь туссан дүрс нь бас тэгж байсныг саналаа. Хөгшин сүг! «Энд хаа нэгтээ байх л ёстой доо» гэж хэлэхдээ их л дориун тод хэлсэндээ өөрөө ч гайхлаа. «Энд хаа нэгтээ segno байх л учиртай. Би мэдээд байна».
«Эсвэл чи DIII гэж буруу тайлсан юм болов уу?»
Ландон бүсгүй рүү эргэж хараад хэсэг ширтэв.
«За за., DIII гэдэг ч ойлгогдож л байна л даа. Эсвэл дохиогоо математикаар илэрхийлээгүй байх.»
«Lingua pura гэж өөр юу байх юм бэ?»
«Урлаг?»
«Гэхдээ нэг ч зураг, диаграмм, өнгө будаг энд чинь алга л байна шүү дээ».
«Lingua pura гэж ямар ч байсан итали хэл биш байна. Математик байвал уул нь логиктой л юм.»
«Харин тийм ээ».
Ландон ийм хурдан няцаагдчих юм гэж бодсонгүй. «Тоог бичгээр бичиж болно. Тэгшитгэлийг үгээр бичиж ч болно шүү дээ».
«Тэгэхээр бүх хуудсыг нь унших хэрэгтэй гэсэн үг шүү дээ, цаг нэлээн авах нь дээ».
«Гэтэл бидэнд цаг байдаггүй. Хоёулаа хуудсаа хувааж аваад уншъя» гэж Ландон гээд чимхүүрээрээ бүх хуудсыг эргүүлж тавилаа. «Би Италиар тоог бол ялгаад уншчих байлгүй дээ». Тэгээд яг л хөзөр хувааж байгаа юм шиг чимхүүрээрээ эхний хэсгийг нь бөөнд нь таслаад Витториагийн өмнө тавилаа. «Энэ хавьд л байгаа. Нээрэн шүү».
Витториа өмнөө байгаа хуудсууд руу хараад, хуруугаа эхний хуудас руу нь явууллаа.
«Чимхүүрээр!» гэж Ландон анхааруулаад, багажны тавиураас нэгийг авч Витториад бариулав.
«Би бээлийтэй байгаа биз дээ. Би энийг яачхав л гэж дээ».
«Зүгээр л наадахаа хэрэглэ.»
Витториа чимхүүрийг нь атгаад: «Чи миний мэдэрч байгааг мэдэрч байна уу?»
«Нервтэж байна уу гэж үү?»
«Үгүй ээ. Амьсгал давхцах шинжтэй болж байна».
Ландон мэдээж мэдэрч байлаа. Агаар санаснаас хамаагүй хурдан багасч байв. Яарах хэрэгтэй байлаа. Архивын журам, түүний хувьд, шинэ зүйл биш байсан ч гэсэн ердийн үед бол арай тавиу хугацаанд баримт бичигтэйгээ ажилладаг байв. Гэхдээ, тэр юу ч хэлэлгүй, доошоо тонгойж, өөртөө ногдсон хуудаснаас эхний хуудсыг нь гүйлгэж эхэллээ.
Өөрийгөө үзүүлэх цаг ирлээ шүү.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.13.15 2:21 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
цаг ч явж байна даа, гэхдээ байнашдээ цаг дуусахаас 10 минутын өмнө канистрийг олоод 1 минут дутуу байхад цэнэггүй болгоно гэж мөрий тавьсан ч болох байх, би л Дан Браун гуай байсан бол ингэж л бичнэ... баярлалаа


Top
   
PostPosted: Apr.13.15 3:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 53

Ромын хаа нэгтээ нэг хүний бараан дүрс бүртэлзэн, газар доорх хонгилоор чулуун зам даган алхална.
Эртний энэ нууц хонгилыг зөвхөн бадамлан асах бамбар л гэрэлтүүлэх агаад агаарыг улам ч халуун хуурай болгоно. Чанх урд, шаналан зүдэрсэн хүний дуу сонстох агаад хоосон хонгил даяар ёнгинон цуурайтах ажээ.
Булан тойрч эргээд, айж бэмбийсэн, цээжин дээрээ дөрвөн өөр тамга даруулсан дөрвөн өвгөнийг яаж орхисон, яг тэр чигээрээ хэвтэж байхыг харлаа.
«Quis etes-vous? (Та чинь хэн юм бэ? фра.)» хэмээн нэг нь Францаар асуув. «Бид дөрвөөр яах гээд байгаа юм бэ?»
«Hilfe! (Туслаарай!)» гэж нэг нь Германаар орилов. «Биднийг тавьчих л даа».
«Биднийг хэн гэдгийг та мэдэж байна уу?» гэж нэг нь англиар асуусан ч акцент нь испани байлаа.
«Амаа татацгаа!» гэж тэр архиран хашхирахад хонгил чив чимээгүй болов.
Дөрөв дэх нь итали хүн агаад чимээгүй сууж, хашхичин буй этгээд рүү бодлогошрон харж, албин чөтгөр гэгчтэй нүүр тулснаа ухаарч байлаа. Бурхан биднийг өршөөх болтугай хэмээн тэр залбирна.
Алуурчин цагаа харснаа, эргэж хоригдон буй хөгшчүүл рүү ширтэн: «За, одоо, хэнээс нь эхлэх билээ?» гэлээ.
Хэсэг 54

10-р хоргон дотор Роберт Ландон уран бичгээр угалзруулан бичсэн итали тоог уншин ядна. Mille . . . centi ... uno, duo, tre ... cinguanta (мянга, зуу, нэг, хоёр, гурав, арван тав., ита.) Надад ямар ч хамаагүй тоо л хэрэгтэй байна, чөтгөр гэж.
Эхний хуудасныхаа эцэст нь хүрээд, чимхүүрээрээ дараагийнх нь хуудсыг эргүүлэв. Хуудсаа нээгээд, багажаа зэрэгцүүлэн тавихдаа чимхүүрээ чанга барьж чадахгүй алдчихав. Хэдэн минутын дараа, хуудсаа бүр гараараа эргүүлэн уншиж байлаа. Мэрийсэндээ, бас агаарын дутагдалд орсноосоо болоод үүнийгээ ч анзаарах сөхөөгүй байсан тэр гэнэт гэмт хэрэг хийчихсэн юм шиг санагдлаа. Би ч архивчдын тамд л шарагдах нь шиг байна даа.
Ландоныг хуудсаа гараараа эргүүлэхийг анзаарсан Витториа: «Энэ цагийг, чөтгөр гэж» гэлээ. Тэгээд бас л чимхүүрээ тавиад, гараараа эргүүлж эхлэв.
«Амжилттай юу?»
Витториа толгойгоо сэгсрэв. «Цэвэр математикийн гэчихмээр юм харагдахгүй л байна. Би гүйлгэж уншаад л байна, гэхдээ санаа авахаар юм алга даа».
Ландонд орчуулж уншина гэдэг улам л хүнд болж байлаа. Итали хэл нь уулаасаа сайн биш, дээрээс нь угалзалж бичсэн эртний өгүүлбэрийг ойлгох бүр хэцүү байв. Витториа Ландоноос өмнө өмнөө байсан хэсгийг гүйлгэж уншиж дуусаад, сүүлийнхээ хуудсыг урам хугарсан байртай эргүүлээ. Тэгээд илүү идэвхийлэн уншиж эхлэв.
Ландон сүүлийнхээ хуудсыг дуусгаад, амьсгаадан байж нэг хараал хэлчхээд, Витториа руу харав. Бүсгүй өмнөө байгаа нэг хуудсыг эргүүлж тойруулан үзнэ. «Юу вэ, наадах чинь?».
Витториа дээшээ ч харсангүй: «Чиний хуудас дотор чинь ишлэл, зүүлт татсан юм байна уу?»
«Анзаарсангүй. Яасан?»
«Энэ хуудсанд нэг зүүлт байна. даан ч нугалаа таараад баларчихжээ».
Ландон бүсгүйн хараад байгаа зүйлийг харах гэж оролдсон боловч баруун дээд буланд нь тавьсан хуудасны дугаараас өөр юм харсангүй. Хуудас 5 гэжээ. Энэ тооны ач холбогдлыг ухах гэж хэдэн хором болсон боловч утга нь нэг л бүрхэг байлаа. Хуудас 5. Тав. Пифагор, пентаграмм, иллюминати. Иллюминати нууц замаа заахдаа тавдугаар хуудсыг сонгосон гэж үү?. Суунаглан сүүмийх улаан гэрэл дунд, Ландоны сэтгэлд найдварын бяцхан оч гялсхийв. «Наад зүүлт чинь тэгээд тоо юм уу?»
Витториа толгой сэгсрээд: «Үгүй. Бичиг. Ганц мөр юм. Их л жижиг бичсэн юм байна. Бараг л уншигдахгүй юм» гэв.
Найдвар нь замхарчихав. «Тоо байх ёстой шүү дээ. Lingua pura».
«Тийм л дээ. Гэхдээ, чи энийг сонссон нь дээр байх» гэж бүсгүй хэлэв. Түүний хоолойд бахдах өнгө тодрохыг Ландон анзаарлаа.
«За тэгээд, юу гэж байна?»
Витториа мэрийн байж тэр мөрийг уншив. «Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж».
Ландон ийм үг сонсоно гэж огт бодоогүй байлаа. «Уучлаарай. Юу гэнэ ээ?»
Витториа дахин уншив. «Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж».
«Гэрлийн мөр өө?» Ландон ширээ түшээд хөшчихсөн байснаа, энэ үгийг сонсоод босоод ирэв.
«Харин тэгээд л биччихсэн байна. Гэрлийн мөр».
Энэ үг аянга цахилах мэт эгшин зуур Ландоны оюун бодлыг нь цэлмээж орхив. Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж. Энэ үг яагаад ч юм бэ бүү мэд, түүнд Гэгээрлийн мөрийг заах дохио мэт санагдана. Гэрлийн мөр. Ариун тэнсэл. Муу шатахуун хийчихсэн мотор хүржигнэж байгаа юм шиг, тархи нь бодлоо цэгцлэх гэсэн шиг хөвчилнө. «Чи зөв орчуулсан биз?»
