I5-750 голохооргүй CPU юмаа. 4 хоног ноцолдоод иймэрхүү OC хийлээ.
CPU i5-750 / 8Mb cache / 2.66Ghz / 4c,4t
Mobo DP55WG
RAM DDR3 /1600 / 2x4Gb 9-9-9-24/2T - amonii зарж байсан...
HDD [418AS]Seagate 500Gb x 2 RAID0 / 64Kb stripe size-tai
PSU 500 Huntkey - ambasiin huuchin
Graphic Geforce 8800GTS
Зорилго бол тодорхой..... Гэхдээ firstgen i7-ын OC-гүй үеийн performance уруу хөнгөн маягаар хэр дөхөхийг шалгах, хамгийн гол нь хямдхан setup-аар!
Үр дүн:
Одоо 4,3Ghz Bclk 179 / Vcc bios дээр 1,28V тохиргоотойгоор stress test 3 цаг орчим хэвийн явж байна. Uncore 1.15V буюу бага зэрэг нэмсэн.
Хөргөлтөнд 40'000₮-өөр coolermaster-iin хямд загварыг тавьчихсан болж л байна. Гэхдээ жаахан modification хийсэн л дээ.
Ram-ний хувьд Sniper RAM дажгүй эд байна лээ. Voltage энэ тэр гар хүрэх шаардлага угаасаа байсангүй.
QPI Link 3227 дажгүй байгаа биз. Ер нь 4,5Ghz бол энүүхэнд л юм байна.
Thermal margin 13C-аас буухгүй байгаа шүү. Аргагүй тэжээлийн блок багадаж байгаа мэдэгдэж байна лээ. Трансформатор нь дүнгэнэж байгаан. Өөрөөр хэлбэл CPU-ний 95W гэсэн ойлголт аль хэдийн алга болсон..... бас 8800GTS хажуугаар нь хэрэглэж байгаа болхоор ....
CoolerMaster-ийн күүлэрт нэг иймэрхүү юм хийчихсэн. OEM-ний хурд дуу шууны хувьд надад таалагдаад байдаг болхоор гэхүү эсвэл 4pin jack хэрэгтэй гээд ойлгосымуу өөрийнх нь сэнсийг
саse-нд угсраад өөр дээр нь intel OEM сэнс силикондоод наачлаа.
Дуунаас гадна fan management их дажгүй болсон. Хэт халалтын үед 3200rpm, idle үед 800rpm.
Энэ сетапны бэнчүүдийг удахгүй тавинаа. Та бүхэнд сонирхолтой санагдах байх гэж найдаж байна.
Дашрамд Amon Morpheus хоёртоо талархснаа хэлье.
Ямар ч л гэсэн very very stable байгаа эсэхийг одоо шалгаж байгаа юм.