#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.20.18 1:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jan.28.11 9:53 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Image

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар


Үндэсний бөх

1994 он Ардын хувьсгалын 73 жилийн ой Үндэсний их баяр наадам
5-н даваа д.а Д.Цэрэнтогтох (ӨВ.Нарийнтээл сум) - Начин
6-н даваа у.н Ц.Цэрэнпунцаг (ЗА.Цагаанчулуут сум)-д Унасан

1996 Ардын хувьсгалын 75 жилийн ой Үндэсний их баяр наадам
5-н даваа а.а Б. Адъяахүү (ЗА.Нөмрөг сум)
6-н даваа а.а Б.Бадрал (ХӨ.Их - Уул сум)
7-н даваа у.з Ц.Цэрэнпунцаг (ЗА.Цагаанчулуут сум) - Заан
8-н даваа у.арс Д.Мөнх-Эрдэнэ (АР.Булган сум)-д Унасан

1998 Ардын хувьсгалын 77 жилийн ой Үндэсний их баяр наадам
5-н даваа а.а Б.Одхүү (ХЭ.Баянхутаг сум)
6-н даваа у.з А.Сүхбат (ТӨ.Сэргэлэн сум)
7-н даваа у.з Ц.Цэрэнпунцаг (ЗА.Цагаанчулуут сум)
8-н даваа у.з Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)
9-н даваа д.а Б.Бат-Эрдэнэ (ХЭ.Өмнөдэлгэр сум)-д Унасан -Үзүүрлэсэн

1999 Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам
5-н даваа а.а Б.Одхүү (ХЭ.Баянхутаг сум)
6-н даваа у.з А.Сүхбат (ТӨ.Сэргэлэн сум)
7-н даваа у.з Ц.Цэрэнпунцаг (ЗА.Цагаанчулуут сум)
8-н даваа у.з Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)
9-н даваа д.а Б.Бат-Эрдэнэ (ХЭ.Өмнөдэлгэр сум)-д Унасан -Үзүүрлэсэн

2003 Ардын хувьсгалын 82 жилийн ой Үндэсний их баяр наадам
5-н даваа а.з И.Батсайхан (.Завхан аймаг)
6-н даваа а.з Д.Батбаяр (ГО.Бугат сум)
7-н даваа у.з Ц.Цэрэнпунцаг (ЗА.Цагаанчулуут сум)
8-н даваа д.а Б.Бат-Эрдэнэ (ХЭ.Өмнөдэлгэр сум) - Гарьд
9-н даваа у.арс Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)-д Унасан

2005 АХ-ын 84 жил Үндэсний их баяр наадам
5-н даваа а.а Б.Сэр-Од (БА.Гурванбулаг сум)
6-н даваа ц.з Т.Амартүвшин (ХО.Эрдэнэбүрэн сум)
7-н даваа у.г Б.Гантогтох (УВ.Хяргас сум)
8-н даваа у.х Ц.Мягмарсүрэн (ХО.Мөст сум)
9-н даваа у.а Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)-д Унасан - Үзүүрлэсэн

2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Үндэсний их баяр наадам (1024)

5-н даваа а.а Б. Бадамдорж (ЗА.Их - Уул сум)
6-н даваа ц.а Д.Цогзолдорж (ДО.Цагаан - Овоо сум)
7-н даваа у.х Г.Элбэг (ХӨ.Улаан - Уул сум)
8-н даваа у.з Б. Ганбат (УВ.Баруунтуруун сум)
9-н даваа дал.а Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)
10-н даваа у.н Д.Азжаргал (ГО.Сүмбэр сум) - МУ-ын 19 дэх Аварга цолыг авсан.


Чөлөөт бөхөөр:

Атлантын олимпын V байр
Азийн наадмын мөнгө (1998),
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө (1996),
Зүүн Азийн наадмын алтан медальтай (1997)

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.04.10 11:05 pm
Posts: 3987
Location: Хаяг тогтоох төв
Сумъяабазар ёстой гоё бөх ... биеийн хөгжил ялангуяа тэр цээжний хөгжил бол гайхамшигтай

_________________
t(-_-t)


Top
   
PostPosted: Jan.28.11 10:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Монгол Улсын Аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар

Тахимдаж шүүрээд чулуудах
Тайгын баавгайн бяр
Шуудагдаж татаад хутгах
Шугуйн зааны хошуу

Хулан тахийн хурдтай
Хурц шалмаг дадлага
Хэнтэй ч булхайцахгүй цэвэр
Хишиг буяны даллага

Ах дүү аваргуудыг
Ам нэгдэн сайшаана
Арав давсан түрүү
Алганы дуу - уухайн түрлэг ....
Дээд цол
Дэнж булгим баясал 2007 он

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:33 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.04.10 11:05 pm
Posts: 3987
Location: Хаяг тогтоох төв
Сумъяабазар аваргийн талаар гоё юм тавьж өгөөч
барилдахаа болиод одоо хаагуур юу хийж яваа бол?

_________________
t(-_-t)


Top
   
PostPosted: Jan.28.11 10:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Би чинь ер нь их намжмал байдлыг хүсдэг хүн шүү дээ

Image Монгол улсын аварга Д.Сумъяабазар 1974 онд Улаанбаатар хотод төржээ. Бага насаа эмээтэйгээ өнгөрүүлсэн тэрээр эмэг эхтэйгээ хоёулхнаа байдаг байсан болохоор зожигдуу, олуулаа бужигнаад байхад тун дургүй, хүн амьтан шаваад ирэхээр нэг л сонин, тав тух алдаад байгаа юм шиг санагддаг, дээр нь бусдаар аргадуулах маш дуртай, бас их гомдомтгой болсон байна.
Тиймээс ч багаасаа өдий хүртэл найз нөхөргүй явсан. Д.Сумъяабазар 1982 онд буюу есөн настайдаа паркад болсон хүүхдийн барилдаанд ах Д.Сугаррагчаатайгаа үзүүр түрүүнд үлдэн давж, гурван төгрөгөөр шагнуулж байсан гэдэг. Чухам энэ л үеэс түүний бөхийн гараа эхэлсэн гэдэг. Д.Долгорсүрэн зааных дэрсхэн өссөн дөрвөн хүүтэй болохоор тэд гэрээ ёстой нэг буулгадаг байж. Нэгэн удаа Д.Сумъяабазар дүү Д.Сэржбүдээтэйгээ барилдаж байгаад дүүгүүрдчихсэн чинь шинэхэн сервантаа хэмхэлчихсэн гэдэг. Тэрээр ер нь аавдаа тун цөөн зодуулсан бөгөөд санаанаас нь аавынхаа “таван салаа боов”-ны амтыг үзсэн нэг явдал огтхон ч гардаггүй. Энэ талаар “Ер нь аавынхаа “ таван салаа боов”-ыг их цөөхөн хүртэж байсан шүү. Нэг удаа ч сүйд болох шахсан. Тэрнээс хойш их зодуулдаггүй байсан. Нэг удаа бөгсөн дээрээ алгадуулсан чинь хамаг юм болохоо байгаад л сүйд болох шахсан. Түүнээс хойш ахиж гар хүрээгүй. Тэр л их жинтэй буусан даа” хэмээн аварга маань өгүүлсэн нь бий. Харин эмээгийнхээ шилбүүрийн амтыг нилээд хэдэн удаа үзсэн аж. Д.Сумъяабазар бага насаа эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн бөгөөд тэр үеэ хамгийн аз жаргалтайд тооцдог. “Таныг нилээд зожигдуу гэж ярьцгаах юм. Магадгүй хөгшчүүл дээр өссөн хүмүүсийн нийтлэг дүр төрх гэж хэлбэл та санал нийлэх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Бага насаа эмээтэйгээ л өнгөрөөсөн дөө. Би чинь ер нь их намжмал байдлыг хүсдэг хүн шүү дээ. Эмээтэйгээ хоёулхнаа л байдаг байсан болохоор зожигдуу, олуулаа бужигнаад байхад дургүй, хүн амьтан шаваад ирэхээр нэг л сонин, болж өгөхгүй, тав тух алдаад байгаа юм шиг санагдаад л, бас тэгээд хүнээр их аргадуулах дуртай, заримдаа их гомдомтгой болчихдог юм билээ. Хөгшин хүн болоод илүү их анхаарал тавьдаг байсан юм болов уу даа. Ороод л ирэхэд чинь талх, масло түрхээд бэлдээд тавьчихсан, би чинь хаан шиг л байдаг байлаа шүү дээ. Наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлчихээд ирэхэд өөдөөс эмээ маань хадагтай сүү бариад л… Тэр л байна даа, хамгийн сайхан үе” гэж хариулжээ.

Түүний бага насны дурсамж Тунгалаг гэдэг бүсгүйтэй салшгүй холбоотой

Тэднийх Д.Сумъябазарын эмээгийн хойд хашаанд амьдардаг байжээ. Тэд 10-р анги хүртлээ нилээд “дотноссон” бөгөөд айл гэр болж тоглодог байв. Харин одоо хаана юу хийдгийг нь мэдэхгүй ба хааяа тааралдахаараа сүйд болдог юм гэдэг. Өвөрхангайчуудын нэг адил “Ээ, булдруу” гэж уулгалдаг аварга Д.Сумъяабазар одоогоос нилээд хэдэн жилийн өмнө автобусанд явж байгаад хайрын захиа авч байсан гэдэг. Харин хэн гэдэг хүний бүсгүй үр тэгж сэтгэлээ илчилснийг тэр өнөөг л хүртэл мэдээгүй явна. Улсын баяр наадамд 1991 онд анх зодоглон нэг даваад, улсын заан Р.Даваанямд өвдөглөсөн Д.Сумъяабазар 1994 онд 3-ын даваанд аймгийн арслан Б.Шаравдорж, улсын заан Д.Цэнд-Аюуш, дархан аварга Д.Цэрэнтогтох нарыг өвдөглүүлж улсын начин, 1996 онд 3-ийн даваанд улсын начин Ц.Баянмөнх, залуу бөх Г.Элбэг, аймгийн арслан Б.Адъяахүү, шинээр улсын начны болзол хангасан Б.Бадрал, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг орхин улсын заан цол хүртсэн юм. Төрийнхөө наадамд дөрөв үзүүрлээд улсын арслан цол хүртээгүй бөх түүнээс өөр байхгүй. Тэрээр 1998 онд 3-ын даваанд аймгийн арслан Г.Ганхуяг, Г.Ганзориг, улсын начин Ц.Бэгзсүрэн, Д.Бумбаяр, улсын арслан Д.МөнхЭрдэнэ, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг давж, үзүүр түрүүнд дархан аварга Б.БатЭрдэнэ, 1999 онд 3-ын даваанд аймгийн арслан У.Эрдэнэбаяр, Б.Шаравдорж, Б.Одхүү, улсын заан А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр нарыг орхисон ч дархан аварга Б.БатЭрдэнэд хоёр дахиа өвдөг шороодсон бол 2003 оны наадмын долоогийн даваанд улсын заан Ц.Цэрэнпунцагийг, их шөвөгт цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийг давсан боловч үзүүр түрүүнд дотны найз улсын арслан Г.Өсөхбаяртаа унаснаар гурав дахиа үзүүрлэж, улсын гарьд хэмээх шинэ цолыг хүртсэн анхны хүчтэн болсон билээ. 2004 онд 8- ын даваанд Гантогтоход өвдөг шороодсон бол 2005 онд Гантогтох, Мягмарсүрэн нарыг өвдөг шороодуулж үзүүр түрүүнд Өсөхбаяр аваргатай хүч үзэн өвдөг шороодсоноор дөрөв дахиа үзүүрэлжээ. Харин 2006 оны наадам Сумъяабазар гарьдын наадам байлаа. Тэрээр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор зодоглосон 1024 бөхөөс олон хүчтэй өрсөлдөгчидөө ээлж дараалан өвдөг шороодуулж үзүүр түрүүнд улсын начин Азжаргалтай шалгаран үлдэж өвдөг шороодуулсанаар аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Түүнээс хойш 2007, 2008 онуудад тус тус 6 давсан бөгөөд өнөө жилийн наадмаар зодоглоогүй билээ. Түүний гэргий нь “Монголын сайхан бүсгүй1990” тэмцээний алтан эрдэнийн титэмт Ч.Мичидмаа. Тэднийх хоёр хүүтэй. Одоогоос зургаан жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа тухайн үед улсын заан цолтой байсан тэрбээр Ч.Мичидмаатай танилцсан тухайгаа “Гэрээр нь хааяа нэг орж гардаг л байсан юм. Тэгээд л Өсөхбаяр заан, бид хоёр мартын наймны өмнө очиж уулзъя гээд, ерөөсөө л эр хүн дотроо, хүнийг сэтгэлдээ нийцүүлнэ гэдэг чинь өөрөө өөртөө л дотроо “хүлээн авч” байгаа хэрэг шүү дээ. Тэр хүнээ олон талаар нь судална. Эцэг эх, удам судар нь дажгүй сайхан улсууд байдаг юм. Амьдралаа шийдэж байгаа асуудал юм чинь аль аль талаас нь харж байж авахгүй бол хөнгөн шийдээд явчихвал хэт нь бас нэг амаа бариад харамсах үе байж болох л юм даа. Тэгээд л их нарийн бодож, судалж, зөвлөж, аав ээжтэйгээ хүртэл ярьж байгаад авсан даа. Өмнө нь утсаар их ярьдаг байсан юм. Утсаар гоё гоё юм ярина шүү дээ. Аавыг нь утсаа авмагц ширээ мирээ хийлгэнэ мийлгэнэ гээд л. Ууганбаяр гэдэг найзаа утасдуулаад л, манай нэг найз ширээ хийлгэх гэсэн юм, хийж өгнө үү гээд л. Саяхан гэрт нь ороод сууж байсан чинь хадам хөгшин ерөөсөө тэр тухай ярьдаггүй байснаа “Чи чинь нэг ширээ хийлгэнэ гээд байлуу, хийлгэх ширээ юу болж байна аа?” гэж байсан. Сүүлд нь үнэнээ хэлсэн л дээ” хэмээн өгүүлсэн байдаг.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Агуу бөх өө. Хэдэн ч удаа зүтгэж байж нэг юм түрүүлэв дээ. 2006 онд цэнгэлдэх даяар "аварга" гэж орилоход үнэхээр гоё байсан шүү. Гэхдээ аварга маань цолондоо ханасан уу яасан, аварга болсноос хойш сайн барилдаагүй дээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:42 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
үзүүр түрүүнд Бат Эрдэнэ аваргатай хоёр үзэхдээ эхнийх нь дээр нь чанга үзэж байсан даа, дараагийнх дээр нь их сонин үзээд тэгсгээд л унаж билээ.
Нэгэн дээр нь хуссан бол Арслангийн эрэмбэ аль дээр 90-ээд онд авад хол явхих байж дээ.


Top
   
PostPosted: Jan.28.11 11:01 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа…

Image Д.Сумъяабазар аваргыг ихэнх нь “жинхэнэ таримал бөх” гэж тодорхойлдог. Ямарч байсан тэр бөх болохгүй байхын аргагүй хувь заяанд төрсөн хүн. Нагац өвөөгийнх нь төрсөн ах “гандангийн улаан хүзүүт” Г.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. Өөрийнх нь евөө аймгийн заан Донров, аав нь улсын заан Долгорсүрэн, төрсөн дүү нь улсын начин Сэржбүдээ, сумр бөхийн 68 дахь их аварга Дагвадорж гээд түүний гэр бүл тэр чигээрээ бөхчүүд.

Ийм сайхан бөхийн бүлд төрж өссөн отгон аварга маань өдгөө 36 настай. Тэр денгөж 2-хон настай байхдаа “дэвж байна” гээд тун эвлэгхэн паацганадаг байсан бөгөөд “уурлаарай” гэхээр мөн л хөмсгөө зангидаж байгаад дэлдэг байсан тухай ээж нь дурссан байдаг. Нэг ах, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Дэрсхэн өссөн хөвгүүд болсон хойно гэрээ ёстой л нэг буулгаж өгнө. Нэг удаа дүүтэйгээ барилдаж байна гэж дүүгүүрдэж байгаад шинэхэн авсан сервантаа хэмхэлчихээд ааваасаа нэлээд чанга алганы амт үзэж байжээ. Тэр нэлээд “тархигүй” жаал байсан бололтой. Хожим түүнийг сургуульд ороод хичээл дээр ямар ч шалтгаангүйгээр инээд алдаад байдаг тухай ангийн багш нь ээж аавд нь гомдол мэдүүлж байсан гэдэг.

Аварга зурагтын дэнжид эмээтэйгээ өссөн бөгөөд 1982 онд паркын хүүхдийн барилдаанд анх барилдаж ахтайгаа үлдэн түрүүлээд 3 төгрөгөөр шагнуулжээ. Тэр мөнгөө эмээдээ авчирч өгөхөд бурхан дээрээ залан сүйд болж. Энэ бол түүний анхны амжилт, анхны түрүү байлаа. Харин чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох едөр нь түүний амьдралын хамгийн эрхэм хүн эмээ нь хорвоог орхиж, маргааш нь түүний 1 хорвоод мэндэлсэн өдөр | давхцаж, нөгөөдөр нь тэр уг тэмцээнийхээ тэргүүн байрт шалгарч гээд гуниг баяр хосолсон тэр өдрүүд ирээдүйн аваргад спортын хүн ямар их , сэтгэлийн хаттай байх ёстойг ухааруулжээ.

Түүний барилдааны амжилтыг тоймловол 1985 онд ‘АХ-ын 64 жилийн ойн баярнаадмаар өсвөрийн 67 бөхөөс түрүүлж “шонхор” цол хүртэж, 1989,1990 оны өсвөрийн УАШТ- нд түрүүлж, 1991 онд үзүүрлэж, 1993 онд анх удаа улсын наадамд зодоглож хоёрын , даваанд у.н Н.Мөнхжаргалд өвдөг шороодсон бол 1994 оны | их сорилгод түрүүлж, тэр 1 жилийнхээ наадмаар д.а Д.Цэрэнтогтохоор тав давж Монгол улсын начин цол хүртсэн байдаг. 1995 онд дотны анд Г.Өсөхбаяртай зургаагийн даваанд тунаж барилдаад унасан бол 1996 онд гурвын даваанд у.н Баянмөнхййг, 4, 5, 6-ийн даваанд залуу бөх Г.Элбэг, Б.Адъяахүү, у.н Х.Бадрал нарыг хонгодож хөөн давж, долоогийн даваанд хүчтэй өрсөлдөгч Ц.Цэрэнцунцагийг хутгаж даваад Монгол улсын заан цолны болзол хангаж, наймын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай тунаж барилдан өвдөг шороодсон түүхтэй. Тэртээ 1976 онд аавыхаа хүртсэн цолыг 20 жилийн дараа хүү нь хуртэж бас нэг “бахархал” төрүүлэв.

Эндээс монгол бөхийн түүхийн нэгэн төлөөлөл болох гэмээр үе эхэлсэн. Бөх сонирхдог хүн болгон тэдний гал гарсан барилдааныг харах гэж, дэмжих гэж шимтэн байх тэр үеийг бүгд мэднэ. 1998, 1999 онуудад Сумъяабазар заан одтой сайхан барилдаж, төрийн наадмын түрүү булаалдахдаа эхний жил долоогийн даваанд Мөнх-Эрдэнэ арсланг, наймд Цэрэнцунцагийг шороодуулж, энэ цагийн их аварга Б.Бат-Эрдэнэтэй хүчийг үзэн үзүүрлэж, дараа жил нь зургаагийн даваанд А.Сүхбат, долоод Ц.Цэрэнпунцаг, наймд Г.Өсөхбаяр нарыг өвдөглүүлж, мөн л их аваргатай үлдэн үзүүрлэв. Дараагийн 3 жилд тус бүр 6 давж, 2003 онд Бат-Эрдэнэ аваргаар найм давж есийн даваанд Г.Өсөхбаяр найзтайгаа түрүү булаалдан мөн л үзүүрлэв.
2004 онд 7 давж, их шөвөгт шалгарч, у.з Б.Гантогтоход /у.г/ өвдөг шороодож, 2005 онд шинэ заан Ц.Мягмарсүрэнгээр 8 давж, дахин Г.Өсөхбаяр аваргатай үлдэн төрийнхөө их баяр наадамд дөрөв дэх удаагаа үзүүрлэсэн билээ.

Сүүлд түүнээс нэгэн сэтгүүлч “Хамгийн их омогшин баярлаж байсан даваагаа дурсана уу” гэхэд “Зааны даваанд Ц.Цэрэнпунцагийг хоёр дараалан хутгаад давж байсан минь миний амьдралын хамгийн тод, гэрэлт дурсамж байдаг юм. Бас “Эрэл”-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сүхбатад хөлөө алдчихаад тийчилсээр байгаад мултарч байлаа. “Жижиг” миний ард гарчихаад унаж байгаа бичлэгийг би үзээд “Юу болоод байгаа юм бэ” гэмээр сэтгэл их хөдөлж байсан шүү” хэмээн дурссан байдаг.

2006 онд Сумъяабазар аварга одтой, хийморьтой сайхан барилдаж төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. 1024 хүчтэн зодоглосон уг наадмын тавын даваанд у.н Д.Баасандоржийг /у.х/, зургаад шинээр начин цолны болзол хангасан Д.Цогзолдоржийг, долоод шилдэг харцага Г.Элбэгийг, наймын даваанд Б.Ганбат зааныг амалж даваад, есийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг өвдөг шороодуулж, у.н Д.Азжаргалтай /у.ар/ үлдэн түрүүлж, Монгол улсын аварга цол хүртсэн юм. Ийнхүү тэрээр давж үзээгүй байсан хамгийн өндөр, хамгийн хүнд давааг давж, монгол бөхийн ноён оргил-аварга цолд хүрсэн бөх. Харин 2007, 2008 онуудад тэрээр зургаа давж, долоогийн даваанд өвдег шороодсон.Сумъяабазар аварга хөл авах, хутгах, тахимдах мэхнүүдтэй. Тур дундаа хонгодох тахимдах мэх нь тун даацтаи. Сумъяа аваргыг бөхийн хүрээнийхэн аль аль талаараа их тэнцүү, бас шийдэмгий барилдаантай, тэнцвэр сайтай, унаа холтой, хоёр талтай, тун барьцгүй бех гэж тодорхойлдог.

Мэдээж бие галбирын хувьд ерөнхийдөө төгс гэж хэлж болно. “Засчихсан шагай шиг гоё биетэй” гэгддэг аварга маань өнгөрсөн зуны наадмаар бэртлийн улмаас барилдаагүй. Энэ жил ч гэсэн барилдах эсэх нь тодорхойгүй л байна. Жил гаруй хугацаанд огт барилдаагүй аваргыг бэлтгэлээ нэлээд цөөлсөн тухай ойр дотных нь хүмүүс харамсан үгүүлж байна лээ. Гэхдээ МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн ИТХ-ын гишүүн, “Херөнге оруулалтын банк”-ны захирал гээд олон алба түүний бөхдөө зориулах цаг завыг нь “булаачихсан” гэж хэлж болно. Уг нь түүнд дахиад хүрэх цол байгаа шүү дээ. Ямартаа ч аваргыгаа бөхийн торгон дэвжээндээ дахин зодоглох байх гэсэн горьдлого, хүлээлт их л байгаа даа.
Зан чанарын хувьд тэр тийм ч хурц биш. Гэхдээ шийдэмгий. Улсын наадамд дөрвөнтөө үзүүрлэж, нэг удаа түрүүлээд буй
Сумъяабазарыгаа, Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд 25 удаа түрүүлсэн!
Дагвадоржийгоо харахаар Долгорсүрэн заан “Аав, ээжийнх’ нь бөхийн удам энэ хүүхдүүдэд | минь оршсон юм байлгүй дээ” | хэмээн сэтгэл нь торж, хоолой’ нь зангирч суудаг гэсэн.

Даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар хар багын дотно найзууд. Төрийн наадмын . торгон дэвжээнд олон удаа’ таарч үнэн хүчийг үзэнI барилдахдаа тэд “найз минь” гэж, бие биендээ найр тавьж үзээгүй. Харин ч бие биенээ ирлэн хурцалж, эн тэнцүүхэн өрсөлдөж явсан он жилүүд нь тэдний нөхөрлөлийг бат бөх, халуун дулаан оршин байхын үндэс болдог байх. Өнгөрсөн зуны наадмаар гэхэд Сумъяа аварга “өндөр” андынхаа дэргэд байж чин сэтгэлээр зөвлөн ярилцаж байсан.

Д.Сумъяабазар аваргын гэргий “Монголын сайхан бүсгүй” Ч.Мичидмааг монголчууд бүгд мэднэ. Тэд хоёр хүүтэй. Анх танилцсаныхаа дараа тэр хоёр утсаар их ярьдаг байж л дээ. Нэг удаа гэр лүү нь залгатал Мичидмаагийн аав утсаа авч. Мань хүн сандарсандаа “Манай нэг найз танаар ширээ хийлгэе гэнэ ээ” гээд зохиогоод ярьчихсан гэнэ. Сүүлд хүргэн нь болчихсон хойно Чуваамэд гуай гэнэт “Чи чинь надаар нэг ширээ хийлгэнэ гэж ярьсан билүү” гээд хүргэнээ багагүй бантуулсан юм гэдэг.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 11:10 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Image
Image

_________________
...


Top
   
PostPosted: Jan.29.11 1:50 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Тэр нэг наадмаар энэ хүний хажууханд суусандаа, эхлээд Өсөхөөг харна, дараа нь Сумъяаг харна хоёуланг нь барилдахаар хэн нь ч яахуу гэдэг мөртлөө, битүүхэндээ Өсөхөөг давчаасай л гэж бодно, Нэг хутгаад явчихвал ч башийлгаж байж л сална шүү,


Top
   
PostPosted: Feb.01.11 11:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Улс төрд орсон гэж байгаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч.

Хуралд ганц ч үг хэлэхгүй. :haha:

Нэг удаа нийтийн биен тамирын чиглэлээр хэрэгжүүлэх 153 сая төгрөг хэрэгтэй гээд ганц дуугарсан чинь дорно оруулаад баталчихсан. :frog:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.02.11 11:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
uls tord orson ni ene hunii 100 huviin buruu buruu ch gej yu bhavde, deereesee tegvel bohchuudees uls tord orj bolohgui geed oruulahgui bh heregteishd, yas yarival Sumiyabazaraas iluu hachin yumnuud baij l baigaa, manai uls tor gej ugaasaa l nohoin baas bolson gazarshd

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Feb.13.11 2:25 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Jan.25.11 8:14 pm
Posts: 283
Sumyabazar avarga sain boxoo avarga absnaas xoish 2naadamd tyryylex bolomj baisan daanch chadaagyi am ix buruu absnaas bolj ter naadamd unasan sh tee.Tegexdee yaxav ee bas ulsad tyryylsen ene jil naadmaar barildaxgyi yum baixdaa ug ni barildaj naadamchin olnoo bayasgaval saixan l bna.


Top
   
PostPosted: Feb.13.11 2:28 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15365
uul n ch mun saihan biy haatai shu, teged duuge dagaj japan yavj hachin zodon modoond orood neeh yvha baisan shg sanagdsan
aan tin bas manai surguliig tugssin bile, yria sonsohnee diplom hamgaalttai udur n mani hun gadadad yvj bgad margash n ired diplom hamgaalahad bailtsah ystoi buh hunig n duudaj tsuglulj bgad diplomo hamgaalad tugssin gsn :haha:

_________________
¯\_(ツ)_/¯


Last edited by onzfeat on Feb.13.11 2:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.11 2:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5952
Location: United Kingdom, Liverpool
А.Сүхбаттай сайхан барилддаг байж билээ


Top
   
PostPosted: Feb.13.11 2:35 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Libertine. wrote:
А.Сүхбаттай сайхан барилддаг байж билээ


Сүхбатад ч цөөн унасан байхаа.
Наадмаар нэг, Худалдаа хөгжлийн 10 жилийн ойгоор нэг унаж байсан нь л санагдаж байна.
заан цолтонгуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Сүхбат уначихаад дэвээд явахад нь шууд тахимаа өгч Сүхбатыг сайхан байдалд оруулж билээ. Хүмүүс лааз шидээд л...
Сүүлд Сүхбаттай таарч барилдсан 7 барилдаанд бүгдэд нь л хаясан даа. Өсөхөөг аргалчихсан бол Далай аврага бол энүүхэнд байсан байхаа.

_________________
...


Top
   
PostPosted: Feb.13.11 2:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5952
Location: United Kingdom, Liverpool
Тэхх, амаар нь шороо үмхүүлхийг хархад сайхан байдаг байж :mrgreen:


Top
   
PostPosted: Feb.13.11 4:33 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Би өчигдөр цонх дээр юм бичиж байгаад нэг барилдааныг нь санаад, Эрэлийн 10 жилийн ой юм байналээ, яагаав сүхбат тойрч хөлийг нь аваад дөрвөн хөллүүлж ард нь гараад хөөсөөр байгаад Сумъяагын жийлтэнд нь тэнцвэр алдаад унадаг барилдаан, гүй мөн гоё юм болж билээ.


Top
   
PostPosted: Feb.13.11 7:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
ХАмгийн гоё нь Сүхбат давуулж гуядах гэж байгаад цээжээрээ шидүүлдэг цагаан сарын барилдаан. Тэр жилийн цагаан сар ч янзын болж билээ. Пунцаг Бадам-Очирыг хаядаг, Сүхбат Бүрэнбаатарыг хаядаг, Сумъяа Сүхбатыг хаядаг гээд сэтгэлд хоногшсон сайхан барилдаануудтай

_________________
...


Top
   
PostPosted: Feb.13.11 8:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Тэр барилдааны бичлэгийг олж чадахгүй биз? Ёстой янзтай шидсэн шүү. Сүхбат бараг газар ойгоод босч ирсэн тээ?
Пунцаг гарьд ч гэсэн гоё шидсэн. Сүхбат ч мөн адил. Бүрэнбаатарыг дэлбэртэл нь шидчихээд дээгүүр нь үсэрч билээ хэхэ

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.15.11 1:02 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Тэр 1 цагаан сараар жижиг аваргыг аймар хуссан даа. Тэгээд яг Хацу башёд Асашёрюү түрүүлцэн Эн Эйч Кэй баримтат кино хийх гээд ирцэн бсан мань хүн ч түрүүлсэн

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Feb.15.11 6:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Тэр үед хэн тайлбарлаж байлаа? Чанрав агсан байсан билүү? Арлын Японд дүү нь түрүүлээд энд өөрөө түрүүлээд гэлүү нэг л гоё уран үг хэлсэн юм аа. Аймар гоё сонсогдож билээ хэхэ

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.25.11 5:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Муу Элбэгийг бүр даваад гаршцан зураг харагджаах чэн хэхэ.

Сумьяабазар аа аваргаа гэж.
Сайхан яриад баймаар санагдчих чэн

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: May.12.11 10:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Аварга зун барилдах шинжтэй шүү. :-D

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: May.12.11 10:42 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Шаазгай wrote:
Аварга зун барилдах шинжтэй шүү. :-D

4 sariin negen ungurchihsun bz dee. kkk

_________________
...


Top
   
PostPosted: May.12.11 10:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
4 сарын 1 биш ээ. Бэлтгэлээ хийгээд байгаа сураг байна. 90 жилээр нэг барилдаад тэгээд "бүр мөсөн" зодог тайлах ч юм билүү хэхэ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited