Univision шинээр тавиулах гэж байгаа хүмүүсд анхааруулж хэдэн зүйл бичье.
Нэгдүгээрт
Онлайн тоглоом тоглох гэж байгаа бол одоохондоо Univision тавиулаад дэмий. Сүүлийн хэдэн сар Univision техникийн асуудалтай байгаа бөгөөд инженерүүд нь учрыг олж янзалж чадахгүй байсаар өдий хүрч байна.
Гаренагаар дота нүддэг хүмүүс бол сайн мэдэж байгаа байх. Гэнт гадаа том чат дээр "пүү паа пзда наахуу яачваа хост univision zda" г.м зүйл олон хүн бичвэл дандаа Univision тэй хост болон player - үүд disconnect хийгдэж байгаа харагдана.
Саяхан 2-4 хоногийн өмнө өдрийн цагаар бүх Univision - тэй хүмүүс disconnect болж гараад эргээд tom res хийгээд ороод ирцэн чинь бусад бүх хүмүүсийн пинг 700-800 хооронд харагдаж байлаа. Ихэнх Univision - тэй хүмүүсд иймэрхүү зүйл байнга тохиолдож байгаа.
Хоёрдугаарт
Анх Univision гарснаас хойш одооноос хэдэн сарын өмнө(!?) хүртэл хурдаа сайхан хязгааргүй цацдаг байсан юм билээ. Одоо бол тийм зүйл байхгүй. Чи "Premium Plus 3Mbps-9Mbps" багц тавиуллаа гэж бодоход 3Mbps буюу 380-400KBps хооронд л татна. 9Mbps хүрэхгүй байна лээ. Анх жилийн өмнө бол зүгээр энгийн classic (1Mbps) багц тавиулчаад байхад хурд нь өдөр шөнө хамаагүй галзуурдаг (5Megabyte = 40Mbps хүрэх) байсан юм билээ.
Гуравдугаарт
За 2-рт бичсэн зүйл бол Univision-ий зөвөө. Анх бага хэрэглэгчтэй байхдаа хурдаа тэгэж хязгааргүй өгдөг байсан бол одоо Univision их хэрэглэгчидтэй болсон тэгэхээр лимит хийж stable болгох нь зөв.
Гэхдээ та нар Univision - ний сайт руу ороод харвал "Шөнийн цагаар бүх вэб сайт руу хязгааргүй хурдаар холбогдох" гэж бичсэн байгаа. Гэтэл шөнө яг хэвээрээ. Тэгээд Univision - тэй холбогдоод асуувал "Манайх тэгэж шөнө хязгааргүй цацдаг байснаа БОЛЬСОН" гэж байна лээ. Тэгвэл энэ хуурамч рекламаа янзлмаар юм!
Дөрөвдүгээрт
Real IP өгдөггүй. Port нээж өгдөггүй. Router - пасс хэлж өгдөггүй. г.м техникийн холбогдолтой боож хаасан асуудлууд бий.
Сайлах зүйл.
Дотооддоо хязгааргүй.
Youtube.com хязгааргүй.
