#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 11:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jul.15.08 12:59 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Aug.04.06 5:51 pm
Posts: 292
Энд ороод үзээрэй. Долоо хоног болгон шинэчлэгдэнэ.


Last edited by mr.panda on Jul.15.08 6:59 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.15.08 4:04 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Aug.04.06 5:51 pm
Posts: 292
[web]http://www.warcraftiintuuh.tk[/web]

аль болох их сайтруу орж л байгаарай. Удахгүй орчуулагдчихсан Комикууд тавина. :mrgreen:


Top
   
 Post subject: hi all
PostPosted: Apr.11.09 7:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
za manaihaan bi neg iimerhyy yum hiigeed l bn ta byhen orood sonirhood yzeerei gej... dutuu zyilyyd ih bgaa orchuulaad l bn zovolgoo ene teriig helj ogno bizdee...
www.mgl-dota.blogspot.com

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Nov.06.09 3:59 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
2-р бүлэг
Шинэ дэлхий
Күэл таласыг нээсэн нь
Дэлхийн дайнаас 6800 жилийн өмнө

Дат Рэмараар удирдуулсан Дээд элфүүд Калимдорыг орхин хүчит мөсөн шуургыг эсэн мэнд гэтлэн цааш явцгааж байлаа. .Олон жилийн турш тэд сүйрэлт автсан далхийгээр хэрэн хэсэж аялсаар орхигдсон ертөнцийг нээн олжээ. . Дат Рамер буяу нарнаар аялагч “өдрийн цагаар унтдаггүй болсон учраас” гэж нэрлэгдсэн удирдагч өөрийн хүмүүсийн аж төрөх шинэ байр олж соёл иргэншлээ цогцлуулахыг хүсч байлаа.
Түүний хөлөг онгоц Хүн төрөлхтний сүүлд Лордарен гэж нэрлэгдсэн эх газар дээр хөл тавьлаа. Ингээд эх газрын нэгэн бөглүү хэсэгт өөрсдийн амьдрах нам гүм амьдралыг бий болгож эхлэв. . Гэсэн ч хэдэн жилийн дараанаас ихэнх дээд элфүүд тэндээ галзуурч эхэлжээ. . ЭНэ нь газрын гүнд байх ад зэтгэрүүд сэрж, тэдний нөлөөлөл байх гэсэн цуу яриа гарсан ч ихээхэн удалгүй дээд элфүүд бөглүү гацааг орхин хойд зүгийн үржил шимт энергийн хангалттай нөөц бүхий эх газар луу нүүдэллэн оджээ. Дээд элфүүд Лордарений өндөр өндөр уулсыг даван , аялал нь улам бүр аз туршсан хэцүү болж эхэллээ. Мөнхийн булгаас тасран амьдралын энергээсээ салан хөөгдсөн цагаасаа хойш ихэнх дээд элфүүд хүнд өвчинд нэрвэгдэх, өлсгөлөнгөөс болж үхэцгээж байлаа. Гэхдээ тэднийг сандралд оруулсан гол шалтгаан нь үхэшгүй мөнхийн байх чадвараа алдсан явдал байлаа. Биеийн өндрийн хэмжээ нь буурч гүн хөх арьс нь ч өнгөө алдаж эхлэв. Амссан зовлон шаналлаасаа , Калимдорт олж хараагүй байсан нээгдээгүй нууцуудыг олж нээжээ.. Зэрлэг ойн гүнд ан хийн амьдардаг хүн төрөлхтний үүсэл хүмүүсийн аймагтай ч тааралдсан байна. Гэсэн хэдий ч, тэдний нээж олсон зүйлүүдээс хамгийн олиггүй нь Зуламаны ховдог шунахай, зальт Троллуудыг олсон явдал байлаа. Эдгээр хөвд өвсөөр бүрхэгдсэн биетэй троллууд нь дөрвөн мөчтэй, биеийн хэлбэр нь ерөнхийдөө хүн төсөөтэй боловч зэрлэг, чөтгөрийн царайтай үзэшгүй муухай амьтад байв. Хойд Лордарений бөглүү хэсэгт шинээр соёл иргэншил бий болж, өөр аймаг ирж суурьшсанаар троллууд газар нутгаа харийнханд алдах аюулын эсрэг шинээр ирэгсэдтэй тэмцэж эхлэв. Элфүүд энэ байдалд дургүйцэж тааралдах болгондоо тэднийг алж эхлэв. Ингээд олон жилийн дараа дээд элфүүд Калимдорыг санагдуулахуйц газрыг нээн олж суурьшжээ. Тивийн хойд хэсгийн гүн ойн дунд, дээд элфүүд Күэл таласын эзэнт улсыг бий болгож, өөрсдийнх нь хөгжил дэвшилд саад болсон цус нэгт ах дүү Калимдорынхны соёл иргэншлийг үгүй хийхээр тангараг тавьцгаалаа. Мөн тэд ойролцоох газраасаа троллуудын одоог хүртэл хамгаалсаар байгаа эртний ариун хотыг нээн олжээ. Ариун хотыг нь нэн илрүүлсний эсрэг Троллууд элфүүдийн хот руу дайрч эхэлсэн байна.
Шаргуу элфүүд тэдний эсрэг энх Калимдороос авч гарсан ид шидийн өчүүхэн хэмжээний энергийнхээ тусламжтайгаар хамгаалж байлаа. Дат Рэмарын удирдлаган дор элфүүд Йтйнигийн удирдагчдыг 10 аас нэг болтол нь устгаж чадав. Гэсэн хэдий ч зарим нэгэн элфүүд Калдэрэйгийн эртний захиасыг санаж, хэзээ нэгэн цагт ид шидний үнэрээр галт Легионууд тэдний араас ирж болзошгүй хэмээн болгоомжилсоор ..
Ингээд дээд элфүүд өөрсдийнхөө хотыг бат хамгаалалттай болгож чадав, ингэснээр тэд энэ хамгаалалтынхаа дотор ид шидийг суралцах боломжтой болсон юм. Ингээд Кул таласын хилийн цэгүүдийн орчимд шидийн хамгаалалт болох бат бах чулуун хагаалалтуудыг бий болгожээ.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.06.09 4:01 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
YArshig bi l orchuulj hiij bhaas ene orchuulgiin nohduudiig huleesen butquum bna. Chaduul odort 1 iig oruulj baiya.. hehe hamtrah hun bnuu? orchuuulchixwal ug ni ih goy tuuh shuude

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.06.09 4:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Эдгээр хамгаалалтын чулуунууд зөвхөн ид шидийн хүчээр хамгаалах бус , мухар сүсэгтэй хөөрхий троллуудыг айлгах тал дээр ч гойд үр нөлөөгөө өгч байлаа.
Цаг хугацаа өнгөрсөөр л, энэ хугацаанд Кул Талас ч элфүүдийн нөр их хичээл зүтгэл, ид шидийн хүчний ачаар соёлын томоохон цогцолбор болон хувирч байлаа.зарим талаараа Калимдорын архитектурын шийдлийг агуулсан үзэсгэлэн төгс хот болж байсан ч харахан олонд танигдаж чадаагүй байлаа. Күл Талас элфүүдийн гараар бүтээгдсэн гялалзаж буй эрдэнэс шиг л сайхан хот боллоо.Кул Таласын эрх барих дээд удилрдлага болох Мөнгөн сарны зөвлөлийн хурал “Convocation of Silver Moon” байгуулагдаж , Нарнаар аялагчийн үр удам улсын дээд удирдлагыг гартаа авсан байна. Дээд элфүүдийн хамгийн шилдэг 7 удирдагчийн бүрэлдэхүүнтэй сарны хурал нь элфийн газазр нутаг болоод хүн амыг хамгаалах бодлогод чиглэгдэн ажиллах болжээ. . Хамгаалалтын хориглолтынхоо дотор, дээд элфүүд өвөг Калдорэйгийнхаа захиасыг умартаж шидийг ашиглах болн суралцахад шамдан, өдөр тутмынхаа бүхий л амьдралд ашиглаж байлаа.

Дөрвөн мянга гаруй жилийн туршид дээд элфүүд өөрсдийн Кул Талас даа амар амгалан, тайван амьдарсаар ирсэн. Гэсэн хэдий ч, Өст троллууд тийм ч амар буугаад өгчихсөнгүй. Тэд ойн гүн рүү зугтан орж өөрсдийн дайны удирдагчид болоод цэргийн хүчийг зузаатгахаар хүлээцгээж байлаа.. Эцэст нь, харанхуй ойн гүнээс хүч чадлаа бүрэн олж авсан троллын арми гялалзан гялтганах Кул таласын зүг хөдөллөө.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.07.09 12:48 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Аратор ба Троллуудын дайн
Дэлхийн дайнаас 2800 шилийн өмнө
Дээд элфүүдийн троллуудын догшин ширүүн дайралтыг хамгаалан тогтоож байх тэр үед тэр үеийн нүүдэлчин амьдралтай хүмүүс ч гэсэн газар нутгаа нэгтгэн захирахын төлөөх тэмцлээ явуулж байлаа. Тэд хоорондох эрх мэдлийн төлөө бие биенийхээ эзэмшил газар луу дайрах, булаан эзлэх болжээ. Тэдэн дундаас Арати гэж нэрлэгдсэн нэгэн овог троллуудын хүчирхэг дайралтыг гайхан ажиглаж байлаа. . Арати овог бүх хүмүүсийн овгийг нэгтгэн нэгэн нэгдмэл хүчтэй овог байгуулахыг эрмэлзэж эхэллээ.

Олон жилийн туршид Аратичууд өрсөлдөгч овог аймгаа ялан дийлж өөрийн нөлөөн дор оруулж байлаа . Ялалт бүрийн эцэст Аратичууд эрх мэдэл болоод энх тайванг хүмүүст авчирч, ингэснээр Аратичууд ассар өргөн уудам нутаг хийгээд олон овог аймгыг нэгтгэсэн хүчирхэг армитай болж чадсан. Шаардлагата үед тэд троллууд болон шинээр суурьшсан элфүүдийн эсрэг байлдах хшчирхэг армитай болж чаджээ. Аратигийн удирдагчид удалгүй Лордарэний хойд хэсэгт өөрсдийн хотоо бариж байгуулахаар шийдэв. . Хотын нэрийг Стром гэж нэрлээл бүх л арати үндэстэн, Араторуудын хот болсон байна. . Аратор цэцэглэн хөгжиж хүн төрөлхтөн аюулгүй, амар тайван хөгжих боломж иржээ.
Нэгэн удирдлаган дор хүн төрөлхтөн нэгдэж хүчирхэг нэгдсэн соёлыг бий болгож байлаа. . Араторын хаан Торадин , хойд зүгээс ирсэн элфүүд одоогоор троллуудын бат бөх бүслэлтэн доор байгаа гэдгийг мэдэж байлаа, гэсэн хэдий ч ард иргэдээ харийн үл мэдэгдэх улс орны хажууд амар тайван байна гэсэн итгэлгүй байлаа . Олон сар өнгөрсөөр л , энэ хугацаанд элфүүд бага багаар хойд зүг рүү шахагдсаар л байлаа.Эцэст нь эцэж ядарсан дээд элфийн төлөөлөгчид Кул Таласаас Стромд холбоо тогтоохоор ирж, Торадинд Троллуудын хэр хүчирхэг гэдгийг дахин мэдрүүлжээ. Элфүүд Торадинд хандан Троллуудын арми хэдий чинээ их болсон хийгээд Кул таласыг эзэлсний дараагаар өмнө зүг рүү дайралт хийх гэж буйг хэллээ. Эцсийн эцэст цөхөрч арга нь барагдсан элфүүд хүмүүсээс зэр зэвсгийн тусламж гуйж, оронд нь ид шидийн арга ухаанаас тодорхой хэмжээгээр зааж өгөхөөр тохиролцжээ . Торадин хэдийгээр илбэ шидэнд итгэдэггүй ч тэдний хүссэн зүйлийг биелүүлж элфүүдэд хэрэгтэй тусламжыг нь үзүүлэхээр шийдэв. Тун удалгүй, элфийн шидтэнгүүд Стромд хүрэлцэн ирж хэсэг бүлэг хүмүүст шид зааж эхэлжээ.
Шид заах явцад элфүүд хүмүүсийн шид суралцахдаа төрөлхийн болхи байдгыг олж мэджээ. , гэхдээ хүмүүс үүндээ гайхмаар дур сонирхолтой байлаа. Зуу гаруй эрчүүд элфийн ид шидийн ерөнхий ойлголтыг олж авч чадсанч энэ нь троллуудын эсрэг тэмцэхэд хангалтгүй байлаа. Ингээд удалгүй ид шидээр суралцагчдыг бэлэн болсон гэж үзмэгц элфүүд Стромыг орхиж , Торадин хааны арми байрлаж буй амна зүг рүү яаравчлан одлоо.

лтерикийн уулсын бэлд хүний болоод элфийн нэгдсэн арми Троллуудын армийг бут цохин буулгаж авлаа Тулаан маш олон хоног үргэлжилсэн ч, Аратоны хүчирхэг армин өөрийн газар нутгаас нэг ч алхам ухралгүйгээр зоригтойгоор хамгаалан тулалдаж байлаа. . Элфүү д ч тэдний ид шидийн хүчийг чөлөөлж дайснууд руугаа чиглүүлэх цаг нь болсон гэж үзэж байв. Хүний зуун шидтэн болоод элфийн шидтэнгүүд тэнгэрээс гэгээн ид шидийн хүчээр Троллуудын армыг галан түймрээр хуйхалж устгав . Элемэнтэн гал Троллуудын дотор орж аймшигтайгаар тарчилган зовоож үхүүлж байлаа.
Троллын арми бутарч, үлдсэн хэсэг нь тулааныг орхин зугтахад Аратоны цэргүүд араас нь нэхэн очиж сүүлчийн ганц Троллыг ч үлдээлгүй бут ниргэв. Ингээд Троллууд хэзээ ч дахин сэргээгүй бөгөөд түүхэнд Троллуудын сэргэн мандалт дахиж бий болоогүй юм. Кул Таласыг нуран унах яюулаас хамгаалсан Араторын хүмүүс болон цусан угсааны эзэн хаан Торадортой элфүүд шударга нөхөрлөлийн харилцааг тогтоов. . Хүмүүс болон элфүүдийн урт хугацааны турш дах нөхөрлөлийн эрин үе ирж байлаа.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.10.09 2:40 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Tирисфалын хамгаалагчид
Дэлхийн дайнаас амнах 2700 жил

Хойд зүгт троллууд эзгүй байх үед , Күл таласын элфүүд өөрсдийн гайхамшигт хотоо барьж байгуулсаар л байлаа. Ялалтаар дүүрэн Араторын арми Стромдоо буцаж ирлээ .Хүн төрөлхтний бэлэгдэл болсон Аратор өсөж цэцэглэн хөгжсөөр л... олон жилийг дайн байлдаангүй өнгөрүүлсээр л нэг мэдэхэд Торадин хөгширч Араторыг залуу үедээ шилжүүлж өгөх цаг нь болсон байна.
Элфүүдийн сургасан шидтэнгүүд цаг өнгөрөх тусам өөрсдийн ид шидийн мэдлэгээ хөгжүүлсээр сахилга бат, дэг журамд орж хүчирхэг шидтэнгүүд болжээ. Тэд өөрийн үүрэг хариуцлагын дагуу ид шидийг няхуур нямбай болгоомжтойгоор судалж эхэлсэн ч шинэ үедээ ид шидийн хүчийг сургахаа мартсангүй. Гэвч үүнийг дагах үүрэг хариуцлага болоод болгоомжлолыг сургахаа хойш нь тавьж байлаа.

Эзэнт гүрэн өргөжин тэлж, үүнийг дагаад шидтэнгүүд ч өмнө зүг рүү хүрээгээ тэлсээр байлаа. Эзэмшсэн хүчирхэг ид шиднийхээ хүчээр шидтэнгүүд шинэ газар нутгын зэрлэг ан амьтдыг хөөн зайлуулж, зэрлэг байгалийн дунд шинэ соёл иргэншлийг бий болгосоор л байлаа . Гэвч … тэд цаг мөч өнгөрөн тусам олноос тусгаарлагдан , зожгирсоор байлаа.
Аратоны хоёрдох хот болох Даларан хот Стромын хойд зүгт бий боллоо. Шинэ хот үүсэн бий болмогч Стромоос олон шидтэнүүд Даларанд амьдрахаар нүүн одов, яагаад гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Шидтэнгүүд ид шидийн хангалттай эрх чөлөөнд хүрэхээр шинэ хотруу тэмүүлж байлаа. Эдгээр шидтэнгүүд очсон даруйдаа Далараны шидтэний сүмийг бий болгож шидтэнгүүдийг сургаж эхлэв. Далараны оршин суугчид шидтэнгүүдийн хамгаалалтан дор оршин тогтнож аюулгүй тайван болоод хүчирхэг нийгмийг бүрэлдүүлэн тогтоож байлаа. Гэвч жинхэнэ бодит байдал дээрээ Даларан улам бүр сул дорой болсоор л...
Мөнхийн ундарганы сүйрлээс болж төлөвлөгөө нь биелэхгүй болж зогссон Галт Легионы муу ёрын туршуулууд Далараны ид шидтэнгүүдийн үнэрийг алсаас шиншлэн, баланд шунасан загий мэт олоод ирсэн байв. Эдгээр туршуулууд хэдийгээр сул дорой хор учруулж чадахгүй ч хүний нүдэнд харагдахгүй байж, Даларан хотын гудамжинд багагүй үймээн тариад амжив. Тэд хүмүүсийн дунд нуугдсаар л байлаа . Хамгийн хүчирхэг шидтэнгүүд эдгээр туршуулуудыг олохын тулд ихээхэн зүйл хийсэн ч ганц нэг хий үзэгдлийг л илрүүлж чадаж байлаа.
Удалгүй мухар сүжигтэй тариачид эдгээр муу муухай бүхий зүйлсийг ид шидтэнгүүдээс л болж бана хэмээн сэжиглэцгээх боллоо. Анхлан шидтэнгүүдийн суралцаж байсан элсний шиднээс үүссэн хэмээх цуу яриа хот даяар тархлаа. Магокрафтууд тариачдын цуу ярианаас болоод Стром хот дахиал д тэдний зүг анхаарлаа хандуулна хэмээн айж байлаа. Тэдний цорын ганц хандах хүмүүс нь элфүүд л үлдсэн байв.
Даларанд бий болж буй чөтгөрүүдийн идэвхижилтийн талаарх Магокрафтуудын мэдээг хүлээн авсан даруйдаа элфүүд хамгийн хүчирхэг шидтэнгүүдээ хүмүүсийн газар луу илгээв. Элфүүд Далараны энергийн урсгалыг судлаад чөтгөрүүдийн байгаа газруудыг нарийн гаргаж өгөв. Энэ дэлхийгээс цөөн тооны хар муу санаатай чөтгөрүүд алга болсон, бусдууд нь дэлхий дээр ид шидийн шинэ урсгал хайж байгааг ч элфүүд хүмүүст ойлгуулав.
Дүл Таласын Мөнгөн сарны бүлгэмийн төлөөлөгчид Даларанд ирж Магокрафтуудын дордуудтай уулзлаа. Элфүүд Магокрафтуудад эртний дайны түүх болоод Калимдор ба галт Легионуудын дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлэх шахсан түүхийг ярьж өгчээ, Ид шидийн хүчийг эдгээр муу санаатнуудаас ард иргэдээ хамгаалах шаардлагатайг ч хэлж өгөв. Магокрофтууд үүнийг сонсоод муу ёрын легионы эсрэг халдашгүй хүчтэй ид шидийн хүчийг дээд зэргээр ашигладаг хүчирхэг дайчдыг бий болгох санал гаргав .Элфүүд энэ саналыг зөвшөөрч энэхүү дайчдыг бий болгоход чиглэгдсэн бүлгэмийг бий болгохоор шийдвэрлэлээ.

Нууц уулзалтыг дээд элфүүдийн анхлан Лордаренд ирэхдээ байршиж байсан Трисфалын сүүдрэн ойд хийхээр болзов.. Ингээд өөрсдийгөө Трисфаны хамгаалагчид гэж нэрлэхээр болж мөн хамгаалагч дайчдыг хүн болон элфийн шилдэгүүдээс тодруулахаар болцгоов. Хэдийгээр тухайн цаг хугацаанд ганц хамгаалагч дайчин бүх л муу муухайн өөдөөс тэмцэхээр болсон ч гэсэн шидтэнгүүд тэр дайчинд бүх л хүчин чадлаа өгч дайснаа дарах боломжийг олгохоор болов. Хамгаалагч баатрын хүчин чадал нь ч зөвлөлөөс сонгогдсон элитүүдийн хувьд ч гэсэн агуу их гэмээр байсан юм . Хэзээ нэгэн цагт хамгаалагч хөгшрөх, эсвэл олно дайн байлдаанаас болж ядарч туйлдсан тохиолдолд зөвлөл шинэ хамгаалагч баатрыг сонгож, хүчин чадлыг нь шинэ баатарт шилжүүлэн өгөхөөр болсон байна.

Цаг мөч бүхэн өнгөрсөөр л, хамгаалагч баатрууд Күл талас болон Араторын газар нутгийг хамгаалсаар л байлаа. Аратор ч энэ хугацаанд ид шидийн хүчинд өсөн дэвжсээр л.. харин энэ хооронд, хамгаалагчид чөтгөрүүдийн аливаа нэгэн үйлдлийг сэрэмжтэйгээр ажигласаар л байлаа.

Дараагийн бүлэг...

Одойчуудын сэргэн мандалт
Дэлхийн зайнаас өмнөх 2500 жил

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.10.09 5:05 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Одойчуудын сэргэн мандалт ба төмрийн дархны орд
Дэлхийн зайнаас өмнөх 2500 жил
Эрт дээр үед, Титанууд Азеротийг орхин явах үед тэдний хүүхдүүд буюу эх дэлхийн хүүхдүүд эх дэлхийг хамгаалсаар газрын гүнд орогнон үлдсэн юм. Дэлд ч газрын гүндээ амар амгаланг олж өөрсдийн ажил хэргээ гүйцэтгэсээр мөнхийн харанхуйд аж төрсөөр байлаа.
Дэлхийн дайнаас үүссэн мөнхийн усны ундаргын дэлбэрэлт нь газрын гүн дэх оршин суугчдад ихээхэн муугаар нөлөөлөв.

Дэлхий тэр чигээрээ чичиргэн доргиж,титануудыг эх дэлхийгээс салан одоход , газарт амьдрагчид өөрсдийн жинхэнэ төрх байдлаа алдаж , өөрсдийгөө газрын гүнд томоохон чулуун хаалтаар түгжин гадаад ертөнцөөс тусгаарлагдчихав.. Улдаман, Улдум, Улдуар... Эртний титануудын анхлан цогцлоон богосон эртний хотын нэрс . Дэлхийн гүнд мөнхийн харанхуйн дунд нуугдаж амьдралаас таслагдсаар амар амгалан 8000 гаруй жил болжээ.

Юу тэднийг гэнэт сэрээснийг ойлгоогүй байсан ч, Улдамунд байсан газар төрөлтөнгүүд гүн нойрноосоо сэрч чадлаа. Энэхүү урт хугаацааны турш дахь гүн нойрноос сэрсэн газар төрөлтөнгүүд өөрдийгөө хувирч өөрчлөгдсөнийг мэдэцгээв.Тэдний чулуун арьс зөөлөрч уян хатан эмзэгхэн болсон хийгээд , тэдэнд байсан чулууны болоод эх дэлхийн хүч чадал ихээхэн хэмжээгээр хорогдсон байлаа. Тэд эгэл төрөлтөн болон хувирсан байв.

Өөрсдийгөө Одойчууд хэмээн нэрлээд Улдаманы үлдсэн сүүлийн орд харшийг орхин дэлхий ертөнцийг танин мэдэх аялалдаа гарлаа. Гэсэн хэдий ч тэд газар дээр гарж ирсэнгүй, харин эх газрын хамгийн өндөр уулын гүнд асар том хаант улсыг бий болгожээ. .Тэд өөрсдийн бий болгосон эзэнт гүрнээ Каз Модан буюу “Казын Уул ” хэмээн нэрлэлээ ,Каз гэдэг нь анхлан дэлхий дээр бууж ирсэн бүтээн байгуулагч Казгорот титаны нэрний утга байлаа. Мөн тэндээ өөрсдийн эцэг Титандаа зориулж томоохон бунхан бариулж .уулын гүн мухарт төмрийн дархны асар том байгууламж босгожээ. Иймээс ч, тэр цагаас хойш өдийг хүртэл тэрхүү хотыг Төмрийн Дарханы газар хэмээн нэрлэдэг болсон байна.

Одойчууд газрын гүнээс байгаль эхийн гайхамшиг болсон үнэт чулуунууд болон хатуулаг чулуулгуудыг нэн илрүүлж амьдралдаа ашигласаар иржээ. Газар доорх нөр их бүтээн байгуулалтын явцад одойчууд өөрсдийгөө дээрээ орших хөршүүдээсээ улам бүр тусгаарласаар л байлаа

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.11.09 12:18 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Долоон хаант улс
дэлхийн дайнаас өмнөх 1200 жил

Стром хот Араторын нийслэл хэвээр байсан боловч Далараны адил олон хотууд шинээр бий болж Лордарэний өргөн уудам нутагт шинэ шинэ иргэншлийг бий болгож байлаа. Гилниас, Алтерас, Кул Тирас зэрэг хотууд нь Далараны дараачаас би болсон анхны хотууд ба Стромын нэгдсэн удирдлаган доор захирагдаж өөр өөрийн уламжлалт хэв маягийг олцгоож байлаа. Тирисфалын бүлгэмийн хараа хяналтан доор Даларан хот эх газар дээрх хамгийн том шидтэнгүүдийг бэлтгэх газар болж байлаа. Далараныг захирагч Магократууд хүн төрөлхтний өмнө энэ дэлхий дээр байгаагүй олон гайхамшигт илбэ шид, тарнийг бий болгож хэрэглэх зэргээр улам бүр хүчирхэгжсээр л байлаа. Гилниас ба Алтерас хотууд нь Стромын найдвартай түшиц тулгуур бааз болж, хүчирхэг армийг бий болгон Каз Моданий сүрлэг уулсын орныг нээн илрүүлжээ. Энэ цаг мөч нь хүн төрөлхтний хувьд одойчуудтай уулзсан ба тэдний газрийн гун дэх хонгилоор доошилж одойчуудийн эзэнт улс Ironforge д очсон түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Хүмүүс ба одойчууд хоорондоо төмрийн дархны гайхамшигт урлаг, зэвсэг техникийн ололтуудаас гадна тулааны аргууд тэр байтугай гайхамшигт үлгэр домгийг хүртэл солилцон найрамдалт харилцаатайгаар аж төрж эхэллээ. Лордарэний хойд зүгт Кул Тирас хотын харьяанд байдаг жижиг арал дээр анхны загасчлал болон усан тээвэр хогжиж бий болов. Энэ цагаас эхлэн Кул таласаас байнгийн холог онгоцны боомтийг бий болгож нээгдээгүй байсан арлуудыг нээx, түүнчлэн худалдаа арилжаа хийх зорилготойгоор усан онгоцнууд далайгаар нааш цааш хэрэн хүвүх болов. Ингэснээр Араторийн эдийн засаг цэцэглэн хогжих гайхамшигт боломжийг бий болгосон боловч задран мөхөх томоохон үйл явцийн эхлэл болж байлаа. Энэ цаг мочид Стромийн удирдлагууд хотийн товийг хойд зүг рүү нүүлгэх шийдвэр гаргаж өмнө зүгийг үржил шимгүй нутгийг орхихоор боллоо. Аратигийн цусан удмын сүүлчийн залгамжлагчид болсон Торадорийн үр сад хүмүүстээ хандан Стром хотыг ингэж орхигдуулах нь эцэстээ маш буруу зуйл хэмээн итгуулэхийг оролдон Стромийн эрх баригчидтай маргалдсан болоч бүтсэнгүй. Даларанаас хойшоо алсруу Стромын эрх баригчид нүүдэллэн очиж Лордарэн хэмээх (Lordaeron) шинэ хотыг үүсгэн байгуулж улсын төв болгожээ. Эх газар тив тэр аяараа ч шинэ хотийн нэрээр Лордарэн гэж нэрлэгдэх болов. Лордарэн нь газар газраас зорин ирэгсдийн хувьд аюулгуй болоод эрх чөлөөт улс гэж тунхаглагдах болжээ. Харин Аратигийн сүүлийн залгамжлагчид Стром хотийн хуучин балгасыг мөн адил орхин одож, Каз Моданы чулуурхаг уулсийн зүг явцгаалаа. Олон сар жилийн турш тэд ийнхүү аялан явсаар нэгэнүржил шимт хондий бүхий газарт хүрч тэндээ Шуурганы эзэнт гүрнийг байгуулж Азерот хотыг үүсгэн байгуулжээ. Ингээд удалгуй Азерот хот өөрийн хүч чадлаа олж хүчирхэг улс болон хөгжиж чадлаа.
Харин цөөхөн тооны дайчид Стромыг сахайн хамгаалахаар шийдвэрлэн орхигдсон хотдоо үлдэцгээжээ. Стром эзэнт улсын төв байхаа хэдийн больсон боловч Стромгард (Stromgarde) нэрийн доор муж хот болон үлджээ. Ингээд муж хотууд тус бурдээ өөр өөрийн замаар цэцэглэн хөгжсөнөөр Араторын нэгдсэн хаант улс салан бутрах үйл явц үндсэндээ биелэлээ олсон байлаа. Хот муж улс бүр өөр өөрсдийн зан заншил болоод тахин шутэх итгэл бишрэлтэй болж. өөр хоорондоосоо улам бүр тусгаарлагдсаар л ...
Торадин хааны нэгдмэл нэгэн хүний эзэнт улс байх гэсэн хүсэл эрмэлзэл хүчээ алдан, хий хоосон зүйл л болон хувирчээ.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.11.09 12:22 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Дараагийн удаад ...

Аэгвин (Aegwynn) ба Лууний эрэлд
Дэлхийн дайнаас өмнөx 823 жил

Орчуулга муу болж байгаа бол шүүмжлээрэй. Би өөрөө цаг заваа тохируулан чадан ядан орчуулж байгаа болохоор алдаа мадаг их гарч байж магадгуй учраас та бүхнээс хүлцэл өчий...

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.14.09 4:17 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Аэгвин (Aegwynn) ба Лууний эрэлд
Дэлхийн дайнаас өмнөx 823 жил

Хэдийгээр хүмүүний хаант улс салан тусгаарлагдаж олон жижиг хэсгүүд болон бутарсан ч гэлээ, Хамгаалагчид өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр байлаа. Өнөөг хүртэл олон ч хамгаалагчид энэ эгнээнд зүтгэж байсан ч хамгаалагч бүр тухайн цаг хугацаандаа л дийлдэшгүй хүч чадлыг өөртөө ашиглаж байсан юм. Аэгвин хэмээх хүн төрөлт шидтэн охин, Хамгаалагчдыг шалгаруулдаг тэмцээнд ялалт байгуулж хамгаалагчдийн эгнээнд орсон ба олны дунд харанхуйн дундах гэрэл гэгээ хэмээх нэрийг олж авсан хучирхэг дайчин байлаа. Өөрийн удирдлаган доор Аэгвин газар газрийн хүчирхэг чөтгөүүдийг дайралдсан газраа устгадаг байсан боловч зөвлөлийн гаргаж буй шийдвэрүүд дээр сэтгэл хангалуун бус байдаг байлаа. Эртний элфүүд болон хөгшин шидтэнгүүдээр толгойлуулсан Тирисфалын удирдлага нэг гаргасан шийдвэртээ хэтэрхий туйлбартай мөртлөө хар хүчны эсрэг оновчтой, том хэмжээний шийдвэрүүдийг гаргаж чаддаггүйд нь Аэгвин эргэлзэж байлаа. удалгуй Аэгвин өөрийн багш заааварлагч нараасаа хол хөндий байыг хичээж, алс холын нутгуудаар даалгавар биелүүлэхийг илүүд үздэг боллоо. Эагвины хүч чадал өдөр болгон гайхамшигтайгаар өсөн нэмэгдэхийн хирээр, Нортрэндийн мөсөн орны чотгоруудийн хар дарсан зүүд нь болж байлаа. Нэгэн даалгавраар Аэгвин хойд мөсний оронд явж байхдаа чөтгөрүүдийн ууланд бүгсэн байхыг ажиглав. Чөтгөрүүд дэлхий дээр үлдсэн эртний луунуудын үлдэж хоцорсон цөөхөн лууг ангуучилж тэднийг барйад хүч чадлыг нь сорж байхыг харав. Дэлхийн амьд ан амьтны дундаас хамгийн хүчирхэг гэгддэг тэдгээр луунуудыг харанхуйн Галт Лэгион өөрсдийн муу муухай зүйлдээ ашиглахаар хүч чадлыг нь авч байгааг харсан Аэгвин дайран орж тэдгээр чөтгөрүүдийн гараас лууг салган авлаа. Сүүлчийн чотгорийг газар дээрээс арчигдан алга болох тэр мөчид мөсний орны тэнгэрт асар том шуурга гэнэт бий болов. удалгүй Нортрэндийн тэнгэрт асар том хүний нүүр царай гарч ирлээ. Чөтгөрийн эзэнт улсыг захирагч, Галт Лэгионы удирдагч Саргэрас өөрийн хилэнт дүрээрээ Аэгвиний өмнө гарч ирээд, залуу хамгаалагч чиний сахин хамгаалж буй Тирисфалын сүйрэл удахгуй ирэх ба дэлхий ертөнц Галт Лэгионы өмнө овдог сөгдөн унах болно хэмээн хэлэв.
Хүчирхэг Аэгвин өөрийн гэрэлт хүчийг дуудан, Саргэрасийн тэр чөтгөрийн дүрийн зүг чиглүүлэн гэрлийн хүчээр дайрлаа. Санамсаргүй зүйл болж, Саргэрасын чөтгөрийн дүрийг түүний хүчит гэрлэн энерги цом цохин алга болголоо. гэтэл энэ нь Саргэрасын урхи байлаа. Гэрлэн энергийн хүчээр Саргэрас түүний биенд орж Аэгвиний хүч чадлыг Мөнхийн ундарга сүйрч үгүй болсон тэр газар буюу усан доорх калимдорын эртний Балгас хотын гунд байгаа өөрийн хуучин биендээ оруулчихав. Ингээ Аэгвин гэнэн зангаасаа болж Саргэрасын төлөвлөгөөний дагуу өөрийгөө түүнд өгчихлөө. Ингээд олон жилийн хугацаанд харанхуйн хэн ч үл нэвтэрч чадах хий орчинд Аэгвиний их энергийн хүч чадлыг нууж, Саргэрас өөрийн хүслээ биелүүлэхэд хэн ч саад хийхээргүй болжээ. Ингээд хорон санаат сүнс Аэгвины биен дотор тохиромжтой цагийг хүлээсээр байлаа

/Энэ хэсэгт би жаахан буруу ойлгож гэдэг SOUL үгийг хүч чадал,сэтгэл зүрх бус сүнс хэмээн ойлгосон нь жаахан алдаатай болчиxож. Засав. :imhappy: :mrgreen: :mrgreen: /

_________________
depressed...


Last edited by Matsushde on Nov.15.09 1:42 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.14.09 5:59 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Oрчуулга сая 2 3 хоног хийгдээгүй удсанд уучлаарай. Он бичиг тооллын хувьд warcraft- ийн Brief History-гоос орчуулж байгаа. Өөрөө зохиож байгаа зүйлгүй юм.

Гурван сүхтний хоорондох дайн.
Дэлхийн дайнаас өмнөх 230 жил

Одойчуудийн хаант улс уулсын гүнд төмрийн дархлалаа амар жимэр хийсээр олон зуунуудыг ардаа үлдээжээ. гэсэн хэдий ч тэд өнөөг хүртэл өөрсдийн хил хязгаараасаа хальж гарах шахуу өнөр олуулаа болсон байлаа. Хэдийгээр хүчирхэг дээд хаан Модимус Анвилмарын удирдлаган доор бух одойчууд харьялагдаж байсан боловч, тэдний дунд хэд хэдэн тооны бүлэглэлүүд бий болсон байлаа. Танэ Мадораны хүрэл сахалтын захирдаг Хүрэл сахалтны бүлгэм, хааны эсрэг болон нэгдэж, бүх одойчуудийн эсрэг зогслоо. Мөн зэрлэг сүхт Танэ Хардросийн уйрдлаган доорх Зэрлэг сүхт одойчуудийн бүлгэм уулсын хад чулуутай бартаат газраар нутагладаг байсан ба хотод илүү нөлөөтэй байхыг эрмэлзэх боллоо. Гуравдахь салан тусгаарлагчид нь ид шидтэн Танэ Тауриссаны толгойлсон хар сүхтэны бүлэглэл байлаа. Хар сүхтэнгүүд уулийн хамгийн гун харанхуй хэсэгт аж төрдөг байсан ба Хүрэл сахалт болон Зэрлэг сүхтний ахан дүүстэйгээ тийм ч сайн харилцаа холбоогүй аж төрдөг байв. энэ цаг үеийн туршид эдгээр гурван аймаг ядуу зөдүү аж төрдөг байсан ч Дээд хаан Анвилмарыг өндөр насан өндөр болж тэнгэрт хальсны дараачаас бүх одойчуудийн хаан ширээний төлөө тэмцэлдэх болжээ. Олон жилийн туршид одойн хаант улс иргэний дайний холд нэрвэгдлээ. Ялангуя Хүрэл сахалтангуудийн арми хамгийн хүчирхэг байж Хар сүхтнүүд болон Зэрлэг сүхтнүүдийн эсрэг тулалдаж, газар нутгаасаа хөөн зайлуулж байлаа. Хардрос ба түүний зэрлэг сүхт дайчид Дун Алгасын нурууг давж хойд зүгт нүүдэллэн Грим Батолын оргилд өөрсдийн хаант улсыг шинээр бий болгов. Тэндээ Зэрлэг сүхтнүүд цэцэглэн хөгжиж , өөрсдийн эрдэнэсийн орд газрийг нээн, эрдэнэсийн худалдааг хөгжүүлэв. харин Тауриссан болон түүний хар сүхт аймгийнхан тийм ч амжилттай байсангүй, доромжлуулж ялагдсандаа өшөө өвөртөлсөөр, Хүрэл сахалтнуудыг дотроо үзэн ядаж эхлэв. Ингээд тэд өмнө зүгт нүүдэллэн Үзэсгэлэнтэй улаан уулсыг нээн олж тэндээ Таурассины нэрээр нэрлэгдсэн хотыг байгуулав. Цэцэглэн хөгжилт ба он удаан жилийн хугацааны дараачаас, Хар сүхтнүүд тэдний өсөөтнүүдээс өшөөгөө авах боломж бүрдэж эхэллээ. Тауриссан ба түүний илбэч эхнэр Модгуд өөрсдийн зэүсэглэсэн армыг бий бүрдүүлж Грим батол болон АйронФорг /хүрэл сахалтнүүдийн оршин буй газар/- ийн зүг их цэргээ хөдөлгөлөө. Тэдний хэтийн зорилго нь Каз Моданыг өөрийн удирдлаган доор болгох байв. Хар сүхтнүүдийн арми нөгөө 2 ах дуусийнх рүгүээ дайран орж хүмүүсийнх нь орон байрыг түйвээн тэдний армын өмнө тулан ирсэн боловч Мадоран хүрэл сахалт өөрийн армиа удирдан шидтэн одойчуудийн эсрэг дайран орж ялалт байгууллаа. Тауриссан ба түүний дагуулууд өөрсдийн аюулгуй байдлаа бодон хотруугаа буцав. Харин Модгуд Грим Батодын тэнд хүрч өөрийн ид шидийн хар хүчээ ашиглан армиа дагуулан дайран орлоо. Түүний хар хүчийн нөлөөгөөр Зэрлэг сүхтнүүдийн гэр орных нь хана туурганаас сүнс чөтгөрүүд амилан гарч ирцгээж байлаа. гэсэн хэдий ч Зэрлэг Сүхтнүүд баатарлагаар түүлалдан дайснийг хориглож байв. Хардрос хаан дайнд орж илбэч эмийн өөдөөс дайран орж түүнийг хүчит сүхээрээ цохин унагав. удирдлагагуй болсон хар сүхтнүүдийн арми буцан төрөлх хотын зүг зугтсан боловч замд нь Грим батолыг хамгаалахаар явж байсан Хүрэл сахалтнуудын армитай тулгарч, одойчуудын 2 армын дунд шахагдан бут цохиулжээ. Хар сүхтний Грим батол руу дайрсан армыг устгасан Зэрлэг сүхтний ба Хүрэл сахалтны арми нэгдэн өмнө зуг рүү явж Тауриссан ба түүний хар сүхтний армын байрлаж буй хотод очин дахин сэхэхээргүй болон бүт цохилоо. Гэсэн хэдий ч тэд Тауриссаны хар хүчний ид шидийн дуудлагыг амжиж зогсоож чадсангүй. Өөрийн олж авсан харанхуйн хар хүчин чадлынхаа тусламжтайгаар Туариссан газрын гүнд эрт дээр цагаас хойш нойрсож байсан эртний хүч чадлыг дуудан сэрээжээ. түүний харанхуйн хуч чадал, тууний доргилтоос болж хэний ч хар дарсан зүүднээс илүү аймшигтай нэгнийг тэрээр газрын гүнээс сэрээсэн байлаа.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.14.09 6:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Бүх галан элемэнтүүдийн үхэшгүй мөнхийн эзэн болох Галын лорд Рагнарос, анх дэлхийг үүсэн бий болоод удаагүй байхад Титанчуудын нөлөөгөөр газар дээрээс арчигдсан байлаа. Харин одоо Тауриссаны дуудлагаар, хүчирхэг Рагнарос дэлхий дээр дахин бий болов. Рагнарос анх дэлхийн гүн дэх галт уулын дэлбэрэлтнээс үүсэн бий болоод анх Азеротын улаан уулсын гүнд амьдардаг байжээ. ХАр чулуун дөл гэж нэрлэгдсэн галт уул нь Хойд зүгийн Галан хавцлаас эхлээд өмнө зугийн шатам халуун тал хүртэл ургэлжилсэн том галт уул байлаа. Тауриссан дайсан талууддаа алуулмагц, амьд үлдсэн түүний ахан дүүсийг Рагнарос шатаан өөрийн талд урвуулав. Хар сүхтнүүдийн хот тосгод хүн ам галын дөлд хуйхлагдаж өмнө зүгийн уул толгод тэр чигээрээ галд шатахыг хараад МАрадрон ба Хардрос 2-лаа армиа яравчлан улсынхаа зүг буцаалаа. Тэд Рагнаросын аймшигт уур хилэнтэй нүүр тулгарахыг хүссэнгүй.
хүрэл сахалтнууд улсдаа буцан очоод гайхамшигт бүтэн байгуулалтандаа эргэн орлоо. Зэрлэг сүхтний арми ч бас Грим Батол руугаа буцан очлоо. Гэсэн хэдий ч, шулам эм Модгудын үхэл тэдний орон байранд үхээрийн бузар сүнснүүдийг шингээсэн байлаа. Ингээд тэд өөрсдийн хотдоо амар тайван амьдарч чадахаа байж, Хүрэл сахалтнуудийн хаанаас тэдний улстай хая залгаа амьдарч болно гэж хэлүүлсэн ч тэд саналаас нь татгалзжээ. Ингээд Хардрос өөрийн хүмүүсээ авч Лордарэны хойд зуг рүү явж, Хинтэрландийн өтгөн ойн хаяанд улсаа шинээр байгуулжээ. унгээд хот байгуулж Айрий Пеак гэж нэр өгxээ. Зэрлэг сүхний овгийнхон байгальтай нягт харилцаатай амьдарч эхлэх үндэс нь ингээд бий болжээ.Айронфогийн одойчууд хамтийн уламжлал болон шинээр тогтсон харилцаагаа бэлгэдэн лордарэн ба каз моданы хооронд Тондал Спон хэмээх төм нуман хаалгыг барьж байгууллаа. Ингээд хамтын үйл ажиллагаагаа идэвхижүүлснээр 2 үлсын хооронд хоөжил цэцэтглэл хурдацтайгаар явагдах боллоо. Өмнө зүгээс Рагнаросын үүсгэсэн халуун хайлмагт газар орон оөөрчлөгдөж тамын орныг салангдуулж байгаа нь 2 элфийн хаант улсыг анхаарал тавьж байха; хүргэлээ. Эцсийн эцэст Мадөран ба Хардрос 2 их хаан нас барж тэдний үр хойч одойн хаант улс зөвхөн эрх чөлөө, найрамдал бөлөөд энх тайвний төлөө хамаг хүчээ зориулах нь чухал гэдгийг ойлгож авчээ.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.14.09 7:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Дараачийн удаад .... /ингээд энэхүү
warcraft-ийн түүхийн 2 дахь хэсэг дуусч дараачийн хэсэг болох Chapter III: The Doom of Draenor руу орох болно /
Сүүлчийн хамгаалагч
Дэлхийн дайнаас өмнөх 45 жил

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.15.09 6:50 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Oct.06.04 4:08 pm
Posts: 15212
Location: Mongolia
tsewerlew. ene sedewt chatlaxgvi bxiig xvsye.


Matsushde:
tsewerlexgvi udsand uuchlaarai.

_________________
viewtopic.php?f=92&t=164953


Top
   
PostPosted: Nov.15.09 1:52 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Сүүлчийн хамгаалагч
Дэлхийн дайнаас өмнөx 45 дахь жил

хамгаалагч Аэгвин Тирисфалын их хүчийг эзэмшсэн гайхалтай дайчин байлаа. Даанч Саргэрасын арга мэхэнд автагдсан нь харамсалтай хэрэг болсон юм. Ингээд 900 гаруй жилийн дараачаас Тирисфалын удирдлага шинэ хамгаалагчыг сонгох цаг ирлээ.
Аэгвин ч энэ талаар санаа тавьж байсан бөгөөд өөрөөсөө гарах хүүдээ хүч чадлаа шилжүүлж ирээдүйн хамгаалагч болгохыг зорьж байлаа. Өөринхөө оронд хэн нэгэн үл таних хүнийг хамгаалагч болгох хүсэл түүнд байсангүй. Азеротын өмнө зүгт аялаж байхдаа Аэгвин хүүгийнхээ эцэг болох сайн хүн болох шидтэн Ниелэс Арантай танилцжээ. Аран нь хааны ордны шидтэн ба Азеротын хааны зөвлөхийн албыг хашдаг байв. Аэгвин шидтэнийг өөрийн үзэсгэлэн гоогоороо өөртөө татаж, түүнээс хүүтэй болж гэнэ. Ниелэс өөрийн төрөөгүй хүүдээ байгалын хүчийг шингээн өгч, Тирисфалын удирдлагууд ч удахгүй төрөх хүүд хүч чадлыг шингээн өгөхөөр хэлэлцэж байлаа. цаг хугацаа өнгөрсөөр хүүгийн төрөх цаг болоход Аэгвин ойн гүнд ганцаараа очиж хүүгээ төрүүлэхээр болов. Хүүд Медив /Medivh/ буюу элфийн хэлээр нууцыг хадгалагч гэсэн утгатай нэрийг өгөхөөр шийдэв. Аэгвин хүүгээ дараачын хамгаалагч болно гэж итгэж байлаа.
Харин энэ үед Аэгвины дотор нуугдаж байсан Саргэрасын хорон муу санаат сүнс одоохондоо төрөөгүй байгаа хүүгийн бодол санаа оюун ухааныг өөртөө урвуулахаар бүрэн эзэмдэж байлаа. Аэгвин дэлхий дээр төрөх шинэ хамгаалагч аль хэдийнээ Өс хонзонгоор дүүрсэн нэгэн байхыг зүүдэлсэнчгүй....
Хүүгээ эрүүл саруул төрүүлсны дараагаар Аэгвин , залуу хүүгээ Азерот руу явуулж аав болон бусад хүчирхэг шидтэнгүүд дээр хүргүүлэв. Ингээд Аэгвин зэрлэг онгон байгальд амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлэхээр даянч болоод шинэ өрөн нутгаар хэрэн хэсэх аялалдаа гарчээ. Медив хүү хүчирхэг нэгэн болж торинож байлаа. тэр өөрийнхөө дотор байгаа Тирисфалын асар хүчний талаар одоохондоо мэдээгүй л байгаа билээ. Саргэрас хүүгийн хүч чадлыг бүрэн дүүрэн болтол тэсвэртэйгээр хүлээж байлаа. Ингээд хүүгийн шилжилтийн насанд хүрэх үед Азеротын хүн бүр хүүгийн хүч чадлын тухай ам дамжин хэлэлцэх боллоо. Хүү элдэв адал явдлыг ихэд эрэлхийлдэг байсан ба байнаг түүний хамгийн сайн 2 найзтайгаа явдаг байлаа.
/Llane/ Лиане Азеротын ханхүү байсан ба /Anduin Lothar/ Андуйн Лотар Арати цустны хамгийн сүүлчийн төлөөлөгчдийн нэг залуу хүү, энэ 2 Медивийн хамгийн дотно найз нар байлаа. Гурван залууг Азеротын ард иргэд ихэд хайрлан хүндэтгэдэг байлаа.
Медив хүүг 14 нас хүрэх тэр үед түүний дотор хадгалагдан байсан асар хүч чадал сэрж, Саргэрасын анхаарлыг өөр дээрээ татах боллоо. Ингээд хүү өсөж эрийн цээнд хүрч, түүний 2 найз ч Азеротын засгийн эрхэнд очих цаг үе нь иржээ. Хүүг өөрийн хайртай эх орноо хамгаалах цаг үе ирэх тэр мөчид Саргэрасын хорт сүнс хүүгийн санаа бодлыг эзлэхээр оюүн санааг нь могой мэт ороочихсон байлаа. Ингээд эцсийн эцэст Саргэрас хүүгийн хилэнт зүрхэн дотор баярлан хөөрч, Дэлхийн төлөөх дараачын асар том дайралтаа эхлэх цаг мөч нэгэнт хаянд нь тулж ирчихсэн, үүнд залуу хамгаалагчыг золиослон зорьсондоо хүрнэ гэдэгт өчүүхэн ч төдий эргэлзэхгүй байлаа. Дэлхий Тамын халуун галд шатах цаг мөч тулан ирлээ.....

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.15.09 1:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
за ингээд та бүхний надад өгч байдаг их урамшууллын ачаар 2-р бүлэг буюу шинэ Дэлхий гэдэг бүлгийг дуусгаж чадлаа.
Дараачийн бүлэг буюу Chapter III: The Doom of Draenor-г орчуулж эхлэнэ. За ингээд та бүхний тоглох дуртай Warcraft 3 болон Frozen Throne-н түүх эхлэх гэж байна
ингээд дараагын удаад
3-р бүлэг, эхний хэсэг
КелЖайден ба Харанхуйн сүүдрийн хэлцэл

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.16.09 1:16 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
КелЖайден ба Харанхуйн сүүдрийн хэлцэл
Медивийн мэндэлсэн тэр цаг мөчид, зальт Келжайдэн хаа нэгтээ гүнд өөрийн дөгүүлүүдын хамт нуугдаж байлаа. Өөрийн дээд удирдагч Саргэрасын удирдлаган дор Зальт ад зэтгэрийн эзэн Келжайдэн өөрийн бузар армиа дэлхийг эзлэх Галт Легионы 2 дахь дайралтанд бэлдэж байлаа. Энэ удаад тэд ямарч алдаа мадаг гаргах ёсгүй.. Галт Легионы 2 дахь удаагийн хүчирхэг армыг газар дэлхий дээ рбууж ирэхэд, Азеротын хүчирхэг хамгаалалтыг аль болох бууруулж байх шинэ хэсэг чөтгөрүүд хэрэгтэй гэж Келжайдэн бодож байлаа. Одоо шөнийн элфүүд болон луунууд хамгийн их аюул учруулж болох хэдий ч шинэ армын эсрэг тэд удаан зогсож чсдахгүй юм.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Nov.18.09 2:20 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 2:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
Matsushde wrote:
muradin wrote:
matsushde d nom ni bdiimu :??:


Nadad World Of Warcraft- Brief History geed nom baigaa. Endees orchuulj bna.

tnx ih huch hudulmur tsag zawaa zartsuulj bgan bn daa :hihi: :hihi: :hihi:

_________________
.....................o_0....


Top
   
PostPosted: Nov.21.09 11:00 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Энэ үед Кэлжайден харанхуйн хүчны айдасгүй орших тайван амгалан Драйнэрийн ертөнцийг нээж оллоо. Бөө нарын эх нутаг болсон энэ ертөнц Оркууд болон Зэрлэг Драйнеичуудаас бүрдсэн асар уудам болоод хүчирхэг ертөнц байлаа. Оркууд овог аймгаараа нутаглан суудаг ба Уулсийн хамгийн өндөрлөг цэгт оршин суудаг учраас хүч чадал ихтэй анч дайчин ард түмэн байлаа. Драйнерүүдтэй холбоо тогтоож чадвал тэд Галт легионы хүчирхэг дайчид болж чадна гэдгийг Келжайден ойлгож байлаа.
Өнгөрсөн удаад хатан Азшараг Өөрийн удирдлаган доороо оруулсан шиг Келжайден хөгшин шидтэн НерЗулыг өөртөө татаж чадлаа. Ингээд Хөгшин бөөг ашиглан оркуудын хооронд дайн дэгдээхээр оролдлоо. Дайн Келжайденд үхлийг бэлэглэж өөрийн хүчирхэг армидааа шинэ шинэ үхдлүүдийг бүрдүүлэх боломж олгох байв.Гэсэн хэдий ч НерЗул өөрийн овгийнхондоо муу зуйл үйлдэж байгаагаа мэдэрч эсэргүүцлийг Келжайдэны эсрэг үзүүлж байв. ингээд НерЗул өөрийнх нь эсрэг эсэргүүцлийг үзүүлэх болсноос Келжайдэн гар доороо байлгаж болохуйц өөр оркуудыг хайж эхлэв. Ингээ ухаалаг Келжайдэн эцсийн эцэст өөртөө ашиглахуйц нэгнийг оллоо. Тэр нь НерЗулыг шавь сэтгэлийн хөдлөл ихт Гулдан байсан юм. Гулданд өөртөө дагаар орвол асар их хүчийг өгөхөөр хэлэлцэж тохирлоо. Залуу орк ч хар хүчний ид шидэнд суралцаж, түүхэн дэх хамгийн хүчтэй хар шидтэн боллоо. Гулдан өөрийн хүчээр оркийн залуу шидтэнгүүдийг өөрийн талд урвуулан авч , түүний амнаас ханхлах тамын өмхий үнэр хаа сайгүй үнэртэх болов. Келжайден ингээ залуу оркийн тусламжтайгаар Шидтэнгүүдийн бүлгэмыг байгуулж Нийт орк овог аймгуудийг өөртөө татах толгойг нь эргүүлэх үйл ажиллагаа хийж эхлэв. Варлокуудийн талд урвах тусмаа сайхан Драйнерийн орон хар хүчинд идэгдэн харласаар л байлаа. Чөтгөрийн хүч аажмаар дэлхий ертөнцийг залгисаар л байв...

_________________
depressed...


Top
   
PostPosted: Dec.25.09 4:30 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Jun.24.04 7:24 pm
Posts: 2389
kk hiij baigaa ajil chini ih goe yum hervee tuslamj heregtei bol pm deeree bi zarim neg bulgiig ni orchuulj uguj boloh yum kk

ene ih sonirhood bgaa humuus www.wowwiki.com iishee orood uzeerei buh heronuud yamar uchirtai boloh yu hiij baisan yamar uurge guitsetgesen geed dajgui forum bgaa ene zohiold garj bgaa baatruudiin talaar bichsen bgaa nadaa ih taalagdsan bas tuuh ni englisheer bgaa kk :D


Top
   
PostPosted: Jan.05.10 10:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
за үнэхээр уучлаарай... одоо ноос эхлэн оруулж эхэлэлээ.. үнэхээр уучлаарай алл

_________________
depressed...


Top
   
PostPosted: Jan.05.10 11:16 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Rise of the Horde
(Хордын сэргэн мандалт)
Гулдан ба Түүний Сүүдрийн консулын үр нөлөөгөр Оркууд эрчимтэйгээр өсөн дэвжиж түрэмгий овогтон болж байлаа.Эргэн тойронд Оркуудын овог аймгуудын хэмжээнд дайчид нь өөрсдийн тулааны чадвараа дээшлүүлэн цаг мөч өнгөрөх тусам хүчирхэгжиж байлаа. Энэ цаг үеийн туршид .. хэд хэдэн овгийн удирдагчид өөр өөрсдийн санал бодлоо Оркуудин дунд илэрхийлж байв. тэдний нэг болох мөсөн чонын сүргийн ахлагч Дуротан Оркуудад хандан уур болон үзэн ядалтаасаа болж өөрсдийн төрөлх шинж чанараа алдсаар байгааг сануулж байв. түүний үг бусад овгийнхны чихэнд хүрж байсан ч... Хамгийн Хүчирхэг овгин ахлагч нар, тэдэн дундаа дайны Эгшиг кланы ахлагч Гром Хэллскреам гэх мэт ахлагчид Энэ талаар тоож сонссонгүй.тэд зөвхөн дайны тэргүүлэгч бусдыгаа манлайлагч байх талаар л бодож байлаа. Оркийн овог аймгууд дайнд бараг бэлэн болсныг Келжайден мэдэж байлаа.Гэсэн хэдий ч түүнд удирдагчдын түүний төлөө гэсэн баттай үнүнч байдал хэрэгтэй байв. Түүний нууцын гүнд нэгэн аймшиг байсан нь Эвдлэн Сүйтгэгч Маннорот Уур хилэн ба Гай гамшгийн гүнд хадгалаастай байлаа. Ингээд Гулдан Овгийн толгойлогчдыг дуудан ирүүлээд тэдэнд Манноротын хорт цусыг уулгахар өглөө. Гром Хэллскреамийн удирдлаган доорх овгын толгойлогчид Дуратоны өгсөн зүйлийг ууснаар Эцэс төгсгөлгүйгээр Галт Легионы боолууд болон хувирлаа. Ингээд Маннаротын уур хилэнд автсан овгийн удирдагчид өөрсдийн жинхэнэ соёл болоод овог үндэстнээ мартаж зөвхөн уур хилэнд буцалж буй боолууд болон хувирав. Шинэ Цусны үр дүнд үүссэн хараалас болж Оркууд өмнөө зогссон хэнийг ч болов сөхрүүлэх хэмжээний уур хилэнд шатаж байлаа. Цаг мөч ойртох тусам , Гулдан овог аймгуудыг нэгтгэж нэг хүчирхэг овог болгохоор зорьж байв.
Гэсэн хэдий ч Хелскреам болон Оргрим Доомхаммер гэх мэт алдарт овгийн ахлагчид тэргүүлэгчид болохоор өрсөлдөж эхэлсэн ба, Гулдан энэ бүхнийг эцэс болгохоор Тоглоомон(puppet) Удирдагчийг өөрин нэрийн өмнөөс Хордыг захируулахаар гаргаж тавьхаар шийдлээ. Ингээд ХАр гарт Сүйтгэгч гэж нэрлэгдсэн нэгэн овгийн удирдагчийг өөрийн гарын хүүхэлдэй болгон сонгон авчээ. Хар Гартын удирдлаган дор урьдын сайхан Хорде Нутаг Шинэ Цагийн галт Драней болон хувирлаа.
Хэдэн сарын турш дахь дайны сургуулилтын туршид, оркууд сайхан сэтгэлт эх орныхоо төлөө гэх сэтгэлтэй хуучин Дранерүүдийг устгаж эхэлсэн юм. харин цөөхөн хэдэн амьд үлдэгсэд л Оркуудын аймшигт хүчнээс эсэн мэнд бултаж чадсан байлаа. Ингээд ялалтанд хүрсэн Гулдан Хордын сэргэн мандалтын төлөө Их найр хийлээ. Гэсэн хэдий ч томоохон өрсөлдөгчгүйгээр Хорде цусан яргалалдаа живж төгсгөл рүүгээ ойртоно гэдгээ Гулдан сайн мэдэж байлаа.
Келжайден Хордыг бараг бэлэн болсныг ойлгож байв. Оркууд Галт легионы хамгийн хүчирхэг зэвсэг болон бэлтгэгдсэн байлаа. зальт чөтгөр өөрийн өөрийн бүх мэдээллээ эзэн Саргерас руугаа илгээж, эцсийн эцэст САргерас өшөө авах цаг мөч нь нэгэнт тулж ирсныг ойлголоо.

_________________
depressed...


Last edited by Matsushde on Jan.06.10 12:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.06.10 1:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Chapter IV: Alliance And Horde (Холбооны улсууд ба Хорде)
Ингээд чаптер 4 маань эхэлж байна

The Dark Portal and the Fall of Stormwind
Warcraft: Orcs and Humans
Келжайдены Азерот руу дайрөах дайралтанд Хордыг бэлдэж байх тэр завсар, Медив өөрт шүглэсэн Саргерасын сүнстэй хийх тэмцэлээ үргэлжлүүлж байлаа. Стормвиндийн эзэн хаан Лиане, өөрийн дотны найзыг нь харанхуйн хүч бүрхэн авч байгааг мэдэрч байлаа. Хаан өөрин энэхүү бодлоо баруун гарын туслах болох найз Аратигийн сүүлчийн цусан удмын хүн Андуйн Лотартаа хэлж, зовниж буйгаа дуулгалаа. ЗАлуу хүү ч мөн адил Медивийн энэхүү уналт болон галзуурал нь ирээдүйд их хэмжээний гай гамшиг авчрах аюултайг мэдэж байв.
Медивийн биенд Оршин буй Саргерасын сүүлчийн бэлэг нь, Гулданд хэрэв Хордыг Азеротын эсрэг дайруулах аваас зүйрлэшгүй их хүч чадлыг бэлэглэхээр амлалаа. үүнээс гадна Мянган жилийн өмнө Аэгвины Саргэрасын бие цогцсыг далайн гүнд нуусан ба түүнийг олж өгвөл Саргерас Газар дээрх амьд бурхан бож чадах тухай хэллээ. Гулдан ч зөвшөөрч, хэрэв Азеротыг эзлэн авч чадах аваас, Гулдан Саргерасын жинхэнэ биеийг Далайн гүнээс олж түүнд амлан бүй их шагналыг хүртэхээр болон андгай тангараг өглөө. Ингээд Саргерас өөрийн гар доорх Хорде орныг хөдөлгөж аян дайнаа эхлэлээ.
Ингээд эцсийн эцэст Медив бас Сүүдрийн Консулын ахлагч варлокууд Дарк Портал хэмээн нэрлэгдсэн Орон зайн чөтгөрийн хаалгыг нээлээ. Энэхүү хаалга нь Азерот болон Драйнорын хоорондох газар нутагт нээгдэж, харанхуйн агуу армид газар дээр буух боломжийг хангалттайгаар олгон өглөө. Гулдан ч харанхуйн Портал байршин буй газрыг тагнуулахар Оркийн туршуулуудыг илгээв. Тагнуулууд эргэн ирж, Азерот ч өсч дэвжин томоохон улсын хэмжээнд хүрсэн болохыг илтгэлээ. Гулдан цаг мөч тутамд Муудан, өөрийн хүмүүсийг хэрцгийлэн хорож байгаад нь уурласан Дуратон Варлокуудад дахин нэг удаа буруу зүйл хиж байгааг нь санууллаа. Эрэлхэг дайчин варлокуудад хандан
- та нар Оркуудин ариун ёс заншил болоод зурх сэтгэлийг доройтуулан мунхруулж, энэ бүхэн эцэстээ тамын зууш болно. хэмээн анхаарууллаа. баатруудыг юман чинээ үл тоодог Гулдан үүнд ихэд уурлан Дуратон болон түүний мөсөн чонын овгийг шинээр үүсэн бий болох дэлхий ертөнцөөс алс хол амьдрахаар цөллөө.(Харамсалтай юм аа .. ингээд варкрафтад Мөсөн чононууд оролцоогүй юм байна)
Ингээд цөлөгдсөн мөсөн чонин овгийн араас цөөхөн хэдэн Оркийн кланууд дагалдан явлаа. Эдгээр оркууд Стормвиндийн хант улсаас Зуун зугт орших харанхуй намгархаг нэгэн газар суурьшин Блак Морас хэмээх аймгийг байгуулан амьдарч эхэллээ. Ингээд оркууд ши9нэ газар нутгийг нээн олж суурьших тусам, Стормвиндын хамгаалагч хүмүүстэй тулгарах боллоо. Тэдний хооронд үүсэх мөргөлдөөн ч ихэнхдээ хурдан хугацаанд дуусаж дайсагнагч талууд аль алинийхаа сул тал болоод давуу талуудыг суралцсан маягтай болдог байв. Лианэ болоод Лотар хоерт оркуудин тоо хэмжээний талаарх мэдээлэл хангалттай байгаагүй ба харин ямархуу агуу хүчинтэй тулалдах гэж байгаага л гадарлаж байлаа. Ингээд хэдэн жилийн адраа Хордын аймшигт арми Азеротод тулан ирж, Гулдан хүн төрөлхтөнд агуу их харгислалыг үзүүлэх цаг нь тулан ирлээ. Хорде өөрин гол цөм хүчээ Стормвиндын хаант улсын эсрэг сөргүүлэн тавьлаа.

_________________
depressed...


Top
   
PostPosted: Jan.07.10 8:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.21.08 10:46 pm
Posts: 2910
Location: ОлдохгYй... Хайгаад хэрэгYй
Азерот ба Хордийн арми тулан буй тэр агшинд зарим нэгэн үйл явдал тэр зуур болон өнгөрсөн байлаа. Зэрлэг мулгуу оркууд хэзээ ч боловсорсон Азеротыг Дайрч буулган авч чадахгүй хэмээн итгэдэг Лианэ Хаан өөрөө тулаанд оролгүй Стормвиндэд суурьшсан хэвээр байлаа. Гэсэн хэдий ч, Лотар энэ дайнд дайсан нь маш хүчирхэг гэдгийг мэдэрч байсан ба өөрийн замаа хөөж явах , эсвэл өөрийн хаандаа үнэнчээр үлдэх 2-г сонгох тал дээр эргэлзэж байв. ингээд өөрийн зөн совингоо даган, каразаны өндөрлөгт орших Медивийн цамхаг руу түүний залуу шавь Хадгарт туслахаар одлоо. Хадгар ба Лотар Залуу хамгаалагч Медивийн биенд дэх муу муухайг зайлуулахар оролдож, амжилт олов. Медивийн өөрин бие цогцсийг нь хөнөөснөөр түүнд шүглэсэн Саргерасын сүнсийг алга болгож чадах байв. ИНгээд тэр хоёрын хичээл зүтгэлийн ачаар Медивийн гэрэл цацарсан сайн санаат сүнс бий болох боломжтой болов. Энэ сүнс дэлхий төртөнцөөр олон жил хэрэн хэсүүчлэх боллоо.
Ингээд Медив ялагдсан боловч , Хордийн дайралт Стормвиндэд үргэлжилсэр байлаа.
Хордийн ялалт ойртох тусам Оркийн томоохон толгойлогчдын нэг Оргрим Дүүмхаммер өөрийг нь болон нийт оркуудийг хордуулан буй муу муухайг харж хуучин цагын сайхан Драйнерээс юу ч үлдээгүй болхыг ойлгож эхлэв. Түүний хуучин анд Дуратон цөллөгнөөсөө буцан ирээд Гулданы бузар муу явдлын талар түүнд дахин анхааруулав. Үүнийг мэдсэн Гулдан хөлсний алуурчдаа явууланч зөвхөн нялх хүүг нь л амьд үлдээж бусад Дуратон болон түүний гэр бүлийг нь хүйс тэмтэрлээ. Доомхаммер Дуратоны жаал хүүг амьд үлдсэн гэдгийг мэдэж чадаагүй ба Дуратоны хүүг Аэдэлас БлаакМооре хэмээх нэгэн хүн олж, боолоо болгон зарцалж эхлэв. Энэ бячан хүү нэгэн өдөр өсөн өндийж өөрийн хүмүүсээ удирдан залах агуу их удирдагч болно гэдгийг одоохондоо хэ ч мэдэхгүй байлаа.
Дуратоны үхлээс болж маш их уурласан Оргрим чөтгөрийн их хараалаас Хордийг чөлөөлөхөр бослоо. ИНгээд Гулданы утсан хүүхэлдэй болж нийт Оркуудыг захирч байсан Блакхандыг хамгийн түрүүнд устгаж нийт эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадлаа. Ингээд түүний удирдлаган доор орсон Хордийн хүчирхэг арми Стормвиндыг бүслэлтэнд авлаа. Ингээд зэрлэг Оркуудын хүчийг дутуу үнэлсэн Лианэ хаан эдгээр ногоон арьст зандалчдын өмнө хаант улсаа нуран унахыг чимээгүй харж байлаа. эцсийн үр дүнд хаан Лианэ сүүдрийн консулын бэлтгэгдсэн хамгийн сайн алуурчин хагас цуст Гарона оркийн гарт амиа алдав. Лотар болон түүний дайчид Каразанас буцан ирж, эх болсон нутаг орноо аврахаар сэтгэл шулуудан зорьлоо. Гэсэн хэдий ч тэд хэтэрхий хожимдсон байлаа. Тэднийг буцан ирээд төрөлх эх орноо гашуун утаан дунд нуран унасан балгас болсныг харлаа. Хордийн оркууд булаан эзлэлтээ үргэлжлүүлэн газар нутгийг өөрийн эзэмшил болгон булаан эзэлсээр байлаа. Хордын хүчнээс нуугдан буй Лотар болон түүний нөхөд өөрийн эх орон төрөлх нутгаа дахин буцааж эргүүлж хэвэнд нь оруулахаар андгай тангараг өргөцгөөлөө

_________________
depressed...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited