#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.18 2:53 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.20.10 2:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр сэтгэлийн баталгаа


Залуу насандаа хүн бүр л амьдралынхаа туршид хайрлах цорын ганц хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээдэг билээ. Цаг хугацаа өнгөрч, зарим нэг нь хөндийрч, зарим нь шинэ хайр дурлалтайгаа учирна. Салалт бас учрал, найдвар бас итгэл алдрах энэ бүхэн сэтгэл зүрхийг тань шимшрүүлнэ. Эцэст нь бид хайртай эсэхэд эргэлзэж, итгэл алдран, хэн нэгний өгсөн хайр сэтгэлийн амлалт хямдхан сугалаа хожсон төдий аз жаргалыг өгөх болдог. Ингэхэд хайр сэтгэлийн баталгаа үнэхээр хэрэгтэй юм бол уу?

“Би чамд хайртай” гэсэн үг заримдаа хар нүх рүү орсон мэт сураггүй болчихно. Эсвэл ёс төдий, гал дөлгүйхэн сонсогдох хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрх түүнийг үгүйлж, хүсэмжилж байдаг юм.

Энэ нандин үгийг сонсмогцоо бид үнэмшсэн байдал үзүүлэхийг яараагүй мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол зүрх сэтгэл дотроо чин сэтгэлээсээ сонсохыг хүсдэг. Хайртай хүндээ жинхэнэ мэдрэмжийг хосууд харилцан хайр сэтгэлээ илэрхийлсэн тохиолдолд л баталгааждаг гэж бид ойлгодог. Тэгвэл дотно харилцаа нь зөвхөн итгэлцэл дээр тогтдог гэдгийг бид мартчихсан байдаг юм. Тиймээс ч итгэл алдрахад элдэв шалгуураар сорьж шалгах гэж оролддог.

Хайр сэтгэлийг зарим хүмүүс бэлэг, зоогийн газарт хамт цагийг өнгөрүүлсэн мөч гэхчлэн өөр олон зүйлсээр хэмждэг. Хэдий ийм ч үнэтэй, олон бэлэг сэлт нь тэр бүр хайр сэртгэлийн баталгаа болж чаддаггүй юм.

Харин хайр сэтгэлийн хувьд алтан гоёл чимэглэлээс хайр халамж, уян зөөлөн халуун дулаан сэтгэл байх болов уу.

Хэрвээ хайртай бол түүнийгээ батал! Ийм шаардлагыг хайртай залуудаа бүсгүйчүүд тавьдаг. Заримдаа эмэгтэйчүүд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй бол … гэсэн авир араншинг шууд биш ч тойруу замаар илэрхийлдэг юм. Магадгүй энэ нь байгалаас заяасан төрөлх араншин байж болох ч хайр сэтгэлтэй болсон л бол хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй эс бөгөөс тэвчээрийг нь алдуулах болно шүү.

Харьцангуй цөөхөн хосууд зөвхөн нэг нэгнийхөө төлөө амьдардаг. Тэд ямар ч зүйлд эвлэрэх гарцыг олж, баяраар нэг нэгнээсээ заавал бэлэг авдаг бөгөөд тэд хайр сэтгэлийн баталгааг тэгтэл нэг нэгнээсээ шаардаад байдаггүй.

Эгдэмтэд хайр сэтгэлийн томъёоллыг химийн ямар нэг урвалаар илэрхийлэн түүнийг тоо, үсэг, физик, хими, таталцлын хуулиар тайлбарлах гэдэг юм. Харин энэ бүх хугацаанд хайр дурлал оршсоор, өдөр бүр дэлхийн хаа нэгтээ гайхамшгийг бүтээсээр л байна.

Хайр сэтгэлийг өгсөн бэлэгний үнэ цэнээр хэзээ ч битгий хэмж. Хүн бүр хайр сэтгэлээ өөр өөрөөр илэрхийлдэг. Иймд хамгийн гол нь та хоёр хамтдаа, аз жаргалтай байж амьдралаас таашаал авч байгаа нь л хамгаас чухал зүйл юм. Хайр сэтгэлийн ямар нэг баталгаа шаардахаас илүүтэй таныг хайрын харцаар харж байгаа түүндээ итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ итгэ. Учир нь таны зүрх сэтгэл л бүхнийг танд үнэнийг мэдрүүлэх болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.20.10 2:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хууралтын тухай …


Судлаачид, эрчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 67% хувь нь эхнэр болон нөхөртөө өөрийн “урвалтын” тухай үнэнээ хэлдэг гэж нотолж байна. Гэхдээ судлаачдын ихэнх нь, эрчүүд хэрвээ “нууцаа” дэлгэхдээ хүрвэл, хайрт нь хүнд цохилтыг давж гарах эсэхэд тун болгоомжтой ханддаг бол харин эмэгтэйчүүд урвалтын тухай мэдэгдэхийг хүсдэг ч үгүй. Учир нь, эрчүүд өөртөө илүү хайртай байдаг тул сэтгэлийн шарх нь эдгэрдэггүй, хүнд цохилт болдог байна.

Сэтгэл зүйчид хууралтын хэд хэдэн шинж тэмдгийг тодруулжээ. Тухайлбал,

—Өмнө байгаагүй сэтгэл догдлол ажиглагдана: Эмэгтэй хүний хувьд, ойлгомжгүй ундууцал, үндэсгүй гэмшсэн энхрийлэл, харин эрэгтэй хүн – их зан гаргах, дүйнгэ царайлах, цухалдуу, цочмог уурлах

— Сексийн огцом өөрчлөлт гарах. Секс хийх нь цөөрөх эсвэл бүр “цалгих”

— Шинэ хувцас худалдаж авах дуртай болох, гадаад байдалдаа гэнэт ихээр анхаарал тавьдаг болох, шинэ шүдний сойз,лосьон, зангиа … байнга анхаарал тавих

— Ажилдаа илүү саатаж эхлэх, амралтын өдрүүдэд ажилтай болох

— Нууцлаг болох, ажлынхаа тухай ярих нь багасч, утсаар ярихдаа яриагаа сонсогдуулахгүй байхыг хичээх

— Гэнэт танд шалтгаангүй бэлэг өгөх, найз бүсгүй, хамаатан садан руугаа очихыг зөвшөөрөх болж, чөлөөтэй байлгах

— Автомашины спидометрт шинэ тоонууд гардаг болох. Өмнө нь тэр нэг л маршрутаар явдаг байсан бол одоо өөр хаа нэг тийшээ явдаг болох

— Цаг өнгөрөх тусам үл мэдэгдэх дугаараас байнга залгадаг болох. Хэн нэг нь залгаад авахаар таслах. Тодорхойгүй зүйлд зарсан зарлага нь ихсэх.

— Уламжлалт шинж тэмдгүүд, танил биш үнэртэй ус үнэртэх, хүзүү, цамцны зах дээрх уруулын будаг, хайрын зур вас, өөр хэн нэгний үс …

Хайртыгаа урвасныг мэдвэл яах хэрэгтэй юм бол?

Өөрөөсөө чин сэтгэлээсээ асуу, юу гэвэл, гэр бүлийн хэрүүлийг давж гарч чадах эсэх. Хуурч буй хүн бол бүгдийг нөгөө талаас буруутгаж буйг мэдэрдэг. Гэтэл үнэндээ бол хоёулаа буруутай. Мэдээж энэ маш таагүй зүйл ч хууралтын золиос бологч нь өөрөөсөө” Ямар байдлаар тооцоо бодохоо” асуу.

Асуудлыг битгий хойшлуул. Заримдаа эмэгтэй хүн өөрийг нь хуурсан нөхөртэйгээ зүгээр эвлэрдэг. Гэвч ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Түүнтэй эвлэрэхийг хүсэхгүй буйгаа, ямар нэг байдлаар илэрхийл.

Гэр бүлийн талаар тустай зөвлөгөө өгөх хэн нэгэнд ханд. Гол нь хэнтэй хамт хуурсан түүнтэйгээ хайрт чинь дахиж уулзахгүй байх ёстой.

Тэд хормын төдийд уулзвал бүх зүйл шинээр эхлэх тул тэд нэг нэгнээсээ аль болох хол, алс байх нь чухал.

Хамгийн гол нь онцгой хянамгай, эрчтэй байх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийн хүрээнд эхнэр нөхрийн хоорондын ямар нэг хэрэгцээ / халамж, секс, ойлголцол…/ хангагдахгүй бол эрт орой хэзээ боловч тэд дахин боломж хайж эхэлнэ.

Хуурсан л бол түүнд дахин итгэх аргагүй гэж хүмүүс ярьдаг юм. Харин амьдралын туршлага үүнийг үгүйсгэдэг. Зарим тохиолдолд хосуудын амьдралд эрс өөрчлөлт гаргаж, нэг нэгэндээ дахин дурлах боломжийг олгодог юм.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.20.10 2:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хосууд харилцаагаа хэрхэн хадгалах вэ


Хосууд гэр бүл болж цугтаа амьдраад багагүй хугацаа өнгөрчээ. Хайрт чинь таныг ямар ч макияжгүй, гэрийн халааттай, үсээ засч янзлаагүй байдлаар харах нь ердийн үзэгдэл болно. Гэсэн ч тэр таныг хайрлаж энхрийлсэн хэвээр. Энэ тохиолдолд та тайвширч, мөнхөд цугтаа хамт л байх мэт санана. “Тэр надад бүхнээс илүү хайртай” гэсэн жаргалтай бодолд өөрийн эрхгүй умбана. Яг л өвөл халуун зун болсон мэт л байх болно. Ингээд усанд орох нь цөөрч, хөмсгөө янзлалгүй сар болж, өөрийнхөө гадаад үзэмж төрхөд төдийлөн анхаарал хандуулахаа болино.

Энэ мэтчилэн хөнгөмсөг алхамуудыг өөрийн мэдэлгүй хийсээр байх болно. Гэтэл эрчүүд нүдээрээ дурладаг хүмүүс. Таны гадаад байдал, гадаад төрх тэдний сэтгэлийг татахад багагүй үүрэгтэй. Та хоёрын хайр сэтгэл хэрхэн эхэлснийг эргээд нэг санахыг хичээ. Чи өөртөө онцгой анхаарал хандуулдаг байжээ. Уулзалт бүртээ зориулан макияж хийж, гардеробоо сонгохын тулд хэдэн цагийг ч зарцуулдаг байсан. Харин одоо хэлбэр муутай хослолын өмд өмсч, үсэндээ бигуд ороон, хугарсан хумстай, уруулаа будах төдийхнөөр макияж чинь хязгаарлагдах болсон. Ингэж үзэсгэлэнт “гүнж”, “Баба-ягад” хувирлаа гэж үү.

Гадаад байдлынхаа ийм хувиралд чи огт эмзэглэдэггүй. Харин өөрийн дотоод ертөнцтэйгээ л илүү ажилласаар. Хайртынхаа үг, хөдөлгөөн бүрийг хянаж, онцгой анхаарал, халамж шаарддаг болно. Өөртөө хэт итгэлтэй буйгаас өдөрт түүн рүү хэдэн арван удаа утасдана, магадлана, хашгирна, сүрдүүлнэ. Ийм байдлыг хоёр үндсэн загвараар төсөөлж болно. Юуны түрүүнд та бүрэн тайвширч, өөрт ямар ч хяналтгүй болоход харин тэр урьдын гайхалтай сайхан халамжаа үргэлжлүүлсэн хэвээр байх хэрэгтэй болдог. Энэ тэнцвэргүй байдлын шалтгаан нь хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд чинь улам ч гох дэгээ болдог.

Гадаад байдал, дотор ертөнцөд гарч буй өөрчлөлтийн бас нэг шалтгаан нь түүнгүйгээр та өөрийгөө төсөөлж чадахгүй байгаад. Үнэн хэрэгтээ, та өөрөө хувь хүн. Юунаас ч, хэнээс ч үл хамаарах хувь хүн. Энэ тухайгаа бүр мартаж орхисон гэж үү.

Тэгвэл үүнийг санах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж, өөрийн хүчиндээ итгэж буйгаа мэдэр. Таны хайрт чинь амьдралаа гэр бүл хүүхдээр хязгаарлахгүй, бусад эмэгтэйчүүдтэй харилцах нь түүнд илүү сонирхолтой байх болно.

Д. Х. Жебран энэ сэдвээр бичсэн номондоо, “ Нэг нэгийгээ хайрла, гэхдээ хайр сэтгэлээ гинж болгон хувиргаж болохгүй. Таны эхнэр таны сэтгэлийн их цалгианы эрэг, далай хоёрын дунд оршин байг” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь хосууд тусдаа хоёр өөр хүн болохоос биш нэг хүн огт биш гэсэн үг.

Хэдий гэр бүл гэдэг нь хамгийн ойр дотны хүмүүс ч тэр танд эсвэл та түүнд бүрэн уусах ёстой гэсэн ойлголт биш юм. Харин үргэлж тодорхой заагийг бие биеэсээ барьж байх шаардлагатай. Энэ нь нэг нэгийгээ таньж мэдэх, байлдан дагуулах үйл явц зогсохгүй байх, мэдрэмжээ алдахгүй байх, харилцааны гүүр болсон завь тань хад мөргөж эвдрэхгүй байхад тусалдаг.