Витториа мөрөө хавчаад: «Ер нь бол . . . техникийн хувьд би орчуулсангүй. Энэ мөрийг англи хэлээр биччихсэн байна» гээд нөгөө хачин хуудас руу харлаа.
Ландон чих шуугиж, хоргон доторх дуу авианы замхарлаас болоод буруу сонсчхов уу гэж бодлоо. «Англи хэлээрээ?»
Витториа хуудсыг өмнө нь түлхэж тавиад, Ландон хуудасны доор бичсэн иржийсэн жижиг мөрийг уншив. Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж. Англи хэл. Англи хэл энэ итали ном дотор юу хийж яваа хэрэг вэ?
Витториа мөрөө хавчив. Бүсгүй ч бас жигтэй гайхсан шинжтэй харагдана. «Англи хэлийг lingua pura гэсэн юм болов уу? Энэ чинь олон улсын хэл шүү дээ. СЭРН-д бид англиар л ярьдаг».
«Гэхдээ энэ чинь 1600-аад он шүү дээ. Италид хэн ч англиар ярьдаггүй байсан юм. Тэр бүү хэл . . . « гэж Ландон их дуугаар сөргөж хэлснээ зогтусан дуу нь намсаж: «Тэр бүү хэл шашны мяндагтнууд хүртэл ярьдаггүй байсан юм» гэлээ. Ландоны тархи нь хүчээ шавхан эргэлдэж, сурсан мэдсэн бүхнээ эргэцүүлэн хөвчилж, бүр ч хурдан ярьж эхлэв. «1600-аад оны үед Ватикан англи хэлийг хэрэглэдэггүй байсан юм. Тэд итали, латин, герман, испани, Францаар ярьдаг байсан, гэхдээ англиар огт ярьдаггүй байсан юм. Англи хэлийг бохирдсон, бүдүүлэг Шосэ, Шекспир мэтийн урт дурын этгээдүүд ярьдаг хэл гэж тооцдог байсан». Гэнэт Иллюминатигийн Шороо, Хий, Гал, Ус гэдэг дөрвөн алдарт тамгыг англи хэлээр бичсэн байдаг гэх домог санаанд нь харван орж ирмэгц, энэ бүхэн хоорондоо ямар нэг шүтэлцээтэй гэдэг нь тодорхой боллоо.
«Чи тэгэхээр Ватиканыхан англи хэлийг оролдоогүй болохоор Галилео энэ хэлийг la lingua pura гэж тооцсон гэж хэлэх гээ юү?»
«Тийм шүү. Эсвэл зүгээр л англиар биччихээр Ватиканыхан уншсан ч ойлгохгүй болохоор албаар тэгсэн байж болох юм».
«Гэхдээ энэ чинь ямар нэг дохио, санаа авахаар юм хэлэхгүй байна шүү дээ» гэж Витториа арцав. «Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж. Энэ тэгээд юу гэж байгаа юм бэ?»
Энэ ч зөв шүү гэж Ландон бодлоо. Энэ мөр тэртээ тэргүй нэг их тус болсонгүй. Тэр дахин дахин энэ мөрийг амандаа бувтнан, ямар нэгэн юм хайна. Энэ ямар сонин үг вэ. Юу гэсэн утгатай юм бол?
«Хоёулаа эндээс гарсан нь дээр юм шиг байна» гэж Витториа амьсгаадан хэлэв.
Ландон түүнийг анзаарсангүй. Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж. Энэ ямбын таван үет мөр байна хэмээн хэлээд, үеийг нь тоолов. «Өргөлттэй, өргөлтгүй хоёр хоёроороо таван хос».
«Ямбын юу гэнэ ээ?»
Тэр эгшинд, Ландоны оюун бодол Филипс Эксэтэрийн академийн бямба гарагийн Англи хэлний хичээлд сууж байсан руу эргэн оджээ. Сургуулийн бэйсболын од Петер Грэер Шекспирийн жүжиг дэх ямбын таван үетийн нэг мөрд байх ёстой хос үеийн тоог санах гэж түгдэрч зогсов. Биссель багш гэж сургуулийнхаа эрхлэгч байсан багш ширээнийх нь өмнө очиж, мэхийн ёслоод «Таван үе, Грэер минь. Бод л доо. Пента метер гэдэг чинь таван үе гэсэн үг шүү дээ. Пентагон гэдэг чинь таван өнцөгт гэсэн үг. Тав, тав, тав шүү дээ» гэж байсныг санав.
Таван хос хэмээн Ландон бодно. Хос бүр тодорхойлолт ёсоор хоёр үетэй байх ёстой. Ямбын таван үет мөр гэдэг Иллюминатигийн ариун тоо 5, 2 хоёрын хослол байсныг огт анзааралгүй явсаар, өнөөдөр ухаарч байгаадаа итгэж чадахгүй байв.
