#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 3:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2258 posts ]  Go to page Previous 182 83 84 85 86 87 Next
Author Message
PostPosted: May.03.10 10:17 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 4:08 am
Posts: 17
Location: bi bigeeree bgaa gazart
[size=150]Женни Герхардт
1-р бїлэг
1880 оны намрын нэгэн єглєє хижээлдїї нэг авгай 18 орчим насны бїсгїй дагуулан Колумбус хотын /Огайо муж улсын/ тэргїїн зочид буудалд орж ирээд эрхэлсэн даамалтай уулзаж, тус буудалд хийх ямар нэг ажил байгаа болов уу гэж асуув. Энэ авгай махлаг зузаан боловч тийм ч чийрэгбиш биетэй, энгийн даруу байдалтай хїн байлаа. Тєв сайхан царайтай, тогтуун зєєлєн харцтай том гэгч нїдтэй бєгєєд ямар нэг гунигласан шинж байвч, зовлон эдэлж арга тасарсан энэ хєєрхий амьтныг гярхай ажиглан харсан хїнд л тэр байдал нь мэдэгдэм байв. Охин нь аргагїй бїрэг хулчгар байхын учир нь илт бєгєєд эхийнхаа ард орж, биеэ барьсан янзтай хайнгадуухан хажуу тийшээ харна. Эхээ дуурайсан эгэл жирийн боловч саруул ухаан бодолтой, тєрєлхийн уриалгахан ааш энэ бїсгїйд эцгийн ул суурьтай уужим чанр бас шингэжээ. Учирсан гачигдал зовлонгийн эрхээр эд нар энд ирсэн юмсанжээ. Аргагїй ядуугийн зовлонд баригдсан хєєрхий байдалтай эднийг з/б-ийн эрхэлсэн даамалд ч атугай єрєвдєх сэтгэл тєрж,- та нар ямар ажил эрээ вэ гэж асуухад,
- Магадгїй танайд арчиж цэвэрлэх ажил байгаа юм ч юм билїї, би шал угаагаад байж чадна гэж эх нь хульчисхийн хариулав
Ийм їг дуулаад охин нь ихэд шаналсан нь ажиллах дургїй дээ ч биш харин аргагїй эрхэнд автагдаж, хар ажил хийх болжээ гэж хїмїїс бодох бий гэхээс гунигтай болсон ажээ.З/б-ын даамал эр хїн гэсэндээ царайлаг сайхан бїсгїйн учирсан зовлонд уярчээ. Гнэн хонгор сэтгэлтэй хєєрхий тэр бїсгїйн байдлаас учирсан хувь зохиол нь улам ч бэрх хїнд юм шиг болсныг єгїїлэх юун билээ.
-Жаахан хїлээж байна уу гэж даамал хэлээд , контортоо очиж ахлах їйлчлэгчээ дуудав.
Ингээд зочид буудалд ажил олдов. Шал уугадаг зарц нь халагдасн учир тус буудлын голын шат, їїдний их танхимыг арчиж цэвэрлээгїй хэвээрээ байв. Ахлах їйлчлэгч тэднийг алсаас хараад
- Энэ охин нь юмуу гэж асуув
- Тийм байлгїй
- Яахав єнєєдєр л ажилдаа орог. Хїїхэн нь лав туслах байх аа.
- Ахлах їйлчлэгчтэй яриарай. Та нар ярилцаж тохирох биз гэж даамал ялдамхан гэгч хэлээд тийшээ оч гэж зэргэлдээ нэг хаалга зааж єгєєд ширээрїїгээ явав.
Шилний їйлдвэрт шил їлээдэг ажил хийдэг Уильям Герхардт тїїний гэр бїлд учирсан урт ужиг гаслан зовлон, гай тотгорын эмгэнэлт тєгсгєл гэж энэхэн зуур болсон явдлыг нэрлэж болно.
[/size]


Top
   
PostPosted: May.03.10 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баярлалаа :wd: энэ зохиолыг уншиж байгаагүй юм.

Одоо нээрээ сэдвийнхээ нэрийг өөрчилчихвөл нэгэнт шийдчихсэн юм чинь

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.03.10 11:26 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 11:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
oh yamar goyon be ! ene zoxioliig arvan jild bxdaa unshij baisan. daxij unshix yumsan geel bodood baidag bsiin ! thanx :wd:

_________________
forever young


Top
   
PostPosted: May.04.10 12:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Үзлэг нэг хананд нь ор эгнүүлэн тавьсан уужим том өрөөнөөс эхлэв. Ор бүрийг тусгаарлах хөшиг байх юмуу гэж бодсон Пейж хөшиг олж харсангүй.
Эхний өвчтөн нь нүсэр том биетэй, ахимаг насны нэгэн эр байх агаад тэрээр хүндээр амьсгалан зүүрмэглэх ажээ. Рэднор эмч дүүжин орны хөлд очин өлгөөтэй байх эмнэлгийн картыг уншаад өвчтөнд ойртон мөрөнд нь аяархан хүрч
- Ноён Поттер оо? гэвэл өвчтөн нүдээ нээн
-Аан? гэв.
-Өглөөний мэнд. Би Рэднор эмч байна. Таны бие ямар байна? Шөнө сайхан амрав уу?
-Тэглээ бүх юм хэвийн.
-Өвдөж байгаа юм байна уу?
-Байна аа. Цээжээр минь хатгуулж өвдөөд байна.
-Алив би таныг үзье гээд Рэднор эмч өвчтөнийг үзэж эхэлснээ үзлэгээ дуусгасны дараа
-Таны бие дажгүй байна. Таньд өвчин намдаах эм өг гэж сувилагчид хэлье гэлээ.
-Баярлалаа эмч ээ.
-Зүгээрээ үдээс хойш уулзамз.
Тэд дараагийн ор луу очиход Рэднор эмч шинэ эмч нарт хандан
-Өвчтөнөө ядраахгүйн үүднээс үргэлж "тийм, үгүй" гсн хариулт авахаар асуулт тавьж бай. Өвчтөний картыг үзэхээ бүү март. Өвчтөний юу өвдөж байсан, юу өвдөж байгаа зовиурыг нь бичиж ав. Нийгмийн болон гэр бүлийн байдал, архи тамхи хэрэглэдэг эсэхийг нь мэдэж авах хэрэгтэй. Дараагийн үзлэгийн үеэр та нарын хариуцсан өвчтөний байдлын тухай тодорхойлолтыг авна.
Дараагийн өвчтөн 40 эргэм насны эр байлаа.
-Өглөөний мэнд, ноён Роулингз.
-Өглөөний мэнд, эмч ээ.
-Өнөөдөр бие тань дээр байна уу?
-Харамсалтай нь үгүй ээ, эмч ээ. Шөнө үе үе сэрж гэдэс өвдсөн.
Рэднор эмч ахлах эмчид хандан
-Бүдүүн, шулуун гэдэсний дурангаар юу илэрсэн бэ?

за хүмүүсээ өнөөдөртөө энэ жоохныг л нэмчий. Нөгөөдрөөс нэмнээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.04.10 12:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
OchZul wrote:
Ene sedew mon ch ih sunjirch bn doo. Gehdee amjilt, chamaig huleeseer l bgaa

Уучлаарай би өөрөө бас зохиол хүлээж уншдаг болхоор ойлгож байнаа. Гэхдээ жоохон асуудал үүсээд дундаа баахан тасраад тэгээд одоо жаахан ажилтай байгаа болохоор боломжоороо бага багаар л оруулж байнаа тэгээд аль болохоор хурдхан л дуусгахыг хичээнээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.04.10 12:43 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 4:08 am
Posts: 17
Location: bi bigeeree bgaa gazart
яаж солихыг нь мэдэхгїй байна єє :??:


Top
   
PostPosted: May.04.10 12:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11196
H.Ray wrote:
яаж солихыг нь мэдэхгїй байна єє :??:

хамгийн эхний бичлэгээ эдитлээд сабжэкт гэдэг дээр нь сольж болно

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.04.10 3:21 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
одоо энийг дэмжицгээе хүмүүсээ дэмжээд байвал яваад байж магадгүй ш дээ тээ :hi: :]


Top
   
PostPosted: May.04.10 3:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
баярлалаа уншинаа :wd:


Top
   
PostPosted: May.04.10 3:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Харин тэхх Крофт маань цаг заваа харж байгаад орчуулах байх л гэж найджийна кк урмыг бол хуудас дүүртэл ч өгнө шүү кк

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.05.10 3:59 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.10 11:56 am
Posts: 8
Location: Хаа сайгүй
Ene ih goy orchuulga yawagdaj bh shig bna. Twilight shig orchuulgiin bag garguul ug ni.... Ene twilightaas hamaagui goy zohiolshde...


Top
   
PostPosted: May.07.10 4:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
nb_reader wrote:
sorry : ene blogiig anh sonirhoj ehlehdee zaluuchuud mash bolovson saihan haritsaatai yum gej boddog bailaa. tegsen dolignoh ni ih yum aa. zarimdaa shudarga helchih gemgui shdee ingej oruulj orontsogloj bhaar bolichihson ni deer shuu geed. hervee amjihgui ajil ihtei, surguuli ene ter geed zavgui bgaa bol humuust hamtran ajillah sanal taviad iim nomtoi hun bval teddugeer bulgiig shivj tuslaach ene ter geed. 2-rt ene hariutsdag humuus ni ter orohoo bolison heden huudasiig haachihaj boldoggui yum bhdaa. anhaaral tavin unshsan bol bayaralaa. uurlah hereggui dolignoh mongoliin uvchin bolood bna ta nuhdiin buruu bish yum daa daanch.
nb_reader

За nb_reader гишүүний зөвлөснөөр хүмүүст хамтран ажиллах санал тавих гэсиймаа. Би энэ номыг шивэх гээд ерөөсөө амждаггүй ээ хэлсэндээ ч хүрэхгүй худлаа оронцоглоод байгаа учраас энэ номыг үргэлжлүүлээд оруулах боломжтой хүн байна уу. Боломжтой хүн байгаа бол би номоо түр өгсөн ч болно. За тэгээд хэрэв боломжтой хүн байхгүй бол би маш удаан оруулна гэдгээ эртхэн хэлье

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.08.10 3:24 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
kk huurhun zolig ve uuchlaarai iim ih shuumjlel amsana gej medsengui lol. mongold baival bi oroldood uzmeer l bna kk .


Top
   
PostPosted: May.08.10 3:25 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
aan 2-rt blog bish yum bna lee shuu kk


Top
   
PostPosted: May.08.10 3:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
H.Ray wrote:
Теодор Драйзерийн Женни Герхардт


ayguu uruvdmuur.. zovlon n duusdaggui emegtei..
tehdee unshhad goyoo :wd:

_________________
Lucky Soul :)


Top
   
PostPosted: May.08.10 5:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
nb_reader wrote:
kk huurhun zolig ve uuchlaarai iim ih shuumjlel amsana gej medsengui lol. mongold baival bi oroldood uzmeer l bna kk .

Харин зөвөлгөө өгсөнд их баярлалаа. Надад туслах хүн гарч иртэл нилээн удах бололтой хүлээж л байхаас

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.08.10 5:48 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 4:08 am
Posts: 17
Location: bi bigeeree bgaa gazart
Энэ хїн ажил хийх аргагїй болоод маргаашинй єдєр єєрийн биед нь, авааль эхнэр, 6 хїїхдэд нь чухам юу учрахыг мэдэхгїй, зовиуртайгаар хоног тєєрїїлэх болжээ. Учир нь амь зогоох їмх талх олох нь тєєрєг мэдсэн хэрэг болсон байв. Хїний хувь заяа ингэж эргэж хєвєрдгийг ядуу зїдїї хїмїїс сайн мэдэх билээ. Герхардт єєрєє євчтэй хэвтэрт оржээ.
Себастьян буюу нєхдийнх нь нэрлэснээр Басс гэдэг ууган хїї нь вагон їйлдвэрлэдэг дархны газарт туслахаар ажилладаг боловч авдаг хєлс нь 7 хоногт дєнгєж 4хєн доллар. Их охин Женевьева нь 18 насхїрсэн авч ямар ч ажил хийлгэж сургаагїй 18 нас хїрчээ. Бас Герхардтын 14 настай Жорж, 12 настай Марта, 10настай Уильям, 8 настай Вероника гэсэн 4 хїїхэд байвч даанч балчир нялх учир ажил хийх аргагїй. Хоол нэхсэн улс л байв. Энэ айлын ганц хєрєнгє урдаа барьдаг юм гэвэл нэг л байшин,гэтэл тїїнийгээ 600 долларын барьцаанд єгчээ. Байшин худалдан авч хураасан цєєн мєнгєє барсан учир ийнхїї мєнєгє зээлж авсан бєгєєд улам тохилог аятай айл болж амьдран суухаар байшиндаа шинээр 3 унталгын єрєє їїдний сэрїїцэх асар барих гэж бодсон юмсанжээ. Барьцааныхаа єрийг тєлж дуустал бас хэдэн жил їлдсэн боловч їндсэн єрєє тєлєхєєр хойш хадгалсан цєєн мєнгєє бас жилийн хїї тєлєх мєнгєє ч зарахад хїрсэн хїнд їе тулгарчээ. Ийнхїї Герхардт гуай ямар ч арчаагїй болж аргаа баржээ. Эмч докторт тєлєх єр, барьцаалсан мєнгєний хїї энэ бїгд нь Герхардтыг тамлан тарчилган євчин зовлонгоос гэтлэхэд бїр ч нэрмээс болов. Бас мах талхны худалдаачинд єр тавьж юм авах болсон бєгєєд Герхардтын осолгїй шударга їнэнчид нь тэд найдаад арга л байвал зэл єгдєг байв.
Ингээд бодоход Герхардтын гэргий самбаатай л эмэгтэй байлаа. Тэрээр энэ тэр хїнээс угаах юм авч, зав чєлєєнд нь хїїхдїїдийнхээ хувцасыг оёх сэлбэх,тэднийгээ сургуульд нь явуулах, хоол унд хийх, євчтэй нєхрєє асрах, заримдаа уйлах ч їе байлаа. Энэ авгай гэрийнхээ ойрун зуушниы мухлагыг дуусгаад улам л холдон явж зайдуу байх бас нэг мухлаг эрж олоод эхлээд бэлэн їнээр нь юм худалдан аваад цаашдаа зээл авсаар тэр буянтай єглєгч нь бусдаасаа санаа аваад зангаа хувиргахаар нь больдог байв. Хамгийн хямд юм эрдэнэ шиш байлаа. Тїїнийг Герхардт авгай тогоо дїїрэн чанахад л бараг тїїгээр бїтэн 7 хоног болдог байв. Э/ш-ийн гурилыг чанаж агшаахад ямар чгэсэн оргїйд орвол хоол бєгєєд жаахан сїї хийчихвэл ч бараг л баяр найр болох нь тэр.Герхадтынд шарсан тємс хамгийн дээд хоол болж, кофе бол бараг олдошгїй ундаа байв.
Эд зэргэлдээ орших нэгэн тємєр замын депогийн олон салаа сїлжээ орших замаар хувин сав барьж хэсїїчлэн нїїрс тїїж явдаг байлаа. Мєн ойролцоо байх модны агуулахуудаар ингэж явахад тїлээ олддог байжээ. Ийнхїї тэд бор хоног єнгєрєєсєєр, эцэг мань эдгэрч шилний їйлдвэртээ дахин ажиллах байх гэж ямагт горьдон суудаг байлаа.Гэтэл євєл болох ойртож, Герхардт улам бїр цєхрєнгєє барах болов.



Top
   
PostPosted: May.09.10 5:28 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
yostoi bayarlalaa bi ene zohioliig unshij uzej baigaaguin baina


Top
   
PostPosted: May.09.10 6:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
За энэ сэдэвт кк уншигч гэж ер нь байна уу хэрэв байгаа бол тэр хүмүүст сайхан мэдээ дуулгая. Виллиан гишүүн энэ сэдвийг үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ би номоо аваачиж өгөхөөр оруулж эхэлнэ гсн. Би яг одоогийн байдлаар хөдөө байгаа болохоор дараагийн 7н хоногтоо багтаад хот ороод Виллиан гишүүнд номоо өгнө тэгээд удахгүй орж эхлэх байх

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.09.10 6:31 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Apr.23.10 3:32 pm
Posts: 330
Location: *UB*
Unshigch bn sh dee....Saihan medee bn. Villiand amjilt :wd:

_________________
:iloveu:


Top
   
PostPosted: May.11.10 4:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
ene orj eheltsiimuu
goy nom shd
unshij bsan urgeljluuleed bgaarai

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: May.13.10 12:34 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 4:08 am
Posts: 17
Location: bi bigeeree bgaa gazart
- Энэ байдлаас би яавч даруй гарах ёстой гэж зєрїїд зантай энэ герман євгєн байн байн їглэвч тїїний доожоогїй дуу сэтгэлийн зовлонг нь нэг л сайн гарагж чадахгїй ажээ.
Учирсан бїх гай зовлонгийн эцэст бяцхан охин Вероникад улаан бурхан тусч, хэдэн єдрийн турш амь нас нь тун аюултай байлаа. Эх нь хамаг ажлаа орхин , хїїхдээ сахиж залбирав. Энэрэнгїй сэтгэлдээ хєтлєгдсєн эмч Элуонгер єдєр бїр ирж, євчтэй хїїхдийг эргэж їзэхээс гадна Лютерийн шїтлэгт ламтан Вундт ариун сїмийн ємнєєс тайтгаруулахаар ирнэ. Энэ 2, 2лаа энэ айлд харанхуй гунигт байдлыг бий болгожээ. Герхардтын гэргий охиноо алдах нь гэж орны нь ємнє гашуудан нойр хоолгїй сууна. Ийнхїї 3 хоноход аюул єнгєрсєн боловч , гэрт нь зїсэм ч талх байхгїй болсон байв. Себастьяны цалинг эмэнд єгєєд дуусчээ. Гагцхїї нїїрс зїгээр олддог байж, гэхдээ л хэдэн удаа хїїхдїїдыг нь депогоос хєєсєн байжээ.Герхардтын гэргий ажил хаанаас хайх билээ гэж бодож эцэст нь дїїрсэн хэрэг гээд зочид буудалд ирсэн юмсанжээ. Ингээд аз болж ажил олдох нь энэ.
- Та ямар хєлс авах вэ гэж ахлах їйлчлэгч асуув.
Герхардт авгай їнэндээ єєрєєс нь асууна гэж ер бодоогїй явсанч гачигдал гэдэг хэцїї юм болохоор зїрх гаргаж -єдєрт 1 доллар, их биш биз дээ гэв.
- заза 7 хоногт барагцаалахад 3 єдрийн л ажил байх биз. Єдєр бїр їдээс хойш ирж байгаарай . та хийж элбэг чадна даа гэж ахлах їйлчлэгч хэлэхэд
- танд баярлалаа єнєєдрєєс эхлээд ажиллаж болно биз дээ гэж герхардт авгай хэлэв.
-Болно оо, одоо ингээд явья. би танд юм угаадаг хувин, алчуур зааж єгье гэв. Ийнхїї тэдний санамсаргїй явж очсон энэ зочид буудал бол тэр їедээ Колумбус хотноо гайхам сайхан гэгдэх газар байв. Колумбус бол тус муж улсын нийслэл хот, 5 тїмэн хїн суудаг, явуулын хїн ямагт олон байдаг болохоор хотын зочид буудал олон байх нь аргагїй бєгєєд тохилог сайхан ч байж, їїнийгээ ч наад зах нь нь тус хотынхон бахархан боддог байжээ. Колумбус хотын тєв талбайд сїрлэг том 5 давхар байшин сїндэрлэнхэн харагдах бєгєєд мєн энд тус муж улсын хууль тогтоох хурлын байшин, том том дэлгїїрїїд байх ажээ. Зочид буудлын їїдний том танхимыг саяхан шинээр янзлан засчээ. Гантиг чулуугаар єнгєлсєн хана туурга, шал нь цэвэрхэн гял цал харагдана. Шид модон хэрэгсэлтэй , хивс тогтоох зэс саваатай єгсєх сАЙХАН ШАТ голд нь байна. їїдний танхимын нэг буланд нь сонин хэвлэл янжуур тамхи худалдах лангуу байна. Голын шатан дор нь буудлын даамал жижїїрлэх бяцхан єрєє байхаас гадна мєн буудлын захиргаа байрлана. Энэ бїхнийг шилдэг сайн чанарын модоор янзлан хийж тэр їеийн шинэ сонин зїйл-хийн дэнгээр чимэглэжээ. Мєн їїдний танхимын арын нэг зайд нь їс засах газрын тэнд тавьсан сандал, гялалзсан багаж хэрэгсэл нь гаднаас харгдана. З/Б-ын ємнє талд нь 2 юмуу 3 сїйх тэрэг ямагт байх бєгєєд галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ирж очиж байх нь їзэгдэнэ.
Энэхїї буудалд тус муж улсын улс тєрийн ба олон нийтийн том зїтгэлтгнїїд ирж буудаг байжээ. Мужийн хэд хэдэн сайд энэ буудалд ээлжлэн морилж байсан удаа бий. Тэр ч байтугай АНУ-ийн 2 сенатч Колумбусд албан хэргээр ирэхдээ заавал энэ зочид буудалд бууж дээд зэргийн єрєєнд тавлан суудаг байв. Энэ 2 сенатчийн нэг нь болох Брендэрийг бараг эндхийн суурин суудаг хїн гэж буудлын эзэн їздэг байсан бєгєєд хэзээний ганц бие энэ хїнд ер нь тус зочид буудлаас єєр газар Колумбус хотод їнэхээр байсангїй. Мєн ирж очдог хїмїїс гэвэл сенатийн гишїїд, тус муж улсын хууль тогтоох хурлын гишїїдээс гадна тєрийн бодлоготон, худалдаачин, зарга шїїн хэлэлцдэг ємгєєлєгчид, эмч нараас эхлээд л ер нь байхгїй хїн гэж байхгїй. Зїсэн зїйлийн энэ бїх хїн ирэх нь ирж, явах нь явах учир тус зочид буудал учиргїй хєл хєдєлгєєнтэй їймэлдэн бужигналдсан газар ажээ.


Top
   
PostPosted: May.13.10 3:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
marked

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: May.15.10 7:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 897
Location: La vita è bella
kino ni hurdan garaasai

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: May.16.10 1:24 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Apr.23.10 3:32 pm
Posts: 330
Location: *UB*
Orj ehleegui l bgaamuu?

_________________
:iloveu:


Top
   
PostPosted: May.16.10 1:24 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Apr.23.10 3:32 pm
Posts: 330
Location: *UB*
Ingehed nadaas oor hun bn uu? :xi:

_________________
:iloveu:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2258 posts ]  Go to page Previous 182 83 84 85 86 87 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited