#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 2:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next
Author Message
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.23.10 4:23 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
taivanmn wrote:
Манайхаан би нэг юм бодлоо... Нийтлэлүүд сэдэвт идэвхитэй оролцож, сонирхолтой нийтлэл бичиж байя... тэгээд сарын сүүлээр шилдэг нийтлэгчээ шалгаруулж байвал яасан юм?

Би ч гэсэн өөрөө удахгүй нийтлэлүүдээ үргэлжилүүлнэ ээ.

Уйдсан үедээ бичиж байхаар шийдлээ...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.23.10 8:34 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4261
Location: Чимээгүй толгод
Копи паст хийснийг тооцхымуу :mrgreen:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.23.10 10:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
kamikaze88 wrote:
Копи паст хийснийг тооцхымуу :mrgreen:


Өөрөө бичвэл дээр байх оо

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.23.10 10:59 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
FIFA монголын томчуулаас авилгал авсны учир арын хаалгадан монголын хөл бөмбөгийн шигшээг дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд оруулж гэнэ. Гэтэл монголын нэгэн тамирчин эсрэг багийнхаа тамирчныг дэгээдэж унагаахад шүүгч сануулахаар шар карт гаргаж иртэл монголын багийн засуул /дасгалжуулагч/ томоо ширэн цүнх үүрч талбай дээр гарч ир...сэнээ:
- Ахаа, хуудасгүйгээр торгочих л доо. Хоёулаа тохирчихъё л доо...

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.25.10 9:27 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.18.10 5:45 pm
Posts: 5
монгол гаралтай Youri Djorkaeff гэдэг нөхөр бас байдаг юм байна.аав нь халимаг гэжийн.
http://www.youtube.com/watch?v=f1iIqVc0v6k


энэ дунд ютубээс яаж бичлэг оруулдын


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Dec.26.10 8:57 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Aug.17.10 8:03 am
Posts: 193
Location: Антрактид
Манай монгол нэг гар Хамбург-ийн хүүхдийн багт тоглодог гэж халит дуулсын байна 1 настайгаасаа хойш Германд байгаа гэсэн байхаа

_________________
No Signature


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jan.07.11 11:43 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
yag unen yumuu

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.15.11 1:05 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
"Туулай"


Image

Бүдүүн Роналдо, Бразилын Роналдо, Чандага гэх мэт олон хочтой Бразилын шигшээн нэгэн домог өөрийн кареерын төгсгөлийг хийлээ. Хөлбөмбөг гээчийн сургийг сонсоогүй явах үед минь ид амжилтынхаа гарааг эхлүүлсэн энэ гайхалтай тамирчны урт бөгөөд азтай, одтой, авъяастай спортын замнал түүний энэ бүх гараагаа эхлүүлсэн анхны баг болох Бразилын Коринфиаст бэртэл гэмтлийн хар сүүдэр дор дуусч буйд харамсахын хажуугаар нулимстай нүдээр даруухан хэвлэлийн бага хурал зарлан зодог тайлах болсноо мэдэгдэхийг нь хараад олон арван хаалгачийн салтааг хашраадаг байсан гайхалтай үеийх нь гайхамшигтай кареер нь эргэн санаанд орж ирэв. Дэлхийн 3 удаагийн шилдэг, алтан дагины эзэн, дэлхийн аварга гээд авч үзээгүй цом түүнд хомс байдаг. Миний шүтээн болсон ЗиЗу-тай нэгэн үед мөр зэрэгцэн Галактикогийн эгнээнд багтаж, ур чадвар, амжилт, довтлогч хүний хамгийн чухал чанар болох гоолын тэнгэртэй гэдгээ цаг үргэлж нотолсоор ирсэн энэ хүн сүүлийн хэдэн жил тун нам гүм байсан боловч хэн ч мартаж амжаагүй болно. Өнөө цагт дэлхийд 2 гайхамшигт Роналдо байдгийн нэг нь домог болон мөнхөрч байх шиг. Ээлжит нэгэн хөлбөмбөгийн домог түүхэнд нэрээ мөнхлөн хойч үеийн залуустаа алдар нэрийн замналыг шилжүүлээд даруухнаар хөлбөмбөгөөс холдон одовоо...


Хэвлэлийн бага хурал дээр түүний өгсөн ярилцлагыг орчуулгагүйгээр хүргэе, аз жаргал хүсье!

Ronaldo Luís Nazário de Lima:
"As you can imagine and you heard during the whole weekend, I'm here today to [confirm that] I'm closing my career as a professional player,'' Ronaldo said.
"I thanked all the players, the coach Tite, for all the minutes, for every second I was with them,'' added Ronaldo, who was joined at the press conference by sons Ronald and Alex. "It was a very beautiful career, wonderful and exciting.

"[There were] a lot of defeats and a lot of victories. I made a lot of friends, and I can't recall any enemies. I'm ending my career due to some very important reasons."

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.15.11 10:13 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
2 зуун үзсэн шилдэг тоглогчдоо

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.16.11 5:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Bayartai tuulai! manaid udsen uliraliig chn hezee ch martahgui

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.16.11 4:00 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
boldoo_moment wrote:
Bayartai tuulai! manaid udsen uliraliig chn hezee ch martahgui

роналдогийн барсад байснийг мэдэх боловуу?эсвэл реалд байснийг мэдэх боловуу?

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.16.11 7:49 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
j007casper wrote:
boldoo_moment wrote:
Bayartai tuulai! manaid udsen uliraliig chn hezee ch martahgui

роналдогийн барсад байснийг мэдэх боловуу?эсвэл реалд байснийг мэдэх боловуу?

Барса түүнийг нээж байсан гэдгийг санах хэрэгтэй
1996/1997: Ronaldo's unforgettable season at Barça
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.17.11 12:25 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Барсад 47 тоглолтонд 49 гоол билүү, 49т 47 билүү хийсэн байдаг ш д, үнэн тэнгэртэй эр дээ Роналдо ч...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.17.11 3:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
CrossBonez wrote:
Барсад 47 тоглолтонд 49 гоол билүү, 49т 47 билүү хийсэн байдаг ш д, үнэн тэнгэртэй эр дээ Роналдо ч...

тэгээд яагаад ийм шилдэг тоглогчоо явуулцийм болдоо?

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Mar.20.11 9:45 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
Андрей Виллас Боас -Тэр бол дараачийн Моуринью


Image

Шилдэг хагас хамгаалагчдаараа алдартай Португал орноос Моуриньюгын шийрийг хатаах нэгэн шилдэг менежер төрөн гарч байна. Энэ улиралд амжилт дүүрэн байгаа Португийн дагсалжуулагчийг дараачийн Моуринью гэж Европ даяар шуугиж эхлээд байна. Тэр ердөө 33 тай ч дасгалжуулагчийн хувьд маш авъяаслаг мэргэжилтэн болохоо харуулаад байгаа юм. Түүний намтар түүх Моуриньютай маш төстэй нь сонирхолтой.

Тэр УЕФА-ын албан ёсны дасгалжуулагчын эрхийг 17хон насандаа буюу 1994 онд Шотландад сурч авч байсан байна. Моуринью бас л Шотландад дасгалжуулагчын курст сууж байсан.

Английн алдарт мэргэжилтэн Бобби Робсон Португалын Порто багта ажиллахаар ирэхэд нь тэрээр анх түүний орчуулагчаар ажиллаж анхны гараагаа эхлэж байжээ. Түүний эмээ нь Англи хүн байсан болхоор тэр англи хэлэндээ ус цас байж. Мөн л Моуриньюгын адилаар Бобби Робсоны орчуулагчаар гараагаа эхлэж байж. Тэр үед нь Жозе Бобби Робсоны туслах дасгалжуулагчаар ажилаж байж.

Түүний удирдсан анхны баг нь Британий эзэмшил Виржин Арал улсын хөлбөмбөгийн шигшээ багийг 2000-01 онд 23тайдаа удирдаж ажиллаж байжээ. Гэвч ямар туршлагагүй тэрээр амжилт муутайхан ажиллаад больсон байна.

Ингээд 2002 онд урьд нь хамтран Робсоны багт хамтран ажиллаж байсан Моуринью Порто клубын ерөнхий менежерээр ажиллаж эхлэхэд нь түүний туслахаар нь ажиллаж эхэлж. Ингээд Моуриньютай хамт Порто клубт ажиллан Европын аварга болгож Жозег Челсирүү явахад нь хамт очив. Моуринью 2004 онд Челсид ажиллахаар ирж шинэ лигт шинэ орчинд түүнд маш их судалгаа хэрэгтэй байв. Тэр Английн бүх багууд болон эсрэг багийнхаа топ тоглогчдын тактик, сул болон давуу талуудыг багтаасан двд бэлдэн түүндээ анализ дүгнэлт хийж Жозед зөвлөгөө өгдөг байлаа. Моуриньюгын Англид өнгөрүүлсэн анхны улиралд тэр хэдэн мянган цагийн бичлэгтэй зөвлөгөө бүхий двд-нүүдийг бэлдэж байсан байна.

Image

Моуриньюгын туслахаар Порто, Челси, Интер гээд клубүүдэд хамтран ажиллаж УЕФА-ын цом, Аваргуудын лигийн аварга, Англид авч болох бүх цомууд, Сери А-ын аварга гээд л олон том амжилтанд хүрсэн. Жозе Моуринью бол Ялагч, тэрээр энэхүү мундаг мэргэжилтэн нутгын ахаасаа их зүйлыг сурч авчээ.

Image

Ингээд 2009 онд тэр өөрийн дасгалжуулагийн карьераа эхлүүлэхээр Португалд эх орондоо ирлээ. Португалийн дээд лигийн Академика гэдэг улирал эхлээд нэг ч ялалт авч чадалгүй доод лигрүү унах аюулд ороод байсан багийн жолоог авч шинэ арга барил, тактик хэрэгжүүлж улирал дуусахад хасагдах шатнаас 10 онооны дээр дуусгаж байж. Мөн тэр улиралдаа Португалийн цомын тэмцээнд багтайгаа хагас шигшээ хүртэл явж Портод ялагдаж байжээ. Ингээд тэрээр Португалийн хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө таниулж шуугиан дэгдээж.

Дараачийн улиралд нь буюу өнгөрсөн зун түүнийг Португалийн хамгийн том клуб Порто багтаа урьж ажиллуулж эхэлсэн байна. Түүний амжилтын буухиа тасралгүй улам чанаржиж Европд өөрийгөө таниулж эхлээд байна.

Портог дөнгөж хүлээж аваад Португалийн супер цомд Бенфикаг хожиж өөрийн анхны цомоо авсан. Порто багийнхаа хамтаар бүх тэмцээнд 36н тоглолтонд нэг ч ялагдаагүй гэсэн супер амжилттай явна. Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр уртаа гэгчээр Моуриньюгын Портод байхдаа 33 тоглолтонд ялагдалгүй рекордыг нь эвдэж өөрийн түүхийг бичиж байна. Мөн саяхан Евро лигт ЦСКА-г хожиж шөвгийн 8д шалгарснаар Порто энэ улиралд Европын тэмцээнд 10н ялалт аваад байгаа нь клубынх нь түүхэн рекорд гэнэ. Одоо тэр Портотой хамт 44 тоглолт хийснээс 37 ялж 4 тэнцэж 3 ялагдсан гэсэн дэндүү мундаг амжилттай байна. Португалийн лигт түүний баг нь аль хэдийн түрүүлэх нь тодорхой болчихсон байгаа аж.

Тэрээр багаа 4-3-3 гэсэн тактикаар тоглуулдаг бөгөөд Жозе Моуринью ч мөн энэхүү арга барилд тун дуртай билээ. Түүний багийн амжилтын гол түлхүүр нь Жозе Моуриньюгаас өвлөн авсан шилдэг хамгаалалт юм.

Одоо Евро лигт Порто хагас шигшээд үлдэхийн төлөө Оросын Спартактай таараад байгаа. Хэрвээ энэ эрхэм өөрийн багаа Евро лигт түрүүлүүлж чадвал Моуриньюгын амжилт замналыг давтах юм. Моуринью өөрийн анхны Европын цомоо 2003 онд Портод ирсэн эхний улиралдаа л УЕФА-ын цомыг хүртэж, дараа жил нь Аваргуудын лигийн аварга болж дэлхий дахинд өөрийгөө тунхаглаж байсан билээ.

Гэхдээ Моуринью ах шигээ болохын тулд Европын цомуудыг хамж, хорон үгээр эсрэг багаа даапаалж, мэдээж Камп Ноугын зүлгэн дээр Dolce Gabbana-ын хослолтойгоо гулгах хэрэгтэй...

_________________
Madridista


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Mar.21.11 12:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
Image
Өнгөрсөн өвлийн хувьд манай клубын хувьд маш хөдөлгөөнтэй үе байсан билээ. “Шок” гэдэг үг энэ өвлийн хувьд яг л манайд таарсан үг байв.. Шинэ эзэдтэй болоод удаагүй байсан дээр “Хаан Кенни” менежерийн дүрээр Ливэрпүүлдээ эргэж ирсэн нь фэнүүдийг үнэхээр баярын шоконд оруулсан.. Тэрээр ажлаа авсны дараахан туслахаараа Стив Кларкыг сонгосон бөгөөд удалгүй 2010 оны дэлхийн мэргэн бууч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзтал тоглосон, Аяакс клубын ахлагч, багийн мэргэн бууч Луйс Суарезыг багтаа нэгтгэж чадсан юм.
Торрес+Суарез гэсэн гайхалтай хослол үүсч, бид энэ дэлхийн хамгийн гайхалтай довтолгооны бүстэй болох нь хэмээн хөөрч байв.. Гэвч энэ баяр хөөр тун удсангүй. Итгэмээргүй үйл явдал болж Фернандо Торрес багаас явах хүсэлтээ Кеннигийн ширээн дээр тавьсан мэдээ биднийг ахин нэг “шок”-нд оруулав.. Суарез ирсэн баярт мэдээнээс ч илүү энэ мэдээ манайхны санааг зовоход хүргэсэн юм.. Олон фэнүүд үүнд итгэхийг хүсэхгүй байсан ч Челсигийн тавьсан том санал Торресыг бүрэн эзэмдэж тэрээр наймааны цонх хаагдах сүүлчийн өдөр заналт дайсны эгнээнд элссэн билээ.. Гэхдээ бид түүний оронд 50 саятай болсон ч энэ мөнгөө зарцуулах хугацаа тун бага үлдээд байлаа...
Цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө клуб Астон Виллагийн гол хүн Эшли Янг, Блэкпүүлд энэ жил гялалзтал тоглож байгаа багийн ахлагч Чарли Адам, НьюКааслын залуу довтлогч Энди Кэрролл нартай холбогдоод байгаа мэдээ шар хэвлэлүүдээр дүүрэн байв.. “Энди Кэрроллд Ливэрпүүл 30 саяын санал тавьсан ч Ньюкаасл татгалзсан хариу өглөө” гэсэн мэдээ гарсан байсныг хараад үнэхээр гайхаж билээ. Тэд цаг үлдээгүйг далимдуулж шуналтснаас гадна ноднин манайхыг ТОП-4с мулталсан Тоттенхэм бас садаа хийсэн бололтой юм.. Фэнүүдийн ихэнх нь Кэрроллыг заавал энэ их үнээр авах хэрэг байна уу хэмээн бодож байлаа..
Гэвч 2011 оны 2 сарын 1ны өглөө залуу довтлогч Энди Кэрролл дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн 8рт, Британийн болон клубын түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болон Ливэрпүүл клубт ирсэн байлаа...Бид ийнхүү ахин нэг “шок”-нд орсон юм.
Ингээд биднийг одоо нэгэн том асуулт хүлээж байгаа билээ..
Суарез Кэрролл хоёр хэрхэн хослох бол?
Юуны өмнө бид яг ямар довтлогчдыг авсан талаар жоохон дэлгэрүүлэе...

Луис Суарез
24 настай Урагвай довтлогч маань одоогоос 5 жилийн өмнө Европд газардсан байна.. Түүнийг анх Голландын Гронинген клуб авч байсан ч алдарт Аяакс клубт тоглох болсноор дэлхий нийтэд танигдсан билээ. Кенни болон Дамиен Комоли нар уйгагүй ажилласны хүчинд түүний Улаануудын бүрэлдэхүүнд харах боломжтой болсон юм.. Тэрээр энд урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд юутай ч 6 жил хагасын хугацаанд уран гоё тоглолтоороо биднийг баясгах болоод байгаа..
Хөлбөмбөгийн кареераа төрөлх орныхоо Национал гэдэг багаас эхэлсэн баг 2006 онд лигтээ түрүүлэх хүртэл 27 тоглолтод оролцож 10 гоол оруулж байжээ. Гэтэл түүнийг тэр онд нь Гронинген клуб ердөө 800.000 хан еврогоор эгнээндээ элсүүлж чадсан байх юм. Тэнд нэг улирал амжилттай тоглон 30 тоглолтод оролцож 10 гоол оруулжээ.. Ингээд түүнийг дараа улиралд нь Голландын алдарт Аяакс клуб ирсэн үнээс нь10 дахин их үнээр буюу 7.5 саяаар өөрийн болгожээ. Түүнийг Аяакст ирэхэд мөн залуу довтлогч Хунтелаар/Аяаксын төлөө 92 тоглолтод 76 гоол оруулсан/ гялалзаж байсан ба Суарез болон Хунтелаар гэсэн гайхалтай хослол үүссэн юм. Тэд 2009 онд Хунтелаар Реал явах хүртэл 18 сар хамт тоглож фэнүүдээ баясгасан бөгөөд энэ хугацаанд энэхүү гайхалтай хослол гоолыг машиндах шиг болж байлаа...
Суарез+Хунтелаар гэсэн хослол яагаад амжилттай тоглох болов?
Юуны өмнө тэд хоёулаа авьяаслаг довтлогчид нь тодорхой гэхдээ тэд хамтдаа тохиолдолд бүр ч илүү тоглолт үзүүлдэг байв.Суарезын хувьд жигүүрээр маш чадварлаг тоглох ба эсрэг багийн хамгаалагчдын дундуур маш хурдтай зүсэн орж ирж аюул учруулдаг байсан бол Хунтелаар гол төлөв 16-гийн талбай дотор тоглох дуртай бөгөөд тэнд маш чөлөөтөй тоглон зөв цагтаа зөв газраа байж чаддаг байсан... Тэдний тоглолтын арга барил нь нэг нь нөгөөдөө боломж гаргахад яг л цаанаасаа тохирсон мэт байсан юм..
Суарезтай хамт тоглоход гоол оруулах хялбар байдаг.. Учир нь тэр бусдаас илүү хөдөлмөрлөж хурдан шаламгай хөдөлдгөөнтэй, эсрэг багийн хамгаалагчдад үргэлж аюул учруулж байдаг.. бүр талбайн төвөөс ч бөмбөгийг эзэмшин орж ирээд аюул тарьдаг хэмээн багийн анд Хунтелаар хэлж байжээ.
Түүнийг Реал явсны дараа Аяакс клуб Германы Херта клубээс Марко Пантелич хэмээх довтлогчыг авсан бөгөөд тэрээр нэг улирал тоглохдоо 25 тоглолтод оролцон 16 гоол оруулсан байна. Энэ нь түүний Хертад үзүүлдэг үзүүлэлтээс хамаагүй дээгүүр байсан юм. Мэдээж энэ амжилт түүний хамтран тоглогч Луис Суарезтэй салшгүй холбоотой. Суарез энэ улиралд лигтээ 35 гоол оруулсан бөгөөд өөр аль ч лигд ийм олон гоол оруулсан тоглогч байгаагүй юм. Ийм гайхалтай амжилттай улирал дуусгасны дараа түүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байлаа..
ДАШТ-д Урагвайн шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлснийг бид нар харсан. Тэд 40 жилийн дараа ДАШТ-ний шөвгийн 4т үлдэж чадсан юм. Ийм амжилт үзүүлэхэд тэдний довтолгоо маш их үүрэг гүйцэтгэсэн. Суарез нийт 3 гоол оруулсан ба Өмнөд Солонгосын хаалганд 2 гоол оруулж, мөн Ганын шигшээ багтай хийсэн тоглолтод эцсийн мөчид багаа авран шөвгийн 4т үлдэхэд гарамгай гавьяа байгуулсан билээ.. Харин түүний хамтран тоглогч Форлан нь 5 гоол оруулан Дэлхийн Аваргын “Мэргэн Бууч” болсон билээ..

Энди Кэрролл
Тиймээ түүнийг хэтэрхий өндөр үнээр авсантай би санал нийлнэ, гэхдээ үүнд би огт санаа зовохгүй байгаа.. Тэр үүнээс ч илүү зүйлийг Ливэрпүүлд өгөх ч юм билүү...

Астон Вилла 1-0 НьюКаасл.... 2 жилийн өмнөх улирлын хамгийн сүүлийн тоглолт. Ингээд НьюКаасл клуб ПЛ гэж нэрлэгдэх болсноос хойш 15 жилийн дараа дээд лигээс мултарсан юм... Тэд ийнхүү чампионшипт тоглох болоход багийн довтолгооны гол хүмүүс болох Обафеми Мартинс, Марк Видука, Дамиен Дафф... нар багаа орхиж явсан юм.. Гэвч тэднийг орлох хүн Ньюкааслд байсан нь Энди Кэрролл юм.. Тэрээр Престон Норт Энд багаас зээллэгийн хугацаа нь дуусан төрөлх Ньюкааслдаа ирээд байсан билээ.
Жинхэнэ Англи хэв маягийн хатуу ширүүн тоглолтууд Английн 2дахь лиг болох Чампионшипт болдог . Зарим хүмүүс энэ лигийн тоглолтыг “Ал эсвэл алуул” гэсэн тоглолт болдог хэмээн ярилцдаг ба энэ хатуу ширүүн тоглолтуудын дундаас Энди Кэрролл онцгойрон гарч ирсэн юм.. Тэрээр багийн нөхдүүд болох Жое Бартон, Шола Амеоби нарын хамтаар Видука, Мартинс, Дафф нарыг огт байгаагүй юм шиг гайхалтай тоглолт үзүүлж улмаар Ньюкаасл клуб Чампионшипд хол тасархай түрүүлсэн билээ..
Кэрролл чэмпионшипд 17 гоол оруулсан бөгөөд чөлөөт цохилтоос маш олон гоолыг оруулжээ. Энэ нь түүний биерхүү толгойгоороо сайн тоглодогтой холбоотой.
Премьер лигт орж ирээд энэхүү сайн тоглолтоо үзүүлж чадах болов уу? гэсэн хүлээлт фэнүүдэд байлаа. Улирал эхлэхийн өмнө Шотландын шигшээ багийн дасгалжуулагч Грэйг Левэйн түүнийг шигшээ багтаа тоглохыг урьжээ. Гэвч Английн шигшээ багийн менежер Фабио Капелло түүнийг шигшээгийхээсээ өмнөөс тоглуулахаар ятгаж чадсан юм.

НьюКаасл клуб ПЛ-д эргэж ирэн эхний тоглолтоо Манчестер Юнайтедын эсрэг хийсэн ч 3-0 ээр бут ниргүүлэв.. Гэвч дараагийн тойрогтоо Астон Вилла клубыг талбай дээр хүлээж авсан юм. Энэ тоглолт “Кэрролын шоу” гэж хэлж болохоор тоглолт болсон. Тэд өрсөлдөгчөө 6-0 ээр бут ниргэсэн бөгөөд Энди Кэрролл ПЛ-ийн анхныхаа хэт трикийг хийсэн юм. Эхний гоолоо булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг бужигнаан дундаас зүүн хөлөөрөө цохин оруулсан бол хоёр дахь гоолоо өндөр ирсэн дамжуулалтыг шууд зүүн хөлөөрөө цохин хаалгачын зүүн доод буланд оруулжээ.. Харин 3дахь гоолыг тэрээр өөрөө эхлүүлэн улмаар гоол болгосон юм. 40 ярдын зайтай байсан довтлогч Хискод нэгэн гоёмсог кросс хаян улмаар өөрөө урагшлан гүйж гоол оруулах сайхан байрлалд ирэхэд Хиско түүнд уралдуулсан дамжуулалт өгснийг мөн л зүүн хөлөөрөө цохин Брэд Фрийдлийн хаалгыг гурвантаа мялаасан юм. Тэрээр ингэж эхэлсэн гоолын цувралаа цааш нь үргэлжлүүлсэн бөгөөд 1р сард гэмтэл авах хүртлээ нийт 11 гоол оруулан мэргэн буучын тэргүүн эгнээнд бичигдэж байлаа. Зүгээр ч нэг гоолдох биш тэрээр маш чанарлаг тоглолт үзүүлж байсан нь Арсенал, Челси, Ливэрпүүл, Манчестер Сити гээд лигийн тэргүүн багуудын хаалганд гоол оруулснаас тодхон харагдана.
Мөн тэрээр өнгөрсөн 11 сард Англи болон Францын шигшээ багийн тоглолтод анх удаагаа шигшээ багт дуудагдан 9 ноймерын өмсгөлтэй талбай дээр гарсан юм. Хэдийгээр энэ тоглолтод Англичууд 2-1 харьцаатай хожигдсон ч Францын L'Quipe сонин Кэрроллыг Английн шигшээгээс хамгийн сайн тоглолт үзүүлсэн тоглогчоор нэрлэсэн юм.

Өнөөдөр түүний тоглолтыг Английн шигшээгийн домогт довтлогч Алан Шийрэр болон Данкан Фергусон нартай адилтган үздэг.. Агаараар ирсэн бөмбөгөнд үргэлж хүрэх бөгөөд, биеийн хүчний тоглолт сайтай, хүчтэй цохилттой, толгойгоороо маш сайн тоглодог чанарууд нь түүнийг яг л “классик 9 ноймер”-ын довтлогч хэмээн нэрлэж болохоор болсныг харуулж байна..
Кэрролл хүчирхэг ширүүн тоглолт үзүүлдэг шигээ зан авирын хувьд ч ширүүн догшин гэдгээ өнгөрсөн өвөл харуулаад амжсан.. Учир нь тэрээр найз бүсгүйхээ нүүрийг авах юмгүй болтол нь “гөвшиж” нэг сар гэрийн хорионд байх эрхээр шагнуулсан билээ.. Гэвч түүний энэ зан Кенниг байгаа цагт тийм ч их харагдахгүй биз ээ...

Харин одоо Кэрролл болон Суарез гэсэн хослол хэрхэн тоглох бол гэдэг талаар таамаг дэвшүүлэх гэж үзье..

Цаасан дээр бол тэд төгс хослол болох шинжтэй харагдаж байна, гэхдээ мэдээж юм тийм амархан байхгүй өчнөөн л асуудлууд гарч ирэх нь тодорхой.. Клуб 4-4-2, мөн зарим үед тоглодог 4-3-3, сүүлийн үед ашиглаж байгаа 5 хамгаалагчтай тоглох зэрэг олон хувилбарыг ашиглаж болно. Эдгээрийн алинд ч Кэрроллын байрлал нэг хэвийн байх юм.. Өөрөөр хэлбэл тэр ямар ч хувилбар сонгосон байлаа төвийн довтлогчоор тоглоно.. Харин бусад тоглогчид янз бүрээр түүнийг дэмжих байх.. Мэдээж багийн довтолгоо ихэвчлэн Кэрроллоор явагдах бөгөөд Луис Суарезын олон талт тоглолт түүнд бүр ч илүү боломж үүсгэнэ. Суарез баруун, зүүн аль ч талын туслах довтлогчоор тоглож чадах бөгөөд зарим үед түүний ард тоглох боломжтой.
Бразилын сэтгүүлч Тим Викери нэг удаа Суарез болон түүнтэй хамтрах Кэрролл нарын талаар ийн хэлж байжээ. Кэрролын тоглолтыг би үзэж байсан. Тэр Урагвайн ахмад довтлогч Себестиан Абреутай тун төстэй тоглолттой. Тэр Национал клубт Суарезтай хамтран тоглодог байсан бөгөөд нуруугаараа Кэрроллтой ойролцоо толгойгоороо маш сайн тоглодог тоглогч байсан юм. Суарезын чадварлаг тоглолт түүнд маш их боломж олгодог байсан.. Кэрролл бол Абреугийн сайжруулсан хувилбар, ирээдүйд бүр ч илүү сайжрана.. Мөн тэднийг Жеррард болон Мейрэлэш гэсэн чадварлаг хагас хамгаалагчид дэмжинэ гэхээр энэ довтолгооны хослол яаж ажиллахыг төсөөлж болох юм...гэж байжээ.

Тиймээ бид түүхэндээ байгаагүй их мөнгө зарж эдгээр довтлогчдыг өөрийн болгосон, магадгүй тэд биднийг буцаад дээд түвшинд аваачиж чадна гэдэгт итгэж болох байх.. Учир нь тэд хоёулаа нас залуу цус шингэн, амжилт гаргахаар улайран тоглоцгоох бизээ.. Бид ч тэдний гайхалтай тоглолтын гэрч болж олон сайхан ялалт, гоолуудыгхарна гэдэгтэй итгэлтэй байна.. 70 аад оны үед яг л Кэрролл шиг өндөр нуруулаг Жон Тошак болон Суарез шиг өндөр техниктэй чадварлаг довтлогч Кевин Кийгэн нарын гайхалтай хослол Ливэрпүүлд гялалзаж байсан бөгөөд олон ч цомын эзэд болцгоосон байдаг.. Яагаад энэ түүх давтагдаж болохгүй гэж...
Сүүлийн жилүүдэд Рафа-гийн удирдлагад бид Сиссе, Беллами, Воронин, Кийн гээд олон ч довтлогчдын нүүр үзсэн. Тэд хэдийгээр сайн довтлогчид ч хүссэн амжилтанд хүрч чадалгүй явцгаасан.. Учир нь өөр нэгэн довтлогчыг авчирахын тулд багаасаа хэн нэгнийг нь явуулах хэрэгтэй болдог байсан билээ..
Харин одоо клуб ч зөв голдрилдоо орж эхэлж байна.. Бид шинэ эзэдтэй болсноор санхүүгийн хувьд тогтворжиж өшөө ч илүү тоглогчдыг багтаа харах боломжтой болж эхэлсэн юм... Магадгүй бид Том Хикстэй хэвээр байсан бол хэзээ ч Суарез болон Кэрроллыг Ливэрпүүлд харж чадахгүй байсан биз ээ...

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Mar.22.11 1:27 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.28.09 12:58 am
Posts: 3630
Location: KINDLE TOUCH зарж байна
Энд л харагдах юм шиг санагдаад тавьчихлаа. . .

Quote:

Монголчууд Олимпийн наадмаас жүдо болон гар бууны төрлүүдээр медаль хүртэж байсан бөгөөд Японы сумогийн ашиг орлоготой ертөнцөд хамгийн сайн бөхчүүд нь болон мандаж байгаа хэрнээ үлгэр жишээ болохуйц ямар нэг хөлбөмбөгчин төрөн гараагүй л байна. Шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучид нь ердөө 6 гоолыг оруулсан довтлогч Ганбаатарын Төгсбаяр болон гоолддог хамгаалагч, багийн ахлагч Доноровын Лүмбэнгарав нар л байх.
Г.Төгсбаяр болон Д.Лүмбэнгарав нар Монголын жижигхэн, хангалттай бүрэн зохион байгуулагдаж чадаагүй Премьер лигт тоглодог ч гэсэн гайхалтай нь Блэкберн клуб Төгсбаярыг сонирхож байгаа мэдээ гарсан нь юм. Тэр одоо 25 настай бөгөөд сүүлийн 2 жилд лигийнхээ мэргэн бууч /2009 болон 2010 онд 14 гоолыг тус тус оруулжээ/ болж байжээ. Тэгээд ч бүх зүйл боломжтой шүү дээ.


http://www.csports.mn/index.php?id=367&action=news

_________________
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Apr.03.11 8:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.27.10 4:11 pm
Posts: 894
ЭРҮҮЛ БУС ХӨГЖИЛ batzaya.niitlegch.blog-c
2011 оны 3 сарын 31

Монголын Хөлбөмбөгийн холбоо 2014 он хүртэл Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй боллоо. Гэтэл энэ оны нэгдүгээр сард болсон Азийн Хөлбөмбөгийн холбооны хурлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд ирэх дөрвөн жилд Зүүн Ази хариуцсан гол хүн болж, Азийн Хөлбөмбөгийн холбооны дээд шагнал болох “Алтан шагнал”-аар МХБХ-ы Хөгжлийн Бодлогын захирал Д.Ганбат, сургалтын мэргэжилтэн Л.Доржжав, “Мөнгөн шагнал”-аар техникийн захирал И.Отгонбаяр, үйл ажиллагааны захирал Г.Баярцогт нар шагнуулжээ. Азийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хаммам өөрийн биеэр шагналыг гардуулан өгсөн юм. Олон улсын ийм эрхэм шагнал, өндөр албан тушаал манай улсад өмнө нь байсангүй. Монголын хөлбөмбөг “хөгжиж” байгааг АХБХ-ы хурал дээр хангалттай батлахаар зүйл болсон ч, Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо гэх “жижигхэн” холбоо биднийг яагаад бандаж байдаг билээ. Ирэх дөрвөн жилд Зүүн Азийг, Азитай холбож үйл ажиллагаа явуулах хүнээ эс тоож Азийн Хөлбөмбөгийн Холбоог, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэв...

Түүхийн эхлэл

1990 оны Ардчилсан хувьсгал гарч өөрчлөлт шинэчлэлийн үе эхлэв. 1990 оны салхи Монголын Хөлбөлбөгийг 1997 онд дайран өнгөрч Монголын Хөлбөмбөгийн Холбоонд томоохон өөрчлөлт гарлаа. Өмнөх удирдлагуудыг сольж, Ази болон Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд элсэх талаар яриа гарчээ. АХБХ-д элсэх хүсэлт явуулсан нь нааштай хариу өгч, Монголын хөлбөмбөг хөгжиж, цэцэглэх эхлэл болсон юм. Улмаар 1998 онд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л хүмүүс цугларч сонгууль явуулахад Ерөнхий Нарийн бичгийн даргаар Б.Ганболд, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар И.Отгонбаяр нар томилогдов. Шинэ бүтэц бүрэлдэхүүнд хийх ажил зөндөө байлаа. Ерөнхийлөгчөөр Р.Амаржаргалыг сонгож, АХБХ-д элсэхийн тулд нэр, лого, тамга тэмдэгтэй болж аваад 1998 онд гишүүн болжээ. Удалгүй тэр жилдээ Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны 51-р конгресс болж Монгол, Эритреа, Түркс ба Кайкос арал, Виржиний Арлууд, Америкийн Самоа гэсэн таван холбоо шинэ гишүүнээр элсчээ. Манай улс 198 дахь гишүүн орон нь болсон юм.

Манай шинэхэн холбооны анхны албан ёсны тэмцээн Бангкокт (1998) болсон Азийн наадам байлаа. Хэсэгтээ Кувэйт, Узбекистан гэсэн хүчирхэг улсуудтай орсон учраас хэсгээс гарах тун хэцүү байлаа. Эхний тоглолт Кувэйтүүдтэй хийж 11-0-ээр хожигдлоо. Энэ хожигдолд хэн ч цочирдсонгүй. Кувэйтүүд дараа нь Узбекистантай тоглож 3-3-аар тэнцсэнээр Монгол-Узбекистаны тоглолтоос хэсгээс хэдээр гарах нь шийдэгдэхээр боллоо. Узбекүүд хэсгээс нэгээр гараад сулхан учраатай таарахын тулд Монголыг 12-оос дээш бөмбөгний зөрүүгээр хожих шаардлагатай болов. Тоглолт эхлэхийн өмнө Монголын шигшээ багийн хувцас солих өрөөнд ерөнхий нарийн бичиг орж ирээд дасгалжуулагчийн товлосон гарааг болиулж тэр, тэр талбайд гарна шүү гэсэн тайлбар хэлэв. Ингэснээр талбайд гараад алаад өгнө гэсэн тамирчдын хүсэл зоригийг хага цохижээ. Тэр үеийн Монголын ганц хаалгач Жаргалсайханыг тоглуулсангүй. Мөн багийн хамгийн гол хүн “Марокко” Болдбаатарыг гаргаагүй нь хамгаалалтын шугамыг орвонгоор нь эргүүлсэн юм. Манай улс Зөвлөлтөөс орж ирсэн ардаа гурван хамгаалагчтай хувилбараас өөр байрлал мэдэхгүй, арын 3 номер гэж яригддаг хүн багийн суурь болж тоглодог байв. Одоо тоглож буй Д.Лүмбэнгарав ч мөн ялгаагүй ийм байсан. Тиймээс 3 номерүүд Монголд хамгийн шилдэгүүдийн тоглодог байрлал байлаа. Одоо ч гэсэн тэмцээн бүрийн өмнө 3 номероор хэн тоглох уу гэдэг үг бараг аксиом болчихсон.Тамирчидтай ярилцсанаас энэ хамаагүй үр дүнтэй арга байсан нь тоглолтонд харагдаж 15-0 гэсэн дүнгээр тоглолт дууслаа. 3 номер дээр залуу тамирчин Они-г тоглуулсан юм. Ингээд Узбекистан нэгээр, Кувэйт хоёроор шалгарч манайх нутаг буцах боллоо. Тэр жилээ Монголын шигшээ Узбекистанд хамтарсан бэлтгэлд очиж, бүх зардалыг Узбекийн хөлбөмбөгийн холбооноос даахаар болжээ. Анхнаасаа хурц байгаагүй өргөс, алсдаа ч хурц болдоггүй гэдэг үнэн үг ажээ.

Үүний дараа манай чансаа нэг байраар урагшилж (197) Монголд хөлбөмбөг хөгжиж байгаа гэсэн чимэгтэй мэдээ сонсогдов. Урд нь явсан улс тоглолт хийгээгүй учраас л манайх урагшилсан болохоос сайндаа урагшилчихаагүй. Тоо цуглуулах дуртай хүмүүс хөлбөмбөгийн хөгжлийг чансаатай, тоглолтын зөрүүтэй холбож ярих нь бий. Уучлаарай 150-иас хойшхи чансаанд битгий итгэ. Харин түүнээс урд байгаа улсууд сайн тоглож байж урагшилдаг юм. 2-1 гэсэн тоонд битгий итгэ. Тоглолтын чанарт нь анхаарлаа хандуул. Аль нь хөгжил вэ? “Ард түмэн”-д үр дүн л хэрэгтэй... Эцэст нь үр дүнгийн тулаан болж баахан медаль, цол, тэмдэг, онц дүнтэй диплом, мөнгө, олон албан тушаалууд гарч ирнэ. Ердөө л энэ....

Зэпп Блаттэр

1998 оны ОУХБХ-ы 51-р конгрессоор Бразилын Жоау Авэланжийн ажлыг Швейцарын Зэпп Блаттэр авсанаар дэлхийн хамгийн том байгууллагын ерөнхийлөгч болжээ. Эндээс л бүх юм эхэлсэн. Гишүүн холбоо болгон нэг санал өгөх ёстой. Ази хүн гарч ирвэл Азиудад ашигтай гэх мэт тивээрээ хуваагдах тохиолдол байдаг. Харин яагаад ч юм Зэпп Блаттэрт Европууд тийм ч хангалттай санал өгдөггүй учраас Ази, Африкийн шинэхэн гишүүдийг ашигладаг. Тэдний нэг нь манайх. Блаттэр дараа дараагийн сонгуулийн хамгийн их саналаа Ази, Африкаас авсан байдаг.

Шинэхэн холбоодуудаа дэмжих зорилгоор ОУХБХ-оос байрны түрээс, ажилчдын цалин, тэмцээний төсөв, техникийн зардал гээд бүгдийг даадаг байв. Шинэхэн гишүүний тэтгэмж олон ч газраас орж ирэв. 2002 онд Германаас ирсэн бэлтгэлийн хувцасыг хотын клубуудэд тарааж өгөөд, 2003 футзалны өсвөрийн улсын аваргын медальт байрны багуудад шинэхэн Германы хослолуудыг өгч байв. Эрдэнэтээс ирсэн хөдөө орон нутгийн бидэнд үгээр илэрхийлэмгүй бэлэг байлаа. Шинэхэн хослол, мөнгөн медальтай нутаг буцахдаа “Бидэнд өгсөн шорт, футболканы өмд цамцыг хотын хүүхдүүдэд бүгдэд нь байна лээ” гэж ам уралдан ярьж явлаа. Германд курст суугаад ирсэн дасгалжуулагчид ч манайд бий. Одоо бодоод байхад Герман улс бидэнд өртэй байх нь аргагүй юм билээ. 2006 оны Дэлхийн аварга авах үед бидний оролцоо тэдэнд нөлөөлсөн байж болох юм. Шууд утгаараа нөлөөлөөгүй ч Блаттэрээр дамжих юм бол яалтчгүй нөлөөлсөн.

2001 он. Блаттэрийн туслах болж чадсан бид “Гоол” төслийг эх орондоо авчирч 450 000 ам.доллар орж ирэх болов. Мэдээж үүгээр зөвхөн ногоон талбай барьсан. Талбайнхаа хажууд (зүүн урд) таван ханатай гэрт 20-уулаа байрласан тамирчдыг тухайн үеийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичиг нар бахдаж байгаа бичлэгийг Үндэсний Телевизийн архиваас хайвал олдоно. Би хүүхэд байхдаа эдэр шиг болно доо гэж үзэж байсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн “Сайн тамирчин ийм нөхцөлөөс л гарч ирдэг юм” гэсэн бахархалтай нь аргагүй ярих нь коммунист удирдагчаас ямарч ялгаа байхгүй. “Бидний үед ийм л байлаа” гэх нь бидний үеэс хөгжсөн байх ёстой гэдгийг ойлгодоггүй гэхээсээ илүү тамирчдыг өөртэйгөө харьцуулсан, би ийм нөхцөлөөс гарч ирсэн гэх коммунист үгэн жонглёр юм уу даа. Гидр (хөлбөмбөгийн оймс)-ээ унинд өлгөчихсөн, тогоондоо шөлтөй хоол хийж, цээж нүцгэн бүгдээрээ инээчихсэн аз жаргалтай дүр зураг

2004, 2007 онуудад Блаттэрийн үнэнч туслах болсон бид “Гоол-2”, “Гоол-3” дахь төслийн эзэн боллоо. Ахиад 1 450 000 ам.доллар орж ирлээ. Гоол төслийг гурван удаа авсан улс байдаггүй. Дээрх гурван төслийг Монголын Хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд авсан гэж үзвэл, одооных шиг ийм тахир дутуу барилга босохгүй байсан биз. Тэгэхээр энэ төслийг юуны төлөө авсан нь ойлгомжтой.

Бид онцгой бэлэг авсан гэхдээ ашиглаж чадаагүй. Үнэхээр азгүй. Тэнэг даргатай учраас ашиглаж болох боломжоо алдсан. Ахиад гоол төслийг Монголд хэдэн жилийн дараа өгөх бол...

Амьдрал гэдэг яг л театрт юм үзэж байгаатай адил. Ухаан мөхөс хүмүүст хамгийн аятайхан суудал таарсан байдаг. Виллиам Шэкспир

Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо, Бин Хаммам нар мэндлэв

2002 онд Азид чухал үйл явдал болж 5 сард Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж, 8 сард нь Азийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Катарын Мохаммэд Бин Хаммам сонгогдлоо. Ёстой нэг бяртай хүн гарч ирэв. Мэх байхгүй бярдаал, бярдаал явчина. Түүнд мөнгө байна. Зэпп Блаттэрийн Азиас гаргаж ирсэн шавь нь. Монголоос тодруулах гэхээр мөнгө, хэл ус, толгой гээд олон юм дутагдах нь ойлгомжтой. Олон жил удирдсан Зүүн болон Зүүн Өмнөд Азийнхан энэ сонгуульд ялагдахаа мэдээд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог байгуулсан гэх “хар” надад бий. Баруун, Төв, Зүүн Өмнөд Азиас сүүлд ганцаараа үлдчихсэн гэх шалтгаан байсан ч, дээрх шалтгаан хурдан байгуулах томоохон түлхэц болсон байж магадгүй. Мэдээж гишүүнчлэл олон байх тусмаа ашигтай. Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, Таиван, Макао, Хонгконг, Гуам гэсэн есөн холбоотойгоор байгуулагджээ. Бүсийн хэмжээний учраас бусад улсуудын хөлбөмбөгийн хөгжил Япон, БНСУ гэсэн хүчирхэг гүрнүүддээ ч ашигтай учраас хөгжиж болох бүхий л бололцоог судалж гарав. Бүсээрээ хөгжвөл ирээдүйд Дэлхийн аваргын олон эрхтэй болох алсын хараа. Монгол, Гуам, БНАСАУ, Макао гэх мэт улсуудыг олон тэмцээнд оруулж, сургалт, тэтгэмж өгсөнөөр Зүүн Азийн бүс хүчирхэгжих ёстой байв. Манай улсын хамгийн эрхэлдэг холбоо нь энэ. Жил болгон хүүхдийн фэстивал, оюутны тэмцээн, гадагшаа явах шүүгчийн семинар, шигшээ багийн гадагш явах зардал гээд биднээс сохор зоос ч гарахгүй. Жинхэнэ Гуам, Макао, Хонгконг, Таивантайгаа тоглодог.

ОУХБХ, АХБХ-оо дэндүү том учраас нийт хөгжил чухал байдаг учраас манайд анхаарал хандуулах нь бага. Томрох тусмаа жижгээс холддог бол Зүүн Азид бол үгүй. Бүсийн жижиг юм учраас бүх юм тодорхой, ойлгомжтой. Хэн чадаж байгаа нь удирдана. Эв найрамдалтай. Ёстой л нэг завин дээр сууж байгаа, нэг нь эвгүйтвэл бүгд эвгүйтнэ.

Яагаад бандав...

Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо биднийг яагаад 2014 он хүртэл бүхий үйл ажиллагаанд орох эрхийг хасав. Энэ яриа хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан. Сүүлд Монгол-Филиппиний тоглолтын үед Филиппиний ерөнхийлөгч “Танайх Зүүн Азиасаа хасагдах гээд байна шүү. Болгоомжтой байхгүй бол болохгүй” гэж сануулж байсан нь 3 сарын 19-ы конгрессоор батлагдсан юм. Удирдлагууд хоорондоо аман мэдээлэл маш их солилцдог. Манай удирдлагууд сонсоогүй байх нь аргагүй. Бид чинь Арабуудтай нийлдэг юм чинь. Яагаад хасах болсон гол шалтгаан нь манай ерөнхийлөгч. Зүүн Ази Монголд тусламж, тэмцээн уралдаан гээд бүх зүйлд тусалдаг хөгжихөд нь нөлөөлөөд байхад олон улс болон Азид тэдний эсрэг үйл ажиллагаа явуулаад байхад хэн дуртай байв гэж. Тэгээд ч Зүүн Азиас зөвхөн ерөнхийлөгчид чиглэсэн мөнгөний урсгал орж ирнэ гэж байхгүй. Гол нь энэ. 1-р сард болсон АХБХ-ы хурлаар Бин Хаммамын тал дахин ялалт байгуулж Зүүн Азиас Монгол ганцаараа тэдний талд санал өгчээ. Дээр дурдсан олон хүмүүс алтан, мөнгөн шагнал авсан нь тэр нэг саналаас болсон болохоос Монголын хөлбөмбөг хөгжөөд шагнуулчихсан юм биш л дээ. Тийм ч учраас санал өгсөн ганц улсаа Зүүн Азийг удирдах хүнээр томилсон учраас Азийн Хөлбөмбөгийн холбоог, Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэж байгаа нь энэ.

Геополитик талаа бодсон ч бид Зүүн Азидаа байсан нь ашигтай. Монгол улс нүүгээд явчих биш. Бин Хаммам зөвхөн өөрийн гарын хүндээ мөнгө өгдөг бол, Зүүн Ази тэгдэггүй. Хятад, Гуам руу өсвөрийн хүүхдүүдээ явуулна, шигшээ багаа явуулна, шүүгчдээ явуулна. Үнэндээ 2002 оноос л манай хүүхдүүд, шигшээ баг гадагшаа тэмцээнд явдаг болсон. Зүүн Азиас бандуулчихаар дөрвөн жил гадагшаа нэг ч явахгүй гэсэн үг. Арабууд нь дааж авч явахгүй бол шүү дээ. Зэпп Блаттэр, Бин Хаммам нар мөнх наслахгүй. Хэрэгтэй юм аа аваад, хэрэгтэй цагтаа арилж өгнө. Бид яах вэ? Бахь байрандаа. Бүр дордож ч магад. Олон улс, Ази, Зүүн Азид улам нэр хүндээ алдчихсан.

Ирээдүйд...

Монгол 2014 он хүртэл бандуулсан. Гэтэл Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо Монголын оронд Австралийг авч магадгүй гэсэн яриа гараад эхэллээ. Зүүн Ази хүрээгээ тэлсээр байна. Хойд Марианы арлууд, Палау хоёрыг нэгтэгчихлээ. Алсын хараа нь Австрали. Зүгээр мөнгө авдаггүй, шигшээ баг нь чанартай, Европ сургалттай, олон улсын хэмжээнд талбай дээрч, танхим дээрч тоглож чаддаг Австралийг авсан нь ашигтай. Австрали Зүүн Өмнөд Азид харьяалагдаж байгаа боловч одоогоор үйл ажиллагаанд нь төдийлөн оролцохгүй байна. Амбицтай улс ур чадварыг нь голж байж магадгүй юм. Зүүн Ази нь хамаагүй хүчирхэг. Манайхыг арай хасчихгүй ерөнхийлөгч нь солигдоод, үйл ажиллагаа нь өөрчлөгдөөд ирвэл ахиад авч магадгүй. 2014 он гэсэн нь ийм утгатай байж болох юм. Тэд бидэнгүйгээр байж чадна. Бид ч байж чадна. Гэхдээ бид хамаагүй илүү хоцорчих гээд байна. Дундад Азийн бүст орвол жинхэнэ авилгалын гал голомт руу ороод явчихна гэсэн үг. Энэтхэг, Бангладеш, Непал, Шри Ланк, стануудтай. Япон, БНСУ-тоо наалдаад явж байсан нь хамаагүй ашигтай. 2014 он хүртэл бд хоёр тэмцээнд орох боломжтой. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт, сая болдог Азийн чансаа доогуур багийн тэмцээн. Өсвөр, Залуучууд, шигшээ баг тогтмол үнэгүй явдаг Зүүн Ази байхгүй.

Эрүүл бус хөгжил бидэнд хэрэггүй. Хойч үедээ л хор болно. Монголын Хөлбөмбөгийн холбоо минь эрүүл болохыг хүсэж, хүлээж байна.

Үнэнийг эрхэмлэнэ гэдэг оюун ухаанаас үргэлжид суралцана гэсэн үг.... Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг минь урагшаа...

_________________
I may be Paranoid butn't Android


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jun.23.11 7:35 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Mark!!!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jun.30.11 3:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
1-0 Mongolia Win!

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jun.30.11 6:00 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
boldoo_moment wrote:
Би одоохондоо ямар ч ном орчуулаагүй байна л даа хэхэ

chi yag orchuuldg ni munvv

_________________
but i'm a creep


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.07.11 3:14 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
CR7 wrote:
boldoo_moment wrote:
Би одоохондоо ямар ч ном орчуулаагүй байна л даа хэхэ

chi yag orchuuldg ni munvv

:wahaha: :wahaha: :wahaha:

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.01.11 5:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
cellat wrote:
http://sportmn.blogspot.com/2011/08/blog-post_22.html

cellat чиний спам арай дэндээд байгаам бишүү

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.01.13 9:54 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.17.12 6:32 pm
Posts: 86
hhhhhh


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.01.13 9:55 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.17.12 6:32 pm
Posts: 86
hr3333


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Feb.01.13 9:55 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.17.12 6:32 pm
Posts: 86
yagaad yum bichij bolohgui bainaaaaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited