1-р арга. Компьютерийн кэйсийг онгойлоолд эх хавтангийнхаа маркыг бичиж авах. Жишээ нь ASUS P4P800SE гэж байвал яг энэнийг нь бичиж өгөөд хайхаар ямар драйвертай нь гараад ирнэ. Гэхдээ маркыг нь бич гэсэн гээд i845 гэж бичээд байв аа. Мөн дэлхийд алдартай брэнд бол драйвер олдох магадлал маш өндөр. Жишээ нь дээрхи ASUS эх хавтангийн драйверийг олохдоо чи шууд
http://www.support.asus.com хаягаар ороод л drivers хэсгээс нь түрүүн олдсон марк Р4Р800 гэснээ бичиж өгөөд л олдоно шүү дээ. Энэнтэй адил toshiba нь support.toshiba.com, dell нь support.dell.com гэх мэт орж драйверийг нь олон тольтойгоор шууд татаж авч болно.
2-р арга. Өөрөө хайж болох. Мөн л эх хавтангийн дээхи чипнүүдийг сайтар ажигла. Түрүүний хэлсэнчлэн i845, 864, 915 гэх мэтчилэн бичиг байвал чи INF chipsets update -г өөрт нь тохирсон хувмлбарыг татаж аваад суулгах, PCI сууринуудын хажууханд эх хавтангийн ирмэгээс наахнуур ойролцоогоор 5х5мм чип байгаа тэрний лдээрхи маркыг бичиж аваад хайвал дууны карт нь олдоно. Жишээ нь: ALC655, AD1885 гэх мэт бичиг байна. 10х20мм хэмжээтэй арай зузаан чипэн дээрээс сүлжээний картны маркыг харж болон. Энэ нь PCI сууринуудын зараах эсвэл дундуур байна. Жишээ нь: RTL8101 гэх мэт. AGP эсвэл PCI-Express суурин дээр ямар дэлгэцийн кар суусныг дээрхи маркаар нь олж болно. ASUS ч бай MSI ч бай бүгд л дээрээ 7300GS, 8500GT, 8600GT, 9600GT, 9800GT гэх мэт марктай байна. Энэ нь Nvidia-н бүтээл байна. Энэний оронд EAX3650, 3850 гэх мэт болоод явчихвал ATI-н бүтээл байна гэсэн үг.
За ингээд энэ бүгдийг маркыг нь мэдэж авсны дараа мэдээж google.com ашиглаж хайж олно штээ. Хайж олохдоо хайлтын цонхонд нь download dirver ... гэж бичиж өгнө. Энэ 3-н цэг нь өнөөх драйверын марк шүү дээ.
3-арга. Компьютер дөнгөж асангуут хар дэлгэцэн дээр цагаан бичиг гүйж өнгөрдөг. Энэний оронд ямар нэгэн зураг хөрөг гардаг бол гарын ESC товч дараад гаргаж ирж болно. Дөнгөж асангуут хамгийн эхлээд дэлгэцний картын мэдээлэл гарна. Зүүн дээд буланд 3-хан мөр. Энэнийг хараад дэлгэцнийкартын маркаа мэдэж болно. Нэг анивчаад дэдгэц мэдээлэл гараад RAM-аа шалгаад, диск төхөөрөмжүүдээ шалгаад өнгөрөнө. Яг энэ дэлгэц гарч ирэнгүүт гаран дээрхи Pause/Break товчыг дарж түр зогсооно. Эндээс эх хавтангийн төрөл (i845, i865 гэх мэт), эх хавтангийн марк (P4P800SE гэх мэт), хэдэн МБ-ын ямар төрлийн RAM-тай болох (DDRI, DDRII гэх мэт), ямар диск төхөөрөмжүүд, хэдэн мб-ын багтаамжтай хард дисктэй болохоо мэдэж болно (ST3
16014AS гэж байвал Seagate-н 160-н Serial ATA оролттой хард диск байна гэж мэдэж авна). Дээрхи мэдээллүүдийг мөн ашиглаад интернэтээс хайвал драйверуудаа олж авна. Гэхдээ RAM, Hard disk, CD-ROM зэрэгт драйвер хэрэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гол нь display card, sound card, LAN card, Modem, TV card гэх мэтэд л драйвер хэрэгтэй дээ. Intel Chipsets Update-г мөн заавал инсталдаж байгаарай.