Тэр залууг ярих тусам би үнэхээр сэтгэцийн өвчтэй хүн юм байна гэдэгт улам итгэлтэй болсоор байлаа. Бидэнд ярьж өгсөн зүйл бол үнэхээр ухааны гажуудтай хүний яриа мөнөөс мөн.
Саяхан хүртэл Кирилл Потворов эхнэр Анятайгаа хамт өөрийн гэсэн машин засварын газартай, харьцангуй жаргалтай амьдарч байжээ.Гэхдээ энэ тал дээр өрсөлдөгч их учраас сүртэй орлого гээд байх юмгүй тул хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөн нэг муу "лада-06"-тайгаа болоод л байсан аж. Ихэнх жирийн амьдралтай хүмүүс ийм л байдаг, мөн хүүхэд төрүүлж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Кирилл хүүтэй болохыг хүсч байжээ. Бүр байг гэхэд охин байсан ч болох байж. Гэтэл нь Аня ядуу тарчиг амьдралтай байж хүүхэд төрүүлэхийг огтхон ч хүссэнгүй.
Эхлээд Кирилл түүний зөв гэж бодсон байна. Дараа нь энэ бүхний цаана хадам ээж нь байгааг олж мэджээ. Анягийн ээж Катя хөдөө тосгонд амьдардаг, байнга шах уу охиныгоо эргэх гэж тэднийд ирдэг байв. Хадам ээж нь хүргэнийгээ үздэггүй, тариачин хүний эгэл атлаа маш хорлонтой үгээр дайрч:
-Анька минь дээ, би чамайг Микка Консовтай гэрлээч гэж хэлдэг байсан даа. Харин чи гэж тэнэг амьтан түүнийг доголон, тагдгар гээд л голоод байсан. Тэгээд юу болов? Мишка одоо ширээнээс дээш гарч чадагүй ч гэлээ мөнгийг хэдэн саяар нь эргэлдүүлж байна. Тосгонд ээждээ зориулж хоёр давхар чулуун байшин бариад өгчихсөн, өөрөө ганган машин унаж, эхнэр нь булган дээл өмссөн шиг явж байдаг. Харин чи... Кирилл хоёр метр шахуу өндөртэй байгаад ямар ашиг байгаа юм? Та хоёр арай л гал алдчихалгүй л байцгааж байна. Харин Мишка чамайг удаан хүлээсэн дээ!
Ийм яриа болсоны дараа Аня уйлсаар угаалгын өрөөндөө ордог бол хайрт хадам эхийнхээ намалдагийг нь нээгээд өгөхсөн гэхээс Кириллийн гар нь загтнасаар үлддэг байжээ. Түүний энэ хүслийг нь дарж байсан зүйл бол өөрийнх нь талийгаач ээж Елизавета Михайловна хүүгээ ийм бусармаг үйл хийхийг сайшаахгүй байсан оршино.
Гэхдээ хадам ээжид сайн талууд ч байсан аж. Тэр эмгэн барич, өтөч бөгөөд эвэрхий арилгах, хугарсан ясыг эвэнд нь оруулах, ургамлын хандаар эмчлэх ардын эмнэлэгт гаргуун нэгэн байжээ. Нэг удаа Кирилл ходоодны ханиадтай төстэй, өндөр халуурсан хачин өвчин тусахад хадам эх нь ямар нэг хатаасан үндэс буцалгаж хандлан өгөөд, Муська муураа өвөрт хийж, зузаан хөнжлөөр даруулан хучсан байна. Өглөө нь гэхэд дээрх өвчнөөс ул мөр ч үлдсэнгүй.
Зун цагт Катя эмгэнээр эмчлүүлэх гэж төрөлх тосгоныхон нь төдийгүй, хөрш зэргэлдээ тосоныхон, бүр Москвагаас хүртэл ирдэг байжээ. Ийм учраас хадам ээж тэндээ хөөрхөн орлоготой байж, охиндоо илүү халиу мөнгө илүүчилж өгдөг байлаа. Аня авсан мөнгөө гэртээ зориулж байсангүй, зөвхөн өөртөө бэлэг сэлт худалдан авна. Нэг удаа Кириллийн уур нь хүрч:
- Аня, сонс доо, надад өвлийн гутал байхгүй, зуны гуталтай цасан дунд туучиж явна, гэтэл чи өөртөө бөгж авсан байдаг! гэж гомдолложээ.
Аня тамшаалах мэт ярвайгаад:
- Тэгээд юу гэж, чиний мөнгийн үрсэн биш. Ээж минь надад өгсөн мөнгө.
Мөн хадам ээжийн "хайр" ингээд дууссангүй, тэр даршилсан ногоо, жимсний чанамал, компот, төмс, лууван, манжин авчирна. Өвөл нь "залуу хосууд"-д гэрийн аргаар бэлдсэн мах, эсвэл бодонгийн бүхэл мах авчирч өгдөг байжээ. Тиймээс Кирилл, хадам ээж хоёрын харьцааг бас ч гэж муу гэж хэлж боломгүй мэт. Нэг талаас хадам эх нь тэр хоёрыг тэжээж, охиноо хувцаслана. Гэтэл нөгөө талаас Кирилл хадам эхийгээ ихэр бүрт үнэхээр дургүй нь хүрдэж байжээ.
Дараа нь Катя эмгэн нас барлаа. Кирилл гашуудсан ч үгүй, харин бараг баярласан байна. Хадам ээжийн байшин болон түүнд хамаарах 20 гаруй га газрыг боломжийн ашигтай үнээр зараад, уналтад орчихоод байгаа засварын газартаа хөрөнгө оруулалт хийж болох байлаа. Гэтэл Аня байшинг нь зарахыг зөвшөөрсөнгүй, өөрөө бүх чөлөөт цаг заваа тэнд өнгрүүлэр болжээ. Удалгүй эхнэр нь ээжийнхээ эмчилгээний нууцыг мэддэг юм байна гэдгийг Кирилл ойлгож. Аня эмийн ургамал цуглуулан, хатааж, хандлах болсон байна. Улмаар Аня олон тооны үйлчлүүлэгч нартай болж, харин Кириллын бизнес нэгмөсөн мөхсөн юмсанж. Одоо эхнэр нь мөнгө олох болж, харин нөхөр нь гэртээ буйдан дээр тухлан хэвтээд зурагт үзэн, үе үе энэ гэрийн эзэн хэн бэ гэдгийг сануулах гэж эхнэртэйгээ муудалцаж байдаг болжээ.
Дараа нь ингэж ажилгүй хэвтэх нь Кириллийг залхаасан тул ажил хайж эхэлжээ. Найз нь түүнд хандаж Германаас машин оруулж ирэх ажил санал болгосон байна. Кирилл ч зөвшөөрч, хоёр ч удаа амжилттай явж. Гэтэл таагүй зүйл болж, Польшийн нэгэн жижигхэн хотын ойролцоо машин болон байсан бүх мөнгөө дээрэмдүүлчихжээ.
Кирилл хэрхэн гэртээ харьсан тухайд ярих ч юм биш. Арайхийн гэртээ иртэл мөн л таагүй зүйл угтах нь тэр. Өөрийн гэх тогтсон орлоггүй түүнээс алдагдсан машины хохирлыг төл гэж машин явуулсан найз нь асар их мөнгө шаарджээ.
Кирилл яахаа мэдэхгүй байлаа.
Түүний найз нь:
-Хэрэв бэлнээр өгч чадахгүй бол байраа миний нэр дээр шилжүүлж өг. Найз нөхөд байж болно, гэхдээ тамхиа хувааж татдаг байх хэрэгтэй гэсэн аж...
_________________ Гэхдээ битгий итгээрэй...
|