#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 8:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.06.10 12:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Mongoliin neriig olimp, delhiid duursgadag boxing, judo, buudlaga... + chuluut buhiin sedev neemeer sanagdaad.... Zarin gishuudiin neesen sedev zuhvun buhuur dagnasan, esvel turul, turluuruu dagnasan baih yum. Bid top 4 gej yaridag ch unendee top 3+1 bolchihood baigaa. Gehdee Mongol hun amnii bilgeer gedeg dee , chuluut top 4-t battai bagtaj, tuunii araas bait harvaa bolon busad turluud ene angilald oroosoi gej husej baina.

Ehnii eeljind heden huuchin medee tavina. Tegeed tsaashdaa shine sorgog medeelliig tsag aldahgui oruulahiig hicheeh bolno.

_________________
hazahaas busdiig hiine...


Last edited by Cowboy Marlboro on Jan.06.10 1:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.06.10 12:30 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Спортын төв ордонд “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болж, 13 орны эрэгтэй 78, эмэгтэй 50, нийт 128 жүдоч өрсөлдлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд болсон энэхүү тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн зарим орон нислэгийн хуваарийн өөрчлөлт болон манай улсад дэгдсэн гахайн ханиадны улмаас шийдвэрээ өөрчилжээ. Ямартай ч санхүүгийн бэрхшээл, цаг хугацааны тулгуу байдлаас Дэлхийн цомыг цуцалж ч магадгүй болоод байна хэмээн зүрхшээж байсан Зохион байгуулах хорооныхон их ажлын ард нэгэнт гарчээ.

М.Вахун: Санаснаас олон орон ирлээ

Дэлхийн цомын тэмцээн эхлэхийн өмнөх өдөр зохион байгуулагчид сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. IJF-ээс “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах ажлыг гардан хийлгэхээр ерөнхийлөгчийн зөвлөх, Чехийн иргэн Михал Вахуныг илгээжээ. Түүний хувьд өмнө нь Монголд нэг бус удаа ирж байсан нэгэн. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Хавар Улаанбаатарт ирэх үедээ монголчууд яаж Дэлхийн цом зохионо доо гэж бодож байлаа. Харин одоо Спортын төв ордныг харахад танигдахааргүй өөр болжээ. Энэ өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион явуулах гэж МЖБХ-ны хамт олон сэтгэл гарган зүтгэсэн нь анзаарагдаж байна” хэмээн өгүүлсэн. Түүнчлэн “Дэлхийн цомыг зохион байгуулах эрх авсан улсад эхний ээлжинд төдийлэн олон орон очдоггүй явдал ажиглагдаж байгаа. Жишээ нь энэ оны зургадугаар сард Бразилийн Белу-Оризонтед арав хүрэхгүй орны тамирчид очсон бол хоёр долоо хоногийн өмнө Азербайжаны Бакуд 14 орны 100 хүрэхгүй жүдоч цугласан. Харин Улаанбаатарт санаснаас олон орны баг иржээ” гэв.
Энэ жилийн Дэлхийн цомд Ази, Европын олон орон оролцохоор урьдчилсан мэдүүлэг өгөөд байсан боловч арваннэгдүгээр сарын 7-8-нд Бээжинд болохоор хуваарьт бичигдсэн гранпри тэмцээн цуцлагдсанаар нэг сумаар хоёр туулай буудах төлөвлөгөөтэй олон баг санаагаа өөрчилсөн юм.


Дараагийн тэмцээний талаар

“Лондон-2012” олимпийн циклд дахин гурван удаа Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхтэй манай улс 2010 оны зургадугаар сарын 19-20-нд хоёр дахь тэмцээнийг хийх хуваарь гарчээ. Улаанбаатарын Дэлхийн цомын өмнөх долоо хоногт Португалд эрэгтэйчүүд, Эстонид эмэгтэйчүүд цувралын ээлжит тэмцээнд өрсөлдөх юм. Хэдий тулгуу хугацаанд хол газар тэмцээнтэй байгаа ч тавдугаар сараас нь олимпийн эрхийн оноо тооцоод эхлэх тул өрсөлдөөн энэ удаагийнхтай харьцуулахааргүй болох биз ээ.

Тэмцээний дүн
Эрэгтэй
60 кг (9 бөх): 1.Чимэд-Юндэнгийн Болдбаатар 2.Ганбатын Болдбаатар 3.Отгоны Чинбат, Даваадоржийн Төмөрхүлэг (бүгд Монгол) 5.Анатолий Ласкута (Украин), Павел Петриков (Чех)
66 кг (13): 1.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) 2.Сергей Дребот (Украин) 3.Бүүвэйбаатарын Хишигбаяр (Монгол), Херворк Хеворкян (Украин) 5.Хавьер Дельгадо (Испани), Нилс Дочоу (Герман)
73 кг (11): 1.Бан Гүй-Ман (БНСУ) 2.Пиотр Куркьевич (Польш) 3.Одсүрэнгийн Болд-Эрдэнэ, Сайнжаргалын Ням-Очир 5.Далайгийн Энхболд, Ганболдын Пүрэвдорж (бүгд Монгол)
81 кг (11): 1.Сон Дэ-Нам (БНСУ) 2.Гантөмөрийн Дашдаваа (Монгол) 3.Ник Хайн (Герман), Артем Васыленко (Украин) 5.Хорхе Бенавенте (Испани), Лукаш Блач (Польш) 7.Рэгдэлийн Анхбаатар (Монгол)
90 кг (15): 1.Вадим Синьявски (Украин) 2.Тимур Болат (Казахстан) 3.Хуршид Набиев (Узбекистан), Квон Ён-Ү (БНСУ) 5.Качпер Ларем (Польш), Валентин Греков (Украин)
-100 кг (11): 1.Хван Хи-Тэ (БНСУ) 2.Акинори Хонго (Япон) 3.Артем Блошенко (Украин), Баттулгын Тэмүүлэн (Монгол) 5.Роман Полозин (ОХУ), Бенжамин Берла (Герман) 7.Батсуурийн Бат-Орших (Монгол)
+100 кг (8): 1.Станислав Бондаренко (Украин) 2.Ким Сү-Хван (БНСУ) 3.Болдпүрэвийн Сугаржаргал (Монгол), Казүхико Такахаши (Япон) 5.Адилжан Тулендибаев (Узбекистан), Доржпаламын Ганхуяг 7.Хадбаатарын Мөнхбаатар, Баярсайханы Төгөлдөр (бүгд Монгол)
Эмэгтэй
48 кг (7): 1.Чун Жун-Ён (БНСУ) 2.Мөнхбатын Уранцэцэг 3.Эрдэнэчимэгийн Номин, Баасанхүүгийн Уранчимэг 5.Батчулууны Саранзаяа (бүгд Монгол), Тетьяна Лусникова (Украин)
52 кг (9): 1.Мөнхбаатарын Бундмаа 2.Балжиннямын Бат-Эрдэнэ (хоёул Монгол) 3.Люси Хытра (Чех), Чой Кеум-Май (БНСУ) 5.Ольга Суха (Украин), Баатарсайханы Солонго (Монгол)
57 кг (7): 1.Цэнд-Аюушийн Цэрэннадмид 2.Доржсүрэнгийн Сумъяа 3.Түмэн-Одын Баттөгс (бүгд Монгол), Ким Жан-Ди (БНСУ) 5.Төмөр-Очирын Мөнгөнтуяа (Монгол), Ханна Бруэк (Герман)
63 кг (8): 1.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Монгол) 2.Жоун Да-Үн (БНСУ) 3.Сэлэнгийн Энхзаяа (Монгол), Светлана Чепурина (Украин) 5.Мөнгөншагайгийн Нямжаргал (Монгол), Стефани Штейнмец (Герман) 7.Уранчимэгийн Отгонтуяа (Монгол)
70 кг (7): 1.Хван Е-Сул (БНСУ) 2.Наталья Смаль (Украин) 3.Пүрэвжаргалын Лхамдэгд, Отгоны Мөнхцэцэг 5.Энхбатын Аззаяа, Цэнд-Аюушийн Наранжаргал (бүгд Монгол)
-78 кг (6): 1.Жён Гён-Ми (БНСУ) 2.Анника Хайзе (Герман) 3.Ядмаагийн Дулмаа, Баттулгын Мөнхтуяа 5.Болдбаатарын Түмэнцэцэг, Төрбатын Баасанжав (бүгд Монгол)
+78 кг (6): 1.Ким На-Ён (БНСУ) 2.Доржготовын Цэрэнханд 3.Октябрийн Жаргалсайхан (хоёул Монгол), Кристина Крайе (Герман) 5.Гармаагийн Гантогос, Баясгалангийн Уянга (хоёул Монгол)

БАГИЙН ДҮН
А М Х Нийт
1.БНСУ 7 2 3 12
2.Монгол 5 6 16 27
3.Украин 2 2 4 8
4.Герман 0 1 2 3
5.Япон 0 1 1 2
6.Польш 0 1 0 1
7.Казахстан 0 1 0 1
8.Чех 0 0 1 1
9.Узбекистан 0 0 1 1

http://sportnews.mn/2009/11/02/

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.06.10 12:41 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
БНСУ-ын Сүвон хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид медалийн арвин ургац хураалаа. 12 сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэ тэмцээнд нийт 21 орны 187 жудочид оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдрөөс л манай бөхчүүд урамтай сайхан барилдаж алтан медалиар энгэрээ мялаасан. 60 кг-д Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар нар аваргын төлөө тунан үлдэж Д.Төмөрхүлэг иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авсан бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ М.Бундмаа Франц, Солонгосын бөхчүүдийг ээлж дараалан өвдөг сөхрүүлж 2 дахь алтан медалийг эх орондоо авчирчээ. Эхний өдрийн 4 дэх медалийг 63- кг -д барилдсан Ц.Мөнхзаяа гардсан.

”Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний финалд учраа таарч байсан БНСУ-ын Жоун Да-Үнтэй манай бөх дахин оноолт таарч аваргын төлөө өрсөлдсөн ч талбай дээрээ Солонгосын бөх ялалт байгуулжээ.
Тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд хүрэл медалийн болзол хангасан. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Тэмүүлэн аваргын төлөөх барилдаанд нутгийн бөх Хван Хи-Тэд ялагдал хүлээсэн юм. Харин П.Лхамдэгдийн хувьд эхний тойрогт Тайландын Патчари Пичайпатыг буулган авч, Олимпийн хүрэл медальт Жён Ген-Мид ялагдал хүлээсэн ажээ.
Ийнхүү манай жудо бөхийн баг тамирчид Сүвоноос 6 медальт хүртэж IJF-ийн чансаагаа ч нилээдгүй өсгөж чадлаа. Ирэх жилийн нэг сард зохиогдох жин бүрийн шилдэг 16 жудочдын тэмцээнд оролцох тамирчдын нэрс энэ тэмцээнээс ерөнхийдөө тодорхой болж байгаа юм.

1. БНСУ - 8 алт – 3 мөнгө – 15 хүрэл – нийт 26
2. Япон – 3 алт – 3 мөнгө – 5 хүрэл – нийт 11
3. Монгол – 2 алт – 3 мөнгө – 1 хүрэл – нийт 6
4. Швейцарь 1 алт – 0 мөнгө – 0 хүрэл – нийт 1
5. Франц – 0 алт – 2 мөнгө – 2 хүрэл – нийт 4
6. Египет – 0 алт – 1 мөнгө – 1 хүрэл – нийт 2
7. Узбекиста – 0 алт – 1 мөнгө – 0 хүрэл – нийт 1
8. Канад – 0 алт – 1 мөнгө – 0 хүрэл – нийт 1
9. Испани – 0 алт – 0 мөнгө – 2 хүрэл – нийт 2
10. Итали – 0 алт – 0 мөнгө – 1 хүрэл – нийт 1
11. Чех – 0 алт – 0 мөнгө – 1 хүрэл – нийт 1

www.spornews.mn

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.06.10 12:51 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Б.Баттулга: Тайванийн шигшээгийн саналыг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй


Гавьяат тамирчин Б.На­ран­баатар, чөлөөт бө­хийн ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир на­рын шилдэг тамирчдыг Мон­голын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Бат­тулга урилгаар Тай­вань улсын шигшээ багийн Зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар шинэ оны эх­ний өдөр эх орноосоо морд­лоо. Сүүлийн арав гаруй жил чөлөөт бөхийн төлөө хө­дөл­мөрлөсөн түүнийг мэд­лэг боловсрол, дасга­л­жуу­лалтын ур чадвараараа олон улсад хүлээн зөв­шөө­рөгдсөн цөөн дасгал­жуу­лагчийн нэг гэдгээр нь спор­тынхон зайлшгүй үнэлдэг. Монголын чөлөөт бөхийн холбооноос төрсөн анхны Олон улсын дасгалжуулагч атал Б.Баттулга багшийг дандаа шигшээ багийн гад­на үлдээдэг байсныг нь хүмүүс мэдэх юм. Сэ­тг­үүл­чид ялангуяа түүнийг шиг­шээ багт авахыг дэмжин, олонтаа бичиж байсан санаг­даж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг Тайвань руу нисэхээс нь хоёр хоногийн өмнө уулзаж авсныг тодруулах хэрэгтэй болов уу.

-Таныг Тайваньд ажил­­лах болсныг тийм ч олон хүн мэдээгүй байх шиг байна. Тэндээс хэ­зээ ажлын санал ирсэн юм бэ?

-Ер нь бол хоёр жилийн өмнө санал тавьсан байсан юм. Тухайн үед би Бээ­жингийн олимпийн дараа эргэж бодъё гээд тат­галз­сан хариу өгсөн. Олимпийн дараагаар Чөлөөт бөхийн холбооны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шигшээ багийн дасгал­жуу­лагчдын сонгон шалга­руу­лалт эхэлсэн учир эн­дээ, шигшээ багтаа ажил­лах боломж байвал үлдье гэж шийдээд дахиад тат­галз­сан. Шигшээ багийн дасгал­жуулагч нарын асууд­лыг яаж шийдэх нь вэ гэдгийг харъя гэж бодож байсан юм. Тавдугаар сард шиг­шээ баг байгуулагдахад ямар хүмүүс дасгал­жуу­лагчаар томилогдсоныг хүмүүс мэдэж байгаа. Үнэ­нийг хэлэхэд, би энэ удаа дахиад хаалганы цаана үлдэнэ гэж бодоогүй л дээ. Манай баг /Арслан клубын баг тамирчдыг хэлэв/ 2006, 2007, 2009 гээд гурван жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн гэ­дэг утгаараа шигшээ багт ажиллах санал тавих болов уу гэж бодож байсан. Сон­гон шалгаруулалтад нь ч тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Харамсалтай нь, манай чөлөөт бөхийн хол­боо асуудлыг бидний бод­соноос өөрөөр шийдсэн учир Тайванийн талын хү­мүү­сийн саналыг хүлээж авахаар болж, тэнд ажил­лаж амьдрах шийдвэр га­р­га­чихаад байж байна. Үндсэндээ бол хоёр жил гаруй бодож байж гаргасан шийд.

-Тайванийн эрэгтэй баг­тай нь ажиллах уу?

-Эрэгтэй, эмэгтэй хоёулаа. Тайванийн шиг­шээ багийн /эрэгтэй, эмэг­тэй/ зөвлөх дасгалжуулагч гэсэн үг л дээ.

-Гэрээний хугацааг дөр­вөн жил гэж сонссон. Лондонгийн олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаа шавь нараа орхиод явна гэ­хээр жаахан харам­сал­тай л санагдаж байна?






-Эхний ээлжинд би нэг жилээр гэрээ хийсэн. Жи­лээр гэрээ хийсэн учир нь 2010 оны Гуанжоугийн Азийн наадам хүртэл ямар үр дүн гарахыг харъя гэж бодсон. Хэрэв боломжтой гэж үзээд, миний зүгээс ч гэсэн тэнд байх таатай нөхцөл бүрдвэл 2012 оны Лон­донгийн олимп хүртэл гэрээгээ сунгах байх. Шавь нараа бодохоор мэдээж хэцүү л дээ. Анзаарч бай­хад намайг хүмүүс шигшээ багийн дасгалжуулагч гэж ойлгодог юм шиг байна лээ. Гэтэл би сүүлийн хориод жил өөрийнөө амьдралыг хойш нь тавиад энэ спор­тын төлөө зүтгэсэн. Залуу байна гээд л өөрийгөө хуураад яваад байдаг. Хүнд урам хэрэгтэй байдаг юм байна. Хувийн амьдралаа бодох хэрэгтэй юм байна. Би анх Намбааг /Б.Наран­баатар/ гаргаж ирж байхад аав, ээжээс үлдээ­сэн байраа зараад л гадаг­шаа тэмцээнд явж байлаа. Ер нь тамирчнаа гаргаж ирэхийн тулд эхний бүх эрсдлийг багш нар гарга­даг. Юу л байна тэр бүхнээ зохицуулаад хүүхдүүдээ тэмцээнд аваад явдаг ш дээ. Би чөлөөт бөхийн тө­лөө чадлаараа хичээсэн. Ний нуугүй хэлэхэд, гэр бүлд тулгараад байгаа сан­хүүгийн чанартай шийдэх ёстой асуудал байна. Товч­хондоо бол, Тайвань явах болсон хоёр шалтгаан бай­гаа. Нэгдүгээрт, чөлөөт бөхийн холбоо багш нараа дэмжихгүй, дэмжлэг үзүү­лэхгүй байна. Хоёрдугаарт, хувийн асуудал байна. Тэр­нээс нэг их том юм яриад, том зорилго тавиад ч юм уу, мундаг сайндаа тийшээ явж байгаа хэрэг биш л дээ.



-Та дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажил­лаж байгаа вэ?

-Би анх 1993 онд их сургуулийн оюутан байхдаа багш болж байсан. Бөхийн 73 дугаар сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллах үедээ би 20 настай байлаа. Миний ажлын гараа тэн­дээс эхэлсэн. Ингээд 1996 онд БТДС-ийг багш, дасгал­ж­уулагч мэргэжлээр төгс­сөнийхөө дараа 1997 онд “Арслан” клубээ байгуулсан юм байна. 73-р сургуу­лиа­саа ч хүүхэд авсан, зарим нэг шинэ хүүхдүүд ч ирсэн.

