Quote:
Монголын томоохон уул, нурууд
Монгол Алтайн нуруу:
1. Хүйтэн уул - 4374м
2. Мөнх Хайрхан уул - 4204м
3. Цаст уул - 4193м
4. Цамбагарав уул - 4165м
5. Сутай уул - 4090м
6. Хархираа уул - 4037м
7. Их Түргэн уул - 4029м
8. Баатар Хайрханы нуруу - 3984м
9. Сайр уул - 3984м
10. Түргэн уул - 3965м
11. Цэнгэл Хайрхан уул - 3943м
12. Аж Богд уул - 3802м
13. Жаргалант Хайрхан уул - 3797м
14. Гичгэний нуруу - 3769м
15. Бурхан Буудай уул - 3765м
16. Хасагт Хайрхан уул - 3578м...
Говь Алтай:
1. Их Богд уул - 3957м
2. Бага Богд уул - 3590м...
Хангайн нуруу:
1. Отгонтэнгэр уул - 4021м...
Мөнххайрханы ноен оргилыг Сүхбаатар (хуучин нэр нь Таван хурмаст, өндөр нь
4362м, Алтай Таван богдын Хүйтэн оргилоос 12м-хэн метрээр намхан гэсэн үг лдээ) гэнэ. Хуучны орос зураг сэлт дээр дандаа ийм тоо байдаг. Энэ нь бараг зөв болов уу. Сүүлийн үед яагаад ч юм 4204м гэдэг тоо гаргаад ирж. Бодвол олон оргилуудын (Барилгачин) нэгнийх нь өндөртэй андуурсан бололтой. Бас тэр Цаст, Цамбагарав бол нэг л уулын 2 өөр оргил. Цаст нь
4208м (БӨн Алтанцөгц сум), Цамбагарав нь
4193 (
4195)м (Ховдын Эрдэнэбүрэн сум), бас нэг нэргүй оргил нь
4165м өндөртэй (БӨн Баяннуур сумын нутагт байдаг), нийтэд нь Цамбагарав уул гэнэ. Сүүлийн үед их мэдэгчид Цаст, Цамбагарав гээд өөр өөр уул юм шиг нэрлэдэг болсон байна лээ.
Хангайн нурууны Отгонтэнгэрийн өндөр 3905м. Хуучин орос зурагт ингэж л явдаг. Хэдийгээр GPS нтр гараагүй байсан ч орос хэмжилт маш нарийвчлалтай байдаг, барагтай бол зөрөхгүй.
Миний хувьд ууланд төдийлөн авирч байгаагүй боловч маш их сонирхдог нэгэн. Монголынхоо цаст оргилуудын бүгдийг харж байсан. Хамгийн сайхан харагддаг нь Цамбагарав, Мөнххайрхан хоер. Цамбагаравыг хойд талаас харахад үнэн гое харагдана. Яагаад гэвэл хойд тал нь тэгшхэн нам дор газар байдаг болохоор уул нь алсаас өндөр сүрлэг харагддаг. Мөнххайрханыг баруун, зүүн талаасаа харахад сүрлэг байдаг. Бас нэлээд урт сунаж тогтсон, өндөр шовх оргилууд ихтэй. Бас Увсын Хархираа-Түргэний уулс ч сүрлэг харагдана. Гэхдээ баруун талаас харахад илүү сүрлэг. Увсын Түргэний уулсыг БӨн Ногооннуур сумын нутагт байдаг Их Түргэнтэй андуурах нь их байдаг. Их Түргэн нь их гэсэндээ арай л өндөр лдөө, нөгөө алдарт Асгатын мөнгөний орд энд бий.
Алтай Таван богд ойроос харахад тийм ч сэтгэгдэл төрүүлдэггүй, учир нь эргэн тойрон нь өндөрлөг газар учраас. Таван богдыг бүр алсаас зүүн (зүүн талд нь бараг 200км газарт байдаг Цамбагарав, Хүнгийн нуруу шиг өндөрлөг газраас харвал) эсвэл баруун талаас (оросын хил болоод явчихна лдаа) харвал маш сүрлэг харагдана. Бусдаар бол байдаг л нэг цаст уул харагдана даа хэ хэ. Ер нь өндөр уулыг алсаас харж байж жинхэнэ өндөр болохыг мэдэрнэ дээ. Ийм гое уулын нэг нь Ховд, ГАн завсар орших Сутай хайрхан. Бас л сайхан уул даа. Авирахад хамгийн амархан уул гэжүгаа. Хүмүүс Сутай хайрханд машинаар, мотоциклээр, мориор ч гарсан байдаг.