Offline |
Олны Танил Гишvvн |
 |
 |
Joined: Apr.20.10 5:28 pm Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
|
Анги дэвших тоглоом роман 1963 Зохиолын үйл явдал 1950-иад оныг тусгажээ.Тодорхой эрхэлсэн ажилгүй, дөчин настай аргентин эр Орасио Оливейра хааяа нэг Буэнос-Айресаас баян эцэг эхийнхээ ирүүлдэг мөнгийг хямгаданбайж Парист тун ядуухан аж төрдөг байлаа. Хийдэг ажил нь хотоор тэнэх, үүндээ ч их дуртай. Эх орон нэгтнүүд нь Парис руу олноороо цагаачилсан тэр үед Орасио нааш ирээд чамгүй олон жилийг үджээ. Тэрээр маш дотогшоо зантай, бодол санаа, алхам бүрээ нэг бүрчлэн цэгнэж эргэцүүлдэг, өөрийгөө бусдаас ондоон гэдэгт бат итгэлтэй, тиймээс ч орчин тойронтойгоо эвтэйхэн зохицож чаддаггүй хүн аж. Жинхэнэ бодит ахуйг тэр өдөр тутмын энэ бүх амьдралаас гадуур л оршдог хэмээн үздэг, тийм болохоор өөрийнх нь дотоод асуудлуудыг хаа нэгтээгэзс ирэх далдын хүч л шийдэх мэтээр найдан хүлээдэг байв. Орасиод «оршин байж, идэвхтэй амьдралд оролцохоос аливааг эргэнцүүлэн бодох нь хавьгүй амархан» санагдана. Нэг үгээр хэлбэл, Орасио амьдралд өөрийгөө олоогүй, хаана ч очлоо гэсэн ямагт ганцаардаж явдаг хүн байлаа. Тэр бас эмэгтэйчүүдийн эвийг ч сайн олдоггүй аж. Эхлээд Пола гэгч франц бүсгүйтэй байсан ч, түүнийг хөхний хорт хавдар туссаныг мэдэнгүүтээ уулзахаа больчихжээ. Ийм маягаар тэр Пола, уругвай бүсгүй Мага хоёроос сонголт хийж, Магатай амьдрахаар болно. Мага дуучин болох хүсэлтэй, хөгжмийн хичээлд уншдаг байв. Бүсгүй Рока.мадур' хэмээх бяцхан хүүтэй. Түүнээ тосгонд асрагч эхэд нь орхичихоод иржээ. «Бид бие биендээ хайртай байгаагүй, зугээр л, эр эмийн ажлаас төсөөрчихгүйн үүднээс хөндийхөн дурлалцдаг байсан юм» гэж энэ хэлхээ холбооныхоо тухай Орасио дурсдаг. Зарим үед тэр Магагийн боловсрол муутай, юм уншаагүйд зэвүүцэж, түүнээс олж харахыг хүссэн зүйлээ олж үздэггүйдээ гутардаг байлаа. Гэвч Мага бол жинхэнэ эмэгтэй хүн бөгөөд бүхнийг ойлгож хүлээн авч чаддаг бүсгүй байжээ. Орасиод хэд хэдэн найз бий. Этьен, Перико нар зураач, Вонг, Ги Моно, Осип Грегоровиус нар зохиолч, Рональд хөгжимчин, Бэнс шигтгэмэл урлаач байв. Тэд өөрсдийгөө Могойн Клуб гэж нэрлэсэн бөгөөд Латин дүүрэг дэх Рональд, Бэпс хоёрын байрны дээврийн хонгилд цуглан, лааны гэрэлд хуучин пянз тавин жааз хөгжим сонсонгоо дарс ууж, тамхи татацгаана. Уран зураг, утга зохиол, гүн ухааны тухай тэд хэдэн цагаар яриа дэлгэх бөгөөд тэднийг хөндлөнгөөс харахад ярилцаж суугаа найз нөхөд биш, мэдлэгээ сорин уралдацгааж буй илттэгчдийг санагдуулна. Өнөө маргаашаа хүлээж буй өвгөн зохиолч Мореллийн хуучин бичиг хэрэг, нэгэн цагт бодож олоод эмхэлж бичээгүй зохиолын хэсэг бусаг тэмдэглэлүүдийг судалсан явдал орчин цагийн авангард уран зохиолын тухай яриа маргааных нь тун сайхан сэдэв болжээ. Иймэрхуу ярианы үеэр Мага өөрийгөө тун их голж, сэтгэл зовнидог байлаа. Харин Орасио ийм сэхээтнүүдийн хүрээнд байхдаа ч дотроо уйтгарлаж, цаг хугацаа, орон зайн солбицолд тохиолдлоор л холбогдчихсон тэдгээр залуустайгаа сэтгэл зүрхээрээ ойртон дотносож чадахгүй байв. Рокамадур өвдөхөд Мага түүнийг өөр дээрээ авч асарч тойлох боллоо. Орасио үүнд бухимдаж, цухалдаж байгаагаа нууж ч чадсангүй. Жаалхүүг нас барахад ч тэр нэг их өрөвдөж халагласангүй. Нэг ёсондоо зан суртахууны шүүх хурал хийсэн найзууд нь ч Магагийн хувьд маш хэцүү бэрх үед нь ингэж хандсан Орасиог өршөөж чадахгүй байжээ. Гомдож цөхөрсөн Мага явчихна. Хожим нь тосгонд очоод нас барсан дуулджээ. Харин түүнийг явсны дараа л Орасио энэ бүсгүйд үнэн голоосоо хайртай байснаа ухаарч, түүнийг алдсанаараа амьдралын чиг баримжаа ч үгүй болдог. Улмаар тэр нөгөө найзуудаасаа холбоо тасалж жинхэнээсээ ганцаардан, улмаар орон гэргүй тэнэмэлүүдийн дундаас хань нөхөр хайна. Үүнээсээ болоод цагдаагийн газар хүргэгдэж, Орасиог тус орноос албадан гаргах шийдвэр гарчээ. Ийнхүү олон жилийн дараа Орасио эргээд Буэнос-Айрест ирив. Тэрээр зочид буудалд өрөө хөлсөлж, залуу цагийнхаа найзууд болох циркэд ажилладаг Тревелер, түүний эхнэр Талита нартай дотно харилцаатай байна. Тэдэнтэй хамт байхад Орасиод сайхан байдаг бөгөөд Талита юугаараа ч юм бо Магаг санагдуулах тул манай баатар өөрийн эрхгүй найзынхаа эхнэрт татагдах аж Тревелер үүнийг нь анзаараад эвгүйцэх боловч яриа хөөрөө нийлдэг ухаалаг найзаа алдахгүйг хичээдэг. Циркийн эзэн Феррагуто сэтгэц мэдрэлийн эмнэлгийг худалдан авч, мань гурав тэнд нь ажилд орно. Урьд дасал болоогүй шинэ нөхцөл Орасиогийн сэтгэцэд нөлөөлж, тэрэзр цаг үргэлж Мага өөрийнх нь буруугаас болж л үхсэн гэж шаналдаг болжээ. Сүүлдээ Тревелер эхнэртайгээ хардсандаа болоод өөртэй нь тооцоо бодох гэж байна хэмээн ургуулан бодож, цонхоор үсэрч амиа хорлоно хэмээн тэднийг сүрдүүлнэ. Гэвч төдөлгүй Тревелерт итгэх болж, өөрийнхөө байдлыг удтал эргэцүүлэн боддог. Нэг удаа өрөөгөө дотроос нь түгжиж аваад цонхоо нээж, үхэх тухай бодоод шагайтал доор нь түүнд санаа зовнисон, түүнийг хайрладаг Тревелер, Талита хоёр зогсож байдаг. Романы төгсгөл нээлттэй үлдэнэ. Орасио эцсийн алхмаа хийх үү, эсвэл мөнөөх бодлоосоо буцах уу гэдгийг уншигч өөрөө шийдэх ёстой ажээ. Амиа хорлохоор шийдсэнийхээ дараа Орасио эргэн гэртээ очдог л доо. Гэхдээ л хүмүүсийн харьцааны жинхэнэ төрхийг олж харах бүрт нь түүний толгойд амьдралтай данс дугуйлах бодол байсхийгээд л орж ирнэ.
_________________ Аз жаргал дэргэд байдаг,,,
|
|