-Б.Баттулга гэж хүнийг гавьяат тамирчин Б.На­ран­баатарын багш, түү­нийг гаргаж ирсэн дас­гал­жуулагч гэдгээр хү­мүүс сайн мэднэ. Гэхдээ зарим хүмүүс Б.Наран­баатарыг дэлхийн авар­гын медальтан болго­сон таны хөдөлмөрийг үгүйсгэж ярьдаг. Та ч өөрөө тийм яриаг сонс­дог л байх?

-2000 онд би БТДС-ийн чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчийн багш болсон юм. Тэр үед Намбаа /Б.Наран­баатар/ хоёрдугаар курсын оюутан байсан. Дөнгөж 20 настай. Ангийнх нь багшийн хувьд, мэргэжлийн хичээл зааж байгаа дасгал­жуу­лагчийнх нь хувьд Б.Наран­баатар анхнаасаа л нүдэнд тусч байсан. Өмнө нь дө­рөв, таван жил өсвөр үетэй ажилласан болохоор надад Намбааг таних, тэр хүүх­дийг бэлтгэх тодорхой хэм­жээний туршлага байсан гэж би хэлж чадна. Би Нам­баад хэлдэг байсан “Хэрэв чи чөлөөт бөхөөр амжилт гаргаж, тууштай хичээллэе гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол багш нь чамайг дэлхийн аваргаас медаль авахуулж чадна” гэж. Нам­баа итгэдэггүй байсан ш дээ. “Багш аа, та надаар тоглоод байгаа юм уу” гэдэг ч юм уу, эргэлздэг байсан. 2000 оноос буюу тэр жилээ­сээ бид хоёр хамтарч ажил­ласан. 2005 оны ДАШТ-ий хүрэл, 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медаль гээд гол амжилтуудынхаа суурийг бид хоёр 2000-2003 оны хугацаанд тавьсан. 2001 онд анх гадагшаа тэмцээнд явуулсан. Дараа жил нь Данколовын аварга болсон. Шигшээ багийн тамирчин болсон. Ингээд Б.Наранбаатарыг гаргаж ирсний дараагаас таны хэлсэн “Баттулга бэлэн хүүхэдтэй ажилласан” гэдэг яриа гарч ирсэн. Атаархсан хүмүүсийн л бодол байх л даа. Би ч хэлнэ, Намбаа ч мэднэ. Бид хоёр түүний гол амжилтын суурийг тэр үед яахын аргагүй тавьсан. Гэхдээ хүмүүс тэгж ярьж эхлэх үеэс би нэг юм бод­сон л доо. Дүгнэлт хийсэн гэх үү дээ. Ерөөсөө хүүх­дийг анхан шатнаас нь өөрөө гардаж бэлтгэх хэрэг­тэй юм байна. Ер нь тэгээд шинэ тамирчныг дээд ша­танд хүртэл бэлт­гэхийн тулд хэдэн жил зар­цуул­д­гийг харъя гэж бо­доод дан­даа шинэ хүүх­дүүдийг клуб дээрээ авч бэлтгэсэн. Ж.Чу­луун­бат, Т.Энх-Амга­лан, Э.Ням-Очир гээд тухайн үед тав, зургадугаар ангид байсан шавь нар маань өнөөдөр жингийнхээ нэг номер бол­чихсон байна. Тооцож үзэ­хэд, шинэ хүү­хэд­тэй арваад жил ажил­ласны дараа улсын аварга, тивийн хүрэл авах хэм­жээнд хүргэж бол­дог юм байна. Намайг хү­лээн зөв­шөөрдөггүй зарим хүмүүс ийм тодорхой хөдөл­мөр, сэтгэлийг маань эрх биш одоо ойлгодог байлгүй дээ.

-Чөлөөт бөхийн хүрээ­нийхэн таны мэдлэг бо­ловс­рол, чадвар, ам­жил­тыг хүлээн зөв­шөөр­дөг мөртлөө яагаад дандаа шигшээ багийн гадна үлдээдэг гэж та боддог вэ. 2009 байтугай Афины олим­пийн үеэр ч өөрийг чинь шигшээ багийн дасгал­жуулагч болох нь гэсэн яриа гарч л байсан?

-Яахав дээ, би өөрийгөө магтах гээд ч юм уу, маг­туулах гээд явдаг хүн биш л дээ. Нэгэнт миний дотор гомдол тээж явдаг зүйл байдаг болохоор өнөөдөр хэлэх гэснээ хэлэх нь зөв байх гэж бодож байна. Чөлөөт бөх бол үнэхээр гоё спорт. Дайчин, оюун ухаан сорьсон, барьцгүй боло­хоор тамирчнаас хурд, ур ухаан шаардсан сонгодог төрөл. Монголын спортын анхны алдартнууд төрсөн гэдэг утгаараа ард түмэн ч чөлөөт бөхөд хайртай. Би ч гэсэн тэдний л нэг. Бага­а­саа л чөлөөт бөхийн спор­тыг сонирхдог байсан. Чө­лөөт бөхийг хөгжүүлэхэд гар бие оролцъё гэсэн хү­сэл­тэй л энэ спортын хаалгаар орж ирсэн ш дээ. Гэтэл өнөөдөр манай чө­лөөт бөхийн хүрээнд жалга довны үзэл, танил тал ха­рах, атаархах гээд ялих шалихгүй асуудлаас болж үүсдэг маргаан, дутагдал зөндөө байдаг. Анх бүр 2000 оны Сиднейн олим­пийн дараагаар “Энэ Б.Бат­­тулга гэдэг хүүхэд гай­гүй дасгалжуулагч бол­чих юм шиг байна. Өсвөр үеийнхэнтэй сайн ажиллаж байна. Дэмжье. Шигшээ багт авъя” гэдэг яриа бай­сан. Тухайн үед би үнэхээр хүмүүс тэгж итгээд шигшээ багт ажилла гэвэл чадна л гэж бодож байсан. Тэгсэн “Насанд хүрэгчдэд хүүхэд бэлдээгүй багшийг авах гэлээ” гэсэн маргаан гарч ирсэн. Тэр үед би нээрээ ч тийм юм байна гэж бодоод өнгөрсөн. Дараа нь 2004 оны Афины олимпийн да­раа­гаар би шигшээ багийн дасгалжуулагчийн шалга­руулалтад орж үзсэн л дээ. Тэр үед Намбаа олон ул­сын тэмцээнээс хэд хэдэн медаль авчихсан, Дан­колов, Тахтын цомд шавь нь түрүүлчихсэн байсан боло­х­оор шигшээ багт ажил­лаад үзэхэд болохгүй нь юу байхав гэж бодож байтал бас л хойшилсон. 2008 он гэхэд миний шавь нар дэл­х­ийн аваргаас мөн­гө, хүрэл медаль авчихсан, багаа­раа насанд хүрэгчдэд хоёр ч удаа түрүүлчихсэн бай­сан болохоор шууд хэлэ­хэд надтай өрсөлдөх хүн байхгүй юм байна даа гэж өөрийгөө тоож байсан юм.

-Та Бээжингийн олим­пийн дараа болсон дас­гал­жуулагчдын шал­г­а­руулалтад оролцсон биз дээ?

-Оролцохоор барах уу. Шалгаруулалтын үзүү­лэл­түүд байсан даа. Тэдэн жил тамирчинтай ажилла­сан, тив, дэлхийн тэмцээ­нээс шавь нар нь медаль хүртсэн байх, компьютер, англи хэлний мэдлэгтэй гэх зэргийн. Тэр шалгуурыг хараад харин ч бүр надад тааруулчихсан юм шиг санагдаж байсан. Гэтэл ний нуугүй хэлэхэд ком­пью­тераа асааж мэдэхгүй, англи хэлний А ч байхгүй хүмүүс надаас өндөр оноо авсан байна лээ. Би тэрийг ерөөсөө ойлгодоггүй байх­гүй юу. Яг ийм байдлаар дасгалжуулагчийн шалга­руулалт явуулах юм бол хэрэггүй л юм байна лээ. Тэгснээс энэ манай хамаа­тан байгаа юм аа, найзы­гаа ажиллуулахгүй бол болохгүй нь ээ гэж үнэнээ хэлээд л сонгочих хэрэг­тэй. Би сайн дасгалжуулагч болохын тулд өнөөдрийг хүртэл бүх л нөөц болол­цоогоо ашиглан сурал­цахыг зорьдог байсан. 2002 онд би Намбааг ор­хиод, Америк руу өндөр зэрэглэлийн тамирчин бэлт­­гэх дасгалжуулагчийн сургалтад нэг жилийн хуга­цаатай явж л байсан. 2004 онд FILA-гаас анх удаа олон улсын дасгал­жуу­лагч­дыг лицензжүүлэх шалгал­тад ганцаараа оролцоод, дэлхийн хэмжээнд олгосон анхны Олон улсын дасгал­жуулагч лицензийн нэгийг авч байсан. Манай холбоо үнэхээр багш, дасгал­жуу­лагчдаа дэмжихгүй байна.

-Чөлөөт бөхийн холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад хэсэг хугацаа өнгөрлөө. Тэр шинэ баг таны бодлоор хэр ажил­лаж байгаа бол?

-Шинэ зохион байгуу­лалт л гэнэ, үнэн хэрэгтээ ерөөсөө ажил мэдэхгүй хэдэн улсууд л энэ холбоог авсан ш дээ. Яахав, спор­тыг хөгжүүлье гэсэн сэт­гэлтэй, мөнгө төгрөг өгч байгаа хүмүүсийн сэ­т­гэ­лийг үгүйсгэхгүй. Баяр­лалаа. Гэхдээ мэдэхгүй зүйлээ асуух хүмүүсээс нь асууж байх хэрэгтэй л дээ. Шинэ баг бүрдсэний дараа холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарт “Чөлөөт бөхийн холбоог хөгжүүлье гэсэн сэтгэл гаргасанд баяр­лалаа. Гэхдээ хайран мөнгө үрэгдэх вий. Баг чинь нэг л буруу бүрдчих шиг боллоо шүү” гэдгийг би хэлж байсан. Тоогоогүй л дээ. Хариу нь сая есөн сард гарлаа ш дээ. Бид нар хэзээ ч түүхэндээ тэмцээнд тулгаж очиж үзээгүй. Хэзээ ч бид тэмцээнээс хоцорч байгаагүй. Миний мэдэх сүүлийн хориод жилийн хугацаанд хэзээ ч тамирчид жингээр хасагдаж үзээгүй. Монголд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлсэн дөчөөд жилийн туршлага байсаар байхад дахиад цав цагаан цаасан дээр шинээр эхлүүлэх гээд байхын хэрэг­гүй биз дээ. Эд нарын ярь­даг юм болохоор “Бид нар ажил аваад тав, зургаахан сар болж байгаа учир...” гэсэн тайлбар хэлдэг. Хол­бооны 20, 30 жилийн турш­лага байсаар байтал, энэ спортыг мэддэг хүмүүс бай­саар байтал асууж, зөвлөх­гүй бүхнийг өөрсдийн­хөө­рөө хийх гээд байдаг. Тамирчид л дунд нь хохирч байна. Сая дэлхийн аваргад оролцох гэж юу болов оо. Зүгээр наад захын туршлага байна ш дээ. Таван цагийн зөрүүтэй газар дор хаяж тав хоногийн өмнө л очих ёстой байдаг. Тэгж цагийн зөрүүг арилгаж байж, тамирчнаас амжилт нэхэх эрхтэй. Би бол угтаа хөндлөнгийн хүн ш дээ. Хүн шүүмлэх гээд байгаа зүйл ч биш гэдгийг ойлгоорой. Холбооны удирд­лагуудын ярьж бай­гаа­гаар бол “Шигшээ багийн багш нараасаа хэд хоногийн өмнө очих уу, тулгаж очих уу гэдгийг асуухад багш нар тулгаж очьё гэж шийдсэн” гэж байна лээ.

-Багш нар гэдэг нь хэн гэж?

-Би жишээ нь холбооны дасгалжуулагчдын зөв­лө­лийн гишүүн. Гэтэл бид нартай л лав ярилцаагүй. Ярилцаагүй болохоор шиг­шээ багийн таван дасгал­жуулагчийг хэлж байна гэж би ойлгосон. Одоо тэгвэл шигшээ багийн дасгал­жуу­лагч нартай хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Яа­хаа­раа тэд нар тав, зургаан цагийн зөрүүтэй газар тул­гаж явъя гэж шийдсэн юм. Эсвэл удирдлагууд нь мөн­гөө хэмнэх гэсэн юм уу. Ямар ч байсан энэ асуудлыг тодорхой болгож, хариуц­лага хүлээлгэхгүй бол бүгд хариуцлагаас бултаж бай­на. Цаг агаарын байдлаас болоод гэж ярьдаг. Гэхдээ сумын төвийн, хөдөөний малчин хүртэл сарын өм­нөөс зарласан цаг агаарын сэрэмжлүүлгийг мэдэж бай­хад жилд ганц болдог дэл­хийн аваргын өмнө тийм шалтгаан хэлээд зогсч бай­на гэдэг бол надад үнэхээр харамсалтай л санагдсан.

-Одоо хамтарч ажиллах багийнхаа талаар та хэр судалсан бэ?

-Статистик судалгаа гар­гаж үзсэн. Тайванийн баг сүүлийн 10 жилд ямар ам­жилт­тай байсан юм гэдгийг судалсан. Ний нуугүй хэлэ­хэд, би тэдний эмэгтэй баг­тай түлхүү ажиллаж, ам­жилт гаргуулах зорилготой байгаа. Азийн аваргаас ганц нэг хүрэл медаль авч бай­сан юм билээ. Өнөөдөр тавьж байгаа гол зорилго нь ирэх жил /энэ жил/болох Азийн наадмаас медаль авах явдал. Ажиллаад л үзнэ дээ. Цалин хөлсний тухайд өмнө нь гадаадад ажиллаж байсан багш, дасгалжуулагч нарынхтайгаа харьцуулахад боломжийн хэмжээнд гэрээгээ хийсэн гэж бодож байна. Хуулийн зөвлөх маань гэрээ хийхэд их тусаллаа. Түүнчлэн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, олон улсын шүүгч А.Басхүү нартаа талархал илэрхийлье. Энэ хоёр маань гэрээ хэрхэн хийхээс эхлээд тэнд ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн энэ ажилд их тусалсан.
-Таныг явахаар “Арс­лан” клубыг хэн удирдах вэ?

-Клубээ шавьдаа үл­дээж байгаа. Одоо 120 кг-д барилддаг, шигшээ багийн тамирчин Ж.Чулуунбат цаашид “Арслан” клубын үйл ажиллагааг явуулна. Тамга тэмдэг, дасгал­жуу­лалтын эрх гээд бүхнийг шилжүүлж, үлдээгээд явж байгаа. Ми­ний хүүхэд сай­хан нэр төрт­эй аваад явчих байх аа. Мэдээж хэрэг надад бодсон зүйл байгаа. Шавь нараа Тайваньд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх тал дээр одооноос төлөвлөж байгаа.

Б.Бадамгарав

http://www.news.mn/news/section=home/pa ... 6283034315

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.06.10 1:03 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Мэргэн буудагчид хоёр мөнгөн медаль хүртлээ
2009 оны 12-р сарын 22

Ази тивийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт Катарын нийслэл Доха хотноо эхэлж, 25 орны 350 гаруй тамирчид өрсөлдөж байгаа тус тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Мөнх-Эрдэнэ, О.Янжинлхам, Ц.Хонгорзул, спортын мастер Т.Баярмаа, Э.Даваахүү, Б.Бишрэл болон ОУХМ Б.Лхам нарын найман тамирчин цэц сорьж одоогийн байдлаар манай тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Тэмцээний эхний хоёр өдөр хийн урт бууны эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн явагдаж эхний өдөр Б.Бишрэл залуучуудын хийн урт бууны төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр урьдчилсан буудлагад 97, 98, 100, 98, 99, 100 нийт 592 оноо авч, хэсэгтээ хоёрдугаар байрт шалгарснаар шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болж, шигшээ буудлагад 100.7 оноо цуглуулснаар нийт 692.7 оноогоор мөнгөн медалийн болзол хангав. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин Юү Жикан 696.1 оноогоор алт, Энэтхэгийн тамирчин Син Чен 691.5 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Энэ өдөр хийн урт бууны ангилалд Ц.Мөнх-Эрдэнэ цэц сорьж, нийт 691 оноогоор наймдугаар байрт шалгарлаа.

Харин тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн хийн урт бууны буудлагын тэмцээн болж залуучуудын ангилалд ОУХМ О.Янжинлхам урьдчилсан буудлагад 98, 98, 99, 99 нийт 394 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарч, шигшээд шалгарч шигшээ буудлагад 104.4 оноо авснаар нийт 498.4 оноотой авч Монголын тамирчдаас хоёр дахь мөнгөн медалийн эзэн болов.

Энэ ангилалд БНХАУ-ын Ван Бин Ин 501.7 оноогоор алт, Малайзын тамирчин Нур Аюуни Абдул Халим 497.7 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 18 хүртэлх насныхны ангилалд өрсөлдсөн Б.Лхам шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Ази тивийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад "Сингапур-2010" өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадмын эрх олгосон юм.

http://news.gogo.mn/r/63844

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.06.10 1:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
“AIBA president cup”-д Монголын боксчдыг гадуурхжээ
2009 оны 12-р сарын 15

“AIBA” –гийн ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн өндөрлөж, Монголын ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ. Тэмцээний эхний өдөр У.Мөнх-Эрдэнэ 7:0, З.Энхзориг 6:1, С.Эрдэнэбаяр 7:3-аар ялагдсан.

Тэмцээний хоёр дахь өдөр 51кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Бакyгийн рингэд тодорхойгүй шалтгаанаар гараагүй талаар өмнө нь мэдээлсэн. Ингээд энэ талаар боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Бандиас тодрууллаа.

-Н.Төгсцогт яагаад рингэд гарч тоглосонгүй вэ. Америкийн нэгдүгээр шигшээд багтсан тамирчинтай оноолт таарсан байсан?
-“AIBA president cup” –д манай боксчдын оноог маш их дарсан. У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Америкийн нэгдүгээр шигшээгийн тамирчинтай оноолт таарсан. Манай тамирчин эхний хоёр үе маш сайн, өрсөлдөгчөөсөө илүү тоглосон. Гэтэл шүүгчид улаан цайм өрсөлдөгчид нь оноо өгөөд У.Мөнх-Эрдэнэд нэг ч оноо өгөөгүй. Тэгээд шүүгчдийн луйвар булхайг эсэргүүцэж, Төгсцогтыг дэвжээнд гаргаагүй. Гаргаад дахиад оноо өгөхгүй бол яах юм.

-Манай боксчдод яагаад ингэж хандаж байгаа юм бол?
-Саяны тэмцээн тэр чигээрээ булхай луйвар болж өндөрлөсөн. Ирэх жил Олон улсын сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай. Тэгээд үүнээсээ болоод бөөн л бужигнаан луйвар болж байна.

http://news.gogo.mn/r/63504

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.07.10 2:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Х.Цагаанбаатар жингийнхээ тамирчдыг чансаагаар тэргүүлж байна

Дэлхийн жүдо бөхийн холбоо өнгөрөгч оноос тэмцээн тус бүрд зэрэглэл тогтоож, оноо өгөх журмыг боловсруулсан. Хамгийн өндөр оноо цуглуулах нэр хүнд бүхий тэмцээний тоонд олимпийн наадам, ДАШТ байдаг ч дараагийн томоохон тэмцээнүүдийн нэг бол яахын аргагүй “Мастерс” юм. Оролцсон тэмцээн бүрийн зэрэглэл, ямар амжилт үзүүлсэн байдлаар нь тамирчдад тогтсон оноог өгч, тэднээс хэн их оноо цуглуулсан нь Лондонгийн олимпод өрсөлдөх эрхийг хүртэнэ. Жишээ нь ДАШТ-д түрүүлбэл 500, дэлхийн цомын тэмцээнд долдугаар байр эзэлбэл 16 оноог өөрийн чансааны үзүүлэлтэд нэмүүлдэг.

Энэ сарын 16,17-нд БНСУ-ын Сувон хотноо болох анхны “Мастерс” тэмцээнд жин тус бүрд дэлхийн чансааг тэргүүлэгч 16 тамирчин оролцох дүрэмтэй. Үүнд зохион байгуулагч орноос нэг жинд дор хаяж нэг бөх оролцуулах ёстой юм байна. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөх эрх авсан бөгөөд 60 кг-ийн жинд эрэгтэйчүүдийн чансаагаар 884 оноогоор Украйны бөх Георгий Зантариа тэргүүлж, манай улсын тамирчин Г.Болдбаатар 244 оноогоор 16 дугаар байрт оржээ. Мөн 66 кг-ийн жинд манай улсын тамирчин Х.Цагаанбаатар 1140 оноогоор бусад орны тамирчдаас маш хол зөрүүтэй тэргүүлж, Испанийн тамирчин Сугой Уриарте 728 оноогоор удаалж, 272 оноогоор манай улсын тамирчин С.Мияарагчаа 11 дүгээр байрт бичигджээ. 100 кг-ын жинд Япон улсын тамирчин Такамаса Анай 916 оноогоор тэргүүлж яваа бол манай улсын тамирчин Б.Тэмүүлэн 312 оноогоор 12 дугаар байрт яваа. Харин энэхүү тэмцээнд манай улсаас оролцох эрхийг хүртсэн ганцхан эмэгтэй тамирчин М.Бундмаа 408 оноогоор 12 дугаар байрт бичигдсэн байна.

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Jan.30.10 3:30 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Endees Ivan Yarigynii medee uzeerei: http://www.wrestrus.ru/

Ehnii udur huuhnuud mungu, hurel medali avchee.

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.07.10 3:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Parisiin Grand Slam, ehnii udur 66 kg-d Miaragchaa mungu, Tsagaanbaatar hurel, 60 kg-d Tumurhuleg 5-r bairand orjee:

http://www.judo-world.net/ijf/grand_sla ... he=english
http://intjudo.eu/index.php?Menu=Galler ... ype_id=3&r
http://www.youtube.com/watch?v=6iVP35JHJeY

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.12.10 2:33 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнгөрөгч долоо хоногт Парист болсон Их дуулга тэмцээний дараах байдлаар чансаагаа шинчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд эхний хоёр байрыг монгол жүдоч эзлэх болсон байна. Оны эхний тэмцээн “Мастерс”-т түрүүлж, Парисаас мөнгөн медаль хүртсэн ОУХМ С.Мияарагчаа 852 оноотой болж, дэд байрт дэвшсэн бол өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш жингийнхнээ хошуучилж буй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Парисийн их дуулгаас хүрэл медаль хүртсэнээр 1260 оноотой болжээ. Ийнхүү тэд 66 кг-ийн монгол бөхчүүд дэлхийд хүчтэй гэдгийг батлан эрэмбээрээ эхний хоёр байрыг эзэлж байна.
IJF тив, дэлхийн АШТ-ээс гадна дөрвөн зэрэглэлийн олон улсын тэмцээнээс чансааны оноо олгодог. Харин “Лондон-2012” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөн энэ оны тавдугаар сараас эхлэх юм.


www.mongolnews.mn

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.13.10 7:04 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: May.28.08 7:47 pm
Posts: 549
Location: :::Өглөөний Хөх Луу ::: дэвжээ
Жудо бол номер нэг байлгүй дээ энд бол.

_________________
"Өглөөний Хөх Луу"


Top
   
PostPosted: Feb.13.10 4:17 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Turkey-d bolj baigaa chuluut buhiin A zeregleliin Yasyr Dogu OUT-s ehnii udur Naranbaatar, Burmaa nar mungun medali avchee:
http://www.news.mn/

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.14.10 2:05 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Vienna-d bolj baigaa judo buhiin delhiin tsomd ehnii udur 60 kg-d Tumurhuleg alt, Boldbaatar 7-r bair, 66 kg-d Miaragchaa mungun medal avlaa:
http://217.79.182.227/www.judo-world.ne ... ue_eju.php
http://dayarmongol.com/index.php?option ... &Itemid=45

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.18.10 9:43 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Хоёрдугаар сарын 12-14-нд Туркийн Стамбул хотноо алдарт бөх Яшар Догугийн дурсгалд зориулсан 38 дахь удаагийн олон улсын тэмцээн болж, 24 орны 300 орчим бөх хүч үзлээ. Дэлхийн медальт, гавьяат хэргэмт бөхчүүдтэй Монголын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл, нийт дөрвөн медаль хүртэв. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн 14 жингийн наймд нь түрүүлж, 15 медаль цуглуулсан азербайжанчууд багийн дүнгээр тэргүүлсэн байна.
Эрэгтэй
55 кг: 1.Махмуд Магомедов (Азербайжан) 2.Баяраагийн Наранбаатар (Монгол) 3.Юрий Болум (Украин), Фараз Бахрами (Иран)
60 кг: 1.Зелимхан Гусейнов (Азербайжан) 2.Ахмедизаи Саиф (Иран) 3.Тефик Одабаши (Турк), Ганзоригийн Мандахнаран (Монгол)
66 кг: 1.Хаисла Гарсия (Канад) 2.Эмин Азизов (Азербайжан) 3.Мустафа Куюку (Турк), Мустафа Хусейнхани (Иран)
74 кг: 1.Ануар Гедуев 2.Камал Маликов (хоёул ОХУ) 3.Чамсулвара Чамсулвараев (Азербайжан), Саид Риахи (Иран)
84 кг: 1.Шариф Шарифов (Азербайжан) 2.Альберт Саритов (ОХУ) 3.Эрхан Чихангироглу, Сердар Боке (хоёул Турк)
96 кг: 1.Хетаг Гозюмов (Азербайжан) 2.Серхат Балчи (Турк) 3.Давит Курашвили (Гүрж), Салих Эринч (Турк)
120 кг: 1.Мухаммад Реза Азаршахип (Иран) 2.Тохтар Темрезов (Азербайжан) 3.Нурсан Катаев (Казахстан), Али Гурбуз (Турк)
Эмэгтэй
48 кг: 1.Сарианне Сувола (Финланд) 2.Самее Сезер 3.Рейхан Сезер, Өзге Кузучекдэр (бүгд Турк)
51 кг: 1.Наталья Боду (Молдав) 2.Цогтбазарын Энхжаргал (Монгол) 3.Тина Илинен (Финланд), Хафизе Шахин (Турк)
55 кг: 1.Дан Аева (Казахстан) 2.Зейнеп Йлдирим 3.Лейла Метин (хоёул Турк), Надя Градян (Азербайжан)
59 кг: 1.Соня Ахмедли (Азербайжан) 2.Нестал Киязова (Кыргызстан) 3.Дерья Йлмаз, Хусейн Тайбе (хоёул Турк)
63 кг: 1.Олеся Замула 2.Катерина Домбровская 3.Гозел Зутова (бүгд Азербайжан)
67 кг: 1.Надежда Семердсова 2.Зумруд Гурбанхажиева (хоёул Азербайжан) 3.Бурчу Орская (Турк), Лалица Иванова (Болгар)
72 кг: 1.Дима Иванова (Азербайжан) 2.Очирбатын Бурмаа (Монгол) 3.Светлана Салинеко (Азербайжан)

www.mongolnews.mn

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.19.10 8:45 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
Болоодоо манай Чөлөөтийхэн ..Зарим нэгэн хүмүүс нь цаашаа Болгарлуу Дан Колов-н тэмцээнд явсан гэсэн юу болж байгаан бол ..

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Feb.22.10 2:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Gunzo wrote:
IJF Grand Prix Duesseldorf 2010
Kh.Tsagaanbaatar Gold Medal -66kg

1.KHASHBAATAR, Tsagaanbaatar MGL
2.AN, Jeong-Hwan KOR
3.KORVAL, Loic FRA
3.DRAKSIC, Rok SLO
5.FASIE, Dan ROU
5.ZAGRODNIK, Pawel POL
5.SANJAASUREN, Miyaragchaa MGL
5.KULISCH, Adrian GER

live stream of the tournament
http://212.227.96.120/index_offline.php ... 0615c260af

Манайхан баллаж байна өө. -73кг-д Н.Сайнжаргал бас алт. -60 кг-д Д.Төмөрхүлэг хүрэл медал, Г.Болдбаатар шагналт тавдугаар байранд орсон байна.

2 алт, нэг хүрэл медалтайгаар Монгол Улс эрэгтэйчүүдийн медалын эгнээг хошуучилж байна. хэхэхэ. Япон эмэгтэйчүүдийн медалиар тэргүүн байранд.

Europian Judo Union-ы цахим хуудсан дээр Монголчууд дэлхийн жудогийн хаалгыг тогшиж байна гэсэн гарчигтай IJF Düsseldorf Grand Prix-ийн мэдээ нийтлэжээ.
http://www.eju.net/news/?mode=showNewsItem&id=408

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.22.10 2:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
мэдэхгүй ээ

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Feb.22.10 11:00 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
Болоодоо Урагшаа :wd: :wd: :wd:

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Feb.23.10 3:02 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Duesseldorf-t Tsagaanaa umnu ni hed yalagdsan Solongosiig yalsan bichleg:
http://www.youtube.com/watch?v=1qZ3CpGS_Tg

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.27.10 3:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
World Cup Prague dung endees uzeerei:
http://217.79.182.227/www.judo-world.ne ... ue_eju.php

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Feb.28.10 2:53 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Miaragchaagiin avargiin tuluu barildsan barildaan, saihan uzjee:
http://www.youtube.com/watch?v=SU93Zi7PLCA

Ehnii udriin bichleguud:
http://community.eju.net/judofriends/co ... 10-1st-day

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Mar.23.10 1:12 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Мэргэжлийн жудочин,боксчин болчих юмсан...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Mar.25.10 2:45 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Feb.28.10 8:05 pm
Posts: 208
Location: Эгэл жирийн энэ аялгууг өөр хэн ч мэдрэхгүй™
Shatar sh dEEE :D

_________________
~ Эхлэнгүүтээ төгсөв ~


Top
   
PostPosted: Apr.02.10 11:30 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Магадгүй...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.23.10 12:53 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” өчигдөр Бразилын Рио Де Жанеро хотод болж, эхний өдрийн тэмцээнээс жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /хоёул 66 кг/, С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс М.Бундмаа /52 кг/ нар “Их дуулга”-ын татамид өрсөлдсөн юм.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилын бөхчүүдийг ялж, зооны аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон байна. Харин С хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финляндын бөхийг, зооны аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагджээ. Манай бөх С.Ням-Очир Бразилын татамид сайн барилдсан ч зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар Х.Цагаанбаатарын адил шагналт тавдугаар байр эзэлсэн байна. ОУХМ С.Бундмаагийн хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.

http://www.ijf.org/
http://www.news.mn

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Sep.09.10 1:08 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited