НБА-гийн домогт тоглогчдын нэг, трипл даблийн хаан гэгддэг Оскар Робертсоны төрсөн өдөр 11 сарын 24нд буюу Америкын цагаар өнөөдөр болж байгаа юм байна...
- 1961-1962 оны улиралд 30,8 оноо; 12,5 с.б.авалт; 11,4 о.дамжуулалт бүтэн улиралжингаа дунджилж, НБА-гийн түүхэнд, улиралын туш ганц трипл дабль дунджилсан цорын ганц тоглогч болж байсан юм байна...
- 1971 оны улиралд Милвааки Бакс багт НБА-гийн аврага цолыг авч байжээ...
- 1960-1968 улиралд Чемберлайн, Билл Рассел гэсэн 2 домогт тоглогчид улиралын МВП ээлжлэн болж байхад нь завсарт нь 1964 оны улиралд НБА-гийн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Оскар Робертсон л хүртэж байсан байна...
- Улиралын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэхдээ 30,5 оноо; 10,1 с.б.авалт; 9,7 о.дамжуулалт, бараг л трипл дабль дунджилан хүртэж байжээ... рүүки жилдээ гэхэд гайхамшигтай стат...
- Түүний 14 дугаар нь Синсанатти Рояалс буюу өнөөгийн Сакраменто Кингз болон Милвааки Бакс 2 багт 2ууланд нь мөнхлөгдсөн...
- 1961-1962 оны улиралд бүтэн улиралын турш трипл-дабл дунджилж байсан ч гэсэн, түүний кареерын эхний 5 улиралын статын дунджыг үзвэл 30,3 оноо, 10,4 с.б.авалт, 10,6 о.дамжуулалт дунджилсан байдаг....
- Кареерынхаа туршид 9,887 о.дамжуулалт өгсөн үзүүлэлт нь түүнийг бүх цаг үеийн 6д орох амжилтын эзэн болгосон...
- 1961-1969 оны улиралд буюу, НБА-д орсон эхний 9 жилдээ, 9үүлэнд нь НБА-гийн 1р багт сонгогдож байсан ба 1970 болон 1971 оны улиралуудад НБА-гийн 2р багт сонгогдож байсан байна...
- Тэрээр кареерынхаа туршид 1040 тоглолт хийхдээ нийт 26,710 оноо авсан нь бүх цаг үеийн 10т орох үзүүлэлт юм байна... харамсалтай нь 1979 оны улиралыг хүртэл 3 оноог тооцдоггүй байсан учраас, түүний оноо авалт байх ёстойгоосоо хамаагүй бага гэж мэргэжилтнүүд үздэг....
- 1961-1972 он хүртэл буюу 12 улирал дараалан НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцож байсан бөгөөд 1961, 1964, 1969 оны Бүх оддын тоглолтын МВП-гийн шагналыг хүртэж байсан.
- Кареерынхаа туршид 42,2 минутыг талбай дээр өнгөрүүлж байсан нь, бүх цаг үеийн 3т орох амжилт юм байна, түүний дээр Чамберлайн 45,8 минут, Билл Рассел 42,3 минутыг дунджилсан амжилтаар бичигддэг байна...
- Трипл-даблийн хаан гэдэг цолыг, нийтдээ 181 удаа хийсэн амжилтаар эзэмшдэг байна... түүний ард Мажик Жонсон 138 удаа, Жеисон Кидд 118 удаа хийснээр бичигддэг бол, одоо тоглож байгаа тоглогчдоос Леброн Жэймс 36 удаа хийсэн байгаа....