Чи ч агуу юм аа гэж Ландон өөртөө шивнээд, энэ бодлоо үргээж дахин төвлөрөх гэж оролдов. Зүгээр л тохиолдол юм болов уу. Тав буюу пента гэдэг язгуур Пифагорт ч, пентагонд ч орж байна. Харин хоёр гэдэг бол бүх юм хоёр талтай байдгийн математик бэлгэдэл».
Хормын дараа, Ландон бас нэг нотолгоог эргэн санасан нь бүр гайхалтай байлаа. Ямбын таван үеийг энгийн болохоор нь «цэвэр үет» гэж нэрлэдэг билээ. Lingua pura. Тэгэхээр үүнийг л, Иллюминати цэвэр хэл гэж яриад байсан ажээ. Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж.
«Өө, хөөрхий!» гэж Витториа дуу алдав.
Ландон түүнийг нөгөө хуудсаа тойруулан үзэж байхыг харлаа. Арай энэ мөрөө амбиграм болгож бичсэн юм биш биз дээ. Үгүй байлгүй дээ.
«Үгүй. Энэ мөр ч амбиграм биш л дээ... гэхдээ...» гээд бүсгүй хуудсыг 90 хэм хажуулдуулж, тойруулан уншина.
«Тэгээд юу гэж?»
Витториа толгойгоо өргөн: «Ганц мөр ч биш юм байна аа» гэв.
«Дахиад бас байгаа юм уу?»
«Тал бүрт нь өөр өөр мөр байна. Дээр, доор, баруун, зүүн талд нь. Энэ чинь шүлэг юм шиг байна» гэв.
«Дөрвөн мөрт үү?» гэж Ландон гайхан дуу алдлаа. Галилео шүлэгч байсан гэж үү? «Алив, хараадахъя даа».
Витториа хуудсаа өгсөнгүй, тал бүрээр нь хажуулдуулан, уншсаар байв. «Би мөрийг нь уншиж чадахгүй байна. Яг ирмэг дээр нь биччихжээ» гэв. Тэгснээ, толгой нь сүүлийнх нь мөр дээр тогтоод: «Хөөх, юу гээч! Галилей энийг бичээгүй юм байна» гэв.
«Юу гэнэ ээ?»
«Жон Милтон гээд гарын үсгээ зурчихжээ».
«Жон Минтон уу?» Энэ хүн Алдагдсан диваажин-г бичсэн Галилейтэй нэгэн үед амьдарч асан английн нэрт шүлэгч агаад зарим онолчид түүнийг Иллюминатигийн томоохон гишүүдийн нэг байсан хэмээн үздэг билээ. Минтоныг Галилейн Иллюминатитай холбоотой байсан гэдэгт домогт Ландон итгэдэггүй байлаа. Минтон 1638 онд «гэгээрсэн хүмүүстэй уулзах гэж» Ромд очсон тухай дэлгэрэнгүй баримт байдаг төдийгүй, бүр Галилейтай гэрийн хорионд байхад нь уулзаж байсан гэдэг агаад Сэргэн мандлын үеийн алдарт зураач Аннибал Гаттигийн зурсан Галилей Минтон хоёр гэдэг алдарт зураг одоо ч Флоренцын IMMS музейд байдаг билээ.
«Минтон Галилейг таньдаг байжээ, тийм үү?» гэж Витториа асуугаад нөгөө хуудсаа Ландон руу түлхэв. «Тэгээд, түүнд тус болж, ийм шүлэг бичиж өгсөн юм болов уу?»
Ландон хуудсыг ширээн дээр цэвэрхэн дэлгэхдээ, шүдээ зуусан байв. Тэгээд, цэвэрхэн дэлгэсэн хуудасныхаа дээд талын ирмэг дагасан мөрийг уншлаа. Дараа нь, 90 хэмээр хажуулдуулж, баруун талынхыг нь уншив. Дахин эргүүлж хамгийн доод мөрийг үзлээ. Эцэст нь зүүн ирмэг дагуулан уншлаа. Ингээд бүтэн тойруулан харж дууслаа. Нийт дөрвөн мөр байна. Анх Витториагийн харсан мөр бол дөрвөн мөртийн гурав дахь мөр нь ажээ. Ландон дахин цагийн зүүний дагуу дээд, баруун, доод, зүүн ирмэгийг нь их л хянуур уншлаа. Тэгээд уртаар санаа алдав. Ямар эргэлзээ алга. «Ветра авхай, та олчихжээ!»
Бүсгүй зөөлөн инээмсэглээд: «Сайн л биз. Тэгээд одоо хоёулаа эндээс гарвал яасан юм бэ?» гэлээ.
«Би үүнийг хуулж бичээдэхье. Харандаа цаас байна уу?»
Витториа толгой сэгсрэн: «Больж үз дээ, профессор минь. Юм бичиж байх цаг алга. Микки чинь дохио өгөөд байна.» Бүсгүй нөгөө хуудсыг авангуутаа хаалга руу алхав.
Ландон ширээ түшсэн байснаа босоод: «Хүүе, чи авч гарч болохгүй шүү дээ. Энэ чинь ...».
Витториа гараад явчхав.
Хэсэг 55

Ландон, Витториа хоёр Нууц архивын цэцэрлэгт амьсгаадан байна. Ландоны уушги цэнгэг агаарыг, яг л донтсон нэгэн хар тамхи сорж байгаа юм шиг татаж байлаа. Бүрэлзээд байсан нүд нь одоо л зүгээр боллоо. Гэхдээ, гэм хийсэн сэтгэл нь тэгсэнгүй. Тэр дөнгөж сая дэлхий дээрх хамгийн хатуу нууцалсан архиваас асар үнэтэй баримт бичиг хулгайлчхаад зогсож байлаа. Гэтэл хөөрхий камерлинго би танд итгэлээ өглөө шүү гэж анхааруулж байсан билээ.
Витториа: «Түргэлээрэй» гэнгүүтээ гартаа нөгөө хуудсаа атгасан чигээрээ Белведерэ гудмаар Оливеттигийн байрны зүг гүйхээрээ алхлав.
«Хэрэв наадахад чинь ус хүрэх л юм 6ол»
«Тайвшир л даа. Хоёулаа энийг тайлж уншсаныхаа дараа тэр бичиг рүү нь буцаагаад хийчихье».
Ландон хойноос нь гүйцэх санаатай матирна. Гэмт хэрэгтэн болчихсон юм шиг санагдахаас гадна, энэ бичиг юу нотлоод байгааг дахин дахин шүүн бодно. Жон Минтон иллюминатус байжээ. Тэгээд Галилейд шүлэг бичиж өгч, тав дахь хуудсанд нь хэвлүүлсэн байна. Ватиканаас далдуур.
Цэцэрлэг өнгөрмөгц, Витториа нөгөө хуудсаа сарвайж: «Чи энийг тайлж чадах уу? Эсвэл түүнд зориулах тархиныхаа эсийг өөр юманд зарах уу?»
Ландон хуудсыг болгоомжтой ёо авлаа. Тэгээд, бүдүүн нэхээст пиджакныхаа энгэрийнх нь хармаанд шургуулж нарны гэрэл, агаарын чийгшлээс хамгаалав. «Би аль хэдийн тайлчихсан».
Витториа «Юу гэнэ ээ?» хэмээн зогтусан харав.
Ландон алхсаар явна.
Витториа түүнийг гүйцэх гэж гүйсхийгээд: «Чи ганц л удаа уншсан шүү дээ. Энийг тайлж унших хэцүү байх гэж бодсон юм сан».
Түүний зөв байлаа, гэхдээ л Ландон энд байгаа segno-г тайлаад уншчихсан байв. Ямбын таван үет бадаг шүлэг, эрдмийн онгон тахил хоёр нийлэхээрээ утга санаагаа гайхалтай тод илэрхийлсэн байлаа. Гэхдээ, утгыг нь ийм амархан тайлчихсандаа итгэж чадахгүй, болгоомжилж байв. Ландон өөрөө пуритан ёсоор хүмүүжсэн нэгэн билээ. Бага байхад аав нь хэрвээ чи ямар нэг юмыг огт зоволгүй амархан хийчихвэл буруу хийсэн л байж таарна гэж сургадаг байжээ. Тийм биш байгаасай л гэж залбирч явав. «Би энийг тайлаад уншчихсан» гэж тэр явуут дундаа хэлээд: «Эхний аллага хаана болохыг би мэдчих шиг боллоо. Оливеттийг очиж анхааруулах хэрэгтэй байна» гэлээ.
Витториа ойртож очоод: «Чи яаж ийм амархан мэдчихэв ээ? Би дахиад нэг хараадахъя даа». Тэр турьхан гараа, боксчин шиг уран шийдэмгий оруулж ирээд, энгэрийн хармаанаас нь нөгөө хуудсыг авчхав.
«Аяар гэм» гэж Ландон хэлээд: «Урчихвал яах ...»
Витториа түүний хэлэхийг тоосонгүй. Бүсгүй шингэх нарны улаан туяанд гартаа барьсан нөгөө хуудасныхаа ирмэгийг хянуур гэгч уншин, дэргэд нь явна. Ландон очоод, тэр хуудсаа шүүрч авах гэсэн боловч Витториа шүлгийг гайхалтай тод, зөв хэмнэлээр чанга дуудан уншмагц, ховстуулсан мэт болоод, больж орхив.
Тэр эгшинд, Ландон өөрийгөө Галилейн үед очсон мэт төсөөлөөд, . . . Ром даяар хэрсэн дөрвөн нууц тэмдгийн тухай . . . эрдмийн дөрвөн тахилын байрыг заасан газрын зураг, тэмдэг гэдгийг ухааран . . . энэ шүлгийг анх удаа сонсож байгаа эрдэмтэн хэмээн төсөөлөв. Витториагийн уруулаас ундрах шүлэг яг л аялгуу төгс дуу шиг сонсогдоно.
Чөтгөрийн цооногт Сантигийн шороон булшнаас эхлээд
Ромыг хэрэн шидэт махбодиуд хүрээлжээ
Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж
Ангель бүр ариун эрлийг чинь чиглүүлнэ

Витториа энэ шүлгийг хоёронтоо уншаад, эртний шүлгэнд уярах мэт чимээгүй болчхов.
Сантигийн шороон булш хэмээн Ландон амандаа бувтнана. Мөр Сантигийн булшнаас эхэлнэ гэдэг нь тов тодорхой байлаа. Тэндээс, Ром даяар элдэв тэмдэг тархан байрласан бий.
Чөтгөрийн цооногт Сантигийн шороон булшнаас эхлээд
Ромыг хэрэн шидэт махбодиуд хүрээлжээ

Шидэт махбод. Бас л тодорхой. Шороо, Хий, Гал, Ус.
Иллюминатигийн дөрвөн махбодыг шашны баримал маягтай байрлуулсан байгаа.
Витториа: «Эхний тэмдэг нь Сантигийн булш юм шиг байх юм» гэлээ.
Ландон: «Тийм хэцүү биш юм байна гэж хэлээ биз дээ» гээд инээвхийлэв.
«Тэр Санти чинь тэгээд хэн юм бэ? Булш нь хаана байгаа юм бэ?» гэж их л хачирхан асуулаа.
Ландон бараг л хөхрөх шахав. Сэргэн мандлын үеийн тэр алдарт уран бүтээлчийн овгийг хүмүүс ерөөсөө мэддэггүйг тэр дандаа л гайхдаг байлаа. Түүний жинхэнэ нэр буюу хүүхэд ахуйд нь өхөөрддөг байсан нэрээрээ дэлхий нийтэд алдаршсан ажээ. Хорин тавхан насандаа, Ромын Пап II Юлиусийн захиалгаар бүтээл туурвиж, гучин наймхан насандаа өөд болсон боловч түүхэнд байгаагүй гайхалтай баримал, уран бүтээлийг өв болгон үлдээсэн билээ. Санти урлагийн ертөнцийн од - Наполеон, Галилей, Есүс нар шиг зөвхөн жинхэнэ нэрээрээ түүхэнд үлдсэн гайхалтай хүмүүсийн нэг юм. Мэдээж, Харвардын оюутны дотуур байраас сонсдог жинхэнэ нэрээрээ өөрийгөө домог болгох гэж оролддог Стинг, Мадонна, Жьювел, бүр Принц гэж алдаршиж байгаад нэрээ гэсэн тэмдэг болгон өөрчилж: «Манин Анхыг хэрсэн Тау үсэг» хочтой хуурмаг ододтой зүйрлэшгүй нэгэн байлаа.
«Санти гэдэг чинь Сэргэн мандлын үеийн алдарт зураач Рафаэлийн нэр овог байхгүй юу» гэж Ландон хэлэв.
Витториа гайхан дуу алдав. «Рафаэль уу? Нөгөө Рафаэль үү?»
«Тэрнээс өөр хэн байх вэ дээ». Ландон Оливеттигийн байр руу улам хурдлан зүтгэлээ.
«Тэгэхээр Рафаэлийн булшнаас мөр эхлэх нь ээ?»
«Энэ чинь тун нарийн учиртай эд шүү» гэж Ландон явуут дундаа хэллээ. «Иллюминати алдартай зураач, барималч болгоныг дандаа гэгээрсэн анд хэмээн тооцдог байсан юм. Тиймээс, Рафаэлийн булшийг хүндэтгэн үзсэн байх тал бий». Рафаэлийг бусад олон алдартай уран бүтээлчдийн адил бурхангүй үзэлтэн гэж сэжиглэж байсан тухай Ландон бас дуулж мэдсэн байлаа.
Витториа нөгөө хуудсаа Ландоны хармаа руу болгоомжтой ёо хийгээд: «Тэгээд булш бунхан нь хаана байгаа юм бэ?» гэв.
Ландон гүнзгий амьсгаа аваад: «Итгэнэ үү, байна уу өөр мэд. Рафаэлийг Пантеон дотор оршуулсан юм» гэв.
Витториа үл итгэх аястай: «Пантеонд уу?» гэж асуув.
«Тэр Рафаэлийг Пантеонд л оршуулсан юм даа» гэж Ландон цохон тэмдэглэв. Гэхдээ, Ландон Пантеонд анхны тэмдгийг тавьсан гэж эхэндээ бодоогүй билээ. Эрдмийн анхны тахил сүм рүү хөлхөх хүний хөлөөс зайдуу, бөглүүдүү газар байх болов уу гэж анх тааж байлаа. Бүр 1600-аад онд ч том гэгч цоорхой өрхтэй Пантеон Ромын хамгийн алдартай газрын нэг байжээ.
«Ингэхэд, Пантеон чинь ер нь сүм мөн юм уу?» гэж Витториа лавлав.
«Ромд байгаа хамгийн эртний католик сүм юм шүү дээ».
Витториа толгойгоо сэгсрээд: «Эхний кардиналыг Пантеон дотор цаазална гэж чи нээрэн бодоод байна уу? Тэр чинь Ром хотын хамгийн олон жуулчин цугладаг газрын нэг шүү дээ».
Ландон мөрөө хавчив. «Иллюминатигийнхан дэлхий нийтэд үзүүлнэ гээ биз дээ? Кардиналыг Пантеон дотор цааш нь харуулна гэдэг олон хүний нүдийг хужирлана шүү».
«Тэгээд яаж тэд кардиналыг Пантеон дотор хөнөөчхөөд хүнд мэдэгдэлгүй сэм одох вэ дээ. Боломжгүй шүү дээ».
«Ватикан хийдээс дөрвөн кардиналыг хулгайлах боломжтой байсан гэж үү? Дээрээс нь энэ шүлэг тодорхой хэлсэн байна шүү дээ».
«Чи бас Рафаэлийг Пантеон дотор оршуулсан гэдэгт итгэлтэй байгаа, тийм үү?»
«Би тэр булшийг нь олон удаа харсан шүү».
Витториа түгшсэн байртай толгой дохино. «Цаг хэд болж байна?»
Ландон цагаа хараад: «Долоо гуч» гэв.
«Пантеон эндээс хол билүү?»
«Ганц бээр л байх. Цаг бас байна аа.»
«Шүлэг дээр Сантигийн шороон булш гэсэн байгаа. Энэ ямар учиртай гэж бодно вэ?»
Ландон Харуулын цэцэрлэгээр хөндлөн гулд алхах зуур «Шороон гэж үү? Пантеоноос илүү шороон гэмээр газар Ромд өөр байхгүй л болов уу. Уул нь энэ сүм чинь Ромын олон бурхдад зориулсан, тэр дундаа Хөрст дэлхий эхэд зориулсан сүм байсан юм. Тийм болохоор л уул нь, Пантеон гэж нэрлэсэн юм шүү дээ».
Архитектурыг сонирхдог байсны хувьд, Ландон Пантеоны уужим гол танхимын хэмжээ нь Гэяа буюу Хөрст дэлхий эхэд зориулагдсан гэдгийг бахдан уншиж байсан удаатай. Дотор нь том гэгч хөрст бөмбөрцөг хананаасаа миллиметрээс бага зайтай багтахаар тооцож хийсэн гэдэг.
«За, за» гэж Витториа одоо арай илүү итгэлтэй болж байгаа бололтой өгүүлэв. «Чөтгөрийн цооног-ийн тухайд юу гэх вэ? Чөтгөрийн цооногт Сантигийн шороон булшнаас эхлээд гээ биз дээ?»
Ландон энэ тухайд тийм ч бат нот байж чадахгүй байв. «Чөтгөрийн цооног гэдэг нь өрх байх аа» хэмээн логик таамаг дэвшүүлэхээс өөр арга олдсонгүй. «Пантеоны дээвэрт байдаг нөгөө алдартай том дугуй өрх» гэлээ.
«Энэ чинь сүм шүү дээ» гэж Витториа бөөрөнд нь наалдан хурдан хурдан алхлах зуураа хэлээд: «Яагаад сүмд чөтгөрийн цооног байх ёстой юм бэ?» гэж асуув.
Яг энэ асуултад Ландон өөрөө гайхасхийгээд байлаа. Тэр өрхийг «чөтгөрийн цооног» гэж нэрлэж байхыг хэзээ ч сонсож байсангүй, гэхдээ тэртээ зургадугаар зууны үед Пантеоныг шүүмжилж байсан нэгэн шүүмж санамсартай, санамсаргүй нийцээд байсан нь гайхмаар байв. Эрхэмсэг Бэдэ нэг удаа, IV Бонифас Пантеоныг адисалсны дараа, тэнд байсан чөтгөрүүд зугтан зайлахдаа, дээврийнх нь тэр нүхийг өрөмдсөн гэж тэмдэглэж байжээ.
«Гэхдээ л, Иллюминати Рафаэлийг хүндэлдэг байсан юм бол яагаад Санти гэдэг нэрээр нь тэмдэглэсэн юм бол доо» хэмээн Витториа харуулын байрны өмнөх цэцэрлэг рүү эргэхдээ асуулаа.
«Чи олон юм асуух юм аа».
«Аав минь бас ингэж хэлдэг байж билээ».
«Хоёр шалтгаан байж магадгүй. Нэгд, Рафаэль гэдэг үг хэтэрхий олон үетэй байна. Тэгэхээр ямбын таван үет мөрийг эвдчих гээд байсан байх».
«Нэг л үнэмшилтэй болсонгүй».
Ландон үүнийг зөвшөөрч байв. «За яах вэ. Тэгвэл «Санти» гэдэг нэрийг хэрэглэж тэмдгээ далдлах гэж оролдсон байх талтай. Зөвхөн сайн мэддэг гэгээрсэн хүн л энэ бол Рафаэль гэж мэдэх ёстой юм».
Витториад энэ шалтгаан бас л үнэмшилтэй санагдаагүй бололтой. «Рафаэлийг амьд байх тэр үед овгийг нь нийтээрээ мэддэг байсан байх аа».
«Гайхалтай нь үгүй шүү. Ганц нэрээрээ тодорно гэдэг алдар хүндийн хэрэг байсан юм. Рафаэль өнөөдрийн поп одод шиг овгоо хэрэглэдэггүй байсан. Мадонна шиг гэх үү дээ, Сикконэ гэдэг овгоо огт хэрэглэдэггүй шүү дээ».
Витториа Ландон руу хараад гайхан дуу алдаж: «Чи Мадоннагийн овгийг мэддэг юм уу?» гэв.
Ландон ийм жишээ татсандаа санаа зовов. Гэхдээ л 10 000 гаруй өсвөр насныхантай ажиллаж байгаа түүний хувьд, тэднээс халдаад, санааны мухарт хоцорсон хог шиг хэрэггүй мэдээллийн нэг байжээ.
Витториа тэр хоёр Швейцар жардын албаны зүг явсаар, сүүлийнхээ хаалганд хүрлээ.
«Para!» хэмээн ар нуруунаас хашхирав.
Эргээд харвал, бууны ам тэднийг чиглэсэн байх ажээ.
«Attento! (Болгоомжтой гэм. Ита.)» гэж Витториа хашхираад арагш үсрэн «Болгоомжтой бай л даа, наад... »
Харуулын цэрэг «Non sportarti! (Бүү эсэргүүц. Ита.)» гэж зандраад, буугаараа зангав.
Цэцэрлэгийн цаанаас: «Soldato! (Хөөе, цэрэг ээ. Ита.)» гэж нэг хүн хашхирлаа. Удалгүй Оливетти харуулын цэгээс гарч ирснээ: «Наадуулаа оруул!» гэлээ.
Харуулын нүд хилэгнэн эргэлдээд: «Ма, signore, е ипа donna (эрхмээ, энэ авхай...)»
«Оруул!» гэж Оливетти харуул руу дахин хашхичив.
«Signore, non posso - (эрхэм ээ, болохгүй шүү дээ)»
«Оруул гэм, наадуул аа! Чамд тушаал өгч байна. Рошер занги хоёр минутын дараа та нарт үүрэг тавина. Одоо бид хайгуул хийх гэж байгаа».
Нүд нь хилэнтэй еэ эргэлдсэн харуул тушаал даган, харуулын төв байр руу гүйж одов. Оливетти Ландон руу шийдэмгий хүнд алхаагаар дөхөн ирээд: «Манай хамгийн нууц архивд юу хийсэн тухайгаа тайлбарлахыг би танаас шаардаж байна» гэлээ.
Ландон: «Сайн мэдээтэй яваа шүү» гэв.
Оливетти нүдээ жартайлган: «Сайн байвал танд л дээр дээ» гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.15 1:15 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
за ашгүй дээ, одоо энэ швеицарь нь итгээд хурдан л хөдлөөсэй дөө, баярлалаа


Top
   
PostPosted: Apr.14.15 1:19 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
bgd.g wrote:
дээр үед мөнгөгүй отог аймгууд хөлсний цэрэг хийж амьдардаг бсн. тэр дундаас үнэнч чадвар сайтай хөлснийхэн нь швейцарууд урвадаггүй. Тиймээс ватикан швейцаруудыг хамгаалагчаараа сонгодог байжээ. Тэр нь одоо ватиканы нэг уламжлал болсон. Ватиканы хамгаалалтын алба зөвхөн швейцарууд байдаг


швеицарь гээд байдаг нь ийм учиртай юм бий, тэгэхээр тэд маш үнэнч шударга хүмүүс байх нь ээ, баярлалаа тайлбар өгсөнд


Top
   
PostPosted: Apr.14.15 2:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Яаяа энэ ном, киноны гол дүрүүд ийм эгзэгтэй яаралтай үед яаж зөв хариуг хурдан олдог нь гайхалтай шүү. Шалгалтан дээр надад нэг ингэж орж ирдэг болоосой кккк.

Антиматерийг 10 минутын өмнө олж 1 минутын өмнө унтрааж болохгүй шдээ хэхэ. Заавал сууринд нь суулгах ёстой гэхээр СЭРН рүү авч явахаас өөр аргагүй эсвэл нөгөө аймар онгоцоор гялс хаа нэг хүн амьдардаггүй газар луу нисгээд дэлбэлж магадгүй юм

Баярлалаа. Бараг л Витториа, Ландон 2 шиг амьсгаа авалгүй уншлаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.14.15 9:43 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
mmiracle wrote:
Яаяа энэ ном, киноны гол дүрүүд ийм эгзэгтэй яаралтай үед яаж зөв хариуг хурдан олдог нь гайхалтай шүү. Шалгалтан дээр надад нэг ингэж орж ирдэг болоосой кккк.

Антиматерийг 10 минутын өмнө олж 1 минутын өмнө унтрааж болохгүй шдээ хэхэ. Заавал сууринд нь суулгах ёстой гэхээр СЭРН рүү авч явахаас өөр аргагүй эсвэл нөгөө аймар онгоцоор гялс хаа нэг хүн амьдардаггүй газар луу нисгээд дэлбэлж магадгүй юм

Баярлалаа. Бараг л Витториа, Ландон 2 шиг амьсгаа авалгүй уншлаа

оллоо гэнгүүт гялс суурийг нь аваачаад суулгачина хэхэ, жинхнээсээ аваачих юм биш зүгээр бичих юм чинь амжуулчих биз, тэр хүнгүй газар дэлбэлдэг чинь IRIS 2 кино, гэхдээ тэндээс үү , эндээс үү будаа идсэн ч байж магадгүй л юм, нээрээ ийм давчуу цагт юмыг дор нь ухаараад л сэхээрээд л учир начрыг нь олчихдог мундаг улс юмаа


Top
   
PostPosted: Apr.14.15 10:08 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Kinog ni uzej bsan hernee eruusuu sanaku yum. Sanaku deeree unshsan ni iluu goyo doo. Ingehed UFO - Getting Started tsomog olood uguh hun baihku biz. Haigaad eruusuu oldku yum.

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 284 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited