eSuhe wrote:
etvgen wrote:
Ер нь хүнээр хийлгэж байхлээр өөрөө сурчихсан дээр юм шиг санагдаад байдаг юм, Дараан ч гсн юм хум эвдэрвэл юу болохгүй байгаагаа мэдэж байх хэрэгтэйм шиг
![happy :]](./images/smilies/icon_happy.gif)
. За тэгээд ямар чиглэлээр, хэнд зориулж ямар веб хийлгэх гэж байгаагаа маш сайн бодож судалж байж хийх хэрэгтэй, хост домайныхаа төлбөрийг тасалдахгүй өгч чадах уу? гээд л ккк Ер нь тэгээд ВЕБ САЙТтай боллоо гэж бодоход гол нь хүн татах, хамгаалалт хоёр л чухал юм шиг байгаамдаа

chi pro pro

энэ бол хувь хүний бүр нарийвчилбал 10 жилийн хүүхдийн хувьд вэб гэдэг ойлголт байлаа. :P
Компаний хувьд вэб гэдэг тухайн газрын нүүр царай Нүүр царай гэдэг бол анхны үнэлгээ Анхны үнэлгээ гэдэг бол цаашид энэ компанитай харьцах эсэхийг шийдэх зүйл. Үүний төлөө нэг удаад мөнгө төлөөд вэб хийлгэх нь хангалтгүй.
1-р арга зам Вэбмастер ажилд авах. Үр дүнд нь хүссэн зүйлээ хүссэн үедээ вэб дээрээ хийж болно. Тогтмол цалинжуулна. Гадаадын нөхцөлд бол вэбмастер гэдэг хүн ганцхн вэб л хийдэг бүр нарийвчлаад сисадмин, кодер, дизайнер гээд задраад алга болно. Манай нөхцөлд дээрх хэд дээр нэмээд IT Department бараг бүхэлд нь хариуцах болдог. Хэх
2-р арга зам Мэргэжлийн байгууллагатай гэрээлэх. Хүссэн өөрчлөлтүүдээ тухайн гэрээт газартай тохиролцсон эсвэл тогтмол хөлсөөр хийлгэнэ. Вэбийн мэдээллийг хэн нэг менеджер сэргэлэн хүүхэд шинэчилнэ.
3-р арга Нэг удаа хийлгээд хаях. Миний л туршлагаар вэбийг ердөөсөө 1 удаа хийнэ гэж байхгүй. Эхлээд нэг юм хүснэ дараа нь дахиад өөр юм хүснэ сүүлдээ бүр шал өөр юм хүснэ. Хийж байгаа тал чинь эхнийхийг чинь хийж өгнө 2 дохыг чинь хийхээс цааргална тэхдээ хийсэн болно 3 дахийг чинь хийж өгөхгүй + төлбөр төлвөл хийнэ 4 дэх хүсэлтийг чинь харин бараг хүлээж авахгүй авахаар бол вэб хариуцах гэрээ хийх сонирхолоо илэрхийлнэ. Хүмүүс ихэнхдээ угаасаа юу хийлгэх гээд байгаагаа ч мэдэхгүй дээрээс нь материал нь огт байдаггүй. Бүр ядаргаа болгодог доо. Тэгэхээр компани хувьд вэб гэдэг зүйлтэй болох гэж байвал 1 эсвэл 2-р замыг л сонгох нь дээр.
Харин хувь хүн бол өөрөө зүгээр л нэг блог энэ тэр ашиглаад л хийчих Wordpress.com Tumblr энэ тэр гээд наян зуун мянган зүгээр л нэрээ бүртгүүлээд вэбтэй болох арга бий.
За тэгээд үнэ ханшийг дээр Tsogoo гэдэг хүн бичсэн байна даа.