Quote:
10 жилийн сургуульд байхдаа сургуульдаа биш юм аа гэхэд ангидаа монгол бичгээр толгой цохьдог байлаа. Мартаж санасан зүйл их бий ч унших явцад гарсан алдааг бол энэ нь буруу, энэ нь зөв гээд уншчихтайгаа байгаагаа өөрийн чинь нээсэн энэ сэдвийн ачаар мэдэж авлаа. Баярлалаа. Аан тэгээд Samsung утсан дээр богино захиа бичихэд нэг тийм үгийн сонголтууд нь доор нь гараад байдаг даа тийм ээ? Тэр санааг оруулбал зүгээр биш үү? Тийм үг бичиж байна гээд програм нь үгнүүд санал болгоод байж байдаг. Тэгвэл алдаагүй бичихэд дөхөм шүү дээ. Жишээлбэл кириллээр бичиж байлаа гэж бодоход "чоно" гэдэг үгийг бичлээ гэж бодвол "чон" гээд л бичингүүт үгийн сонголт нь гарч ирдэг байхаар.
Аан нээрээ дээр эхийн эхний 2 мөр нь урьд талд дурдсанчлан Монголын Нууц Товчоон дээр хэлсэн шүү. Доорх оруулдсан зурагт чинь харин ХАД гэсэн үг байх шиг байна. ХААД гэдэг үг бол ХАГАД гэж бичих ёстой. Одоо буцаад Нууц Товчооны эхний хоёр мөрийн алдааруу орвол:
- Хааны ХАГАН-НУ ХАГАН У
Дээр ДЭГЭРЭ ДЭГЭР Э
Тэнгэр ТЭНГНРИ ТНГРИ
Төрсөн ТОРЭГСЭН ТӨРҮГСЭН
Бөрт БОРТЭ БӨРТЭ
Чоно ЧИНУ ЧИНУ А
Гэргий ГЭРГЭЙ ГЭРЭГЭЙ
Гоо
За энэ гоо энэ тэрийг юу ч гээд биччихсэнийг мэдсэнгүй ээ. За завгүй болчихлоо. Уучлаарай.
Аан зөв, зөв.
Би "Эртний хаадын үндэсний их шар тууж оршвой" - ийн талаар хэлсэн юм уу гэж буруу ойлгосон байна.
Тийм, үнэн үнэн, би өөрөө ч унших гэж оролдоход толгой өвддөг.
"МНТ"-ны оросын Козин гэдэг эрдэмтний латинаар галигласныг шууд автоматаар хөрвүүлсэн байгаа.
Маш их алдаатай харагдана, учир нь тухайн галигийг хятад бичигийн эхээс хятад үсгийн дуудлагыг баримтлан хийсэн байгаа юм шиг байгаа юм.
Тэгээд бас тухайн галигт орхиц, дагаварыг тусгай зайтай болгож ялгаагүй, олон үгс эртний үеийн дуудлага бичлэгтэй байгаа гэх мэт.
Галиг:
§1. Čiŋķis-qağan-no iĵagur Degere Tŋķri-eče ĵayagatu toreksen Borte-Čino aĵigu. ķerķei ino Qoai-Maral aĵu. Teŋķis ķetulĵu ireba. Onan-muren-no terigun-e Burqan-qaldun-na nuntuqlaĵu, toreksen Bata-Čiqan aĵigu.
Үүнийг шууд л монгол бичиг рүү автоматаар хөрвүүлсэн байгаа. Элдэв засвар, залруулга хийгээгүй.
Монгол бичиг сайн мэддэг хүн янзлаад эртний монгол үг, бичлэгийг хадгалсан хэлбэртэй болгож болох юм гэж л энд ачаалласан хэрэг шүү дээ.