#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 9:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 242 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next
Author Message
PostPosted: Nov.25.13 1:59 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хараад байсан чинь ийм сэдэв нээсэн хүн байхгүй юм байна шд.... заза цаашдаа, НБА-тай холбоотой мэдээллүүдээ энд бичиж байгаарай нөхдөө...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Last edited by ghostface on Jan.26.18 9:36 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.25.13 2:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

НБА-гийн домогт тоглогчдын нэг, трипл даблийн хаан гэгддэг Оскар Робертсоны төрсөн өдөр 11 сарын 24нд буюу Америкын цагаар өнөөдөр болж байгаа юм байна...

- 1961-1962 оны улиралд 30,8 оноо; 12,5 с.б.авалт; 11,4 о.дамжуулалт бүтэн улиралжингаа дунджилж, НБА-гийн түүхэнд, улиралын туш ганц трипл дабль дунджилсан цорын ганц тоглогч болж байсан юм байна...
- 1971 оны улиралд Милвааки Бакс багт НБА-гийн аврага цолыг авч байжээ...
- 1960-1968 улиралд Чемберлайн, Билл Рассел гэсэн 2 домогт тоглогчид улиралын МВП ээлжлэн болж байхад нь завсарт нь 1964 оны улиралд НБА-гийн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Оскар Робертсон л хүртэж байсан байна...
- Улиралын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэхдээ 30,5 оноо; 10,1 с.б.авалт; 9,7 о.дамжуулалт, бараг л трипл дабль дунджилан хүртэж байжээ... рүүки жилдээ гэхэд гайхамшигтай стат...
- Түүний 14 дугаар нь Синсанатти Рояалс буюу өнөөгийн Сакраменто Кингз болон Милвааки Бакс 2 багт 2ууланд нь мөнхлөгдсөн...
- 1961-1962 оны улиралд бүтэн улиралын турш трипл-дабл дунджилж байсан ч гэсэн, түүний кареерын эхний 5 улиралын статын дунджыг үзвэл 30,3 оноо, 10,4 с.б.авалт, 10,6 о.дамжуулалт дунджилсан байдаг....
- Кареерынхаа туршид 9,887 о.дамжуулалт өгсөн үзүүлэлт нь түүнийг бүх цаг үеийн 6д орох амжилтын эзэн болгосон...
- 1961-1969 оны улиралд буюу, НБА-д орсон эхний 9 жилдээ, 9үүлэнд нь НБА-гийн 1р багт сонгогдож байсан ба 1970 болон 1971 оны улиралуудад НБА-гийн 2р багт сонгогдож байсан байна...
- Тэрээр кареерынхаа туршид 1040 тоглолт хийхдээ нийт 26,710 оноо авсан нь бүх цаг үеийн 10т орох үзүүлэлт юм байна... харамсалтай нь 1979 оны улиралыг хүртэл 3 оноог тооцдоггүй байсан учраас, түүний оноо авалт байх ёстойгоосоо хамаагүй бага гэж мэргэжилтнүүд үздэг....
- 1961-1972 он хүртэл буюу 12 улирал дараалан НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцож байсан бөгөөд 1961, 1964, 1969 оны Бүх оддын тоглолтын МВП-гийн шагналыг хүртэж байсан.
- Кареерынхаа туршид 42,2 минутыг талбай дээр өнгөрүүлж байсан нь, бүх цаг үеийн 3т орох амжилт юм байна, түүний дээр Чамберлайн 45,8 минут, Билл Рассел 42,3 минутыг дунджилсан амжилтаар бичигддэг байна...
- Трипл-даблийн хаан гэдэг цолыг, нийтдээ 181 удаа хийсэн амжилтаар эзэмшдэг байна... түүний ард Мажик Жонсон 138 удаа, Жеисон Кидд 118 удаа хийснээр бичигддэг бол, одоо тоглож байгаа тоглогчдоос Леброн Жэймс 36 удаа хийсэн байгаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.26.13 5:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
За энэ сэдэвт юуны өмнө хийморийн сан тавьчихмаар санагдаж байх чинь :wink: , тавьнаа ер нь:



За одоо бурханы олон шавь нар минь дэмждэг багийн чинь тоглогчид одоо бэртэхгүй. Үүнээс өмнө бэртсэн Сарнай, Газол, Игги нарын аз дутлаа гэхдээ хурдан эдгэрэх болно. Сайхан наадацгаагаарай.


PS: Хүмсүүдээс далдуур ханцуйндаа "three-peat three-peat three-peat" хэмээн шивнэв. :m5:

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Nov.26.13 10:40 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
2011 оны драфтын номер 2-оор сонгогдож байсан, Деррик Виллиамсыг Миннесота Тимбервүлвес баг Сакраменто Кингз руу явуулж, оронд нь Лук Мба А Муте-г авсан байна... Миннесотад бол ашигтай л наймаа болсон санагдаж байна, 2ын хоорон Деррик Виллиамсыг ашигласан ч биш ашиглаагүй ч биш байлгаж байхаар... харин Мба А Муте маш дайчин тоглолттой, СФ дээр ч, ПФ дээр ч аль алин дээр нь тоглох чадвартай хүн....
сонирхуулахад Деррик Виллиамсын хойно: Энэс Кантер, Кэмба Валкер, Клэй Томпсон, ах дүү Моррис, Кавай Леонард, Никола Вусэвич, Иман Шумпарт, Кэннэт Фариед, Чандлер Парсонс, Жимми Батлер, Изиай Томас нар сонгогдсон юм байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.27.13 2:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Товч мэдээлэл:

~ Энэ улиралд Лэйкерсийн сэлгээний залуус нэг тоглолтонд дунджаар 46,2 оноо авч байгаа нь лигийн хамгийн шилдэг үзүүлэлт гэвч Лэйкерсийн гарааны залуусын оноо авалт лигийн сүүл мушгиж байгаа.

~ Өнөөдөр Финикс Сансын эсрэг Лэброн Жэймс болон Двэйн Уэйд нар хамтдаа 56 оноог 74,1% FG ээр авсан байна. Тэд хамтдаа будагтай талбайд 82,4% FG (14/17).

~ Дирк Новицки өнөөдөр Денверийн эсрэг 18 оноо авснаар бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтанд Кевин Гарнеттын өмнө бичигдсэн байна. Идэвхтэй тоглож байгаа тоглогч нар нэгнийгээ гүйцнэ гэдэг бол их ховор агшин юм. КЖ 1995 оноо NBA - д тоглож байгаа бол Дирк 1998 оноо NBA - д тоглож байгаа билээ. Түүний дараагын бай бол Алекс Инглиш. Түүнийг гүйцхэд Герман онооны машин маань 252 оноо авхад хангаллтай. Энэ байдлаар Дирк 20,7 оноо дундажлана гэж үзвэл түүнд 13 тоглолт л хангалттай.

~ Энэ улирлыг 13-1 гэсэн гайхалтай амжилттай эхлүүлж байгаа Пэйсерсийн залуусын энэ амжилт нь Пэйсерсийн түүхэн дэх хамгийн шилдэг эхлэл. Мөн гэртээ 8-0 гэсэн амжилт үзүүлж байгаа нь түүхэн дэх хамгийн шилдэг амжилт болоод байна.

~ Мөн энэ улиралд 12-2 гэсэн гайхалтай амжилт үзүүлж буй Портлэндын залуусын амжилт нь Трэйл Блэйкерсийн түүхэн дэх 2 дахь шилдэг эхлэлтэй тэнцээд байгаа аж. Өмнө нь тэд 1999-2000 оны улиралд Скотти Пиппены хамтаар 12-2 гэж эхлүүлж байсан бол 1990-91 оны улиралд 13-1 гэж улирлыг эхлүүлж байсан аж.

~ Тимберволвес Рикки Рубио болон Корье Брювер нар энэ улиралд хамтдаа 76 бөмбөг таслалт хийгээд байгаа нь лигийн хамгийн шилдэг бөмбөг таслалтын хослол болоод байна. Тэдний ард Клипперсийн Крис Пол болон Блэйк Гриффин нар бичигдээд байгаа аж. Тэдний хувьд энэ улиралд хамтдаа 55 бөмбөг таслалт хийгээд байна.

~ Энэ улиралд аркны араас буюу 3 - ын зураасны араас хамгийн олон удаа унагасан хослолууд. - Лиллард/Маттевс - 81 - Клэй/Карри - 80 - Лав/Мартин - 67


https://www.facebook.com/pages/Royal-Sp ... 9968461293

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.27.13 4:41 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
ghostface wrote:
~ Энэ улиралд аркны араас буюу 3 - ын зураасны араас хамгийн олон удаа унагасан хослолууд. - Лиллард/Маттевс - 81 - Клэй/Карри - 80 - Лав/Мартин - 67


Фантазид минь 4 нь явж байхад л манайх 3р гусуулчих юмдаа

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Nov.27.13 6:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11771
Location: universe
Ene uliral urnud, dornodiin zuruu buur ih bolj bna . Urnudiin 13 t yavj bui Pelicans (6-8) Dornodiin 4 t bgaa Raptors (6-8 ) toi adilhan amjilttai bna

_________________
i am no1


Top
   
PostPosted: Nov.27.13 10:11 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Манай Southwest дивизионд ч чангууд байгаа л даа, бараг хамгийн их өрсөлдөөнтэй дивизион байх.

Харин Atlantic дивизион ч дээ, Нёоркийн 2 нь гусарсан байдалтай, Бостон суларсан, үлдсэн нь дан бацаанууд гэх мэт байхаар арга ч үгүй биз..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Dec.01.13 7:53 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.09.02 11:23 am
Posts: 2296
Kyrie Waiters 2iin muudalcaan der Knicks ajillaad Waitersiig awaad Shumpertiig yawuulcval c. Uug ni c Shumpert-d durtai bailaa ene sezon harin uzen yadaj bna. Sags toglood bgamu yagaad bgan gemeer l bna.

_________________
nakauT


Top
   
PostPosted: Dec.01.13 3:08 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Өнөөдөр Өрнөд Дорнодийн сүүл мушгиж байгаа Юта, Милоуки багууд хоёулаа хожиж 3 дахь хожлоо байгуулсан байна. Яамай даа.


Top
   
PostPosted: Dec.04.13 11:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Battle of ROY frontrunners going on right now
MCW vs Oladipo

Update: 2лаа triple double шаачиж хаха
Адилхан стат нэг өөр нь
MCW +15
Oladipo -6


Top
   
PostPosted: Dec.05.13 2:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Оладипо арай үр дүн багатай тоглож дээ, тэгэхээр....
гэснээс энэ сэдэвийг наачивал зүгээр ч юм шиг :razz:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.09.13 11:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
ТЭР ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДЛАА!!!

Image



Атланта Хаукс багийн тоглогч, мэргэн бууч Кайл Корвер NBA-н нэгэн рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр Кливленд Кавалиерсийн эсрэг тоглолтын 1-р үед 3 онооны шидэлтийг хийснээр өөрийнхөө оролцсон дараалсан 90 тоглолтонд дор хаяж нэг удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, 1994-1996 онуудад Филадельфи 76, Бостон Селтикс багуудад тоглохдоо 89 тоглолт дараалан 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж байсан Дэно Баросын амжилтыг эвдлээ.
Корверийн цуврал өнгөрсөн оны 11 сарын 4-нд ОКС-гийн эсрэг тоглолтоос эхэлсэн юм. Энэ нь түүний Хавксын бүрэлдэхүүнд хийсэн ердөө 2 дахь тоглолт нь байжээ. Энэ цувралын туршид Корвер ердөө 22 тоглолтонд л 3-аас 1 удаа хийсэн байна. Мөн цувралынхаа турш 3-аас 502 шидсэнээс 235 нь байндаа тусчээ. (46.8%)


Image

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Dec.22.13 5:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Би аминдаа л хийморийн сан энэ тэр тавиад л байх юм. Хэрэг алгаа энэ бэртэлүүд.. :m0:

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Dec.22.13 4:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3177
sTURm wrote:
Би аминдаа л хийморийн сан энэ тэр тавиад л байх юм. Хэрэг алгаа энэ бэртэлүүд.. :m0:

Андуураад өөр юм тавьчаад байгаан биш бээз


Top
   
PostPosted: Dec.26.13 12:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.27.12 2:08 am
Posts: 517
Location: Хэн мэдэхэв цусс.
Коби, Кармело 2 яана даа. :(
Тэр болтол Леброны галзуурал үргэлжилсээр л...


Top
   
PostPosted: Dec.27.13 1:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
Image

Гилбэрт Аринас 2012 онд эргэж ирэх талаар ярьсан байна. Цагтаа ч цалгиж явсан тоглогч маань сэтгэл зүй болоод бусад талаа сайн бэлдээд ирвэл ч холбогч дутмаг багт нилээд хэрэг болох боловуу гэж бодож байна. Ямар баг 1 жилийн гэрээ хийж багтаа элсүүлэх бол...

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Dec.28.13 1:31 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2691
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Horford, Westbrook гэсэн багийн гол тоглогчид гэмтэл гэж байтал Визардсын Беал хүнээр дэмжүүлээд гарч харагдах юм өнөөдөр. Яацан улирал вэ... :m4:

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Dec.28.13 1:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
2013 он ер нь хэцүү жил байх шиг байна.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jan.03.14 10:36 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image


Нью-Ёрк Пост сонингийн мэдээлсэнээр бол, энэ зуны хамгийн том чөлөөт агентуудын нэг Кармело Антони улирлын өмнө ч хэлж байсан ч лан, гэрээнийхээ сүүлийн жилээс татгалзаж, албан ёсоор чөлөөт агент болохоор шийдсэн бөгөөд, мөн ямар багт орох боломжтойгоо ч гэсэн тодорхойлоод амжсан байна... тэрээр Лос-Анжелесын 2 баг болох Лэйкэрс ба Клипперс эсвэл Чикаго Буллз гэсэн 3 багаас сонголтоо хийх бодолтой байгаа юм байна... гэхдээ Нью-Ёркдоо ч гэсэн үлдэх боломж мэдээж байгаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.03.14 2:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11771
Location: universe
Unuudur tom baguudad halgaatai udur bolj dee

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jan.28.14 9:17 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Алдарт сагсанбөмбөгч, олимп дэлхийн аварга, 2006 оны слам данкын аварга, оны шилдэг хамгаалан тоглогч Андре Игуодала 30 нас хүрлээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.14 9:07 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.12.10 12:18 am
Posts: 675
Location: Spain, Valencia
2006 онд Нейт Слам данк-д түрүүлж байсан биздээ

_________________
..................


Top
   
PostPosted: Jan.28.14 10:28 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Дэлгэр wrote:
Алдарт сагсанбөмбөгч, олимп дэлхийн аварга, 2006 оны слам данкын аварга, оны шилдэг хамгаалан тоглогч Андре Игуодала 30 нас хүрлээ.

Слем Данкад түрүүлж байгаагүй байхаа.


Top
   
PostPosted: Jan.29.14 11:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэхэхэ Фила-гийн фэнүүд угаасаа тэр слам-данкад нэлээд дурамжхан байдаг юмөө угаасаа, Игги хамаагүй илүү данк хийж байхад, намхан гэдэг утгаар нь Нэйтэд өгцөн гэж гомдоллодог, ер нь бол үндэслэлгүй гомдол биш л дээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.29.14 11:54 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

энэ жилийн драфтад нэлээд дээгүүр сонгогдож гарна гэгдэж байгаа, Австрали холбон тоглогч Dante Exum албан ёсоор драфтад оролцохоор шийдсэн гэдэг шийдвэрээ зарлаж, цагтаа Коби, Харден, Игги, Драммонд гэх мэт тоглогчдын агент явсан Rob Pelinka, Brandon Rosenthal гэсэн 2 төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болсон гэнэ...
18 настай Exum нь өнгөрсөн жил зохион байгуулагдсан FIBA-гийн U-19 тэмцээнд, Австралийн баг хүрэл медаль авахад, 18 орчим оноо, 4 орчим о.дамжуулалт дунджилж, өөрийгөө олонд таниулсан юм байна... түүнийг ихэнх мэргэжилтнүүд 2014 оны драфтад түвэггүйхэн шиг топ5-д багтана, зарим нь бүүр драфт но.1-ээр сонгогдож ч магадгүй гэж байгаа юм байна...
өнгөрсөн жилийн топ рүүкинүүдийн нэг Michael-Carter Williams-тай ижил, холбон тоглогч гэхэд биерхүү 6'6. 188 pound биетэй маш атлетик, бөмбөг эзэмшилт сайн гэгдэж байгаа аж... гэхдээ шидэлт нь тааруу болохоор энэ тал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй гэгдэж байгаа юм байна, зарим нэг мэргэжилтнүүд үзэхдээ, мань залууг шууд НБА-д оролгүйгээр, ядаж 1,2 жил коллежид сурсан бол ирээдүйн драфтад но.1-ээр сонгогдоход гайхах зүйлгүй гэсэн байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 242 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited