#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 5:59 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.09.10 1:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаатай Б.Анхцэцэгийн хийсэн ярилцлага

-Оюутнуудын амралт эхэлсэн энэ цагт эрхэм багш та шавь нартайгаа бужигнаад л сууж байх юм аа?
-Хичээлийн жил дуусч багш нар маань зургадугаар сарын 15-наас амарчихсан. Энэ үед миний ном дэвтрийн ажил эхэлдэг гэж хэлж болно. Учир нь, оюутан, магистр, докторын хичээл заах, тэдний дипломын ажил удирдах гээд сургууль дээрх ажил маань үндсэндээ дуусдаг. Харин одоо төслөөр авсан эрдэм шинжилгээний ажил байна. Мөн шавь нарынхаа хийж байгаа ажлыг чиглүүлэх, зуны урин цагт Монголд үргэлжилдэг олон улсын хурал зөвлөгөөнд оролцоно гээд л ажил ундарна даа. Үндсэндээ амралтаа авсан боловч амраагүй тэнхимдээ сууж байна. Их сургуулийн багш гэдэг нэг талаас сурган хүмүүжүүлэгч. Нөгөө талаас судлаач байх ёстой. Судалгааны ажлыг удирдаж, чиглүүлдэг байх учиртай. Тиймээс судалгаа хийх, судалгааны ажил чиглүүлэхийг зун л идэвхтэй хийдэг юм. Өнөөдөр Монгол, Тайваний хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд “Хос ёсны сургаал хийгээд Юань гүрэн” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.
-Та магистр, доктор гээд их олон шавьтай болсон байх даа?
-Бүртгэл гаргаад харуулбал хэлэх байх. Миний шавь олон. Тодорхой тоо хэлэх боломжгүй юм./инээв/
-Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичгийг монгол бичгээр явуулах зарлиг гаргасан. Үүнд энэ чиглэлийн томоохон эрдэмтний хувьд сэтгэл хангалуун байгаа юу?
-Тийм ээ. Монголын хэл соёл, бичиг, шашин шүтлэг, энэ талын бодлого, асуудал бол Ерөнхийлөгчийн улсын аюулгүй байдал, хар хайрцагны бодлого байх ёстой. Иймээс үе үеийн Ерөнхийлөгч нар үүнд санаа тавьсаар ирсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн яах аргагүй үүрэг нь мөн. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай 49 хоногийн турш өдөр бүр 07.00-10.00 цаг хүртэл надаар монгол бичгийн хичээл заалгаад сайн уншиж, бичдэг болсон. Тэр үед Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мөн хамт суралцаж байлаа. Дараа нь УИХ-аас батлан гаргасан монгол бичиг соёлоосоо ухарсан зарим тогтоолд П.Очирбат Ерөнхийлөгч хориг тавьж байсан юм. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед буюу 2004 онд эзэн богд Чингис хаан Монгол бичгийг төрийн бичиг болгосны 800 жилийн ой тохиосон. Энэ үндэслэлийг би Ерөнхийлөгчийн Тамгын газар өгөхөд Н.Багабанди Ерөнхийлөгч судалж үзээд 2004 онд Чингис хаан монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгосны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ. Мөн жил бүрийн тавдугаар сарын 8-ныг үндэсний бичиг соёлын баярын өдөр болгохоор зарлиг гаргасан юм. Түүнээс хойш энэ баярыг улам өргөн тэмдэглэдэг болжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч монгол бичиг соёлоо мэддэг. Өөрийн өдөр тутмын тэмдэглэлээ Монгол бичгээр хийдэг хүн шүү дээ. Би маш сайн санаж байна. Манай их сургуулийн дугуй танхимд гадаадын Элчин сайдын хэлж буй үгийг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд монгол бичгээр яралзтал сайхан бичиж байхыг нь харсан удаатай. Ер нь монгол бичгийг их сайн мэддэг. Иймээс Ерөнхий сайд байхдаа монгол бичгийг хөрвүүлэх программ хийх ажлыг дэмжин баталгаажуулж байсан юм. Ерөнхийлөгч байхдаа ч монгол бичгийг дэмждэг байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүр Бага хурлын гишүүн байх үедээ 36 дугаар тогтоолыг батлах ажлын хэсэгт багтаж, хамгийн идэвхтэй дэмжсэн хүн. Сая монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргалаа. Ингээд зогсох­гүй эрдэмтэн судлаачидтай уулзсан. Уг зарлигийн нэг, хоёрдугаар заалт хамгийн зөв юм. Нэг дэх нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон сайдууд, түүнтэй эн зэрэгцэх албан тушаалтнууд гадаадын улс оронд явуулах албан бичгээ Монгол бичгээр үйлдээд тухайн улсынхаа хэлээр буюу НҮБ-ын аль нэг хэлээр орчуулга хавсаргаж байх тухай заалт. Нөгөөх нь нийт хүн амынхаа төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, бүх шатны боловсролын гэрчилгээг монгол бичгээр бичих тухай зарлиг байгаа юм. Энэ нь бүх нийтийн Монгол бичгийн хэрэглээг нэвтрүүлэхэд тун чухал ач холбогдолтой. Өөрийнхөө дипломын бичгийг уншиж чадахгүй бол тухайн хүн ичнэ биз дээ. Ерөнхийлөгчийн зарлиг долдугаар сарын 6-нд гарсан. Би баяртай байна. С.Баяр Ерөн хий сайдын Засгийн газрын үед “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II” хэ мээх 2015 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийг батал сан. Энэ хөтөлбөрийг боловсруулахад эрдэм тэн судлаачид бид оролцсон. Маш сайн хөтөл бөр. Харамсалтай нь хөтөлбөр дөнгөж хэрэг жиж эхлэх үед олон сонгууль болж, сайдууд солигдож, төдий л үр дүнд хүрээгүй. Иймээс Ерөнхийлөгчийн зарлигийн гурав дугаар заалтад энэ хөтөлбөрийн үр дүнг тайлагнана гэж тусгасан байгаа. “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн дунд сургуулийн хэмжээнд монгол бичгийн хичээлийн чанарыг сайжруулах төдийгүй нийт иргэд үндэснийхээ бичиг үсгийг сурч мэдэхэд ахиц гаргана.
-Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай хи чээл дээ хэр сайн “сурагч” байсан бэ?
-Гайгүй шүү/инээв/. Монгол бичгийг бүр “А”-гаас нь эхлүүлсэн учраас эхэндээ жаа хан халширч байсан. “Та хэдийгээр Ерөн хийлөгч ч гэсэн миний шавь. Би багш” гээд гэрийн даалгаварт бичих юмыг нь хэлээд явуулна. Тэгсээр байгаад дунд үед нь маш идэвхтэй сайн уншдаг болсон. Тэр үед “Оюунтүлхүүр”-ээс авахуулаад янз бүрийн сургаал уншуулдаг байлаа. Өөрөө ч уншина. Би сайн санаж байна. П.Очирбат Ерөнхийлөгч зөвлөхүүддээ “Энэ хачин сайхан юмыг дунд сургуульд залуучууддаа уншуулах юмсан” гэж билээ. Саяхан Очирбат гуайтай тааралдаад миний заасан Монгол бичиг яасан бэ гэсэн чинь “Үгүй ээ, нэг их хэрэглэхгүй болохоор бичих нь одоо үнэндээ жаахан муудсан. Харин унших нь хэвээрээ” гэж байсан шүү.
-Та Монголын үндэсний телевизээр дахиад Монгол бичиг заахгүй юм уу?
-Телевизийнхэн өөрсдөө санаачлага гарга вал заана аа. Монгол бичгийг сайхан заах шавь олон бий шүү. Хувийн ч бай улсынх ч бай, Монголын радио, телевиз ч бай англи хэлний хичээлийг өдий төдий явуулж буй. Тэгэхээр үндэснийхээ хэл бичгийн хичээлийн цагийг аль ч телевиз нь гаргаад заах хэрэгтэй юм. Цаг гаргаад өгвөл хичээл заах багш хангалттай байгаа. Би хориод жилийн өмнө зааж байсан. Харин одоо залуучууд заах нь арай илүү байх л даа.
-Хориод жилийн өмнө зааж байсан хичээлээ цомог болгон гаргах бодол бий юу?
-Тийм санаа бий шүү. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод чадахгүй байна. Цомог гаргавал хүмүүст тустай л байх гэж бодох юм. Бодсоноос цаашгүй дээ.
-Ерөнхий боловсролын сургуульд үзэж буй Монгол бичгийн хөтөлбөр хан галт тай төвшинд хүрч чадаж байгаа юу?
-Манай боловсролын яам тууштай бод лого баримтлаагүйгээс болоод тухайн сур­гуулийн захирал ямар хичээл заах, болихыг өөрсдөө дур мэдэн өөрчилдөг байдал нө лөө­лөөд жаахан сул байсан. Сүүлийн үед өндөр төлбөртэй хувийн сургуулиудын зарим нь Монголын түүх, Монгол бичгийг огт заадаггүй. Энэ нь байж болохгүй зүйл. Хэдийгээр тэр хувийн сургууль бо ловч Монгол Улсын БСШУЯ-ны дүрэмд захи рагдах ёстой. Нөгөө талаар математик буюу англи хэлээр гүнзгийрч байгаа ч Монгол хүн юм бол үндэснийхээ бичгийг гаргууд сайн мэдэж явах ёстой гэсэн эрх үүргийг нь орхигдуулсан хэрэг л дээ. Сүүлийн үед 12 жилийн хичээлийн хөтөлбөрт шилжиж байгаа. “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II”-ыг хэрэгжүүлбэл ахиц гарна. Жил бүрийн тавдугаар сарын эхээр Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Их, дээд сур гуулиудын монгол бичгийн олимпиад” гэж явуулдаг. Энд олон сургуулийн өөр өөр мэргэжилтэй хүүхдүүд өрсөлдөхөд маш сайн хүүхдүүд байж л байдаг. Түүнээс ха ра хад дунд сургуульд нь Монгол бичгийн суурь үнэлгээг сайн тавьж өгсөн нь харагдаж байгаа юм л даа. Хэдийгээр өөр чиглэлээр сурч байгаа ч гэсэн үндэснийхээ өв соёлыг мартахгүй аваад явж буй нь хувь хүний оюуны ухамсар юм. Үндэснийхээ түүх соёл, бичгийг мэдэж байж “Би Монгол хүн гэж хэлэх эрхтэй” гэсэн өөрийн нэг тийм хичээл, зүтгэл хэрэгтэй.
-Төр засгийн зөв бодлого, өөрийн хи чээл зүтгэл нэгдэж байж эерэг үр дүн гарна гэж Та хэлээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүн ажлыг цалин багатай гэж гололгүй хэр хэмжээнд нь хийгээд зүтгээд байх ёстой. Ингэж чадвал өнөөдөр бишгүй ажил байна. Багахан ажиллаад их цалин авна гэсэн хоосон мөрөөдөлтэй байж болохгүй л дээ. Хүн боломжийн амьдрах бололцоог өөрөө зүтгэж байж бий болгох хэрэгтэй.
-Аливаа улс үндэстний оршин тогтох тулгуур нь эх хэл байдаг. “Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл”-ний маань түүхэн хөгжил, өнөө гийн төвшин ямар байна вэ. Зарим эрдэмтэн судлаачид Монгол хэл мөхөх нь гэсэн эмзэглэлтэй явдаг юм билээ?
-Монгол хэл маань гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтах бөгөөд үүнд Түрэг, Манж Түнгүс, Солонгос, Япон хэлийг хамаа руулдаг. Хэв шинжийн хувьд залгамал хэлэнд багтана. Тийм учраас нугархай хэв шинжтэй орос, англи, франц зэрэг энэтхэг-европын, тусгайлиг хэв шинжтэй хятад, бирм зэрэг хэлнээс өвөрмөц ялгаатай юм.
Монгол үгийн бүтцийг авч үзвэл, угийн язгуурын араас дагавар, нөхцөлүүд угсран ордог. Өөрөөр хэлбэл, тухайн үгийн үндсийн өмнө нь угтвар, дундуур нь ямар нэгэн оруулбар орохгүй гэсэн үг. Монгол хэл нь түүхэн хөгжлийн явцад өвөг, эртний, дундад, орчин үе гэсэн дөрвөн үе шатыг дамжин туулсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Харьцангуй цөөн хүн одоо ярьж байгаагаар нь Монгол хэлээ дорд үзэх санаа байж болохгүй. Монгол хэл нь эртний, дэлхийн том хэлний нэг. Цагтаа Монгол хэл одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж олон орныхон сурч эзэмшиж, Монгол бичгээр нь харилцаж байсан түүхтэй юм.
-Босоо бичгээ монголчууд мартаж эхэл сэн гэхэд хилсдэхгүй. Залуустаа Мон гол бичгийн түүхэн хөгжлийн талаар ярьж өгвөл сонин байх?
-Монгол туургатны маань бичиг соёлын ноён оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв аваас Монгол бичиг юм. Өдгөөгөөс 800 гаруй жилийн тэртээ алдар суут Чингис хаан бээр энэ бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгож, “Мөнх тэнгэрийн хүчинд, Их Монгол Улсын далай хааны зарлиг. Эл, булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээсэн эзэнт гүрний, их хааны сүр хүчийг илтгэсэн хасбуу тамга барьж, Улсын заргач Шихихутагаар найруулан бичүүлсэн “Их засаг” хэмээх хууль цаазаа цагаан цааснаа буулгаж, хөх дэвтэрт дэвтэрлэж, “үеийн үед бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан байдаг.
-Монгол бичгийг хүн төрөлхтний соё лын гайхамшигт өв гэдэг?
-Тийм ээ. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасар шгүй цутгалын нэг нь болох Монгол бичгийг монголчуудын оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг дараах хэдэн үндэслэлээр нотолж болно. Аливаа соёлт үндэстэн үсэг бичгийн шинэ тутам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, Монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм.
XIII зуунаас уламжлан ирсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн Монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй. Түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэдэг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл билээ. Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэнд гарсан “Монгол бичгийн эх нүүдэл нь даруй 1000 жилээс наашгүй” гэдэг дүгнэлт нь баталгаа нотолгоо, баримт хэрэглэгдэхүүнээр улам баяжиж, эдүгээ нэгэнт эргэлзээгүй болжээ.
Өнөөдөр манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа ч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамны сайд нарын батламж тамгыг Монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүнчлэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн анхны эхийн Монгол бичгийн хөрвүүлэг, “Монголын Нууц Товчоон”-ы XIII зууны үеийн Монгол бичгийг барын тиг хэлбэрээр буулгаж, есөн эрдэнээр бүтээсэн эхийг төрийн санд нандигнан хадгалж байгаа.
Сүүлийн үед, манай ард түмэн өргөмжлөл хүндэтгэл, бэлэг дурсгал, хувийн тамга дардсын зүйлээ энэ л бичгээр үйлдэхийг илүү эрмэлзэх болсон нь уг чанартаа их соёлоо дээдлэх үзлийн нэгэн илрэл юм. Тиймээс ч босоо бичиг маань хамаг Монгол туургатны хэл аялгууг хамтатган тэмдэглэж, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ, судар шастирын цоморлигийг улираан уламжлуулсан мон гол чууд бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв мөн билээ.
-Монгол бичгийн тэмцээн уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулж болдоггүй юм уу?
-Бүрэн бололцоотой. Оросын монголч эр дэм тэн Валадимерцов “Монгол бичгээр бич сэн зүйлийг дэлхийн хаана ч ойлгоно. Тийм учраас дундын бичиг” гэж хэлсэн байдаг. Нэг зөв бичгийн дүрэмтэй. Өөр өөрийн аялгуугаар бичдэг. Соёлын хэмжээнд Мон гол бичгийн олон улсын уралдааныг зо хион байгуулах нь хамгийн зөв. Гагцхүү улс төр жүүлж болохгүй.
Ярилцсан танд баярлалаа. Номын хишиг дэлгэрэх болтугай.
Б.Анхцэцэг

http://www.munkho.de/wp/?p=283

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Nov.19.10 12:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
1.


2.


3.


4.


5.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Nov.19.10 1:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jan.01.08 1:41 am
Posts: 510
Location: born n UВ ... only god can judge me
Монгол бичгээрэй бичнээ бичнэ

_________________
one nation


Top
   
PostPosted: Nov.19.10 1:09 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
zadgai_tsagaan wrote:
Монгол бичгээрэй бичнээ бичнэ

OMG, Noegoo oros Uesgeereen Bichsenii ni Haraarai :??:

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Nov.23.10 3:28 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
надад нэг хүсэлт байхын :hi:
монгол бичиг сурдаггүй, хэрэглэдэггүй, монголоо алдсан, монголын эсрэг, гадаадын хагалан бутаргагч гэж битгий загнаад л бай л даа. Бас дээрээс нь монгол бичгээр бичихгүй бол сөнөлөө, сөнөөх гээд угаасаа санаатайгаар бичүүлэхгүй, сурталчилуулахгүй байна гэсэн утга агуулгатай өгүүлэл, нийтлэлийг өдөр бүр л уншдаг ш дээ. Өөрөөр хэлбэл бидний өнөөдрийн хүрсэн шат маань ердөө л маргаан мэтгэлцээний үр дүн болох хэдэн өгүүлэл, нийтлэлтэй байна аа. боллоо, хүрлээ... Одоо ахиад шинэ шат руу алхая тэгэх үү? өмнөх үе маань хийгээд өгсөн ясыг хэмлээд яахав, өөрсдийнхөө булууг хийгээд дараа үедээ хэмлэх зүйл үлдээе :lol:
1. Монгол бичиг "уйгаржин, худам" - ийн дүрэм, дасгал бүхий вэб сайтууд эхнээсээ гарч байгаа нь сайшаалтай. энэ ажлаа улам бүр хүртээмжтэй болгоосой.
2. монголд дэлгэрч байсан бичиг үсгийн хэлбэр тус бүрийн тухай мэдээлэл оруулж өгөөч. ингэхдээ одоо интернэтэд байгаа бичлэг хуулж оруулалгүй, харин тэр дунд байхгүй мэдээллийг оруулж, бичгийн дурсгалын жишээ, зургийг оруулбал их баярламаар байхын. монгол судлал, уран зохиол, сэтгүүлчийн ангийн оюутнууд байвал уг нь амархан ажил даа. ядаж ийм зэргийн мэдээлэл монгол хэлээр, монгол хүний тайлбартайгаар интернэтэд байхгүй байхаар чинь хятдууд бидний бичиг соёлыг өөрсдийн гэхээс яах юм бэ??? би өөрөө монгол бичиг соёлын боловсролтой байсан бол оруулмаар л байхын даанч :razz:


Top
   
PostPosted: Nov.23.10 3:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
kOOk wrote:
mini ner :-)
Image


tamiraa genuu?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.23.10 5:34 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Nov.22.10 11:39 am
Posts: 88
Location: мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх (Күнз)
hicheel wrote:
kOOk wrote:
mini ner :-)
Image


tamiraa genuu?


Tsolmon gj bn sht :wahaha:

_________________
.......


Top
   
PostPosted: Nov.23.10 5:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
tamiraa, tsolmon 2 iig chini yag adilhan bichdeg baihgu yu.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.28.10 8:39 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Nov.28.10 9:31 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
ээ чааваас.... монгол бичгээр бичээд эхэлчихвэл л энэ улс хөгжих гээд байна уу тээ?

одооны энэ хүүхдүүд төрсөн цагаасаа үзсэн кириллээрээ ч зөв бичиж чадахгүй байхад....

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Nov.28.10 9:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
hogjoh ch um biluu.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.28.10 9:42 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Guy wrote:
ээ чааваас.... монгол бичгээр бичээд эхэлчихвэл л энэ улс хөгжих гээд байна уу тээ?

одооны энэ хүүхдүүд төрсөн цагаасаа үзсэн кириллээрээ ч зөв бичиж чадахгүй байхад....

Oeriin Yumiig Ezemshij, Oeriin Bolgoj, Zalgamjluulj Yawah ni Tusgaar Ulsiin Huwid Hih Zuil ni Moen uu Bish u?Monggol Bichigt Zoeb Bichgiin Duerim Engin, Herew Buruu Bichiwel Ueg Oeroon Tanigdahgui Tul, Odoony Ene Helee Hazsan, Buruu Bichdeg Aldaa Arilna,
lecti Bichij Baehdaa Sonsch Bish, Bodoj Bichih Tul Bichij Bui Zueilee ch Oilgodog Bolno Gesen Ueg.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Dec.02.10 1:17 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
уг нь бидний л бүтээлцэж яваа түүх юмсан. би бол крилл үсгийг дэмждэг хүн. үнэндээ үүссэнээсээ өдийг хүрсэн монгол түүхийн орон зайд бичгэн дурсгалыг хамгийн ихээр үлдээсэн цаг хугацаа, бичиг үсэг мэдэгчийн тоо, бичлэг үйлдсэн үсэг бичиг нь бүгд крилл үсэгт хамаарагдана. бүхий л төрлийн мэдээлэл, мэдлэгийг монгол хэлээр хүлээн авч, ойлгоход крилл үсэг, дүрэм дутагдаж, хавчсан юм хаа байна аа? бид хөгжиж л явна шүү дээ. энэ хөгжлөө хадгалах нь буруу гэж үү? миний л мэдэхийн хэлээ хазсан хүн монголд ховор, тэр нь тэгээд бичиг үсгээс болсон нь бүр ховор, харин ч монголчууд гадаад хэлийг хүртэл аялга, дуудлага харьцангуй зөв сурдаг гэж гайхагдаж л байна. үг бол дохио үүсгэж буй цочроогч, үсэг бол тэрийг илэрхийлж буй бодит дүрслэл энэ болоод хүний сэтгэхүйн хооронд төдийлөн холбоо байхгүй. алийг илүү хэрэглэнэ тэрэндээ л дасал болдог. тэрнээс аль нэг хэлээр ярих, аль нэг үсгээр бичиж тэмдэглэхэд ухаан бодол ундрах байдал нь өөр өөр байна гэсэн учир зүйн холбоо хамаарал огт байхгүй.


Top
   
PostPosted: Jan.16.11 5:25 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
хураангуй / түргэн бичлэг хийдэг арга барилын талаар мэдэх хүн байна уу?


Top
   
PostPosted: Jan.17.11 1:21 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
orgil09 wrote:
хураангуй / түргэн бичлэг хийдэг арга барилын талаар мэдэх хүн байна уу?

Юуны өмнө торолгүй бичдэг болох хэрэгтэй. Тэгээд бичлэгийн хурдаа ихэсгээд байхад аяндаа "хураагдаад" ирнэ :brows:

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Jan.17.11 1:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Шүдийг нь орхиод доош нь зураад байвал таталган бичиг болчиж бгамдаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.17.11 5:20 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
ADONIS wrote:
Шүдийг нь орхиод доош нь зураад байвал таталган бичиг болчиж бгамдаа.

Тэхх... Энүүгээр хааяа лекц нтр биччдэг л байлаа.. Крилээс хамаагүй хурдан бичигдэнэ...заавал зөв бичих гэж мэрийх шаардлагагүй..
Харин дараа нь өөрөөс нь өөр хүн ойлгоход жоохон хэцүү дээ :hihi:

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Jan.17.11 10:27 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
admiral77 wrote:
ADONIS wrote:
Шүдийг нь орхиод доош нь зураад байвал таталган бичиг болчиж бгамдаа.

Тэхх... Энүүгээр хааяа лекц нтр биччдэг л байлаа.. Крилээс хамаагүй хурдан бичигдэнэ...заавал зөв бичих гэж мэрийх шаардлагагүй..
Харин дараа нь өөрөөс нь өөр хүн ойлгоход жоохон хэцүү дээ :hihi:

viewtopic.php?f=211&t=154819&start=78
viewtopic.php?f=110&t=154843

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jan.18.11 5:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Гоё таталган бичсэн юмшиг монгол бичгийн фонт бна уу? цагаан сарын мэндчилгээ бичих санаатай.


Top
   
PostPosted: Jan.19.11 7:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6559
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
Энэ ёстой сайхан сэдэв байна. Үүнийг бид залуус үргэлжлүүлж хөдөлгөөн болгоод явах хэрэгтэй байна.
Энэ эхлүүлсэн, дэмжсэн залуус Монголд байдаг уу? Ер нь зүгээр уулзаж цай уунгаа энэ талаар ярилцаж, жаахан боловч зүйл хийгээд явбал ямар вэ?

Програмчлал, технологийн хувьд залуус маань хийгээд, хийгдээд явж байгаа зүйл нэлээн их бий шүү. Бас тэр хэвтээ босоо байхын хувьд бол чухал биш гэж би хувьдаа боддог. Хэвтээгээр тооцоолуур дээр шивээд явахад болохгүй зүйлгүй. Хэвлэж аваад л цаасаа эргүүлээд уншихад болно. Гэхдээ энэ бол жаахан хугацааны л асуудал. Нэг их удахгүй бүх системүүд зүүнээс баруун дээрээс доош босоо бичлэгийг дэмждэг болчихно. Тэр үед хэвтээ байсан нь бүгд босоод л ирэх болно. :wd:

Эсэргүүцсэн, бас тэр Монгол бичгийг шинэчилнэ гээд байгаа залуусыг http://dusal.blogmn.net/14865/yaagaad-m ... na-ve.html үүнийг нэг уншаад тэгээд эргээд нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байна.
Бас Өвөр Монголчууд бол хужаа болсон, эрлийз болсон гэж ярьдаг хүмүүст гэж хэлэхэд Чингисийн алтан ургийнхны, ген C3 гээд Y хромосомд байдаг ген Өвөр Монголчуудад маш өндөр хувьтай байдаг юм билээ шүү. Бид нар Өвөр, ар баруун зүүнд байгаа дэлхийн бүх Монголчуудыгаа дахин нэгтгэхэд энэ бичиг маань л тэр түлхүүр нь болох юм. Үүнийг ч мэдэж байсан учраас Монголчуудыг дарж байх гэж улс төрийн зорилгоор биднийг ийм үсэгтэй болгосон байх. Тиймээс бид кириллээр хүчээр (бараг колони улс шиг) ингэж бичиж дарлуулж бусдын эрхшээлд яваадаа харин ч харамсаж өөрийн зүйлийг сэргээхийн төлөө тэмцэх хэрэгтэй байх аа...

Бас Монголчууд цөөхөн болохоор хөгждөггүй, 5саяаас дээш гарвал гэх зэргээр ярьдаг хүн их байдаг. Энэ ч бас үнэний ортой. Уг нь бид чинь асар олуулаа, бас асар олон газар мах цусны маань тасархай явдаг улс үндэстэн шүү дээ. Бид тэднийгээ нэгтгэж чадвал хөгжилд асар их түлхэц өгөхийг үгүйсгэхгүй. Монгол улс сэргэжээ, өөрийн бичиг үсгээ эргээн сэргээж төрийн бичиг болгосон байна, бусад Монголчуудыгаа өөрийн бичиг үсгийг сурч, Монголчуудтайгаа холбогдохыг уриалсан мэссэж дэлхийд тарвал яах бол? Асуулт самбар Монгол бичгээр болоод тэнд Халимаг, Өвөр Монгол, Буриад, Тува гээд өөрийгөө Монгол гаралтай гэж боддог залуус Монгол бичгээ мэдэхгүй нь сураад хоорондоо холбогдоод харилцаад мэдээлэл солилцоод, хамтран ажиллаад эхэлбэл яах бол?
Жишээ нь би Хятадын талаар Өвөр Монгол залуутай холбогдоод бизнесийн орчин бусад мэдээллийг самбараар асуугаад судлаад мэдээд авдаг болбол яах вэ? Олон талаас харвал энэ бичиг үсэг Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулна л гэж боддог...

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
PostPosted: Jan.19.11 7:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6559
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
orgil09 wrote:
хураангуй / түргэн бичлэг хийдэг арга барилын талаар мэдэх хүн байна уу?


Цахим Өртөөнд нэг хүн энэ талаар номоо хэвлүүлэх гээд хандив цуглуулаад байсан шүү... Хэвлэгдсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна...

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
PostPosted: Feb.14.11 1:11 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Сайхан Мэдээ!!!

Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд цахим мэдээллийн UNICODE-д тулгуурласан монгол бичгийг сургалтад ашиглах иж бүрэн программ хангамжийг боловсруулах ажлыг БСШУЯ, ШУТИС-ийн хамтарсан гэрээний vндсэн дээр хийж дуусгасан байна. Энэхүү ажлын хүрээнд уг программыг cd-нд бичиж, 5000 хувь хэвлэн 21 аймаг болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд, төрийн байгууллагуудад тvгээх ажлыг эхлvvлжээ. Ингэснээр монгол бичгийг бүх нийтээр сурах ажилд нэгэн том алхам хийгдэж байна гэдгийг салбарын сайд онцоллоо. Уг программыг ашиглан монгол бичиг сурахаас гадна тод үсэг, дөрвөлжин бичгийг давхар суралцах боломжтой юм байна. Уг программыг монгол бичиг сурахыг хүссэн хvн бүхэн өөрийн компьютерт суулгаж ашиглах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, монгол бичиг мэдэхгүй ямар ч хүн компьютертоо суулгаад монгол бичгийн дүрмийг сурах, криллээс монгол бичигт, монгол бичгээс крилл рүү хөрвүүлэх боломжтой гэсэн vг юм.

http://sonin.mn/?p=115886


Top
   
PostPosted: Feb.14.11 4:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Сайхан юм хийж. Тэр СиДиг нь олж авах юмсан.
Ер нь өнөөдрөөс а үсгийн ацаг таньж эхлэе доо

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.15.11 2:31 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
:wd: :wd: :wd: :wd: :wd:









_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Feb.15.11 2:40 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: May.08.11 7:13 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.11.07 1:45 am
Posts: 67
Humuus windows deer herhen mongol bichigeer bichih tuhai zaavar oruulsaniig harlaa. End ooriin sanalaan heley. Windowsiin ooriinh ni mongolian script-eer bichij bolohiin huvid bolno, gehdee yag hereglee talaas ni harval bichihed tovogtei, mon zarim aldaanuud ch baidag iimees niited orgon hereglegdej chadaagui.

Harin tusgai IME ashiglaj bichih ni iluu hilbar bolson baina:

MS WORD deer mongol bichigeer yamar ch tovoggui bichij boldog bilee. Ene ni 2009 onoos boljoo IME garsanaar biyelegdsen yum. Ta buhend herhen bichih talaar taniltsuulay.
http://www.boljoo.com site-ru orj boljoo IME -g tataj avaad suulgana:
1.
Image
2.
Image
3.
Image
4.
Image
Ingeed boljoo IME-g tataj avaad suulgaj duusla. Odoo MS Word deer tohiruulga hiiye:
1.
Image
2.
Image
3.
Image
4.
Image
5.
Image
6.
Image
Ingeed turshaad uzeerei, mash amarhan shu. Usegiin bairlal ni latintai tohiroltsoh tul useg enduureh asuudalgui. Usegiin bairlalii ni haruulay:
Image

Etsest ni helhed bid ovor mongolchuudiin, tednii mongol useg bichigeen orchin uyiin IT tehnologid herhen zohitsuulj hereglej baigaa turshilgaas suraltsah heregtei. Ted medej chadaj baihad, bid chadahgui medehgui suusan heveereen l baina.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited