#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 3:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 25 posts ] 
Author Message
PostPosted: Jun.08.09 6:15 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Бичигдэх зүйлс

-Ламын хувцас маань уншсанаар лам болохгүй.....
-Лам хувраг нь сүм хийд болон сүм хийдийн бүх шүтээн,эд агуурсыг өвлөн авагч бус.......
-Ховдог шунахай сэтгэлтэй хүн жинхэнэ лам болж үл чадна.....

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.08.09 6:20 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
sonirholtoi l yum tawigdah yum bna da . . .

_________________
Sologiin улаан фэн :l1:


Last edited by jag on Jun.08.09 6:53 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.08.09 6:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Ишлэл татахгүй бол баярлах байна...би татсан татаагүй ойлгоно

:bowing: :bowing: :bowing: :bowing: :bowing: :bowing: :bowing: :bowing: :bowing:

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Jun.12.09 4:33 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.08.09 6:52 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
ok e
neg yum asuuhad chi edgeer medeellee haanas olj bna da . . .

_________________
Sologiin улаан фэн :l1:


Top
   
PostPosted: Jun.08.09 7:25 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
ХУВРАГ ХҮН ГЭЖ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
ИЙМ АСУУЛТАНД ХАРИУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГТАЙ БОЛОЛТОЙ
ӨНӨӨГИЙН МАНАЙ ИХЭНХ ЛАМ НАР САХИЛ САНВААРАА ҮЛ ОЙШООЖ ЗҮГЭЭР ЛАМ ХУВЦАС ӨМССӨН НЭГЭН БОЛЖ ШАШИН НОМОО ГУТААЖ БАЙГААН ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ
Итернэтээс бэлэн юм ашиглах гэсэн боловч олдсонгүй өөрөө гараараа шивсэн шүү
Хөдөлмөрийг минь үнэлээд ойлгох нэг нь ойлгоод ойгохгүй бол соёлтойгоор асууна уу

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Jun.12.09 10:09 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jun.12.09 4:30 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
1.ХУВРАГИЙН АМЬДРАЛ

1.Миний шавь болохыг хүсэж буй хүн орон нэг,нийгэм,эд хөрөнгөө орхих хэрэгтэй.Миний сургаалийн төлөө энэ бүхнийг орхисон хүн бол Миний өв залгамжлагч юм.ийм хүнийг л лам хувраг гэдэг.
Хүн хэдийгээр Миний хувцаснаас зуурч,Миний мөрийг дагалаа ч гэсэн сэтгэл нь шуналд автсан байвал Надаас асар хол байна гэсэн үг.Хэдийгээр лам хувцас өмссөн ч Миний сургаалыг олж харахгүй байна гэсэн үг.Миний сургаалыг эс харсан хүн ,Намайг олж үзэхгүй.
Надаас зуу зуун мянган бээр хол байсан ч сэтгэл нь зөв болоод амгалан тайван,ховдоглож шунахыг үл мэдэх хүн,Миний дэргэд байгаатай адил.
Учир нь тэрбээр Миний сургаалыг харж буй юм.Сургаалыг минь олж харсан бол Намайг олж үзэх нь тэр ээ.
2.Миний шавь хуврагууд дараах дөрвөн болзлыг үргэлж даган мөрдөх ёстой.
Нэгдүгээрт,хувцас хунараа хуучин даавуугаар оёх,
Хоёрдугаарт,бусдын өглөгөөр амьдрах
Гуравдугаарт,модон доор,эсвэл хад чулуун дээр амьдрах
Дөрөвдүгээрт хувраг хүн гагцхүү бусад лам нарын шингэнээр бэлдсэн эм тан уух ёстой.
Бадар барьж айл айлын үүд тогшиж өглөг гуйланчлал мөн бөгөөд аюул заналхийллээс болоогүй,нэг ёсны хуурамч гуйланчлал юм.Энэ бол ертөнцийн бүх зовлон зүдүүрээс хэрхэн салж,төөрөгдлөөс ангижрах замыг хэрхэн олохыг өөрт нь зааж өгнө хэмээн итгэж найдсан хүний гуйланчлал юм.
Хэрэв хүн сахил хүртчихээд ховдог шунахай сэтгэлээсээ салж чадахгүй,уур хилэнгээсээ болж амар амгалан байж чадахгүй,таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг хамгаалж чадахгүй бол сахил хүртэх эрх гавьяагүй бүлгээ.
3.Өөрийгөө лам гэдэгт итгэдэг,бусдын асуухад лам мөн хэмээн хариулдаг хүн өөрийнхөө тухай дараахийг итгэлтэй хэлж лав чадна.
"Би хувраг хүний сахиж мөрдөх ёстой болгоныг чанд сахидаг.
Хувраг хүний чин сэтгэлээр би бээр надад өглөг өгч буй бүгдэд аз жаргалыг хүсэн ерөөж,сахил хүртсэн зорилгодоо хүрэх ерөөлийг дэвшүүлж байна".
Ер нь хувраг хүн яах ёстой вэ?
Тэрбээр өөрийн алдаа мадаг,шившигт явдлаас ичин зовж,хэл,сэтгэлийн үйл хийгээд амьдралаа ариусгаж,таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг найдвартай сахин хамгаалж,зугаа цэнгэлд үл автах ёстой.Тэрбээр өөрийгөө магтаж,бусдыг муулах залхуурах,их унтахыг цээрлэх ёстой.
Үдэш тэрбээр бясалгал хийж,чимээ аниргүй сууж,унтахынхаа өмнө салхинд түр гарах хэрэгтэй.Шөнө болоход хоёр хөлөө давхарлан баруун талаараа хэвтэж,маргаашийг бодсоор аажимхан нойрсож ,үүрээр чимээ шуугиан гаргалгүй дахин бясалгал хийж,эрүүл агаарт түр гарвал зохино.
Өдөр тутмын амьдрал дунд хувраг хүний сэтгэл ямагт ариун байх ёстой.Чимээ аниргүй газрыг сонгоод бие сэтгэлээ цэх шулуун болгон сууж,шунахай сэтгэл,уур хилэн,мунхаг ухаан,нойр,сэтгэлийн тээнэгэлзлэл,харамсал,эргэлзлээс салан ангижирч ,сэтгэлээ ариусгах ёстой.Ийнхүү сэтгэлээ төвлөрүүлснээр оюун ухаанаа нэмж,хорвоогийн шунал тачаалаас салж,гэгээрэхийн төлөө эрмэлзлэн тэмүүлэх хэрэгтэй.
4.Хэрэв хүн сахил хүртсэн мөртлөө ховдог шунахай сэтгэл,уур хилэнгээс салж чадахгүй,гомдож атаархах,биеэ тоох,хуурч мэхлэх дутагдлаа нууж далдалвал энэ нь хоёр талдаа иртэй илдийг хувцсан дотроо нуусантай адил бүлгээ.
Ийм хүн хэдийгээр орхимж нөмөрсөн ч лам биш,хэдийгээр бадар барьсан ч лам биш,хэдийгээр маань мэгзэм уншивч лам биш.тэрбээр гагцхүү хуврагийн гадаад дүрийг үзүүлэгч мөн.
Хуврагийн дүрийг үзүүлснээр хорвоогийн шунал тачаалаас салж үл болмой.нялх хүүхдийг орхимжонд ороосон ч түүнийг лам гэж хэлэхгүй бүлгээ.
Сэтгэлээ зөв төвлөрүүлж,оюун ухаанаараа гэгээрч,хорвоогийн бүх шуналаас ангижирч,үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ.
Хэрэв хүн цус нь хатаж,яс нь үйрсэн ч шаардагдах бүхнийг хийхээр шулуудвал,үүнийхээ тулд өөрийгөө үл хайрлавал,сахил хүртсэн зорилгодоо заавал хүрч,ариун үйлс бүтээнэ.
5.Хувраг хүн нь бурхан багшийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.тэрбээр хүмүүст зааж сургаж,нойрсож буйг нь сэрээж,хүмүүсийн буруутсан сэтгэлийг засч,өөрийгөө үл хайрлан сургаалыг өргөн дэлгэр сурталчлах ёстой.
Гэвч номлож сургах нь амаргүй бөгөөд номлохыг хүсэгч хэн бүхэн бурхан багшийн хувцсыг өмсөж,түүний суудал дээр заларч,түүний өрөө тасалгаанд орох ёстой.
Бурхан багшийн хувцсыг өмсөх нь намуун зөөлөн,хатуужил тэвчээртэй болно гэсэн үг.Бурхан багшийн суудал дээр заларна гэдэг нь бүх юмс мөн чанаргүй гэдгийг ойлгох,аливаад үл дасахын нэр юм.
Бурхан багшийн өрөө тасалгаанд орох нь бүх хүнд үлэмж нигүүлсэнгүй,энэрэнгүй сэтгэлээр хандахын нэр юм.
6.Энэхүү сургаалыг номлохыг хүссэн бүхэн дараах зүйлд онцгой анхаарах ёстой.түүнд өөрийн бие өөрийн үүд өөрийн хүсэл их нигүүлсэнгүй сэтгэл энэ дөрөв орно.
Нэгдүгээрт номлож буй хүн ер бусын хатуужил тэвчээрийн орчлонд амьдарч,ширүүн бүдүүлэг зан авиргүй,зөөлөн намуун байх ёстой.тэрбээр юунд ч мөн чанар үгүй хэмээн ойлгож,муу,сайны алиныг ч бүтээхийг үл санаархаж,юунд ч үл дасаж занших ёстой.эдгээрийг бодож тэрбээр өөрийнх нь бие,махбодын бүх үйл хэрэг хатуу бус зөөлөн байхын төлөө хичээвээс зохино.
Хоёрдугаарт,тэрбээр өөр рүү нь дөхөн ойртож буй хүн бүхэнд анхаарал халамжтай хандаж,эрхтэн дархтан хийгээд муу аргаар амьдарч буй хүмүүсийн алинтай нь ч дотносохоос болгоомжлох ёстой.Мөн хүйс өөр хүмүүсээс холхон явбал зохино.Анир чимээгүй газар сэтгэлээ төгс төгөлдөр болгож,энэ ертөнцөд бүх юм учир шалтгааны хуулийн дагуу болж,тохиолдож буйг ойлгож,бусдыг дооглон шоглох,үл тоомсорлохыг цээрлэж,тэдний алдаа дутагдлыг ярихгүй байвал зохино.
Гуравдугаарт,тэрбээр сэтгэлийнхээ амгалан тайвныг хадгалахдаа бурхан багшид,хайртай аавдаа хандаж буй шигээ хандаж,зөв замаар явж буй хүмүүст багшийн ёсоор туслах хэрэгтэй.Тэрбээр бүх хүнд асар нигүүлсэнгүй хандаж,бүгдэд ном сургаалыг ижил тэгш номлох хэрэгтэй.
Дөрөвдүгээрт,бурхан багш лугаа адил тэрбээр энэрэнгүй,нигүүлсэнгүй үргэлж үзүүлж,бурхан багшийн сургааыг үл мэдэх хүмүүс номлохыг нь заавал сонсоорой хэмээн хүсэж,энэхүү хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн тулд бүхнийг хийх ёстой.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Nov.25.09 1:55 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Энэ талаар өөр сонирхолтой мэдээлэлтэй хүн байна уу?

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jan.28.10 9:27 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Бурханы шашинд лам хүнийг юу гэж тодорхойлдог вэ?

Бурханы шашинд лам, хувраг хүнийг тодорхойлохдоо гадна талаас бус дотор талаас тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бурхан шашны сургаал номлолын дагуу явж амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг л хувраг гэнэ. Тиймээс гаднаа хичнээн хуврагын хувцас өмссөн ч дотоод сэтгэл нь буруудсан, номын үйлтэй зохицдоггүй, ёс дэггүй бол тэр хүн лам биш юм. Сүүлийн үед лам гэсэн ариун нэрийг зүүсэн сахилаа сахидаггүй лам болон шашны нэрийг барин бизнес хийдэг ламанцарууд олон бий. Эдгээр хүмүүс бол лам бус ламанцрууд юм. Эдгээр хүмүүсийг хараад Бурханы шашныг дүгнэж болохгүй юм. Сургуулийн зарим сурагчид сурлага тааруу байдаг. Энэ нь тэрхүү сурагчдийн өөрсдийн буруу болохоос сурах бичигэнд буруу үгүй. Үүн лугаа адил Бурханы айлдсан сургаал номонд бус шавь нарт л гэм байдаг. Одоогоор Монголд Бурханыхаа айлдсан номоо сайн мэдэхгүй лам нар олон бий. Энэ нь ч аргагүй биз. Монголчууд бид ёс заншилдаа шингээсэн олон жил уламжлагдан ирсэн шашнаа сүйтгээд 70, 80 жилийн нүүр үзэж байна. Тиймээс Бурханы шашны дацангуудад сургалт байдаггүй бөгөөд харин ч бүр Бурханы шашниа устгачилгүй зан үйл төдийхнөөр үрэглжлүүлэн авч явсаар ирсэнд бид баярлах хэрэгтэй юм. Тиймээс зан үйл төдийхнөөр Бурханы шашин маань явж ирсэнээс ард иргэд маань Бурханы шашинг хонх дамар эргүүлж ном уншдаг лам нараар төсөөлдөг. Ард иргэдэд ингэж тусах нь ч аргагүй юм. Гэвч Бурханы шашинг ингэж ойлгох нь үнэхээр учир дутагдалтай юм.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.16.10 9:03 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
бурхан багш нэгэнтээ ингэж айлджээ.
- миний шашныг гаднаас нь ямар ч шашин эрхтэн дархтан дийлэхгүй бөлгөө харин хуврагууд шавь нар маань л дотроос нь сулруулан мөхөөж болно гэсэн гэдэг. өөрөөр хэлбэл сургаалын мөн чанарын мэддэггүй гурван эрдэнэд биширдэггүй, сахилаа сахидаггүй лам нар. зүйрлэвэл үхсэн арсланг хараад ямарч амьтан айн холдон явах бөгөөтөл харин өт хорхой нян дотроос нь идэж устгах бөлгөө.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Apr.03.10 1:03 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
дээр үед энэтхэгт ийм байж.
...нар шингэж сүүдэр буун уртассаар. Агаар хундан цэнхэр өнгөөр сүлэлдэж, гималайн нурууны салхинд баобаб модны навчис сэрчигнэнэ. шороон замаар гандсан орхимж нөмрөн, хамаг эд агуурс болох эрхээ барин, сандаал угласан лам хүн явах нь харагдана. ор болдог хөнжлөө мөрөндөө тохжээ. өвөрт нь жижиг сажиг зүйл байна. баруун гарт нь бэрээ байна. түүгээр хүн амьтнаас өөрийгөө хамгаалах бус харин замд саад болдог бут сөөг, мөчир өргөсийг зайлуулан, гол горхи гатлахдаа гүнийг нь хэмждэг юм. гэрт ойртож ирээд өврөөсөө элэгдэж мөлчийтөл нь хэрэглэсэн модон бадар аяга гаргана. хаалга гэнэт нээгдэн босгон дээр идэх уух юмаар дүүрэн цар барисан эмэгтэй гарч ирнэ. харцаа буруулан ламтан руу харахгүй байна. тэр эмэгтэй өөрийгөө төлөв даруу, буурь суурьтай, сайн нэртэй гэдгээ харуулан эгцэлж харахгүй. гартаа аягаа барин лам ойртож зогсоно. дорнын орнуудад аяга тагшаа заавал хоёр гардан барьдаг. тавгаа нэг гараараа барих нь хоол хүнсийг хүндлээгүй үл тоомсорлосонтой адил. бидний идэж ууж байгаа зүйл бол эрдэнэс лугаа адил тул түүнийг хоёр гараар барих нь зүйд нийцнэ. за ингээд лам аягаа хоёр гараараа чангахан барьж байна. ганц үг солих нь бүү хэл харц ч солилцохгүй аягыг нь хоолоор бялхтал нь дүүргэж өгнө. ламыг хооллож ундлах нь нэр төрийн асуудал болохоос шийтгэл юм уу алба биш. гэгээн үүрэг хүлээгсэд өрөө бага ч болов төлж буй хэрэг билээ. гэгээн хүн гэрээр нь ирж, барьсан хоолыг нь зооглож хүндэлсэнд тэр эмэгтэй ихэд баярлана. өөр ламд өөрийнх нь тухай сайхан үг хэлж, хийсэн хоолыг нь магтвал өөр лам ч гэрээр нь ирж юу магад. тосгоны бусад эмэгтэй хөшигний цаанаас атаархангуй харж, яагаад манай гэрээр орсонгүй вэ гэж санаа зовно. лам бадар аягаа хоёр гараараа болгоомжтой барин зам гарч орон гэр болсон модны нөмөртөө ирнэ. өдөржингөө суудаг шигээ суун өдөрт ганц хүртэх хоолоо иднэ. лам хүн хэтрүүлж иддэггүй. зөвхөн эрч хүч сэлбэж, эрүүл мэндээ хадгалах төдийхөн л хооллодог. хоолыг хэтрүүлбэл оюун, сүнсний хөгжил саатна. хэт их болон хэт тослог хоол хүний биед хортой. идэх юм авсан лам талархлаа илэрхийлэх албагүйг ойлгох хэрэгтэй. энэтхэгт лам хүн бол гуйлгачин, мөлжигч, ядуу эсвэл залхуу хүн биш, хоолыг зүй ёсоороо авч байгаа юм. оройн хоол хүртэл лам модны доор сууж туслахыг хүссэн хэн бүхэнд тусалдаг. сэтгэл санаагаа тайвшруулах гэж, садан төрөл нь өвчин ороосон хүн зөвлөгөө авах гэж, эсвэл захиа бичүүлэх гэж хүмүүс түүн дээр ирдэг. тосгоноос тосгон, хотоос хот, газар бүрт хүрч очдог лам нараас алс хол суугаа ах дүүсийнхээ амар мэндийг асуух асуулгах гэж ч ирнэ. хэр их цаг зав хүч чадал зарцуулснаас үр хамааран лам хэзээ ч ямар ч шан авдаггүй. тэрээр мэдлэг боловсролтой гэгээрсэн хүн. түүний тусламж хэрэгтэй байдаг дийлэнх олонх хөлсийг нь төлж чадахгүй гэдгийг мэддэг. мэдлэгээ гүнзгийрүүлж, улам боловсрон олон хүнд сэтгэл санааны дэм өгөх үүрэгтэй учраас биеийн хөдөлмөр эрхэлж мөнгө олох завгүй байх нь зүй ёсны шударга хэрэг гэж тэр үздэг. туслуулж буй хүмүүст энэ нь нэр хүнд, үүрэг, онцгой эрхийн асуудал болдог. нөгөө талаас хүмүүс ламтаны бие болоод сэтгэлийг тэтгэх хоол хүнсийг дааснаар өрөө бага ч болов барагдуулж байгаа хэрэг. хоолоо идсэний дараа лам амардаг. босоод бадар аягаа элсээр цэвэрлэж бэрээгээ бариад гийх сарны доор аян замаа үргэлжлүүлнэ. лам хурдан бөгөөд хол алхаж, бага унтдаг. энэтхэгт буддын шашны ламыг хүндэлнэ. хэрвээ лам авахыг хүсвэл бид өгөх ёстой. гэхдээ сэтгэлээсээ биш албан хүчээр өгсөнөөс өгөөгүй нь дээр.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Apr.03.10 1:37 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.24.08 4:53 pm
Posts: 177
Location: Огторгуйд
аанхан тийм шүү. сонирхолтой юм
Лам ч лам болж дээ одоо

_________________
Сайхан бүхнийг гэрэлтүүлнэ


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Apr.05.10 3:57 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
saihan bichjee . . .

_________________
Sologiin улаан фэн :l1:


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Apr.11.10 4:13 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
сэтгэлийн их амар амгаланг олох гэж шамдаж зорьж буй хүн. бусдад гай болохгүйгээр.

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Apr.21.10 6:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
myagaa8441
чи шашин судлалаар сурдаг уу?

_________________
ХОРВОО


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: May.01.10 11:27 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
би хими технологич одоо төгсөөд 5 жил өнгөрчээ гэж...

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: May.08.10 5:13 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Цаг үе, нийгэм, хүний сэтгэхүй, ер нь бүхий л юм тэр цагаас хойш их өөр болж дээ. Гэхдээ оюун санаагаараа чиний бичсэн шиг лам нар одоо ч байгаа шүү! Тийм хүмүүс тайван номоо бүтээж байдаг юм.


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: May.30.10 12:55 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
тийм байдаг байх. гэхдээ одоо ч лам нарын дотор сахилаа сахидаг нь олон байна уу сахидаггүй нь олон байна уу гэдэг нь сонирхолтой асуудал.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.30.10 2:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
хаанаас авч буй эх сурвалж, судраа дурьдвал талархана. Намо Амитаба!

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: May.30.10 10:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Ciceron wrote:
хаанаас авч буй эх сурвалж, судраа дурьдвал талархана. Намо Амитаба!


мартжээ...уучлаарай яг санахгүй байгааг гэхдээ японы бурхан шашны нийгэмлэг-н гаргасан Бурхан багшийн сургаал хэмээх шастирт байсан санагдана

_________________
Love is the beauty of the soul


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Jun.01.10 4:32 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
сахилаа сахидаг мах иддэггүй эхнэр авдаггүй тийм лам монголд байдаг би лав нэлээд хэд мэднэ. Гэхдээ тэд жийп унадаггүй улаанбаатарт амьдардаггүй л дээ. Түвд рүү бясалгалд яваад л байдаг юм шиг байгаан гэнэт яваад гэнэт гарч ирдэг ш тээ. хэзээ ч баригддаггүй ном уншдаггүй харин сургааль хэлдэг мэргэлдэггүй бас сайн сайхан явуулна гэж дааж авдаггүй сонирхолтой юу ч ярьж хэлсэн тэр ажил дараа нь бутчихдэг нь гайхалтай Би Гандан энэ тэрийн газарт итгэдэггүй Жанрайсагт хааяа очиж мөргөдөг. Гэхдээ тийм чадалтай лам нар монголд байгаа гэхдээ олноос далд байдаг юм гар утас ч байдаггүй


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Jun.20.10 12:34 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
тийм сайн лам нар байдаг байхаа. ертөнцийн найман номыг хөөцөлдөх биш жинхэнэ номын үйлийг хийнэ гэдэг амар эд биш байх. хийж чадах хүмүүс ховор бизээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Jun.20.10 1:07 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
myagaa8441 wrote:
тийм сайн лам нар байдаг байхаа. ертөнцийн найман номыг хөөцөлдөх биш жинхэнэ номын үйлийг хийнэ гэдэг амар эд биш байх. хийж чадах хүмүүс ховор бизээ.


Мах иддэггүй лам нар л нэлээд хэцүү байдаг ш дээ.
Хавар маш их ядардаг гэсэн тэгээд монголын нөхцөлд махгүй ямар билээ дээ
Монголд хэцүү гэсэн юм яриад сууж байхад эд нар чинь
гэхдээ яг гэлэн сахилаа хүртсэн лам хүн хийдэд орж ирэхэд лав энгэрээ бүгд товчилж байхыг харсан юм байна
Цаашаа байдаг хүмүүс ч яааxав ийш тийшээ явахгүй хийд дээрээ номоо хураад сууж байдаг болохоор орчлонгоос тасарцан нөхдүүд байдаг юм билээ Би гар утас хэрэглэж мэддэггүй барьж үзээгүй хүмүүстээ уулзаж байсан Бас кока кола ч мэдэхгүй арай л дэндүү Гэхдээ 253 зүйлийг хийхийг хориглож винайн ёсоо баримталж чадаж байгаа лам нарыг харж байсан шүү Лам болох 10 хүүхдийн зөвхөн 1 нь л энэ ёсоо хатуу барьж Гэлэн сахил хүртэж лам амьдралаараа амьдардаг. Тэгэж бодохоор ер нь хүн болгон тийм байж чадахгүй ээ эхнэр авахгүй тэгээд хорвоогоос тасарч амьдрах хэцүү биз дээ Тийм зүйлийг төвөгшөөхгүй амьдарч байгаа лам хүн ютай биширмээр


Top
   
PostPosted: Jun.25.10 4:27 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Өдрийн мэнд.

Хувраг хүний тухай ярихдаа ганц мах иддэг эсхээр, мөн мах иддэг л бол сахил санваараа уландаа гишгээд байгаа мэт ойлгож болохгүй байхаа. Яг орчинд нь ороод үзвэл Төв ганданд ямар гайхалтай лам нар байдагийг хараад би өөрөө ч шоконд орж байсан...

Нэмж хэлхэд Монгол хүний онцлогт тааруулаад Мах идэх, салаа хувцас (өмд, цамц зэрэг...) өмсөх зэргийг Далай лам зөвшөөрсөн шүү дээ. (Мах идэхийг өөрийн амаар хэлээгүй ч харья хийдийнх нь хамба буюу хамгийн ойрын шавь нарын нэг Жадо Ринбүчи зөвшөөрөн хэлсэн болно)

Мөн мах идэж, амьтны амь тасалдаг хүмүүст насны бурхад харагддаггүй байна. Гэтэл Өндөр гэгээн Занабазарт харагдсанаар Цагаан Дэмчиг (түвд нэр нь - Дэмчиггарав) бурханыг бүтээжээ. Түвдүүд "Монголчууд мах иддэг хирнээ яаж гэгээрч бурхан болоод байнаа???" гэсэн асуултын хариу нь уг бурханыг шүтсэний ач буюу. Саяханыг хүртэл (90 оныг гартал) түвдэд хүртэл Далай ламаас өөр хэн ч уг бурханы талаар мэддэггүй байсан гэхэд нэг их буруудахгүй болов уу :frog: (мэдээж ЦӨӨХӨН хэд бол мэддэг л байсан байж таараа...) Уг бурхан нь яг Занабазарын өөрийнх нь хийцтэйгээр өдийг хүртэл Чойжин Ламын сүм музейд байгааг очоод харж болно. Үнэхээр сайхан уралсан байдаг :wd:

Дотор сэтгэлийг нь орж үзээгүйгээс хойш хэдхэн лам нарын зан байдлаар Монголын нийт лам хуврагуудыг төлөөлүүлж ярих нь жаахан эвгүй л санагдах юм. Гэхдээ энийг засах гээд цаана чинь эвлэлдэн нэгдээд, нэг нэгнийгээ сургаж боловсруулаад, ойлгуулаад эхэлсэн шүү дээ...
Let's have Faith in Them! :hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
 Post subject: Re: лам...
PostPosted: Jun.25.10 11:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
nirvan wrote:
Цаг үе, нийгэм, хүний сэтгэхүй, ер нь бүхий л юм тэр цагаас хойш их өөр болж дээ. Гэхдээ оюун санаагаараа чиний бичсэн шиг лам нар одоо ч байгаа шүү! Тийм хүмүүс тайван номоо бүтээж байдаг юм.


Гоё хэлсэн ..... байдаг байдаг
лам хүмүүсийг бүгдийг муу мэтээр өрөөсгөлөөр ярьж болохгүй... :hi:


Top
   
PostPosted: Jan.30.15 12:11 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 25 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited