#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 5:58 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 532 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next
Author Message
PostPosted: Jan.29.10 2:02 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Sep.06.07 11:41 pm
Posts: 515
Location: Castle of Pan-Mongol
hamaagui hun gej hen yum?

_________________
http://horidoimergen.gblog.mn


Top
   
PostPosted: Jan.29.10 2:12 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Sep.06.07 11:41 pm
Posts: 515
Location: Castle of Pan-Mongol
ter tusmaa changalah heregtei! etssiin etsest iim yumnaas bid yu ch hojihgui.

_________________
http://horidoimergen.gblog.mn


Top
   
PostPosted: Jan.29.10 6:28 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
монголд хэд хэдэн хужаа бүлэглэл маягийн юм байдаг гэж сонссон л юм байна ,,,



http://gigant.blog.gogo.mn/


Top
   
PostPosted: Jan.29.10 11:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
HORIDOIMERGEN wrote:
hyatad, solongosiin nuluund baidag hoolnii gazruudtai gudamjind hoolnii gazaraa bairluulj, tednii biznesiig navs unagaaj bolno. gadagshaa ursaj baigaa mungiig bagasgayal daa tiimee.


sanal taalagdsan yum chini ajilaa ehlehuu? ajil surguulaa zohitsuulah hereg garna da. :-D

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jan.29.10 11:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
NAIMAN-NOMAD wrote:
HORIDOIMERGEN wrote:
hyatad, solongosiin nuluund baidag hoolnii gazruudtai gudamjind hoolnii gazaraa bairluulj, tednii biznesiig navs unagaaj bolno. gadagshaa ursaj baigaa mungiig bagasgayal daa tiimee.

Bas ene mobicom .skytel bna.gmob chin bas xujaa ezentei gee biz dee.Novsh gej.


bid nart arai tiim tom yum hiih mongo alga daa. gehdee moroodohod mongo toloh bish moroodyo.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Feb.04.10 2:31 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Sep.06.07 11:41 pm
Posts: 515
Location: Castle of Pan-Mongol
1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр, үдээс хойш гэхэд, Унгерны цэргүүд Өргөөгодоогийн Улаанбаатар чөлөөлж дуусчээ.


1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр Азийн морин Дивизийн орос, өвөр монгол, буриад, татар, халх, башкир, ойрд болон бусад үндэстэн, ястны цэргүүд Өргөөодоогийн Улаанбаатар хотыг хятад цэргээс чөлөөлжээ. Анх 1920.10.27-нд эхэлж, 1921 оны 4-р сарын сүүлээр дууссан, ар Монголыг чөлөөлөх тулаанд Барон Унгерны хэдэн зуун цэрэг амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, хөл гар нь хөлджээ...

Азийн морин дивиз ар Монголыг чөлөөлсөн товч огноошинэчлэгдэнэ.
1918.9.01: Дивизия туземцев буюу Буриадын морьт дивиз байгуулагдсан.
1918.11.01: Буриадын морьт дивиз нэрээ өөрчилж, Азийн морьт дивиз болов.
1920.9.20: Дивиз Монголын хил дээрхи Кира сууринд ирэв.
1920.9.22: Унгерны 2 зуут, улаантны 6 зууттай урвасан цэргүүд нь очиж нийлсэн байлдан хөөв.
1920.9.30: Унгерны 940 морьт цэрэг Алтан сууринаас хөдөллөө. Цэрэг бүр 250 сумтай винтов буутай байв. Үүнээс гадна ачаанд олон буу явж байв.
1920.10.01: Дивиз Бохорын гол орчмоор Монголын нутагт орж, Булагтайн талыг туулаад Балжийн голд хүрэв. Энэ голыг гатлаад, Ханхарын даваагаар давж, Онон мөрний эхэд дөхөж очлоо. Зуны хувцастай цэргүүд шөнөөр даарч эхлэв.
1920.10.05: Дивиз Онон мөрний урд биед гарч, Бархын голыг өгсөн явсаар Хэрлэн голын эхэд ирэв.
1920.10.13: Дивиз Хэрлэны хөндийд байрлах Тарган вангын өргөөны ойролцоо ирж байрлав..
1920.10.16: Дивиз зүүн Тэрэлжид ирж байрлав. Өргөөд байсан хятадын 11000 цэрэгтэй гарнизон хотын хойд талаар бүхэлд нь, Сэлбэ, Улиастайн голыг дагуулан нуувчуудыг ухаж эхлэв. Нэмж хүн татаж, хятад цэргийн тоо 15000-16000-д хүрэв.
1920.10.26: Унгерны цэрэг үдэш Өргөөд 60 км дөхөж мод сайтай баруун Тэрэлжид ирэв. Дэслэгч Жамсарановын 80 хүн Минжээс ирэв. Ковылкины 30 хасаг баригдан ирэв. Дивизийн нимгэн, зуны хувцастай 900 цэрэг хүйтэн шөнөөр хятадын байрлалыг довтлов.
1920.10.27: Резухины отряд Баянзүрх уулыг эзлээд цааш урагшилж чадсангүй. Унгерн өөрөө хотын хойд талаас довтлов. Үүр цайх үеээр хятадууд сөрөг довтолж Унгерны цэргийг ухраав.
1920.11.02: Унгерны цэрэг Өргөөг дахин довтолж 3 өдрийн тулаанаар хятад цэргийг хотын төв рүү шахсан боловч сум хэрэгсэл нь дуусчээ. Унгерн цэргүүдийнхээ 65%-ийг алуулж, шархдуулж, хөлдөөв. Офицеруудын нь 40% нь алагджээ. Ийнхүү дивиз ухарлаа..
1921.1.31: Унгерны цэрэг Өргөөг довтолж хятадуудыг анхны байрлалаас нь ухраав.
1921.2.02: Унгерны цэрэг шийдвэрлэх дайралтаа эхлэв.
1921.2.03: Унгерны цэрэг Өргөөг Хятадын цэргээс чөлөөлөв. Шороноос олон монгол, орос хүмүүсийг суллав. Жамъян гүн, Жигмиддорж, Магсаржав нар суллагдав. Унгерн, Тогтох тайж нар, Хиагтын зүг тутаасан хятадын цэргийг нэхэн очиж хиар цохив.
1921.2.11: Хаалган-Өргөөгийн замаар туслахаар ирж явсан хятадын хүчийг тосон бут цохив.
1921.2.29: Баяр гүний цэрэг Сангийн Далайн орчимд, Хиагтаас тутаасан 1000 гаруй гамин цэргийг олзлон авав.
1921.3 –р сарын эхээр 1000 орчим хүнтэй Унгерний отряд Чойрын сүмийн дэргэд гаминтай байлдаж, 8000 винтовийг сумны хамт олзолсон.
1921.3.15: Генерал Резухин Өргөөнөөс гарч Улиастайн өртөөний замын орчимд, Маймаачинаас зугтаасан гамингуудтай 5 өдрийн турш тулалдав.
1921.3.18: Унгерн машинаар Өргөөд буцаж ирэв.
1921.3.19: Өглөө нь Унгерн цахар цэргүүдийг Резухинд туслуулахаар илгээв.
1921.3.21: Унгерн нийслэл Өргөөнөөс гарч явлаа. Резухины араас явсан Унгерн хятадуудтай тулгаран байлдав. Сипайло улаантныг талархдаг орос, еврей аллагыг эхлүүлсэн ч, Өргөөний гарнизоныг захирч үлдсэн Жамбалон болиуав.
1921.3.24: Унгерн хятадын Жа-У толгойлсон 5000 гаруй цэргийг устгаж 4000-ийг хөсөгтэй нь олзолжээ.
1921.4-р сарын эцэс гэхэд Азийн морин дивиз ар Монголыг хятадын цэргээс чөлөөлж дуусав.

http://themongols.ning.com Alkhana Bolod ahai.

_________________
http://horidoimergen.gblog.mn


Top
   
PostPosted: Feb.09.10 11:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Bas ene mobicom .skytel bna.gmob chin bas xujaa ezentei gee biz dee.Novsh gej.[/quote]

gmobile-iin ezen n ulsiin zaan Tserenpuntsag baihaa. Micom suurin utasnaas gar utas ruu uilchilgee yavuulbal mongol zahirgaatai 2 ch utasnii kompany bii bolno biz.

_________________
remember the snaps, oh M-Man!


Top
   
PostPosted: Feb.23.10 11:35 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Dec.11.09 8:13 pm
Posts: 55
Location: Тэнгэр уулын энгэрт
Алтан яснаа кэлтэрхиа,
Алаг махнаа тасархай...
Өси­р­син цусаан,
Тасарсан ма­хаaн нэгтгэе.
Өнү мөнкд цугтаан далай жиргая

_________________
Нармай Монгол


Top
   
PostPosted: Feb.25.10 10:34 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Dec.11.09 8:13 pm
Posts: 55
Location: Тэнгэр уулын энгэрт
гигант wrote:
монголд хэд хэдэн хужаа бүлэглэл маягийн юм байдаг гэж сонссон л юм байна ,,,



http://gigant.blog.gogo.mn/



tegeed eniig dayar, huh 2 medej bgaa bolu

_________________
Нармай Монгол


Top
   
PostPosted: Feb.26.10 5:37 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
за ёстой тэрийг нь мэдэх юм алга ,,,би одоохондоо бүлэглэлд элсээгүй байгаа ,,,,

http://gigant.blog.gogo.mn/


Буурал түүхийн нэгэн нугачаанд
Бутраад одсон ард түмэн минь
Буян заяа, аз зориг байхад
Буцаад нэгдэхийг хэн байг гэх юм

Хувь заяаны нэгэн эргүүлгэнд
Хуваагдан салсан цусан төрлүүд минь
Хурмаст тэнгэрийн минь заяа хаяагүй цагт
Хуран нэгдэхийг хэн байг гэх юм

Тавилан төөргийн нэгэн эрчлээнд
Тасраад одсон Монгол туургатанууд минь
Төрөлх Монголын минь голомт ариун байхад
Төр улсаа нэгтгэхийг хэн байг гэх юм


Top
   
PostPosted: Feb.27.10 12:25 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Chi ooroo bichsen ium uu?

_________________
remember the snaps, oh M-Man!


Top
   
PostPosted: Feb.27.10 1:59 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Feb.18.10 11:13 am
Posts: 370
nemesis wrote:
Bas ene mobicom .skytel bna.gmob chin bas xujaa ezentei gee biz dee.Novsh gej.


gmobile-iin ezen n ulsiin zaan Tserenpuntsag baihaa. [/quote]
Manaid baychuud bol dandaa xunii umaar xuudegnesen gaixuulsan golduu luivarchid.ter jinxene baychuudiin derged bol guilgachid gesen ug. :haha:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Top
   
PostPosted: Feb.27.10 9:52 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
гэнэт ганц нэг мөр бичмээр санагдаад бичсэн юм ,,, гэхдээ дээр үедээ ,,,


Top
   
PostPosted: Mar.03.10 12:43 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
BRUTAL wrote:
Алтан яснаа кэлтэрхиа,
Алаг махнаа тасархай...
Өси­р­син цусаан,
Тасарсан ма­хаaн нэгтгэе.
Өнү мөнкд цугтаан далай жиргая


Brutal ойрад гаралтай юм уу??? тйи бол Элэнц хуланцынхаа нүүдэл суудлыг гадарлахгүй биз??? ямар овогтой вэ???

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.18.10 10:22 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Image


Ulziitogtoh(OvorMonggol Hun) Ene Shulegneesee Bolj Hitadyn Shorongd Nasaaraa Horigdov (2001 Ond Bichsen).
Harahorumd Ochiyo.

Hanagar Talaa Sanaad ochiyo
Hamag Mongoloo bodood ochiyo
Haan Chingisiinhee Har sulded
Harts taijiin huu bi morgohoor ochiyo...

harhorumd ochiyo
hairhan Tuul-aa uzeheer ochiyo
Halh goloo uguileed ochiyo
toriin uimeend durveed orson
torol sadantaigaa uulzahaar ochiyo..

harhorumd ochiyo
baigaliin saihand n uusiya
burhan haldun-iihaa shoroog n unirliye
bogd baatar-iin sahiusand daatgaya
buyan hishigtei sunsii n hurailya...

harhorumd ochiyo
nalgar Mongol orondoo huriye
nartaa boroond n devtiye
sartai shonoor unsuulie...
sevgeriinh n tsarailgiig hariya...

harhorumd ochiyo
altai hangaig davahad
agt-iin toos haragdlaa
emeelee uureed ochih uu
erdeniin agtaa unahuu daa...

harhorumd ochiyo
hamag mongoliin min Altan orgoo
hagatsashgui monh galaa
haraad ch gesen avah gej
hairyn itgel durslaar...

harhorind ochiyo
zurhend siilegdsen harhorin
zurgaas uzesgelentei baigallin nutag
zuudend ireed baidag
jinhene mongol ardtai delhii...
harhorind ochiyo

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Mar.19.10 3:35 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jan.30.10 4:18 am
Posts: 44
ar mongolchuud n hyatad tsagdaa nar avichirch ovor mongolchuudyg baiulahleer heleh ug ch oldohgui yum


Top
   
 Post subject: pan-Mongolism
PostPosted: Apr.05.10 10:51 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.10.09 6:52 pm
Posts: 175
http://panmongolism.19.forumer.com/ энэ сайтруу орж сонирхоорой Монгол үндэстэнгүүд бүгд нэг дор бий


Top
   
PostPosted: Jun.10.10 10:43 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Пан Монгол гэж энэ сайхан сэдвээ жоохон хүндэлцгээе ээ

Пан Монголизм яаж эхлэх вэ?

Монгол Улс хүчирхэг байхаас бүх юм эхлэх үү?


Top
   
PostPosted: Jun.15.10 3:00 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Дээд монголчуудын хотжилт буюу хятаджилт

Дэлхийн монголчуудын тухай бидний ойлголт
Хэдхэн сарын өмнө тархан суурьшсан монголчуудын тухай энэ сэдэв маш шинэ содон соргог зүйл байлаа. Харин одоо “моодонд” орсон танил сэдэв болсон нь урьд өмнө төдийлөн яригддаггүй байсан хилийн чинад дахь монголчуудад судалгаа хийн танилцуулсан цөөн хүмүүсийн ажлын үр дүн. Монгол үндэстэн нийт хэдүүлээ вэ гэх асуултын хариуд бидний ихэнх нь улсын хүн амын тооллогын дүн болох хоёр сая 700 мянга хэмээх тоог санана. Зарим нь буриад болон өвөрмонголчуудыг нэгтгэн арай ахиу тоо хэлнэ. Энэ нь тэднийг монгол хэвээрээ гэж тооцсоных. Өнгөрсөн он жилүүд үнэндээ “Бид дэлхийн бөмбөрцөг дээр чухам хэдүүлээ хорвоогийн тоос хөдөлгөнө вэ?” гэх асуултыг өөрсөддөө тавихтай мантай өнгөрсөн биз ээ.
Харин сүүлийн үеэс монгол үндэстэн найман саяулаа гэх тоо үзэгдэх, сонстох болжээ. Гэхдээ хэн тэднийг юугаар нь монгол мөн гэж тогтоогоод тийнхүү зарлаж байгаа нь одоогоор тодорхойгүй буюу албан ёсны бус байна. Иймээс Монгол Улсын хүн ам дээр нэмэгдэн нийт найман саяд хүрч буй тэдгээр таван сая гаруй хүмүүс үнэхээр монгол мөн үү гэж эргэлзэх хүн олон бөгөөд энэхүү шүүмжлэл ч зүйн хэрэг юм. Улмаар “Тэд монгол мөн”, “Тэд монгол биш”, “Тэд монгол биш болсон” хэмээх маргаан манай нийгэмд тархжээ. БНХАУ-д аж төрж буй монголчуудыг зөвхөн Өвөрмонголын өөртөө засах мужийн монголчуудаар л төлөөлүүлэн эндүү ташаа ойлгож байгааг засах хэрэгтэй. ӨМӨЗО-оос гадна Хятад Улсын Шинжаань, Чинхай мужуудын нутаг дэвсгэрт Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан Монгол, Дээд Монгол гэхчилэн олон монгол угсаатан амьдарч байна. Тэднийг Өвөрмонголчууд гэж ойлгож болохгүй. Тэдний засаг захиргаа, оршин суух нутаг дэвсгэр нь өөр, Хятад Улсад багтсан түүх нь ч ялгаатай улс.

Тэднийг заавал таних шаардлагатай юу?
Өвөг дээдэс минь ургийн бичгээ хичээнгүйлэн хөтөлдөг байсан нь дэмий хэрэг бишсэн. Удам угсаа, ахан дүүсээ мэдэхгүй хүн нэгэн талаар сохор мэт байх шиг санагдана. Бид хоёрхон саяулаа хэмээх итгэл үнэмшил, бид найман саяулаа хэмээх итгэл үнэмшлийн аль нь илүү хүчтэй байх вэ? Эх түүхээ танин мэдэж, үндэстний онцлогоо ухан ойлгосноор үндэсний үзэл төлөвшиж, ард түмний өөрсдийгөө ухамсарлах сэтгэлгээ хөгждөг билээ.
Монгол цусаа, монгол ёс заншлаа, монгол уламжлалаа, монгол аж ахуйгаа, монгол хэлээ авч үлдэж, монголоороо байхын төлөө тэмцэж, тэр тэмцэлдээ хөлөө, гараа өгөн, би монгол хэмээх омоглолоо дарж ядан шүлэг найраг бичиж түүнийхээ улмаас эрх чөлөөгөө хасуулан монголоороо байхын төлөө ил, далдаар тэмцэж буй тэдгээр монголчуудыг Та хэн гэх вэ? Монгол Улсын монгол хүн ирсэн сургаар хэлэх ярихыг нь сонсож, хийх хөдлөхийг нь харах гэж яаран, бүр аз байвал найз нөхөр болон гэртээ дайлж цайлахыг хүсдэг тэдгээр монголчуудыг Та юу гэх вэ? Угсаатан судлалын шинжлэх ухаанд тухайн ард түмэн өөрсдийгөө хэн гэж ухамсарлах нь тэднийг аль үндэстэнд хамаарагдах буюу ямар үндэстэн болохыг нь тогтоох гол үзүүлэлт гэж үздэг. Энд өгүүлэгдэж буй монголчууд өөрсдийгөө “БИД МОНГОЛЧУУД” хэмээн цуурайтуулан тунхаглаж байхад бид юу гэх вэ? “Тэд монгол биш” гэж жишим ч үгүй хэлчихээд тэдний тухай ахин зурвас ч бодолгүй амьдрах бидний энэ байдлыг тэд мэдвэл туйлын гомдолтой, даанч харамсалтай биш үү? Сэтгэл, цус нэгт тэдгээр төрөл садныхаа биднийг гэх халуун сэтгэлийг нь мэдэрч, бодит үнэнийг ухааран зөв итгэл үнэмшилтэй алхахыг Та эрмэлзэх үү?

Дээд монголчууд гэж хэн бэ?
Түүхийн хуудаснаа. Энэ нутаг нь 1235 онд Өгөдэй хаан өөрийн хүү Хүдэндээ Хөх нуур орчмыг хувь болгон өгсөн тухай мэдээнээс эхлэн Эвэр тайш, Бүрх тайш, Түмэдийн Алтан хаан мөн Цогт тайж нарын түүхт хүмүүстэй холбогдох ажээ.
Газар нутаг. БНХАУ-ын баруун хойд бүс нутгаар Гансу, Сичуантай хил залган орших нуурынхаа нэрээр овоглосон Хөх нуур буюу Чинхай /Qinghai/ муж гэж бий. Өгүүлэн буй Дээд монголчууд нь энэхүү Хөх нуурын орчмоор нутагладаг ажгуу.
Нэрийн учир. Дээд Монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Дээд монголчууд Хөх нуур Түвдийн өндөрлөгт нутаглах тул газар нутгийн өндөрлөг байдлаар өөрсдийгөө овоглон дээр, дээд газрын хүмүүс гэдэг утгаар Дээд Монгол хэмээн нэрлэсэн гэсэн хувилбар бий.

Дээд монголчуудын хотжилт
Ерөнхийдөө БНХАУ-ын монголчуудад хотжилт нэлээд явагдсан, Хүн амын шилжих хөдөлгөөн нь хүн ам зүйн жирийн л үзэгдэл боловч Дээд монголчуудын хувьд хотын иргэн болно гэдэг жирийн явдал биш. Гэсэн ч эрхгүй тулгарч буй хотжилтын учир шалтгаан хийгээд хотжилт нь юунд хүргэж буй тухай одоо өгүүлье.
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Улаан /Vulan/ хошуу болон хориотой хот болох Дэлхий хот юм. Хошуу хэмээх засаг захиргааны нэгжийг дүйцүүлбэл манай улсын сумтай дүйнэ. Улаан нь төв газарт шилжин суурьших хүн амын шилжих хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байгаа нутгуудын нэг. Нийт хүн амийн тоо 37783. Эдгээрийн 4811 хүн буюу 1085 айл нь малчин өрх. Үндэстний бүрэлдэхүүний хувьд 22586 Хятад, 6538 Монгол тоогоороо толгойлж 2424 Түвд, 3478 Хотон, 1490 Цагаан Монгол, 1150 Салар, 39 Манж гээд цааш Дуншаан, Боань, Ёгор, Ли, Мио, Иүгү, Солонгос, Тужа гэх үндэстэн угсаатнуудаас бүрдэнэ.
Улаанд явагдаж буй хотжилт нь дараахь шалтгаануудтай. Хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ буюу дунд сургуулийн шалтгаан. Улаан хошууны төвд хүн ам ихээр суурьшиж эхэлсэн нь 1993 он. Тэр цагаас өмнө хошууны тосгодод (манай улсын засаг захиргааны нэгжээр багтай дүйцүүлж ойлгож болно) бага, дунд сургуулиуд гэгээрэл боловсролын үйлсээ явуулдаг байж. Энэ үед малчдын хүүхдүүд гэрээс хол явалгүй сургуульдаа сурч чаддаг байсан байна. Харин 1993 онд тэдгээр сургуулиудыг татан буулгаж хошууны төвд төвлөрүүлснээр малчдын хүүхдүүд сургуулиа даган суурьших болжээ. Учир нь хошууны төв дэх монгол үндэстний дунд сургууль нь дотуур байргүйгээс сурагчид эмээ, өвөөтэйгээ шилжин ирж айл болон амьдарч эхэлсэн. Ингээд жилээс жилд мал дээрээс нүүн ирэх суурьшигчдын тоо нэмэгдсээр хошууны төвийн хүн ам нэмэгдэж байгаа нь энгийн нүдэнд ч илт мэдэгдэхүйц болсон байна. Энэ нь Улаанбаатарын хүн ам эрчимтэй өсөж байгаатай адил боловч Монгол Улсын иргэд нийслэлдээ төвлөрлөө гээд дундад улсын монголчуудад тулгарах хятаджих аюул үгүй. Ингээд урьд нь мал дээр монгол ахуйтайгаа ойрхон байсан хүүхдүүд төв газарт шилжиж эхэлжээ.
Малын бэлчээр хүрэлцэхгүй. 1994-1996 онд малчдад бэлчээр хуваан өгөхдөө тухайн үеийнх нь ам бүлийн тоог харгалзан нэг хүнд хэдэн ми газар тооцон хувьчилсан байна (нэг метртэй тэнцэнэ). Энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд газаргүй тул малгүй, малгүй тул хотод амьдарна. Тэгээд тэр “хотын хүн”. Тухайн үед төрчихсөн байсан хүүхдүүдэд ч бэлчээр нь хүрэлцэхгүй явдал их бий. Зааглан өгсөн нутаг бэлчээрт маллах малын тоо буюу бэлчээрийн даац хязгаартай тул хүссэн зоргоороо малаа өсгөх аргагүй. Ингээд 3-5 хүүхэдтэй малчин айлын хэн нь мал дээрээ үлдэх вэ, хэн нь хотын хүн болох вэ гэдгийг сонгон шийдэж хотод амьдрах арга хайн эсвэл анхнаасаа хотод суух төлөвлөгөөтэйгөөр боловсролоо эзэмшин “хотын хүн” болно. Ийм замаар нэлээд хүмүүс төв газарт шилжин суурьшиж байна.
Өндрийн өвчин. Хөх нуур Түвдийн өндөрлөг гэгдэх далайн түвшинээс дээш гурван мянга хэдэн зуун метр өндөрт амьдрах нас дээр гарсан буурлуудад өндрийн өвчин гэх аюул тулгардаг. Улаан хошууны төв нь хөдөө малчны бэлчээр нутгаас арайхан нам газар юм. Тиймээс нас дээр гарч мал дагахад хүнд болсон хийгээд өндрийн өвчнөөс зугтсан настангууд хошууныхаа төвд суурьшина. Өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэрэг зүрх, судасны өвчнүүд тулгардаг байна.
Байгаль хамгааллын зорилгоор улсаас малчдыг хот, суурин газар амьдрахыг ил, далдаар дэмждэг тухай учир мэдэх хүмүүс өгүүлнэ. Голмуд хотын Тангула сумын малчдаас газрыг нь 5-10 жилийн хугацаагаар улс зээлдэн авчээ. Энэ хугацаанд улсын газар нутгийн бэлчээрийг амраагаад гэрээт хугацаа дуусмагц эздэд нь буцаан өгөх учиртай. Анх бэлчээрийг авахдаа малыг нь үнэлэн түүнтэй дүйцэхүйц төлбөрийг өгсөн бөгөөд мөн сар бүр тэдэнд мөнгө өгдөг гэнэ. Байгаль хамгаалах энэхүү бодлогын улмаас 5-10 жилийн дараахь малчин ахмадууд нас өндөрт гарч бие гүйцэхээ больсон, залуус нь малд дөргүй аль хэдийнэ хотын иргэн байх сонирхолтой эсвэл хэдийн хотын хүн болсон байх болно. Ингээд л мал маллах хүнгүй болсон тул эргээд малчин дээрээ гарах нь тун цөөн л болов уу? Энэ бол малчин ахуйгаас хотын амьдралд шилжиж буй бас нэгэн шалтгаан.
Мөн үйлдвэрлэлийн зорилготой үйл ажиллагааны улмаас малчид хотод суурьшиж буйн жишээ нь Ван (Томпу гэж нэрлэх нь ч бий) хошуу. 2005-2006 онд 11 айл Ван хошуунаас Улаан хошуунд шилжин суурьшжээ. Тэдгээр айлуудыг ийн шилжихийг шаардсан байна. Учир нь тус хошууны тэр хэсэг нутагт Чинхуа гэх өвөрмонголын компани нүүрсний хүүршүүлэх газар болгон ашиглах болсон ажээ. Ингээд л газрыг нь албан хүчээр худалдан авсан байна. Тэднийг Улаанд нэг дор орон сууцанд суулгажээ. Энэ нь улсын үйлдвэрлэл, эдийн засагтай холбоотой санамсаргүй гэмээр хотжилтын нэгэн шалтгаан болж байгаа юм.

Хотын дээд Монголчууд
Хятад Улс дахь монгол гаралтай хүүхэд залууст хоёр янзын сонголт, түүнийгээ дагаад хоёр янзын хувь заяа бий. Нэг нь монгол үндэстний сургуулиар замнах, нөгөө нь хятад сургуулийг сонгон суралцах явдал. Хотод ажиллаж амьдрах монголчуудад тулгарч буй зайлшгүй нэгэн зүйл бол хүүхдүүдээ хятад сургуульд суралцуулах хэрэгцээ юм. Их, дээд сургууль дүүргэсэн боловсон хүчин ажилтай болоход монгол үндэстний сургууль дүүргэсэн нэгэн, хятад сургууль дүүргэсэн хүн хоёрын байр суурь, боломж ялгаатай буюу хятад сургууль дүүргэсэн боловсон хүчин ажил албан тушаалтай болох илүү бололцоотой байдаг. Улаан хошуун дахь дүр зургаар монгол сургууль дүүргэсэн хүнд монгол үндэстний дунд сургуульд багшлах, соёл урлагийн клубт соёлын ажилтан болох мөн азтай цөөхөн зарим нь захиргаанд ажилд орох боломжтой. Тэдний сонголт энэ хүрээд хязгаарлагдана. Учир нь бусад байгууллагууд ихэвчлэн хятад албан газрууд байх тул тэнд хятад хэлийг төгс эзэмшсэн мэргэжилтэн авахыг эрмэлзэнэ. Улмаар хятад сургууль төгсөгчид ялагдана гэсэн үг.
Хятад сургууль сонгож, хүүхдүүдээ хятад сургуульд сургавал олон боломж нээгдэж, өндөр цалинтай, хүссэн ажил, мэргэжлээ эзэмших боломжтой болно. Ингээд монгол дунд сургууль төгссөн хүүхэд хятад их, дээд сургуульд элсэх гэтэл энэ нь бас л туйлын хүнд даваа буюу бараг л үлгэр ажээ. Монгол үндэстний дунд сургууль дүүргэсэн сурагчид мөн л хэлний бэрхшээлтэй тулгарна. Бас монгол сургуулийн сургалтын байдал ч тохирдоггүй аж. Нэгэнт байдал ийм болохоор хүүхдээ багаас нь хятад бага, дунд сургуульд сургах нь л тэднийхээ ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө хийж байгаа том сонголт, шийдэл юм.
Хятад хэл, хятадын соёлд суралцах хэрэгцээ, шаардлага, хүсэл, зорилгоо тэд ийнхүү тайлбарлаж байна. “Наад зах нь хятад хүнтэй хэрэлдэж муудалцахад ядаж адилхан харааж байх хэрэгтэй. Хятад хэл сурсан цагт доромжлол амсахгүй. Нэгэнт бид Хятад Улсад амьдарч байгаа тул хятад хэл сурахгүй бол сайн амьдарч чадахгүй. Ажилд орж чадахгүй. Ажилд орж амьдрахын тулд бидхятад хэл сурах хэрэгтэй. Ядахдаа доромжлол амсахгүй” хэмээсэн нь аргагүй үнэн билээ.

Хятад сургуулиар боловсорсон хүүхэд хэн болох вэ?
Энэ асуултын хариуг Дэлхий хотын хүүхэд, залуусын байдлаар хариулъя. Дэлхий хот бол хөдөөнөөс хотод шилжин суурьших хөдөлгөөн бүрэн явагдаж бараг дууссан гэж хэлж болох газар. Улсаас хот орчмын нутаг бэлчээрийг амраах зорилгоор малчдаас бэлчээр, малыг нь худалдан авч иргэдийг хотод суурьшуулсан байна.
Наранхуар бол 23 настай бүжигчин бүсгүй. Уулзаж танилцаад хэдхэн цаг болсон харь улсын эмэгтэйг (холдуулж бодвол харь улс ч тэдний сэтгэлд Монгол Улсын монгол хүн) гэр гэртээ хонуулах гэж хоорондоо булаацалдан муудалцаж эцэст нь нэг нь гомдсондоо юмуу түрүүлээд гүйж одсон. Наранхуар бүсгүйнд очих болсонд тэрбээр их л баяртай элдэв юм ярилцах гэж хичээнэ. Гэвч бид хоёр ойлголцож чадахгүй байсан нь сэтгэл өвдмөөр байлаа. Тэрбээр хэзээний хуучин найзууд шиг дотночилж түүний оронд хамт унтахаар хэвтсэн ч хэн хэний нь нойр хүрсэнгүй монгол, англи, хятад үг холин ярилцах гэж хичээсээр. Урьд нь хамт явсан залуугаар орчуулуулж байсан ч одоо түүнийг байхгүйд өөрсдөө ойлголцохоос өөр аргагүй. Нэг хоёр үг зөөсөөр, дохио зангаа хэрэглэсээр намайг ихэд баярлуулсан явдал болж үүр цайх үест тэр монголоор овоо зэгсэн ярих болж нэг мэдсэн бид хоёр их зүйлийг ярилцсан байлаа.

Хотжилт буюу хятаджилт
Хөдөөгөөс хот төв газарт шилжих, хотоос хотын зах, хөдөө рүү шилжих нь хүн амын шилжих хөдөлгөөн, нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл. Гэвч Хятад дахь монголчуудын хотжилт нь жир бус явдал болж хятаджилтад хүргэж буй нь гашуудалтай. Малын бэлчээрийн даац хүрэлцэхгүй, өндөрлөг уулсын нутагт аж төрөх тэдэнд өндрийн өвчний аюул тулгарна, үр хүүхдээ хүний зэрэгтэй амьдралд хүргэх гэсэн хүсэл, улсын удирдлагаас малчдын хүсэлтийг үл харгалзан бэлчээр, газрыг нь авч байгаа зэрэг явдлууд нь тэднийг зайлшгүй хотжилтод хүргэж буй юм. Улмаар хотын иргэн хотод сайн сайхан амьдрахын тулд яалт ч үгүй хятад үндэстэний замаар замнахыг сонгоно. Хятад үндэстний зам хэмээсэн нь цэцэрлэгээс эхлэн хятад сургуулиар хүмүүжиж улмаар хятадын их дээд сургуульд суралцах, төгсөөд ч хятад албан газар ажиллах буюу хятад хотод хятад хүмүүстэй ижил амьдрахыг нэрлэж буй. Үүний улмаас монгол хэл, соёл, уламжлал алдагдана. Энэ бол Хятад Улс дахь монголчуудын хотжилт. Тэд бидний идэж байгааг идэж, өмсөж буйг өмсөж, үзэж буйг үзэх буюу хүний зэрэгтээ амьдрахыг л эрмэлзэж, харамсалтай нь хүн заяатны хүсэл нь эх хэлээ мартагнахад хүргэж буй ард түмэн. Тэдэнд Монголоо гэх эрмэлзэл, хүсэл сэтгэл, “БИ МОНГОЛ ХҮН” гэх ухамсар нь байгаа цагт тэднийг “монгол биш” гэх эрх хэнд ч үгүй.
Тэрбумаар тоологдох их үндэстний дунд цөөн тоот үндэстэн болон амьдрахдаа угсаа гарлаа хадгалан, Монголоороо оршихын төлөө байгаа бүх боломжоороо тэмцдэг, зарим нь амьдралаараа дэнчин тавьж, тэр их гүрэнд яах ч аргагүй байдалд өөрийн эрхгүй орж байгаа цус нэгт ахан дүүсээ ойлгож үзээсэй хэмээн хүсмээр байна. “Тэдний оронд би байсан бол?” гэж бодож үзээд, муучлан дуугарахаа хойш тавиасай, Монгол Улсын монголчууд.

Б.Удвал /Монголын Угсаатны Холбоо ТББ/

www.sonin.mn

http://www.uukhai.org/archives/1222

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jun.15.10 9:58 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хэдэн сарын өмнө Хэнтий аймгийн хойд гурван сум буюу Буриад зон аж төрдөг нутгуудаар явж үзлээ. Буриад түмний хэл яриа ерөнхийдөө халхдаа уусч үлдээд, өөр хоорондоо ч буриадаар ярьж байгаа хүн тун ховор байв. Зөвхөн аялага, зарим өргөн хэрэглээний үгс үлджээ. Дорнотын Буриадууд харьцангүй гайгүй байгаа гэж дуулсан.

Хойно байгаа Буриадуудын ихэнхи нь одоо өөрсдийгөө Орос ч биш Монгол ч биш Буриад ч биш гэж бодох болсон гэдэг. Тува нар Халхтай нийлэхэд төвөгтэй байгаа асуудал бол тэд маш ядуу, хөгжил буурай байгаа явдал юм. Нийт хүн амын тавиас илүү хувь нь ядуу бөгөөд хар тамхины өргөн хэрэглээтэй учир тэдний амжиргааны гол эх үүсвэр нь малын хулгай болсон. Тиймээс ч туватай хил залгадаг халхууд тэдэнд маш дургүй байдаг.

Пан Монголизм гэдэг бүтэшгүй зүйл бодож хайран цагаа үрэх хэрэггүй л болов уу? тэгээд ч монголд өвөрмонгол одоо нэмэр болохоосоо нэрмээс л болно.

Ирээдүйд сайн сайхнаар төсөөлвөл өөр хоорондоо учиргүй өвөр түрийдээ ороод байхгүй Монгол үндэстнүүдийн Холбооны нэг улс бий болж болох юм. Тэгэхдээ л одоогийн Монгол орны иргэдийн сэтгэхүй, амьдрах үзэл баримтлал, боловсрол бусад монгол угсаатнуудаа маш хол үсэрчихсэн байгаа тохиолдолд тэр холбоо ямар амь бөхтэй байхыг мэдэхгүй юм.

Туваг халимагтай андуурсан байна, уучлаарай.

_________________
www.eliihouse.blogspot.com


Last edited by Blacker. on Jun.15.10 5:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.15.10 2:11 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
end mongoliin buriaduudiin tuhai eroosoo avch heleltseegyi bna ted manai ulsiin irged teriigeeree ch baih bolno .... harin Orosiin buriaduudiin talaar yarival harin oor hereg l baih,,buryt heleeree yaridag hymyys orost ch ter mongold ch ter baga yldsen l dee tegeed ch neg ih aihtar buryt hel geed eh mongol helnees yalgaraad baih yum baihgyi joohon l aylgatai l yaridag bolohoos ,,baruun mongoliin bayd, dorvod,-uud ch gesen aylgatai l yaridag sh dee tegeed dorvod hel geed yabaa yum baihgyi l bgaa ,,,, harin ch Halimguudiin talaar arai l oor bodoltoi yabdag yum bna daa Orsiin busad mujuudtai haritsuulahad yaduu n ynen l dee gehdee tegj aihtar hulgai hiigeed samraad yabdag yum baihgyi,,


Top
   
PostPosted: Jun.15.10 5:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Уучлаарай, дээр Туваг халимагтай андуурсан байна.
Нэгдсэн монголд тэгэхээр Буриад хамаагүй гэсэн үг үү?

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jun.15.10 9:48 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Пан пан гээд л ярих хэрэгтэй шүү.


Top
   
PostPosted: Jun.15.10 11:06 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Feb.18.10 11:13 am
Posts: 370
Чандаа wrote:
Уучлаарай, дээр Туваг халимагтай андуурсан байна.
Нэгдсэн монголд тэгэхээр Буриад хамаагүй гэсэн үг үү?

Чань Дао том андуурсан байна ш дээ. :haha:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Top
   
PostPosted: Jun.20.10 6:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jun.25.10 10:11 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Монголоо хайсан монгол http://www.youtube.com/watch?v=EO5VEFzH4g0 Бичлэгийн чанар харин жаахан муу юм байнал ээ гэхдээ зүгээрээ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 532 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited