#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 2:44 am

All times are UTC+09:00

Forum rules

Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!

Post new topic  Reply to topic  [ 403 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1316 Next
Author Message
PostPosted: Aug.15.13 7:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Юун аймаар үхэр шиг уудгийн :laugh5:

_________________
WHERE IS MY HERO?

Top
   
PostPosted: Aug.19.13 10:55 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Энэ коланы фэнүүд 10 жилийн дараа энд пост хийгээд явахгүй л байх даа.
Ямар нэгэн өвчин тусаад хэвтэрт орсон байх вий.

Top
   
PostPosted: Aug.20.13 8:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Хэвтэрт орсонч гэсэн самбардахтайгаа байнаа

_________________
WHERE IS MY HERO?

Top
   
PostPosted: Aug.21.13 12:00 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Colagaar zarim soyltoi humuus jorlon ugaadag baina!! Jorlon ugaadag bodisiig olon humuus amtarhan uudag n demii l sanagdaj baina:

Image http://www.wikihow.com/Clean-a-Toilet-With-Coke

Colagaar gol n yumnii zev arilghad ih sain uilchildeg huchitei himiin bodis baina: http://listverse.com/2010/07/03/top-10- ... coca-cola/

- bas jijig amitad horduulj aldag genee joomnii hor maygaar.

_________________
sudalgaa

Top
   
PostPosted: Aug.21.13 10:25 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
ПИНОККИО wrote:
Хэвтэрт орсонч гэсэн самбардахтайгаа байнаа

Хэхэ, чи өвдөөд эхэлчихсэн үү гэсэн хэхэ.

Top
   
PostPosted: Aug.21.13 10:26 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
ttlc wrote:
Colagaar zarim soyltoi humuus jorlon ugaadag baina!! Jorlon ugaadag bodisiig olon humuus amtarhan uudag n demii l sanagdaj baina:

Image http://www.wikihow.com/Clean-a-Toilet-With-Coke

Colagaar gol n yumnii zev arilghad ih sain uilchildeg huchitei himiin bodis baina: http://listverse.com/2010/07/03/top-10- ... coca-cola/

- bas jijig amitad horduulj aldag genee joomnii hor maygaar.

Өө за за зүгээр хор уулгачих юм байна л даа.

Top
   
PostPosted: Sep.03.13 2:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Байгалийн хуулийг хэдий болтол зөрчих вэ буюу өвчний бизнес