Хүн бүрт өөрийн гэсэн хувийн орон зай байдаг. Түүнийг хий хоосон хүчилтөрөгчөөр дүүргэлгүй, өөрийн цаг завыг зөв ухаантай зохион байгуулах хэрэгтэй. Аль болох их цагийг найз нөхөдтэйгээ өнгөрүүлж, бассейнд сэлж, үсчин гоо сайхнаар үйлчлүүлэн сэтгэл дүүрэн, ханамжтай амьдралаар амьдар.

Чи хайртыгаа хянадаг уу?

Хамгийн гол нь элдэв ажил, элдэв зүйлээр өдрийг өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй түүнээсээ таашаал авч чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх цаг заваа хэдий чинээ их хуваалцах тусам төдий чинь бага цаг танд оногдон, эцэст нь хайртаасаа хэрүүл маргааны шалтаг хайх болдог.

Нэг нэгийгээ хайрлахын зэрэгцээ өөрийн болон хайртынхаа хувийн эрх чөлөөг хадгалах хэрэгтэй юм шүү. Түүний сонголт, түүний хүслийг хүндэлж, өөрийн хувийн үзэл ойлголтоор түүнийг уях гэхийн хэрэггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.20.10 2:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хэзээ ч дуусашгүй гэр бүлийн хэрүүл


Арав, хорь эсвэл бүр гучин жил хамтдаа амьдарсан ч ихэнх гэр бүл зөрчилдсөн хэвээр л байдаг. Энэ бол тун харамсалтай баримт. Гэсэн ч бас нөгөө талаас нь авч үзвэл энэ “мөнхийн” мэт хэрүүл маргаан дунд ч аз жаргалтай амьдарч болно.

Бүх зүйл давтагддаг

Хамтын амьдралын ихэнх хугацааг өнөөх л сэдэв, өнөөх л байдлаар хэрэлдэн өнгөрүүлдэг, бүх л цаг, хамаг хүчээ үүнд зарцуулдаг хосууд бишгүй таардаг. Нөхөр нь “мөнхөд” хүрэлцдэггүй мөнгийг зарцуулахдаа хэмнэлт гаргахгүй байгаад бухимдан ундууцдаг бол харин эхнэр нь түүний хариуд харамч хариг зантайг нь гайхан буруутгана. Хэрвээ мөнгөтэй байсан бол тэд хэдийнэ салж, найз нөхөдтэйгээ ихэнх цагаа зугаацан өнгөрүүлэх байсан гэх. Гэтэл энэ ухаалаг хүмүүс яагаад ойлголцож чаддаггүй юм бол?

Он жилүүд өнгөрсөн ч хосууд өнөөх л нэг сэдвээрээ маргалдсаар байдаг. 670 хосын дунд явуулсан олон жилийн судалгаагаар, дундаж амьдралтай гэр бүлүүд хамтдаа амьдарсан нийт хугацааны бараг далан хувийг нэг л сэдвээр маргалдаж өнгөрүүлсэн байдаг. Бараг арван жилийн туршид хэрүүлийн сэдэв өөрчлөгдөлгүй явж иржээ.

Давхар утгатай хэрүүл

Хүмүүс ийм утгагүй байдалд яагаад байнга ордог юм бол. Шийдэх асуудал тодорхой байхад хүртэл энэ “үхлийн цэгээс” холдож чадалгүй хэрэлдсээр л.

Мэдээж ухаалаг алхам, сайн харилцаагаар ямар ч асуудлыг шийдэж болно. Энэ нь бизнест тохирох харилцааны шилдэг тогтолцоо ч яагаад гэр бүл эсвэл найз нөхөд ойр дотнын хүрээнд үүнийг хэрэгжүүлж болдоггүй юм бол. Асуудлын гол нь ямар ч гэр бүлийн хэрүүл маргаанд давхар утга нуугдаж байдаг. Хэдий тодорхой асуудлаар маргалдаж буй ч, өөр утга давхар нуугдаж байдаг юм. Тухайлбал: хосуудын хэн нь “засаглалын” тэргүүн байх, хайр сэтгэл, гэхчилэн олон жишээг дурьдаж болно. Энэ тохиолдолд асуудлыг ухаалгаар шийдэхэд улам ч хүндрэлтэй болдог. Жишээ аваад үзье.

“Хүүхдийг телевизорт битгий ойрхон суулга”, хэмээн эхнэр нь нөхрөөсөө шаардангуй хүсчээ. Нөхөрт нь ээ харьцааг үл зөвшөөрөх хувийн шалтгаан байж болно. Магадгүй хүүхдийнхээ хүмүүжлийг өөр өнцгөөс хардаг ч байж болно. Гэхдээ энэ бүхний цаана өөр эмзэг, асуудал нуугдаж байдаг. Юу гэвэл, “Тэр яагаад хүүхдэд, үргэлж өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байдаг юм”, “Яагаад миний үзэл бодлыг хүндэлж үздэггүй юм”, “Яагаад би түүнд хэн ч биш болж харагддаг юм” гэсэн бодол нуугдаж байдаг. Энэ тохиолдолд зурагттай холбоотой жирийн нэг асуудал шийдэгдэхээргүй том асуудал болж хувирдаг.

Эсвэл, эхнэр нь “ Чи байнга томилолтоор яваад байх шаардлагагүй” хэмээн нөхрөөсөө шаардаж. Гэтэл энэ асуудал нь үнэндээ гэр бүлийн тэнцвэртэй байдал, ажлын тухай шаардлага бус харин үүний цаана, “ Чи надад үнэхээр хайртай юу”, “Чи гэртээ надтай баймааргүй байгаа юм уу” гэсэн утга давхар нуугдаж байдаг. Энэ тохиолдолд асуудал огт шийдэгдэлгүй, мухардалд ордог талтай.

Тохирохгүй хосууд

Аль ч утгаар нь аваад үзсэн гэр бүлийн хэрүүл маргаан түүнээс үүдэлтэй мухардлаас зайлах арга байхгүй. Яагаад гэвэл бид бүгд өөр өөр хүмүүс. Тэгээд ч барагтай бол өөрчлөгдөхгүй. Төрөлхийн зан авираас эхлээд өөрчлөгдөшгүй зүйл олон бий. Хэрвээ та интроверт бол наргиан цэнгээнтэй, дуу шуутай орчноос таашаал авч чадахгүй. Харин экстраверт бол чухал агшинд дуугүй сууж чадахгүй. Энэ нь хосуудын хооронд үүсдэг элдэв зөрчлийн гол эх үүсвэр ч болдог.

Бид өөр хүмүүс. Бид өөр хүйст хамаарагддаг. Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн дотно харилцааг тогтоон барьдаг. Энэ бол эмэгтэй хүний давуу чанар. Гэхдээ эмэгтэй хүн харилцаандаа сэтгэл дундуур бол өөрийн эмоци, сэтгэл хөдлөлөө хүчтэй гаргаж, хувь хүнд нь халдан, эвлэрэхийг хүсч байсан эр хүнийг ч хүртэл түлхэж орхидог.

Иймд хоорондоо тодорхой бодит асуудлаар ярилц. Санхүү, хамаатан садан эсвэл үр хүүхэд гээд. Дундаж эр хүн хүчтэй эмоци, сэтгэл хөдлөл бүхий орчинд ихэд тавгүйрхдэг. Тэд асуудлыг оновчтой хувилбараар шийдэхийг хүсдэг тул хайртынхаа хүчтэй сэтгэл хөдлөлд, “Энэ асуудлыг дараа шийдье. Одоо надад шийдэх чухал ажил байна” гэх зэргээр хариулж зайлсхийдэг. Энэ нь эмэгтэй хүнийг бүр ч “асааж” орхидог юм. Эрчүүд дотроо, эмэгтэй хүний сөрөг эмоцийг бүдүүлгээр дөвийлгөн, “ Энэ лав зүгээргүй, эмчид очвол таарна” гэхчилэн цаашлуулдаг. Энэ нь асуудлыг шийдэх бус харин сэтгэлийн шархыг нь улам бүр сэдрээж орхидог. Гэр бүлийн харилцаанд үүссэн мухардал нь улам даамжирч, нэг нэгэндээ хатуу үг чулуудахад хүргэдэг. Иймд бид өөр хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Зарим нь асуудлыг хэн нэгнээр солисноор шийдэх гэж оролддог. Гэтэл хэсэг хугацааны дараа шинэ хосуудын хооронд ч гэсэн өнөөх асуудлаар дахин зөрчил үүсдэг.

Хэрвээ асуудал шийдэгдэхгүй бол:

Хэдэн арван жил өнгөрсөн ч гэр бүлийн доторх хэрүүл маргаан зогсолтгүй үргэлжилсээр байвал яах хэрэгтэй вэ. Сэтгэл зүйчид үүнийг гэр бүлийн доторх хэрүүл маргааныг тийм ч хортой зүйл хэмээн үзэхгүй байна. Тодорхой зөрчилдөөний үед хосууд аз жаргалтай амьдарч болох гэнэ. Ингэхдээ:

Бүх асуудлыг бүрэн шийдсэний дараа л аз жаргалтай болно гэсэн ойлголтоос аль аль нь татгалзах хэрэгтэй. Хэзээ ч шийдэгдэхээргүй олон асуудал хосуудын хооронд үүсдэг. Шийдэгдэхгүй асуудалд цухалдалгүй, амьдралдаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

Хайртыгаа солих хүслээсээ татгалз. Хэрвээ хэн нэгнийг өөрчилмөөр санагдвал өөрөөсөө эхэл. Хайртынхаа сул тал, дутагдлыг хүлээн зөвшөөрч, танд хамгаас эрхэм гэдгийг боломж гарах бүрт илэрхийл. Яагаад ч юм ихэнх хүмүүс “нууц амрагтайгаа” ийм харьцаатай байдаг. Таны хань чинь ийм хүндлэл хүлээх бас эрхтэй юм шүү.

Илүү дотносох тусам, илүү итгэлцэх хэрэгтэй болдог. Хүмүүс үзэл бодлын зөрүүгээсээ болж маргалдах дургүй байдаг. Үүнээс ч зайлсхийх хэрэггүй. Ийм маргаан тийм ч аймшигтай зүйл биш юм шүү.

Хайр сэтгэл ба зөрчил

Хосууд амьдралдаа элдэв зөрчилдөөнтэй асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Тиймд нэг нэгийгээ үгээр дайрч давшлахын хэрэггүй. Энэ нь доромжлол, сэтгэлийн гутралд хүргэнэ. Нөгөө талаас нь аваад үзвэл бас дуугүй, юу ч болоогүй мэт дүр эсгэхийн ч хэрэггүй. Зарим үед хэрүүл маргаан нь хайртайн шинж, хайр сэтгэлийн илэрхийлэл болдог.

Хэрүүл зөрчилдөөний үед дууны өнгөө намсган, инээмсэглэж, хошин шог зан гаргах, эелдэг зөөлөн байх нь маргааны шалтгаанаас үл хамааран ойлголцоход тустай байдаг юм.

Хэрүүл маргааны таагүй хувилбар болох хүйтэн хөндий байх, доромжлох, орилж хашгирах зэрэг “бохир бүдүүлэг” хэрүүлээс аль болох зайлсхий. Сэтгэл зүйчид, хосууд зөрчилдөх үедээ нэг нэгэндээ эерэг мэдрэмж төрүүлэх тусам улам бүр аз жаргалтай амьдардаг гэж нотолдог. үздэг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.20.10 2:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Сэтгэлийн дарамтыг хэрхэн давж гарах вэ


Гэр бүл салах эсвэл хайртай хүнээсээ холдох, нөхөр тань хаяад явах тэр мөчийг давж гарахад танд хэцүү байгаад зогсохгүй энэ бүхэн огт байж боломгүй зүйл мэт санагдах болно. Харамсалтай нь амьдралын энэ ээдрээтэй агшинд ихэнх хүмүүст хөл тавих газар, амьсгалах агаар олдохгүй болсон мэт, цаг хугацаа зогсч, бүх зүйл хар эсвэл цагаан болж, хар дарж зүүдэлж байгаа мэт санагддаг. Орноосоо босолгүй, хэвтээд баймаар ч санагдах байх.

Хүүхэд тань хамт байх үед хамтдаа босч, цаашид амьдралаа авч явах урам зориг хайрлах байх. Харин ганцаараа үлдсэн тэр агшинд сэтгэлийн гутрал дахин эзэмдэж, өөрийн эрхгүй цөхрөлд автан зогсоход хүрдэг.


Өөр хэн нэгэн эмэгтэй, өөр гэр бүлийг сонгосон эр хүн хүүхдүүдээ ч үл ойшоох тэр үед сэтгэл тань эмзэглэж, шархалж үлддэг. Эхэндээ та өөрт тохиолдож буй зүйлд үл итгэн “шокын байдалд” орж, түүнийгээ сайхан байлгаж чадаагүй, буцаж ирэх сэтгэлийг нь төрүүлж чадсангүй хэмээн өөрийгөө л буруутгана. Цаашид хэзээ ч хамт амьдрахгүй гэсэн бодол таны сэтгэлийг улам бүр хоосруулдаг.

Харин энэ бол төгсгөл биш эхлэл. Өмнөхөөсөө улам илүү болох шинэ амьдралын эхлэл. Гол нь та үүнд итгэх л хэрэгтэй.
[гутрал 1]
Юуны түрүүнд, одоо байгаа байдлаа өөрчил. Амралтын өдөр найзуудтайгаа хамт хотын зах руу зугаал. Эсвэл өөр хот руу нүүж, шинэ орчин, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ амьдралд хөл тавьж үүнд өөрийгөө дасга. Харин хамт байх үедээ аз жаргалтай байсан тийм газрыг сонгож хэрэггүй.

Хоёрт, өөрийгөө хангалуун, чинээлэг байгаагаар төсөөл. Хэрвээ та өнөөг хүртэл ийм орчинг бүрдүүлж чадаагүй бол үүнийг одоо л хийдэг цаг шүү. Гол нь өөрийгөө дахин давтагдашгүй, цор ганц хүн гэдгээ мартаж болохгүй. Эрүүл мэнддээ илүү анхаарлаа хандуул. Нэг зүйл дуусгавар болж байхад нөгөө нь эхэлж байдаг. Бидний амьдрал бол мөчлөгтэй. Бид өдөр бүр шинээр “мэндэлж” байдаг бөгөөд өчигдөр ямар байсан шигээ өнөөдөр байдаггүй.

Гуравт: Юутай ч буцах зам гэж байхгүй, алдсан зүйлийг эргүүлж авчирч болдоггүй Түүн рүү битгий утасд, битгий уулз, шинэ холбоо хайж, шинэ амьдрал шинэ уран бүтээл рүү тэмүүл. Гэхдээ үүнд нэг “но” бий. Ийм алхам хийхийн тулд түүнийг орлох өөр хэн нэгнийг олох хэрэгтэй. Хэрвээ өөр хэн нэгнийг үгүйлэхгүй байгаа бол заавал хайх хэрэггүй.

Эмэгтэй хүн сексгүйгээр амьдарч болно. Энэ бол амьдралын зайлшгүй чухал хэрэгцээ бас биш. Хүсээгүй үедээ “өшөө авах” маягаар хэн нэгэнд өөрийгөө зориулбал магадгүй танд сөрөг эмоци үүсч өөрөө өөрийгөө ч жигших байдалд орж болзошгүй. Иймд эрүүл саруулаар сэтгэж, сэтгэлийн эмзэглэл сарнитал хүлээн, дахин хэн нэгэнд дурлах боломжийг өөртөө олгоорой.

Хайр дурлал амьдралд ганцхан удаа тохиодог гэдэгт битгий итгээрэй. Энэ бол худал зүйл. Харин та өөрөө хэн нэгэнд дахин дурлахыг хүсэхгүй байгаа бол харин өөр хэрэг. Аль болох сонирхолтой шинэ хүмүүстэй танилцан, хамт олныхоо дунд байхыг хичээ.

Хэрвээ хүүхдүүдтэй холбоотой асуудлаар уулзах шаардлагатай бол тэдний дэргэд хэрүүл маргаан үүсгэж, түүний эсрэг цэнэглэхгүй байхыг хичээгээрэй. Мэдээж энэ маш хэцүү. Цонхны дэргэд, ганцаардан, ямар ч өмөг түшиггүй мэт уйлан зогсохыг харахад хүүхэд тань улам ч хэцүү байх болно.

Түүнийг эргэж ирнэ, уучлал хүснэ хэмээн найдаж хүлээх хэрэггүй. Эхэндээ бодол санаа чинь аяндаа өнгөрсөн амьдрал руу тань хөтлөх ч түүнийг уургалан буцааж өнөөдөр, ирээдүйн амьдрал руугаа чиглүүлэх хэрэгтэй.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа та өөрийгөө бие даасан, өөртөө итгэлтэй болсныг мэдрээд зогсохгүй хүссэнээрээ амьдарч чаддаг гэдэгтээ илүү итгэлтэй болсон байх болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.23.10 4:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Анхны болзооноосоо эхлээд бие даасан байдлаа хадгал


Анхны болзоо ямар байх нь та хоёроос өөрсдөөс чинь шалтгаална. Бие биеэ хүндэтгэх нь нүүр ханарч хурдан ойлголцоход чухал. Ингэснээр хамтдаа байхад сайхан байх юм байна гэдгээ мэдэрдэг.




* Зөвхөн та хоёр.

Болзоондоо хоёулхнаа л байх хэрэгтэй. Түүний ертөнцтэй танилцахад танд нам гүм чимээгүй газар хэрэгтэй. Магадгүй цэцэрлэг эсвэл бар, ресторан байж болно. Хамгийн нол нь та хоёрт хэн ч саад болох ёсгүй. Олон хүмүүсийн хажууд, хэт дуу чимээн дунд та түүнийг мэдэгрч ойлгож чадахгүй.

* Өдрөө сайн сонго

Хоёр хүний хоорондох ямарч харилцаа маш чухал. та хоёр хувь тавилангаа холбох эсэх чинь болзоо ямар онцгой байхаас хамаарна. Болзоогоо Валентины өдрөөр тааруул. Ийм онцгой өдөр эхэлсэн харьцаа ямар романтик байж болохыг төсөөлж байна уу?

* Хамтдаа хуваалцсан зүйлээ давуу тал болгож ашигла


Та хоёр интернэтээр эсвэл ажлын шугамаар, найз нөхдөөрөө дамжуулан яаж ч танилцсан байлаа нэг нэгнийхээ талаар аль хэдийн мэддэг болсон байгаа. Ойр зуурын зүйлсийн талаар нэгэнт ярьсан бол өөрийнхөө юу үзэж туулсан талаар бяцхан түүх ярих нь харьцаанд чинь шинэ сайхан эхлэл болно. Энэ мэдээж игтгэлцлийн нэг хэлбэр шүү дээ.

* Ха хоёрт адилхан зүйл юу байдгийг нээ

Болзож байна гэдэг бол та хоёр бие биедээ таалагдсан, нэг сонирхотой гэсэн үг. Энэ тухайгаа ярилц. Та хоёрын сонирхол юун дээр нийлдэгийг олж мэдээд үүн дээрээ харьцаагаа бэхжүүл.

• Та хоёр хоёулаа салхинд алхах дуртай бол дуртай газруудынхаа талаар, хэзээ хамт явах тухайгаа ярилц.
• Нэг хөгжимд дуртай гэв үү? Тэгвэл саяхан худалдаж авсан CD-ныхээ талаар ямар тоглолт хаана болсон, ямар дуу нь хит болж байгаа тухай ярилц.
• Өөрсдийнхөө тухай ярилц
• Бие даасан байдлаа хэвээр хадгал.Өөрийнхөө тухай хангалттай мэдэх боломж олго. Анхны болзоонд өөрийгөө бүрэн илэрхийлэх хэрэггүй.Өөрийгөө хэн болохыг мэдүүлэхийн тулд түүнд хугацаа өг.
• Бусдыг сонс...
• Түүгээр өөрийнх нь тухай яриул. Түүнээс юм асууж, ярьж буй зүйлийг нь сонирхож байгаагаа харуул. Бие биенийхээ тухай илүү ихийг мэдэх тусам харьцаа чинь улам дотно болно.
• Гадаад байдалд хууртах хэрэггүй. Анхны болзооны цэрвэсэн байдал болон чухал биш яриаг та өөрийнхөө дуртай зүйлээ ярьж эвдэж чадна. Та хоёрын сэтгэл хөдлөл, илүү сонирхолтой сэдэв болзоог амжилттай болгоно.
Өөрийнхөөрөө бай!

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.26.10 12:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Өөрийгөө золиосолсон “Өрөөсгөл хайр” танд хэрэгтэй гэж үү?


Хэн ч тэр хайрын төлөө юу эсийг хийх билээ. Нэг л өдөр хэн нэгэн залуу, эсвэл бүсгүй таны сэтгэлийг татаж, түүний төлөө бүхнээ зориулахад бэлэн байхад харин тэр ойлгохгүй, бас хүлээж авахгүй байх нь бий. Гэтэл та сэтгэлийг нь татахын тулд, хайрынхаа төлөө, бүтэхээс аваад бүтэхгүй хүртэл бүхнийг хийж үздэг.

Ийм үеийг туулаагүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Магадгүй уншигч та ч яг энэ хоромд хэн нэгний төлөө сэтгэл зүрхээ зориулан шаналж байж мэднэ.

Энэ асуудал эрэгтэй, эмэгтэй хэнийг ч ялгахгүй дайрдаг. Эрчүүд бүсгүйнхээ сэтгэлийг татах гэж бэлэг авч, ойр зуурын ажлыг нь амжуулж, болзох зөвшөөрөл авахын төлөө хангалттай удаан хүлээдэг. Эмэгтэйчүүд бардам сэтгэл, ихэмсэг зангаа хаяж “хайрын төлөө” бүхнийг хийхэд бэлэн болдог.

Аль алинд нь эрүүл ухаан, ичих сэтгэл, нэрэлхүү зан бараа сураггүй алга болсон байна. Нөгөө хүн чинь хариу өгөхгүй байх тусам та өөрийгөө түүний хүсэлд нийцүүлэх гэж улам зүтгэнэ. Хааяа нэг тэр нөр их зүтгэлийн чинь хариуг бага ч гэсэн өгвөл та жигүүр ургасан юм шиг хөөрөн баярлана.

Нэг л өдөр өөрийгөө үнэлэх, хүндлэх сэтгэл чинь эргэн ирэхэд та хэдэн сар, жилийг солиотой юм шиг өнгөрүүлснээ ухаарна. Тэгээд магадгүй энэ цаг хугацаандаа харамсч мэднэ. Ихэнх тохиолдолд ийм өрөөсгөл хайр урт насалдаггүй. Хүмүүс хэзээ нэгэн цагт бүтэхгүй юмны төлөө явж буйгаа ухаараад бууж өгдөг юм.

Заавал тэр цагийг хүлээлгүй, өөрийгөө сонжоод үзээрэй. Хэрвээ танд ийм хайр учирсан бол эртхэн түүнийг орхи гэж зөвлөе. Эцэст нь та л сэтгэлийн шархтай үлдэнэ шүү дээ. Таны хайр, үнэн сэтгэлийг ойлгохгүй байгаа хүний төлөө бүхнээ зориулах хэрэг байгаа гэж үү?

Хэрвээ дараах шинжүүд танд таарч байвал дээрх зөвлөгөөг ахин уншаарай.

Сонжоо : Та хайрынхаа төлөө дэндүү ихийг хийгээд байгаа юм биш биз?
Та түүний хайрыг цөхөрч шаналтлаа хүсдэг.
Тэр эцээст нь таны зүтгэлийн хариуд шагнал өгч байгаа юм шиг ханддаг.
Та л бүх төлөвлөгөөг гаргаж, байнга залгаж, мөнгөө зарцуулж, бэлэг худалдаж авдаг.
Таны зүтгэлийн хариуд тэр тоомжиргүй, бүр гомдмоор хариу өгдөг.
Та түүнийг алдах вий гэхээс байнга айдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.26.10 12:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хэрвээ хайр чинь таныг орхин одвол…


Хэрвээ таныг хайр чинь орхиод явбал, өөрөөр хэлвэл та хаягдчихвал яах вэ? Энэ хүнд үеийг хэрхэн давах вэ?


Итгэж хайрлаж явсан хүндээ ямар нэгэн шалтгаанаар хаягдахад гологдсон мэт мэдрэмж төрдөг. Үнэндээ ч хатуухан хэлэхэд тийм гэж болно. Тэр таныг ямар ч учраас хаяад явсан бай, танд тэсэхийн аргагүй хэцүү санагдах нь мэдээж. Зүрх сэтгэл чинь шархална.

Яагаад ийм хэцүү байдаг вэ гэхээр бодит байдлаас илүү таны ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй холбоотой. Хэн нэгнийг алдлаа гэхэд зөвхөн өнөөдрийн аз жаргалаа биш, түүнтэй хамт үлдсэн амьдралаа туулна гэсэн мөрөөдлөө бас алддаг билээ.
Тэр таны амьдралд хэдийнэ байр сууриа эзэлж, хамтдаа бодож сэтгэж, ирээдүйгээ төсөөлдөг байсан учир түүнгүйгээр амьдрал чинь эзгүйрч яах учраа олохоо болино. Та түүнээс авдаг байсан сэтгэлийн таашаалдаа бүр дасчихсан гэсэн үг.

Ямар нэг зүйл танд баяр хөөр өгдөг байтал түүнийгээ алдчихаар өөрийн эрхгүй буцааж авахыг хүсдэг. Харин үүний оронд тэр хүнээ аль болох түргэн мартахыг хичээх хэрэгтэй. Мэдээж алхам алхмаар, аажим аажмаар.

Найзууд чинь таныг завгүй бай, янз бүрийн үйл ажиллагаанд оролц гэх байх. Энэ сайн зөвлөгөө хэдий ч таны сэтгэл дэндүү үймэрч шаналсан байх болохоор дагахад хэцүү байж магадгүй. Иймээс танд хоёр зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт, шаналж гутарч байгаа гэдгээ хуучин амрагтаа мэдэгдэх хэрэггүй. Аягүй бол тэр “Харж байгаа биз дээ. Ийм гунигт автсан амьтантай хэн хамт байхав дээ” гэж хэлнэ дээ.

Хоёрдугаарт, шинэ хүнийг сэтгэлдээ хүлээн авахад бэлэн бай. Юмыг яаж мэдэх вэ, хэрвээ яг энэ үед таны хүсэн хүлээж явсан тэр хүн амьдралд чинь орж ирвэл, та хуучин найзаа мартаж чадалгүй гуниг гутралаараа түүнийг үргээчихвэл яана?

Харин сэтгэлийн гутралаа давахын тухайд бие махбодиосоо эхлэх хэрэгтэй. Бидний биеийн байдал, үйл хөдлөл ямар байна, сэтгэл зүй түүнийг дагадаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Гуниж гутарч байгаагаа гаднах төрхөөрөө бүү илэрхийл. Баяр хөөртэй бай. Толгойгоо өөд өргөж, биеэ цэх байлга. Тэгвэл сэтгэл чинь дагаад л засаjна. Жүжигчид сэтгэл хөдлөл шаардсан зураг авалтын өмнө энэ аргыг хэрэглэсээр ирсэн юм. Баяр хөөртэй байхын тулд биеэ дайчил, өөрийгөө хүчил.

Энэ бүхний эцэст та түүнийг мартаж, аз жаргалаа эргүүлэн авах болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.28.10 5:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
9 романтик болзоо


Урин хавар болж байгаа энэ үед хэн нэгэнтэй болзоонд явж цэвэр агаар амьсгалахад юу нь буруу байх билээ. Та хоёрын харьцаанд ч шинэ, таатай уур амьсгал бий болно шүү дээ. Хавар хүйтэн өвөлтэй адилгүй нэг л мэдэхэд дуусчихсан байдаг. Тиймээс болзоонд явахад хамгийн тохиромжтой энэ улиралд болзоогоо улам романтик байлгах зөвлөгөөг санал болгож байна.

Цэцэг бэлэглэ. Гар гараасаа барилцан цэцэрлэгээр зугаалахаас илүү романтик болзоо гэж үгүй. Мөн өнгө өнгийн сайхан үнэртэй баглаа цэцэг түүндээ бэлэглэ. Таныг үнсэлт, таны хайрын харцаар мялаах болно.

Гүзээлзгэний коктейль бэлтгэж түүнийгээ дайлаарай. Гүзээлгэнэ бол хамгийн түрүүн боловсордог жимс. Танд хоёр аяга шинэхэн гүзээлзгэнэ, нэг шил дарс байхад болно.

Хамтдаа сонирхлоо хуваалц. Хэрвээ та хоёр хоёулаа спортод дуртай бол боулинг , теннис эсвэл сагс тоглохоор явж болно шүү дээ. Хамгийн гол нь хамтдаа байхдаа зугаацаж, хөгжиж чадвал цэрвэсэн байдал үгүй болохыг санаарай.

Дэлгүүр, захаар яв. Урин дулаан цаг наашилж буй энэ үед гудамж талбайд хаа сайгүй худалдаа, наймаа гардаг. Худалдаж авахгүй ч хуучин эдлэл сонирхоод үзээрэй. Огт хэрэглэхгүй байсан ч дурсгалтай байж мэдэх зүйл олдож л таараа.

Хэрвээ та болзоонд явмар санагдаад цус чинь хөөрөөд байвал яагаад дугуйгаар явж, зугаацаж болохгүй гэж. Бас л зугаатай, хөгжилтэй байх болно.

Хайрын бэлэг тэмдэгтэй бол. Та том хотод, гэр хороололд хаана ч амьдардаг байлаа гэртээ цэцэг тариарай. Ургуулж арчилж байгаад түүндээ бэлэглээрэй.
Хамтдаа салхинд гар.Тэсгим өвөл холдож, ирж яваа энэ цагт хайрттайгаа салхинд гарах хамгийн тохиромжтой. Та хоёр хоёулхнааэсвэл гэрлэсэн найзуудтайгаа хамт яваарай. Зарим үед адал явдалтай учрах харилцааг улам гүнзгийрүүлдэг. Түүдэг гал дээр цай чанаж, оддыг харан,сайхан зүйлсийн тухай ярьж хэвтэх та хоёрын мартагдашгүй мөчүүдийн нэг болж үлдэнэ.

Цаасан шувуу хөөргө. Магадгүй та хүүхэд наснаасаа хойш цаасан шувуу нисгээгүй удсан бол цэлмэг, салхитай өдрийг сонгож хайрттайгаа хамт цаасан шувуу хэр өндөрт хөөрөхийг үзээрэй.

Өөрсдийн оддыг нэрлээрэй. Одон орон судлаачдын үзэж буйгаар жилийн энэ улиралд одод хамгийн тод харагддаг гэнэ. Тиймээс кинонд гардаг шиг үүлгүй шөнө хамтдаа салхинд гарангаа өөрсдийн ододтой болж нэр өгөх нь романтик болзооны нэг хэлбэр. Амжилт хүсье.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.28.10 5:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Найз залуугаа танд хайртайг яаж мэдэх вэ?


Тантай харц мөргөлдөнө. Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Эрчүүдийн юу хүсч байгааг харцнаас нь мэдэж болно. Тэд үргэлж бүсгүйчүүдэд харц унагаж байдаг ч ямар учиртайг ялгахад амархан. Нууцхан харц. Таныг нууцхан ажиглаж байгааг та төвөггүй мэднэ. Цоо ширтэлт. Түүний сэтгэл хөдлөлөө барьж буйн тэмдэг. Таныг өөрийнхөө ертөнцөд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Таны дуртай гал тогооны хэрэгсэл авч тавина. Эмэгтэй хүн гал тогооны өрөөнд хэрэгтэй бүх зүйлс байхад дуртай байдаг. Энэ бол та үргэлж түүний бодолд оршдог гэсэн үг. Таны юунд дуртай, юу таныг баярлуулахыг тэр сайн мэддэг бол та түүнйи хувьд номер нэг бүсгүй.

Ирээдүйд хаана амьдрахаа танд ярьдаг бол сайны шинж. Тэр танд төлөвлөгөөнийхөө тухай ярьж байвал хамт амьдрах бодолтой байна. Хаа нэг тийш суурьшихаар нүүх гэж байгаагаа танд хэлсний дараа таныг тэнд амьдарч чадах уу гэж асууж магад. Энэ нь насан туршийн харьцааны эхлэл болно.
Таны бэлэглэсэн цамцыг байнга өмсдөг бол сайны шинж. Тэр танд өөрийг нь өөрчлөх, залах боломж олгож байгаагаа харуулж буй хэрэг.
Олон хүмүүсийн дунд байхад түүний хаана зогсож байгаагаар амьдралд чинь ямар байр суурьтай байх нь харагддаг.
Төгс эмэгтэйг олж авахын тулд эрчүүд өрөө болгоныг шалгадаг нь тэдний төрөлхийн зан. Тиймээс тэд эмэгтэйчүүдэд итгэдэггүй юм. Тэр тантай зэрэгцээд алхаж байгаа эсэхийг сайн ажигла. Энэ үед тэр танд ямар нэг зүйл шивнэх эсвэл гэнэт үнсэж ч магад. Үүгээрээ тэр таныг өөрийн бүсгүй гэдгийг бусдад харуулж байгаа хэрэг.
Түүний утсыг үзэхэд тэр дургүйцэхгүй. Утсан дээрх мэдээлэл, зураг сэлт, хувийн зүйлсээ танаас нуухгүй бол тэр тантай удаан харилцаатай байх бодолтой нь харагдаж байна

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.28.10 10:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр дурлалд чинь нас хязгаарлахгүй шүү дээ. Хүн хэдэн настайдаа ч хайрлаж дурлаж болно, тийм болохоор энэ зөвлөгөөнүүд ч гэсэн бүх насныханд л зориулагдсан байгаа. Тийм болохоор энэ мэдээлэл дундаас өөрийнхөө хэрэгтэй гэсэн бүхнээ л уншаад мэдээд авчихад буруудахгүй л болов уу... Үнэхээр чамд таарах мэдээлэл байхкүй байна гэж үзвэл чиний хүсээд байгаа мэдээлэлийг хайгаад олвол тавилгүй яахав. :wink:

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.07.10 4:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Бие холдвол сэтгэл холддог


Үүнийг зарим хосууд мэддэг. Доор өгүүлэх нэгэн залууд үүнтэй адил зүйлтэй тулгараад байгаа бөгөөд түүний асуултанд “Эрчүүдээс асуу” сэтгүүлийн Доктор Love хэрхэн хариулсныг толилуулъя.

Уншигчийн асуулт.
Би найз бүсгүйтэйгээ үерхээд найман сар болж байна. Би “Бие холдвол сэтгэл холддог” гэдгийг ойлгосон. Бид сард нэг л удаа уулздаг. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Сүүлд уулзахдаа бид харьцаагаа хэвээр нь байлгахаар шийдсэн. Бие холдвол сэтгэл холддог гэдгийг ойлгож эхэлснээр би түүнд хэрвээ зургаан сарын дотор нийлж чадахгүй бол яадаг ч байсан тус тусынхаа мөрийг хөөнө гэдгээ хэлсэн. Энэ шаардлага бидний харьцааг улам гүнзгийрүүлэх байх гэж найдаж байна. Тэрээр зургаан сарын дараа намайг ажилд орсны дараа надтай хамт байна гэж хэлсэн юм. Гэсэн ч түүнд бас өөрийн төлөвлөгөө байдаг. Тэр одоо 24- тэй ч коллежд элсэж амжаагүй байгаа юм.

Харьцаагаа таслах. Тэр саяхан надад коллежид элсэх болсноо хэлсэн ч хамт байх тухай юу ч дурсаагүй. Бидний харьцаа дуусгавар болж байх шиг байна. Семистр дуусах яагаа ч үгүй. Гэтэл бидний тохиролцсон эцсийн хугацаа удахгүй болно. Тэр маш уриалгахан. Би түүнийг алдмааргүй байна. Яасан нь дээр вэ?

Доктор Love-ын хариулт
Танд хоёр том саад байна. Юуны өмнө та ажилгүй байгаа юм байна. Ажилгүй байх хэцүүг хэн хүнгүй мэднэ.Харин мөнгөгүй бол ямар ч эмэгтэй тантай хамт байхгүй. Эмэгтэй хүнтэй болзоонд явж, харьцаа үүсгэхийн тулд та халаасандаа мөнгөтэй болох хэрэгтэй. Тиймээс би таныг дор хаяж, өдрийн 10 цагийн ажил хайж байгаа гэж найдаж байна. Учир нь өнөөгийн ажлын зах зээл дээр ажил олоход хаана ч хэцүү байгаа. Хоёрт ээжтэйгээ хамт амьдардаг, ажилгүй хүнийг эмэгтэй хүн сонгох нь ховор. Хэрвээ өнөөг хүртэл түүнтэй сард ердөө нэг л удаа уулздаг байсан бол та хоёрын харьцаа бүтнэ гэхэд бэрх. Эмэгтэй хүнтэй сард нэг удаа уулзаад сонирхлыг нь татаж чадахгүй. Тэр эсрэг талын байшинд амьдардаг байсан ч ийм холбоо бүтэхгүй. Түүнээс гадна та түүнд зургаан сарын дотор нийлэхгүй бол гэдэг болзол тавьсан бол бүх юм дууссан гэсэн үг. Энэ бүхэн түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Асуудал гэвэл зургаан сарын дотор тэр биш та хөдлөх хэрэгтэй. Хурдан тусмаа сайн. Та найз бүсгүйдээ биш өөртөө болзол тавих цаг болсон.
Түүнийг коллежд элсэх болсонд санаа зовох биш өөрийнхөө ирээдүйд санаа тавь. Бодит байдалтай эвлэр. Коллежд нь сурахад нь түүнд таны тавьсан болзол саад болохгүй. Танд зөвлөхөд яаралтай ажил олж, түүнийг зургаан сарын болзлыг мартаж, өөр хэн нэгнийг хайж эхлэхээс нь өмнө алдаагаа засах хэрэгтэй. Өөрт тань ямар ч эрх мэдэл байхгүй үед болзол тавих ухаангүй хэрэг гэдгийг сана.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.09.10 5:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Харилцаандаа шинэ алхам хий


Хүнтэй дотно харьцаа тогтооход дүрэм журам хэнд хэрэгтэй юм бэ?
Өөрийнхөө дүрмээр тоглоход л болно. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаагүй хэвшмэл ойлголтоосоо салж, шинэ сэдэл гаргаж ирэхэд буруудахгүй.

Болзож буй залуугаа түрүүлж утсаар ярихыг хүлээх.
Яагаад заавал эрэгтэй нь түрүүлж санаачлах ёстой гэж? Бүсгүй та хөгжилтэй хэдэн үгтэй мессеж илгээгээд, дараа нь утсаар цөөхөн хором ярьж болно шүү дээ.

Амралтын өдрүүдээр найз залуудаа уулзаж амжихгүй гэж хэлвэл тэр тантай байнга уулзахыг хүсдэг болно.
Найз залуугаасаа цаг заваа харамлах хэрэггүй. Түүнийг өөр бүсгүйтэй болзохыг хүсээгүй л бол.

Гурав хоногт заавал нэг удаа уулз.
Түүнтэй дахин уулзах өдрийг хүлээх хэрэггүй. Яг одоо уулзмаар байгаа бол шууд л түүн дээр оч.

Бүсгүй нь залуудаа гарын хоолоо хийж өг.
Бүсгүйчүүд хоол хийх дуртай. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ залуу та ч түүндээ зориулаад хоол хийж болно. Эмэгтэйчүүдэд бүхнийг даатгах хэрэггүй.

Эрчүүд төлбөрийг төлөх ёстой.
Эр эм хоёрын харьцаанд аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй. Эдийн засгийн хямралын үед ч биш эмэгтэй хүн төлбөр хийх нь бахархмаар зүйл.

Нэгэндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хичээ.

Бүсгүйдээ, залуудаа таалагдахын гэж хэтэрхий их хичээх нь өөрийг тань алиалагч болгож харагдуулна. Харин өөрийнхөөрөө байж, энгүүн яриа дэлгэвэл жинхэнэ харилцаа үүснэ.

Анхны болзоондоо ганцаараа оч.

Анхны болзоо заавал эхнийх байх албагүй. Сайн найзуудтайгаа хамт гадагш гарахад стресс, дарамт арилдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.19.10 3:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хардалтыг хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?


Асуулт.
Хэрэв намайг Б тэй хамт байхыг А харвал тэр намайг хардаж сонирхож эхлэх болов уу? Эсвэл А намайг өөр хүнтэй гэдгийг мэдээд хандлага нь өөрчлөгдөх үү? Учир нь А надад хэнээс ч илүү таалагддаг. Түүнийг яаж өөртөө татах вэ?


Доктор Love –н хариулт:
Хардалт их өвөрмөц сэтгэл хөдлөл. Зарим хүмүүс үүнийг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл гэдэг. Хэрвээ эмэгтэй хүн чамайг өөр хүнтэй уулзаж байгааг чинь мэдвэл сонирхол нь илт нэмэгддэг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хардалт энгийн хүнийг юу ч хийхээс буцахгүй болтлоо галзуурахад хүргэж мэднэ. Амьдралд өөрийн гэсэн байр суурьтай байснаар та өөрөө эмэгтэй хүнийг өөртөө татах учиртай. Та таалагддаг бүсгүйдээ өөр хүнтэй гэж харагдах гэж хичээж байгаа чинь айсандаа л жүжиглэж байгаа хэрэг. Хэрвээ та өөрийгөө хүндэлдэг бол бусдын юу гэж бодох танд ямар хамаатай юм бэ?

Асуулт 2. Найзууд хэвээрээ үлдэхийн тулд ?
Тереза бид хоёр бие биенээ эртнээс мэднэ. Бид хоёр нэг газар өссөн. Бид найзууд хэдий ч бидний хооронд ямар нэгэн дотно холбоо байдаг. Бид коллежд ороод тус тусын замаа хөөсөн. Гэвч тэр миний амьдралд дахиад л орж ирлээ.
Бид хэдэн долоо хоногын өмнөөс уулзаж эхэлсэн. Яг анх сээтэн хаяж байсан тэр газраасаа би түүнийг очиж авсан юм. Түүнээс хойш тэр намайг хэд хэдэн удаа албан бус болзоонд урьсан ч би очоогүй. Тэр ухаалаг хөөрхөн бас надад их сайн байдаг. Үнэндээ би түүнийг жирийн найз байгаасай гэж хүсч байна. Би яах хэрэгтэй вэ?

Доктор Love –н хариулт:
Энэ бүх хугацаанд чи түүнийг ганц ч удаа болзоонд урьж байгаагүй нь их сонирхол татаж байна. Чи түүний болзоог хүлээж аваад албан ёсны болгох байсан юм. Тэр ч бас чамтай найзууд хэвээр үлдэх хүсэлтэй байгааг чи одоогоор мэдэхгүй шүү дээ. Түүний хүсэлтэд татгалзсан чинь чи түүнийг сонирхдоггүй гэсэн үг . Хэрвээ тийм бол байдлыг хүндрүүлэх хэрэггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.19.10 3:49 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.24.05 4:10 pm
Posts: 630
Location: 당신의 마음속에
:wd: goi goi zuwulguunuud bnaaa amjilt :hi:

_________________
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥


Top
   
PostPosted: Apr.20.10 5:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүл салалт


Эрдэмтдийн явуулсан судалгаагаар дахин гэрлэх нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг болох нь тогтоогджээ. Салсан эмэгтэйчүүдийн дотроос хүүхэдгүй нь ихэвчлэн түрүүлж нөхөрт гардаг байна. Гэтэл салсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь нэг буюу түүнээс дээш хүүхэдтэй байдаг. Энэ нь гэр бүл салахад хүүхэд илүү хохирдог гэсэн үг. Эцэг эхийн аль нэг нь (голдуу эцэггүй байх) байхгүй амьдрал хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийнхээ эцэгтэй ямар ч харьцаа холбоогүй байдаг гэнэ. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг банкаар гуйвуулчихдаг тул харьцаа тогтоогоод байх шаардлагагүй гэж дээрх эмэгтэйчүүдийн тал нь үзэж байна.

Эцэг эх нь салж сарнихад хүүхэд хамгийн их хохирдог
-Эцэг эх нь салж сарних явдлыг хүүхдүүд тун эмзэг хүлээн авдаг.
-Хүүхдүүдэд эцэг эхийнх нь хэн нь буруутай нь огт хамаагүй.
-Эцэг эх нь юунаас болж салж сарних болсон нь тэдэнд тийм ч чухал байдаггүй.
-Учир нь хүүхдүүд аав ээж хоёртоо эн тэнцүү хайртай байдаг.
-Архичин нөхрөөс салах нь зөв гэж нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хүүхдүүдэд аав нь архичин ч бай, тамхичин ч бай хамаагүй гэнэ. Тэд эцгийгээ байгаа чигээр нь л хүлээж авч чаддаг байна.
-Өсвөр насны хүүхэд гэр бүл салалтыг дотроо маш эмзэг хүлээн авч шаналдаг.
-Эцэг эх нь салахад хүүхэд хамгийн түрүүнд хичээл сурлагадаа ч мууддаг.
-Нууцлагдмал томчуудын ертөнц дэх учир явдлыг ойлгоогүй хүүхдүүд муу хүмүүстэй үерхэж, буруу замаар ордог.
- Гэртээ хааяа "үзэгддэг" эцгүүд хүүхдийн хүмүүжилд ямар ч нэмэр оруулдаггүй, бас ямар ч анхаарал ч тавьдаггүй байна.
-Эхнэрээсээ салсан хойноо хүүхэдтэйгээ олигтойхон юм хум ч ярилгүй юухан хээхэн өгсөн болоод яваад өгдөг эцгүүд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам ийм эцэг хүүхдийн хэлхээ холбоо улам бүр унтардаг.
-Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд учир дутагдалтай тул салж буй эр нөхөртэйгөө хэвийн харьцаатай үлдэхийг хүсдэггүй.
-Энэ нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл санаанд нь муу үр нөлөө үзүүлдэг.
-Эмэгтэйчүүдийн 57.8 хувь нь гэр бүл салахдаа хуучин нөхөртэйгээ дайсагналцсан харьцаатай үлддэг байна.
-Хэрэв гэр бүл салсны дараа ч гэсэн хуучин эр нөхөртэйгөө тайван, хэвийн, найзархаг харьцаа тогтоож чадвал хүүхдийн хүмүүжилд илүү сайнаар нөлөөлдөг.
-Хэрэв эх нь салсан ч гэлээ эцэгтэй нь сайхан харьцдаг, гэр орондоо дуртайяа урьдаг бол хүүхэд эцэг эхийнхээ салж сарнисан энэ үйл явдлыг сэтгэл санааны хувьд арай хөнгөнөөр давдаг байна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.20.10 5:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол


Хүүхэд бүрэлдэж бий болоход маш нарийн төвөгтэй процесс явагдана. Үүнд саад болох зүйл ч олон байдаг. Эр бэлгийн эсийн харшил, өндгөн эсийн чанар муу зэргээс үр тогтдоггүй байна. Хүүхэд гаргадаггүй 10 хосын нэг тохиолдолд эрчүүдээс 30 % шалтгаалж байжээ. Эмэгтэйчүүд амьдралынхаа туршид 300-400 өндгөн эс боловсруулдаг бол эрчүүд зөвхөн нэг өдөрт сая сая эр бэлгийн эс боловсруулдаг. Эдгээр бэлгийн эсүүд эрүүл байх эсэх нь гадаад хүчин зүйл /температур/ -ээс шалтгаалдаг байна. Эр бэлгийн эс өсч үр тогтоох боломжтой болох хүртэл 75 өдөр шаардлагатай бөгөөд энэ үед гэмтээж орхивол үр тогтоход сөргөөр нөлөөлдөг.

Эр бэлгийн эсэд юу нөлөөлдөг вэ?
Хэт халуун. Эр хүний төмсөг + 98 градус хүрвэл эр бэлгийн эс боловсрохоо больж түр саатан хэдэн сараар төмсөгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн хэт халууцах болон хөлрөхөд эр бэлгийн эсийн тоо эрс багасч нөхөн үржихүйн чадварт хор учруулдаг.

Халуун ванн.
Халуун онгоцонд суух жирэмслэлтээс хамгаалдаг тухай цуу яриа байдаг. Үнэндээ халуун уур үр тогтоход сөргөөр нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан байна. Тэрбүү хэл 30 мин халуун Jacuzzi –д суухад эр бэлгийн эсийн тоо эрс багасч байжээ.

Өндөр халуурал.
Өндөр халуурах үед халуун ваннд суухтай адил үр дүн сөргөөр илэрдэг. Эр бэлгийн эсийн боловсрох хугацааг тооцоолон халуурсны дараа тоо нь өмнөхөөс 35 % -аар буурсан байжээ.

Компьютер.
Компьютер эр хүний нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг гэж үү? Үнэхээр нөлөөлнө. Компьютерийн хэрэглээ болон биеийн температурын өсөлт хоёрын хооронд шууд холбоо бий. Энэ өсөлт нь мэдээж эр хүний нөхөн үржихүйн чадварт хортой нөлөөлдөг байна.

Дотуур өмд.
Шотланд эрчүүд яагаад нөхөн үржихүйн чадвараараа сайрхдагыг та мэдэх үү? Учир нь тэд банзал өмсдөг өвөрмөц эрчүүд юм. Дотуур өмдний том жижиг эсэх нь эр бэлгийн эсийн тоонд нөлөөлөх нь бага ч хэрвээ эр бэлгийн эс буурсан тохиолдолд бариу дотуур өмд өмсөх нь хортой. Гэсэн хэдий ч бариу дотуур өмд урт хугацаагаар өмсөх нь тийм ч сайн санаа биш. Өмд, дотуур өмд бариу байх тусмаа эр бэлгийн эс боловсроход муугаар нөлөөлдөг.

Судас өргөсөх.
Эрчүүдийн 15 %- д нь судас өргөсөх үзэгдэл ажиглагддаг. Ялангуяа эр хүний зүүн төмсөг үүнд өртөх нь илүү байдаг. Эр бэлгийн эсийн хэмжээ буурахад эмч нар судасны өргөслийг эмчлүүлэхийг зөвлөдөг. Үүнийг мэс заслын эсвэл гуурсын аргаар эмчилдэг.

Гар утас.
2008 онд явуулсан судалгаагаар гар утас байнга хэрэглэдэг /өдөрт 4 цаг / эрчүүдийн бэлгийн эсийн хэмжээ бага байгаа нь харагджээ. Эмч нар гар утаснаас гарч байдаг цацрагаас өөрсдийгөө хамгаалахын тулд гар утсаа халаасандаа биш, цүнхэндээ авч явахыг зөвлөдөг.

Хэт таргалалт.
Хэт таргалалт нь эм дааврын хэмжээг нэмэгдүүлж, эр бэлгийн эсийн хэмжээг бууруулдаг аж. 2009 оны ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хэт таргалсан хүнийг жирийн хүнтэй харьцуулахад хэт тарган эрчүүдийн төмсөгний үйл ажиллагаа хэвийн бус, бэлгийн эсийн хэмжээ нь бага байжээ. Мөн хэт таргалалт нь эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлдөг аж.

Амьдралын хэв маяг.
Архи, тамхи болон мансууруулах бодис ихээр хэрэглэх нь бэлгийн амьдралд ч сөргөөр нөлөөлдөг байна. Эмч нар хүүхэдтэй болох гэж төлөвлөж буй хүмүүст эдгээр зүйлсийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. 2010 оны судалгаанаас тамхи татах нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж, ДНК –г нь гэмтээдэг бол архи нөхөн үржихүйн системд хортойгоор нөлөөлдөг аж.
Мансууруулах бодис мөн ялгаагүй эсийн хэмжээг багасгаж,
хөдөлгөөнийг сааруулан эр хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг байна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.23.10 2:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Найз залуу чинь таныг хуурсны хариуд хуурах хэрэгтэй гэж үү ?


Би найз залуугаа өөр бүсгүйтэй болсныг нь саяхан олж мэдсэн юм. Түүнээс энэ тухай асууж сайн ярилцъя гэж хэлж үзсэн боловч юу ч болоогүй гэчихээд огт халгаахгүй юм. Надад маш хэцүү байгаа. Би түүнд хайртай ч бас үзэн ядаж байна. Харин долоо хоногын өмнө би хуучин найзтайгаа санамсаргүй таарсан.Тэр хоёр хүүхэдтэй, бас эхнэрээсээ салаад удаагүй байгаа. Бид бүр багаасаа бие биенээ мэднэ. Тэр надад сайн байдаг. Бид харилцаагаа сэргээх тухай ярилцаагүй ч уулзаж байгаа. Надад найз залуугаасаа хариугаа авах хангалттай шалтаан бий. Би яавал дээр вэ?

Доктор Love-ын хариулт:

Хэрвээ та одоогийн найз залуугаасаа харьцаагаа таслаагүй хэрнээ өөр хүнтэй уулзаж эхэлсэн бол өөрийг чинь хуурсан хүнээс ямар ч ялгаагүй гэсэн үг. Таны найз залуугаасаа хариугаа авах эсэх чинь таны мэдэх хэрэг. Харин түүнээс харьцаагаа тасалсны дараа яах нь таны дур.
Таныг хуурсан хүнийг араар нь тавьж хариугаа авах нь юуг ч өөрчлөхгүй. Таныг түүнээс ямар ч ялгаагүй хөгийн амьтан болгоно.
Таны амьдралд сайн мэддэг хуучин найз залуу чинь дахин орж ирснийг хувь тавилан гэж ойлгож болохгүй. Тэр танд хайртай байсан байж болох ч өнгөрсөн хугацаанд тэр өөр хүнийг хайрлаж байсныг сана. Түүнтэй сайн найз нөхөд хэвээр үлдэж болох ч харьцаагаа сэргээх тухай бодоод ч хэрэггүй.
Тэр бүү хэл та түүнтэй энэ тухай ярилцаа ч үгүй байгаа шүү дээ. Тэр өөрийг тань сонирхож байгааг та яаж мэдэж байгаа юм бэ? Тэр таны адил салсан эхнэрээсээ хариугаа авах гэж тантай зөвхөн унтахыг хүсч байгааг бидний хэн ч хэлж мэдэхгүй.
Та найз залуугаасаа хариугаа авах эсэх нь зөв үү гэж бидэнд хандаж байгаагаас харахад өөртөө эргэлзэж байна. Та түүнийг хуурамч гэдэгт нь итгэж чадахгүй байгаа хэрэг. Танд гэж зөвлөхөд тэнгэр нураад ирсэн ч тайван өөртөө итгэлтэй байж чаддагаа харуул. Хуучин найз залуутайгаа харьцаагаа сэргээх тухай бодлоо март. Хэрэв та өөрийг чинь хуурсан хүнээс хариугаа авсан ч бүгдийг хуучин хэвэнд нь оруулж чадахгүй ээ. Хуучин найз залуу чинь өвдөг сөгдөөд танд одоо хүртэл хайртай гэж хэлсэн ч түүнээс зайгаа барих нь зүйтэй. Учир нь та хоёр аль хэдийн тус тусын мөрийг хөөгөөд хэтэрхий хол явчихсан хүмүүс. Найз залуугаа танд хэрэгтэй хүн үнэхээр мөн эсэхийг дахин сайн тунгаан бодоод шийдвэрээ гаргаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.23.10 2:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүлийнхээ төлөө шохоорхлоо хорьж сураарай


Гэр бүлийн амьдралд олон зүйлийн асуудал гардаг. Тэрийг эхнэр, нөхөр аль аль нь ухаалгаар шийдвэрлэснээр гэр бүлийн амьдрал бат бөх, аз жаргалтай байдаг.

-Сэтгэл хөндийрөх,
-Итгэл алдах,
-Ханьдаа сэтгэл дундуур болох... зэрэг олон асуудал тулгардаг.
Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ? Энэ бол ханьдаа итгэх итгэл юм.
Хэрэв хосууд нэг нэгнээ хүндэлдэг, бие биенээрээ бахархдаг, бие сэтгэлийн ханамж авч чаддаг бол хэзээ ч бие биенээсээ урвахгүй. Судлаачдын үзэж буйгаар тохиолдлын сонирхол, шохоорхол нь сэтгэл хувирах нэг шалтгаан болдог байна.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа, нөхөрлөл, нэг нэгнээ хайрлан халамжлах нь жинхэнэ хайр сэтгэлийг бий болгодог ажээ. Шинэ хүнтэй танилцаж шинэхэн мэдрэмж амтлах нь сайхан бөгөөд түүнээс зугатаах маш хэцүү байдаг. Гэвч гэр бүлийнхээ төлөө далд нууц холбоогоо шууд бүрмөсөн таслах нь зүйтэй.

Ингэхийн тулд:
-Удаан хугацаагаар хол явах,
-Ажлаар дарж өөрийгөө завгүй байлгах,
-Сонирхолтой зүйлээр оролдох, цаг нөхцөөх зэргээр өөрийгөө өөрчлөхийг хичээх хэрэгтэй.
Удаан хугацаагаар гэр бүлээсээ хол хөндий байх нь амраг хосуудын сэтгэл хувирах нэг шалтгаан болдог. Зарим эрчүүд манай эхнэр одоо надаас салахаасаа өнгөрсөн гэсэн үзлээр ханддагаас өөртөө таалагдсан эмэгтэйчүүдтэй чөлөөтэй үерхэж харьцаанд ордог.

Ихэнх эрчүүд үүнийгээ гэр бүлээсээ, ханиасаа сэтгэл урваж байна гэж үздэггүй. Тэд хэзээ ч гэр амьтай байдаг нь олзуурхууштай. Гэтэл эмэгтэйчүүд өчүүхэн төдий сэжиг авмагц эр нөхрөө гэр бүлээсээ урвасанд тооцож, салах шийдвэр гаргадаг гэмтэй.

Иймэрхүү үйлдэл нь айл гэрийн амьдралд нөхөж болшгүй хохирол авчирдаг тул хэн хэн нь хүлээцтэй хандах хэрэгтэй. Зарим гэр бүл, хүүхдээ хэт анхаарснаас өөрсдийнхээ амьдрал, харьцаа зэргийг гаргуунд нь хаячихдаг. Энэ нь гэр бүлийн хоёрын хоорондох зөрүүг улам нэмж зөрөлдөөнийг ихэсгэдэг муу талтай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.23.10 6:32 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24875
Хайрттайгаа авахуулсан зургаар харилцаагаа тодорхойлох нь

Танд найз хөвгүүнтэйгээ, эсвэл найд охинтойгоо хамт авахуулсан зураг бий юу? Тэгвэл тэрхүү зураг та хоёрын харилцааг тодорхойлж өгж чадах гэнэ.

Тэгхээр одоо зурагнуудаа гаргаад ир. Хамтдаа тодорхойльё.

Та хоёрын хооронд зай байна уу?


Мэдээж та хоёр бие биедээ ойр байх тусам харилцаа тань халуухан гэсэн үг. Гэхдээ бага зэргийн зай завсар та хоёрыг сална гэж хэлж чадахгүй. Харин та хоёр бага зэрэг бие даасан байхыг хүсдэг байж магадгүй.

Та хоёр нэг зүгрүү харсан байна уу?

Хэрвээ тийм бол та хоёр хоорондоо байнга холбоотой байдаг гэсэн үг. Хэрвээ нэг нь өөр тийш харсан байвал та хоёрын хооронд нилээд хэмжээний асуудал үүсэж байсан, эсвэл та хоёр угаас 2 өөр зүгрүү алхаж байгаа.

Хэн нэг нь өөр зүгрүү налсан байна уу?

Энэ нь үнэхээр муу шүү. Гэхдээ гэнэт авахуулсан зурганд энэ дүрэм үйлчлэхгүй л дээ.
Камерлуу биш, харин хоёул бие биеруугээ харсан байвал та хоёр үнэхээр бие биедээ сайн гэдгийг илтгэнэ.

Инээмсэглэл хэр зэрэг байна вэ?

Мэдээж ярзайтлаа инээмсэглэх нь хачин инээдэд тооцогддог байж магадгүй. Гэхдээ хайртуудын харилцааны хувьд энэ нь хачин зүйл биш юм. Инээмсэглэл их байх тусам л сайн.

Гарууд нь хаана байна?


Гарууд тань бие биенийхээ бие дээр байна уу? Тэгвэл та хоёр маш сэтгэл хөдлөлтэй, үлгэр жишээ хосууд.

Гар бага зэрэг бие биенийхээ биенд ойр байрласан - Та хоёр сэтгэл хөдлөл багатай, олны нүдэнд халуухан биш ч хоёулахнаа үед халуухан байж чаддаг.

Бие биендээрээ гараараа тулсан байвал - Та хоёр хартай, харамч хосууд.

Бие биеийнхээ халаасанд гараа хийсэн байвал - Та хоёрт нилээд нууц байдаг бололтой.


Top
   
PostPosted: Apr.24.10 8:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Байгаль орчинд ээлтэй болзоо


Карбонгүй оройн хоол сонго

Олон олон ресторан, зоогийн газрууд өнөө цагт цагаан хоолны цэсэндээ цагаан хоолны нэр төрлөө нэмэгдүүлж эхлээд байна. Танай ойролцоох ресторанын цэсэнд дээрх хоол байгаа эсэхийг мэдэж, хайрттайгаа жаахан романс үүсгэхээр болз.


Аялал зохион байгуул

Хэд хэдэн найзууд, бас хайрттайгаа фото аялал зохион байгуул. Тодорхой сэдвээр жишээлбэл ногоон бүс сэдвээр аяллаа зохио. Дараа нь хамгийн сайн авсан зургаа шалгаруул. Түрүүлсэн хосод шагнал амлавал уралдаан илүү сонирхолтой болно.

Хамтдаа цэцэг тарь

Хайрттайгаа хамт өөрсдийн цэцгээ тарьж ургуул. Зуны турш тарьсан цэцгээ харах сайхан байх болно. Хэрэв хүнсний ногоо тарьсан бол хөдөлмөрийнхөө үр шимийг намар хүртэнэ шүү дээ.

Жимсэнд яв

Жимсэнд явах хамгийн романтик аялал болно. Жимс сайтай газрыг олж мэдээд аялалд явах баг бүрдүүл. Гэр бүлтэй найз нөхдөө авч явах аялалыг чинь илүү сонирхолтой, хөгжилтэй болгоно шүү.

Хот хооронд аялж үз

Хэзээ ч очиж байгаагүй ч очиж үзэхийг хүсдэг газар байдаг бол энэ удаа өөртөө, бас хайртдаа боломж олго. Орон нутагт явдаг автобус, машин, морь, тэмээ хөлсөл. Аялалд гарахаасаа өмнө сайтар бэлтгэх хэрэгтэй. Очих газраа төлөвлөж, цаг хугацааг тооцоол. Иймэрхүү аялал нэлээдгүй цаг хугацаа шаарддаг. Гэхдээ боломж олдож байгаа дээр нь үзээд алдаарай.

Явган аял

Бидний өвөө эмээ бүгд л ингэж алхдаг байсан. Гэхдээ бидний амьдарч буй дэлхий ертөнц бидний нүдэн дээр аймшигтай хувирч өөрчлөгдөж байгаа нь биднээс амьдралын хэв маягаа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Магадгүй нэг удаагын ийм аялал үүнийг олж харахад хангалтгүй байж мэднэ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Apr.25.10 10:55 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Jan.07.10 11:35 am
Posts: 903
Болж байна ш дээ. Аятайхан юм байна бүгдийг нь уншнаа. :wd: :wd:


Top
   
PostPosted: Apr.29.10 4:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хосуудын харилцааны үл ойлголцол


“Бие биетэйгээ зөв харилцах чадваргүйгээс маргах нь цөөнгүй байдаг. Дотор хуримтлагдсан сөрөг зүйлс маргалдахад хүргэж харилцаанд сэв суулган эцэстээ хосуудыг хүйтэн, хөндий болгодог” гэж “Харилцааны хүндрэлүүд: яагаад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бие биенээ ойлгодоггүй вэ” номын зохиогч, Америкийн сэтгэл судлаач Стив Стивенс дүгнэжээ.

Дутуу хэлсэн үгс
Энэ бол хүмүүсийн харилцаанд гардаг хамгийн түгээмэл алдаа юм. Бодоод үз дээ: Та дараагийн пүрэв гаригт найзуудтайгаа уулзахаар болзсоноо яриан дундуураа цухас дурдаад өнгөрчээ. Найзуудтайгаа уулзах болсноо хэлэхэд л хангалттай гэж бодсон учраас хэзээ, хаана, чухам хэнтэй уулзах гэж байгаагаа хэлсэнгүй. Үнэндээ юу өмсөж, хэрхэн гоёж явах вэ гэдэгтээ та хамгийн их санаа зовж байж. Гэтэл болзсон өдөр болоход та түүнээс “Уулзалттай гэнээ? Юун уулзалт? Хэнтэй?” гэсэн асуулт сонсоод, түүнд байдаг уураа гаргана.
“Дурлалт хосуудын харилцаа найз нөхдийн харилцаанаас хамаагүй ялгаатай, - гэж Стив Стивенс тайлбарлаж байна. Та хоёр тайлбаргүйгээр бүгд ойлгомжтой гэж найдахад хүрч “бид” гэж нэрлэх болтлоо бие биедээ дасчээ. Гэвч үнэндээ бол тийм биш, намайг бага анхаарч байна, үл тоож байна хэмээн гомдох зүйл гардаг. Чухам эндээс харилцан ойлголцлын асуудлууд үүсдэг.
Гарц: Үүнээс зайлсхийхийн тулд дараагийн удаа хамгийн чухал зүйлийг ч орхигдуулалгүйгээр бүгдийг тодорхой хэлж байгаарай. Хариултыг нь анхааралтай сонс!

Харилцахад тохиромжгүй цаг
Хайртыгаа зурагт үзэж байхад яриа өдөх гээд дэмий. Түүнийг тайван, амар сууж, яриаг тань сонсох тохиромжтой мөч мэт танд санагдаж болох юм. Бас л үгүй юм. “Эмэгтэй хүний тархинаас ялгаатай нь эрэгтэйчүүдийнх нэг зэрэг хэд хэдэн даалгавар биелүүлэх чадваргүй байдаг. Эрэгтэй хүн зурагт үзэж байхад түүний бүх анхаарал зөвхөн дэлгэц дээр төвлөрч, тархины бусад хэсэг нь “унтаж” байх учраас тэр таньтай ярих чадваргүй байдаг” гэж доктор Стивенс нотолж байна.
Ярих тохиромжгүй цаг маргаан дагуулах нь бий. Нэг зүйлд санаа тавьж байгаа хүн бухимдаж, харин яриа өдөж байгаа хүн таагүй байдалд ордог.
Гарц: Юуны түрүүнд түүнийг завтай эсэхийг, хэдхэн минут анхаарлаа өөрт тань хандуулах боломжтой эсэхийг лавлаарай. Дараа нь тэр таныг чухал зүйл хэлэх гэж байгааг ойлготол хэлэх гэснээ товчхон тайлбарла. Хэрэв үнэхээр чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй байгаа бол хоёулаа харьцангуй чөлөөтэй байх үеийг сонгох хэрэгтэй. Хоёулаа хамт юм хийж байхдаа, жишээ нь, та хоолоо бэлтгэж, нөхөр тань ширээ засаж байх үеийг сонгоорой.

Зохисгүй эхлэл
Бүсгүйчүүд хайртыгаа таагүй мэдээнд сэтгэл зүйн хувьд бэлтгэх гэхдээ л “Би чамд эрт хэлэх гэсэн боловч тохиромжтой мөч байсангүй”, ”Тэгээд ч миний санаа чамд таалагдахгүй…” гэсэн үгийг цөөнгүй хэрэглэдэг. Тэгвэл одоо өөрт чинь эдгээр үгийг хэлбэл яах бол бодоод үз дээ… Эдгээр үг тэнцвэрт байдлыг алдагдуулна гэдгийг зөвшөөрнө биз!
“Санаа зовохдоо бүсгүйчүүд хайртыгаа ярианд бэлтгэхийг эрмэлздэг, -гэж Стивенс тайлбарлаж байна. Гэвч эрэгтэйчүүд “халаалтыг” сэтгэл зүйн дайралтын эхлэлийн дохио хэмээн хүлээн авдаг. Түгшүүрийн “дохио” сонссон эрэгтэй хамгаалалтын бэлтгэл байдалд орж, танд хүчтэй хариу өгөхөөр бэлтгэнэ.
Гарц: Түүнийг “Хайрт минь, муу мэдээ дуулгая” гэсэн тааламжгүй эхлэлээр сандраахын оронд, арай зөөлөн арга бодож олохыг хичээ.

Ганцаараа удаан ярих
Таныг ямар нэг юм ярьж байхад хайрт тань дундаас нь анхаарч сонсохоо больчихдог нь үнэхээр гомдмоор. Гэтэл эрэгтэйчүүд эхний гурван минутын яриаг анхааралтай сонсох чадвартай байдаг. Үүнээс хойш түүний сонирхол буурдаг.
“Эрэгтэй хүний анхааралтай сонсох хамгийн удаан үргэлжлэх хугацаа гурван минуттай л тэнцэнэ. Хэрэв таны яриа илүү удаа үргэлжилбэл та сонсогчоо алдсанд тооц” гэж Стивенс тайлбарлаж байна.
Эцэст нь таны тэвчээр барагдаж, та болон таны амьдрал түүнд ямар ч хамаагүй байдаг хэмээн түүн рүү дайрна.
Гарц: Үндсэн зарчмыг баримтлахыг хичээ. Анхаарлыг нь татаж байхын тулд ярих явцдаа хайртдаа асуулт тавь эсхүл түүнийг ярианд эргэн оруулахын тулд түүний хөл эсвэл гарт хүрч болох юм.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: May.02.10 2:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Эмэгтэйчүүд юунаас болж нөхрөө хуурдөг вэ?


Эрчvvд бид өөрсдөө “ямар нvдээ болгож, тайган болчихсон биш..” гэж байгаад л өөрийнхөөсөө илvv сайхан бvсгvйд нvдээ унагаж, сэтгэлээ харамгvй хувааж л суудаг.

Тэгсэн мөртөө эхнэр, найз бvсгvйгээ өөр нэгэн залуу руу аятайхан харж зөөлөн мишээчихээр л уурлаж хvрэнтээд хардаж сvйд болдог нь vнэн биз дээ? Гэхдээ
хvн л юм болсон хойно бvсгvйчvvд ч гэсэн ямар нэгэн зvйлд сэтгэл ханамжгvй байвал эрт орой хэзээ нэгэн цагт биднийхээ араар сэмхэн гvйчихэж мэднэ. Гэхдээ бидэн шиг хvсвэл л гараад явчихдаггvй гэдгийг нь бид шударгаар хvлээн зөвшөөрөх хэрэгтэй биз ээ. Сэтгэл судлаач эрдэмтэд эмэгтэй хvний сэтгэхvйг удаан хугацаанд судалж vзээд бvсгvй хvн нөхөр юм уу найз залуугаа араар нь тавьдаг 15 vндсэн шалтгаан байдгийг олж тогтоожээ. Хэрвээ эхнэр юм уу найз бvсгvйд чинь /чамд ч гэсэн/ дараах шинж тэмдгvvдийн аль нэг нь л ажиглагдаж байвал та байдлыг сайтар бодож зөв алхам хийх хэрэгтэй болох нь гэж бодоорой. Яагаад тэр чамайг араар чинь тавив?

1. Яагаад гэвэл чи тvvнийг ганцааранг нь амралтанд явуулсан

Мэдээж хэрэг, ганцаараа амарч яваа залуу бvсгvйд эрчvvд анхаарлаа хандуулж л таараа. Онцын хэрэггvй жаахан дэмий яриа, ганц хоёр хундага дарс, тэгээд л шинэ танилтай болох нь тэр. Мэдээж дандаа ч ийм биш л дээ. Энэ тийм ч сайн зvйл биш. Гэхдээ л элбэг шvv. Бvсгvй ямар ч байсан өөрийгөө зөвтгөх тайлбар олох л болно. Жишээ нь дотроо чамайг “Тэр намайг байхгvйд мэдээж хэн нэгэн бvсгvйтэй уулзаж л байгаа. Аягvй бол хуучин найз бvсгvйгээ авчирч байгаа ч юм билvv…” гэж бодно. Тэгээд энэ бодол нь улам лавшрахаараа дээр өгvvлсэнчлэн адилхан л байя гэсэн бодол нь дийлж өөр нэгэнтэй унтахад хvргэдэг.

2. Яагаад гэвэл найз нар нь ийм зvйл хийхэд тvлхдэг

Чи тvvнийг гомдоосон ч юм уу сэтгэл дундуур байлгажээ. Тэр найз нартаа чиний тухай ярьж гомдоллонгуут найзууд нь “Пөөх, тийм vv? Ямар зэвvvн амьтан бэ? Тэр яаж ингэж чадаж байнаа? Чи ингээд л зvгээр байгаад байх хэрэг vv?” гэх мэтчилэн ятгасаар яаж ийгээд л чамайг “орлох” хэн нэгнийг олоход хvргэдэг. Эхний удаа бvсгvй тэсч болох ч чамайг дараагийн удаа асуудал гаргангуут дотроо “Найзууд маань ямар vнэн хэлээ вэ.

Ёстой өөдгvй амьтан. Би ч гэсэн өөрийнхөөрөө байж болохгvй байх даа яадаг юм. Ер нь яагаад болохгvй гэж?” гэж бодоод эргэлзэх юмгvйгээр өөр нэгнийг олохоор шийднэ. Найз охид нь ч бушуухан хэн нэгэнтэй танилцуулна. Гэхдээ ихэнх тохиолдолд найз бvсгvйчvvдийн энэ vйлдэл нь тийм ч жинхэнэ найз нөхрийн хувьд биш, зvгээр л дараа нь “ярих юмтай” болох гэж хийж байгаа алхам байдаг.

3. Яагаад гэвэл чи хөл бөмбөггvйгээр амьдарч чадахгvй

Хөл бөмбөгийн тэмцээн гарч байх vеэр найз бvсгvй чинь чиний анхаарлыг өөртөө хандуулж өөрийгөө хөл бөмбөгөөс арай илvv нэр хvндтэй гэдгээ харуулахыг зорино. Гэтэл чи тvvнийг зvгээр л нэг ялаа vргээж байгаа мэтээр огт хайхралгvй цаашаа, цаашаа гээд бараг л тvлхэж орхино. Харин бvсгvй тэр vеэр гадуур хамтдаа зугаалахыг ямар их хvсч байсан гэх вэ. Гэтэл чи зурагтын дэлгэцнээс хором ч холдож чадахгvй.

Тэгэнгvvт чамтай хэрэлдэж гомдоод бvсгvй ганцаараа зугаалахаар гарч одно. Ингээд гадаа нэгэн аятайхан залуутай танилцаж нөгөөх нь хамт кофе ууж кино vзэхийг санал болгоод дараа нь гэртээ урина. Бvсгvй ч нэг их татгалзахгvй. Яагаад гэвэл тэр чамд уурлаж гомдсон байгаа. Тиймээс чи тvvнийг хөл бөмбөгийн тэмцээнээс дор vзсэний өшөөгөө авах ийм боломжийг алдахгvй гэсэн бодол нь дийлдэг.

4. Яагаад гэвэл чи дэндvv их уудаг

Бvсгvй өнөөг хvртэл яаж ийгээд л тэсээд байсан. Гэвч энэ удаа хэрээс хэтэрч, тэр чиний өмнөөс олны дунд ичиж vхэхээ шахжээ. Чи тvvний нvдэн дээр нь нэг аятайхан бvсгvйг татаж чангаагаад зогсохгvй уусан архиндаа хөл алдаж костюман дээрээ вино асгаад харин тvvнийхээ гэмтэн мэт тvvн рvv агсарсан байна. Танихгvй хvvхэн рvv биш, харин найз бvсгvй рvvгээ шvv! Тэгээд эцэст нь дотор чинь муухайрч огиудас хvрсэн хойноо л тvvний явъя гэсэн vгэнд орж хамт гарна.
Тэхдээ турьхан хонгор бvсгvй биш, бадриун том залууг тvшиж байгаа мэтээр хөөрхий найз дээрээ бараг vvрvvлэх шахна. Энэ хооронд бvсгvй ямар их гомдож нvдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой дээр нь юм тээглээд байгааг чи анзаарах ч vгvй. Гуйвж дайвсан чамайг тvшин гарч ирсэн бvсгvй найзыг чинь машинд суулгахад туслах уу? гэсэн аятайхан ааштай эрvvл залуус согтуу чамаас тэс өөр харагданаа даа. Ийм тохиолдолд бvсгvй чамайг ганцааранг чинь таксинд суулгаж орхиод эелдэг, эрvvл залуустай шөнийг аятайхан өнгөрөөхөөр шийдэж тун ч болзошгvй.

5. Яагаад гэвэл та хоёр хамт амьдардаг

Бvсгvй хvн гэдэг зөвхөн эр хvний оймс өмд угааж суух гэж л нөхөрт гардаггvй юм. Тэгээд ч яг хамт амьдраад ирэхэд чи тийм ч аятайхан нэгэн биш болох нь тодроод ирнэ. Чи хэзээ ч хог гаргаж асгадаггvй, аяга таваг угаадаггvй, тайлаад хаясан хувцсаа ч эмхэлдэггvй, дэлгvvр ороод талх, ногоо аваад ирээч гэж бvтэн өдөржингөө чамайг гуйж гувшсанаас өөрөө гараад явчихсан нь шулуун.

Гартаа пиво бариастай, асаатай зурагтын өмнө зөөлөн сандал дээр хурхирч байгаа чамайг хараад бvсгvй өөрийн эрхгvй “Энэ ямар хогийн амьтан бэ?” гэж өөрийн эрхгvй бодно. Ингээд л нvvрээ ч олигтой угаалгvй, сахлаа ч хусалгvй өдөржингөө дотуур өмдтэйгөө нvдний нь өмнvvр шаахайгаа ирэн холхиод байдаггvй цэвэрхэн хувцаслаж сахлаа цэмбийтэл хуссан хэн нэгэн рvv яваад өгнө дөө.

6. Яагаад гэвэл чи орондоо тvvнтэй “яасан ч яадаг юм бэ?” гэсэн байдлаар харьцдаг

Дур тавингуутаа л чи хажуу тийш эргэн бөгсөө тvvн рvv харуулаад хурхирч гарна. Гэтэл бvсгvй хэд дэх ч удаагаа сэтгэл дундуур хоцров доо? Ингээд л нэг өдөр дутуу сексийн дундуур сэтгэлтэй, гунигтайхнаар тааз ширтэн нойргvй хэвтэж байснаа “Арай ч дээ. Би vvнээс дээр амьдарч болохгvй гэж vv?” гэж бодно. Ингээд л маргааш гэхэд ямар ч байсан тvvнийг дур тавиулж чаддаг байсан, халамжтай, харилцаагаа сэргээхээс буцахгvй хуучин найз залуу руугаа утасдаж болзоод яваад өгнө дөө.

Мэдээж хэрэг мөнөөхөн залуу ч дуун дээр хvлээн зөвшөөрөлгvй яах вэ. Ингээд тvvнтэй орондоо жинхэнэ таашаал авч сэтгэл ханангуутаа vнэхээр би “хөлдvv” хvvхэн биш юм, бvсгvй хvний жаргал дэргэдэх залуугаас л болдог юм байна гэж эргэлтгvй шийднэ. Ийм тохиолдолд чи тvvнийг яаж эргvvлж авах болж байна?

7. Яагаад гэвэл тэр сексийн шинэ арга барилд суралцаж, шинийг эрэлхийлэхийг хvсдэг

Бvсгvй чамд таашаал өгч, сайхан байлгах гэж чадлаараа хичээнэ. Харин чи яг өөрийнхөө хуучин найз бvсгvйтэй адил бодож, тvvн шиг, өөрийнхөө л мэдэлд байлгах гэж оролдож эхэлнэ. Гэтэл энэ чинь тэс өөр хvн шvv дээ. Тvрvvчийн бvсгvй шиг чинь байж чадаа ч уу, vгvй ч vv. Чи тvvнтэй огт илэн далангvй байгаагvй атлаа орондоо муу гээд л шvvмжилж гарна. Хэрвээ чи тvvнийг орондоо мэргэжлийн “янхан” шиг байлгах гэж хvсвэл бvсгvй чинь хөндлөнгийн эрчvvдтэй зугаалж орхино шvv. Тэр чамд гомдоод гарангуутаа хамгийн тvрvvнд тааралдсан залуутай л унтаж орхино. Энэ нь ганц удаагийн санамсаргvй учрал болохоор тэр хvссэнээрээ, толгойдоо орсон байрлал болгоныг туршиж vзнэ. Харин хэсэг хугацааны дараа чи дахиад л “дандаа л нэг байрлалд…” гээд гуншганаж эхлэхээр чинь “би саяхан нэг ийм байрлал туршиж vзээд…” гээд нөгөө залуутай хийснээ илрvvлнээ дээ. Тэр vед чи яах вэ?

8. Яагаад гэвэл тэр чамайг тэжээх хэрэгтэй болжээ

Харамсалтай нь чи саятны хvvхэд биш, өв залгамжлаагvй, тэгээд ч мөнгөний төлөө шоргоолж шиг ажиллахыг огт хvсдэггvй. Дотроо “Хм, тэрэнд багадаад байвал өөрөө л нэмж олно биз” гэж бодоод хайхрах ч vгvй. Ингээд дарга нь өөрийг нь сонирхоод байгааг мэдэнгvvтээ бvсгvй чинь яадаг юм гэж бодоод тvvнтэй унтаж орхино. Нөгөөх нь сэтгэл баясаж, бvсгvйг чинь тушаал дэвшvvлж, цалинг нь нэмнэ.

Гэхдээ бvсгvй байдлыг сайн хянаж даргадаа дурлахгvй байж чадна л даа. Ингээд чи юу ч мэдэхгvй. Мэдээж хэрэг бvсгvй ёстой нэг хогийн янхан шиг зан гаргаж байгаа нь vнэн. Гэхдээ эцсийн эцэст чамд хайртай учраас чамайг зовоохгvй гэж чиний төлөө л ингэж байгаа хэрэг шvv дээ. Тэхээр одоо тэр чиний уух юманд хангалттай хvрэх мөнгө олдог болсон. Харин чи мэдлээ ч олон юм хэлэх эрхгvй болно.

9. Яагаад гэвэл чи дэндvv их зантай

Чи юм л бол өөрийгөө бvхнээс илvv, хорвоод хосгvй залуу, тvvний энд хvрэх бvсгvй даанч ховор, чи өөрийгөө азтай гэж бод гээд л магтаж гардаг. Энэ чинь даанч удалгvй тvvний зэвvvг хvргэж эхэлнэ. Ингээд нэг л өдөр чиний энэ өөртөө хайртай, өөрийгөө их юманд боддог занг чинь өөр залуутай унтаж хашраахаар шийднэ. Чи мэдээгvй ч байж магадгvй. Харин энэ тухай бусад хvн мэдэхэд л хангалттай. Тэгээд дараагийн удаа чи дахин өөрийгөө магтаж эхлэхэд энэ чинь бусдын нvдэнд vнэн инээдтэй харагдах болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: May.04.10 5:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Дотно харьцааг юу үгүй хийдэг вэ?


Харилцааны хичээлийн нөлөөгөөр та хэн нэгэнтэй дотно харьцаагаа хэвээр хадгалж чадах уу? Хэрэв та бие биенээ үгүйсгэж байдаг доорх алдааг гаргахгүй байвал харьцаагаа муутгахаас өмнө алдаагаа ойлгож, урт удаан хугацааны итгэлтэй дотно харьцааг бий болгож чадна.

1. Та түүний авч өгсөн бэлэг болон үйл хөдлөл бүрийг шүүмжилж байдаг. Хайрт чинь сүүлийн үеийн загвар, үнэт эдлэлийн талаар сайн мэддэггүйгээс авч өгсөн бэлэг сэлт нь сонирхолгүй байж магад. Гэвч хайртай хүний чинь сэтгэл шингэсэнд үнэ цэнэ нь оршиж байгааг ойлго. Бэлэг өгсөнд нь сэтгэлээсээ баярла. Харин шүүмжлэл хайртыг чинь гомдоогоод зогсохгүй дотно харьцаанд чинь хар толбо болж мэднэ.


2. Түүнд хамаг бурууг тохох.
Төгс хүн гэж байдаггүй. Хамгийн ухаантай хүн ч алдаа гаргадаг. Хайртай хүнийхээ хайж явсан хүн гэдгээ харуулахын оронд түүний дутагдлыг байнга шүүмжлэх нь бат бөх харилцаа яавч биш. Түүний дутагдалтай талыг ч хайрлаж сурах нь чухал. Сул талыг нь ойлгож өөрийг нь байгаагаар нь хүлээн авснаар та түүнийг илүү сайн мэддэг болно. Дотно харилцаанд таарамж зохицол хамгийн чухал гэдгийг сана.

3. Бүхнээ зориулж өөрийгөө мартах. Дурлалт хосуудын хувьд анхны бүх зүйл сайхан байдаг. Бие биедээ бүхнээ зориулна гэж амладаг. Гэвч өөрийгөө мартсан өрөөсгөл хайр түүний сонирхлыг бууруулж ч мэднэ. Түүнийг өөртөө хичнээн хайртайг нь мэдрүүлэхийн тулд түр ч болов орхиж бай. Найз нөхөдтэйгээ хааяа уулзаж, наргиж цэнгэ. Өөртөө итгэлтэй, бие даасан байдлаа хэзээ ч бүү орхи.

4. Урьдын дур булаам байдлаа гээх. Хосуудын харьцаа гүнзгийрэх тусмаа сэтгэл хөдлөл багасч, дотно байдлаа гээж байдаг. Энэ бол гэртээ телевизээ үзэж үдшийг өнгөрөөх, таны өдөр тутмын хувцас футболка болсонтой ямар нэг байдлаар холбоотой. Тиймээс харьцаандаа байнга шинэ уур амьсгал оруулж, үдэшлэгт явж, түүнд зориулж дотуур хувцсандаа хувьсгал хий. Үргэлж шинэхэн танилцсан юм шиг бай.

5. Өөрсдийнхөө харьцааны тухай цаг үргэлж ярих. Өнгөрсөн цаг хугацаа, анх танилцсан үеээ дурсан ярих нь хосуудад сайхан байдаг. Гэхдээ үүнийг байнга ярих нь залхмаар зүйл болж хувирна. Түүнээс өөрийг чинь эргүүлж байсан үе, өөрт чинь хайртай эсэхийг байнга асууж шалгаах хэрэггүй. Түүнтэй ердийнхөөрөө энгийн хөгжилтэй байхад бүх зүйл хяналтанд чинь байх болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: May.06.10 6:34 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Секстэй холбоотой үүсдэг сэтгэл зовнил


Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн эмзэглэлийн асуудлаар та бүхэнд хүргэе.

1. Өөрийн дур булаам байдалдаа үл итгэх
Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхныг мэдрэхээ больдог. Гэтэл бид жирийн л хүмүүс, бид өвдөж, ядарч, сресст орж шаналдаг. Ийм үед гоо сайхан харагдах нь мэдээж хэцүү. Харин эмэгтэй хүний хувьд, өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэлгүй байх нь ердийн зүйл мэт болдог. Олон бүсгүйчүүд эрчүүдийн өмнө хувцсаа тайлж, секс хийдэггүйн дээр бүр зурагтаар ч эсрэг хүйстнээ харах боломжийг өөртөө олгодоггүй. Харилцааны эхэн үед цухалзах эмэгтэй хүний ийм итгэлгүй зан авир нь эсрэг хүйстнийхээ хүнтэйгээ ойр дотно харилцаатай болох боломжийг үгүй хийдэг.

2. Мөрөөдлийн бүсгүй нь биш байх гэдгээс эмээх
Найз залуугаа солино. Гэтэл өмнөх найз залуу нь секси нэгэн байсан ч ойлголцдоггүй, халуун дулаан харилцаагүй байж. Харин одоогийн залуутайгаа гайхалтай ойлголцдог, эелдэг зөөлөн харьцаатай атал өмнөх залуу шиг нь секси биш. Гэтэл шинэ найз залуугийнхаа “Урмыг хугалахаас” эмээсэн бүсгүй, түүнээс хайр сэтгэлийн холбоогоо тасалдаг.

3. Өнгөрсөн үеийн сөрөг туршлага
Өнгөрсөн амьдралдаа эр хүний зүгээс хүчирхийлэл болон харгис хэрцгий үйлдэлд өртөж байсан эмэгтэй хүнд эр хүн адил тэнцүү харагдаж чаддаггүй. Ийм эмэгтэйн нүдээр бүх л эрчүүд эзэрхэг түрэмгий нэгэн болж харагддаг. Энэ тохиолдолд заавал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Учир нь ийм асуудлыг бие даан шийдэх чадвар хүн бүрт байдаггүй юм.

4. Тэр сүүлчийнх нь …
Амьдралын ихээхэн туршлагатай эмэгтэйчүүдийн хувьд өөр өөр амьдралтай хэр нь хайр сэтгэлийн ойролцоо түүхтэй эмэгтэйчүүд тааралдах нь цөөнгүй. Тэд дур булаам, бие даасан, амжилтаар дүүрэн эмэгтэйчүүд. Харин эрчүүд хамгийн ихдээ долоо хоног, багадаа анхныхаа шөнийн маргааш нь л арилаад өгдөг. Асуудал юунд байна вэ? Азаа туршаад үзэх гэдэг нь тэдний гаргадаг гол алдаа бололтой.

5. Гэрлэсний дараа л … секс
Орчин үед хатуу ёс заншилтай дорно дахины эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бодитой зүйл. Энэ бол бидний хувьд үл ойлгогдох дорнын ёс заншил.

6. Жирэмсний үе болон хүүхдээ төрүүлэх үе
Бараг бүх л гэр бүлд үүсдэг асуудал. Эмэгтэй хүн илүү мэдрэмтгий байдаг хэр нь заримдаа мэдрэмжтэй байж чаддаггүй. Жирэмсний үед нүдэн дээр л гэдэс томорч ирнэ. Харин хүүхэд гаргасны дараа бол залуу ээж ядарснаас, сексид зориулах цаг гаргахыг хүсдэггүй. Сексийн хүсэлгүй гэдэг нь нөхөр ч хэрэггүй гэсэн хэрэг үү?

7. Хүмүүжил
Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй анх танилцахдаа төлөв даруу зан авир гаргадаг хэр нь оронд бол “галзуу” сексийг л мөрөөддөг аж.

8. Хоногийн 24 цагийн ажил
Сексэд амьдралын бусад хэрэгцээт бүх зүйлийн нэгэн адил эрч хүч, цаг хугацаа, бас хүсэл тачаал хэрэгтэй байдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажилдаа бүх цаг, хүч, ухаанаа зарцуулдаг. Өдөржин ажиллаад, орой нь дэрэн дээр толгой тавингуут л унтчихдаг. Ийм тохиолдолд гэр бүлээ яах болж байна.

9. Өөр өөр темперамент
Мөн сэтгэл хөдлөл, зан аашийн зөрүүтэй байдал нь олон эмэгтэйчүүдийг эсрэг хүйсний хүнтэйгээ ойртоход саад болдог. Эрэгтэй хүн бол сексийн илүү идэвхитэй байдаг бол эмэгтэй хүн илүү тэвчээртэй хүлээцтэй зантай. Энэ байдал нь зөрчил үүсэх гол шалтгаан болдог байна.

10. Жирэмслэхээс айх
Сэтгэл зүйн ийм дарамтад орох тохиолдол эмэгтэйчүүдэд бишгүй бий. Жирэмслэх, бэлгийн замын өвчин халдахаас болгоомжилдог. Гэхдээ энэ айдас нь хамгаалах ямар ч хэрэгсэлгүй үед илүү үүсдэг ажээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited