Quote:
Цагаан хоолтон байна гэдэг нь маш их буяныг хурааж байдаг .Амь хороохгүй байх буюу өөрөөр хэлбэл бусад амьд биест хор хүргэхгүй байх нь тэр амьтдад ач тустай. Бусдад хор хөнөөл учруулахгүй байх нь бидэнд өөрсдөд маань ч ач тустай гэдэг нь харин тэр болгон илт харагддаггүй. Яагаад тустай вэ гэвэл Үйл үрийн Хуулиас л болоод тэр. Юу тарина, түүнийгээ л хурааж авна. Мах идэх гэсэн шунал хүслээ хангахын тулд та амьтны амь хөнөөх эсвэл бусад хүнээр амьтны амь хороолгох үед та үйл үрийн өрөнд унаж, эрт орой нэгэн цагт тэр өрөө заавал төлөх ёстой болдог юм.
За ядаж л махан хоолтон, өвсөн тэжээлтэн 2 ийг жишээд үзий л дээ.Бар, арслан, чоно г.м амьтад их догшин байдаг. Тэгэхэд заан дөлгөөхөн байдаг. Тэгэхээр махан тэжээлтэн амьтад догшин ууртай байгаа биз. Хүмүүс бид тэгэхээр уур айдасаа багасгий л гэж бодож байгаа бол махныхаа хэрэгцээг багасгахаас өөр аргагүй болж байна даа.Махныхаа хэрэглээг одоо байгаагаасаа багасгаж чадвал та ядаж л ажлын тань эрч хүч нэмэгдэнэ. Яагаад тэгдэг юм бол гэж бодож байна уу? Таны бие организм идсэн хоол хүнсээ боловсруулахдаа өөрийнхөө эрчим хүчийг ашигладаг. Цагаан хоолийг бага эрчим хүчээр боловсруулж үлдсэн эрчим хүчээ бусад зүйлд зарцуулдаг байх нь.Махыг боловсруулахын тулд их хэмжээний хүч хэрэгтэй болно.
Та хичээгээд ядаж 7 хоног цагаан хоол идээд үзээрэй. Тэгэхдээ өөрийгөө хэт хүчилж мах идэх хүлсээ албадан байж дарвал тэр бас л өөрийгөө стрес-т оруулчихна.
Махгүй гурилтай шөл, бууз, хуушуур ч . . . сайхан шүү дээ.
Та "би ямар хонь үхэр тахиа гахай алж байгаа биш" гэж бодож байж магадгүй л дээ. Тань шиг олон олон махан тэжээлтэн мах аваад байгаа болохоор таны хүслээр л амьтны амь тасалж байгаа гэж бодогдохгүй байна уу?
Заан дөлгөөхөн байдаг нтр. Жилд 500аад хүн алдаг, ургах гэж байгаа мод, ургамлыг хэдэн саяаар нь иддэг амьтан.