Өвчний бизнес. Түргэн хоол, савласан хүнс, үзвэр үйлчилгээ, маркетинг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Энэ бүгд нийлээд нэгэн цогц систем юм. Америкт хамгийн түгээмэл хэрэглэгддэг суртал бол та хүссэнээрээ юуг ч идэж болно, хичнээн ч их идэж болно, хэрвээ таны бие болоод сэтгэл санаа тавгүйрхэх юм бол таньд үргэлж бие ээ илааршуулах боломж бий хэмээн сурталддаг. Нэг үгээр хэлбэл таны юу идэж уух нь гол биш, таны худалдаж авч болох эм тарианууд л хамгийн чухал. Нэгэнт өвчин эмгэгтэй болсон хүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчилж итгүүлэхэд маш амархан.
Та олон ч эмийн сурталчилгааг харсан байх. Таниас өргөс авах мэт зовиургүй болгоно хэмээн олон сайхан үгээр бөмбөгдөж өгнө. Харин таны биед илэрч болох гаж нөлөөг нь уншаад үзээрэй. Сэтгэл тавгүйрхэх, зүрх дэлсэх, арьс загатнах, толгой эргэх, хар дарах гэх мэтчилэн цуварч өгнө. Тэгээд ганцхан эмнээс ийм олон гаж нөлөө үүсч байна гэж үү? Тэгэхээр өөр олон эмийн гаж нөлөө бүгдээрээ нийлээд хүний биед ямар өөрчлөлт үүсгэх вэ? Хүн тэр бүр ганцхан эм хэрэглэдэггүй олон эмийг зэрэгцүүлэн хэрэглэдэг.
Өвчний бизнесийн гол зорилго бол өвчин үүсгэж, түүнийг анагаах замаар ашиг олох юм. Өвчин үүсгэхийн тулд савласан хүнс, түргэн хоолны сүлжээ байдаг юм. Хэдэн арван жилийн турш хүний бие организм чихэртэй ус, шарсан төмс, цагаан талх, тослог ихтэй гамбургер идэж хэвийн ажиллаж чадах уу? Ер нь ямар ч амьд биет ийм хоолны дэглэмээр эрүүл аж төрж болох уу? Баяр наадмын үеэрх гэр бүлүүдийн аялал зугаалгаар хүмүүс маркетинг болон хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн нөлөөнд хэрхэн автаж байгааг тодхон харж болно. Хүмүүс загасны мах, хүнсний ногооноос илүүтэйгээр шарсан мах, шарсан төмс, гамбургер түлхүү иддэг болсон байх жишээтэй. Ногоонд дургүй гэх хүмүүс ч олширсон байх юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогооч нар гэртээ хийхийн аргагүй төвөгтэй хоол зааж байхад бодит амьдрал дээр эрүүл хүнс гэж юу байдгийг мэдэх нь битгий хэл өөрөө хоолоо хийж чаддаггүй хүүхдүүд маш олон болж байна. Дунд сургуулийн хөтөлбөр дэх биеийн хүчний дасгалууд улам л багассаар л. Хүүхдийг олон цагаар математик, хими нүдүүлэн суулгах болжээ. Бодит амьдрал дээр хамгийн хэрэгтэй зүйл болох мөнгөө хэрхэн зарцуулах, хөдөлгөөний ач тус, зөв хооллолтын талаар хэн ч ярихаан больжээ. Дасгал хийж буй хүнийг зөвхөн зурагтаар л харах болохоос бидний дунд гараад нэг километр гүйчих хүсэлтэй хүн маш цөөхөн болсон байх юм. Спорт, биеийн хөдөлгөөнийг үзвэр шоу гэж харахаас амьдралын салшгүй хэсэг гэдгийг ч умартжээ. Үнэхээр ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тийм байдлаар л харуулж байна.
Бид ямар нэг шоунд уралдаж дасгал хийж буй хүмүүсийг хардаг хэрнээ өөрсдөө зөв хоололт ба биеийн хөдөлгөөний ач тусын талаар юу ч мэдэхгүй болцгоожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр биеийн хөдөлгөөнийг зөвхөн спорт эсвэл шоу уралдаан тэмцээн мэтээр төсөөлж өөрсдөө бодит байдлаас хөндийрсөөр байна.
Хүнсний бизнес бол үзвэр үйлчилгээний бизнесийн нөгөө тал юм. Энэ хоёр салбарт хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж тухайн хүний далд ухамсарт хүрэлцэн очиж аливаа зүйлийг хэрэглэх хүслийг өдөөх олон төрлийн аргуудыг хуримтлуулсан мэдээллийн маш том бааз бий. Ийм зүйл рүү хүнийг түлхдэг хамгийн гол зэвсэг нь чихэр, өөх тос, давс юм. Эдгээр нь байгаль дээр маш ховор тохиолддог. Байгаль дээр байгаа амьтдад энэ гурвыг олж хэрэглэхэд маш хэцүү. Харин зохиомлоор хүнд өгөхөд идэх хүслийг маш хүчтэй өдөөгчүүд юм. Түргэн хоолны сүлжээ нь идэх дуршлыг өдөөхөөр инженерчлэгдсэн байдаг.
Сайхан амтагдаж буйд нь гайхах зүйлгүй. Амт нэмэгчүүдийг маш ихээр хийсэн байгаа. Эдгээр амтууд нь байгалийн бүтээгдэхүүнүүд дээр маш цөөн тохиолддог. Үүний адилаар мэдээг уншиж буй нэвтрүүлэгч өдөр тутам хэрэглэгддэггүй түгшүүртэй өнгөөр мэдээг уншиж бид ухамсаргүйгээр уг өнгөнд автаж илүү айдаст автдаг. Энэ нь бидний далд ухамсар нөлөөлж аливаа зүйлд чиглүүлж буй арга юм.
Өвчний бизнесийн систем нь хүнсний аж үйлдвэрүүд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, урлаг уран сайхны салбарыг өөртөө багтаасан байдаг. Нийгмийг айдаст автуулах замаар хүмүүсийн өөрийгөө хамгаалах зөнг өдөөж чихэр, давс, өөх тостэй бүтээгдэхүүнүүдээ зарж асар их ашиг олдог. Айдаст автуулах ажлыг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хийдэг юм. Осол, гэмт хэрэг, байгалийн гамшгийг улам сүржин, байгаагаас нь илүү аюултай мэтээр дамжуулж нийгмийг айдаст автуулах нь тэдний үүрэг юм. Цочирдсон айдаст автсан, сэтгэл санаа нь тавгүй байгаа хүмүүс идэх хандлага ихтэй байдаг.
Корпорациудын хянадаг мэдээллийн хэрэгслүүд тухайн бүтээгдэхүүнээ сурталчилахдаа үүнийг л хэрэглэвэл та элит, бусдаас дээгүүр, өөр хүн болно мэтээр сурталддаг. Амьдралын хэв маяг мэтийн уран үгээр хуурах бөгөөд өдөр тутам хэрэглүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Та үүнийг хэрэглэх эрхтэй, тийм ч учраас хэрэглэх нь зөв юм хэмээн хэлнэ. Хүний бусдаас дутахгүй гэсэн занг өөгшүүлж буй хэрэг юм.
Байгалийн хуулийг удаан зөрчиж болохгүй. Чихэр, давс, фермийн малаас гарсан өөх тос ихтэй хоол хүнсийг хүний бие удаан тэвчиж чадахгүй. Эцсийн дүндээ өвчлөлд хүргэнэ. Хүний бие бол ан хийж, жимс ногоо түүхээр бүтээгдсэн. Халдварт өвчнийг антибиотикийн хүчээр анагааж болно. Хавдар болон амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүд нь халдварласан бус байдаг. Хичнээн ч их эм тариа хэрэглэсэн гэлээ хэзээ ч буцаж хэвийн байдалдаа ордоггүй. Эдгээр хүчтэй корпорациуд эцэс төгсгөлгүй хэрэглээг сурталчилж, хүний идэх дуршлыг нэмэгдүүлдэг тэдгээр бодисуудыг маш өндөр тунгаар хүнсний бүтээгдэхүүнүүдэд шингээж буй тохиолдолд хүн яаж эрүүл амьдарч чадах юм бэ? Хамгийн аймшигтай нь хүмүүс тэр хорт хэрэглээгээ өөрийн ухамсараар таягдан хаяж чадахгүй байгаад юм. Нэгэнт системийн занганд орчихоод тухайн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглэх ёстой зүйл мэтээр төсөөлж эрүүл мэндээ хордуулсаар л байна.
Ийм хүнс хэрэглээд дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай бол эрүүл байх ямар ч үндэслэл байхгүй. Анагаах ухааны салбарт ч корпорацийн суртал хэрээс хэтэрлээ. Эмч бүр ямар нэг хүнсний нэмэлт , эм тариа сурталддаг болжээ. Эрүүл аж төрөх талаар сургааль хайрладаг хүн бараг байхгүй болсонтой ижил юм.
Хүн бүрт хүнд өвчнөө эмчлэх мөнгө байхгүй. Харин бүрт идэж ууж буй хорт бодисоо багасгах боломж бий. Та мөнгөө хэмнэнэ, дээрээс нь эрүүл мэндээ хадгалж үлдэнэ. Хэрэгтэй хэрэггүй баахан зүйлд мөнгөө зарж өвчин олчихоод дахиад түүнийгээ эмчлэх гэж өшөө их мөнгө үрнэ гэдэг бол утгагүй зүйл билээ. Хүний бие организмыг муутгаж ашиг олно гэдэг бол хамгийн том нүгэл. Корпорациудын маркетингийн занганд орж өөрийгөө мөрөөдлийн ертөнцдөө амьдарч байна гэж бодон эрүүл мэндээ алдсаар буй олон сая хүн л хамгийн хөөрхийлэлтэй. Эцэст нь Томас Жефферсоны хэлсэн үгээр төгсгөл хийе.

