#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.18 5:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Nov.07.11 8:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Сайн байна уу? Шоуги
Лүйжин чинь тэгвэл Его ноос салах учиртай ном юм байна . Би би гэсэн аминч үзэлд үнэмшээд гадны нөлөөгөөр жинхэнэ Би дээ бүрхүүл тогтоох гэж ойлгоод байгаа. 06-06 гийнхаар Сэдхэлийн хүлээс гэвэл ямар байна? Лүйжинг Монголоор орчуулсан байдаг уу?


Top
   
PostPosted: Nov.07.11 9:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Мм тэрийг яг сайн мэдэхгүй байнаа. Лүйжин чинь хатуу засалд орохдоо тухайн ад дом-г хүний амь авж явхаас нь сэргийлээд өөрийн амийг хувилан өргөж байгаа гэдэг шд. Лүйжин тавьдаг багшийг нь нүдэн дээр нь яаж тасдаж хаяхыг харсан хирнээ гэртээ ирээд багштайгаа уулзсаны тухай нэг домог байдаг шдээ. Сайн мэддэг хүнээс асуугаад хариу хэльеээ :hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.16.11 9:09 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Лүйжин гэдэг үг ни Биеэ өргөх гэсэн утга бүхий үг бөгөөд Түвд хэлнээ Lus-sbyin-pa
Харин Англи хэлнээ the Offering of one's own body гэж нэрлэдэгийн.
Отголт эгчийн асуугаад буй Ego хэмээх үгнээс утга өөр.
Ego хэмээх үг ни Буддын шашны БИ хэмээх үзэлийг ингэж нэрлэнэ. Жишээ No Ego гэдэг БИ хэмээх үзлээс ангжирахыг хэлнэ. Отголт эгчийн зөв л дөө Сэдхэлийн хүлээс ч гэж болох юм Ерөнхийдөө БИ хэмээх үзэл ни Сэдхэлийнхээ боол ни болсон Сансар огторгуйн хүлээснээс ангижирч чадахгүй байгаа зүйлсийг хэлдэг. the Buddhist Sacred Books By Henry Clarke Warren энэ хүний номыг олоод уншаарай их гой ном байна лээ Та энэ номыг уншвал Эгө гээд байгаа зүйлийнхээ утгыг бага ч болов ойлгох байх гэж найдаж байна.


Top
   
PostPosted: Nov.16.11 11:20 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Лүйжин хэмээх

Зод лүйжин хэмээх сургаал номын үндэс нь Бурхан багшийн зарлиг Билиг билгүүний хязгаарт одохуй судараас улбаатай бөгөөд энэхүү сургаалаас хойш олон зуун жилийн сүүлд Зодын шашин хэмээн тусдаа биеэ даасан том салбар буй болсон юм.Их хөлгөний ном түүний дотроос Жод хэмээх нь судрын ёсонд парчин буюу хязгаарт одохуй,нууц тарнийн ёсонд очирт хөлгөн хослон барих анхааран авлага мөнөөс их чагжын Зод хэмээх нэрийдэлтэй.



Бурхан багшийн лүндэнд ч ” Цастын оронд Лавдон хэмээх хандын хувилгаан нууц тарнийн номыг дэлгэрүүлнэ хэмээн бошго үзүүлсэн ёсоор Түвд оронд Мажиг Лавдонма гэж билиг билгүүний дагина мэндэлж Түвдэд анх Зодын шашинг машид дэлгэрүүлэх үндэс тавигдсан билээ.Мажиг ринбүүчи жодын шашны талаар аман зарлигтаа : Энэтхэгийн ном Түвдэд дэлгэрэв, Түвдийн ном Энэтхэгт дэлгэрэв хэмээх байхгүй харин нийт бусын ялгамжаатай ном мөн юм гэвч нэрийдэл ялгаатай улмаас магадтай дэлгэрсэн хэмээжээ..



Мөн түүний залгамж болох төрсөн хүү Жалвадондүвболон бусад шавь нар нь Мажиг хандын иш онолын цоморлиг,номлол сургаалийг нь эмхэтгэн буддизмын Гэлүгба , Нинма,Гаржүд,Сажийн ёс гэсэн 4 салбаруудаар систэмчилэн дэлгэрүүлжээ.

Монгол оронд олон зуун жилийн өмнө зодын дамжлага дэлгэрч мөн зодын хүрээ хийд ч олноор байгуулагдаж байжээ. Зоч лам нарын тухай ханд дагинастай нүүр учирч иш онолын номыг сонсох, энэ биеэ бодтой тахил өглөгт өргөсөн сонин гайхамшигт шидийг үзүүлдэг байсан гэж би хуучны лам нараас сонсож байсан билээ.

1999 онд 9-р Богд Монгол оронд анх заларч Зод уншлагатай хүрээ хийдүүдээр морилон тэд бүгдэд: хурлын лам нар Зодын уншлагаас гадна ариун дамжлага, жаяг ёс, анхааран авлагад суралцахыг чухалчлах хэрэгтэй хэмээн айлдсан билээ.9-р Богд ламын жодын дамжлага нь Гэлүгбийн ёсоор дамжигдаж ирсэн ба бусад ёсны жодын зан үйл болон номын хөтөлбөр,өмсгөл хэрэглэлүүд ч бусад ёсноос нилээн ангид юм.Богд лам бээр Дарамсала дахь өөрийн ордондоо эрэгтэй эмэгтэй олон шавь нараа гардан сургаж ирсэн бөгөөд эдүгээ Монгол оронд жодын ариун уламжлал ёсчлон дэлгэрч буй билээ

.Богд лам бээр Лхасад анх 19 настайдаа Зод лүйжингийн авшиг авч аглаг газар 108 булгаар явж нямба бүтээлийг хийн Түвдийн дээдэс лам нараас шарын шашны зодын ариун дамжлагыг залгамжлах үүрэг авчээ.Тухайн үед авралт Павонха-Дэчэннинбо, Лхазүн-Доржчан лам нараас зод лүйжингийн гүн авшиг,увдис,хөтөлбөрийг заалган,жодын ая данг Зодын дамжлагын лам Гүндэли ринбүүчигээс өвлөж авсан байна.

Бидний уншдаг энэ лүйжин нь дотроо олон янз байдаг ба шарын шашны ба Рэбо Ганданба, Дагинасын дамжлага ба Ханд-нянжүд,Энсаба ламаас дамжигдаж ирсэн Ганданнянжүд гэх мэт хэд хэдэн төрлийн дамжлага бий.Харин ая эгшиг нь үндэстэний газар нутаг, хүний өөр өөрийн онцлог шинж дээр суурилдаг боловч тухайн ном бүр өөр өөрийн онцлог шинж дээр тулгуурлагддаг. Хандын дамжлагатай бол Ханд дарь эхээс бодтой болгоолтоор уламжлагдан дамжигдсан байх жишээтэй.Гүндэли ламаас залгамжилж авсан ая болон Жононгийн урсгалын шинэ аятай нийлүүлж уншигдаж ирсэн.Мөн Тактан лавранд зодын хуралдаа зарим номыг нэмж ая эгшигийг нийлүүлсний дотроос Халхын анхдугаар Богдын зохиосон Адистэтийн дээд хурыг буулгагч номыг нэмж Жононгийн ургалын номын аяаар уншдаг болгосон.

Зодын номыг анхааран авч уншиж судлахаас өмнө авшиг авах чухал юм.Зодын авшиг нь дотроо 2 янз байдаг.Нийтийн авшиг Намха-гожидын ван,нийт бусын Тойногын ван.Ван авшиг авахад зайлшгүй нямба бүтээл хийж онгон дагшин газраар лүйжин унших ёстой билээ.Ялангуяа Тойногын ван авахад зайлшгүй чүмиг жарз буюу 108 булгийн эхээр уншиж бясалгал хийж чадах ам өчиг өгдөг.Лүйжингийн хөтөлбөр тайлбарт сайтар суралцаж зан үйл ёсчлон хийж тангараг ариун аваас шашин амьтанд тус ихтэй.

Ер нь Зод лүйжин гэдэг нь зөвхөн ая эгшиг хонх дамрыг хэрэглэх төдий бус бодь мөрийн зэрэг ламримыг судлах,номын утга чанарт тулгуулан анхааран авч хоосон чанарын гүн нарийн увдист суралцан би-д баримтлах үзэл таслахыг хэлнэ.Лүйжин гэдэг нь биеэн тахил өргөлд зориулан ерөөхүй билээ.Энэ нь хонх дамар ганлингийн дуунаар залж дуудсан бурхан бодьсатва ханд дагинаст биеэ тахил болгон өргөж,өргөлийн хариуд тэдгээрийн хүч чадал иш онолын эрдэм бүгд миний оюунд төрөх болтугай хэмээн ерөөх ба доод зочид болох 6 зүйлийн амьтан ялангуяа чөтгөр биегүй сүнслэг хорлолт амьтангууд,нүднээ үл үзэгдэгч бүгдийг дуудан тэдгээрт нинжин сэтгэлийг үүсгэн биеэн цогцост урвуулан рашаан болгон адислуулж тэдгээр амьтадын хүссэн бүгдийг номын ухаанаар ханган бусдад хор учруулалгүй зөөлөн сэтгэлийг төрүүлэхийг номлох агуу их бясалгалын гүн нарийн увдист ном юм.Мажиг ханд бээр Зодыг ёсчлон анхааран авч голлон үйлдвээс энэ насандаа бурханы хутгийг бодитой олж гэтлэхүй мөр бусдаас гүнзгий хийгээд эрдэм санаанд багтамгүй төрнө хэмээн зарлиглажээ.



Мэдээлэлийг бэлтгэсэн Монголын Бурхан шашинт эмэгтэйчүүдийн Ханд нянжүд төвийн Хандмаа Күнзээ.


Top
   
PostPosted: Nov.19.11 2:14 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Цаг заваа харамлаагүй бүгдэд баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.27.11 8:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
2003-06-06 wrote:


Image



Жамсран буюу Бэгз Улаан Сахиус


Санскритаар Бэгз Дармапала, Төвдөөр Жамсран, Монголоор Улаан сахиус хэмээн нэршсэн шашныг хамгаалагч 10 хангалын нэг бурхан юм. Бэгз нь хүн амьтны тусын тулд харшлах дайсан, тотгор бүгдийг номхотгох, тангараг доройтныг таслах, хар зүгийн хорлогч дайсан бүгдийг үнсэн товрого болгож, сайн санаат хүмүүсийн нас буяныг уртасган, жаргуулж байхын тангараг ерєєл тавьсан бєгєєд шашныг сахин хамгаалагч, хэт дошгин сүрт Чойжин сахиус юм.
Догшин улаан дүртэй, нэг нигууртай, хоёр мутартай, баруун мутартаа илд далайн тангараг доройтсоны амийг таслах, зүүн мутартаа нум сум өлгөж, дайсан, тотгорлогчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж, шүд соёог сэрвийлгэн гурван дугариг мэлмий нь эргэлдсэн, шанх нь дээш босоод, хүмүүний хатсан таван хохимойгоор тэргүүнээ чимсэн, лагшингийн хуяг асаан, баруун бойвоо хумиж адууны үхдэл дээр гишгэн, зүүнээ сунгаж хүмүүний үхдэл дээр гишгэн заларсан дүртэй. Дээр нь 3ш июу шигтгэсэн эвэр угалд хээтэй мөнгөн хүрээтэй улаан хүрэн өнгийн модон гуутай. Энх амгалангийн бэлэгдэл 8 тахилыг мөнгөөр урлан улаан хоргой дээр хадмалан гоёлтой аж. Эл бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан бөгөөд Богдын зарлигаар 1911 онд Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран бурхан нь Чойжин сахиусууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас Монголын Богд дээдсүүдийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн болгон залсан түүхтэй.


Дэлгэрэнгүй орууллаа Өөр асууж лавлах зүйл байвал хэлээрэй
( Пм бичсэн хүнд )


Top
   
PostPosted: Feb.25.12 3:29 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мах идэх үү? Мах идэхгүй байх уу?

Буддын шашинт улсуудын хооронд амьтаны амь таслахыг тэвчиж Мах идэхгүй байхыг уриалдаг.
Зарин Ёог, Бясалгалын урсгалын багш нар мах идэхгүй байхыг зөвлөдөг.
Үүний улмаас хүмүүсийн дунд нэлээд маргаан гардаг. Ерөнхийдөө Шриланк болон Өмнөд Азийн Бага Хөлгөнийхөн мах иддэг. Хятадын Их Хөлгөнийхөн махыг иддэггүй бол Японы Их Хөлгөнийхөн иддэг. Харин Түвдийн Очирт тарнийн хөлгөнд бясалгагчид мах иддэг зэрэг нь хүмүүсийг нэлээд төөрөгдүүлдэг. Энэ олон ялгаатай байдал нь уламжлал бүрийн онцлогоос хамаарч байна. Түүхийн эх сурвалж сөхвөөс Монголын мэргэд хувилгаад Богдууд дунд мах зооглодог байсан. Махийг цээрлэдэг Тойн, Агваан гэлэнгүүд ч олон байгаа нь ажиглагдаж байна. Бага Хөлгөний сургаалд шунал хүслээс ангижирах буюу Би үүнд дуртай, түүнд дургүй гэсэн ялгаварлах оюун санааны эсрэг чиглэдэг. Иймд Бага Хөлгөний Гэлэн нар өргөл барьцыг хүлээн авахдаа ямар ч үг дуугардаггүй авах бөгөөд мах байхаас үл хамааран юу өгсөнийг л талархан хүлээн авна гэсэн зарчимыг баримтлана. Хэрэв сүсэгтэн хүмүүс Би мах иддэггүй тул ногооноосоо ахиу өг хэмээн тэдэнд хандваас буян үйлдэж буй хүнд эмгэг сэдхэл төрөх ба мөн шунал хүсэлд автахгүй байх тэдний дадалд муу нөлөөтэй байна. Иймээс хүн амьтныг алаагүй, захиалга өгч алуулаагүй, бас түүнд мах өгөхийн тулд амьтан алж байгааг хараагүй, сонсоогүй бас сэжиг төрөөгүй л бол махыг хүлээн авч, идэж болно. Лам нарт хоол өгч буян үйлдэж буй хүмүүний зүгээс Буддизмын зарчмын урьдчилсан нөхцөл нь бусдад муу үйл хийх ёсгүй гэдгийг санаж, үүний дагуу буян үйлдэх аргаа сонгох хэрэгтэй.

Их хөлгөнийхөн хамаг амьтны тусын тулд нигүүлсэнгүй сэдхэлээр хандах нь шунал хүсэлд автахгүй байхад үндэслэнэ гэж үздэг. Ийм энэ уламжлалын сүсэгтэнгүүд ямар ч амьд биесийг шархдуулж, зовоохоос зайлсхийх, мах нядалдаг хүмүүсийн нүгэл хийхээс хамгаалахын тулд мах идэхгүй байхыг зөвлөдөг. Мөн амьтаны уур хилэн, мунхаг хандлагын энерги махыг идэж буй хүнд муугаар нөлөөлж, нигүүлсэнгүй чанараа хөгжүүлэхэд нь саад учруулдаг гэж үздэг. Бид бүхний дунд маханд маш их дуртай зөвхөн махыг маш ихээр хэрэглэж иддэг хүмүүс Их ууртай догшин дээрэнгүй хэрцгий зан авир гаргах нь элбэг байдаг. Энэ өөрийн төрлөх мөн чанарыг бүдгэрүүлэн зөөлөн сэдхэлийг гээхэд оршдог. Хятадын Их Хөлгөний хүмүүс мах идэхийг хатуу хориглодог бол Энгийн иргэд мах идэж болдог.
Японы Их Хөлгөнийхөн болон жирийн хүмүүс аль аль нь мах иддэг. Энэ нь Японы газарзүйн онцлоготой холбоотой бөгөөд Далай тэнгис тэдний хоол хүнсний гол эх үүсвэр болдог.
.
Дандар буюу Очирт тарнийн хөлгөн 4 аймагт хуваагдана.
Доод 2 ангид гадаад орчны цэвэр ба ариун байдал орох бөгөөд эдгээр нь сүсэгтнүүдийн оюун санааны дотоод ариун байдлыг бий болгоход тусалдаг гэж үздэг. Ийм учраас бясалгалчид мах иддэггүй бөгөөд мах идэх нь ариун бус гэж үздэг. Нөгөө талаар Дандарын дээд ёгад чадварлаг багш нар бясалгал хийхдээ шунал хүслээс ангид, нигүүлсэнгүй байхад тулгуурлан далдын ухамсараараа бясалгал хийдэг. Ингэхийн тулд хүний биеийн эрхтэн систем хүчтэй байх ёстой тул ийм хүмүүст мах идэхийг зөвлөдөг. Мөн хамаг амьтны тусийн тулд жирийн юмыг ч бясалгалд хувиргадаг. Ийм бясалгалчид МАХЫГ ШУНАЖ ХҮСЧ ИДДЭГГҮЙ юм.
Мөн Түвдэд бусад хүчин зүйлсийг заавал харгалзаж үзэх ёстой байдаг. Хүмүүс газарзүйн хувьд өнөдөрлөгт оршиж цаг уурын хатуу нөхцөлд амьдардаг бөгөөд талын арвай, сүүн бүтээгдэхүүн, махнаас өөр идэх юм хомс байдаг. Энд хүн дасан зохицож амьдрахын тулд махийг хүнсэндээ хэрэглэдэг. Гэвч амьдарч буй улс уур амьсгалааса шалтгаалж мацаг барих махийг хүнсэндээ бага хэрэглэхийг эрхэмлэж заах багш хүмүүн олон байна. Түвдийн зарим хийдүүдэд мах идэхийг хатуу хориглодог Хийдээс гадуур гэр орон нутагтаа харихдаа идэж болох бөгөөд хийдийн дотоод хурал номтой үед мах идэхийг цээрлэдэг. Түвдийн нутгаар явж байхдаа ажиглаж харсан зүйлс бол Үхрийн мах идэхийг хориглодог. Үхрийн сүүг ууж ундаалж явдагтайгаар холбож Хүмүүн ээжийнхээ сүүг ундаалж өсдөгтэй адил Үхрийн сүүг хүртдэг учир Үхрийг алах нь ээжийгээ бүрэлгэхтэй адил хэмээн үздэг.

Өөр нэгэн зүйл гэвэл Бясалга хийх үед эрүүл мэндийн байдал хурцадмалаар муудаж сульдаж эхэлдэг. Энгийн хүмүүс гэнэт мах идэхийг больж бясалгал хийж махнаас гарахыг эрмэлздэг ч багшийнхаа доор бясалгал хийн махнаас гарч болхийг миний хувьд зөвлөж байна. Өмнө нь олон жилийн өмнө би махнаас гэнэт гарч бясалгал хийх үед эрүүл мэндийн байдал маань маш муудсан тэр үед багш минь намайг ааж аажмаар багахан махийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн. Учир нь бясалгал хийх үед тодорхой маш олон шат дэв байдаг. Үүнийг харгалзан үзэхийн тулд хэтэд чинадын хүрэхийн тулд махнаас гарах явдал юм. Бясалгалын мөн чанар хийгээд дотоод орон зайгаа зөв зохистой удирдаж чадагүйн улмаас Олон бясалгалчид эрүүл мэндээ муудах тохилдол гардаг-г би өөрийнхөө биеэр үзэж туулсан билэ. Иймд биеэ эрүүл болгож бясалгалын тодорхой шатанд хүрч дотоод орон зайдаа хүрсэн хүн махнаас гарч чадна. Учир нь оюун ухаанаа дотоод ертөнцтэй нийлүүлж чадсан хүн сулидах ядрах эрүүл мэндээ муутгахаас хэтэд ангид бясалгадаг.

Бурхан багш Дараах 3 нөхцөлд мах идэхийг нь хориглосон байдаг.
1. Хэрэв амьтаныг өөрөө алсан бол
2. Бусдаар амьтаныг алуулсан бол
3. Амьтаныг алсан хүнийг мэдэж байгаа эсвэл сэжиглэж байгаа бол энэ махийг идэхийг хориглосон байдаг.
Жишээ нь Загасанд явдаг Загас-г өөрөө бариад шарж идэх, Дэргэд нь дагаж яваа хүн нь хамт идэлцэх Эсвэл хэн нэгэн загасанд явчаад өөрт чинь алсан загасаа өгсөн бол энэ махийг идэхийг хоригложээ. Өдөр тутамын дэлгүүрээс мах авах эсвэл хоолны газар хэнийг ч үл мэдэх хүмүүний бүрэлгэсэн махаар хийсэн хоол үүнд хамаарахгүй гэдгийг санахтун.
Энэ нь сэдхэлтэй холбоотой бөгөөд Буддын шашны хамгийн том Нүгэл бол Сэдхэлийн нүгэл. Амьтан тамлаж алсаныг мэдсээр байж өөрийнхөө нүдээр харсаар байж идэх нь энэ Сэдхэлдээ том нүгэл хурааж буйн билээ. Нэгэн Ринбүүчи багшаасаа би Захаас, дэлгүүрээс мах худалдаж аваад идэж болох уу гэхэд Багш маань болно гэж хэлсэн юм. Хэдийгээр бид амьтаны амь тасалж мах идэж буйн боловч Шууд өөрийн гараар сэдхэлээр амьтаны амыг тасалгаагүй учир үүнд оршино. Шунаж хэрцгийлэн өөрийн гараар тасдан хороох нь нүгэл гэдгийг санаарай.
Монголчууд Мах-г ховдоглон шүдээрээ зулгааж тасдаж иддэггүй уламжлалтай. Адгуус араатан л зөвхөн ийм үйлдэл гаргадаг. Хүмүүн бидэнд оюун ухаан дотоод мөн чанар бий.

Мөн мах иддэг хүмүүст хэлхэд Том амьтаны мах идэх хэрэгтэй. Энэ нь махны зориултаар хэрэглэх гэж буй амьтны тоог хамгийн бага тоонд байлгадаг. Зөвхөн 1 үхэр олон хүний нэлээд хэдэн хоолыг хангахад зориулагдан амьдралаа орхидог бол олон тооны сам хорхой зөвхөн нэг хүний нэг л удаагийн хоол болохын тулд амьдралаа орхиход хүрч байна.
Хүмүүс өөрийнх нь төлөө амиа өгсөн амьтадад талархаж тэдний ыөлөө нигүүлсэнгүй хандах сэдхэлээ хөгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй.
Амиа өгсөн амьтаны сайхан сэдхэлийн хариу болгож бид ном хуруулж бясалгал сайн хийн дотоод ертөнцөө цэвэрлэх ариун болгох хэрэгтэй. Мөн мах иддэггүй хүмүүс Ум ахби раке цара хунг гэдэг тарнийг амьтаны дээрээс 7 удаа уншиж тэднийг сайн төрөлд дахин төрөхийн төлөө залбирч болно.
Бид бусад хүмүүс орой ямар хоол идэж байгааг үзчээд тэднийг САЙН эсвэл МУУ хүн гэж нэрлэж огт болохгүй санагдаж байна. Амьтаны төлөө нигүүлсэнгүй талархалын сэдхэлээр ханддаг хүмүүс мах иддэг байж болно Өөрийгөө гэсэн үзэлтэй, тэсвэр тэвчээргүй мах иддэггүй хүмүүсээс-с ч илүү билиг ухаантай байж болно. Миний мэддэг хүмүүсийн дунд лам гэлэн гээд мах иддэг өчнөөн сайхан хүмүүс байдаг. Бусдын иддэгтэй адилаар л идэх ёстой хэмээн Мах иддэг хүмүүсийг буруутгалгүйгээр хүн бүр өөрийн дадлын түвшин биеийнхээ хэрэгцээ байгалийн нөөцийн эх үүсвэрт нийцэн зохицон хооллох хэрэгтэй. Юу идэж байгаа нь бус Харин ОЮУН САНААНДАА ЮУ САНАЖ ХИЙХ Нь БИДНИЙГ ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭНЭ.


Хэдэн хэдэн хүмүүс надаас мах идэж болох уу мах идэхгүй байх ёстой биз дээ гэх мэтээр асуусан асуулт нэлээд дээрээс ирсэн. Үүнтэй холбоотойгоор өөрийнхөө нийтлэлийг орууллаа
Асуусан хүмүүс Уншаад үзээрэй


Top
   
PostPosted: Sep.10.12 2:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Нүдний хараанд маш сайн гэдэг бөгөөд татаж аваад гэртээ эсвэл гадуур явж байхдаа харж байх нэн тустай гэдэг. Голынх нь том үсгүүд Талим бөгөөд 5 өнгөтэй 5 бурханыг билэгдэж байдаг.
Гадаад дотоод гэсэн 2 эрдэм буй.
Гадаадыг нь сайтар ажиж харж байвал нүдний хараа үл муудмуй.
Дотоодыг харах хүн элдэв муу үзэгдэлийн гэм нүглийг арилгаж өгдөг Талим хум брум.
Лагшин-н өнгөрөө Жанрайсаг, Манзушир, Аюуш, Ядам Жигжид, Дорж Намим бурхадыг төлөөлдөг.




Image


Top
   
PostPosted: Sep.10.12 3:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
ene dursiig harhaar yaagaad nudnii haraa muuddaggui talaar tailbarlaad ogooch. yamar yamar process yavagddag talaar.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Sep.10.12 3:14 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
One of my Fav pic :angel:


Image


Top
   
PostPosted: Dec.19.12 2:16 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Mar.21.11 8:47 pm
Posts: 15
Сайн байна уу Буддийн шашины Очир-ийн талаар хэдэн юм хэлж өгөөч юуг бэлгэддэг ямар учир агуулгатай мөн монголчууд юу гэж үздэг байсан талаар.

_________________
Үнэн сэтгэлд бас тархинд л бий..


Top
   
PostPosted: Jan.23.13 12:55 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
4matic wrote:
Сайн байна уу Буддийн шашины Очир-ийн талаар хэдэн юм хэлж өгөөч юуг бэлгэддэг ямар учир агуулгатай мөн монголчууд юу гэж үздэг байсан талаар.




Монгол хэлээр Очир Түвд хэлээр Dorji Phalam (Доржпалам) Англи хэлээр Diamond гэж нэрлэдэг . Асар хатуу бяцхан биетэй хэрнээ асар их эрч хүч, итгэлийг Очир чулаа авчирдаг.
Тэрээр хүнд, бие болон оюун санааны онцгой хүч чадал хайрладаг мөн хэл амнаас хамгаалж эзэнд алдар нэрийг дууддаг гэж ярилцаг юм.

Бурханы шашинтай улсууд Lado ( Lad ) Амин чулууг биедээ сахиус мэтээр авч явдаг бөгөөд Очир эрдэнийг билэгддэг. Гэхдээ хүн болгон Очир эрдийн амин чулууг авч явах боломжгүй учир гристал энгийн чулуугаар Lado хийлгэдэг. Сүүлийн үеийн чинээлэг монголчууд амин чулуун дээр алт монетаар Ум ( OM ) хийлгүүлж зүүх нь ихссэн байна лээ.
Лам нар харин ном хурахдаа хэрэглдэг Очир гэж бий. Гэхдээ мэдээж яг жинхэнэ Очир биш л дээ. Tүвд хэлнээ Dorji Cанскрит хэлнээ Vajra гэж нэрлэдэг.



[b]Dorji ( Vajra ) [/b]

Image



Lado ( lad ) Амин чулуу

Image



Миний амин чулуу 8 жил болоод царай өнгө нь алдаад энд оруулахад тиймэрхүү байна
Гэхдээ эзэндээ ээлтэй гэж жигтэйхэн
:razz:


Top
   
PostPosted: Oct.05.13 2:19 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Гэтэлгэгч эх



Image


Цөвүүн цаг тохион бусад бурхан хүмүүн төрөлхтнөөс нүүрээ буруулахад ганцхан Дара Эх бурхан хүмүүн, амьтны тусын тулд үлддэг тангарагтай. Дара-Эх бурхан “Ертөнцийг хоосрох хүртэл амьтан, хүмүүнийг ялгахгүй бүсгүй хүний төрхөөр буян бүтээнэ” гэж тангарагласан байдаг . Хүү нь сайд, хулгайч, алуурчин байсан ч ээждээ нялх үр хэвээрээ байдагтай яг ижил юм. Эхийн сэтгэл хүүхдээсээ урвадаггүй. Дара-Эх бурхан ижийтэй л ижилхэн. Дарь-Эх бурхныг санскритаар Тара, түвдээр Дулмаа, монголоор Гэтэлгэгч- Эх
Дара эх бурханы олон янзын дүр дүрслэл байдаг. Нийтэд түгсэн ойлголтоор хорин нэгэн Дара эх буй хэмээдэг. Энэ нь амьтанд туслах үйлийн онцлогоор тийн хуваагддаг ажээ. Хорин нэгэн Дара эх нь гол Дара эхээсээ тусдаа юм. Гол Дара эхээ оруулвал хорин хоёр Дара эх болно. Бясалгахдаа голлох Дара эхийг хорин нэгэн Дара эх тойрсон байдлаар буюу түүнээс үүссэн байдлаар дүрслэн бодож бясалгадаг. Үүнд голлох Дара эх нь лагшин ногоон өнгөтэй, нэгэн нүүртэй, хоёр мутартай. Идэр залуу төрхтэй, баруун хөлийг бага зэрэг жийж, хагас завиллаар суусан, баруун мутар хүссэнийг өгөгч чагжтай, зүүн мутартаа удбал цэцгийн үндэс зүрхэн тушаа барьсан бөгөөд цэцгийн цомирлог нь Дара эхийн сонорын харалдаа дэлгэн нээгдсэн, эрдэнийн чимэг бүгдээр чимэгдсэн, торгон хувцастай болой.
 


Top
   
PostPosted: Oct.05.13 2:24 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
21 Дара эхийн тус тусын эрдэм чадал хийгээд утга учир



1.Түргэн баатар Дара эх

Тарни нь Ом дарэ дүрэ вашам гүрү суухаа

Лагшины өнгө улаан, хилэнтэй дүр үзүүлсэн, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутар дээдийг өгөгч чагжтайн мутарын толионд эрхэндээ хураагч бумбыг барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Үйлс нь нийт үйлсийг бүтээх бөгөөд нэн ялангуяа эрхэндээ хураах үйлд сайн хэмээдэг.

2.Саран өнгөт цагаан Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ шандим гүрү суухаа

Лагшины өнгө нь намрын саран лугаа адил цагаан бөгөөд нэгэн нүүр, хоёр мутартайн баруун мутар дээдийг өгөгч чагжтайн алганд өвчин адыг арилгагч цагаан бумба, зүүн мутраар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Өвчин ад, хилэнц бузарыг амирлуулдаг чадалтай.

3.Алтан өнгөт Дара эх буюу Ихэд амирлангуй Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ бүштим гүрү суухаа

Лагшины өнгө нь шижир алтан өнгөтэй. Нэгэн нүүр хоёр мутартай. Баруун мутараар дээдийг өгөгч чагж үзүүлсний алганы толионд нас, эрх хүч, эд эдлэл, баялгийг нэмэгч алтан бумба бариад, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Нас буян болон эд хөрөнгийг арвижуулах эрдэмтэй.

4.Сайтар ялгуусан үснэрт дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ аюурзана бүстим гүрү суухаа

Лагшин өнгө шар, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутар дээдийг өгөгч чагжтайн алганд урт наслах шидтэй улаан шаргал өнгийн рашаан бүхий шар бумба барьсан, зүүн зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Зуун жил наслах шидийг өгөх бөгөөд нас уртасгах үйлийг бүтээдэг.

5.Хум үсгийг дуурсгагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ (санаа сэтгэлийг нь татах хүний нэрийг хэлнэ) агаршаяа хри суухаа

Лагшин өнгө улаан, хилэнгийн байдалтай. Нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутар дээдийг өгөгч чагжтайн алганд бусдын сэтгэлийг татаж урвуулах увдист бумбыг бариад, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Эмэгтэй хүнийг эрхэндээ оруулах үйлийг бүтээнэ.

6.Гурван ертөнцөөс сайтар ялсан Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ сарваа вигха наана шадрүм үзаа дра яа суухаа

Лагшины өнгө улаан хар, бага зэргийн хилэнтэй, нэгэн нүүр, хоёр мутартайн баруун мутараар дээдийг өгөгч чагж үйлдсэний алганд ад бөднөсийг муужруулах шидтэй бумба бариад, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Ад бөднөсийг номхотгоно.

7.Бусдын хараал шившлэгийг дарагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ вод сэр сарва дог жо суухаа

Лагшины өнгө хар, уурласан гилгэр нүүртэй, нэгэн нүүр, хоёр мутартайн баруун мутараар дээдийг өгөгч чагжтайн алганд бусдын тарни шившлэг хараалыг хариулж буцаах шидэт бумбыг бариад, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Бусдын муу тарни шившлэгийг няцаах болмой.

8.Шимнус хийгээд дайсныг дарагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ (өөрийн нэрийг хэлнэ) аму гам мараяа пад

Лагшины өнгө улаан хар, өчүүхэн хилэнтэй, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутараар дээдийг өгөгч чагжтайн алганд мэсийн хурыг буулгаж, дайсныг дарах бумбыг барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Дайсныг дарах үйлийг бүтээнэ.

9.Дээдийг өгөгч дара эх (Гурван эрдэнийг бэлгэдсэн Дара эх)

Ом дарэ дүддарэ дүрэ (нэрээ хэлнэ)-д нодба тамжад сарва рагча суухаа

Лагшины өнгө улаан, амирлангуй, идрийн цог дэлгэрсэн, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутраар дээдийг өгөгч чагжтайн алганд аюул бүгдээс аврах бумба барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Энэ хойд насанд аюул бүхнээс хамгаалагчийн дээд болмой.

10.Гасланг арилгагч Дара эх (Шимнус хийгээд ертөнцийг эрхэндээ хураагч Дара эх)

Ом дарэ дүддарэ сарвааба баабам мараяа хум пад

Лагшины өнгө улаан, тачаахуйн дүр ёсыг үзүүлсэн, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутараар дээдийг өгөгч чагжтайн алганд шимнусын өмгийг дарагч бумбыг барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Шимнус хийгээд тэрсүүд тэргүүтнийг эрхэндээ хураах үйлийг бүтээнэ.

11.Үгүйрлийг арилгагч Дара эх

Ом замбхани мохи суухаа (Ом дарэ дүддарэ дүрэ дхарэ суухаа)

Үгүйрэл хоосролыг арилгаад хүссэн бүгдийг нэмж арвижуулмуй.

12.Өлзий гэгээн Дара эх (Өлзий болгогч Дара эх)

Ом мангала бүстим гүрү суухаа

Лагшины өнгө алтан өнгөтэй, маш амирлангуй дөлгөөн дүртэй, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутараар дээдийг өгөгч чагжтайн алганд өлзий бүгдийг арилгагч бумба барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Өлзий буяныг дэлгэрүүлмүй.

13.Огоот боловсруулагч Дара эх (Гал мэт бадарсан Дара эх)

Ом свада васмин гүрү сууха (Ом дарэ дүддарэ дүрэ пола имаа гүрү суухаа)

Лагшины өнгө улаан, давхарласан соёотой, занасан харц бүхий гурван мэлмийтэй, нэгэн нүүр, хоёр мутартай, баруун мутар дээдийг өгөгч чагжтайн алганд сахиусны бумба барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Барчид саад болон зэтгэр тотгорт дийлдэхгүй бөгөөд сахиул хамгааллын дээд болой.

14.Хилэнт Дара эх

Ом базар дарэ базар маха бада асмин гүрү суухаа (Ом дарэ дүддарэ дүрэ базар махаа бадаа ясми гүрү суухаа)

Лагшины өнгө хар, бага зэргийн хилэнтэй, нэгэн нүүр, хоёр мутартайн баруун мутараар дээдийг өгөгч чагжтайн алганд зэтгэр тотгорыг хагалан нүхлэх бумба барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Дайсан тотгор бүгдийг таслан цаазлаад арилгах болой.

15.Ихэд амирлангуй Дара эх

Ом дарэ дүддарэ сарваа баабам шам манаа еэ суухаа

Лагшины өнгө цагаан бөгөөд нэгэн нүүр хоёр мутартайн баруун мутараар дээдийг өгөгч чагж үйлдсний алганд хилэнц нүглийг арилгаж үйлддэг бумба барьсан, зүүн мутараар гурван эрдэнийг бэлгэдсэн чагж үзүүлж, удвал цэцэг барьсан, тэргүүний чимэг тэргүүтэн элдэв эрдэнэсийн чимгээр чимэглэж, торгон цээживч, хормогчийг өмссөн, лянхуа болон саран дэвсгэр дээр заларч, баруун хөлийг жийж, зүүн хөлийг хумин суусан баймуй.

Хилэнцийг арилгах аргын дээд болой.

16.Шуналыг дарагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ ра дхарма бради бари шүдхаяа суухаа

17.Амгаланг бүтээгч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ сарваа сдамбани дарэ суухаа

18.Машид дэлгэрэн мандсан Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ сарваа нигаа шандин гүрү еэ суухаа

19.Зовлонг шатаагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ мойжан суухаа

20.Шидийг гаргагч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ бисара суухаа

21.Огоот төгсгөн үйлдэгч Дара эх

Ом дарэ дүддарэ дүрэ бадхани суухаа


Top
   
PostPosted: Oct.05.13 2:36 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дара эхийн мандал шиваа буюу Дара эх бурханд дөрвөн удаа мандал өргөх уншлагыг эдүгээ их уншдаг. Дара эх бурханы даллага уншлага “Даш гэнцэн пэлвий даллага” хэмээх ном бий. Эдгээр номуудыг шинийн найманд голчлон уншдаг. Дара эх бурхан шинийн наймнаас арван тавны өдрийн хооронд илүү туслах тангараг ерөөлтэй учраас тухайн өдрүүдэд голчлон уншдаг байна. Мөн Дара эх бурханы магтаал хорин нэгэн мөргөлт буюу одоо нийтээр мэдэх “Ногоон дара эх” хэмээх номыг өдөр бүр 42 удаа уншиж байвал тус хүч нь их болно хэмээдэг. Ингэхдээ өглөө үүрээр 21, үдэш харуй бүрийгээр 21 удаа унших бөгөөд өглөө уншихдаа Дара эх бурханы амирлангуй номхон дүрээр заларч байна хэмээн бясалгаж, тухайн өдрийн ажил үйлс бүтэмжтэй байж, амь нас баттай, эд баялаг дэлгэрэх талаар даатгал тавина. Үдэш уншихдаа Дара эх бурханыг догшин хилэнтэй байдлаар заларч буйгаар бясалгаж, өөр бусдын аливаа ажилд саад тотгор учруулагч шимнусын бодол, хараал шившлэг, хэл ам, хэрүүл тэмцэлийн зүйлс бүгдийг арилгаж байна хэмээн бодож уншдаг байна.


Top
   
PostPosted: Oct.05.13 2:39 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дара эх бурханы тухай ам дамжсан яриа

Хоёр чөтгөр нэгэн айлыг хорлохоор шийджээ. Тэгээд нэг чөтгөр нь очиж айлын эр эм хоёрыг хэрэлдүүлээд эхнэр нь хүүхдээ аваад аав ээж рүүгээ явах замд нь хорлохоор нөгөө нь отож үлджээ. Тэгээд тэр айлын эр эм хоёр хэрэлдээд эхнэр нь нялх хүүхдээ тэврээд төрхөмдөө очихоор гүйж явахдаа “Дара эх минь өршөө” гэж хэлж явжээ. Отож байсан чөтгөрт нэгэн доголон Дара эхээс өөр амьтан хажуугаар нь өнгөрсөнгүй байтал нөгөө чөтгөр нь ирээд “За, яагаад тэр эхнэрийг хорлосонгүй вэ” гэжээ. “Юун эхнэр, доголон Дара эхээс өөр хүн амьтан үзэгдсэнгүй” гэжээ. Дара эх бурханы нэр алдарыг хэлсэн төдийгөөр тэр эхнэр чөтгөрийн нүдэнд Дара эх болон үзэгдэж хорлогдсонгүй ажээ. Хэрэв Дара эхийн уншлага номыг бүтэн уншсан бол доголон бус Дара эх үзэгдэх байжээ.

Мөн Энэтхэгийн их мэргэн Басубандү буюу ловон Игнэн багш бээр Багабадра хэмээх газар сууж амны уншлага хийж байх цагт байшингийн нуруунд хоргодож, түүний ном уншлагыг сонсож байсан нэгэн тагтаа үхээд өмнө зүгийн нэгэн худалдаачин айлын хүү Мадистра буюу Лодойдамба хэмээх болон төрөөд долоон нас хүрэх үедээ Басубандууг хайж ирээд Авидхармын номонд суралцаж мэргэн болов. Тэрээр нэгэн өдөр нэгэн атга будаа олж түүнийхээ дээжийг Дара эх бурханд өргөөд үлдсэнийг идье хэмээн санаж хэдэн ширхэг будааг Дара эх бурханы шүтээн хөргийн зүгт шидсэнд тогтолгүй доош унав. Бүгдийг өргөе гээд бүгдийг цацвал бас л тогтсонгүй. Түүнээс тэрээр уйлсанд Дара эх бурханы шүтээн хөрөг бээр “Жаал аа, битгий уйл. Би адислая” хэмээн зарлиг болсон даруй Мадистрагийн оюун ухаан дэлгэрэн гийгээд маш их мэргэн болжээ.



Top
   
PostPosted: Oct.05.13 2:44 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
viewtopic.php?f=191&t=161070&start=26


Энд би Дара эхийн уншлагын галиглалаад оруулж байсан юм байна уншаарай Монгол хэоээр орчуулаад нэг тавьнаа хө :-D


Top
   
PostPosted: Dec.10.13 1:42 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.06.13 5:52 pm
Posts: 12
PUJA гэж яг юу болохыг тайлбарлаад өгнө үү


Top
   
PostPosted: Jan.30.15 12:03 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited