Очирвааний хурд-2009
Албан бус утсаар сонссон мэдээллээс.
“Очирвааний хурд-2009” баруун бүсийн хурдан морины уралдаан өнгөрсөн амралтын өдрүүд буюу 2009.07.25-26-нд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг “Хүрэн талд” боллоо. Энд газар газрын алтан тууртууд ирж тоосоо өргөлөө.
Их насны морьдын уралдаанд, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Баатархүүгийн хавчиг хүрэн морь түрүүллээ. Уг хурдан буян өнөө жил аймгийнхаа наадамд аман хүзүүджээ. /Түрүүлсэн морийиг 10.0 сая төгрөгөөр байлав/ Харин аман хүзүүнд өнөө жил улсын наадамд аман хүзүүдсэн Эрдэнэхайрхан сумын уугуул “Сонор трейд” компанийн захирал Бат-Очирын Энхболдын МУ-ын тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн уяж хурдлуулсан “Егүзэр” хээр хурдаллаа. Гуравт Тэлмэн сумын уяач Насанбатын “Аварга” хээр, өнөө жил аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн хурдан буян. Дөрөвт МУ-ын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Голт бор, айргийн тавд Өвөрхангайн Батмөнхийн Бүүдэн бор мор тус тус хурдалсан. /Жич: “Сонор трейд” компанийн захирал Б.Энхболд Их насны морины уралдаанд морио айрагдуулсан Тэлмэн сумын уяач Насанбатын аман хүзүүдсэн “аврага” хээр моринд өөрийнхөө “Егүзэр” хээр мориныхоо байны 50 хувь болох 2.0 сая төгрөгөөр урамшуулж /олон олон айраг түрүү авж нутгийнхаа нэрийг гаргаж явахыг ерөөлөө/
Азарганд, Улиастай сумын уугуул “Шим” группийн захирал, манлай уяач Лхагвын Цандэлэгийн “Даян түмний эх” алдарт Соёмбо хүрэн тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд “Сонор трейд”-ийн Б.Энхболдын хонгор халзан хурдлав.4 Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын манлай уяач Д.Чулуунбатын БУГАН хүрэн.
Соёолонд, өнөө жилийн улсын наадмын түрүү Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Батбаярын Зоост бор түрүүлж, улсын наадмын айргийн дөрөв Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын ногоон аман хүзүүдлээ. Харин улсын наадамд гуравт хурдалсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Н.Лутбаярын шарга айргийн тавд хурдалсан байна.
Хязааланд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын манлай уяач Д.Чулуунбатын 2 үрээ түрүү болон аман хүзүүнд хурдалсан бол Эрдэнэхайрхан сумын уяач Ганзоригийн хүрэн гуравт, Улиастай сумын уугуул манлай уяач Л.Цандэлэгийн үрээ дөрөвт, Эрдэнэхайрхан сумын уяач Содномцэрэнгийн халтар айргийн тавд тус тус хурдалсан. Харин шүдлэнгийн уралдаанд, тод манлай Ц.Дуламсүрэнгийн уяаны Өвөрхангайн Гантөмөрийн хүрэн, дааганд, улсын наадмын түрүү Ховд аймгийн Буянт сумын харьяат Эрдэнэ-Очирын Тамирын “Ардчилал” дуудлагатай хүрэн тод магнай болсон байна.
http://turuuairag.moriton.net