"Эрүүл мэнд байхгүй бол аз жаргал гэж үгүй. Нэн түрүүнд эрүүл мэнддээ л анхаар. Бусад нь аяндаа болно" - Томас Жефферсон 1787 он.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Sep.05.13 11:44 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
Хүний сонголт хүний эрхийн асуудал тэр хүн өөрт нь ямар санагдаж байна хэрэглэвэл хэрэглэнэ биз боливол болино биз хамаа юу байна төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг чи энд чарлаад яахав угаасаа хэн хүнгүй хортой ясны сийрэгжилт бла бла гээд мэджил байна гэхдээ чиний үгэнд ороод за гээд уухаа больчих хүн байна уу кола уугаад үхцэн хүн харсан уу? хүн үхлээ гээд хүн хэрэглээгээ болих уу?
хүн архи тамхинаас болж үхэж байгаа үхэл нийт үхлийн дийлэнхи нь байна тэгээд хүмүүс больж байна уу ?
тэд хэргэлсээр л байна
хүн тамхийг яах гэж татдий архи яах гэж уудий бас л хортой тэгээд зөндөө л хууль хязгаарлаад байгаа за яахав ухамсартай нэг нь болоо л биз гэхдээ хүний хэрэгцээ хэрэглээ болхоос биш заавал идэж уу хэрэглэ гэсэн юм биш
Хэт битгий туйлширч бай наад компьютерийн ялгаруулж байгаа хэт яагаан туяа чинь хүртэл аминд чинь халтай нүдээ өвтгөн байж юм бичиж яахнав хүмүүс энийг чинь уншиж суухаас уншихгүй нь их цагаа битгий дэмий юманд үрээ тийм л аминдаа хайртай бол өөр юманд зарцуул.

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST

Top
   
PostPosted: Sep.05.13 2:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
OllyDBG.exe wrote:

Баярлалаа. Коланаас гарсан олон хүн бий. Манай найз нөхөд, хамаатан саднууд бүгд кола хэрэглэхээн больсон. Бусдын сайн сайхны төлөө шүү дээ. Олон цагаар ПС ний ард суухгүй байгаа. Санаа тавьсанд баярлалаа найзаа.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Sep.06.13 1:02 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
OllyDBG.exe wrote:
Хүний сонголт хүний эрхийн асуудал тэр хүн өөрт нь ямар санагдаж байна хэрэглэвэл хэрэглэнэ биз боливол болино биз хамаа юу байна төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг чи энд чарлаад яахав угаасаа хэн хүнгүй хортой ясны сийрэгжилт бла бла гээд мэджил байна гэхдээ чиний үгэнд ороод за гээд уухаа больчих хүн байна уу кола уугаад үхцэн хүн харсан уу? хүн үхлээ гээд хүн хэрэглээгээ болих уу?
хүн архи тамхинаас болж үхэж байгаа үхэл нийт үхлийн дийлэнхи нь байна тэгээд хүмүүс больж байна уу ?
тэд хэргэлсээр л байна
хүн тамхийг яах гэж татдий архи яах гэж уудий бас л хортой тэгээд зөндөө л хууль хязгаарлаад байгаа за яахав ухамсартай нэг нь болоо л биз гэхдээ хүний хэрэгцээ хэрэглээ болхоос биш заавал идэж уу хэрэглэ гэсэн юм биш
Хэт битгий туйлширч бай наад компьютерийн ялгаруулж байгаа хэт яагаан туяа чинь хүртэл аминд чинь халтай нүдээ өвтгөн байж юм бичиж яахнав хүмүүс энийг чинь уншиж суухаас уншихгүй нь их цагаа битгий дэмий юманд үрээ тийм л аминдаа хайртай бол өөр юманд зарцуул.

хэрэглээд уугаад өгөөч гээд бүх хэвлэлээр ятгаад байхад чи харин юу бичнэ вэ?
ухаан нь уландаа орчихсон нөхөд өчнөөн байгаа шд.

_________________
Би Монгол Эр Хүн.

Top
   
PostPosted: Sep.07.13 7:59 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
GaNBaYaR wrote:
OllyDBG.exe wrote:
Хүний сонголт хүний эрхийн асуудал тэр хүн өөрт нь ямар санагдаж байна хэрэглэвэл хэрэглэнэ биз боливол болино биз хамаа юу байна төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг чи энд чарлаад яахав угаасаа хэн хүнгүй хортой ясны сийрэгжилт бла бла гээд мэджил байна гэхдээ чиний үгэнд ороод за гээд уухаа больчих хүн байна уу кола уугаад үхцэн хүн харсан уу? хүн үхлээ гээд хүн хэрэглээгээ болих уу?
хүн архи тамхинаас болж үхэж байгаа үхэл нийт үхлийн дийлэнхи нь байна тэгээд хүмүүс больж байна уу ?
тэд хэргэлсээр л байна
хүн тамхийг яах гэж татдий архи яах гэж уудий бас л хортой тэгээд зөндөө л хууль хязгаарлаад байгаа за яахав ухамсартай нэг нь болоо л биз гэхдээ хүний хэрэгцээ хэрэглээ болхоос биш заавал идэж уу хэрэглэ гэсэн юм биш
Хэт битгий туйлширч бай наад компьютерийн ялгаруулж байгаа хэт яагаан туяа чинь хүртэл аминд чинь халтай нүдээ өвтгөн байж юм бичиж яахнав хүмүүс энийг чинь уншиж суухаас уншихгүй нь их цагаа битгий дэмий юманд үрээ тийм л аминдаа хайртай бол өөр юманд зарцуул.

хэрэглээд уугаад өгөөч гээд бүх хэвлэлээр ятгаад байхад чи харин юу бичнэ вэ?
ухаан нь уландаа орчихсон нөхөд өчнөөн байгаа шд.

Тэглээ гээд яаана гэж
хэвлэл мэдээлэлд хууртагдаад уувал уужил байг кола биеэнд мууг хүн болгон мэддэг хэдий ч уудаг шүү дээ... Бид хүний хэрэгцээг хориглож чадахгүй. хэрэглээд уугаад өгөөч гээд явжил байг тэглээ гээд юу хийж чадахий битгий уу гээд сурталчилгаа явуулах уу
тэгж чадахгүйгээс хойш зүгээр л хаячихсан дээр тэр хүн хэрэглэнүү байна уу ухаан уландаа орчихсон нөхөд хэрэглэнэ үү бидэнд хамаа юу байна мянгач хэлээд ойлгохгүйгээс хойш энд бичнэ байж нүдээ өвтгөн байж бичих шаардлага юу байна.
зүгээр л ингээд хаячих өөр юугаа хийхэв хэн бүхэнд биеэнд муу гэдгийг мэддэг харин хаяах эсэх түүний ухамсараас шалтгаална.

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST

Top
   
PostPosted: Sep.07.13 4:26 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
zero нд ёстой орчихсон доо, zero cool

_________________
Game over, nerds win.

Top
   
PostPosted: Sep.09.13 11:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Энэ бол мэдээллийн дайн. Сурталчилж буй тал мэдээллийг давамгайлах юм бол хорны хортой эсэхийг мэддэг хүн улам л цөөрөх болно. Харин ч суртал ухуулгыг улам хүчтэй далайцтай хийх хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ үндэстний эрүүл мэндийг аварна.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Sep.09.13 12:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Давталт бол хүний тархийг угаах хамгийн шилдэг арга.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.11.13 4:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Бэлэн хоолноос ходоод нь цоорсон хүүхдүүд хагалгаа хийлгэлээ

http://www.bataar.mn/10014189

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.11.13 11:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Энэ нээрээ аймаар мэдээ байсаан

_________________
WHERE IS MY HERO?

Top
   
PostPosted: Oct.12.13 12:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Хүмүүс энд юу дуртайгаа идэж ууна залуу насны кайф майф гээд байсан ийм л байна шд. Юун залуу нас. Хүүхдээрээ хорвоог орхицгоож байна. Амаараа давуулсан болгон чинь хоол биш. Ухаантай бай.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.24.13 3:29 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Шилдэг зуун компаний жагсаалтанд архины үйлдвэрүүд орж байгаа нь Монголын эмгэнэл юм. АПУ "Хамтдаа бүтээсэн 75 жил". Архитай хамт яг юу бүтээсэн юм бол? Цагаан архи Монгол хүний бие организмд огт зохицдоггүй юм гэсэн. Оросуудыг дууриагаад алингаа алдаж байгаа нь энэ. Зарим хүмүүс архины үйлдвэрүүдийг шилдэг татвар төлөгч гэж өмөөрдөг. Тэднийг шилдэг болгох мөнгөө өөр зүйлд зарцуулвал Монгол хөгжинө. Зарим компаниуд үйлдвэрлэлээ нэмье гэж ШӨХТГ өөс зөвшөөрөл авах гэж хөөцөлдөөд байгаан билээ. Нэг хүнд 40 литр ногдож байхад.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.24.13 3:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Азийн чонын хэргээс болж архи заруулахгүй болох өдрүүдээр цагдаа, эрүүлжүүлэх, гэмтлийн эмнэлэг бараг ажилгүй болсон. Цөөн хэдэн бөбө архи олж чадахгүй хөргөгчний шингэн уугаад үхэж билээ. Гэмтэлд өдөртөө ганцхан хүн ирж байсан. 21 тэй хүүхдэд архи уух эрх олгож байгаа нь бас л үндэстний эсрэг бодлого юм даа. Томчууд нь арчаагүй болохоор хүүхдүүд нь тийм болох нь арга ч үгүй юм даа. Бид нар уух эрхээ тунхаглаад байвал бидний хүүхдүүд ч уух эрхээ тунхагласан арчаагүй амьтад болно. 2.800.000 Чингис сэрээд байна уу согтоод байна уу.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.24.13 3:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 870
Location: Escaping from HeLL Pot...
SA архи ер нь огт амсахгүй биз?

_________________
lost in my mind...

Top
   
PostPosted: Oct.24.13 3:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Огт амсахгүй.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.24.13 3:59 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 870
Location: Escaping from HeLL Pot...
SA wrote:
Огт амсахгүй.

Good :wd:

_________________
lost in my mind...

Top
   
PostPosted: Oct.24.13 4:03 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
SA пийв уудаг уу?

Top
   
PostPosted: Oct.24.13 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
Жилдээ 2-3 удаа.

_________________
Inflation is hidden tax

Top
   
PostPosted: Oct.26.13 5:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Пийв архи хоёрт ялгаа байнуу

_________________
WHERE IS MY HERO?

Top
   
PostPosted: Oct.26.13 11:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6246
ПИНОККИО wrote:
Пийв архи хоёрт ялгаа байнуу

Спиртийн эзлэх хувь асар их зөрөөтэй. Нэг аяга архи, нэг аяга пиво уугаад үз.

_________________
Inflation is hidden tax

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 403 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1316 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited