#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.18 6:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 340 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1214 Next
Author Message
PostPosted: Sep.27.09 2:54 pm 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Guitar wrote:
haha ugleed uu, Manlai geel orilohgui yu, haranguur ni pickee gesiin hehe


Амандаа бувтнаад уу :haha:

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Sep.28.09 8:33 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Sep.28.09 6:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18453
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Х.Лхагвасүрэнд дайруулсан Т.Баярсайхан халуун бүлийн тэргүүн байжээ


"Харанга" хамтлаг 20 жилийн ойн тоглолт хийгээд л, Х.Лхагвасүрэн дуулж байна. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 29-нд Эрдэнэт хотод тоглолт хийх нэрээр иргэн Түвдэннямын Баярсайханыг дайрч амь насыг нь бүрэлгэсэн. Хүний амь үрэгдсэн болохоор түүнийг шүүхийн шийдвэрээс өмнө сэтгүүлчийн хувьд гэмт хэрэгтэн гэж үзэж байлаа. Хүний хувьд "Харанга"-ын 20 жилийн ойн тоглолтоос илүү түүний буруу үйлдлийн улмаас хэн амь насаа алдав гэдэг нь нийтийн анхаарльн төвд байна. Энэ үүднээс талийгаачийн талаар бараг мэдээлэл олох нь сэтгүүлчийн хувьд нэгдүгээр зүйл байв. Энэ дагуу Эрдэнэт хотыг зорьсон юм. Эрдэнэт орох нэг хэрэг. Тухайн хүний талаар олж мэдэх нь тийм амар байсангүй. Зорилгоо биелүүлэх үүднээс тус хотод очоод таксинд суулаа. Бидэнд үйлчилсэн .... ОРХ таксины жолоочоос болсон хэрэг явдлын талаар лавлахад "Талийгаач Т.Баярсайхан өндөр нуруутай сайхан хүн байсан гэж манайхан ярьдаг. "Мөнх нар ээж" цугларалтад яваад сүүлийн хоёр жил архи уугаагүй гэж би сонссон шүү. Бид нэг дор амьдарч байдаг ч хүний хувьд бусдынхаа талаар тодорхой цэгцтэй ойлголт байдаггүй юм байна". Тэр хүний тухай анхны эерэг мэдээллийг ийн өгөв. Харин эхнэр Д.Оюунчимэгтэй ажил дээр нь очиж уулзахад энэхүү мэдээллийг улам лавшруулж "Бид хоёр Мөнх нар ээж" хэмээх цугларалтад хамт яваад манай хүн сүүлийн хоёр жил архи уугаагүй гэж хэллээ. Бидний хооронд ийм яриа болсны дараа эргэн уулзахаар цаг тохиролцлоо. Талийгаач гурван охин, нэг хүүтэй, зээгээ үзсэн өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн байжээ. Тэрбээр Архангай аймгийн Тариат сумын уугуул. 1977-1980 оны хооронд Сүхбаатар аймагт хугацаат цэргийн алба хааж, тэндээс амьдралын хань Д.Оюунчимэгтэйгээ учирч Эрдэнэт хэмээх XX зууны Монголын их бүтээн байгуулалтай амьдралаа холбож тэдний анхдагчдын нэг болсон юм байна. Энэ үеэс тэндхийн модны үйлдвэрт ажиллаж өсөх дэвжих их амьдралд оржээ. Тухайн модны үйлдвэрээс гадна хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын Новос-бирск хотын модны үйлдвэрт хүртэл очиж ажиллажээ. Тэгээд л Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, тус үйлдвэрийн харьяа Төв аймгийн Заамар суман дахь алтны үйлдвэрт ажиллаж эхлэв. Харин сүүлийн өдрүүдэд тус хотын тохижилт үйлчилгээний компани (ТҮК)-д ажиллаж байсан юм байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь ч ам сайтай юм. Түүнтэй яг нэг хэсэг ажилладаг хоёр хүн "Өндөр Баяраа ( талийгаачийг хэлэв)-г бид биш манай дарга нар илүү мэднэ гэж хэлээд цаашаа нэрээ хэлэлгүй зугтав. Тус компанийн захирлаар Бүүвэйбаатар гэдэг хүн ажилладаг юм байна. Түүнтэй холбоо барьж уулзах гэтэл тэрбээр Улаанбаатарт явна гэж хэллээ. Түүнээс "Талийгаач ямар хүн байсан юм бэ ТҮК-д ажилладаг хүн бүхэн "ноцтой байх ёстой юу" гэж асуутал, өөдөөс "Хэвлэлийнхэн та нар аятайхан байгаарай. Манай Баяраа тийм хүн байгаагүй шүү" гэсэн омогдонгуй хариу сонсов. Талийгаачийн гэргий Д.Оюунчимэгтэй бид эргэж уулзахад тэдний том охин Б.Ууганбаяр, хүү Баянмөнх гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй байв. Хайрт хань, ачит эцгээ алдсан тэдний хувьд амнаас нь ямар нэг үг унах нь ховор байлаа. Гэхдээ бидний яриа энгийн үнэнийг нийтэд ойлгуулах үүднээс цааш зугуухан үргэлжилсэн юм. Хохирогчоор талийгаачийн том охин Б.Ууганбаярыг тоггоосон юм байна. Эмэгтэй хүний хүлээцтэй зангаар Д.Оюунчимэг талийгаачийнхаа 49 хоног дотор ямар нэг хэл ам хийхгүй гэсэн хувийн бодолтой байгаа нь ажиглагдав. Эмгэнэлт явдал болсон шөнө цагдаагийн газраас утасдаад түүнийг эмнэлгийн хүлээн авах дээр ир гэж хэлжээ. Хэлсэн дагуу нь явж очиход ханийнх нь халуун амьсгаа зогссон цогцос нь хөрөөгүй байсан гэнэ. Тэрбээр "Намайг очиход бие нь хөрөөгүй байсан. Дэргэд нь байхад ямар нэг архи, эхүүн үнэр үнэртээгүй. Би талийгаачийгаа моргт хийчихээд охинтойгоо өглөөний таван цаг 30 минутад гэртээ ирсэн. Бодит байдал ийм байхад манай хүнийг соггуу байсан гэж аймшигтайгаар гүтгэлээ" хэмээв. Тэдэнд ажил явдлын үеэр хэвлэл мэдээллийнхэнд ямар нэг мэдээлэл өгөхгүй байхыг зааварчилсан юм байна. Тэр дагуу энэ хүмүүс хэвлэлийнхэнд өнөөдрийг хүртэл ам нээгээгүй аж. Хүүхдүүдээс нь аавынх нь тухай асуухад "Миний аав бидний хамгийн дотны хүн байсан. Яривал зөндөө юм бий. Тэр бүхнийг энд ярьж дуусахгүй шүү дээ гэх. Харин том охин нь "Та дөрөв хоорондоо эвтэй найртай байгаарай, ах дүү хүмүүс хоорондоо эв түнжингүй байх шиг муухай юм байхгүй" гэж захидаг байсан юм хэмээв. Энэ үед гэргий Д.Оюунчимэг нь ярианд орж "Манай хүүхдүүд хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй. Сүүлийн хэдэн жил бид хоёр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийхийн төлөө их зүтгэсэн. Түүнийг хийх гэж талийгаач маань ажлынхаа завсар зайгаар айлын хашаа байшин хүртэл барьж байсан. Түүний үр дүнд хүүхдүүдээ сургууль төгсгөсөн. Хань маань сүүлийн жилүүдэд хоёр оюутны төлбөр төлж байжээ. Энэ жил бага охин буюу ганцхан оюутны төлбөр төлнө. Одоо үр хүүхдүүдийнхээ цаашдын амьдралыг бодож орон гэрийн ая бодно шүү гэж хэлдэг байсан. Энддэг өдрөө эмийн санд ажилладаг охин дээрээ очсон юм билээ. Охин такси бариад харьчих гээд мөнгө өгөхөд л үгэнд нь оролгүй явган явж байгаад ийм байдалд хүрчихлээ. Уг нь энд ойрхон "Хануй" гэж амралтын газар байдаг. Тэнд өөрөө амарч ирчихээд, хүн амар байх ёстой юм байна шүү. Хоёулаа маргааш (ням гариг) амралт руу явна. Чи амрах ёстой" гэж ярьж байсан юм шүүдээ" гэв. Үнэхээр дөрвөн хүүхдээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө зүтгэдэг хүн байжээ. Түүний энэ мэт үр хүүхэд хань ижилдээ ярьж байснаас нь харахад амьдралын төлөө зүтгэдэг энгийн л нэг сайхан эр хүн байжээ. Гэтэл түүнийг архичин байсан мэт мэдээллийг "Харанга"-ынхан гадагш нь түгээж байх жишээтэй. Энэ хэрэг явдлын тухайд талийгаачийг Х.Лхагвасүрэнгийн фен байсан тухай ярьж байгаа. Энэ талаар тодруулахад хань Д.Оюунчимэг нь "Бидний үеийн хүмүүс хэн нэгний фен байхдаа яах ав. Гэхдэе түүнийг Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж байгаа тухай телевизийн мэдээ сонсчихоод талийгаач маань "Залуу хүн одоо бодох хэрэгтэй" гээд телевизийн өмнө хэвтчихээд ярьсан тухай би хэлсэн чинь фен байсан мэтээр л цааш нь яриад явчихлаа. Энэ бол харамсалтай. Бүр манайхыг гурван сая төгрөг өгчих тэгвэл амийг нь нэхэхгүй гэсэн тухай мэдээлэл тарсан. Түүнийг сонсчихоод бага охин маань "Ямар бид нохой дайруулчихсан биш дээ. Аавыгаа алдсан байхад ингэж биднийг доромжилж байна" гэж хэлээд уйлж байсан. Ер нь 49 хоногийг нь өнгөрөөнө гэж бодоод л чимээгүй сууж байна" гэсэн юм. Энэ бол хүлээцтэй эмэгтэй хүний шинж. Хүн ийм уужим сэтгэл гаргаж байхад хуулийн хугацаанд асуудлыг шийднэ гэж хэлээд хэргийг хэрэгсэхгүй болгочих вий дээ. Тэдний хүү Б.Баянмөнх Эрдэнэт дэх ШУТИС-ийн салбар сургуулийг төгссөн, БНСУ-д магистрт суралцахаар явах гэж байгаа юм билээ. Х.Лхагвасүрэн ийм нэг халуун бүлийн өрхийн тэргүүнийг цагаас нь эрт бурхны оронд явуулчихсан байх юм. Түүний тухай дээр дурдсан болгон халуун бүл, өрхийн тэргүүн Т.Баярсайхан агсны бодит дүр төрх. Тэрбээр өрхийн тэргүүн энгийн нэг монгол эр хүн. Т.Баярсайхан үндэсний бөхийн аймгийн начин цолтой, засуул, бөх цоллооч байсан юм байна. Энэ талаар "Хангарьд" спорт хорооны бөхийн дасгалжуулагч М.Пүрэвсүрэн "Т.Баярсайхан Эрдэнэтийн анхдагчдын нэг. Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Аймгийн начин цолыг 1988 онд авсан хүнд тусархуу ийм л хүн байсан. Сүүлийн хоёр жил "Мөнх нар ээж"-ийн залбиралд яваад архи уугаагүй. Тэр шөнө согтуу байсан гэхэд нь ах нь гайхаад л байна. Олон нийтийн ажилд хошуучлан оролцдог гэдгийг манай аймгийн бөхийн холбооныхон мэднэ" гэсэн юм. Тус аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн аймгийн арслан Ж.Лхагвасүрэн, тэргүүлэгч Ш.Пэрэнлэй, засуул Н.Батсуурь нар дасгалжуулагч Х.Пүрэвсүрэнгийн ярьсныг баталж холбооноос зохион байгуулсан ямар нэг ажилд идэвхтэй оролцдог байсан талаар давтан ярьж байлаа. Ийм нэг энгийн хүнийг авто машины ослоор тэнгэрт хальсан байхад араас нь ямар олон ёозгүй үгээр үдэв дээ. Х.Лхагвасүрэнгийн хувьд хар тамхины тухай хэрэг мандахад хөлд нь баахан залуу чирэгдсэн. Эрдэнэтэд ганц удаа тоглоход нь Т.Баярсайхан амь үрэгдлээ. Бодит байдлыг газар дээр нь очоод харахад "Харанга"-ынхан "Сансар" гэдэг зочид будалд буужээ. Харин тэр буудлын баруун талаар өнгөрсөн замын баруун талын байранд талийгаач амьдарч байсан юм байна. Тэгэхээр манайхны бичээд байгаа шиг тоглолт гарсны дараа фенүүд нь шаваад явуулахгүй байхад талийгаач машин доор нь орчихоогүй бололтой. Харин хүний болон замын хөдөлгөөн татарчихсан хойно зам гарч гэртээ харих гэж явсан түүнийг гялалзсан хар машин хар хурдаараа давхиж байгаад дайрчихсан юм биш үү.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.28.09 6:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
moduudiin neg ni ene deer hunii bichlegiig ustgaarai, toon dotor useg tsohij yavna

