#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 1:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Jul.27.11 7:01 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.27.11 9:03 am
Posts: 50
Location: SoMeWheRe In AsiA
1. Нохой хэтэрхий их хоол өгч болохгуй
2. Нохойндоо чихэрлэг зүйл өгсөнөөр үнэртэх нь муу болдог
3. Нохойндоо түүхий мах юмс өгвөл гэдэс нь хорхойтож өт үүрлэнэ
4. Болвол нохойтоогоо зугаацаж байх хэрэгтэй
5. Нохойг 7-хоногт 2удаа усанд оруулвал сайн, Нохойнд зориулсан тусгай ШАМПОО байдаг
6. Нохойндоо өдөрт 3 удаа хоол өгвөл сайн ядахнаа өглөө орой
7. Нохойндоо та Вакцин хийлгэ
8.Нохой үсийг нь байнга самнаж байх хэрэгтэй учир нь үс нь унахгүй
9. Нохой үсийг нь авах хэрэггүй маш их нарийн авах хэрэгэй байдаг
10. Нохойгоо салхинд гарга болж өгвөл өдөр болгон

_________________
Новшнуудтай новш шиг харьц!


Last edited by Easymgl on Jan.21.12 12:28 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.27.11 7:55 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.03.10 8:01 pm
Posts: 4
Goy ym bna


Top
   
PostPosted: Jul.27.11 10:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7931
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
davstai hool bitii og
noihoitoigoo togloj bai

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jul.27.11 10:49 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Apr.18.11 3:07 pm
Posts: 307
Сэдвийн нэр жоохон эвгүй байнаа. Нохой чинь бичиг үсэг мэдхгүй ш дээ. Эздэд нь өгж байгаа...


Top
   
PostPosted: Jul.28.11 8:36 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.27.11 9:03 am
Posts: 50
Location: SoMeWheRe In AsiA
TGHEER YU GSEN UG UU YU GJ UGUH WE?

_________________
Новшнуудтай новш шиг харьц!


Top
   
PostPosted: Jul.28.11 8:43 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖҮҮД

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Jul.28.11 9:34 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.27.11 9:03 am
Posts: 50
Location: SoMeWheRe In AsiA
AS_Nana wrote:
НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖҮҮД

shan sanaa bna

_________________
Новшнуудтай новш шиг харьц!


Top
   
PostPosted: Aug.16.11 4:56 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.27.11 9:03 am
Posts: 50
Location: SoMeWheRe In AsiA
hihihi

_________________
Новшнуудтай новш шиг харьц!


Top
   
PostPosted: Aug.16.11 6:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Гулигаад байхын, ямар учиртайг мэдэхгүй биз? Хоол нь хэтэрхий өөх тостой байсын болуу гэж бодоод байгаа...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Aug.16.11 7:08 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Easymgl wrote:
1. Nohoindoo heterhii ih hool uguh hereggui
2. Nohoindoo Chiherleg ym ugj bolohgui Chiherleg ym ugwul unerteh uneriig muu bologdog
3. Nohoindoo Tvvxii max ugwul gedes ni uwduj ut, horhoi uurlene
4. Nohoitogoo Sn togoloh heregtei Nohoi bnga uidaj bdag uchir
5. Nohoigoo 7 Hongot 2 udaa usand oruulwal sn
6. Nohoind Tusgai SHAMPOO bdag
7. Herwee nohoi chini neg gazraa hewteed bas deeshee harj hewtwel nohoi chini uwdsun gsen ug
8. Nohoindoo udurt 3 udaa hool ugwul iluu zohimjtoi Ydahnaa udurt 2 udaa udur oroi
9. Nohoinii Tusgai Baktsiin Hiih estoi
10. Nohoigiinhoo vsiig ni samnaj uguh heregtei
11. Nohoinii us Zun buugnuruj hulniihan ard ni buugnurdug uchir ni uwul uuriiguu dulaatsuulah gj bgaa ta usiig ni awah heregguie shuu !!!
12. Ta nohoinii vsiig ni awah bol heregguie shuu nohoinioi usiig awbal ih uwddug ym bn lee
13. Nohoigoo bnga archilj salhind gargah ni zuite bolj ugwul udur bolgon
ZaZa Miniii zuwlumj engeed duuslaa

нохойд мах дутагддаг тул 7 хоногтоо 1 удаа мах өгөж байх нь зөв

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Aug.17.11 3:50 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
.


Last edited by enzo_batkhuu on Dec.28.11 9:34 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.18.11 3:23 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
.


Top
   
PostPosted: Feb.01.12 10:07 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.01.12 9:57 pm
Posts: 7
ZA 1 iim yum bnaa bi urid ni nohoi tejeej bgaagvi tegeed 1 husky awsan chini neg l bardgviee gert sheej baagaad boldgviee nadad yag mergejliin zvgees zuwulguu ugux xvn bna uu eswel gaigvi xyamd naidwartai surgaad ugux xvn bna uu odoo barag 7 sar xvrlee sheej baaj suraxgvi vgend ch sain oroxgvi utas 88003936


Top
   
PostPosted: Apr.22.12 5:04 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Нохой бол жижигхэн биетэй хүн биш, хүүхэд ч биш, бас тоглоом ч биш, ер нь таны анд найз чинь ч биш. Тэд бол хүнээс шал өөр амьтан, тэд амьдралыг өөр нүдээр хардаг. Нохой та нарыг сүргийн гишүүн л гэж үздэг ба тэдэнд ердөө 2 л зэрэглэл байдаг. Нэг бол сүргийн удирдагч эсвэл дагалдагч. Гэр бүлийн гишүүн бүр удирдагч шиг байж чадвал тухайн гэр бүл нохойны тал дээр асуудалгүй байна эс бөгөөс нохой танай гэрийн амьдралыг удирдаж эхлэх болно.

Яаж удирдагч болох вэ?

Та бүхэн чонон сүргийн удирдагчдыг анзаарсан бол тэд үргэлж тайван, өөртөө итгэлтэй, зоригтой байдаг. Байгаль дээр хэн том биетэй, догшин нь бус хэн хамгийн тайван өөртөө итгэлтэй энерги ялгаруулж байна түүнийгээ дагаж амьдардаг. Ноход хэзээ ч ууртай, аймхай, тайван бус, сандарсан, өөртөө итгэлгүй, сул дорой энерги буюу амьтдыг дагадаггүй.

Удирдагч байх зөвлөмжүүд:

1. Биеийн байрлал: Цээж урагшаа, мөр хойшоо, цэх шулуун алхах. Байгаль дээрхи чонон сүргийн удирдагч нар үргэлж толгой дээшээ, сүүл нь боссон, цээж урагшаа явдаг.

2. Сэтгэл хөдлөл: Нохойтойгоо алхаж байхдаа сэтгэл хангалуун байх, тайван гэхдээ өөртөө итгэлтэй байх. Ямар ч нөхцөл байдал тохиолдсон тайван байж асуудлыг шийдэх. Удирдагч нар хэзээ ч сандарч, уурлаж, айж балмагдах ёсгүй.

3. Ямарваа хаалга үүдээр гарч орохдоо түрүүнд орох. Удирдагч нар үргэлж эхэнд ордог.

4. Хооллохдоо эхэлж хооллох. Удирдагч нар үргэлж түрүүлж хооллодог.

5. Нохойтойгоо нэг түвшинд унтахгүй байх. Ер нь нэг өрөөнд ч унтах ёсгүй. Учир нь байгаль дээр сүргийн удирдагч нар хамгийн өндөр тав тухтай хатааж овоолсон өвсөн дээр унтдаг. Нохойгоо өөрийн унтдаг ор, суудаг диван дээр гаргахгүй байх.

6. Нохой чинь гэртээ таны зам дээр хэвтэж байвал бүү тойрч гар. Давж гарах хэрэгтэй. Учир нь байгаль дээр удирдагч нар хэзээч тойрч гардаггүй.

7. Гэртээ нохойтойгоо нүдээрээ тулсан тохиолдолд хэзээч эхэлж нүдээ буруулж эсвэл анивчиж болохгүй. Нохой чинь түрүүлж нүдээ буруулах ёстой. Доогуур зиндааны гишүүд эхэлж нүдээ буруулдаг.

За тэгээд энэхүү жагсаалт цааш үргэлжилдэг үргэжлэлийг www.dogbreedinfo.com-c авах боломжтой. Нохойтой холбоотой бүх зүйлийг багтаасан сайт. Ерөнхийдөө Dog Whisperer Cesar Millan-ы аргыг дэмждэг сайт. Эцэст хэлхэд удирдагч байна гэдэг нохойгоо зодох, дээрэлхэх, нохойтойгоо зэрлэг харьцана гэсэн үг огт биш. Удирдагч байна гэдэг нь тайван, өөртөө итглэлтэй, сэтгэлийн өндөр хаттай байхыг л хэлнэ.

Нохой бол байгалийн амьтан тэд гуталны шинэ хуучныг ч ялгаж чаддаггүй. Үнэтэй хоол, сайхан байр байшин тэдний хэрэгцээг хангаж чадахгүй. Сайхан том хашаатай байр тэдний хувь ердөө л том хэмжээтэй оромж гэсэн үг. Нэг онигоо байдаг. Гэртээ сууж байсан эмэгтэй гадаа гудамжны хүнтэй цуг яваа нохойг үзээд цагдаа руу залгасан байдаг. Энд нэг зовсон золбин нохой явж байнаа аврахгүй юм уу гэж. Цагдаа хариуд нь наадах чинь хамгийн жаргалтай нохой байна. Учир нь байнга гадаа байдаг, үргэлж эзэнтэйгээ цуг байдаг, дандаа алхдаг гэж хэхэ.

Чоно байгаль дээр хоол, унд олохын тулд өдөрт өчнөөн км газрыг алхаж, аялж өнгөрүүлдэг. Гэвч орчин үеийн гэрийн ноход зүгээр л хоол идээд байдаг. Тиймээс одоо нохойны байгалийн хэрэгцээ болоод нохойг тогтвортой байлгах үндсэн суурийн талаар ярилцая.

Ерөнхийдөө дасгал хийлгэх, хүмүүжүүлэх, дараа нь эрхлүүлэх гэсэн дараалал нохойг тэнцвэртэй, тогтвортой байлгадаг.

1. Дасгал хийлгэх буюу нохойг ажиллуулах.
Дээр дурьдсан чоно өдөрт хэдэн км газар алхдаг гэж. Шувуу нисдэг, загас сэлдэг, харин нохой алхдаг. Алхах бол нохойны хувьд ажил билээ. Сезар Милланы зөвлөж байгаагаар хамгийн багадаа өдөрт 1 цаг нохойтойгоо алхах ёстой. Энэ нь нохойны бөглөрсөн эрч хүчийн суллаж нохойг ядрааж өгдөг. Үүний дараа хооллох нь нохойг хоолны төлөө алхсан мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Мөн нохойны аялах инстинктийг нь хангаж өгөхийн тул хааяа нэг хол шинэ газараар явах зайлшгүй шаардлагатай.

2. Хүмүүжүүлэх
Хүмүүжүүлхийн тулд нохойнд дүрэм журам, хял хязгаар, зааг байдгийг ойлгууулах шаардалагатай. Дээр дурьдсан хаалгаар түрүүлж орох, хүн рүү үсрэхгүй байх, гар хазахгүй байх, тавилга мэрэхгүй байх гээд болох болохгүйг заах нь өөрөө дүрэм журам юм.

3. Эрхлүүлэх
Нохойг зөвхөн тайван байх үед л эрхлүүлэх ёстой. Нохой уурласан, айсан, сандарсан, балмагдсан байгаа үед нь хэзээ ч эрхлүүлж болохгүй.

Эдгээр зүйлийг би өөрөө зохиогоогүй болно. Бүх бичсэн зүйлсийг www.dogbreedinfo.com, www.cesarsway.com болон сезар милланы нэвтрүүлэг болон ДИВИДИ-нүүдээс үзэж харж, уншсан зүйлээ бичсэн. Яагаад бичсэн бэ гэхээр би өөрөө асуудалтай нохойтой дахиж хүмүүс битгий алдаасай. Одоо гадуур гөлөг тэжээж байгаа хүмүүсийг хараад үнэхээр харамсдаг. яг хэдэн жилийн өмнөх өөрийгөө хардаг. Гөлөгтэйгээ харьцаж байгаа хандлага нь гэхэд л арайл аймаар байдаг. Ядаж нохойгоо битгий муухай хараалаар харааж, цохиж зодож байгаач дээ хүмүүсээ. Муу нохой гэж байдаггүй нохойны талаар ямар ч боловсролгүй эзэд л байдаг.

bestdogtrainersmethods.bblog.mn

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Apr.23.12 12:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Манай нэг эгчийн пудел нь дандаа эзнийхээ дэрний дээр унтаж, хүн унтаж байха толгой энэ тэрүүгээр нь даваад яваад байдаг шд. Буйдангийн арын түшлэг дээр гараад бараг хүний толгой дээр суучина. Нэг ч сургууль байхгүй даам гарцан пудел байгааз. Ээж хүү хоёртой гурвуулаа байдаг сүргийн эзэн юм байна л даа :P

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Apr.23.12 12:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
:wahaha:
Хуцдаг муу хулгайч вэ?

Энэ хэсэг бол арай л аймар...

1. Биеийн байрлал: Цээж урагшаа, мөр хойшоо, цэх шулуун алхах. Байгаль дээрхи чонон сүргийн удирдагч нар үргэлж толгой дээшээ, сүүл нь боссон, цээж урагшаа явдаг.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.23.12 3:12 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Мэдээж цээж урагшаа, мөр хойшоо, цэх шулуун алхах нь тухайн хүнд өөртэй итгэлтэй байдлыг автоматаар бий болгодог. Нохой хүнээс ялгарч байгаа сэтгэл хөдлөлийн үнэрийг хамраараа мэдэрдэг. Удирдагч үргэлж түрүүнд явах ёстой. Нохой таныг удирдагчаа гэж хүлээж авсан л бол урагшаа зүтгэдэггүй. Нохойтойгоо хэрхэн зөв алхах талаар http://www.dogbreedinfo.com болон http://www.cesarsway.com Ер нь эерэг байдлаар нохой сургагч нар ч гэсэн цэх шулуун алхахыг хүлээн зөвшөөрдөг. Be the Pack Leader. Stay calm and assertive. Cesar Millan.

Image

Тэр пүүдл жижиг нохойны синдром туссан юм шиг байна аа. ийшээ ороод үз.

http://www.dogbreedinfo.com/articles/smalltoydogs.htm

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: May.28.12 9:56 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Sep.11.10 11:18 pm
Posts: 463
Location: Чиний сэтгэл дотор оршино
emee ovoo nar noxoi tejeej boloxgvi nee bogtor yum chin

_________________
Төмөр замчид мандтугай.


Top
   
PostPosted: May.30.12 12:33 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Эмээ, өвөө нар маань нохой тэжээх бараг л боломжгүй дээ. Би лав өвөө, эмээгээрээ нохой тэжээлгэж тэдний амь нас, эрүүл мэндэд хор учруулахгүй. Бас бага насны хүүхэд ч нохой тэжээх нь утга учиргүй. Хүүхэд, нохой хоёрт хэзээ ч итгэж болохгүй. Хүүхдээ нохойтой орхиод нохойндоо хазуулсан тохиолдол олон байдаг. Нохой тэжээнэ гэдэг эрч хүчтэй, хариуцлагатай, залуу насны л ажилдаа.

Image


_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Aug.10.12 8:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
т
нохойтой болмоор л байна, даана ч цаг зав их орох хэрэгтэй болох юм

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Aug.11.12 4:13 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Begin wrote:
т
нохойтой болмоор л байна, даана ч цаг зав их орох хэрэгтэй болох юм


Тийм шүү. Нохой авч өөрийгөө ч зовоогоод, орчин тойрныхоо хүмүүсийг ч хүнд байдал оруулж амьтан тамалж байснаас аваагүй нь дээр. Монголд хүмүүс үсрээл 2 жил нохойгоо тэжэээдэг. Тэгээд хүнд өгдөг, эсвэл төөрүүлж хаядаг. Хүнд өгөхөөр ихэнхдээ хашаанд угаадсаар хооллоод удалгүй өнгөрдөг, төөрсөн нохойны хувь заяа тодорхой. Эхэндээ нээх хайрлаад сүүлдээ жинхэнэ үзэн яддаг зүйл л болж дуусдым шүү дээ. За тэгээд гэр бүлд бөөн хэрүүл, уруул уйлаан майлаан болышд. Америкт бол тэгээл гэр бүл нохойноос болж салаал, Англид бүр намайг эсвэл нохойг сонго гэсэн нэртэй нэг нэвтрүүлэг хүртэл байдын.

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Aug.14.12 5:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
kk harin tmee, ystoi nohoinoos bolj boon ym boldiishdee, bas turshlagatai bolhoor avch zurhlehgui l bn, yr n avahaa bolihoor shiidlee, chi garga bi garga, gert sheechlee enee teree geed eej aav boon uur boln, tgee l avie gesneeree bi baahan zagnuuln kk tged hamgiin balai n amitan zvoochij bgm, buur neg shn nohtsol burdsen hoin l avnaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Aug.14.12 11:08 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Begin wrote:
kk harin tmee, ystoi nohoinoos bolj boon ym boldiishdee, bas turshlagatai bolhoor avch zurhlehgui l bn, yr n avahaa bolihoor shiidlee, chi garga bi garga, gert sheechlee enee teree geed eej aav boon uur boln, tgee l avie gesneeree bi baahan zagnuuln kk tged hamgiin balai n amitan zvoochij bgm, buur neg shn nohtsol burdsen hoin l avnaa


Зөв шийдвэр гаргажээ. Нохойг гэр бүлийн бүх хүн хүлээн зөвшөөрсөн, бүрэн итгэлтэй үедээ л авах хэрэгтэй. Нэг л хүн дургүй байвал за тэгээд хэрэггүй биз дээ. хэхэ

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Aug.15.12 6:58 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
кк би анх яг өөрийн гэсэн нохойгүй байсийн тэгээд нэг өдөр сайхан өөрийн гэсэн нохойтой болъё гээд л ээжийг өчнөөн гуйгаад ээж дургүйцээд байдаг байсийн тэгсэн нэг өдөр ээж 1сартай ч билүү 2 сартай ч билүү аймар хөөрхөн хар спанел аваад ирдийн тэгээд л аймар баярлаад л хайрлаад л эхний өдөр бөөн сүр байгаам тэвэрч унтах нь холгүйл, тэгээд байж байтал сүүлдээ арай хайхрамжгүй болж ирээ л гэрт бааж шээгээд бүүр дийлдэхээ больж байгаам чинь, ядаж ганцаараа болхоор хуваагаад цэвэрлэх хүн байхгүй, арчаад дуусвуу гүй юу шээчин, дээрээс нь үс нь гэж дийлдэхгүй бас нэг асуудал, самнаад ч нэмэр алга, тэгээд гэр бүлийнхний уурыг оволзуулаад л шөнө бас гаслана гэж жигтэйхэн, тэгэж байтал миний хичээл ном давхцаад бүүр завгүй болж ирж байгаам, шалгалт шүүлэг гээд л тэгээд л нөгөө нохой маань балкон руу шилжиж байгаам, ядаж дүүтэй байсан бол дүү бас тоглоод гаргаад арай зугаатай байлгах байсан байх тийм жоохон хүүхэд байхгүй бол бүүр хэцүү, тэгээд л хүн амьтанд ад үзэгдээд л зайлуул, тэгж байгаад удалгүй хамаатныхаа дүүд өгөөд, нөгөөдөх чинь нэг найздаа өгцөн гэсэн гайгүй л хүн гэсэн, хамгийн сүүлд орхиод явхад араас гайхчихсан хараа л үлдсэндээ :( тэрнээс хойш нохой аваагүй олон жил болж байна. өөрөө нохой сургагчуу?

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Aug.16.12 2:34 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Begin wrote:
кк би анх яг өөрийн гэсэн нохойгүй байсийн тэгээд нэг өдөр сайхан өөрийн гэсэн нохойтой болъё гээд л ээжийг өчнөөн гуйгаад ээж дургүйцээд байдаг байсийн тэгсэн нэг өдөр ээж 1сартай ч билүү 2 сартай ч билүү аймар хөөрхөн хар спанел аваад ирдийн тэгээд л аймар баярлаад л хайрлаад л эхний өдөр бөөн сүр байгаам тэвэрч унтах нь холгүйл, тэгээд байж байтал сүүлдээ арай хайхрамжгүй болж ирээ л гэрт бааж шээгээд бүүр дийлдэхээ больж байгаам чинь, ядаж ганцаараа болхоор хуваагаад цэвэрлэх хүн байхгүй, арчаад дуусвуу гүй юу шээчин, дээрээс нь үс нь гэж дийлдэхгүй бас нэг асуудал, самнаад ч нэмэр алга, тэгээд гэр бүлийнхний уурыг оволзуулаад л шөнө бас гаслана гэж жигтэйхэн, тэгэж байтал миний хичээл ном давхцаад бүүр завгүй болж ирж байгаам, шалгалт шүүлэг гээд л тэгээд л нөгөө нохой маань балкон руу шилжиж байгаам, ядаж дүүтэй байсан бол дүү бас тоглоод гаргаад арай зугаатай байлгах байсан байх тийм жоохон хүүхэд байхгүй бол бүүр хэцүү, тэгээд л хүн амьтанд ад үзэгдээд л зайлуул, тэгж байгаад удалгүй хамаатныхаа дүүд өгөөд, нөгөөдөх чинь нэг найздаа өгцөн гэсэн гайгүй л хүн гэсэн, хамгийн сүүлд орхиод явхад араас гайхчихсан хараа л үлдсэндээ :( тэрнээс хойш нохой аваагүй олон жил болж байна. өөрөө нохой сургагчуу?



Би нохой сургагч биш. Өмнө нь би нохойгоо маш буруу аргаар тэжээж явсан муу эздийн нэг. Муу нохой гэж байдаггүй, муу эзэд л байдаг. 5 жилийн өмнөөс анх http://www.dogbreedinfo.com сайтаас яаж нохойтойгоо зөв харицах, сургах, ялангуяа нийгэмшүүлэх, удирдах талаар олж мэдсэн. Энэ сайтын гол баатрууд Бруно, Спэнсэр хоёрт маш их хайртай. Тэгээд ер нь надад Dog whisperer Cesar Millan, Dog Town нэвтрүүлгийн нохой сургагчид их урам зориг, итгэл өгсөн юм. Тэд хэзээ ч бууж өгдөггүй, хоёр дахь боломж байдаг гэдэгт итгэдэг, баталдаг. Дог таун дээр 1 настайдаа ирсэн хүн амьтанруу дайрдаг нохойг тэд 12 настайд нь зан аашыг засаад айлд үрчилж байсан. Бүхэл бүтэн 11 жил нэг нохойг сургахад зарцуулсан байгаа юм. Нохой тэжээгээд би нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Ямар нэг зүйл хийх гэж байгаа бол өмнө нь маш сайн судлах ёстойг. Би хувьдаа дахиж нохой тэжээхгүй.

Яахав зүгээр хүмүүсийг Сезар Милланы нэвтрүүлгийг үзээсэй ийм хүн байдгыг олж мэдээсэй гээл блог хийсэн. Ядаж байхад миний Англи хэл маш муу болохоор ихэнхдээ видео блогтоо тавьсан лдаа. Тэгээд яахав хүмүүс нэгэнт мэдчүүл өөрсдөө цаашаа уншаад судлах байх гэж бодсон чинь сонирхдог хүн алгоо. Миний нохой сургагч гэж юу байхав хэхэхэ. Дог виспэрэр нэвтрүүлгийг үзээд та нохой сургана гэж жинхэнэ тамын ажил болохыг ойлгох байхаа. Тэгээд бас номын сурна монголд ямар тийм сургууль нь байх ч биш.

Уг нь нохойны эзэн л өөрөө юм уншиж судалж байжил нохойгоо сургана гэхээс нээх хүн мүнээр сургуулаад байх шаардлага байхгүйшдээ. Ямар ч асуудал нохойндоо биш цаана нь байгаа хүнтэй л холбоотой.

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Aug.16.12 3:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
үнэн шүү нохой тэжээх бол их эрсдэлтэй эд байналээ,
нохой тэжээх гэж байгаа бол хамгийн эхэнд өөрийн чинь амьдраж байгаа орчин нөхцөлд ямар үүлдрийн нохой тэжээвэл тохирох вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй, эрч хүчтэй хөдөлгөөнтэй нохойнууд орон сууц жижиг нөхцөлд хөдөлгөөн дутаж уйдах стрэсстэх хандлагатай болно, стрэсст орсон нохой үүнийгээ гадагшлуулахын тулд эзнээ хазаж урах нь илбэг тиймээс болж өгвөл нохойтоогоо хамт байж салхилуулж идэвхитэй байлга.
ямар нохой авахаа сонгосон бол хаанаас авахаа хэдэн нас сартайд нь авахаа шийдэх хэрэгтэй, нохойг 1сар гарсан 2сартай үеэр нь авбал зүгээр юм шиг байна лээ, гол нь эхийнхээ сүүгээр 30-40хоног хүртэлээ хооллосон байх хэрэгтэй тэгэж байж дархлаа сайн өсөлт хэвийн эрүүл бойжно. Тэгээд гол нь тэр авах гэж байгаа нохойныхоо талаар маш сайн судал унш үзэж хар
нохойны амьдралын хэв маяг онцлог энэ тэр гээд л яаж болох болохгүй бүгдийг нь уншиж судалж байж авах хэрэгтэй тэгэхгүй бол дэмий амьтан зовоохын нэмэр.
Авсан хойноо хамгын гол анхаарах зүйл бол нохой хооллолт, бага байхад нь өдөрт аль болох олон удаа багаар хооллох хэрэгтэй монголд малын эмнэлэг орж байгаа нохойнуудын дийлэнхи нь хоолны хордлоготой, хордлого нь хүндэрсэн нохойнууд байгаа харагддаг, хордлого хүндэрвэл бидний найзууд маань үхэх аюултай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй
өөх давстай хоол өгж болохгүй, хэтэрхий халуун эсвэл хүйтэн хоносон хоол өгж болохгүй, хиам бол дэмий, түүхий мах 7хоногт ганц 2 өгж байхад болно. 1сартайгаас шүд нь үргадаг болохоор эзнээ хазах үйлдэл гаргадаг тэр үед нь зориулалтын яс тоглоом өгж хазуулж байх хэрэгтэй.

Нохойг тэжээхэд хангалттай мэдлэг туршлагатай болж сэтгэл зүйгээ бүрэн бэлдсэн үедээ л нохой тэжээх хэрэгтэй, өвдсөн үед нь хаана нь өвдөж юунаас болсоныг мэдэх шөнөжин харж тэвэрчунтах, нялх хүүхэд асарж байгаа мэт хайрлаж эхнрийлэх хэрэгтэй. хэрвээ энэ бүгдийг хийж чадна гэж бодож байгаа өөрийгөө бэлэн болсон гэдэгт итгэлтэй байгаа бол нэг сайн найзтай болоход бэлэн болсон гэсэн үг.
энэдээс монголоор нохойтой холбоотой зүйлсийг уншиж болно
http://www.myangannaiz.mn/
http://noxoi.com/index.php
энэ бол монголд байгаа нохой сургалтын газар
http://www.positive-canine.com/

өөө тийм нохойгоо авсан даруйдаа эмчид үзүүлчихэд гэмгүйшүү, өвжтэй байх ч юм билүү хашир хандахад илүүдэхгүй

_________________
Chicken little гэж би байна


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited