Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн , хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ.Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй , хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс унины цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг онцлогтой,Монгол хээ маш олон янз байна , Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана , унь, хаалга) , харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг. Эдгээр дээр хээ угалз зурна. Үүний дараа хээ угалз солонгорон гэрийн тавилга , Монгол хувцас зэрэг гэрийн доторх зүйлс дулаан өнгөнд нэгдэн зохицно. Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргал эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж , үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл , билэгдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
Монгол гэрийн бүтэц
Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн , нүүдэл хийхэд маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ.Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана. Үүнээс гадна эдгээр
хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн , урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Жишээлбэл : Угсралтын үед ханын толгойг буруу / доош харуулж /, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
Гэрийн мод : 1.Хана 2.Хаалга 3.Тооно 4.Багана 5.Унь 6.Шал
Гэрийн бүрээс: 7.Цаваг 8.Дээвэр 9.Туурга 10.Гэрийн гадуур цагаан бүрээс 11.Өрх
1.Хана : Гэрийн том ба жижиг , дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэрийн ханын тоо \ 4,5,6,8,10\ ширхэгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь: таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт.
Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш ханаасаа арай богино байна. Хананы толгойд нь унь өлгөх , дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
2. Хаалга : Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон аалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгийн онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэрд болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар самбартай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
_________________ I Want You To Be Happy.
|