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Sep.29.09 11:38 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 11:02 am
Posts: 615
Үзэж чадаагүй, харамсалтай байнаа. 1 найзыгаа билет олчих байх гэж харж байгаад үзэж чадалгүй хоцорлоо.


Top
   
PostPosted: Sep.29.09 8:45 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Feb.04.09 8:49 pm
Posts: 495
:wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Oct.01.09 10:09 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Харанга Өмнөд солонгост 20th Anniversary 10 сарын 3 - нд 장충체 욕관-д 19:00 цагаас!

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.02.09 4:00 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Apr.04.09 5:24 pm
Posts: 239
Location: Нуур, Намаг, Худаг,
Aзжаргал wrote:
Ээ бурхан минь..... Үгээр хэлэхийн аргагүй сайхан тоглолт___ Юун цагаан сар юун улсын наадам.... Тэнд байгаагүй хүмүүс үнэхээр азгүй....Одоо хүртэл тэнд байсан мэдрэмж салахгүй... Догдолж байна.... Хоолой ч сөөсөн...

:-D

_________________
mmmmmmmmmmmmmmmmmmmmmmm


Top
   
PostPosted: Oct.03.09 7:33 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
Muren wrote:
Харанга Өмнөд солонгост 20th Anniversary 10 сарын 3 - нд 장충체 욕관-д 19:00 цагаас!



өөр газруудаар ирж тоглохгүй л бхдаа?? хэхэ,

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Oct.03.09 11:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Nov.19.05 4:10 pm
Posts: 584
Kharangad durtai l bizdee teguul sanalaa ugchuurei:

Code:
http://www.cititube.mn/index.php?cat=ubs&action=channel_view&vid=1928


Top
   
PostPosted: Oct.04.09 3:21 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
ЭГЭЛ_ wrote:
Muren wrote:
Харанга Өмнөд солонгост 20th Anniversary 10 сарын 3 - нд 장충체 욕관-д 19:00 цагаас!



өөр газруудаар ирж тоглохгүй л бхдаа?? хэхэ,


ochdor Lhagwaa Mongol Town dr ywjiisan


Top
   
PostPosted: Oct.05.09 12:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.02.04 12:15 pm
Posts: 4821
Location: When you're up please lift me up, when you're down don't let me down
Manai hunii hooloi yor ni her bna ? Ene youtube deer bgaa unplugged gants hoyor duu sonsohod zaluugaasaa nieled muudsan sonsogdoj bna, amidaar uzehed her bsan be ?

_________________
I have no identity


Top
   
PostPosted: Oct.05.09 2:49 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Харанга сайхан тоглолт хийсээн зохион байгуулсан хүүхэдүүд сайн ажилсан!

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.21.09 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.02.04 12:15 pm
Posts: 4821
Location: When you're up please lift me up, when you're down don't let me down
monkey86420 wrote:
Manai hunii hooloi yor ni her bna ? Ene youtube deer bgaa unplugged gants hoyor duu sonsohod zaluugaasaa nieled muudsan sonsogdoj bna, amidaar uzehed her bsan be ?


ene asuultad hariulah hun alga uu ?

_________________
I have no identity


Top
   
PostPosted: Oct.21.09 3:02 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Apr.16.06 12:04 am
Posts: 8879
Location: Тайлбаргүй ...
monkey86420 wrote:
monkey86420 wrote:
Manai hunii hooloi yor ni her bna ? Ene youtube deer bgaa unplugged gants hoyor duu sonsohod zaluugaasaa nieled muudsan sonsogdoj bna, amidaar uzehed her bsan be ?


ene asuultad hariulah hun alga uu ?

Хөгшрөөгүй байна лээ.
Сайхан.
Хэлэх ч үг алга.

_________________
Хүн биш хүн.


Top
   
PostPosted: Oct.23.09 10:30 pm 
Offline
• Guitarist
User avatar

Joined: Mar.15.05 3:58 pm
Posts: 3765
Location: zZzetod...
GaNBaYaR wrote:
зам гарч гэртээ харих гэж явсан түүнийг гялалзсан хар машин хар хурдаараа давхиж байгаад дайрчихсан юм биш үү.

Лхагваагийн Хариер чинь цагаан саарал өнгөтэй биз дээ

_________________
http://odkots.blogspot.com/


Top
   
PostPosted: Nov.29.09 10:13 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Image

http://www.dailymotion.com/video/xbb6xp_haranga-is-coming-to-us_music

Харанга хамтлагийн 20 жилийн ойн АНУ дахь аялан тоглолтын урилга.

12 сарын 4 Washington DC, 12 сарын 5 Chicago
12 сарын 7 Denver, 12 сарын 8 Salt Lake, Utah
12 сарын 11 Los Angeles, 12 сарын 12 San Francisco

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Nov.29.09 11:01 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
хммм, :-D

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Nov.30.09 1:53 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jul.24.07 1:13 pm
Posts: 1004
Location: Улаанбаатар
Аймар... Өөр хэлэх үг алга... :rock:

_________________
Spider pig, Spider pig...


Top
   
PostPosted: Nov.30.09 6:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3403
Location: Death is certain, Life is not!
0IMS wrote:
Image

http://www.dailymotion.com/video/xbb6xp_haranga-is-coming-to-us_music

Харанга хамтлагийн 20 жилийн ойн АНУ дахь аялан тоглолтын урилга.

12 сарын 4 Washington DC, 12 сарын 5 Chicago
12 сарын 7 Denver, 12 сарын 8 Salt Lake, Utah
12 сарын 11 Los Angeles, 12 сарын 12 San Francisco

eniig 4nd zaaval uzneee

_________________
цус


Top
   
PostPosted: Dec.01.09 10:25 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 11:02 am
Posts: 615
Саяхан нэг арга хэмжээн дээр Харангын бараг тоглолтыг үзчихжээ. 10-аад дуу дуулсан байхаа. Лхагваа пиво уугаад л дуугаа дуулаад л. Лхагваагийн байгаа байдал таалагдаагүй, дуу нь бол күүл.
Би Харангын тоглолтыг үзэж чадаагүй байсан чинь харин тэрхүү арга хэмжээн дээр бараг л тоглолтыг нь үзчихсэн дөө. Амьд тоглолт шал ондоо шүү.


Top
   
PostPosted: Dec.01.09 11:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
Lhagvaa zaaval chamd taalagdah gej taizan deer tuxedo toi garch, chamd zoriulj chamaig hundelj chamruu harj chamd boholzoj duulah uu, humuus ugaasaa 2 nuurtei nali nali gesen garuudad l durtai baidag hoino, chi tednii l neg bna

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Dec.01.09 11:35 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Байх зүйл шд. Вино уугаад дуулдаг алдартай дуучид зөндөө байна

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.01.09 5:06 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 11:02 am
Posts: 615
Guitar wrote:
Lhagvaa zaaval chamd taalagdah gej taizan deer tuxedo toi garch, chamd zoriulj chamaig hundelj chamruu harj chamd boholzoj duulah uu, humuus ugaasaa 2 nuurtei nali nali gesen garuudad l durtai baidag hoino, chi tednii l neg bna


Хаха ямар хэрүүлч юм бэ? Би Лхагваагаар хүндлүүлэх гэсэн юм биш, ямар сонин юм боддог хүн бэ? Лхагваа нэг л сонин мансуурлын байдалтай ч юм уу нэг л хэвийн бус харагдаад байсан. Тэр хүн хар тамхиа хэрэглэнэ үү, яана уу тэр хүний л асуудал л даа. Гэхдээ би дуунд нь дуртай. Одоо ч дууг нь сонсоод сууж байна.


Top
   
PostPosted: Dec.05.09 5:40 pm 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Би сая амьд домгуудын тайзыг засалцаад тоглолтон дээр нь сөгдөн мөргөөд билетыг нь таслаад тайзыг нь буулгалцаад ирлээ. Аймар баяртай байна гэж :frog: . Дөнгөж өнөөдөр АНУ-д ирснээ унтаж амжаагүй цагийн зөрүү нь гараагүй ядарч үхлээ гэсэн мөртлөө аймар гусч байна лээ. Биширсэн гэж.

Пүүжээ гуай нойр хүрээд бие лагшин чилээрхээд хөгшрөх миа юмаа гэчихсэн явж байснаа тун удалгүй нэг юм шаачихсан(яг өөрөө хэлснээр) чинь сайхан болчлоо гэчихсэн явж байсан :hihi:

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.05.09 5:47 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...

_________________
:huchtei:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 340 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1214 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited