#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 8:09 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 403 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1216 Next
Author Message
PostPosted: May.07.13 8:48 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
Rudoll wrote:
Нэг ийм онигоо байдаг даа
Охин ээжээсээ: ээжээ ялаа ямар тэнэг амьтан бэ
ээж: яаж байна миний охин
Охин: Ялааны хор гэж бичээд байхад хүрч ирж идээд л үхээд байх юм

энэ онигоо шиг Кола ууж байгаа хүмүүс ялаа шиг л малнууд байхгүй юу

haha, uheh n uheed zaigaan chuluulj l baih heregtei. delhii chin hun amihaan toog diilehgui suireeld hureg geed baihad duugai l baidag gazar. :wink:


Top
   
PostPosted: May.07.13 6:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Бид тарган биш, хөөлгөсөн мах иддэг гэж үү

7 цаг 22 минутын өмнө
Ченжүүд малыг архи, аминдэмээр хөөлгөдөг тухай бид өмнө нь цухас мэдээлсэн билээ. Энэ аймшигтай үзэгдлийг ингээд орхимгүй байна. Гурав орчим сая хүнтэй атлаа 40-өөд сая малтай бид махны хомсдолд орсоор олон жилийн нүүр үзлээ.

Махны үнэ тэнгэр өөд л явна уу гэхээс газар уруу харах нь үгүй болжээ. Тэр дундаа жил бүрийн хавар тохиодгийг нь яана. Үүнээс ард иргэдээ хамгаалахын тулд төрөөс нөөцийн мах гэгчийг гаргах болсон ч амжилт муутай л байх юм.

Нөөцийн гэх адуу, үхрийн мах дуусч, хонь, ямааных нь өнөө, маргаашаа хүлээж буй. Тиймээс зарим захад үхрийн килограмм мах 11-12 мянган төгрөгт хүрлээ. Яг энэ үе ченжүүдийн загатнасан газар мааждаг аж. Малыг богино хугацаанд үнэ хүргэх аргыг тэд аль хэдийнэ олжээ.

Удахгүй хонь, ямааны мах дуусна. Тэр үеийг л тэд анаж байгааг өмнө нь махны ченж хийж байсан нэгэн эр ярив. Ёстой хөгийн юм гэж үүнийг л хэлэх байх. Мал бордох үзэгдэл өмнө нь байсан л даа. Тугалыг бяруу, бярууг шар мэт болгодог байв. Гэхдээ байгалийн гаралтай бордоогоор, шинжлэх ухааны үндэстэй хийнэ шүү дээ.

Өнөөгийн ченжүүд тэгэхгүй нь мэдээж. Тэгээд ч хавар хэзээ мал таргалж, тарган мах идэж байлаа. Тэгтэл сүүлийн жилүүдэд нөөцийн мах дуусангуут махны лангуу шинэ, тарган, өндөр үнэтэй махаар дүүрчихдэг болсныг бид сайн анзаараагүй явжээ. Байгалийн хуультай зөрчилдсөн эл үзэгдлийн ард чухам юу нуугдаж байгаа нь сонин юм. Дээрх ченж асны яриаг одоо хүргье.

-Нөөцийн мах дуусахын хавьцаа бид хөдөөг зорьдог байлаа. Авдар авдраар архи, сав саваар глюкоз, витамины комплекс аваад л гарна шүү дээ. Их амархан. Глюкоз, амин дэмээ гүрээнийх нь судсаар хийгээд, тавин грамм тааруухан архи татуулаад байхад хонь, ямаа долоохон хоногийн дотор л бондойгоод ирдэг юм. Бүр өөх алаглана гээч.

Ингэнгүүт нь бөөнд нь нядлана даа. Нядлангуутаа хөөлгөх ажилдаа орно. Гуя, хаа, хонго зэрэг зузаан газарт нь хагас, хагас литр усыг тариураар шингээж тариад л гүйцээ. Нөгөө хаврын туранхай малыг танигдахын аргагүй болтол нь таргалуулж, хөөлгөдөг юм даа. Жин нь бараг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд та нар хахир хавраар тарган /хөөлгөсөн/ мах иддэг байхгүй юу. Бид ашиг олоод л болох нь тэр гэв. Та, бид хавар ийнхүү тарган биш, хөөлгөсөн мах иддэг юм байна.

Г.Мөнхнасан



- See more at: http://www.bataar.mn/10002252#sthash.rpAmIFEm.dpuf

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.15.13 1:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Хятад хүнсний гаралтай хорт хавдрын мөчлөг эхэлжээ
2013 оны 5-р сарын 13. 09:14
Нярай хүүхэд хавдартай төрөх нь ихэслээ. “Ант водка”, пийжүү, өвгөнт архи, гөлчгийний махтай бэлэн гоймон/ерээд оны сүүлчээр шуугиад мартсан/, цацрагаар бордсон ногоо, жимс.Энэ бүгд бидний дуртай хоол байсан, байна, байх ч биз. Үүсгэчтэй хорт хавдар хориод жилийн дараа дэлгэрдгийг анагаах ухаан тогтоочихсон юм.

Хавдрын үүсгэгчид вирус, цацраг идэвхи гээд олон зүйл буй ч, хүнс ямагт дээгүүр байр эзэлдэг нь маргашгүй. Биологийн цэвэр хоолтой байсан монголчууд хориод жилийн тэртээгээс эрүүл бус хүнсэнд умбасан нь энэ аюулыг өнөөдөр бидэнд тохчихно гэж хэн санах билээ. Ерээд оноос өмнө хорт хавдар настнуудын өвчин байсан бол одоо нялхсын болтлоо хавтгайрчээ. Дөнгөж төрсөн нярай хоол боловсруулах замын хорт хавдартай байгааг юу гэхэв.

Элэгний В.С вирусаар үүсдэг хорт хавдар 20 жилийн мөчлөгтэй гэх. Өөрөөр хэлбэл, халдвар авснаас хойш хориод жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэнэ гэсэн үг. Хоол, хүнс ч тиймэрхүү байдлаар нөлөөлөх нь мэдээж.

Соц үед айраг, архинаас үүдэлтэй элэгний хорт хавдрыг элэгний анхдагч өмөн гэдэг байв. Тэгээд ч тэр нь цөөн тохиодог байж. Харин одоо “цар тахал”-ын хэмжээнд хүрлээ. Үүнийг зөвхөн архи, архидалттай холбох нь учир дутагдалтай. Элэг судлалаар Монголдоо тэргүүлэгч мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор С.Бадамжав ийн ярив.

“Одоо ихэд түгээд байгаа элэгний хорт хавдрыг архи руу чихэх юм. Архины нөлөө бий. Гэхдээ хүнсний нөлөө түүнээс хавьгүй их” гэв. Би судлаач, эрдэмтэн биш тул элдвийн тоо, баримт дурдахыг урьтал болгосонгүй. Бүхний мэдэх ганцхан баримт дурдъя.

Монголчууд импортын хүнснийхээ 80-аас дээш хувийг зөвхөн өмнөд хөршөөс авдаг гэсэн статистикийн мэдээ бий. Энэ үнэн бол мөн аюултайяа. Хятадаас оруулж ирдэг хүнсийг хянах гээд энэ хорин жилд барсангүй. Цаашид ч хэдэн жил үргэлжлэх биз. Ойрын жишээ татъя л даа. Хятад төмс яахаараа том, чихэр амттай байдаг юм бэ? Тэрбум гаруй иргэнээ тэжээх, тэгээд бидэнд илгээж ашиг олохын тулд түүнийг зохиомлоор, цацрагаар өсгөдөг юм байна.

Тэр байтугай Казахстаны Семиплатинскт тарьсан цацрагийн хордлоготой манжинг нутагтаа ургуулж томруулаад бидэнд илгээж байсан гашуун түүх саяхных. Аюулыг нь мэдэх болсноор ашгүй бид манжингаас салсан удаатай.

“Манжин байхад махаар яахав” гэдэг үг түүнтэй хамт мартагдсан түүхтэй. Шанхайн орчмын газар доорх аварга/Гиннесийн ном”-д ч орж магад/ зооринд арваад жил нөөсөн гөлчгийний махтай бэлэн гоймонг нь бид ерээд оны сүүлчээр идэж барсан билээ.

Хүүхдийн сүүнээс нь миланин илэрдэг, хархны махыг хониных гээд борлуулдаг, өндөг, уураг хийчихдэг, генийн угшилтай амьд бүтээгдэхүүн үйлдвэрлэчихдэг улстай юу ярихав. Манай бизнесийнхэн ч өөрийгөө бодохоос улсаа, иргэдээ бодох биш.

Хамгийн хямд, мууг нь авчирдаг аргатай. Үүнийг өөрчлөх шинж алга. Хятад лоолийг монгол хэмээн зарж байсныг хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хяналтынхан мэдээлэв. Бидэнд ч буруу бий. Заавал түүнийг авч байх гэж.

Талбай, хүлэмжээс нь очоод авчих газар уг нь цөөнгүй бий. Өттэй будаа, хачигтай жимс, үл танигдах хольцтой элсэн чихэр гээд л ярьж, бичээд байдаг мөртлөө, аваад байдаг хачин улс. Хоолны гаралтай, тэр дундаа аюултай хүнснээс үүсдэг хоол боловсруулах замын хорт хавдрын мөчлөг мөн хориод жил байдгийг мэргэжлийн хүн ярив.

ХСҮТ-ийн мэргэжилтний хэлснээр, ерээд оноос эхэлсэн Хятадын хүнснээс улбаатай хорт хавдрын мөчлөг яг одоо иржээ. Энэ нь 10-20 жил үргэлжилдэг юм байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авч, төрийн бодлогоор зохицуулахгүй бол мөнхөд ч үргэлжилж мэдэхийг дээрх мэргэжилтэн анхааруулав. Дашрамд дайхад, эрчүүдийн, ялангуяа залуусын төмсөгний, охид, бүсгүйчүүдийн өндгөвчийн хорт хавдар өсөх хандлагатай байгаа гэсэн шүү.

Г.Мөнхнасан

- See more at: http://www.bataar.mn/10002742#sthash.GIF5eSAb.dpuf

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.15.13 2:15 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.20.11 6:52 pm
Posts: 37
coca cola nasaaraa l uuj bna . odoo uheeguil bna . Arhi pivo uuj baisnaas arai deer.


Top
   
PostPosted: May.15.13 7:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Одоо үхээгүй бол маргааш үхэх байлгүй

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.15.13 9:39 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
ihmedegch wrote:
coca cola nasaaraa l uuj bna . odoo uheeguil bna . Arhi pivo uuj baisnaas arai deer.

axiin duu 10 tai yu

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: May.16.13 1:53 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Mar.25.11 12:16 am
Posts: 139
Cola uugaad vhne gej hen helsiin uu2 vhsen hvn odoohondoo alga 50 hvreed hool idheer hodood chin horsood, hvchtei salhind ys chin hugaraad, joohon alhahaar zvrh chin salganaad baidag bolnodoo vhne gej baihgvi ee

_________________
!!!Save living world!!!


Top
   
PostPosted: May.16.13 2:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16622
ПИНОККИО wrote:
Одоо үхээгүй бол маргааш үхэх байлгүй

Явж тэр коолаагаа уу :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.16.13 6:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Уужийн

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.18.13 1:35 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.18.13 1:26 am
Posts: 7
юм хум цэвэрлэхээр хачин сайхан болгочихдог юм байна лээ?


Top
   
PostPosted: May.18.13 2:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4567
Location: unknown
Аргагүй ш д. Нуль газ юм чинь


Top
   
PostPosted: May.18.13 4:08 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.18.13 1:26 am
Posts: 7
coca cola-г болилоо гэхэд пепси энэ тэр гээд дутахгүй хорнууд зөндөө байна дөө, газтай ундаанууд ялгагдаад байх юм байхгүй.


Top
   
PostPosted: May.18.13 5:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4567
Location: unknown
Газ хий хүчил. Яавч сайн биш ч уух хүсэл арилахгүй юм


Top
   
PostPosted: May.29.13 5:37 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.29.13 4:56 am
Posts: 11
Гаазтай ундаанууд ер нь бүгд адилхан уу ?
Эсвэл кока кола хамгийн хортой нь юм уу ?
Фанта, Спрайт, Пепси гэх мэт ундаанууд хэр хэмжээний хортой вэ ?


Top
   
PostPosted: May.29.13 7:24 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Mar.25.11 12:16 am
Posts: 139
Gazandaa tiim ch ih baigaan bishee CO2 shahchej baigaam, cola nairlagandaa l baigaan pepsi cola, coca cola ylgaagvi mash ih ayultai hamgiin svvliin sudalgaagaar 100 garchehsan bainalee vzvvlsen sorog noloo n... Panta ntr ch gesen nitric acid, hvnsnii budag l baigaa shdee

_________________
!!!Save living world!!!


Top
   
PostPosted: Jun.01.13 2:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16622
Өдөрт 3 литр кока кола уудаг байсан сайн эр нас баржээ

Өчигдөр 12 цаг 54 минут

30 настай британи эр хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас уушги нь дөрөв дахин томроод таалал төгсчээ. Британийн Баруун Йоркшир гүнлигийн Хауорт тосгоны оршин суугч Пол Инман кока кола ундааг хэтрүүлж хэрэглэдэг байсан тул нас барсан гэдгийг эмч нар тогтоов.

Англи эр энэ чихэрлэг хийжүүлсэн ундааг уух маш дуртай байсан бөгөөд түүнийгээ авч уухаар ойролцоохь дэлгүүр рүү өдөрт хэдэн удаа гардаг байсан гэнэ. 17 настайдаа тэрбээр аутизмын нэг хэлбэр болох Аспергерын хам шинж өвчтэй гэдэг оношийг тогтоолгожээ. Эрүүл мэнд нь муу байсан тул залуу эмч нарын байнгын хяналтад орох ёстой болсон юм.

Гэвч тэр эмч нартай харьцахыг хүсээгүй бөгөөд өөрөө хоол, ундны дэглэмээ зохицуулж байсан аж. Залуу кока кола ундаанд хэт донтсон явдлаа ялан дийлж чадаагүй гэнэ. Уушги нь устсанаас болж таалал төгссөн эрэгтэйн цогцсыг унтлагынх нь өрөөнөөс олсон байна. Шүүх эмнэлгийн шинжилгээг явуулсны дараагаар түүний уушгины хэмжээ ердийнхөөс дөрөв дахин томорсон байсан нь тогтоогджээ. Эхлээд эмч нар мань хүнийг зүрх нь хаагдаж нас барсан гэж таамагласан ч хожим энэ нь тийм биш гэдэг нь илэрсэн аж. Биед нь хэт их шингэн цугларсны улмаас амьсгалын замын эрхтэн нь устсан гэсэн дүгнэлтэд эмч нар хүрэв. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/47634.sht ... nYuvY.dpuf

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.02.13 2:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
1 литрээр савласан 1000 ширхэг ус авахад сая төгрөг хэрэгтэй.

1000 литр усыг крантнаасаа ус цэвэршүүлэгчинд хийгээд ууж болно.

1000 литр усны үнэ ердөө 610 төгрөг.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jun.02.13 5:11 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Amarhan amia horlolt bna shde

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jun.03.13 10:47 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13919
Location: above
colanaas garaad pepsind orsonshude

_________________
beyond


Top
   
PostPosted: Jun.03.13 10:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16622
Кола ундаа шүдний пааланг үгүй хийдэг

2013 оны 5 сарын 29

Хийжүүлсэн ундааны ихэнх нь шүдний пааланд маш муугаар нөлөөлдөг аж. Coca Cola болон Pepsi Cola гэх нэрийн дор зарагдаж буй коланы сүйрүүлэгч хүч чадал жимсний жүүснээс 10 дахин их болохыг Америкийн эрдэмтэд нотолжээ. Энэхүү дүгнэлтийг тун энгийн туршилт хийсний үр дүнд Өмнөд Иллинойс мужийн их сургуулийн цагаан хоол судлаач эмч нарын хийсэн судалгаа нотлон харуулж байна. Эмч нар эхлээд 20 төрлийн ундаа худалдан авчээ. Чингэсний дараа тэдгээр ундааны тагийг нээж, хэдэн дуслыг дөнгөж сая шүднээс авсан паалангийн судал дээр дусаажээ.

Эрдэмтэд ундааг үйлчлэхээс өмнө нь болон дараа нь шүдний пааланг жигнэж үзжээ. Туршилтын дараа паалангийн жин 1,6-гаас таван хувиар буурчээ. Чингэхдээ түүний хамгийн аймшигтай дайснаар Coca-Cola, Pepsi Cola, 7Up болон Diet 7Up ундаанууд тодорчээ. Тэдний үйлчлэлийн үр дүнд шүдний паалан таван хувиар “турсан” байна. Энэхүү үзэгдлийн гол шалтгаан нь тэдгээр ундааны исгэлэн чанар өндөр байснаас болжээ. Хийжүүлсэн ундааны энэхүү сөрөг тал нь тогтмол ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн санааг зовоохгүй нь лавтай. Учир нь, залуу зандан насанд шүд муу байхын зовлон байх биш. Гэсэн хэдий ч АНУ-д “зөөлөн /soft drink/” хэмээн нэрийддэг ундаануудын хувьд хүний биед муугаар нөлөөлдөг бусад чанарууд ч бас хангалттай бий гэнэ. Эх сурвалж http://www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/47563.sht ... c3u4p.dpuf

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.04.13 5:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Хэрэглээний нийгмийн гол зарчим нь бараг хэрэггүй шахуу зүйлийг хүнд хэрэгтэй мэтээр итгүүлж байнга худалдан авдаг болгож сургахад буй. Бид нар хэзээ л нээх савтай ус худалдаж аваад байдаг байлаадаа. Бас нойлийн боловсон цаас байхгүй үед сонингоор арчаал болоод л байсан. Одоо болохоор сонингоор арчвал шулуун гэдэсний хорт хавдартай болдог гээл яриад байна лээ. Би тийм тохиолдол нэгийг ч дуулж байгаагүй юм байна. Фэйри гэдэг аяга таваг угаадаг шингэнгүйгээр амьдарсаар л ирсэн. Тэр шингэн чинь л ходоодны хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж яриад байна шд. Жорлонгийн үнэр дарагч гээл нэг юм байна. Урьд нь шүдэнз зураал болдог л байлаа. Би хөгжлийг эсэргүүцэж байгаан биш л дээ. Гэхдээ л бараг хэрэггүй хэрнээ хэрэгтэй юм шигээр хүмүүсийн тархинд системчлэгдсэн олон зүйл байдаг юм шүү л гэж хэлж байна. Энэ бүгд чинь л нийлээд сар тутмын зардлыг чинь талийлгаж өгч байгаа шд.
Жамаараа яваа ертөнц эсвэл биднийг програмчилж байна уу гэж ойлгох нь таны л хэрэг. Мэдээллийн хэрэгслээр гэхдээ хүнийг яаж л бол яаж програмчилж болно. Та өөрөө ухамсаргүйгээр л тэдгээр зүйлс рүү тэмүүлж байна гэсэн үг.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jun.04.13 5:56 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3776
Location: Ирмэг
SA wrote:
Хэрэглээний нийгмийн гол зарчим нь бараг хэрэггүй шахуу зүйлийг хүнд хэрэгтэй мэтээр итгүүлж байнга худалдан авдаг болгож сургахад буй. Бид нар хэзээ л нээх савтай ус худалдаж аваад байдаг байлаадаа. Бас нойлийн боловсон цаас байхгүй үед сонингоор арчаал болоод л байсан. Одоо болохоор сонингоор арчвал шулуун гэдэсний хорт хавдартай болдог гээл яриад байна лээ. Би тийм тохиолдол нэгийг ч дуулж байгаагүй юм байна. Фэйри гэдэг аяга таваг угаадаг шингэнгүйгээр амьдарсаар л ирсэн. Тэр шингэн чинь л ходоодны хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж яриад байна шд. Жорлонгийн үнэр дарагч гээл нэг юм байна. Урьд нь шүдэнз зураал болдог л байлаа. Би хөгжлийг эсэргүүцэж байгаан биш л дээ. Гэхдээ л бараг хэрэггүй хэрнээ хэрэгтэй юм шигээр хүмүүсийн тархинд системчлэгдсэн олон зүйл байдаг юм шүү л гэж хэлж байна. Энэ бүгд чинь л нийлээд сар тутмын зардлыг чинь талийлгаж өгч байгаа шд.
Жамаараа яваа ертөнц эсвэл биднийг програмчилж байна уу гэж ойлгох нь таны л хэрэг. Мэдээллийн хэрэгслээр гэхдээ хүнийг яаж л бол яаж програмчилж болно. Та өөрөө ухамсаргүйгээр л тэдгээр зүйлс рүү тэмүүлж байна гэсэн үг.


Үнэн үнэн

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jun.08.13 9:52 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Feb.22.11 9:51 pm
Posts: 81
Location: SEE THE FUTURE!!!!
za barag GMO yriltsah heregtei bolj bn SA?


Top
   
PostPosted: Jun.08.13 10:46 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
Suicide wrote:
SA wrote:
Хэрэглээний нийгмийн гол зарчим нь бараг хэрэггүй шахуу зүйлийг хүнд хэрэгтэй мэтээр итгүүлж байнга худалдан авдаг болгож сургахад буй. Бид нар хэзээ л нээх савтай ус худалдаж аваад байдаг байлаадаа. Бас нойлийн боловсон цаас байхгүй үед сонингоор арчаал болоод л байсан. Одоо болохоор сонингоор арчвал шулуун гэдэсний хорт хавдартай болдог гээл яриад байна лээ. Би тийм тохиолдол нэгийг ч дуулж байгаагүй юм байна. Фэйри гэдэг аяга таваг угаадаг шингэнгүйгээр амьдарсаар л ирсэн. Тэр шингэн чинь л ходоодны хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж яриад байна шд. Жорлонгийн үнэр дарагч гээл нэг юм байна. Урьд нь шүдэнз зураал болдог л байлаа. Би хөгжлийг эсэргүүцэж байгаан биш л дээ. Гэхдээ л бараг хэрэггүй хэрнээ хэрэгтэй юм шигээр хүмүүсийн тархинд системчлэгдсэн олон зүйл байдаг юм шүү л гэж хэлж байна. Энэ бүгд чинь л нийлээд сар тутмын зардлыг чинь талийлгаж өгч байгаа шд.
Жамаараа яваа ертөнц эсвэл биднийг програмчилж байна уу гэж ойлгох нь таны л хэрэг. Мэдээллийн хэрэгслээр гэхдээ хүнийг яаж л бол яаж програмчилж болно. Та өөрөө ухамсаргүйгээр л тэдгээр зүйлс рүү тэмүүлж байна гэсэн үг.


яадгийн надаа лав гоё.


Top
   
PostPosted: Jun.18.13 12:54 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.10.12 6:29 pm
Posts: 335
коланаас лав уйдахгүй юм байна лээ

_________________
www.kinobox.co цахим кино театер


Top
   
PostPosted: Aug.15.13 6:40 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.02.06 3:37 pm
Posts: 22
udurt 3 bidnii undaa yum uu tumnii cola 2 iig uudag 3n jil bolj bn saihan l bn uheegui l bn uhsen ch cola gaa uuj baigaad uhne sonin bish bn

_________________
his infernal majesty


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 403 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1216 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited