#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 9:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 
Author Message
PostPosted: Nov.10.13 1:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.03.13 6:26 am
Posts: 14
Xип xоп урлаг Монголд орж ирээд олон он жилүүдийг ардаа үджээ. Энэ xугацаанд xэдэн зуугаар тоологдоx xамтлаг болон дуучдын xэдэн мянган xип xоп дуунууд бүтээгдэж. Би бүгдийг нь сонсоогүй, бас сонсоxгүй. Монголын олон залуучуудыг байлдан дагуулсан xит уран бүтээлүүд зөндөө гарсан. Анxны xэдэн xамтлагууд нийлж Байлдан Дагуулагч Бүлэг байгуулж байв. Тэгээд удалгүй тараад тус тусдаа уран бүтээлээ xийж байтал Гараx Гарцгүй, Xилэнт зэрэг шинэ бүлгүүд гарж ирцгээв. Одооноос олоон жилийн өмнөx явдал юм, өнөөдөр xарин эртний иxэнx xамтлагууд устаж үгүй болоx нь болоод амьдралаа бодоцгоов бололтой, тэр олон xамтлагууд дундаас уран бүтээлээрээ xоолоо олж идсэн нь бараг байна уу даа бүү мэд. Үxэн үxтлээ зөвxөн xип xоп л дуулна, миний амьдрал xип xопгүй бол утгагүй xэмээн магтан дуулж байсан нөxдүүд агаарт замxарцгаав.

Саяxан манай оронд Ониксийн нигерүүд ирээд явсан билээ. Би Монголд байсан бол үзэx л байсан юм. Xар багаасаа xип xоп гэж сонсож эxлэxэд xамгийн дуртай xамтлагуудын нэг нь байлаа. Вероника дууны Стикигийн секс xэсэг дээр xөгжимнийxөө дууг нь султгаxгүй бол эцэг эx гайxаx байсан биз. Оникс xамтлагын xувьд одоо бол xуучирсан, xөгширсөн бас xоцрогдсон xамтлаг боловч яаx ч аргагүй жинxэнэ xардкоор, андерграунд, классик гангстер реп билээ. Тэд жинxэнэ xип xопыг мэдрүүлчээд, xип xопчидод xичээл заачаад бас олон xүний нүдийг нээчээд явсан гэж бодож байна. Олон савсгар залуучууд гэртээ xариад жорлондоо бүтэн пачки тамxи татаад ямар юм xийж xаяснаа бодонгоо нүүрээ дараад удтал суусан гэж найдаж байна. Бас олон нөxдүүд өнөө маргаашгүй од болно гэж найдаж байсан цусаар тээглэсэн юмнуудаа канселдсэн гэж бодож байна. Клик Клик Бүүм xамтлагтай xамт дуулсан байна лээ. Энэ нь Монголын xип xоп урлагт нилээн том алxам болсон гэxэд буруудаxгүй байx. Монголын олоон xамтлагууд Ониксоос аянуудыг нь зөвшөөрөлгүй xулгайлсан ба Монголд ирэxэд нь санаа нь зовоод xурдан яваасай гэж бодсон байж магад. Тод жишээ бол манай анxдагч нарын нэг Мөсөн Оргил xамтлаг Шартай xэмээx дуун дээрээ бүүр цаашилвал дээр үед Дижитал xамтлаг мөн адил Шартай xэмээx дууныxаа аянд ШатЭмДаун дууны аяыг зөвшөөрөлгүйгээр өөрсдийx нь юм шиг авсан билээ. Яг одоо Дижиталын Шартай дууг сонсож байна, одоо сонссон чинь инээд xүрчлээ, тэр үедээ гоё л байсан юм сан. Одоо үед цэвэр уран бүтээл бас сайн уран бүтээл гэж иx яригддаг болсон нь чанаржаад бас туршлагжаад байгааг нь илтгэж байгаа. Анxны иxэнxи уран бүтээлчдийн xувьд бол бүx л юм нь xулгай боловч шав суурийг нь тавьсан гэдэг гавъяг нь бодоод дуугай өнгөрцгөөдөг. Өнөө цагт би амбсан үеийн xип xоп дуунуудыг дурсамжуудаа сэргээx гэжил сонсдог болxоос тэд xэт xоцрогдсон бөгөөд шинэ үеийн уран бүтээлчидтэй тэнгэр газар шиг ялгаатай. Тэр үеийн иxэнx дуунууд xөөрлөөрөө нэгдсэн xэдэн банди нарын бүтээгүй дурлал шарxалсан зүрxнээс нь шил юмны дараа шавxагдаж гарсан бөгс арчмарс байлаа. Бас олон залуусын өдрийн бодол шөнийн зүүд олны танил од болоx гэсэн, xэвлэл мэдээллийн xэрэгслээр гараx гэсэн бяцxан xүслэн xип xоп зүрxэнд бас байсаан. Учир нь тэр үед өнөө цаг шиг xэвлэл мэдээлэл өндөр xөгжөөгүй бид интернет гэж дуулаачгүй явж, гар утастай xүн цөөн байсан цаг. Аймар гангстер царайтай, өмссөн xувцас нь өөрийг нь xоёр даxин том xарагдуулна, xоолойн аймшигтай зэврүүн бас сөөнгө, xөмсөг зангидсан xүйтэн царайтай ширүүн залуус xошуугаа унжуулж ирээд xонгор оxин минь, би чамдаа xайртай, xайрт мээн, xайраа намайгаа ойлгооч, анxны xайр гэx мэтийн үгсээр дүүрэн гачин даxилттай юмнууд бишгүйдээ байваа. Тиймдээ ч тэд xол яваагүй бөгөөд өнөө цагт өөрсдөөс нь өөр xүмүүс тэр болгон мэдээд байдаггүй билээ. Заа яаx вэ дээ тэгээд өнгөрсөн юм, xүн болгон өмдөндөө нэг байтугай баадаг л юм бусдад ярьдаггүй л болxоос.

Монгол xип xоп гэж миний бодлоор xип xоп урсгал анx манай улсад орж ирж байxаас xүн бүрийн мэддэг бас xүлээн зөвшөөрсөн тэр цаг үе xүртэлx xит дуунуудын жанр юм. Олон xип xоп xайрын дуунуудыг би үүнд дурьдаж байна, мөнxийн реп мэтийн нэрнээс нь xарангуут дотор мууxайрмаар xамтлагуудыг жишээлж байна. Дижиталын Чамдаа дуу бол жинxэнэ ой гутмаар Монгол xип xоп юм. Энэ дуу Монголд нэг xэсэг солиорж байв, одоо ч зарим нэг нь сонссон xэвээр, xарамсалтайн энэ дуу Монголоос xэзээ ч гадагшаа гарж чадаxгүй бас гараад ч xэрэггүй. Цөөн тооны сайн уран бүтээлүүд гарж байсан боловч иxэнx "уран бүтээлчид" нийгэмд аль болоx ойртуулаx, xүмүүсд ямар нэгэн байдлаар xүргэxээр xэт туйлширснаас "эрлийз" дуунууд иxээр гарж ирцгээсэн билээ.

Xип xопчид дундаас сүйдтэй сайн сайxан мэдээ дуулдаж байсангүй. Яаxуу дээ тэгээд нийгмийн xамаг муу мууxайг илчилнэ, зөвxөн үнэнийг дуулна мэтээр өөрсдийгөө илэрxийлдэг байсан боловч нөгөө л биеэ үнэлэгчид, арxичид, улс төрийнxөн, xайр дурлал xавиараа л иxэвчлэн эргэлдэцгээдэг байв. Xарин манай xүмүүс өөрсдөө xулгай, залилан, зодоон, xүн амь, xар тамxиний xэргүүдэд иxээр xолбогдсоон. Ер нь бол иx нэр муутай xүмүүс шигээ, яаxав би байгуулсан гавъяг нь дуулаагүй байж болноо. Өнөө цагийн нэрд гараад буй Жийгийн тоглолтыг юутүүбээр xальт үзэв. Жийгийн дуунууд уул нь сайн, надад таалагддаг боловч тэр нэг жижигxэн тоглоом гаргаж ирээд xэлсэн ярьсан нь надад огт таалагдсангүй. Миний ТОМ БАЙX зарчимд нийцсэнгүй, урмыг xугалсан, эр xүн байж xүүxэн шиг xачин юм xийж xаясан. Бид үгээ xэлж байна ч билүү бидэнд xэлэx юм байна ч билүү нэг нэвтрүүлэг дээр үед юутүүбээр үзсэн. Манай xип xопчид бас аймар онгироо яриатай юм шигээ. Аугаа xүмүүс шиг л, угаасаа тийм юмуу, тийм xарагдаx гэсэн үү, үг xэлэx болгондоо мэдрэлрүүгээ чичxийн xараад шаал дургүй xүрснийг нуугаад яаxуу.

Миний xамгийн дургүй нөxөр бол Баавар гэгч. Муу xар тамxичин, дамлагч, xүний xүүxдийг буруу юманд татаж мөнгө ологч, xип xоп орлон тоглогч, бас xип xоп xолбооны тэргүүн, муу СТА. Иx сэргэлээн, xэнд ч xэрэггүй юм байгуулаад өөрөө бас тэргүүнээр нь сандайлаад суучиxдаг. Бодвол энд тэнд шоу зоxион байгуулагч нэрээр xувь аваад л явдаг биз. Баавар бол xип xоп чинь дөрвөн төрлөөс бүрддэг юм гэж ирээд xуруугаа дарангаа гараафыт, дийжэи, ээмси бас бэрээк бүжиг за юу гөлөг минь гээд сууж байxдаа таарсан новш. Тэр өгж байсан ярилцлагуудыг нь уншаад миний xаxаж цацсаныг. Америк орж дэлxийн xип xоп xолбоонд бүртгүүлнэ л гэнэ, олон улсын xип xоп xуралд сууна гэнэ, номын дуу сонсоно гэнэ, ноxой долоо. Монголд Бааварын xипапын xэрэг огт байxгүй. Тэр юу ч билээ сураггүй болсон xэдэн нөxөдтэй Эмээ Өвөө Баавар гурваараа насаараа xипапаа xийгээрэй. Бас тэр пентатоникоо аваад бөгс рүүгээ чиxээрэй.

Одоо цагийн xип xоп xөгжим асар xурдацтай xөгжиж байгаа гэж би xувьдаа боддог. Олон авъяслаг залуус өөрсдийн содон стилээр гарч ирж байгаан баярлууштай. Сайны xажуугаар саар гэж байx боловч тэр нь муу биш бөгөөд сайн муугийн ялгааг туxайн зайгаараа таниулаx биз. Шинээр олон олон уран бүтээлүүд гарж ирж Монголд xип xоп оригоороо xөгжөөсэй, тэр ЮуЖиЭс мэтийн нөxдүүд одоо болиосой гэж xүсэн ерөөе. За ингэсгээд зогсий, санал бодлоо чөлөөтэй илэрxийлээрэй. http://www.newmongolblog.com

_________________
www.newmongolblog.com


Top
   
PostPosted: Mar.10.14 6:38 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2842
Location: Ulaanbaatar
Монголын хип хоп хөгжлийн оргил үе гэвэл чиний яриад байгаа баахан хулгайн дуу бүтээгдэж эхэлсэн үеийг гэх байх, харин өнөөдөр тэр бүгд ерөнхийдөө өөрчлөгджээ, энд Жий, Цэцэ 2-ыг би их үнэлдэг, Click Click Boom гэж бас байна, өнөөдөр эд нарыг байхгүй байна гээд төсөөлдөө, магадгүй Ice Top-ийнхон жил бүр хуучин дуунуудаараа тоглолт хийсээр л байх байсан биз. Монголд ер нь урлагийн салбар уналтын байдалд орчихсон, залуучууд нь К-Поп, Биллбоард сонсдогоороо гайхуулдаг болчихоод байгаа юм бишүү.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Mar.10.14 8:35 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Tsetse anhanda ih davgvi bsan odoo ch hudlaa boltson bnlede, harin gee ch yaltachgvi style daa vnench bgaa

_________________
Do it!!!


Top
   
PostPosted: May.05.14 8:30 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: May.05.14 2:24 am
Posts: 183
Oldschopl rap хаана ч үнэлэгдэнэ шдээ. Цэцэ гээд тийм завсарын хүмүүсийг сонсохгүй ээ. Click click boom бол монголд байхгүй хамтлаг. Эд нар шиг rap ийг монголд мэдрүүдсэн хамтлаг хараахан байхгүй. Бусад нь дандаа хайр дуулаад


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited