Зиак, хэд хоногийн өмнө MS corp Windows үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн хувилбар болох Windows 10-ынхаа alpha, за ер нь pre-alpha гэж ч болохоор
туршилтын хувилбарыг гаргасаныг гишүүд сонсоо биз. Зарим нь суулгачихаад ч сууж байгаа биз.
Windows 10 Technical Preview (TP) гарсаны улмаас цаадахын ч архаг өвчин хөдөлсөн тул early tester-үүдэд хэрэг болох 1 заавар оруулахаар шийдлээ.
Vista-гаас хойших Windows төрлийн үйлдлийн системүүд дээр VHD Booting гэж 1 сайхан функц нэмэгдсэн байгаа. Энийг яаж ашиглах талаар бичихээсээ
өмнө ер нь бас жаахан advanced сэдэв учраас driver олоод өгөөч гэж бичиж суудаг гишүүд зааврын дагуу dual boot хийж байна гээд зүгээр ажиллаж байгаа
үйлдлийн систем, bootloader, data-гаа самарсан этр байвал би хариуцахгүй гэдгээ албан ёсоор учир зүггүй хариуцлагатайгаар мэдэгдье
Bare Metal VHD Boot хийж Windows 8.1.1 x64 Enterprise суулгасан байгаа өөрийн комын хэдэн screenshot оруулж тайлбарлъя.

Disk Managament дээрээс харвал баахан хуучин жижиг хардууд ашигладаг маань харагдаж байгаа байх. Нийт 7-н physical SSD, HDDs байна.
Хамгийн доод талын 8-дахь нь зүгээр Virtual HDD байгаа. Icon өнгө арай өөр харагдаж байна.
Disk 0 160GB (Seagate) Extra- Portable apps, system backup-аа хадгалдаг диск маань.
Disk 1 160GB (Seagate) Mac- Triple boot системийн Mac OS X-ээ суулгасан диск.
Disk 2 250GB (Seagate) Windows- Windows-оо суулгасан virtual хард диск-ээ байрлуулдаг диск.
Disk 3 500GB (Seagate) Data- ойлгомжтой биз.
Disk 4 320GB (WD) Temp- Download, Temp folders, Maк-даа зориулж exFAT-аар форматласан байгаа.
Disk 5 1TB (Seagate) Virtual- Virtual mashine-уудаа байрлуулдаг ганц том, хамгийн шинэ диск маань.
Disk 6 60GB (OCZ) Ubuntu- Linux-ээ суулгадаг ганц SSD.
Disk 7 100GB (MS VHD) System- 250GB диск дээр үүсгэсэн, одоо ажиллаж байгаа Windows-оо суулгасан Virtual HDD mount хийгдээд орж ирээд байгаа байдал.

Windows нэртэй диск дээр W_8.1.1 гэсэн ганц том VHDX файл дотор одоо ажиллаж байгаа энэ Windows 8.1-ээ суулгасан нь C-System нэртэй болж
Windows Explorer дээр орж ирж ирээд байна. Extra нэртэй диск дээр system backup-аа First, Current нэртэй 2 фолдер дотор хадгалсан байгаа нь
харагдаж байгаа байх. First дотор байгаа VD маань 7 GB гаран, Current дотор байгаа нь 20 GB орчим байна. Virtual Hard Disk дээрээ Windows-оо
суулгаад driver, programs юу ч суулгаагүй, update ч суулгаагүй байхдаа W_8.1.1.vhdx гэсэн virtual hard disk-ээ copy-дож backup хийсэн болохоор
ийм бага байгаа. Current нь бол бүх юмаа суулгаж, тохируулаад хэрэглэхэд бэлэн болсон үедээ хийсэн backup. Хэрвээ би одоо энэ Windows-оо
ямар 1-н байдлаар самарлаа, сэргээх хэрэгтэй боллоо гэвэл res хийгээд Линуксээрээ ороод Extra-Backup-Current дотор байгаа W_8.1.1.vhdx нэртэй
19 GB файлыг Windows нэртэй диск рүүгээ хуулаад replace-дээд res хийгээд Windows-оороо ороход л болно гэсэн үг. Комоо форматлаж шинээр эхэлмээр
санагдвал First дотор байгааг нь хуулна.

Уул нь Windows-ын мэдлэгээрээ талхаа хийдэг хүн ч Windows-оосоо улам л холдоод байх юм даа гэж. Windows суулгалаа, drivers таниуллаа, update хийлээ
программ гэсэн ч ердөө UltraISO, VMWare Workstation, WADK гэсэн 3-хан про суулгаад л миний Windows хэрэглээ болоод явчихаж байна одоогоор.
Windows-ыг бол өөрийнх нь setup-ийг бэлдэх гэж л сардаа ганц ашиглаж байна уу даа. Тийм болохоор бүх юмаа суулгасан Windows маань ердөө
19 л GB болж байна. Яахав sysprepped image бэлдэх гэж бас цаг их авдаг ажил болохоор VLC мэтийн ойр зуурын хэдэн portable про байлгаж байдаг.
Амбасын хэдэн тоглоом бол зүгээр инерцээрээ явж байгаа эд. Reflex ч гэх юм уу.

Тоглож байгаа ч юм алга. Тоглоом тоглодог нас нь өнгөрчөөд байх шиг байна ер нь.
За за жаахан уянгийн халил шаачлаа. Тэгэхлээр өөрийнхаа setup-ийг ерөнхийд нь харууллаа. Одоо энэ VHD boot хийчихээд байгаа Windows 8.1-ийнхээ хажуугаар
давхар Windows 10 TP virtual HDD үүсгэж дээр нь суулгаад dual boot хэрхэн хийх талаар харуулъя.

Control Panel-Admin Tools- Disk Management рүү ороод Virtual HDD-гээ байрлуулах диск, partition-аа сонгоно. Миний Temp нэртэй диск хоосон шахуу байгаа ч
exFAT-аар форматласан болохоор NTFS-ээр форматласан Extra нэртэй дискээ сонгоод Action-Create VHD дээр дарлаа.

Browse хийж Extra-гаа сонгоод VHD size дээр 101 GB өгөөд dynamic, vhdx W_10_TP нэрээр үүсгэлээ.

Хамгийн доор Disk 8 гээд шинэ 101 GB Virtual HDD маань ороод ирж байгаа нь харагдаж байна. Initialize хийх хэрэгтэй.


Комдоо соо шинэ хард залгаад юу хийдэг бүгдийг хийнэ. Эхлүүлж форматлаад Z letter, Test нэр өгөөд бэлэн боллоо шинэ Virtual HD маань.
Одоо энэ шинэ хоосон байгаа Virtual HD дээрээ Windows 10 TP суулгана даа. Мэдээж Windows 10 TP флаш руу бичээд USB Boot хийгээд
Z-Test нэртэй partition,disk хайгаад унахгүй. Шууд энэ Windows 8.1-ийнхээ орчноос DISM ашиглаж суулгана. Image applying гэдэг процесс.
Ер нь бол DISM үйлдлийн системийн ч 1 хэсэг болж суусан ирдэг про. Тэгэхдээ найдвартай хамгийн сүүлийн хувилбарыг суулгаж байгаад хийсэн нь дээр.
http://www.microsoft.com/en-US/download ... x?id=39982adksetup.exe нэртэй 1.4mb setup татаад ажиллуулна.

Бүгдийг нь татвал бараг 3 GB про. Deployment Tools чагтлаад л явуулахад 40, 50 mb юм л татна. Бусад нь хэрэггүй. Би яахав PE хэрэглэдэг болохоор
суулгадаг юм. Татаад сууж дууссаны дараа Deployment and Imaging Tools Enviroment нэртэй про-г run as admin хийнэ.
Аан эхлээд install source-оо бэлдэнэ. Windows 10 TP iso image дотроосоо sources folder дотор байгаа install.wim файлыг Virtual буюу V диск дээр хууллаа.
Ер нь бол заавал ингэж хуулахгүй mount хийсэн image-ийнхээ sources фолдерыг заагаад өгсөн ч болно.


Image apply command 1 иймэрхүү байна.
Code:
Dism /apply-image /imagefile:V:\install.wim /index:1 /ApplyDir:Z:\
Bootloader add entry command
Code:
bcdboot Z:\Windows


Миний өмнөх пост дээр энэ install.wim гэж файл маань юу болох талаар товч бий. /apply-image /imagefile:V:\install.wim
install.wim-ээ V буюу Virtual нэртэй диск рүү хуулж сул хаясан учраас энэ комманд ойлгомжтой байгаа байх.
ApplyDir:Z ч бас тайлбар хэрэггүй биз дээ. Virtual HDD үүсгэхдээ letter Z, name дээр нь Test гэж өгсөн болохоор.
"bcdboot Z:\Windows" бол Z диск дээр шинэ үйлдлийн систем суулгасан шүү гэж одоо энэ ажиллаж байгаа Windows 8.1-ийн
bootloader-т Windows Technical Preview гэсэн entry нэмж байгаа комманд. Restart хийхэд Windows Technical Preview, Windows 8.1
гэсэн 2 сонголт угтана гэсэн үг. Иймэрхүү

Res хийж Windows Technical Preview сонгоод орлоо.
Одоо driver таниулах, Windows update хийх, хэрэглээний программуудаа суулгах үлдлээ.
Тэгэхдээ хамгийн түрүүн хийх юм бол backup.

Одоо яаж ч тоглосон болно. Дахиж суулгахаас наашгүй болсон ч айх юмгүй. Эвгүйтлээ гэхэд энэ Virtual нэртэй диск рүү хуулсан
W_10_TP.vhdx нэртэй 8.4 GB VHD файлаа буцаагаад Extra дээрээ хуулж тавиад л болно. Би давхар суулгасан Линуксээ ашиглаад
backup хийгээд авдаг. 2 Windows суулгасан хүн бол нөгөө Windows-оороо ороод хуулахад л болно.

Хэрэггүй бол устгахад ядах юмгүй.
Virtual Hard Disk-ийг зүгээр shift delete, bootloader entry delete хийгээд л болоо. Хэдэн секундын ажил.


Иймэрхүү маягаар Vista-аас хойш гарсан бүх Windows төрлийн үйлдлийн системүүдийг dual, triple хэд л бол хэдээр нь зэрэг хэрэглэж болно.
Хардны зай ч л хүрч байвал. Desktop дээрээ Windows 8.1-ийнхээ хажуугаар Windows Server 2012 R2 ингэж суулгаад note-өө холбоод
ажлын сүлжээгээ симуляци хийж болно. Элдвийн мэдэх мэдэхгүй тоглоом про татаж суулгаад ком самраад байдаг нөхөртэй комоо дундаа
хэрэглэх шаардлагатай байж болно. Ж нь: Сахилгаггүй дүү ч юм уу.
Ингэж тусад нь өөрт нь үйлдлийн системийг нь суулгаж өгөөд хая.
Ер нь жаахан фантази шааяа.
Махчин овогт ДондовТүндэвСүндэвПэрэнлэйн Чүлтэмбалтав гэж 1 зовж яваа амьтан байна гэж төсөөлье. Сургуулиа төгсөөд удаагүй, гайгүй ажил
хийдэг, за барилгын инженер болог. Цалин гайгүй ч лизингээр авсан байр луу нь хамаг мөнгө нь явчихдаг. Эхнэр гэрт. Ажлаас нь 1 дундаж
note өгсөнийг хэрэглэдэг. I5, 4GB Ram, 1TB HDD болог. Өөрөө гэртээ гайгүй desktop aвчих санаа байдаг. Арай л болж өгдөггүй. Амьдрал юм даа.
Одоо муу талын гол баатар. 5-р анги ч юмуу. Яхирдоржийн Махирдорж. Ганц эгч, хүргэн ахтайгаа 3уулаа амьдардаг. Улаан хоонторчин.
Гэр, PC гэсэн 2 үг бол үндсэндээ 1 юмны 2 нэр гэж ойлголттой. Эгч нь бол ми дүү гэртээ хичээлээ хийгээд, тоглох бол Чүлтмээ ахынхаа ком дээр
тоглож бай гэдэг. Эцэг эхээс 2уулханаа. Эгчийг бол дийлдэг нөхөр.
Чүлтмээ бол эрхбиш инженер хүн, тэгээд ч бүх ажил нь ком дээр явдаг шахуу болохоор юу юугүй хүн гуйхгүй өөрөө комоо бол гайгүй маллаад
явчихдаг гар. Ганц аюулаас айж явдаг хүн. Ойрхон хэд хоног сууж арай чүү амжуулсан, цаг нь тулсан чухал ажлыг нь эхнэрийнх нь дүү устгаж
хаясанаас болж лааз өшиглөх дөхөөд нэлээн стресстэй байгаа нөхөр. Дайсныг хааяа ч гэсэн ком дээрээ суулгахгүй бол эхнэртэй асуудал үүсээд байдаг.
Алгадчихвал мэдээж хамгийн сүүлд санаж байгаа юм нь гал тогоогоос өөр лүү нь чиглэн нисч явсан хайруулын таваг байх болно гэдгийг сайн ойлгож
байгаа цаадах ч. Алгадах байтугай газар дээрхи ганц дүү рүү нь жаахан чангахан дуугарвал Яхирдоржийн Тахирцэцэг шууд тэмцлийн хурц хэлбэр
лүү шилжиж 7 хоног өвдгөө тэвэрч унтаарай чи гэж дармаатлана.
Чүлтмээд ямар зам байна? Хэрвээ ганц өөрийн цалингаар банкны зээл төлж, өдөр тутмын зардал, 2 хүн тэжээж арай чүү яваагаа хүчээр мартвал
нэмж ком авч болно. Өр нэмэгдэнэ л гэсэн үг. 3-хүн 3-н өөр хэрэглээ. 1 ком. Virtualisation шийдэл биш. Угаасаа gaming мангас биш эд дээр
virtual mashine үүсгэвэл Махирдоржийн тоглоомууд явахгүй, өөрийнх нь ажлын пронууд ч явахгүй. Limited account бас шийдэл биш. Махираа
admin account-оор тоглоомуудаа суулгахын тулд pass reset хийгээд сурцан байдаг. Тэгээд ч муухан крактай про, тоглоомууд admin account
нэхэх бол байдаг асуудал. BIOS pass хийсэн байсаныг нь reset хийх гэж эзгүй хойгуур нь Махираа найзтайгаа хамт задлаж байгаад бүр комын
өрөнд оруулах дөхөж байсан болохоор тэр бүр аюултай.
Миний бодлоор Чүлтмээ ингэсэн нь дээр байх, өөрийнх нь ажлын программууд дотор зөвхөн Windows 7 дээр л ажилладаг про байгаа тул 1TB хардаа
100 GB System, 200GB Virtual, 600 гаран GB Data гэж 3 хуваагаад 100 GB дээр өөрийн Windows 7-гоо суулгана. Зөвхөн өөрийн хэрэглэх пронуудаа
суулгаж сайхан янзлаж аваад 200 GB Virtual нэртэй partition дээрээ 100GB Virtual HDD үүсгээд mount хийж тэрэн дээр бацаанд Windows 8.1 суулгаж
өгөөд тоглоом, програмуудыг нь суулгаад Disk Management рүү орж өөрийн Windows 7 суусан partition, Data partition 2-ын letter remove хийнэ.
Тэгээд өөрийн Windows 7-оор орж Virtual HD-ийг нь Data руу хуулж backup хийж авна. Сүүлд болохгүй боллоо гэсэн үед нь буцааж хуулж тавиад л
болоо. Махираа одоо зөвхөн өөрийн virtual disk дотроо л дураараа дургина. Хүний юм самарч чадахгүй. Дата partition дээр хангалттай сул зай байвал
бас Virtual HD дээр Windows 10 суулгаад энэ чиний хэрэглэх эд шүү гэж эхнэртээ үзүүлээд сул базари авч болно.
Чүлтмээ сэтгэл хангалуун.
Эхнэрийн эрх бацааныг тоглуулахын тулд ком авах шаардлага алга. Ком дээрээ суулгалаа, вирустуулчих болов уу, дата, про устгачих вий гэж айх
шаардлаггүй болсон. Ком дээрээ зөвхөн өөрийн хэрэглэх юмнуудаа суулгаж цэвэрхэн хэрэглэх боломжтой боллоо. Урьд нь хэдий account тусдаа ч
өөрийн ажлын програмууд, бацааны тоглоомууд, элдвийн юм холилдсон заваарсан юм байдаг байсан бол одоо бол асуудалгүй.
Махираа сэтгэл хангалуун.
Урьд нь хөгийн хүргэн ахын ком дээр суухад бөөн асуудал. Админ пасс харамлана. Байсгээд л тийм ийм юм алга болсон байна, тохиргоо өөрчиллөө
гэж ядаргаа болдог байсан бол одоо өөрийн ком шиг хүссэнээ хийнэ. Эвгүй боллоо гэхэд дор нь сэргээлгээд авна. Тэр Windows 7, Data этр надад
харагдахгүй байгаа нь сайн л биз. Угаасаа надад хэрэгтэй юм байх биш.
Тахираа сэтгэл хангалуун.
Ганц дүүгээсээ болж нөхөртэйгөө ам зөрөх гээд байдаг байсан асуудал байхгүй боллоо. 1 ком дээр 2 үйлдлийн систем тус тусдаа админ
2 гар амар боллоо. Урьд нь нөхөр нь дүүгээс нь болж байсгээд л комоо форматлах боллоо гэж байдаг байсан. Өөрөө хаа 1 суусан ч тусдаа
гоё үйлдлийн системтэй этр.
За сайхан худлаа шаалаа.
VHD Booting ашиглаж болох 1 л жишээ санаанаасаа зохиож өөрийгөө жаахан баясгалаа. Иймэрхүү "самарчидыг" Virtual HD дотор "түгжихээс"
гадна өөр өчнөөн ашиглаж болох нөхцөл байж болно. Өмнөх 1 пост дээр iso image-ээс upgrade install хийх замаар ком яаж форматлах талаар
харуулсан бол энэ удаа ком форматлах 1 өөр аргыг харууллаа. Мэдээд авахад илүүдэхгүй л эд. Би анх testing system маягаар давхар ингэж
суулгадаг байсан. Одоо бол үндсэн системээ VHD Boot хийчээд байгааг харсан биз. Би одоо дахиж standart physical disk installation хийх нь юу л бол.
Миний хэрэглээнд бол их тохирсон эд.
Vmware Workstation, Player, VirtualBox versus VHD Booting
Гол давуу тал нь тайлбарлалтгүй ойлгомжтой байгаа байх. Physical комын бүх hardware resource-ыг үндсэндээ бүрэн ашиглана. Virtual mashine
host system-ийнхээ processing power, ram этрийг хувааж хэрэглэдэг бол VHD Boot хийж суулгасан system hardware resource бараг 100 хувь
ашиглана. Virtual Hard Disk дээр л сууж байгааг эс тооцвол.
Заза дуусгая, арай л сунжирлаа. Linux user Windows-той холбоотой юмнууд л бичээд байдаг.
Дараа онгод орвол Линуксчиддээ илүү сонирхолтой байх заавар оруулнаа.
Windows 8-ын сэдэв дээр Windows 10 TP татах линк оруулсан байгаа.
viewtopic.php?f=327&t=178942&start=1014Happy testing All
