http://www.4shared.com/audio/4HIsm7ZJ/D ... ar__D.htmlӨлзий (D-Slang) ft Далай (Sea star) – Аз жаргалтай
№1
Хайрт минь миний өнгөрсөн амьдралыг чи эргэн бүү сөхөөч
Харуусал ганцаардал үлдсэн зүрхийг минь нөхөөч
Хөл алдвал хажууд минь байж нулимсыг минь арчиж өгөөч
Хүсэл сэтгэлийн минь гал нь болж намайг төөнөөч
Гараас минь атга, хань минь бай чи цуг амьдрал сөрөөч
Удахгүй би чамдаа өгнө хайрын билэгдэл бөгж
Чиний надад өгсөн үнэтэй билэг хүүг минь төрүүлж
Хайртай гэдгээ шивнэх өглөө болгоныг би төсөөлж
Амьдралд амсаагүй жаргал зовлон байгаа байх зөндөөч
Хамтдаа байвал болно толгой гудайж чи бүү сөгдөөч
Учираа олохгүй бүдэрч явхад найз шиг байж зөвлөөч
Уурлаж бухимдхад харин ээж шиг минь бай чи зөөллөөч
Би бол чинийх, алив зүрхийг минь чи хайраар сүвлөөч
Битгэрч санахдаа би шүлэг бичдэг сэтгэл хөнгөрүүлж
Бүлээхэн гараараа хацарт минь хүрч хайрыг мэдрүүл
Бүтэн сарны доор чи үүр цайтал энгэрт минь тэврүүл
№2
Одод тэнгэрт түгэж орчлон хорвоо гүн нойрондоо умбалаа
Одоо хүү минь бяцхан гараа атган инээмсэглэн унтдаа
Огторгуйд дүүлэн нисэж тоглох зүүд нь хүртэл амттай
Оройтож ирсэн аавыгаа уучил одоо хамтдаа
Алагхан үр минь чи аз жаргал минь юм шүү дээ аавдаа
Алтан дэлхийг инээмсэглэлээр дүүргэж бялхаж явдаа
Ааваа гэж дуудхад чинь хайр хүрэн улам их санадаг
Аз жаргалыг зөвхөн чинийхээ нүднээс олж хардаг
Зүрхэнд минь эгшиглэн чи хөг аялгуу болог дандаа
Зөв бурууг ялгаж салгахад тусал хүү минь чи надаа
Зөрүүдэлж уурлах тусам хөөрхөн болж харагдах юм даа
Зөндөө ихээр санадаг аав нь чамаас хол байхдаа
Чи миний үргэлжлэл гэдгийг хожим санаж явдаа
Чин сэтгэлээс минь урсах энэ шүлэг хайрыг авдаа
Чинээлэг баян биш ч аав нь ядуу шүлэгч явлаа
Чихэнд чинь нэрийг чинь дуудаж хайрласан ургах нарнаар
№3
Хайрыг мэдэрч байна зүрх чанга цохилоод
Өнгөрсөн амьдралд минь өнгө нэмж ирсэн өө миний хайр
Бяцхан үрээ тэврээд хүлээж байна уу хайр
Бүүвэйн дуугаа аялаж сууна уу
Бүсгүй минь чи амьдралд учир нэмсэн ариун тэнгэр минь
Одоо бүү ай аав нь дэргэд нь байна хүү минь
Ахиад нэг инээ аз жаргалтай